+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » May » 25 » Далд ертөнц:: Амиа хорлож үхэгсдийн цогцос даагдахгүй хүндэрдэг
2:13 PM
Далд ертөнц:: Амиа хорлож үхэгсдийн цогцос даагдахгүй хүндэрдэг

Далд ертөнц::

  Амиа хорлож үхэгсдийн цогцос даагдахгүй хүндэрдэг

 

 

Хамар хашааны Норов ахын цогцосыг нас биед хүрсэн гурван хүнтэй хамжин дөрвүүлээ эмнэлгийн тэргэнд дамжлан оруулахдаа би үхсэн хүн ийм хүнд байдаг юм байх даа гэж бодож билээ. Гучин хэдхэн настай тэр гоонь залуу шавилхан хорчгор биетэй сэн. Тэгэхэд багын найз Баяраагийн эмээ Нацаг гуай “Тэр муу хүүд нүгэл баймааргүй л юм. Их нүгэлтэй хүн үхэхээрээ даагдахгүй хүндэрдэг юм гэнэ лээ” гэхийг би сонссон. Сургууль соёл төгсөөгүй боловч Норов ахын толгой гэдэг ёстой гавал. Алгебрийн ямар ч бодлогыг нүдээ аниад бодчихно, оё зурна, сайхан дуулна, бас шүлэг зохиол бичнэ. Орос, англи хэлэнд ус цас, яагаад гэрлээгүйг нь би мэдэхгүй.

Долоон жилийн өмнө манай хамар хашааны Дэлгэр гуайн умгархан өвлийн байшинг хөлслөн сууснаас нь хойш хөвгүүд чадахгүй, мэдэхгүй юмаа түүнээс асуусаар байгаад ахай жаажаа болцгоосон юм. Гэм нь тэр жаахан ууна. Согтсон үедээ ааш муутай. “Хоосон толгойнууд. Усан ромбоны эзэн таануусаар бас нэмэгдэх нь” гэж уцаарладаг байлаа. Архи уухаас биш хүүхэн шуухан авчрахгүй, хүн амьтан цуглуулахгүй мөрөөрөө амьтан. Гэм нь түүнийг Дэлгэр хэмээх жараад насны хашааны эзнийхээ авгай Паламжавзан гэдэг юм л бол ангалзаж, хөхөрч явдаг тавиад насны бүдүүн авгайтай явалддаг гэж хөвгүүд шивнэлддэгсэн. Одоо санахад Норов ах Оросын яруу найрагч Лермонтов шиг ширвээ хар сахалтай, бүлтгэр алаг нүдтэй, шоволзсон хөдөлгөөнтэй, шавилхан тарчгар залуу байжээ.

Өөрөөсөө үе мултарсан царай муутай гэмээр тэр авгайн юунд болж нөхрийг нь эзгүйчилдэг байсныг одоо ч ойлгодоггүй. Хичээлгүй нэгэн сайн өдөр би Норовынд орохоор хаврын бүрийхэн орой гэр рүү нь очиход дотроосоо түгжээтэй байсан агаад хөшиг татаастай цонхоор нь шагайвал гүйцэд татаагүй хөшигний зайгаар харсан зүйлдээ би балмагдан сандарч билээ. Дэлгэр гуайн авгай Паламжавзан шав шалдлаад бас өөр шигээ нүцгэлсэн Норовын дээр  зайдлаад хоёр том хөхөө савлуулан оцгонон хөдөлж байв. Тэд юу үйлдэж буйг арван тавтай банди мэдэлгүй яахав. Эд үнэхээр явалддаг нууц амрагууд юм гэж тэгэхэд нүдээрээ үзэж мэдсэн юм. Хүнтэй хэрэлдэх бүү хэл зодоон нүдээн хийдэггүй, хааяа архи ууж ааш нь хувирахаас ондоо гэмгүй түүнийг бие нь даагдахгүй их нүгэлтэй байсан гэхэд итгэмээргүй.

