+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » June » 24 » Цогцос худалдан авагч (Өгүүллэг)
6:32 PM
Цогцос худалдан авагч (Өгүүллэг)

Цогцос худалдан авагч

(Өгүүллэг)

 

 

- Адал явдалт өгүүллэг -


Буу дуугараагүй. Манайхнаас өөр гадны хүмүүс орж ирээгүй. “Бямба гарагийн нэвтрүүлэг бэлтгэнэ” гээд ганцаархнаа орж ирж нэг аяга хар цай залгисан. Юм хэлэх гээд чадахгүй дүлэгнээд байсан. Би бодохдоо “Нэг шил юмны мөнгө гуйх гээд нүүр өгөхгүй янзтай болохоор ам нээсэнгүй” гэж тааварласан юмдаг. Адар ширтэн хэвтэх эр бодоод, бодоод өөр юм олсонгүй. Гэтэл 32 шүднээс нь гурав дутуу, аймшгийн агуй гэлтэй том амтай, гуриатсан чоно шиг хэрзийсэн хөх эр хөмсгөө зангидан, гараараа ширээ дэлсч ирээд л шүлсээ үсчүүлэн “Тэр орой юу болсныг хэлэхгүй юм бол хохь чинь шүү. Бүтэн 24 цаг мануухай шиг суусан чи бүгдийг мэдэж байгаа” хэмээн дүвчигнэх. Хүний өөдөөс эгцлээд харчихаж чадахгүй тэр нөхөр “Хорино. Шоронд хатаагаад өгнө өө” гэх юм. Ингэж ярьж, хэлж байгаа хүн яаж яваад хошуучийн мөрдсөнд хүрчихдэг юм бол доо, хөөрхий. За даа, энэ цөвүүн цаг үед ч хүн гэдэг амьтныг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ. “Данигай, Данигай…” гээд долоох нь холгүй явдаг хүмүүс өнөөдөр яаж байна. Хм… 

“Хадамд шөл уулгачих санаатай шүдлэн эр хонь худалдаж авсан чинь төхөөрөх хүн олддоггүй ээ. Та өглөө эрт очоод тэрнийг янзлаадхаач” гээд дал цохиж өөриймсөөд байдаг Тамгын газрын дарга Сүхээ хүртэл даялж алхаад байх болж. “Манай нөхрийг ирвэл байхгүй гэж хэлээрэй гэчихээд Зам, тээврийн газрын Жадамбаа хүүг дагуулж оронгуутаа хаалгаа түгжчихдэг Загасаа хүүхэн яаж байна? Нүүрээ тагласан хар шил зүүчихээд мэндлэх ч үгүй зөрөх юм гээч. Зам тавьж өгөхгүй бол дайрч унагачихаад, дамжилж хаях нь ээ, янз нь”. Хонин бор нүдээ онийлгон ийн бодлогоширч хэвтэх энэ эрийн алдар Данигай. Сампингаас тооны машинд шилжих хүртэл улсад 30 шахам жил ажилласан тэрбээр “Тэтгэвэрт гарлаа” гээд гэртээ гар хумхин суусангүй. Томоохон телевизэд манаач хийхээс ичиж зоволгүй харин ч хариуцлагатай ажил гээд дуртай нь аргагүй тэвхэлздэг эр. “Данигай шиг найдвартай хүн байхгүй” гээд дарга нар нь хүртэл түүнийг бараадах янзтай байцгаадаг байж.
“Унд, цайгаа уу, өвгөн минь. Учир нь олдох байлгүй” гээд эрхи эргүүлэн суух хөгшнийхөө үгэнд орсондоо ч биш. Цайг гүйцэд уухгүй бол ажил үйлс бүтдэггүй юм гэх сургаалийг бодон аягатай зөөнгөдсөн цайгаа авч залгичихаад Данигай үг дуугүй гарч явлаа. “Хайран сайхан хүүг тэр гайтай нэвтрүүлэг л авч явснаас зайлахгүй болов уу”. Өвгөн ийн бодсоноо “Өгөр толгойгоо цусдах юм дуугарч байж одоо бүр тэр нөхрийн аманд орох нь уу?” хэмээн өөрийгөө зэмлэх аядаад ийш тийш болгоомжлон харсанаа алхаагаа түргэсгэв.

