+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » December » 15 » 2012:: Дэлхийн төгсгөл болохгүй ч байгалийн үзэгдлүүд ажиглагдана
9:48 PM
2012:: Дэлхийн төгсгөл болохгүй ч байгалийн үзэгдлүүд ажиглагдана


2012::
 Дэлхийн төгсгөл болохгүй ч байгалийн үзэгдлүүд ажиглагдана



2012 оны 12 сарын 21. Энэ өдрийг Холливүүдийн шоуны нэг хэсэг, үүнийг дэлхий нийтээр гуйвуулан ойлгож бодит амьдрал дээр дэлхийн сүйрлийг төсөөлөгчид хэмээн үзэх хүмүүс байгаа бол төрөл бүрийн шашны урсгалынхан, лам хуврагууд, бөө удганууд, тэр ч бүү хэл эрдэмтэн судлаачид хүртэл энэ өдөр ямар нэгэн зүйл болох талаар ярьж байгаа.

НАСА-гаас хийсэн мэдэгдлийн маргаашнаас байдал хурцдаж эхлэв. Дэлхийн төгсгөлийн талаар ганц ч удаа тайлбар хийгээгүй НАСА 12 дугаар сарын 01-ний өдөр "Дэлхий сөнөхгүй. Дэлхий төгсгөл болоход дөрвөн тэрбум жилийн зай бий” гэсэн тайлбарыг хийсэн юм.

Харин энэ мэдээллийг хийж дусав уу үгүй юу Хойд туйлын мөс хайлах явц хэд дахин хурдасч байгаа талаар мэдээлж эхэллээ. Хэдийгээр НАСА-гийн мэдэгдэл олон хүнийг тайвшруулсан хэдий ч Хойд туйлын мөсний хайлалт дахиад л үймээн самуун дэгдээж, хүмүүсийг сэтгэлзүйн хямралд оруулж эхэллээ. Тэгвэл дэлхийн сүйрлийг хүмүүс хэрхэн тайлбарлаж байгааг олон талын эх сурвалжтай хүргэе.

1. Үгүйсгэгчид.
Холливүүдийнхэн сэдэвгүй болсон учраас хүн төрөлхтөний сэтгэлзүйд хамгийн хүндээр нөлөөлөх сэдвийг хайж олох, энэ дагуу зохиол бичих, уран бүтээл туурвих нь маш чухал болоод байлаа. Үүнтэй зэрэгцэн 2012 онд майячүүдийн цаг тооны бичиг дуусгавар болох талаар дэлхийн гэгээрсэн хүмүүс илтгэл, лекц тавьж эхэлжээ. Энэ сэдэв шоу ертөнцийнхний чихний хажуугаар зүгээр өнгөрсөнгүй. Тэр ч бүү хэл, урьд хожид байгаагүй зөгнөлт уран бүтээлүүдийн зохиол ар араасаа бичигдэж, дэлгэцийн бүтээл болж, эхнээсээ ашиг орлогоороо амжилт эвдэж эхэлсэн. Тийм ч учраас өнөөдөр дэлхийн сүйрлийн талаарх бүх мэдээллийг эрс няцаагчид нь Холливүүдийн шоу бизнесээс энэ үг гаралтай гэж үзэж байгаа учраас үгүйсгэж байна.

