+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » October » 7 » Далд ертөнц:: Гэр цэвэрлэдэг буг
6:49 PM
Далд ертөнц:: Гэр цэвэрлэдэг буг

Далд ертөнц::

Гэр цэвэрлэдэг буг

Буг, чөтгөрийн тухай дуулиан тасрах биш дээ. Энэ бол ерээд оны эхээр IV хорооллын "Модны-2”-ын орчим нэгэн байранд болсон явдал билээ. "Алтанцөгцийн хэрэг”, "Ромбу гараг”, "Гал гаргадаг Өнөрмаа” гээд л цуврал шуугиан ид өрнөж байсан үед тохиосон тул сүр бараанд нь дарагдасхийгээд өнгөрсөн гэхэд болно. Гэхдээ нэгэн зурагтаар цухас гарсан юм шүү. Мартсанаас яг тэр үед Орост "Барабашка” бий болоод байсан билээ. Тэр хавийнхан тэр зунжингаа шуугиад мартагдсан даа. Тэндхийн хоёр есөн давхрын нэгийнх нь гуравдугаар давхрын ганц өрөөтэй айлд тохиосон гэвэл зарим хүн өнөө ч санах байх. Тэнд ганц бие Жавхаа гэдэг эр тун тохилог амьдардаг байсан билээ. Жавхаа одоо хажуухантай нь гурван өрөөтэй, өрөөгөө дүүргэсэн үр хүүхэдтэй сайхан айл болжээ. Жавхаа тэр үед Оросоос мотоциклийн сэлбэг зөөдөг байв. Тэр өрөөг мань хүн маш хямд авсан юм билээ. Гэхдээ тухайн үед боломжийн ханш нь мэдээж. Тэр байранд залуу хос амьдардаг байгаад яагаад ч юм эхнэр нь амиа хорлосон гэх яриа гарч цагдаа, сэргийлэх болж байсан ч гэдэг л юм. Тэгэхэд өнөөгийнх шиг амиа хорлох нь энгийн үзэгдэл болчихоогүй болохоор элдэв яриа гарах нь ч амархан байжээ. "Амиа хорлосон хүнийг эх орноосоо урвасан гээд оршуулах газар олгодоггүй юм гэнэ билээ” гэж ирээд л ярьдагсан. Мань Жавхаа түүнийг нь нэг их тоогоогүй бололтой. Худалдаж аваад, нүүж ороод л наймаандаа яваад байснаа хожим нь ярьсан бөлгөө. Жавхаа Чита хотоос сэлбэг зөөдөг байсан юм. Тухайн үед момент нь тэгж таарсан уу, тун амархан хөлжсөн дөө. Тэрүүхэндээ нэг цайны газар анх нээсэн дээ. Мань хүн наймаанд явж ирээд тэр хавийнхантай "Од” кинотеатрын хажуугийн бааранд тухлан элдвийг хүүрнэдэг байсан нь тухайн цагт тун сонирхолтой байдагсан.

Улаан-Үдэд буу тулгуулсан, Читад чихээ сэт хутгалуулсан, хацраа шөвгөөр сүлбүүлсэн, хамаг юмаа алдаад огт танихгүй буриад айлд сар болоод гэрийн эзнээс нь мөнгө зээлж, хөл дээрээ боссон гээд л үлгэр, домог шиг юм ярина шүү дээ. Жавхаа үнэндээ соц үеийн совестьтой эр байв. Тэр буриадынхаа мөнгийг төлнө гээд ярьж, явж байсан даа. Тэр өгсөн байх аа. Нэг удаа биднийг цуглуулаад ёстой хачин юм ярив. "Би байраа авчихаад олигтой ч тухалж чадалгүй шууд Чита явлаа. Тэнд хагас сар болоод ирлээ. Гэртээ ороод ёстой алмайрсан шүү. Гэрийг маань хэн нэгэн хачин гоё цэвэрлэж орхижээ. Бүр ширээ, сандал ч зөөсөн бололтой. Гайхшаа бүр барав. Намайг энд орсныг манайхнаас хэн ч мэдэхгүй. Аав ээж, ахан дүүс цөмөөрөө хөдөө байх. Миний түлхүүр надад л байдаг. Өнөө айлын гэргий нас барсан байдаг. Гэрийн эзэн нь илүү түлхүүртэй байгаад орж ирлээ гэхэд юм авна уу гэхээс гэр цэвэрлээд байх даа ч яахав. Яаж ч бодоод ямааны шийр дөрөв гэдэг л болоод байлаа. Гэртээ хэд хонолоо. Орж гарлаа. Ямар нэг юм мэдэгдсэнгүй шүү. Тэгтэл гэнэт Оросын зурагтаар "Барабашка”-гийн тухай нэвтрүүлэг гардаг юм. Түүнийг үзэж байхад дотор жихүүцээд явчихсан шүү. Нээрээ, ийм хий юм, үзэгдэл байдаг юм биш байгаа гэж бодогдоод байлаа. Хүн их хачин юм билээ. Өдөр болохоор мартчихаад л орой болонгуут өнөөхөө бодоод эхэлнэ гээч. Үс босох дөхөөд л зурагтаас өөр нөхөр байхгүй.