Юун тухай ярих гэж байгааг гадарлаж байсан болохоор өрөө рүү нь яаралгүй алхаж явахдаа Хашхүү хэлэх үгээ бэлтгэв. Цав цагаан цамцан дээрээ тод шар зангиа зүүж, “Giorgio Armani”-гийн шаргал костюм өмссөн ч шөнөжин архидаж хоносон царайг нь далдалж чадсангүй. Бөлцийж хавагнан, улаанаар эргэлдсэн нүдэнд нь усан хаяа татаж, нүүрэнд нь зузаадсан уруул нь омголтжээ. Нойтноор нь толийтол гельдсэн үс нь тэмээ олонтой нутгийн цөөн хэдэн дэрс шиг тал тал тийшээ сөөсийсөн харагдана. Шинэхэн бохь, архины эхүүн үнэртэй холилдон сэнгэнэх нь огиудас цутгам. “Хоолны сав минь! Цаагуур чинь юу болоод байгаа юм бэ? Өөрийгөө матарлуулах, уурхайгаа уудлуулах гэж чамайг сая төгрөгөөр цалинжуулж, байр, унааг чинь бэлтгэж өгөөд байгаа хэрэг үү? Новш минь, авсан бүх цалингаа тоолоод буцааж өг. Машин гараажид тавьчихаад байр сулла. Мэдэв үү, мал минь?”.  Бүх бие нь салгалан, шүлсээ үсчүүлэн ийн давшлах Манханаас харц дальдирсангүй. Харин ч цоо ширтэн зогсч байсан Хашхүү “Хашгирч хэлсэн үг цуурай адил замхардгийг мэднэ биз дээ? Хоёулаа суугаад ярилцъя” хэмээн аядуухан хэлэв.

Бие биенээ дэндүү сайн мэдэх залуус суусангүй. Бүлх залгичихсан юм шиг нэг хэсэг дуугүй зогсоцгоолоо. Манханд өөр хэлэх үг байхгүйг нь мэдсэн Хашхүү “Чи бүр өт хорхойноос ч дор амьтан юм гээч. Өө сэв, алдаагаа өөрөөсөө хайгаад олчихож чадахгүй байна уу? Ийм юм болно гэдгийг би чамд нөхрийн ёсоор олон хэлсэн. Чи огт тоогоогүй. Ангирын хүүхэлдэй нь болох гэж зүтгээ биз дээ? Одоо тэгээд юунд орилж хашгираад байгаа юм бэ? Яг ийм юм хүсээд, зүтгээд байсан хүн бол чи өөрөө” гэж хэлчихээд гараад явчихав. Түүнийг ингээд хэнэг ч үгүй гараад явчихна хэмээн Манхан огт төсөөлөөгүй байлаа. “Арай ч явчихгүй ороод ирэх байх”. Манхан захирлын энэ горьдлого талаар болжээ. Өрөөгөө нэгжин олби оготно шиг ийш тийш харж, байж ядсанаа ширээн дээрх бичиг цааснуудаа базах шахам хумиж цүнхэндээ чихэв. Тэгснээ утсаа гаргаж ирээд салганан байж дугаар цуглууллаа.
-Миний хонгор, юу хийж байна? Хоёулаа хэд хоног сайхан амрах уу?
-Хийх, зохицуулах ажил их байна гээд унтуулах ч үгүй өндөлзөөд байсан чинь яасан?
-Дотор гэж авах юм алга аа. Дээрээс нь тэр нэвтрүүлгийг бодохоор боож үхэх гээд байна ш дээ.
-100 грамм татчихгүй юу.
-Миний дотрыг архи биш чи минь л засдаг биз дээ? Хайр нь одоо очлоо.

Долгиотсон алтлаг шар үстэй, зэгзгэр цагаан хүүхэн ширээний араас босч цонх руу очсоноо амандаа дуу аялан тольдож эхлэв.
-Аагий. Чи чинь бээрсэн ялаа шиг буланд суучихаад бид нартай ч дуугарахгүй байсан. Гэнэт дуулж, сээхэлзээд унах чинь юу болоов?
-Яах юу байдгийн. Нөгөө Манхан гэдэг мөнгөний уут шиг мантгар бор залуу нь яриа биз.
-Өчигдөр үдээс хойш алга болохдоо тэрэнтэйгээ учрах гээд яваагүй бил үү?
Нэг өрөөнд суудаг гурван бүсгүй нь ам амандаа ингэж атаархсан өнгөөр дуугарахад нь Ангир дургүй нь хүрсэн мөртлөө хүчлэн байж амаа даран чанга инээгээд, “Хамт хоноё гэчихээд нөгөөх чинь хоёр найзыгаа дагуулаад ирж байгаа юм даа. Тэгээд яасан гээч? Нөгөөдүүлтэйгээ ажил төрлөө яриад салдаггүй ээ. Найз нь гурвын гурван эр хараад жаахан суулаа. Тэгсэн чинь манай тэнэг гар хөөрч уусаар байгаад тасарчихсан. Согтуу эр манаж хоносон юм чинь сайхан зан хөдлөхгүй биз дээ?” гэж ярих зуураа нүүрнийхээ будаг шунхыг сэргээж амжив. Ярианд нь ангайтлаа шимтсэнийг нь анзаарсан Ангир “Найзыгаа өнөөдөр аргалаарай” гэчихээд нөгөө гурвыгаа дуугарч амжаагүй байхад цүнхээ шүүрч аваад хаалга саван гарч одлоо.

