Брэнд:: Brioni брэндийн түүх - 9 June 2014 - .

+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4623
Хүйс: Male
Сэтгэгдэл:36


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Photo of a big bunny rabbit!
Main » 2014 » June » 9 » Брэнд:: Brioni брэндийн түүх
8:41 PM
Брэнд:: Brioni брэндийн түүх

Брэнд:: 

Brioni брэндийн түүх

 

Бриони брэндийн үүх түүх 1945 оноос эхлэлтэй юм. Дэлхийн хоёрдугаар дайны улмаас Европ тив бүхэлдээ нуранги болж, өлсгөлөнд нэрвэгдсэн ч Италийн нийгмийн дээд хэсэг буюу язгууртнууд гоё, чамин хувцас шохоорхохоо болиогүй юм. Тийм учраас Ром хотын алдарт Via Barberini гудамжинд нээгдсэн тусгайлан хэмжээ авч хувцас урладаг эрэгтэй хувцасны дэлгүүр бүхий оёдлын газар шууд л үйлчлүүлэгчдийг татсан гэдэг. Уг газрын эзэд болох Назарено Фонтиколли, Гаэтано Савини нар өөрсдийн дэлгүүрийг Brioni гэж нэрлэжээ. Адриатын тэнгист Триестээс холгүйхэн орших ийм нэртэй арал дээр тухайн үед нийгмийн дээд давхаргын төлөөлөгчид цуглардаг байсан билээ. Энэ нэр тун их амжилтыг дагуулсан аж. Цуст дайн болон Муссолинигийн 20 жил үргэлжилсэн дарангуйллын улмаас эцэж, туйлдсан италичуудад энэ нэр дайны өмнөх сайн сайхан, хөгжил дэвшил бүхий цаг үеийг санагдуулж байсан юм.


Энд ирж үйлчлүүлдэг байсан язгууртнуудын хувцас өмсгөлийн загварын чиг хандлагыг олон зохион бүтээгчид даган дууриадаг байлаа. Эндхийн хувцасны эсгэлт, хийц загвар, уламжлал зэрэг нь шууд л чанарын бэлгэдэл болжээ. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Brioni ордон сонгодог загварын чамин хээнцэр хувцаснуудыг сэргээн урлах болсон юм. Тэдний энэ алхамыг дэгжин хувцсанд дурлагсад шууд л уухайлан хүлээж авчээ. Эрэлт тэдний урласан коллекцийн тоотой хамт өсөн нэмэгдэж байв. Худалдан авагчид ч зогсоо зайгүй хандах болжээ. Эдний уран оёдолчид эрэгтэй хүний хослолдоо цэвэр Ромын оёдол, эсгүүрийн соёлыг Европ болон Америкийн загварын чиг ханд­лагуудтай хослуулж чадсан гэдэг. Энэхүү брэнд эрэгтэй хүний хувцас, өмсгөлийг урлахдаа тухайн үед дээд хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөд байсан англичуудыг өрсөлдөөнд дуудсан юм. Тэд илүү тод өнгө, арай хөнгөн бөс даавуу, илүү чамин оёдлыг санал болгов.
Үйл ажиллагаа явуулсан эхний арван жилдээ уг загварын ордон загварын ертөнцөд шинэ хэв маяг буюу “преткутюр”-ыг нэвтрүүлж чадсан билээ. Хожим нь энэ шийдэл “Континенталь хэв маяг” гэсэн нэрийг хүртжээ. Өөрөөр хэлбэл, чамин хээнцэр атлаа биед эвтэйхэн тэр хувцсыг амьдралын идэвхитэй хэв маягийг дээдлэгчдэд зориулж урласан байна. Бриони брэндийг үүсгэн байгуулагчид Жованбаттист Жоржинитэй уулзсанаар ихээхэн алдарших болсон юм. Энэ хүн Италийн загварын эцэг гэгддэг байсан бөгөөд чухам тэрбээр л Назарено Фонтиколи, Гаэтано Савини нарт Америкийг байлдан дагуулахыг санал болгожээ. Улмаар Америкийн худалдаачид болон сэтгүүлчдэд зориулан эрчүүдэд зориулагдсан анхны fashion-show-г зохион байгуулснаар Бриони Нью-Йорк хотноо бат бэх суурьшсан билээ. 1950-1960-аад онуудын үед бүтээгдсэн Италийн шилдэг кинонууд маш их амжилт олсноор тус компани үйлчлүүлэгчдийн хөлд жинхэнэ утгаараа дарагджээ. Холливудын жүжигчид зөвхөн Brioni-д очиж хувцсаа захиалдаг болсон бол зураг авалтын үеэр өмсөх хослолоо ч мөн энд оёулдаг болов. Брионигийн хэв маяг тийм албархуу биш атлаа бас хайш яйш байгаагүй гэдэг.