Хэцүү шүү. Гэхдээ надад ямар нэг юм болоогүй ээ. Тэгж, тэгж тэлчилж байгаад унтчихаар яах ч үгүй л дээ. Тэгсээр хүн дасах маягтай болчихдог юм билээ. Сүүлдээ ч тоохоо байсан даа. Тэгээд мөн л наймаандаа явлаа. Тэр удаа харьцангуй цөөн хоног явав. Долоо хоносон санагдана. Хүрээд ирсэн чинь гэр гэж шил, толь болчихсон байх нь тэр. Бүр цонхыг нь угаагаад, шалыг нь сойздоод угаачихсан байлаа. Дахиад л айдас, хүйдэс нөмрөөд авлаа. Байрны үүдээр нарладаг хөгшчүүлтэй уулзав. "Өө, танайд хэн оров гэж. Орвол хулгайч л орно уу гэхээс гэр орон цэвэрлэж явдаг ямар юм байхав” гэж ирээд л ярьцгаалаа. Үнэндээ ч тийм байлаа. Ингээд бүр мэл гайхаж, цэл хөхөрлөө. Хэн нэгэн надаар даажигнаад байна уу ч гэж бодогдох. Эсвэл ядарсан ганц эрд гэрийг нь цэвэрлээд өгчихье гэж боддог хүн ч байдаг юм болов уу гээд л олон юм бодох боллоо. Нээрээ, юу боллоо ч гэж  хэн нэгэн огт зөвшөөрөлгүйгээр эзэнгүй айлд орж байхав дээ. Яаж ч бодсон тэр биз дээ” гээд л бидний ч сэтгэл эвгүйцүүлсэн юм ярьж билээ. Тэгээд бид баахан сууж байгаад тарлаа. Нөгөөдөр нь мань эр биднийг дахин цуглуулаад бяцхан мөртлөө хөөрхөн даалгавар өглөө. "Би дахиад Чита явна. Арваад хонох байх. Та нар гэрт нүд тавьж бай. Өдөр, шөнөгүй манах нь юу юм. Орой, үдэш харж байхгүй юу. Хүн амьтан орох нь уу? Өрөөний гэрэл асч, унтрах нь уу? Сайн харж байцгаа. Ямар нэг юм мэдэгдвэл асуудал болголгүй ажиглаад байцгааж бай. Ирээд учрыг нь хамтдаа олцгооё” гэдэг юм байна. Бид ч сонирхолтой даалгавар авч салам дайлуулаад үлдлээ. Мань хүн цүнхээ үүрээд гарч өглөө. Тэр өдрөөс нь шахуу бид тандаад юу ч олсонгүй. Юугаа ч олох билээ. Ямар нэг юм байсан биш дээ. Орой болгон л цонхыг нь ширтэнэ. Гэрэл мэрэл байдаггүй ээ. Тэгсээр байтал мань хүний ирэх өдөр ч болов. Өглөөний суудлаар ирнэ гэсэн болохоор бид гаднаа шараа тайлан хүлээж байлаа. Мань эр ч хэлсэн хугацаандаа ирлээ.
 
