+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » January » 20 » Далд ертөнц(Scary):: Дархадын Лагсаг зайран хуурамчаар үхэж, долоон хоног булаастай хэвтжээ
6:03 PM
Далд ертөнц(Scary):: Дархадын Лагсаг зайран хуурамчаар үхэж, долоон хоног булаастай хэвтжээ

Далд ертөнц(Scary):: 
Дархадын Лагсаг зайран хуурамчаар үхэж, долоон хоног булаастай хэвтжээ



Шашингүйн үзэлд хэт автсан социализмын он жилүүдэд бурхан тахил эвдэж сүйтгэн, эс бөгөөс далдын хүчтэй хутагт хувилгаадаар оролдсоныхоо хариуг дэндүү чанга хүртэгсэд олон байсан нь ойлгомжтой. Харамсалтай нь эдгээр хүмүүсийн дийлэнх нь уг хэргийнхээ учир шалтгааныг бүрэн дүүрэн мэдэрч амжаагүй нь гачлантай. Иймээс иймэрхүү явдлын тухай бичиглэвэл өнөөгийн бидэнд ч гэсэн зарим талаараа сургамж болох буй заа.

   
Нэгэн мянган есөн зуун тавин зургаан оны зун Улаанбаатар хотод хөдөөнөөс нэгэн айл нүүж ирсэн нь хэний ч анхаарлыг татсангүй. Гэрийн эзэн нь Лагсаг гэх дөч орчим насны эр байх. Харин жижигхэн хэрнээ адтайхан эхнэрийнх нь нэрийг Отгонжий гэх агаад тэрсхэн төрсөн гурван хүүхэдтэй гойд эд хогшил гээд байх юмгүй таван ханатай навтгар хар гэртэй. Үнэндээ хүний нүдэнд гялайж гялтайчих эд хогшил үгүй жирийн л бор тоорог амьдралтай айл байсан нь хэний ч анхааралд өртөөгүй хэрэг. Тэгээд ч 1950-иад оны үеэр олон үйлдвэр завод босохын эхлэл тавигдаж байсан учраас ажлын байр олноор бий болж нийслэлд шилжиж ирэгсэдийн нүүдэл эрчээ авч байсан юм. Гэвч эднийх ажиллаж амьдрах гэхээсээ илүүтэйгээр ороо бусгаа цагийн хатууд амьд үлдэхийн төлөөх тэмцэл явуулж байсныг анзаарсан хүн үгүй. Тийм ч учраас Улаанбаатар хотод ах, дүү, хамаатан бүү хэл тэр гээд нэрлэчих зүс таних хүн ч байсангүй. Үүндээ ч эр, эм хоёр ихэд сэтгэл хангалуун байсан нь гайхалтай. Цаашид өрнөх үйл явдлыг өгүүлэхийн өмнөхөн Лагсаг гэгч чухам хэн болох, яагаад орон нутгаасаа дайжиж огт хүн танихгүй их хөлийн газрыг бараадах болов? гэдгийг нь нуршилгүйгээр товчхон өгүүлэх нь зүйтэй болов уу.
    
Лагсаг үнэндээ өөрийнх нь мэдэхээр долоон үеийн харын бөө. Түүний өвөг эцэг нь Дархадын томоохон зайрангуудын нэгэн байсан бөгөөд долоохон настай байхад мөнх тэнгэрт хальжээ. Өвөөг нь  тэнгэрт одоход маш олон хүн цуглаж идэх уух юм арвин байсныг хүү санадаг байлаа. Хэдэн жилийн дараа эцэг нь гэнэтхэн ухаан алдан унах болж, өвчилж эхлэв. Гэвч энэ нь өвчин бус онгод нь орж бөө зайран болж буйг учир мэдэх хүмүүс хэлж, зөвлөснөөр эцэг нь өвөөгийнх нь хэнгэрэгийг барих болжээ. Ингэснээр хүүд хандах хүмүүсийн хандлага ч эрс өөрчлөгдөн хүндлэл хайр нь эргэж иржээ. Ийн сайхан байх цаг нь харамсалтай нь төгсгөлтэй байлаа.
    
1936 оны өвөл гэнэтхэн эцэг нь хүүгээ дуудан аминчлан хүүрнэв. Нас бие гүйцэн эхнэр авахыг нь сануулсанаас гадна нэгэн гунигтай зүйл яригдав. Эцэг нь түүнд нас биед хүрсэн эр хүнийх нь хувиар итгэж илэн далангүй зүйл ярьжээ. Шинэ төр засаг лам нарыг төдийгүй бөө мөргөлтнүүдийг хяхан хавчин толгойг нь авч эхэлсэнийг яриад энэ их хядлага өөрийг нь ч тойрохгүйг илэн далангүй ярив.
    