Хөнгөн бөс даавуу болон бусад шинэлэг байдлаараа тэдний хувцас, өмсгөл албархуу бус байдлыг илэрхийлж байсны зэрэгцээ дайны дараа урьдын байдалдаа эргэн орж байсан Америкт үүссэн эрэлт хэрэгцээнд таарч тохирч байсан юм. Brioni-гийн хувцсыг таалан өмсдөг байсан алдартнуудаас нэрлэвэл Хэнри Фонда, Кларк Гэйбл, Жон Уэйн, Кирк Дуглас, Рок Хадсон, Энтони Куинн, Гэри Күпер зэрэг хүмүүс зүй ёсоор багтана. Чухамхүү энэ брэндийн хослолыг өмсөн 1962 онд бүтээгдсэн супер туршуул Жэймс Бондын тухай өгүүлэх анхны кинонд гол баатар нь гардаг билээ.

1960 онд “Brioni Ром хэв маяг” гэдэг худалдааны тэмдгийг гар­гас­наар эрчүүдийн хувцасны загварт бас нэг шинэ хуудас нэмэгдсэн аж. Моод гэдэг нь олныг хамарсан үзэгдэл болсон бөгөөд оёдолчид тусгайлан урлах явдлыг үй олноор нь үйлдвэрлэх үзэгдэлтэй чадварлагаар хослуулж байсан. 1980 онд тус пүүс Пенн хотод оёдол, эсгүүрийн урлагт суралцуулах анхны сургуулиа нээж, урлах эрдмээ зааж, өвлүүлэн үлдээх зорилго дэвшүүлжээ. Тэдний үйлчлүүлэгчдийн тоо энэ үеэр асар хурдацтай нэмэгдэж байсан юм. Тэдний эрэлт, шаардлагыг хангахын тулд Brioni Абрузод нэгэн үйлдвэрээ нээв. Чухам энд л асар туршлагатай оёдолчдын хяналт дор тус брэндийн шилдэг загварууд бүтээгдэж байлаа. Хожим нь тус компанийн удирдлага даавуун цамц оёдог үйлдвэр болон арьсан эдлэлийн загварын ордонг худалдаж авсан билээ. Дараа нь эмэгтэйчүүдэд зориулан хувцас урлаж эхлэв. Өдгөө улирал бүр тэдний өндөр зэрэглэлийн 900 оёдолчин 200 загварыг бүтээж байгаа юм. Үүний дөрөвний нэг хэсгийг тусгай 25 мянган үйлчлүүлэгчдэд зориулж урладаг байна. Эдгээр хүмүүс жилдээ хэд хэдэн удаа 2-3 хувцсыг тусгай захиалгаар хийлгэдэг аж. Нэг удаа Ойрхи Дорнодын нэгэн султан хаан ганцхан сарын дотор 100 гаруй хослол захиалж хийлгэсэн гэдэг.
 

Энэ хүн Brioni-гийн үнэнч фэн нь гэж байгаа


Тухайн хувцасны нэг бүрэлдэхүүн хэсгийг урлахын тулд дор хаяж 18 цагийг зарцуулдаг аж. Хэсэг тус бүрийг хооронд нь тааруулж оёхын тулд бас чамгүй хугацаа шаардагдана. Учир нь, ноосон эдлэл бол амьд түүхий эд. Тэрбээр таны биеийн хэлбэрт дэндүү таарч, наалдах ёстойгоос гадна амьсгалах учиртай юм. Тийм учраас бэлэн болсон хослолыг хоёр сарын хугацаанд 184-өөс доошгүй удаа уурын индүүгээр индүүдэх болно. Энэ загварын хамгийн “хямд” үнэтэй хослолын үнэ 2000 евро байдаг билээ. Харин хамгийн үнэтэй нь мэдээж тодорхойгүй үнэ ханштай аж. Дэлхийн томоохон улс төрчид, урлаг, спортын одод, нэртэй бизнесмэнүүд чухам энэ л брэндийн хувцсыг таалдаг нь учиртай болов уу.