"Ачаагаа ачуулчихсан. Нөгөөдрөөс ирнэ. Одоо манайд орцгооё. Гэрээ ч ёстой буулгаж өгөөд явсан даа. Одоо л юу болохыг нь харъя” гээд хамт орохоор боллоо. Мань хүн түлхүүрдэж онгойлгоод л дуу алдчихлаа. Бид ч гайхлаа. Өнөө буулгаж орхисон гэр орныг нь бузгай янзалж орхижээ. Бүр бүх юмыг нь байр байранд нь тавьсныг мань хүн ярьж байлаа. Гал тогоо, угаалгын өрөөндөө ороод л шагшраад явсан юм. "Гөө мөн хачин аа. Жорлонгийн суултуурыг нь хогийн савтай хамт коридорт тавьсан ш дээ. Бүгдийг нь байранд нь тавиад цэвэрлэчихэж гэж ирээд л шогширсоор байлаа. Сүүлдээ бид бүгд гайхаад "Чи ер нь бүгдийг сайн санаж байна уу? Хий хоосон бодолдоо автаад итгэчихээр бас ингэдэг гэсэн ш дээ. Чи өөрөө засч янзалж, цэвэрлэж эмхэлчихээд сүүлд нь өрөөлд тохоод будлиад яваа юм биш үү?” гэж ирээд л асууцгаав.  "Яалаа гэж дээ. Би юу боллоо гэж өөрөө хийчихээд мангартаад байдаг юм. За, одоо дүүрчээ. Бүгдийг мартъя. Сайн л биз. Заваан гэрт сууснаас цэвэрхэн гэрт байсан нь дээр биш үү? гээд аян замын ядаргаагаа гаргахаар авч ирсэн юмаа ширээн дээрээ өрөв. Ингээд мань хүн хэд хоноод дахиад л явсан билээ. Бидэнд даалгавар өгч нэг их сүйд майд болсонгүй. Мөрөөрөө яваад л мөрөөрөө ирнэ билээ. Тэгээд мань эр бүр алмайрчихжээ. "Байтлаа өнөөх чинь бүр цонхны тагт цэвэрлэчихжээ. Бусад нь ч дүүрч. Ер нь нэг нууц авгайтай л болох шив дээ. Гэхдээ л их хачин юм. Ийм юм баймааргүй дээ. Өмнө нь ямар ямар айл байсан юм бол доо. Ийм болохоор нь зараад нүүгээд байдаг байсан юм болов уу? Хэнээс асуувал дээр бол?” гэх зэргээр баахан ярив.