Бэлгэвч ч гаргах завдал өгөхгүй шүлсээ савируулан шүлэнгэтсээр Манхан бүсгүйг нүцгэлэн дээр нь гарав. Түүний булчинлаг ханхар цээжинд наалдах бүсгүй нялуухан гиншиж эхэллээ. Ангирын тачаангуй, зөөлөн хөдөлгөөн хурдсах агшнаа Манханы амьсгал огцом түргэсч ирсэнээ төдөлгүй дуу алдах нь тэр. Арга билгийн соронзонд хуу татуулан орчлонгоос тасарсан эр, эм хоёр ноололдон үнсэлцэх зуураа хайрын бал бурам шиг сайхан үгэнд умбах аж. Хий нь гарсан дугуй шиг эвхрэлдэн хэсэг зуур нүдээ анин хэвтсэнээ Манхан огло харайн босч, шүршүүрт биеэ зайлсан болоод гарч ирэв. “Хоол захиалчихаад ирлээ” гэсээр гаднаас орж ирэх Ангирыг юу гэж хэлэх бол гэсэн шиг дагуулан харж байснаа, “Идэж, уух яах вэ. Хэн надаар тоглосныг олж мэдэх хэрэгтэй байна. Тийм болохоор хоол захиалах хэрэггүй. Гарч Шоотонтой уулзъя” гээд даавуун хүрмээ хааш яйш хэдрэн хаалга тийш зүглэлээ.

Харуй бүрий нөмөрсөн болохоор их хотод машины гэрэл солбилдон дуу чимээ нүргэлэх нь дотроо бачимдан яваа Манханд тээртэй санагдах. Дургүйцлээ илэрхийлэн хоолойгоо байн байн засаад байгааг нь анзаарсан Ангир “Эзэн нь олдоно. Ойрхон байгаа гээд байхад чи яагаад байгаа юм бэ? Хэдэн орд эзэмшдэг, хахаж цадталаа өгдөг, авдаг нь үнэн юм чинь яадгийн. Муусайн хоосон гуйлгачингууд л иймэрхүү юм хийж амиа зогоож явдаг биз дээ. Тийм болохоор миний хайр тайван байж, нухацтай хөдөлнө шүү” хэмээн аашлах, аргадахыг хослуулаад хөлөртөл нь атгуулсан гараа өвөр дээрээ авав. Түүний хэлсэн энэ үгийг тунгаах тэнхэлгүй явсан Манхан машин тоормозлоход давхийн цочоод өндийлөө.
Телевизээр гарах бүх нэвтрүүлгийг зангидаж суудаг программын хэлтсийн дарга Шоотонгоос баттай мэдээлэл авчихна гэж тооцоолсон нь талаар болсонд Манхан багтартлаа уурлав. Өрсөлдөгчдөө намнуулж, өөрийгөө дөвийлгүүлэх бүх ажлаа Ангираар дамжуулан хариуцуулчихаад бурантаглуулсан тэмээ адил аяыг нь даган бөмбөрдөг байсан хүн бол Манхан. Гэтэл энэ өдөр мэндийн зөрүүгүй Шоотонг заамдан авсанаа хатуу ширүүн үгээр давшилж, хамаг ширээ, сандлыг нь хэмхчих шахан дүвчигнээд “Хэнээр оролдсоноо чи удахгүй харна аа” хэмээн заналхийлэв. Энэ үед Ангир “Чи чинь арай өөр бодол, зорилготой ирээгүй бил үү?” гэж Манхан руу давшлахад “Энэ өөрөө биш юм аа гэхэд эзнийг нь мэдэж байгаа. Мэдэх ёстой хүн нь биз дээ? Чи юундаа хаацайлах гээд байгаа юм бэ?” гээд хэрүүл гурвалжилж ирсэнээ төдөлгүй намжжээ.

