+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » December » 15 » Далд ертөнц(Scary):: Үхлийн дараах амьдралын тухай зохиол бичсэн залуугийн захидал (№2)
9:56 PM
Далд ертөнц(Scary):: Үхлийн дараах амьдралын тухай зохиол бичсэн залуугийн захидал (№2)


Далд ертөнц(Scary)::

 Үхлийн дараах амьдралын тухай зохиол бичсэн залуугийн захидал (№2)




Тийм ээ? Үхэл өөрөө "хориотой” сэдэв мөн. Үхлийн дараа хүн юутай учирдаг бол? Хүнийг үхэхэд бүх зүйл дуусдаг гэж үү? Эсхүл хүний амьдралын дараачийн үе шат эхэлдэг үү? Ерөөсөө товчхондоо асуухад үхэл гэж ер нь юу юм бэ? Юутай адилхан гэж? Би өөрөө үхэж үзсэн учраас дээрх асуултад хариулт болгох гэж зохиолоо бичсэн юм. Харин түүнийг хэвлүүлж олон нийтийн хүртээл болгох нь зөв үү, буруу юу? Тийм цаг үе нь мөн үү, хүмүүс хэрхэн хүлээж авах вэ? гээд л их л олон юмыг бодох хэрэгтэй байна. Тиймээс л би танай "Маш нууц” сонинд хандаж өөрийнхөө үзэл бодол, зохиолынхоо ерөнхий утга санааг уншигч олонд цухуйлгаж байгаа юм. Танай сонин үхэл хийгээд сүнс чөтгөр, залбирал ариуслын талаар байнгын буландаа нийтэлж байдгийг би жирийн уншигчийн хувьд байнга талархан уншдаг нэгэн бүлгээ.

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
    
Үхлийн дараах амьдралын тухай өгүүлэхэд юуны өмнө сүнсний тухай ерөнхий ойлголттой байх шаардлагатай болов уу? Гэхдээ өнөө үед сүнс байдаг эсэх тухай янз бүрийн таамаглалтай хүмүүс байдаг ч ерөнхийдөө байдаг юм шүү гэсэн онол чиглэл нь давамгайлж байгаа. Би зүгээр л энэ тухайд эрдэмтэд, мэргэдийн хэдхэн үгийг та бүхэнд сануулъя л даа. Германы эрдэмтэн Меллер харамсан "Бид сүнсийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар өнөө үеийн анагаах ухаанд маш том алдаа гаргажээ” гэж хэлсэн бол эртний Энэтхэгийн Аюурведийн сургаальд "Орчлон гэгч оюун ухаанаар дүүрэн” гэсэн нь бий. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр сүнс нь хүний биеэс тусгай орших оюун ухаан мөн гэсэн үг. Тиймээс энэ нь мөнх оршдог нь бидний үхлийн дараах амьдрал буюу.
    
Сүнс бол хүний биед түр зуур оршин тогтнож байгаад нас барахад биеэс салж мөнхийн хуримтлалдаа эргэн тогтнож байгаад нас барахад биеэс салж мөнхийн хуримтлалдаа эргэн очдог. Энэ сургаалийг нотлох баримт эдүгээ цагт олон гарсанд л сүнсний асуудал тодорхой болж миний зохиолд бичигдсэн юм.
    
Алдарт "Нууц товчоо”-ны 21-р зүйлд Алунгуа эх ийн хэлсэн нь бий. "Би таван хүүхэдтэй. Бэлгүүтэй, Бүгүнүтэй та хоёр намайг энэ гурван хөвүүнийг яахан төрүүлэв? Хэний хөвүүд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх нь ч зөв. Гэвч та нар учрыг мэдэхгүй байна. Шөнө бүр цагаан шар хүн гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл хэвэлд минь шингэх бүлгээ. Тэр хүн гарах нар, сарны хилээр шар нохой мэт шарвалзан гарч одно. Дэмий яахин өгүүлнэ вэ? Түүнээс үзвэл тэнгэрийн хөвүүд биз”. Ингэж хэлээд домог мэт тарж түгсэн таван сумны учрыг гарган эвтэй найртай байхыг сургамжилсан байдаг. Ямар ч болтугай Алунгуагийн үг нэгийг бодогдуулна. Тэр гурван хүү тэнгэрийнх байна уу, хэн нэгний сүнс ямар нэгэн гэрлээр дамжин түүний биед шингэн оршсон нь тэр үү. Энэ бол миний л бодол юм.
    