Бид ч тэрүүхэндээ ухаанаа уралдуулснаа хажуугийн байранд байдаг Гандангийн нэг ламаас асуух болов. Өглөө эрт гадаа хүлээж байгаад ажилдаа явахыг нь амдан, тосч уулзлаа. Мань хүн баахан гайхаад "Манай Ганданд нэг сайн зурхайч буй. Тэндээс асууцгаа. Одоо яг ирнэ. Оочер ихтэй болохоор өөрөө их эрт ирдэг юм” гэв. Бид ч дагаад хатирчихлаа. Нэгэн салбар сүмийн үүдээр орвол шавилхан шар зурхайч биднийг угтав. Бид ч учир явдлаа ярив. Мань эр элдвийг асуухгүй юм. Гэрийн эзний төрсөн он, жилийг л асуудаг ажээ. Тэгээд дөрвөн ширхэг цагаан шоо хаяад, нэг судар сөхлөө. Байр байдлыг нь ажвал нэлээд нухацтай үзэж буй бололтой. Тэгснээ нүдний шилээ буулгаад өндийв. "За, та ч дэмий шахуу байр авч. Бугтай юм. Гэхдээ таны эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хал байхгүй. Орсон айлууд нь айгаад, зараад нүүгээд байхаас биш аргалаад амьдрахыг боддоггүй юм байна. Гэрийн эзэгтэйн сүнс хоргоджээ. Тэр л цэвэрлэгээ хийгээд байдаг хэрэг. Нэг тусгүй юм болсон айл юм. Орхиж нүүгээд яахав. Миний хамтрагч ламаар аргалуул” гэв. Ингээд жаал хүлээгээд өнөө ламыг нь авч очоод бугийг хөөлгөлөө. Хамаг юмыг нь хааж битүүлээд, ганцхан салхивчийг нь онгорхой орхидог юм билээ. Тэгээд л дүнгэр, дүнгэр ном уншиж байтал тагтаар тагтаа нисээд ороод ирэх шиг чимээ гарав. Бид цочоод хартал нөгөө лам "За, явчихлаа” гэж билээ. Түүнээс хойш хэн нэгэн Жавхаагийг гэрийг цэвэрлээгүй билээ. Одоо тэнд Жавхаагийн дүүгийнх амьдардаг юм. - See more at: http://www.wikimon.mn/content/48462.shtml#sthash.KIjcMRx5.dpuf
Буг, чөтгөрийн тухай дуулиан тасрах биш дээ. Энэ бол ерээд оны эхээр IV хорооллын "Модны-2”-ын орчим нэгэн байранд болсон явдал билээ. "Алтанцөгцийн хэрэг”, "Ромбу гараг”, "Гал гаргадаг Өнөрмаа” гээд л цуврал шуугиан ид өрнөж байсан үед тохиосон тул сүр бараанд нь дарагдасхийгээд өнгөрсөн гэхэд болно. Гэхдээ нэгэн зурагтаар цухас гарсан юм шүү. Мартсанаас яг тэр үед Орост "Барабашка” бий болоод байсан билээ. Тэр хавийнхан тэр зунжингаа шуугиад мартагдсан даа. Тэндхийн хоёр есөн давхрын нэгийнх нь гуравдугаар давхрын ганц өрөөтэй айлд тохиосон гэвэл зарим хүн өнөө ч санах байх. Тэнд ганц бие Жавхаа гэдэг эр тун тохилог амьдардаг байсан билээ. Жавхаа одоо хажуухантай нь гурван өрөөтэй, өрөөгөө дүүргэсэн үр хүүхэдтэй сайхан айл болжээ. Жавхаа тэр үед Оросоос мотоциклийн сэлбэг зөөдөг байв. Тэр өрөөг мань хүн маш хямд авсан юм билээ. Гэхдээ тухайн үед боломжийн ханш нь мэдээж. Тэр байранд залуу хос амьдардаг байгаад яагаад ч юм эхнэр нь амиа хорлосон гэх яриа гарч цагдаа, сэргийлэх болж байсан ч гэдэг л юм. Тэгэхэд өнөөгийнх шиг амиа хорлох нь энгийн үзэгдэл болчихоогүй болохоор элдэв яриа гарах нь ч амархан байжээ. "Амиа хорлосон хүнийг эх орноосоо урвасан гээд оршуулах газар олгодоггүй юм гэнэ билээ” гэж ирээд л ярьдагсан. Мань Жавхаа түүнийг нь нэг их тоогоогүй бололтой. Худалдаж аваад, нүүж ороод л наймаандаа яваад байснаа хожим нь ярьсан бөлгөө. Жавхаа Чита хотоос сэлбэг зөөдөг байсан юм. Тухайн үед момент нь тэгж таарсан уу, тун амархан хөлжсөн дөө. Тэрүүхэндээ нэг цайны газар анх нээсэн дээ. Мань хүн наймаанд явж ирээд тэр хавийнхантай "Од” кинотеатрын хажуугийн бааранд тухлан элдвийг хүүрнэдэг байсан нь тухайн цагт тун сонирхолтой байдагсан.

Улаан-Үдэд буу тулгуулсан, Читад чихээ сэт хутгалуулсан, хацраа шөвгөөр сүлбүүлсэн, хамаг юмаа алдаад огт танихгүй буриад айлд сар болоод гэрийн эзнээс нь мөнгө зээлж, хөл дээрээ боссон гээд л үлгэр, домог шиг юм ярина шүү дээ. Жавхаа үнэндээ соц үеийн совестьтой эр байв. Тэр буриадынхаа мөнгийг төлнө гээд ярьж, явж байсан даа. Тэр өгсөн байх аа. Нэг удаа биднийг цуглуулаад ёстой хачин юм ярив. "Би байраа авчихаад олигтой ч тухалж чадалгүй шууд Чита явлаа. Тэнд хагас сар болоод ирлээ. Гэртээ ороод ёстой алмайрсан шүү. Гэрийг маань хэн нэгэн хачин гоё цэвэрлэж орхижээ. Бүр ширээ, сандал ч зөөсөн бололтой. Гайхшаа бүр барав. Намайг энд орсныг манайхнаас хэн ч мэдэхгүй. Аав ээж, ахан дүүс цөмөөрөө хөдөө байх. Миний түлхүүр надад л байдаг. Өнөө айлын гэргий нас барсан байдаг. Гэрийн эзэн нь илүү түлхүүртэй байгаад орж ирлээ гэхэд юм авна уу гэхээс гэр цэвэрлээд байх даа ч яахав. Яаж ч бодоод ямааны шийр дөрөв гэдэг л болоод байлаа. Гэртээ хэд хонолоо. Орж гарлаа. Ямар нэг юм мэдэгдсэнгүй шүү. Тэгтэл гэнэт Оросын зурагтаар "Барабашка”-гийн тухай нэвтрүүлэг гардаг юм. Түүнийг үзэж байхад дотор жихүүцээд явчихсан шүү. Нээрээ, ийм хий юм, үзэгдэл байдаг юм биш байгаа гэж бодогдоод байлаа. Хүн их хачин юм билээ. Өдөр болохоор мартчихаад л орой болонгуут өнөөхөө бодоод эхэлнэ гээч. Үс босох дөхөөд л зурагтаас өөр нөхөр байхгүй.
................................