2. Япон улсын 1988 онд бичигдсэн зөгнөлийн эхлэл болон үргэлжлэл
Япон улсын алдарт зөнч 1988 онд иргэдэд хандаж нэгэн зөгнөлийг тараажээ. Энэ бол Японы сүйрлийн тухай зөгнөл бөгөөд 2011 онд байгалийн гамшиг тохиолдож, энэ байдал намжаагүй байхад 2012 онд гамшиг үргэлжлэн Япон улсад томоохон гарз хохирол учраад зогсохгүй олон хүмүүс үхэж үрэгдэх тухай бичсэн байжээ. 2011 оны гуравдугаар сард Японд болсон аймшигт цунамигаас хойш арлын улсынхан сэтгэл санааны тогтворгүй байдалд орж, иргэншлээ солих хүсэлтээ ч энд тэндхийн улс, орнуудад ихээр илгээж байгаа аж. Тэгвэл сүүлийн өдрүүдэд япончууд 1988 оны зөгнөлийг үнэн байж магадгүй хэмээн таамаглаж, эх орноосоо гарч байгаа аж. Дээрх зөгнөлд бичсэнээр Төв Азийн цээж болсон Монгол оронд очсон хүмүүс амьд үлдэнэ гэдгийг тун тодорхой бичсэн байдаг учраас япончууд Монголыг ихээр зорих болсон байна. Японд бага хэмжээний газар хөдлөлтүүд мэдрэгдэх, сэрүүн өвөл эхэлж байгаа нь ямар нэгэн дохио гэж үзэж байгаа учраас япончууд 12 сарын 21-нд бэлтгэлтэй байхаар шийдсэн байна.

3. Гэгээнтэн багш нарын номлол
Дэлхийн хүн төрөлхтөн буруу хэв маягаар материаллаг ертөнц рүү дэндүү татагдан амьдарч байна. Амьдралын хэв маягаас гадна архидан согтуурах, амьд амьтдын махыг ихээр хэрэглэж, техник технологийн төрөл бүрийн туршилтуудыг ихээр хийж байгаа нь дэлхийн байгалийн тогтолцоонд эрс өөрчлөлт оруулан дэлхийн төгсгөлд улам ойртуулснаар 2012 оны 12 сарын 21-ний өдөр усан галав юүлэх аюултайг сануулан "Эх дэлхийн төлөө” аяныг гурван жилийн өмнөөс эхлүүлжээ. Энэ аянд Христийн болон Буддын шашны олон лам хувраг, сахил санваартнууд нэгдсэн бөгөөд мянга мянган бясалгагчид дэлхийг аврах бясалгалыг зохион байгуулсан байна. Дэлхийг сүйрүүлэх үйлсийг хүний оролцоогоор хийсэн учраас хүний оролцоотойгоор сүйрүүлэхгүй байх боломжтой, ингэхийн тулд байгаль орчноо сэргээж, мал амьтдыг хайрлах ёстой гэсэн үзэл суртлыг бясалгагчид гүн гүнзгий нэвтрүүлж, энэ хугацаанд бясалгагчдын тоо харьцангуй нэмэгдсэн байна.

4. Есүс Христ эргэн ирнэ
Ертөнц бүтээгч эзэнтэй, бүтээгч эзэн болоод түүний ганц хүү Есүс христ бүхнийг шийддэг, сонсдог, тусалдаг хэмээн номлох Христийн шашинтнууд дэлхийн төгсгөлийн тухай сэдвээс мөн л ангид байж чадсангүй. Гэхдээ тэд Ертөнцийн төгсгөлийн өдөр Есүс Христ эргэн ирж, өөрийг нь чин сэтгэлээсээ шүтэн биширсэн хүмүүсийн амийг аврах үлгэр мэт онолыг гаргаж тавьжээ. Үүнд мэдээж итгэсэн хүмүүс олон бий. Харин итгээгүй нь түүнээс ч их. Ямартай ч Христийн шашныхан 12 сарын 21-нийг дэлхийн сүйрлийн өдөр биш, харин ч ертөнцийн эзнийхээ гэгээн дүрийг харж, амьд үлдэж, ямар ч муу зүйлгүй шинэ дэлхий ертөнцийг цогцлооно хэмээн баярлаж байна.