Буддын эх Мая, Христос бурхны эх хутагт дагина Мария, манай Алунгуа нарын домогт дээд тивээс доод тивд хүмүүсийн заяасан тухай буюу сүнс ямар нэг гэрлээр дамжин ирдэг нь миний амьдралд ч гэсэн тохиосон нь тэр буй за. Тэгэхээр оюун ухаан сүнсийг дагалдан өвөрмөц туяа цацардаг нь батлагдаж байгаа юм. Тиймээс өнөө цагийн шинжлэх ухаанд тэмдэглэхдээ... туяа хүний биеийн гадна талд тодорхой орон зайд (био) амин хүрээ үүсгэдэг. Түүний хэлбэлзэл оюун санаа, сүнсний дагуу хувирч өөрчлөгдөнө.
    
Хүн нас бармагц оюун санаа, сүнс дотоод чимээгүйгээс биеийн гадна үүссэн амин хүрээний квант оронд шилжинэ гэж үздэг болжээ. Миний сонссоноор Америкийн эрдэмтэд торгон мэдрэмжтэй багажаар талийгаачийн сүнсийг (жинг) хэмжихэд 2.5-6.5 грамм гэж барагцаалсан бол Оросын эмч нар сүнсийг өндөг шиг хэлбэртэй гэсэн тодорхойлолт гаргажээ. Ямартай ч өнөөдөр сүнсийг гартаа барилаа гэж сонсогдоогүй л байгаа нь үнэн. Хэрэв тэгэх аваас хүн сүнсийг номхон морь мэт ноолж тоолж "зовоох” байлгүй. Бид үсгээр өөрийнхөө мэдэрч чадах зүйлийг нэрлэдэг, харин үхэл бол бидний мэдрэх чадвараас хальсан зүйл учраас үүнийг үгээр илэрхийлж чаддаггүй болов уу.
    
Тиймээс үхлийн тухай ярихдаа түүнийг өөрийнхөө мэддэг юмстай зүйрлүүлдэг. Жишээ нь, үхэхийг унтахтай буюу мартахтай. Гэхдээ дахин хэзээ ч сэрэхгүй унтахыг хэлдэг гэлцэх. Мөн үхлийн тухай ярихаар өөрийнхөө үхэлд ойртож байгаа юм шиг санагддаг учир хүмүүс энэ сэдвээс аль болох зайлсхийдэг төдийгүй мөн өөр нэг шалтгаан нь дээр өгүүлсэнчлэн хэлний боломжинд оршиж байдаг болов уу? Үхэлтэй учирсан хүмүүс үзэж мэдэрснээ илэрхийлэхийг хичээхдээ "өгүүлшгүй” гэдэг үгийг заавал хэрэглэдэг юм билээ. Миний зохиолын хүмүүс "тэр явдлыг илэрхийлэх” үг олдохгүй байна ч гэдэг. Хэтэрхий урт оршил хөврүүлчих шиг боллоо.
    
Олон хүн эмчийнхээ ярихыг сонссон байдаг. Нэгэн эмэгтэй ийн өгүүлсэн сэн. "Эмч нар миний өвчнийг оношилж чадахгүй байсан учир эмчлэгч эмч маань намайг элэгнийхээ зургийг авахуул гэсэн. Зураг авахуулахын тулд нэг тариа хийлгэх шаардлагатай болдгийм. Уг тариаг миний гар дээр туршихад би реакци өгөөгүй учраас элгэнд хийсэн юм.
    
Гэтэл тариулсны дараа миний зүрх зогссон ажээ. Тэр хооронд миний зургийг авах гэж байсан рентгений эмчийн утсаар ярихыг би сонслоо. Тэрээр миний эмчлэгч эмчид "Хөөе, та бушуухан ороод ирээч. Энд болохоо байлаа. Нөгөө өвчтөн чинь үхчихлээ ш дээ” гэжээ. Гэвч би өөрийгөө үхээгүй гэдгээ мэдэрч байв. Тэгээд би өөрийгөө амьд гэдгээ мэдрүүлэх гэж оролдсон боловч дуугарч ч, хөдөлж ч чадсангүй дээ. Эмч нар намайг сэхээн амьдруулах гэж хоорондоо ямар эм тариа хийх тухай ярьж байсныг ч би сонсч байсан хэрнээ харин тариа хийснийг нь ерөөсөө мэдрээгүй.
    