Тэр хоёрыг гарсаны дараа чимчигнэн халуу дүүгэх хацраа байн байн дарж үзэх Шоотон “Хайртай, хайртай гэчихээд харсаар байж ингэж байгаа юм биз дээ. Би ер нь болохгүй, бүтэхгүйг нь мэдсээр байж салж хагацаж чаддаггүй яасан шийдчихсэн амьтан бэ?” хэмээн өөрийгөө харааж суулаа. Тэгтэл удалгүй “Би үүнтэй тооцоо бодчихоод очно” гэсэн мессеж Ангираас ирэв. Шоотонгийн өрөөнөөс гарч машинд суухдаа Манхан “Энэ хоёр ажил төрлийн биш амрагийн холбоотой гэдэг нь үнэн юм биш үү? Ганц цохиод авсан чинь өмөөрөөд үхэх гэж байх шив” хэмээн бодох зуураа Ангир руу харц дальдчин хяламхийлээ.
Хоног төөрүүлэх болгондоо очдог, бараг гэр нь гэж хэлж болох хотын баруун урд дүүрэгт байрлах буурчийн газрын гадаа очсоноо Ангир “Би хэд хэдэн хүнтэй уулзах хэрэг байна. Чи ороод амарч бай” хэмээн тушаангуй дуугарахад Манхан юу ч хэлсэнгүй машинаас буугаад хоцров. “Мөнгийг нь ханатал өгсөн юм чинь мань хүн миний төлөө явахгүй гээд яадгийн. Оготны нүхээр ч ороод гарч ирж мэдэх зальтай юм чинь эзнийг нь гадарлаад байгаа юм биш үү?”. Харанхуй өрөөнд ганцаараа ийнхүү бодож хэвтсэн Манхан Ангирыг хүлээн чимээ чагнаж үүр цайлгасныхаа дараа “Уурхайн үндсэн ордыг минь хүүдээ авч өгөх гэж чичрээд байгаа хүн ш дээ. Энэ хүслийг нь биелүүлээгүй болохоор намайгаа хөнтөрчих гэж байгаа юм биш биз? Сүүлийн үед нэг л хачин байгаа шүү” гэсэн айдаст бодолдоо намнуулжээ.

Тэнгэр хурмаст тэр чигээрээ буугаад ирчихсэн юм шиг толгойг нь өндийлгөхгүй дарах энэ бодлоосоо салахын тулд мань хүн “Авъя гэснийг чинь өгөхөөр Ангир хүүхэн миний төлөө гүйхгүй хаачихав” гэж өөрийгөө тайтгаруулсан байна. Өөдөөс нь төөнөх харцнаас хүртэл ичингүйрч, айгаад ч байгаа юм шиг ийш тийш харан алхсаар Манхан зам дээр очиж гар өргөн зогслоо. “Үүрээр телевизийн зарим удирдлагыг цагдан хорьжээ” гэсэн мэдээг машин дотор сонссон тэрбээр золтой л хашгирчихсангүй. “Энд бууя” хэмээн огцом хэлснээ гар утсаа гаргах гэж байгаа бололтой халаасаа олохгүй шахам тэмтчив.

Нисэх онгоцны буудлаас гэр рүүгээ биш шууд телевиз дээр очсон Цэцээ эмнэлгийн туузаар хүрээлсэн Хашхүүгийн жаазтай зурагны өмнө мэгшүүлэн уйлж зогсохдоо “Яагаад надаас ийм олон хоног нууж худлаа хэлсэн юм бэ?” гэж нэг бус удаа асуув. Энэ асуулт хэнд хамааралтайг мэдэхгүй болохоор талийгаачийн хэлтсийнхэн буруутныг хайх мэт бие бие рүүгээ хулгайн харц илгээж байлаа. Тэд Цэцээг тайвшрахыг хүлээж ядаж байгаа нь илт. Хуримынхаа товыг зарлахаар ярилцаж байсан хайртай залуутайгаа утсаар ч ярьж чадахаа больсон Цэцээд “Миний найз сэтгэлээ бариарай. Хашаа ажил дээрээ нас барчихсан байсан гэнэ. Архинаас болсон болов уу гэх таамаг байна” гэсэн мэдээг багын найз Ангир нь дуулгажээ. “Эмнэлгийн шинжээчийн дүгнэлт хоёр янз гарсан. Тэгсэн мөртлөө нэг нь алга болчихсон гээд байгаа. Өнчин хоёр дүүгээ өдий хүртэл тэжээж өндийлгөсөн. Түүний маань үхэл яавч архитай холбоогүй. Хавтаст хэргийг хаагаад бүр хав дарах гэж байхад нь хоёр дүүгийнх нь гомдлоор сэргээж шалгаж байгаа гэсэн. Хөөрхий дөө, тэр өвгөнийг ээлжтэй байсных нь төлөө энэ хэрэг дээр шалгаж байгаа гэнэ үү?”

