+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » July » 16 » Далд eртөнц:: Нөгөө ертөнцөөс сонсогдох дуу хоолой
6:52 AM
Далд eртөнц:: Нөгөө ертөнцөөс сонсогдох дуу хоолой

Далд eртөнц:: 

Нөгөө ертөнцөөс сонсогдох дуу хоолой

 

 

Америк болон Европын элдэв туршилт, судалгаа явуулагч эгэл жирийн сонирхогчид болон олон тооны эрдэмтэд нөгөө ертөнцөөс дуулдах элдэв дуу хоолойг сонсоод сурчихжээ. Тэр ч бүү хэл, тэд хүссэн хүн болгонд өөрсдийн талийгаач болсон хамаатан саднуудын сүнс, дуу хоолойнуудтай харьцахыг санал болгож байгаа юм. Нэрт эрдэмтэн Томас Эдисон цагтаа тухайн хүнийг өөд болоочидтой холбоо тогтоох боломжоор хангах тийм төхөөрөмжийг бүтээх гэж оролдсон билээ. Тэрбээр 1920 оны аравдугаар сард “Бидний оюун санааны чадвар нас барсны дараа ч материд нөлөөлөх чадвартай гэдэгт би итгэдэг. Хэрэв миний энэ таамаглал үнэн бол хүн гээч амьтан хэзээ нэгэн цагт бидний өвөг дээдсээс ирүүлэх сургааль, элдэв илгээмжүүдийг бичиж авч бүртгэх тийм асар мэдрэмжтэй төхөөрөмжийг заавал ч үгүй бүтээх болно. Энд тэдгээр илгээмжийн эзэд таалал төгссөнийхөө дараа ямар дүр төрхтэй болсон нь огтхон ч хамааралгүй юм” гэж бичжээ.

Тухайн үед энэ аугаа зохион бүтээгч эрдэмтэн асар их нэр хүндтэй болсон байсан ч олон хүн түүний энэ бичвэрийг марзаганал, хошигнол юм уу ухаан санаа нь самуурсан үедээ бичсэн зүйл хэмээн тооцсон аж. Харамсалтай нь, үхэл түүнд тэр гайхалтай төхөөрөмжийг бүтээн өөрийн мөрөөдлийг бодит зүйл болгоход саад болсон юм. Гэвч цаг хугацаа түүний дээрхи “солиорол” дороо бодит үндэслэлтэй болохыг харуулсан билээ.
Цахилгаан дуу хоолойн үзэгдлийг анхлан нээсэн хүн бол Шведийн баримтат кино бүтээгч Фридрих Юргенсон гэж үздэг. 1959 оны зуны нэгэн налгар сайхан өдөр тэрбээр шувуудын жиргээг соронзон хальсан дээр буулган авч бичиж үлдээхийн тул Стокгольм хотын захын дүүргийг зорьжээ. Энэ эгэл жирийн ажиллагаа ямар нэг хүндрэл, асуудалгүйгээр явагдсан байна. Хальсан дээрхи бичлэгийг сонсохоор киностудид очоод Юргенсон балмагдаж орхисон аж. Бичлэгийг тавиад тэр ёстой л хөшиж орхисон гэдэг. Жигүүртэн шувуудын уран жиргээнээс гадна хальсан дээр норвеги хэлээр ярих нэгэн эрэгтэйн дуу хоолой маш тод сонсогджээ. Уг бичлэгийг хийх үеэр энэ хүний яриа огт байгаагүй гэдгийг Юргенсон сайн санаж байлаа. Учир нь, тэр хотын бужигнаан, автозамын чимээ шуугианаас нэлээн холдож, эзгүй хээр талд байсан юм. Уран бүтээлч эр ийш тийшээ утасдан лавлатал тухайн өдөр Швед болон Норвегийн нэг ч радио станц тийм зүйл нэвтрүүлээгүй болох нь тогтоогджээ.