Эцэг нь үхлээс мултарч болох ч ар гэрээ бодох, бас чиг онгод нь түүнд нас нь гүйцсэнийг хэлсэн болохоор мөнх тэнгэрээс зөрчихийг зүрхлээгүй гэнэ. Харин хэдэн жилийн дараа эцгийнх нь сүнс түүнд онгод болон очих учраас Лагсаг бөө зайран болох аж. Нэгэнт мөнх тэнгэрийн хуулийг зөрчих аргагүй учраас амь насаа хэрхэн авч үлдэх нь онгодоос нь бус хувь хүнийх нь ухаанаас шалтгаална гэдгийг эцэг нь сайтар захьжээ. Гэвч эцэг нь тийм ч амархан бас чиг мөрөөрөө алагдчихсангүй. Үүнээс долоон хоногийн дараа сумын төлөөлөгч аймгаас ирсэн ногоон малгайтнуудын хамт хөвчид гарч иржээ. Гэрт нь орж ирээд зураастай бичиг уншиж хөрөнгийг нь битүүмжлэх болоход
    - Өө чааваас зайран зайран гээд байсан чинь олигтой эд хогшил алга л байна ш дээ гэж нэг ногоон малгайтан нь дурссан маягтай хэлж байсныг хүү тодхон санаж үлджээ. Эцгээс нь
    - Зайран дахиад төрдөг гэл үү? Чи одоо энэ хүүгээ үхсэн хойноо бөө болгох уу? гэж асуухад эцэг нь маш их сандран
    - Үхэх хүн дахин төрнө гэж юу байхав. Тэгээд ч ийм унхиагүй, шүтлэггүй хүн хэзээ ч зайран болж чадахгүй гэж шүлсээ хаяхад нь ногоон малгайтнууд баярласан янзтай муухай хөхрөлдөв. Ингээд эцэг нь зайдан морин дээр сууж ганц ч удаа эргэж харалгүй явж одсоноор сураг нь тасарчээ. Үүнээс хойш хэн ч ирж тэднийг оролдсонгүй.
    
Лагсаг ч эхнэр аван эцгийнхээ хүслийг гүйцэлдүүлэхээр амьдрал ахуйгаа өөд нь татаж эхлэв. 1940-өөд оны эхээр фронтод бэлэг явуулахаар бүх нийтийн хөдөлгөөн өрнөх үеэр Лагсаг багийн хуралд очжээ. Тэрбээр өөрийнхөө хэр хэмжээнд тохируулаад унааны морь нэгийг амлатал нь намын дарга гэнэтэн уурсч
    - Чи муу эсэргүүний үлдэгдэл. Хашин хээрээр чинь хэдэн Герман хөөнө гэж бодоов. Чи ингэж нарийндаа хатаж байхаар хөвчид гарч ан хий. Эс тэгвээс чамайг Дотоодыг хамгаалахад мэдэгдэж байгаад эцгийн чинь хойноос явуулчихна шүү гэж хэлээд хөөжээ. Ингээд оготны хамраас ч цус гаргаж үзээгүй Лагсаг гэртээ байсан цахиур буугаа үүрээд хөвчид гарав. Амьдралдаа бууны хараа шагайж үзээгүй Лагсаг мэдээж хэрэг юу ч оносонгүй. Ингээд айж мэгдэхдээ амиа хорлохоор шийджээ. Буугаа эрүүндээ тулгаад хэтээ цахих гэтэл тэнгэр дуугаран хиншүү хярвас үнэртээд явчихав.
    