 

 

Бриони брэндийн үүх түүх 1945 оноос эхлэлтэй юм. Дэлхийн хоёрдугаар дайны улмаас Европ тив бүхэлдээ нуранги болж, өлсгөлөнд нэрвэгдсэн ч Италийн нийгмийн дээд хэсэг буюу язгууртнууд гоё, чамин хувцас шохоорхохоо болиогүй юм. Тийм учраас Ром хотын алдарт Via Barberini гудамжинд нээгдсэн тусгайлан хэмжээ авч хувцас урладаг эрэгтэй хувцасны дэлгүүр бүхий оёдлын газар шууд л үйлчлүүлэгчдийг татсан гэдэг. Уг газрын эзэд болох Назарено Фонтиколли, Гаэтано Савини нар өөрсдийн дэлгүүрийг Brioni гэж нэрлэжээ. Адриатын тэнгист Триестээс холгүйхэн орших ийм нэртэй арал дээр тухайн үед нийгмийн дээд давхаргын төлөөлөгчид цуглардаг байсан билээ. Энэ нэр тун их амжилтыг дагуулсан аж. Цуст дайн болон Муссолинигийн 20 жил үргэлжилсэн дарангуйллын улмаас эцэж, туйлдсан италичуудад энэ нэр дайны өмнөх сайн сайхан, хөгжил дэвшил бүхий цаг үеийг санагдуулж байсан юм.


Энд ирж үйлчлүүлдэг байсан язгууртнуудын хувцас өмсгөлийн загварын чиг хандлагыг олон зохион бүтээгчид даган дууриадаг байлаа. Эндхийн хувцасны эсгэлт, хийц загвар, уламжлал зэрэг нь шууд л чанарын бэлгэдэл болжээ. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Brioni ордон сонгодог загварын чамин хээнцэр хувцаснуудыг сэргээн урлах болсон юм. Тэдний энэ алхамыг дэгжин хувцсанд дурлагсад шууд л уухайлан хүлээж авчээ. Эрэлт тэдний урласан коллекцийн тоотой хамт өсөн нэмэгдэж байв. Худалдан авагчид ч зогсоо зайгүй хандах болжээ. Эдний уран оёдолчид эрэгтэй хүний хослолдоо цэвэр Ромын оёдол, эсгүүрийн соёлыг Европ болон Америкийн загварын чиг ханд­лагуудтай хослуулж чадсан гэдэг. Энэхүү брэнд эрэгтэй хүний хувцас, өмсгөлийг урлахдаа тухайн үед дээд хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөд байсан англичуудыг өрсөлдөөнд дуудсан юм. Тэд илүү тод өнгө, арай хөнгөн бөс даавуу, илүү чамин оёдлыг санал болгов.
Үйл ажиллагаа явуулсан эхний арван жилдээ уг загварын ордон загварын ертөнцөд шинэ хэв маяг буюу “преткутюр”-ыг нэвтрүүлж чадсан билээ. Хожим нь энэ шийдэл “Континенталь хэв маяг” гэсэн нэрийг хүртжээ. Өөрөөр хэлбэл, чамин хээнцэр атлаа биед эвтэйхэн тэр хувцсыг амьдралын идэвхитэй хэв маягийг дээдлэгчдэд зориулж урласан байна. Бриони брэндийг үүсгэн байгуулагчид Жованбаттист Жоржинитэй уулзсанаар ихээхэн алдарших болсон юм. Энэ хүн Италийн загварын эцэг гэгддэг байсан бөгөөд чухам тэрбээр л Назарено Фонтиколи, Гаэтано Савини нарт Америкийг байлдан дагуулахыг санал болгожээ. Улмаар Америкийн худалдаачид болон сэтгүүлчдэд зориулан эрчүүдэд зориулагдсан анхны fashion-show-г зохион байгуулснаар Бриони Нью-Йорк хотноо бат бэх суурьшсан билээ. 1950-1960-аад онуудын үед бүтээгдсэн Италийн шилдэг кинонууд маш их амжилт олсноор тус компани үйлчлүүлэгчдийн хөлд жинхэнэ утгаараа дарагджээ. Холливудын жүжигчид зөвхөн Brioni-д очиж хувцсаа захиалдаг болсон бол зураг авалтын үеэр өмсөх хослолоо ч мөн энд оёулдаг болов. Брионигийн хэв маяг тийм албархуу биш атлаа бас хайш яйш байгаагүй гэдэг.