“Хань нь ажлаасаа гардаг ч юм бил үү? Мөнгөтэйд нь өвдөг сөхрөн үйлчилдэг дарга нарын аяыг тааруулж ажиллаж чадахгүй юм шиг байна”. Талийгаач минь нэг удаа ингэж ярьсан. Тэгэхэд нь би гэж нэг тэнэг амьтан “Миний хань ажлаа сайн хий” гээд тоогоогүй. Цэцээ ийн бодож зогсохдоо “Миний хайрт намайг орхиод ингэж явах ёсгүй байсан. Би ямар ч байсан учрыг олно. Хөндлөнгөөс хэн нэгэн хорлосон гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн өөртөө дуулдахаар чанга хэлэв.
Хашхүүгийн сууж байсан өрөөнд санхүүгийн албаныхан нь орсон хэдий ч ширээ болон шүүгээг хөдөлгөсөнгүй цоожтой хэвээр байлаа. “Хэргийн газрын үзлэг гэж баахан сүржигнэж зураг, хөрөг аваад л явцгаасан. Гэхдээ ажил төрлийг нь хүлээлгэж өгөхөд нь хүртэл сандал, ширээнд нь ойртуулаагүй юм аа” гээд Самдан гуай холбоотой хэдэн түлхүүр гаргаж Цэцээд өглөө. АНУ-ын бэлгэ тэмдэг “Эрх чөлөө”-ний хөшөөний хэлбэр дүрстэй түлхүүрийнх нь оосрыг эргүүлж тойруулан харж суусан Цэцээ “Хамгийн сүүлд хийх гэж байсан захиалгат нэвтрүүлгийнх нь төлөвлөгөөг олсон. Тэр нэвтрүүлгийг нь тэс өөр болгоод яаран сандран цацсанд л хамаг учир байх шиг байна” гэснээ дүрлэгэр алаг нүдэндээ дүүрч ирсэн нулимсаа нуух аядав.

Үл хөдлөх хөрөнгийн газрын гаднах талбайд автын үзэсгэлэн гараа юу гэлтэй өндөр үнэтэй гоёмсог машинууд ярайжээ. Уул уурхайнхны шинэчилсэн бүртгэлийн хугацаа дуусах гэж байгаа тул энэ салбарын акулууд цуглаад байгаа нь энэ. Гоёмсог шил, брэндийн цүнх, туфлиэр гангарсан мөртлөө хааш яйш алхах бүсгүйг хажуугаар нь өнгөрөх хүмүүс гайхсан, шоолсон янзтай харцгаах аж. 70 саяар үнэлэгдэх жийпний хаалгыг ууртай гэгч нь хаангуутаа “Чиний нөгөө шилжүүлчихсэн, бэлэглэж байгаа юм гээд байсан орд газар, уурхай чинь хаана байна? Чамайг ингэж новшрох ч болов уу гэж бодоод байсан юм аа” хэмээн өнөөх бүсгүй омогдож гарав.
“Боогийгийн бичиг баримт ирээгүй болохоор амжаагүй гэнэ ээ. Цаадахь чинь дөнгөж сая надад хэлж байгаа юм даа. Түүнээс биш хайр нь чамдаа амласнаа биелүүлдэг биз дээ?”. Тархин дундуураа татуулах шиг болсон Манхан аль хэдийнэ тасарсан утасны цаана ийн ээрч муурч байх хооронд Ангир амьсгаагаа ч дарж амжилгүйгээр “Хурдан гараад ир” хэмээн Шоотонг командлачихаад хөдлөв. Камер үүрч нэвтрүүлэг, сурвалжлаганд гүйдэг ердийн нэг зураглаач байхдаа Ангирын амрагаар сонгогдсоныхоо шагналд том телевизийн хэлтсийн дарга болсон эр ажлаа орхиод яаран сандран гарлаа.

Хашхүүг ажлаа тараад очиход дүү Хашцэцэгийнх нь том хүү Энхлүүний төрсөн өдрийн ширээ угтжээ. Түүнийг л хүлээж байсан хүү “Том ах ирсэн юм чинь би лаандаа хүслээ шивнэчихээд бэлгээ авъя” хэмээн эрхлэв. “Тэгэлгүй яахав. Таван нас хүрч байгаа юм чинь миний дүү таван хүслээ шивнээрэй” гэснээр төрсөн өдрийн эзэн баярынхаа бялуунд суулгасан лааг хөгжилтэйгээр үлээлээ. Хоёр дүүдээ аав нь, хүргэндээ бол хадам, эгдүүтэй муухай Энхлүүний “өвөө” нь болж яваа Хашхүү “Цэцээтэйгээ бушуухан нэг гэрт орж, үр хүүхэдтэй болох юмсан” хэмээн догдолж ирсэн байна.
“Оройн 22 цаг өнгөрч байхад ажил руугаа дуудагдан явсан ахыгаа буцаж ирэхгүй юм гэж яаж санах вэ. Хүү минь “Том ахыг ирэхээр тортоо хуваалгана” гэж хүлээсээр байгаад унтаад өгсөн. “Ажил ярьж байгаад Шоотон даргынд хоночихлоо”. Өглөө ярихад ингэж хэлсэн хүн тэр шөнө бас гэртээ ирээгүй. Найруулагчийн ажил их болохоор ажил дээрээ хонох үе зөндөө л байдаг. Гэвч ах маань өрөөндөө амиа алдсан байсан”. Хашцэцэгт байгаа мэдээлэл ердөө л энэ.