5. НАСА
Гал тогооны тань хуанли 12 дугаар сарын 31 гээд дуусахад та дахин шинийг худалдаж аваад л ханандаа өлгөдөг шүү дээ. Тэгэхээр үүнтэй л адил майячүүдийн он тоолол дуусч байгаа, өдөр хоног, хуанли дахиад л үргэлжлэх болно, дэлхийн сүйрэл болоход дахин 4 тэрбум жилийн зай бий гэсэн мэдэгдлийг НАСА-гаас хийж байна. Гаригууд нэг шугамд огтлолцож, улмаар хэд хоног харанхуй нүүрлэнэ хэмээн олон улсын хэвлэлд бичиж байгаа. Энэ бол худал мэдээлэл. 1962 онд гаригууд нэг шугамд зэрэгцэж, түр зуурын харанхуй нүүрлэсэн. Дараа нь 1982 он болон 2000 онд энэ явдал дахин тохиосон. Харин ойрын хэдэн арван жилд гаригууд дахин давхцахгүй хэмээн НАСА мэдэгдэж байна. Харин өөр эх сурвалжуудад өгүүлж байгаагаар НАСА сүйрлийн талаар хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлөхгүй гэсэн үүднээс тайлбар хийхгүй харж байна. Сүйрэл болохгүй ч байгалийн ямар нэгэн үзэгдэл, гамшиг болж магадгүй гэсэн айдас олон зөнчид, лам хуврагуудад байгааг бичиж байна.

6. Шумерүүдийн домог
Нибиру хэмээх гариг дэлхийтэй халз мөргөлдөнө, тоолол болон зөгнөлөөр 2012 оны 12 дугаар сарын 21-нд энэ явдал болно. Үүнтэй зэрэгцэн майячүүдийн цаг тооны бичиг дуусах тул тэр үе нь ертөнцийн төгсгөл хэмээжээ. Шумерүүдийн таамагласан хугацаа болоход өнөөдрийг хасаад 14 хүрэхгүй хоног үлдээд байгаа юм байна. Мөн энэ зөгнөлийн хажуугаар Эрис нэртэй гариг дэлхий вантай тун ойрхон зөрж өнгөрөх үйл явц давхцах гэнэ.

7. Түвдийн лам Кайлаш уулнаа бясалгагч лам
Тэрбээр ертөнцийн төгсгөлийг зөгнөж, зөгнөлөө Америкийн одон орон судлалын төвийнхөнд илгээжээ. Түүний зөгнөлд 2013 оны 02 дугаар сар гэхэд дэлхийн хүн амын 10 гаруй хувь нь үгүй болох аюултай бөгөөд хүйтэн, харанхуй өдрүүд үргэлжилж, цочирдсон зарим нэгэн хүмүүс нь галзуурах, байшин хороолол, хотод амьдран суудаг хүмүүс тог цахилгааны хомсдолд орж, хоол цайгаа ч хийхэд бэрхтэй болох тул хүмүүсийг хөдөө гарч амьдрахыг сэрэмжлүүлжээ. Энэ явдал нь манайд "Орифлэйм Монгол” компанийг үүсгэн байгуулагч Г.Оюунгэрэлийн хэлж яриад байгаатай төстэй зөгнөл бөгөөд энэ яриа газар авсаар хөдөөгийн малчид гэрээ давхарлаж, шар тос, лаа, шүдэнзээ нөөцөлж эхэлсэн нь саяхан билээ. Тэр ч бүү хэл, монгол гэрийн бизнес ч цэцэглэсэн аж.

Ямартай ч уншигч та бүхэнд хамгийн түгээмлээр иргэдийн сонорт хүрч, мэтгэлцээний гол сэдэв болоод байгаа дэлхийн сүйрлийн талаарх эх сурвалжуудыг багцлан хураангуйлан хүргэлээ. Ер нь бол 12 дугаар сарын 21-нд олон улсад 10.00 гэж зарлаад байгаа үзэгдлийн цаг нь манай улсад 14.00 цагт тохиох магадлал өндөр байгааг зарим судлаачид хэлж байна. Дэлхий сүйрэхгүй гэдэгтэй санал нийлэх ч ямар нэгэн зүйл болохгүй гэдэгтэй санал нийлэхгүй байж болохгүй мэт. Газар хөдлөлтээс эхлээд эрс хүйтрэх гэх мэт байгалийн ямар нэгэн үзэгдэл болохыг үгүйсгэх аргагүй юм


www.T1771Music.Ucoz.net




Category: Далд ертөнц | Views: 479 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2017