Хөнгөн бөс даавуу болон бусад шинэлэг байдлаараа тэдний хувцас, өмсгөл албархуу бус байдлыг илэрхийлж байсны зэрэгцээ дайны дараа урьдын байдалдаа эргэн орж байсан Америкт үүссэн эрэлт хэрэгцээнд таарч тохирч байсан юм. Brioni-гийн хувцсыг таалан өмсдөг байсан алдартнуудаас нэрлэвэл Хэнри Фонда, Кларк Гэйбл, Жон Уэйн, Кирк Дуглас, Рок Хадсон, Энтони Куинн, Гэри Күпер зэрэг хүмүүс зүй ёсоор багтана. Чухамхүү энэ брэндийн хослолыг өмсөн 1962 онд бүтээгдсэн супер туршуул Жэймс Бондын тухай өгүүлэх анхны кинонд гол баатар нь гардаг билээ.

1960 онд “Brioni Ром хэв маяг” гэдэг худалдааны тэмдгийг гар­гас­наар эрчүүдийн хувцасны загварт бас нэг шинэ хуудас нэмэгдсэн аж. Моод гэдэг нь олныг хамарсан үзэгдэл болсон бөгөөд оёдолчид тусгайлан урлах явдлыг үй олноор нь үйлдвэрлэх үзэгдэлтэй чадварлагаар хослуулж байсан. 1980 онд тус пүүс Пенн хотод оёдол, эсгүүрийн урлагт суралцуулах анхны сургуулиа нээж, урлах эрдмээ зааж, өвлүүлэн үлдээх зорилго дэвшүүлжээ. Тэдний үйлчлүүлэгчдийн тоо энэ үеэр асар хурдацтай нэмэгдэж байсан юм. Тэдний эрэлт, шаардлагыг хангахын тулд Brioni Абрузод нэгэн үйлдвэрээ нээв. Чухам энд л асар туршлагатай оёдолчдын хяналт дор тус брэндийн шилдэг загварууд бүтээгдэж байлаа. Хожим нь тус компанийн удирдлага даавуун цамц оёдог үйлдвэр болон арьсан эдлэлийн загварын ордонг худалдаж авсан билээ. Дараа нь эмэгтэйчүүдэд зориулан хувцас урлаж эхлэв. Өдгөө улирал бүр тэдний өндөр зэрэглэлийн 900 оёдолчин 200 загварыг бүтээж байгаа юм. Үүний дөрөвний нэг хэсгийг тусгай 25 мянган үйлчлүүлэгчдэд зориулж урладаг байна. Эдгээр хүмүүс жилдээ хэд хэдэн удаа 2-3 хувцсыг тусгай захиалгаар хийлгэдэг аж. Нэг удаа Ойрхи Дорнодын нэгэн султан хаан ганцхан сарын дотор 100 гаруй хослол захиалж хийлгэсэн гэдэг.
 

Энэ хүн Brioni-гийн үнэнч фэн нь гэж байгаа


Тухайн хувцасны нэг бүрэлдэхүүн хэсгийг урлахын тулд дор хаяж 18 цагийг зарцуулдаг аж. Хэсэг тус бүрийг хооронд нь тааруулж оёхын тулд бас чамгүй хугацаа шаардагдана. Учир нь, ноосон эдлэл бол амьд түүхий эд. Тэрбээр таны биеийн хэлбэрт дэндүү таарч, наалдах ёстойгоос гадна амьсгалах учиртай юм. Тийм учраас бэлэн болсон хослолыг хоёр сарын хугацаанд 184-өөс доошгүй удаа уурын индүүгээр индүүдэх болно. Энэ загварын хамгийн “хямд” үнэтэй хослолын үнэ 2000 евро байдаг билээ. Харин хамгийн үнэтэй нь мэдээж тодорхойгүй үнэ ханштай аж. Дэлхийн томоохон улс төрчид, урлаг, спортын одод, нэртэй бизнесмэнүүд чухам энэ л брэндийн хувцсыг таалдаг нь учиртай болов уу - See more at: http://www.wikimon.mn/content/55115.shtml#sthash.6oGDkrQh.dpuf

Category: Брэнд | Views: 264 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2016