Нэг удаа л Дэлгэр гуай жаахан согтоод нүд нь улаанаараа эргэлдэн Норов ахыг “Чи бушуухан манайхаас далдраад өг” гэж зандрахыг харсан. Тэр явдлаас хойш сар шахмын хугацаа өнгөрсний дараа Норов ах амиа хорлож өөд болсон. Хөлсөлж суудаг умгар байшин нь тийм чиг өндөр таазгүй боловч Норов өөрийгөө таазнаас дүүжилж үхсэн гэдэг. Эмнэлгийн жолооч, хоёр цагдаатай хамжиж би түүнийг ачилцсан болохоос дүүжлүүрт боомилж үхсэн байхыг нь хараагүй. Даанч хайран хүн үхчихлээ гэж харамсан байснаа санадаг. Энэ явдлаас хойш төдөлгүй Дэлгэр гуай, Паламжавзан авгай хоёр нүүж явсан юм. Мөнөөх Баяраа найзын эмээг манай эмээтэй цайлж суухдаа “Цаад Дэлгэр чинь тэр муу залууг хөгшин эхнэртэйгээ хардаад алчихсан гэх юм. Үнэн л байгаа даа, бурхан минь” гэхийг би сонссон. Бас айлын авгайтай орооцолдлоо гэхэд тэгтлээ их нүгэл хураана гэж байх уу, шарилыг нь даагдахааргүй их хүнд байсан гэнэ лээ хэмээн хоорондоо хөөрөлдөхийг ч дуулсан. Түүнээс хойш л биедээ их нүгэл хураасан хүмүүс үхэхээрээ хад чулуу шиг хүндэрдэг нь үнэн юм болов уу гэж сониучирхах болж билээ. Эмч нарын ном зохиол уншаад олсонгүй. Яриа хөөрөөг чагнаад ч юм сонссонгүй.

Харин олон түмний дунд л амиа егүүтгэсэн юм уу амьддаа их нүгэл тарьсан хүмүүс үхэхээрээ үхэр шиг хүнд жинтэй болдог гэхийг бишгүйдээ дуулжээ. Өөрийгөө буудаж хөнөөсөн залуугийн цогцосыг Зил-130 машинд ачаад явах гэхэд асар хүнд ачаа аччихсан юм шиг дугуй нь баахан хий эргэж, хөдлөхгүй ёнгинож байсан гэх юм билээ. Тэр залуу ямар хэрэг тарьчихаад өөрийгөө егүүтгэснийг би мэдэхгүй, надад ч тайлбарлаагүй.

Раднаа гэдэг дунд эргэм насны эр өөрийгөө гэрийнхээ тоононоос дүүжлэгдэж үхэхэд нь тракторын чиргүүл дээр австай шарилыг нь арваад залуу арайхийн өргөж тавьсан гэх. Эхлээд цогцосыг нь янзалж, авсанд нь хийх хүртэл түүний жин хүнд байгаагүй гэдэг. Бас нэг нөхрийг амиа хорлож үхэхэд машин дээр шарилыг нь хэдэн булиа залуу тавиад цагаан газар атал ачсан машин нь шавартай газарт шигдсэн юм шиг хэсэн зуур тэвдүүлсэн гэнэ. Тэгэхэд хүмүүс хоорондоо “Амиа хорлож үхсэн хүний нүгэл нь дүүрдэг учраас тийм их хүндэрдэг гэсэн шүү, ортой байх” хэмээлцэж байсан байдаг юм. Нэгэн эмэгтэй өөрийгөө боомилж үхжээ. Ах, дүүс нь хичнээн сэжиглэвч тэмээн тэргэн дээр хэдүүлээ хамжиж тавиад явах гэхэд хоёр алхаад л тэмээ нь өеөдөж уначих гээд байсан гэнэ. Тэгэхэд нутгийн өвгөд хөгшид “Амиа бүрэлгэсэн хүний нүгэл нь ихдээд даагдахгүй болчихдог юм гэсэн” гэлцэж байжээ.

Ер нь хүмүүс яагаад өөрийгөө хөнөөдөг юм бэ? Сэтгэл санаа нь муу юманд хорлогдсон хүн л давчдан бачимдаад биеэ бүрэлгэдэг гэж бурханы номонд айлджээ. Бас тэнд нүгэл ихтэй хүн амиа хорлодог хэмээсэн байна. Амьдралд тохиолдсон нэг удаагийн бүтэлгүй явдалд гутарсан биеэ барих тэвчээргүй хүмүүс л амиа егүүтгэдэг гэж сэтгэл судлаачид дүгнэв. Гэмт хэрэг хийгээд шоронд ялаа эдлэхээс айхдаа хүн өөрийгөө хөнөөдөг гэж цагдаагийнхан тайлбарлав. Хэн нь ч цогцос яагаад чулуу шиг хүнд байдгийг тайлбарласангүй. Айлын авгайтай нөхцөх нь нүгэл юм бол багын минь сүжрүү ах Норов амиа дэндүү яарч хөнөөж дээ. Тийм их хүндэрдэг гэж мэдсэн бол яавч тэгэхгүй байсан байх гэж заримдаа бодогддог юм.

 

 

Category: Далд ертөнц | Views: 1381 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024