Нүдээ нээгээд хартал эцэг нь яг өмнө нь зэрэглээ адил сүүмэлзэн зогсож байх нь тэр. Лагсаг ч балмагдан буугаа унагалаа. Эцэг нь хий хоосон юм шиг атлаа,
    - Чи ингэж болохгүй. Миний сүнс чиний онгод болж буучих гээд зовоож байна. Чамд ан агнаж өгье. Хангай дэлхий өгөх байх. Чи өвчиж авахаа бод. Алсдаа их газар бараадна биз гэж хэлээд алга болжээ. Залуу эцгийгээ хичнээн дуудсан ч ахиж харагдсангүй. Гайхаж балмагдсан залууг ойн цоорхой дахь отог дээрээ ирэхэд гайхмаар зүйлс хүлээж байлаа. Бодон, чоно, булга, буга, хандгай гээд зүсэн зүйлийн амьтан овоолоостой байв. Ингэж хэд хоног ангаа өвчиж дуусгав. Намын болоод багийн дарга ч сайшаалаа. Дайн дуусаад удаагүй байтал гэнэтхэн толгой нь маналзан татаж уналаа. Ингээд өвчтэй юм шиг хэвтэрт оров. Нэгэн удаа өвгөн зайран гэрт нь сэмхэн ирэхдээ,
    - Чиний онгод чинь ирж байгаа бололтой гээд бага сага юм зааж өгснөөр бөөгийн шидийг олж, жинхэнэ зайран болох замдаа оржээ. Ингээд нууцаар бөөлдөг боллоо. Гэвч 1950-иад оны эхэн үеэс намаас илт хавчиж эхлэх болсон нь сэжиг авсныг илтгэж байлаа. Нэгэнтээ онгод нь түүнд,
    - Энд удвал үхэл айсуйг шивнэсэн учраас мань эр хот бараадахаар шийдэн нүүдэллэсэн нь энэ. Цөөн хэдэн малаа зарж үрээд хэдэн янчаан болгосон Лагсагт хотод ирж мөнгө төгрөг олохдоо гол нь бус элдэв дарамт, хавчлагагүй амар тайван аж төрөх нь л чухал байлаа. Хотод нүүж ирээд гэрээ хаана барихаа мэдэхгүй гайхалзаж байснаа Сэлбийн голын хөвөөн дээр айлуудын хашааны төгсгөл дээр босгов. Шилжих бичигтэй байсан учраас газрынхаа зөвшөөрлийг аван хашаархуу юм босгож дөнгөв. Ингээд ажил хийх их аянд мордов. Мань эрд үнэндээ модноос өөр хийж чадах ажил байсангүй. Тийм ч учраас мужааны ажилд оров. Хүүхдүүд нь сургуульд, эхнэр нь эмнэлэгт асрагч хийх болсноор амьдрал ахуй нь нэг үеэ бодоход овоо сэхэх тийшээгээ ханджээ.
    
Ийн санаа зовох явдалгүй сайхан аж төрж байтал нь бас л болохоо байлаа. Нутгийнх нь нэгэн хүүхэн хотод орж ирээд Усны гудамжны нэгэн луухаантай ханилан суусан юмсанж. Лосолмаа гэгч уг эмэгтэйн нэр Хуар хэмээн солигдсон бөгөөд Лагсагийнхыг нүүж ирснийг мэдэж орхисон юмсанж. Тэгээд бие нь өөдлөхөө больсон учраас Лагсагаас тусламж гуйх санаатай эрсээр олчихжээ.
    Нэг л өдөр үүдэн дээр нь морин тэрэг зогсон залуухан эрлийз эр гэрт нь орж ирэв.
    - Таныг Хуар эзэгтэй гэртээ урьж байна.
    - Хуар гэдэг хүн танихгүй ээ.
    - Лосолмаа гэдэг нэртэй юм л даа. Уг нь танай нутаг юм гэнэ лээ. Хөвсгөлөөс ирж манай данжаадтай ханилсан юм.
    - Тэгээд надаар яахнав?
    - Таныг морилж ир л гэж хэлүүлсэн.
    - Тэгвэл намайг завгүй байна гэж хэл. Тэгээд ч би таньж мэдэхгүй айлд ордоггүй гэж хэлээд нүүр өгөлгүй буцаажээ.