Иймд Юргенсон дуу бичлэгээ хээр талд очин дахин хийхээр ший­дэв. Гарсан үр дүн нь түүнийг болон хамт ажилладаг хүмүүсийг нь цочирдуулсан аж. Хийгдсэн бичлэгүүдийг сонсох үеэр тэр өөрийнх нь талаар чамгүй их зүйлийг мэддэг үл таних хүмүүсээс мэдээлэл хүлээж авах болжээ. Нэгэн бичлэг дээр эмэгтэй хүний дуу хоолой түүнийг “Хүндэт Фридель” гэж нэрлэж байв. Юргенсоныг жаахан хүүхэд байхад л ээж нь түүнийг ингэж дууддаг байсан юм. Уйгагүй зүтгэлтэй швед эр туршилтуудаа цааш үргэлжлүүлсэн бөгөөд 1965 онд өөрийн ажиглалтуудын урьдчилсан дүн мэдээг нийтлүүлжээ. “Сансар огторгуйгаас дуулдах дуу хоолой” гэдэг нэртэй түүний нийтлэл сэтгэл судлаач Константин Родивын гарт оров. Удалгүй энэ хүн хийсэн бичлэгүүдээ надад сонсгооч хэмээн Юргенсонд ханджээ. Төдөлгүй тэд уулзалдсан бөгөөд гэрчүүдийг байлцуулан хэд хэдэн туршилтыг хамтдаа явуулсан байна. Үр дүн нь Юргенсоны бичсэн нийтлэлд өгүүлэгдсэнтэй адилхан гарчээ. Гэтэл Родив гаднаас сонсогдох дуу хоолой бичлэг радио долгион цацаг­даж байсан газраас холгүйхэн хийгдвэл илүү чанартай, тод дуугарч байсныг олж мэдэв. Родивын энэ нээлт гутранги үзэл­тэй эрдэмтдийн магнайг тэнийлгэжээ. Тэд радио долгион цацаг­даж байгаа бүс орчимд элдэв дуу хоолой бичигдсэн явдлыг хөндлөнгийн радио дохионууд гэж үзэж байсан юм. Гэтэл тэр үед Родив өөрөө өөрийн өөд болсон зарим нэг хамаатнуудын дуу хоолойг бичиж аваад байлаа. Эдгээр дуу хоолойнууд өөртөө ямар нэг гойд мэдээлэл агуулаагүй ч Родивын “хамаатнууд” түүнд зөвхөн гэр бүлийн цомхон хүрээнд тодорхой байсан нэр юм уу хочоор нь хандаж байсан аж.
   
Родив туршилт, судалгаагаа хийсээр л байв. Тэрбээр өөрийн радио хүлээн авагчийг элдэв долгион байхгүй байсан үелзлүүд дээр тавьж, жирийн соронзон бичлэгийг хийж байсан юм. Ийм аргаар тэр 70 мянган өөр янзын дуу хоолойноос бүрдэх бичлэгийн сантай болжээ. Тэдгээр дуу хоолойнуудын зарим нь түүний нас барсан хамаатан саднуудынх юм уу танил хүмүүсийнх байсан гэнэ. Ийнхүү Родив радио долгионууд болон үхэгсэдийн сүнснүүд ямар нэгэн аргаар хоорондоо холбоотой юм уу тодорхой харилцаанд орох чадвартай гэсэн дүгнэлтэд хүрчээ. 1971 онд Нью-Йорк хотноо Родивын бичсэн нэгэн ном олны хүртээл болов. Тэр бүтээлдээ мань эр нөгөө ертөнцөөс сонсогдох дуу хоолойнуудыг удаан хугацаанд ажигласан байдлынхаа үр дүнг нэгтгэж оруулсан байна. Номын нэр “Сэтрэлт” бөгөөд энэ бүтээл одоог хүртэл АНУ-д хүмүүсийн сонирхлыг татсаар байгаа юм. Яагаад гэвэл Родив түүндээ тодорхой үр дүнд хүрэхийн тулд соронзон бичлэгийг яаж хийх ёстойг дэлгэрэнгүй зааж өгсөн аж.
   