“Яаралтай хүрээд ир” гэж Шоотонг дуудахад очмооргүй байвч яах аргагүй дарга нь болохоор Хашаа гараажаас тэргээ ч гаргасангүй, таксидсаар түүний хэлсэн газар очиж. Баярынхаа бялуунд хүрч чадахгүй хүлээгээд байгаа Энхлүүн нүдэнд нь харагдан яаравч “Баялаг цөлмөгч” нэвтрүүлэг хийж яаралтай цацах үүрэг өгсөн Шоотонтой үг хэлээ ололцох гэж бараг үүр цайлгажээ. “Ийм нэвтрүүлэг хийж тэр хүнийг алах эрх надад байхгүй ээ. Таныг ийм юм хий гэж хэн шахаад байгааг чинь мэдэж байна”. Итгэж байсан найруулагч нь ингэж хэлээд гарч явсан байна. Яахаа мэдэхээ больж, гацаанд орсон Шоотонгийн чихэнд “Амласнаа өгч чаддаггүй тэр муугаас авъя гэснийгээ авчихаад хоёулаа сайхан амьдарна. Чи ямар ч байсан амжуул” гэх Ангирын хахир дуу сонсогдон тогтож, сууж чадахгүй байлаа. “Манханаас авч танд хувь хүртээдэг тэр хүүхэн эцэст нь таныг хааш нь аваачих бол доо”. “Барагтай бол ам нээж, үг сөргөдөггүй хүн ингэж хэлсэн шүү. Манхан, Ангир хоёр тийм учиртай гэдэг үнэн юм болов уу?”. Ингэж бодохоос Шоотонгийн ар нуруу руу хүйт сэнгэнэх шиг болж, ханын цагны цохилт хүртэл түгшүүр зарлах мэт зэвүүн сонсогдоно.
Улаанбаатарт 22 цаг болжээ. Зөөлөн буйдан дээр тухласан Ангир зурагтнаас нүд салгахгүй сууж байснаа тачигнатал инээн босч ирэв. “Мань хүн өөрөө үзсэн л байгаа даа” хэмээн тээнэгэлзсэн бүсгүй утсаар ярих гэснээ больж Шоотон руу хайр, талархал хослуулсан мессеж илгээв. Энэ үед Манханы ухаан санаа нь балартан, хор үнэрлэсэн ялаа шиг дороо эргэлдэн, холхиж байснаа гэнэт утсаа шүүрэн авч Ангир руу залгалаа. Гар утас нь тасралтгүй дуугаравч Шоотон авсангүй. Зочид буудлын өрөөнд ганцаархнаа суух эр телевизийн хөтөлбөр дуусаад дэлгэц нь жирэлзэж байгааг ч эс тооно.

“Алтны уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган болсон. Түүнээс хойш гурван жил өнгөрчихөж. Чуулга уулзалт өндөрлөж орой нь UB-2-т нүсэр хүлээн авалт хийсэн. Америктаа бүү хэл дэлхийд хэмээн цоллогдсон баян эртэй уулзаж, нэвтрүүлэг хийх даалгавар авсан болохоор орчуулагч бүсгүйгээр дамжуулж уулзахаар шийдэн, хайсаар байгаад гар утасны нь дугаарыг олж авсан. Камераа үүрсээр хүлээн авалтад очиход нүдээрээ инээмсэглэсэн аятайхан бүсгүй угтаж авсан нь Ангир. Нүсэр дайллага, хүндлэл дунд тэр оройг өнгөрүүлсэн хэрнээ Америкийн тэрбумтны нэг ч дүрсийг авч чадаагүй. “Ноён Жорж өөрөө зөвшөөрөхгүй байна. Гэхдээ би чамд тусална” гэж хэлээд хундага тулган, инээмсэглэлээрээ намайг соронздох бүсгүйтэй тэр шөнө ёстой нэг жаргаж хоносон доо. Ажил, гэрээ умартан, ганцхан Ангир л байвал болох юм шиг мансуурч гурав хонож байтал эхнэр минь хүрч ирээд би хүний нүүр харах аргагүй болж билээ. Хэлсэн үгэнд нь гоморхож бас шаралхаж, тэгээд Ангирын сайхан үг, тачаангуй секст нь татагдсаар өнөөдрийг хүрч, “Шоогий, чи намайг биш юм аа гэхэд хэвлийд байгаа үрээ бодохгүй байна уу?” гээд нулимсандаа хахаж цацан зогсч байхад чинь хэнэг ч үгүй орхиод явсан мөртлөө чамайгаа мартах гэж мөн их хэцүү байсан даа. Төлбөртэй нэвтрүүлэг олно гэдэг зовлон биш болж, “Хамгийн их орлого оруулсан” гэж магтуулаад л. Хоол, унааны ч мөнгөөр хомс явдаг хэтэвч маань дандаа дүүрэн. Удалгүй суга дэвшээд бүх нэвтрүүлгээ хянадаг эрхтэн дархтан болсон. Сайхан байлаа. Гэвч одоо, яг одоо! Юу болоод байна аа?”. Шоотонгийн дотор нь давчдаж, хоолой руу нь бөөн хар юм тулж ирнэ. “Ангир ирэх ёстой” гээд хаалга руу байн байн харавч алга л байлаа.