Хэцүү шүү. Гэхдээ надад ямар нэг юм болоогүй ээ. Тэгж, тэгж тэлчилж байгаад унтчихаар яах ч үгүй л дээ. Тэгсээр хүн дасах маягтай болчихдог юм билээ. Сүүлдээ ч тоохоо байсан даа. Тэгээд мөн л наймаандаа явлаа. Тэр удаа харьцангуй цөөн хоног явав. Долоо хоносон санагдана. Хүрээд ирсэн чинь гэр гэж шил, толь болчихсон байх нь тэр. Бүр цонхыг нь угаагаад, шалыг нь сойздоод угаачихсан байлаа. Дахиад л айдас, хүйдэс нөмрөөд авлаа. Байрны үүдээр нарладаг хөгшчүүлтэй уулзав. "Өө, танайд хэн оров гэж. Орвол хулгайч л орно уу гэхээс гэр орон цэвэрлэж явдаг ямар юм байхав” гэж ирээд л ярьцгаалаа. Үнэндээ ч тийм байлаа. Ингээд бүр мэл гайхаж, цэл хөхөрлөө. Хэн нэгэн надаар даажигнаад байна уу ч гэж бодогдох. Эсвэл ядарсан ганц эрд гэрийг нь цэвэрлээд өгчихье гэж боддог хүн ч байдаг юм болов уу гээд л олон юм бодох боллоо. Нээрээ, юу боллоо ч гэж  хэн нэгэн огт зөвшөөрөлгүйгээр эзэнгүй айлд орж байхав дээ. Яаж ч бодсон тэр биз дээ” гээд л бидний ч сэтгэл эвгүйцүүлсэн юм ярьж билээ. Тэгээд бид баахан сууж байгаад тарлаа. Нөгөөдөр нь мань эр биднийг дахин цуглуулаад бяцхан мөртлөө хөөрхөн даалгавар өглөө. "Би дахиад Чита явна. Арваад хонох байх. Та нар гэрт нүд тавьж бай. Өдөр, шөнөгүй манах нь юу юм. Орой, үдэш харж байхгүй юу. Хүн амьтан орох нь уу? Өрөөний гэрэл асч, унтрах нь уу? Сайн харж байцгаа. Ямар нэг юм мэдэгдвэл асуудал болголгүй ажиглаад байцгааж бай. Ирээд учрыг нь хамтдаа олцгооё” гэдэг юм байна. Бид ч сонирхолтой даалгавар авч салам дайлуулаад үлдлээ. Мань хүн цүнхээ үүрээд гарч өглөө. Тэр өдрөөс нь шахуу бид тандаад юу ч олсонгүй. Юугаа ч олох билээ. Ямар нэг юм байсан биш дээ. Орой болгон л цонхыг нь ширтэнэ. Гэрэл мэрэл байдаггүй ээ. Тэгсээр байтал мань хүний ирэх өдөр ч болов. Өглөөний суудлаар ирнэ гэсэн болохоор бид гаднаа шараа тайлан хүлээж байлаа. Мань эр ч хэлсэн хугацаандаа ирлээ.
 