Маргааш нь мөнөөхөн морин тэрэг ахиад л ирэв. Дотроос нь нэгэн эмэгтэй нөгөөх эрлийз залуугаар түшүүлэн бууж ирлээ. Сая л гэрт нь орж ирэхэд нэг голынх нь Лосолмаа гэгч залуухан эмэгтэй болох нь танигдлаа. Төрсөн ах нь сумын намын дарга хийж байгаад өмч хөрөнгө идсэн хэргээр албан тушаалаасаа бууж байсан зэрэг олон зүйлсийг бодож амжив. Мэнд ус мэдэлцсэн болоод угийн зожиг Лагсаг хар цагаан дуугүй буруу хараад хэвтээд өгөв. Лосолмаа хэсэг чимээгүй сууснаа,
    - Би энд ирээд нэгэн дотор хүнтэй суусан юм. Сайн хүн бий. Даан ч бие минь дээрдэхээ болилоо. Тэгээд л  танаасаа аврал эрж явна даа гэхэд нь Лагсаг өндийж суугаад,
    - Ах нь хэнгэргээ нутагтаа орхисон. Энэ цагт эмнэлгээс өөр хэрэгтэй зүйл байхгүй л болов уу. Чи нутагтаа очвол аяндаа бие чинь илааршина. Хужаагийн өмхий тагзанд чам шиг хүн өөдлөхгүй ээ. Энэ бол үнэн үг. Чи сайн бодоорой гэж хэлээд буруу хараад хэвтээд өгчээ. Тэсвэр алдсан Лосолмаа бүсгүй гэнэтхэн уурсч,
    - Чи муу үхсэндээ боогоод байгаа юм. Хятад хүн шиг амьдарч чадахгүй хэвтэж юун ч ихэмсэг юм бэ? Чам шиг новшнууд л дотор хүнд атаархаж байдаг болохоос бус ухаантай нь  хамтран ажилладаг юм шүү. Харж л байгаарай гэж загнаад гарч оджээ. Эхнэр нь уйлж дуулан сүйд болов. Гэвч мань эр  тоосонгүй. Харин шөнө дунд гэнэтхэн онгод нь орж ухаан алдан уналаа. Эхнэр нь босч архи цутган сэрээлээ. Лагсаг хэнгэнэтэл санаа алдсанаа эхнэртээ,
    - Чонотой нийлсэн монгол нохой гэдэг шиг хужаагийн дэвсгэр болсон гичий чинь балаг тарих нь бололтой. Тэр хужаа нь олон даргатай дотно юм шиг байна. Манай хорооны дарга хятад цустай хүн юм байна. Яая даа байз хэмээн үглэсээр унтжээ. Маргааш өглөө нь хороон дээр дуудаж байна гэсэн зарлан дуудах ирлээ. Тэрбээр сэтгэлээ хөвчлөн зоригоо чангалсаар явж очив. Хорооных нь засаг дарга дүвчигнэж гарлаа.
    - Чи муу эсэргүү зүс буруулж явсан юм бий. Би Дотоод яам, танай намын дарга хоёрт мэдэгдсэн. Дулаан хувцсаа өмсөөд наанаа сууж бай гэж хашгичлаа. Мань эр ч хэсэг зуурт балмагдсанаа ухаан алдан ойчив. Хорооны дарга бүүр ихээр уурсан өшигчиж байснаа гэнэтхэн царай нь хувиран,
    - Энэ хүн үхчихлээ гэж муухай орилон тусламж эрэв. Эмч ирэхэд аль хэдийн амьсгал хурааж цогцос хөрсөн байлаа. Гэрт нь цогцсыг хүргэж өгөхөд эхнэр, хүүхэд нь уйлан хайлан бөөн хөл үймээн болсон нь ойлгомжтой. Яг энэ үеэр Дотоодыг хамгаалахын чекист түүнийг барихаар ирсэн боловч үхсэнийг нь сайн батлаж мэдээд данжаадынх руу харайлгажээ. Хүмүүс явсан хойно баруун талын орон дээр хэвтэж байсан цогцос хөдлөх шиг болж хөшиг нь намирав.
    
Эхнэр нь айж мэгдтэл,
    - Бүү айцгаа, би амьд гэж хүнгэнэсэн дуун сонсогдож бүгдээрээ уйлцгаав. Лагсаг босч сууснаа,
    - Та нар минь намайг маргааш оршуулсан нь дээр байх. Би босоод л явчихна. Та нар хэд хоногийн дараа нүүж Амгаланд очиж буу. Тэнд л аж төрөе гээд танилынхнаа хашааг зааж өгчээ. Маргааш нь  оршуулах ажил даруухан болж өнгөрчээ.
    
Харин яагаад ч юм Далай данжаад, хорооны дарга, намын дарга, Дотоодыг хамгаалахын чекист нар нэгэн зэрэг маш амархан үхэцгээсэн гэдэг. Амгаланд гэрээ нүүж очсоны дараагаар газарт булаастай долоо хоног хэвтсэн Лагсаг зайран эсэн мэнд гарч иржээ. Тэрбээр нэрээ солин Доржсүрэн болгосон бөгөөд эсэн мэнд явсаар далаад онд өөд болсон гэдэг. Мартсанаас хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон Лосолмаа бүсгүй галзууран,
    - Лагсаг зайран хараад байна гэж үглэсээр Туул гол руу орж үхжээ. Ногоон малгайтан чекист эр Далай данжаадын заавраар Лагсагийг үхсэний дараа гурван хоног шарилыг нь шалгаж байгаад үхсэн гэлцдэг.
  
 Одоо болтол Лагсагийн үр ач нар дотроос бөө зайран төрөөгүй нь түүний сүнс цагийн хатууд үр, ачаа хэрхэн зовохыг мэдэж байсан учраас эргэж төрөөгүй байх гэж ярилцдаг юм. 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Category: Далд ертөнц | Views: 531 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2017