Эрүүгийн төлөөлөгч Мухар үе үе хөмсгөө зангидан, их л нухацтай царайлж ирээд Цэцээгийн өргөдлийг уншиж дуусав. Тэгснээ нэг их ажил амжуулчихсан хүн шиг амьсгаа аваад “Маш сайн байна. Чамд баярлалаа. Манай ажиллагаа ч гэсэн яг үүнд чиглэж байсан юм. Удахгүй бүх юм тодорхой болно. За, яв даа” гээд харц буруулсхийв. Цэцээг хүлээж суусан Данигай ухасхийн босч “Яав?” гэсэн харцаар ширтэн, ам нь ангалзтал хаалганы цаанаас “Данигай, ороод ир!” гэх хошууч Мухарын дуу гарлаа. “Одоо л учир нь олдох нь” гээд Данигай инээд алдан харьсанаас хойш бараг гурван сар болжээ.
“Телевизийн найруулагч амьд байна. Манхан мад тавиулсан бололтой”, “Хэргийн захиалагчийг хайж байна”, “Цогцос хэн болохыг таниагүй цагдаагийн ажилтныг шалгаж байна” гэсэн мэдээллүүд ар араасаа цуварсаар. “Баялгаа цөлмөгчид” цуврал нэвтрүүлэг хийх санааг анх Хашхүү гаргаж, нарийвчилсан төлөвлөгөө хийсэн байна. Энэ бүгдийг түүний ажлын дэвтрээс Цэцээ олжээ. Өөр компанийн хууль бус ажиллагаа болон захирлынх нь увайгүй үйлдлийг харуулсан дүрсийг хулгайлан авч Манханых болгон монтажлахдаа Шоотон мэргэжлийн хоёр том алдаа гаргасныг Хашхүүгийн хамтран зүтгэгч сэтгүүлч залуу анзаарсан байлаа.

“Нөгөө нэвтрүүлэгт чинь нам цохиулсан новш “Май” гээд 300 саяыг бариад ирж. Миний хонгор маргааш өглөө үүнийг дундынхаа дансанд хийчих. Ирэх сарын дундуур хоёулаа Хавайд очиж амарна аа”. Манханыг “алах” нэвтрүүлгийнх нь ард арайхийн гарчихаад байхад ахиад “Одоо чамайгаа аврах л үлдлээ” гэсэн учир битүүлэг юм хэлээд гарсан Ангираас бушуухан холдъё гэсэн бодол энэ үед л Шоотонгийн толгойд зурсхийжээ. Гэсэн хэдий ч тэрбээр дахиад л түүнийг хүлээсэн шиг буудлын ханхай өрөөнд хойш, урагш холхиж байв.
Ганцхан Хашхүүгийн өрөөний цонх гэрэлтэй байлаа. Түүнийг ганцаархнаа байгааг тандаж мэдсэн Ангир “Эхлэ” гэсэн дохио өгөв. “Яагаад тог тасрав?” гээд өндийсөн Хашхүүгийн аманд даавуу чихэж, хөл, гарыг холбож хүлээд уутанд хийн цонхоор нь авч гарах үед хоёр согтуу эр “Ах хүү, ганц юм хуваагаад уучих уу?” гээд үг сөргөж, Данигай гуайн аргыг барж зогслоо. Өглөөхөн оршуулсан цогцоснуудаас өндөр, нам, өргөн зузааныг хүртэл Хашхүүгийнхтэй тааруулж сонгосон учраас түүний хувцсыг өмсүүлж орхиход нэг их хугацаа шаардахгүй гэж тооцоолсон нь хүртэл хол зөрсөнгүй. 