Уг номондоо тэрбээр өөрийн нас барсан хамаатан саднуудын дуу хоолойг бичлэг хийхээсээ өмнө юм уу бичлэг хийх үеэрээ тэд­гээрийн хэн нэгнийх нь дүр зургийг төсөөлж байвал бичиж авч дөнгөдөг байсан гэдгээ дурджээ. Тэр цагаас хойш АНУ болон Европт цахилгаан дуу хоолойн үзэгдлийг эрэлхийлэгч хүмүүсийн бүхэл бүтэн нийгэмлэгүүд байгуулагдсан гэдэг. Цахилгаан дуу хоолойн үзэгдэл гэдэг нь чухам юу вэ? Нөгөө ертөнцөөс сон­сог­дох дуу хоолойнууд эгэл жирийн хүний соронзон хальсан дээр бичүүлсэн ердийн дуу хоолойноос огт өөрөөр сонсогддог гэдгийг онцлон тэмдэглэх ёстой болов уу. Цахилгаан дуу хоо­лойн үзэгдэл буюу нөгөө ертөнцөөс ирэх дуу хоолой бидэнд маш хурдан чичирхийлэх дуу авиа мэт сонсогдоно. Тэгэхээр тэр дуу хоолой хүчтэй чичирхийлэлд орж буй битүү, хязгаарлагдмал орч­ноос гарч байгаа мэт сэтгэгдэл төрнө. Өгүүлбэрийн гишүүн үгнүүд хэлэгдэх хэмнэл ч ер бусын байна. Үгнүүд ердийн хэл ярианд хэлэгддэгээс илүү түргэн хэлэгдэнэ. Гэхдээ энд бас нэг тайлагдашгүй оньсого бий. Үгнүүд хурдан сонсогдох ч тэд­гээрийн хоорондын зай хүний ердийн хэл ярианд байдаг шиг хэвийн сонсогдоно. Цахилгаан дуу хоолой сонсогдох бас нэг өөр онцлог нь хүүрнэл өөрөө нэгэн хэвийн явагдана. Аль ч үгэн дээр өргөлт хийгдэхгүй бөгөөд нэг ч хэллэг аливаа сэтгэл хөдлөлгүйгээр, элдэв тодотголгүйгээр хийгдэнэ. Дуу хоолой жигд тэгш, ямар нэгэн сэтгэл хөдлөлгүй сонсогдох аж. Гэхдээ сансар огторгуйгаас сонсогдох дуу хоолой түүний “эзнийг” амьд сэрүүнд нь мэддэг байсан хүмүүст танигдах юм.
   
Судлаачид цахилгаан дуу хоолойн үзэгдлийг сонсогдох ча­­нараар нь А, В, С гэсэн гурван зэрэглэлд хуваажээ. А зэрэг­лэлийнх нь дуугаралтын өндөр чанараар ялгарна. Дуу хоолой маш тод сон­согдож, танигдах бөгөөд тухайн өгөгдөж буй мэдээллийг хүлээж авахад аливаа хүндрэл үүсэхгүй. Ийм бичлэг дээр цахилгаан дуу хоолой маш тод, чанга дуу авиа мэт байна. Хэрэв дуугаралт хүчтэй чичирхийлэлтийг дагуулж байвал, тэр бичлэг дээр үе үе үгийн төгсгөлүүд сонсогдохгүй байвал ийм бичлэгийг В ангилалд хамаатуулна. Ийм бичлэгийн хальсан дээр цахилгаан дуу хоо­лой гэнэт алга болоод, эргээд гарч ирэх магадлалтай бөгөөд энэ нь мэдээлэл авах боломжийг хүндрэлтэй учруулдаг. Харин С ангилалд маш сул бичлэг хамаарна. Тэр бичлэг дээр тухайн дуу хоолой дөнгөн данган сонсогдох төдий байдаг. Гэхдээ л ийм дуу хоолойг ангуучлагчид дээр өгүүлсэн гурван төрлийн бичлэгийг түвэггүйхэн ялгаж салгаж ойлгодог юм. Интернет орчинд энэ дуу хоолойг эрж хайгсдын байгуулсан хэд хэдэн сайт байдаг билээ. Тэдгээрээр орж нөгөө ертөнцөөс сонсогдох дуу хоолойнуудын тод томруун амжилттай бичлэгүүдийг сонсох боломжтой. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгож хэлвэл одоогоор бичигдэж үлдсэн дуу хоолойнууд зөвхөн англи хэлээр ярьдаг байна. Латвийн харьяат Константин Родивын байгуулсан сайт АНУ-д үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэндээс та зөвхөн англи хэл дээрхи яриаг сонсох боломжтой юм.
   
Цахилгаан дуу хоолойг сонсож, бичиж авахыг оролдох хү­мүүст өгөх нэг үнэтэй зөвлөгөө бий. Энэ маш бага судлагдсан үзэгд­лийг “ангуучлагчид” хайгуул-бичлэгүүдээ алсын болон дундын долгионуудад ойролцоо үелзлүүд дээр хийхийг зөвлөж байна. Тэр үелзлүүдийн орчимд радио саатлууд бараг гардаггүй гэнэ. Бичлэгийг зөвхөн шинэ соронзон бичлэгийн хуурцаг дээр хийхийг зөвлөдөг аж.

 

 

Category: Далд ертөнц | Views: 1364 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024