"Ачаагаа ачуулчихсан. Нөгөөдрөөс ирнэ. Одоо манайд орцгооё. Гэрээ ч ёстой буулгаж өгөөд явсан даа. Одоо л юу болохыг нь харъя” гээд хамт орохоор боллоо. Мань хүн түлхүүрдэж онгойлгоод л дуу алдчихлаа. Бид ч гайхлаа. Өнөө буулгаж орхисон гэр орныг нь бузгай янзалж орхижээ. Бүр бүх юмыг нь байр байранд нь тавьсныг мань хүн ярьж байлаа. Гал тогоо, угаалгын өрөөндөө ороод л шагшраад явсан юм. "Гөө мөн хачин аа. Жорлонгийн суултуурыг нь хогийн савтай хамт коридорт тавьсан ш дээ. Бүгдийг нь байранд нь тавиад цэвэрлэчихэж гэж ирээд л шогширсоор байлаа. Сүүлдээ бид бүгд гайхаад "Чи ер нь бүгдийг сайн санаж байна уу? Хий хоосон бодолдоо автаад итгэчихээр бас ингэдэг гэсэн ш дээ. Чи өөрөө засч янзалж, цэвэрлэж эмхэлчихээд сүүлд нь өрөөлд тохоод будлиад яваа юм биш үү?” гэж ирээд л асууцгаав.  "Яалаа гэж дээ. Би юу боллоо гэж өөрөө хийчихээд мангартаад байдаг юм. За, одоо дүүрчээ. Бүгдийг мартъя. Сайн л биз. Заваан гэрт сууснаас цэвэрхэн гэрт байсан нь дээр биш үү? гээд аян замын ядаргаагаа гаргахаар авч ирсэн юмаа ширээн дээрээ өрөв. Ингээд мань хүн хэд хоноод дахиад л явсан билээ. Бидэнд даалгавар өгч нэг их сүйд майд болсонгүй. Мөрөөрөө яваад л мөрөөрөө ирнэ билээ. Тэгээд мань эр бүр алмайрчихжээ. "Байтлаа өнөөх чинь бүр цонхны тагт цэвэрлэчихжээ. Бусад нь ч дүүрч. Ер нь нэг нууц авгайтай л болох шив дээ. Гэхдээ л их хачин юм. Ийм юм баймааргүй дээ. Өмнө нь ямар ямар айл байсан юм бол доо. Ийм болохоор нь зараад нүүгээд байдаг байсан юм болов уу? Хэнээс асуувал дээр бол?” гэх зэргээр баахан ярив.

Бид ч тэрүүхэндээ ухаанаа уралдуулснаа хажуугийн байранд байдаг Гандангийн нэг ламаас асуух болов. Өглөө эрт гадаа хүлээж байгаад ажилдаа явахыг нь амдан, тосч уулзлаа. Мань хүн баахан гайхаад "Манай Ганданд нэг сайн зурхайч буй. Тэндээс асууцгаа. Одоо яг ирнэ. Оочер ихтэй болохоор өөрөө их эрт ирдэг юм” гэв. Бид ч дагаад хатирчихлаа. Нэгэн салбар сүмийн үүдээр орвол шавилхан шар зурхайч биднийг угтав. Бид ч учир явдлаа ярив. Мань эр элдвийг асуухгүй юм. Гэрийн эзний төрсөн он, жилийг л асуудаг ажээ. Тэгээд дөрвөн ширхэг цагаан шоо хаяад, нэг судар сөхлөө. Байр байдлыг нь ажвал нэлээд нухацтай үзэж буй бололтой. Тэгснээ нүдний шилээ буулгаад өндийв. "За, та ч дэмий шахуу байр авч. Бугтай юм. Гэхдээ таны эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хал байхгүй. Орсон айлууд нь айгаад, зараад нүүгээд байхаас биш аргалаад амьдрахыг боддоггүй юм байна. Гэрийн эзэгтэйн сүнс хоргоджээ. Тэр л цэвэрлэгээ хийгээд байдаг хэрэг. Нэг тусгүй юм болсон айл юм. Орхиж нүүгээд яахав. Миний хамтрагч ламаар аргалуул” гэв. Ингээд жаал хүлээгээд өнөө ламыг нь авч очоод бугийг хөөлгөлөө. Хамаг юмыг нь хааж битүүлээд, ганцхан салхивчийг нь онгорхой орхидог юм билээ. Тэгээд л дүнгэр, дүнгэр ном уншиж байтал тагтаар тагтаа нисээд ороод ирэх шиг чимээ гарав. Бид цочоод хартал нөгөө лам "За, явчихлаа” гэж билээ. Түүнээс хойш хэн нэгэн Жавхаагийг гэрийг цэвэрлээгүй билээ. Одоо тэнд Жавхаагийн дүүгийнх амьдардаг юм.

Category: Далд ертөнц | Views: 1114 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024