Өглөө ажилдаа ирсэн бүсгүй муухай хашгираад ухаан алдан унажээ. Айх, гайхах зэрэгцүүлэн тал талаас гүйж ирсэн хүмүүс бүгд дуу алдан ухарцгаав. Нүүр нь танигдахгүй болтлоо цусанд будагджээ. Хамгийн сайн, урдаа барьдаг найруулагч нь ийм байдалд орсныг хараад шоконд орсон хүмүүс уйлалдахаас өөр юу ч хийж эс чадах. Нүд нь орой дээрээ гарах шахсан Данигай “Алив, хүүхдүүд ээ, холд. Өрөөндөө орцгоо. Түргэн, цагдаагийнханд дуудлага өгчихлөө” гээд хөлсөө арчив. Телевизийнхний бужигнаж, түргэн, цагдаагийнхны ирээд цогцсыг аваад явахыг алсаас харж суусан Манхан “Тэр тариа нь баталгаатай л байгаа даа. Гэнэт ухаан орж, босоод ирэх вий” гэхээс яс нь хавталзах шиг болжээ. Тэгснээ “Гайтай тэр нэвтрүүлгээс болж бүх данс, хөрөнгөө битүүмжлүүлчихээд яаж яваа билээ” гэх бодол нь Манханыг хурцалж “Тэрэг эвдсэн бярууг тэнхрүүлж яасан ч болохгүй” хэмээн шүд зуун өөртөө хэлээд машинаа асаан хөдөллөө.
Өнгөрсөн явдлуудыг бодож, харанхуй буланд эвхрэлдэн хэвтэх эр цагаа харан байж ядна. Хажууд нь хоорондоо үг сөргөж, хараал тавин суугаа залуусыг анзаарах сөхөө түүнд байхгүй бололтой. “Хашхүүг алаагүй гэдэг нь үнэн юм болов уу? Яах аргагүй л үхсэн хүний цогцос даавуугаар бүтээгээд дамнуурган дээр авч явсан юм даа. Хэд хоног телевиз даяар гашууд автаад хэцүү байсан шүү. Гэтэл тэр хүний үхэлд намайг чирч энд авчирчихаад “Миний хайр цөөхөн хоног тэвччих. Тэгвэл бүх асуудал бид хоёрын талд шийдэгдэнэ” гээд байгаа юм даа. Тэр нэвтрүүлгийг яах гэж хийв дээ”. Эрээлжилсэн олон бодлыг нь таслан, “Бандгайтын Шоотон” гэх хахир дуу гарав. Тэрбээр гүйх нь холгүй явсаар “Ганц худаг”-ийн шалган нэвтрүүлэх байр руу орлоо.

Урьдын омог бардам, сээхэлзсэн Ангир биш огт өөр эмэгтэй сармайж халтартсан шилний цаана зогсч байв. “Бүх юм илэрсэн. Цагдаагийнхан Манханыг аваад уурхай руу нь явсан гэнэ” гэснээ доош харж “Хашхүүг авчрах байх”. Ангирын дуулдах төдий ингэж хэлэхийг сонссон Шоотон юу ч хэлж чадсангүй. Зангидсан гараараа толгой руугаа хоёр удаа цохив. Гэтэл яах ийхийн зуургүй хаанаас гараад ирэв гэлтэй цагдаагийн хоёр ажилтан Ангирын дэргэд ирчихсэн зогсч байлаа. Нүд нь цавчихаа больсон Ангир цааш хөтлүүлээд явахдаа дахин дахин эргэн харж байв. Хэсэг зогсч байснаа Шоотон түүний авчирсан гялгар ууттай юмыг ч авалгүй дотогш орлоо. Тамхи, бэлэн хоол, хэдэн сонин, сэтгүүлхэн уутан дотроос гэрэлтэн, эзнээ хүлээх адил “Ганц худаг”-ийн эргэлтийн байрны тавиур дээр хоцров.
Тоос манарсан хөндий. Ерөөгийн алтны уурхайн зоорь руу орсон цагдаагийн ажилтнууд нэг хүнийг түшсээр гарч ирсэн нь Хашхүү мөн байлаа. Машинд оруулж ирэхэд хайртай бүсгүй нь чанга хашгиран тэврээд авсан ч тэрбээр мэдсэн шинж алга. Сахал, үсэндээ баригдсан Хашхүүгийн нүднээс хааяа нэг дусал нулимс унах аж. Эмнэлэгт ирсэн Хашхүүгийн бие сайжрахгүй байлаа. Америк руу явах хугацаагаа хойшлуулаад Цэцээ түүнийг асарч, тойлж, хоёр дүүд нь тус дэм болж байв. “Миний том ах тэнгэрийн оронд байгаа. Тийм ээ, ээж ээ” гээд эхийнхээ нулимсыг бардаг Энхлүүн хүү нэг өглөө “Аав аа, ээж ээ, гурвуулаа том ах дээр очьё. Шөнө намайг “Нааш ир” гэж дуудаад байсан” гээд хувцсаа өмсөөд зогсчихсон байна. “Ахаасаа айчих болов уу” гээд Энхлүүнийг эмнэлэг рүү дагуулж явдаггүй байснаа энэ өдөр цааргалж чадсангүй. Хүүгээ аваад эмнэлэг дээр очжээ. Гэтэл хоёр дүүгээ, хайртай бүсгүйгээ ч таньдаггүй байсан Хашхүү түүнийг харангуутаа “Энхүүш ээ, чи тортоо идсэн үү? Том ах нь чамд гоё бэлэг авсан” гээд босоод ирсэн байна. Найруулагчийн өрөөнд оршуулгын газраас шарил авчирч тавьсан гэмт хэргийн тухай мэдээлэл сонин хэвлэлийн хуудаснаа тасралтгүй үргэлжилсээр…

 

 

Category: богино өгүүллэг | Views: 1588 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024