Хожим нь нөгөө рентгений эмч надад хэлэхдээ "Тэгэхэд чи юу мэдрэв” гэсэн л дээ. Тэгснээ би чиний хүүхэн хараа томорч зүрх чинь зогсохыг мэдэрсэн.  Мөн их айсан шүү. Тэгээд дахин амьсгалуулах гэж их мэрийсэн дээ” гээд уйлж байсан сан. Тэгэхээр үхэж буй хүмүүс махан биеэсээ ангид байх үедээ бусдад өөрийнхөө тухай мэдэгдэх гээд чаддаггүй нь тодорхой. Тэрээр цааш нь ярихдаа эмч, сувилагч нар миний биед массаж хийхийг болиулах гэж хэлж ч үзсэн, гарыг нь түлхэх гэж оролдлоо, гэвч тэд юу ч мэдрэхгүй байсан гэсэн юм.
    
Хэд хэдэн хүн надад ярихдаа үхэж байх үедээ өөр хүмүүсийн сүнстэй учирч байснаа өгүүлсэн юм. Хоёр тохиолдолд тэр сүнснүүд үхэж буй хүнд үхэх цаг нь болоогүй гэж хэлэх зорилгоор тааралдсан байна. Надтай үхэх болоогүй шүү гэж хэлэх сүнс тааралдсан тухайгаа би өмнө нь өгүүлсэн шүү дээ. Нэг эмэгтэй ийн ярьсансан "Би маш хүнд төрж цус их алдсан юм. Эмч намайг аварч чадахгүй нь гэж бодоод манай гэрийнхэнд намайг нас барчихлаа гэж хэлчихсэн байв. Гэвч би тэр бүхнийг маш сайн харж байсан юм. Эмчийн тэгж хэлэхийг би сонсч байлаа. Мөн миний дэргэд их олон хүн байсан бөгөөд тэд цөмөөрөө эмнэлгийн таазны голд хөвж байсан даа. Тэр хүмүүсийг би амьд ахуйдаа мэддэг байсан хийгээд бүгд талийгаач болсон хүмүүс төдийгүй миний эмээ, дунд сургуульд хамт суралцаж байсан нэг охин мөн миний төрөл садан, танилууд маань байв.
    
Би тэдний нүүр царайг харж дэргэд байгаа гэдгийг нь мэдэрч байлаа. Намайг гэртээ очиход угтаж авч байгаа юм шиг эелдэг хандаж байх шиг л санагдсан. Бас намайг хамгаалах гэж байгаа ч юм шиг дагуулаад явах гэж байгаа ч юм шиг санагдсан шүү. Тэр мөч бүхэн их л баяр баясгалантай байх шиг байлаа. Миний үзсэнийг та нар үзсэн бол үхэл шиг сайхан юм үгүй шүү гэж л хэлмээр байна даа гэсэн сэн.
    
Миний өөрийн биеэр мэдэрсэн бас уулзаж учирсан, уншсан бүхэнд байнга дурдагддаг тэдний болоод миний сэтгэлийг үлэмж хөдөлгөсөн зүйл бол их хурц гэрэл юм. Эхэндээ тэр гэрэл бүдэг байснаа яваандаа тодрон тодорсоор маш их, юутай ч зүйрлэхийн аргагүй хурц болдог юм. Тэр гэрэл амьтай төдийгүй илэрхийлэхийн аргагүй хайр, илч гарч байдаг аж. Тэрхүү гэрэл цацруулсан "амьтан”-ы тухайд учирсан нэгэн өгүүлэхдээ... "Эмч нар намайг амьсгаа хураачихлаа гэж хэлэхийг би сонсоод төдхөн хав харанхуй хөндий рүү унаж эхэлсэн. Үгээр илэрхийхэд хэцүү. Эргэн тойрон харанхуй боловч алсад гэнэт нэгэн хурц гэрэл харагдлаа. Тэр их хурц гэрэлд нүд гялбадаггүй юм билээ. Эхлээд жижигхэн байснаа ойртохын хэрээр томорч байсан юм. Уг нь миний мухар олгой задарч улмаар би ухаан алдсан юм билээ л дээ. Гэтэл эмч нар намайг үхчихлээ гэж бодсон хэрэг. Тэр гэрэл бол ертөнцийн бус өөрийн онцлог бүхий гэрэл байсан даа.
    
Өөрөөр хэлбэл энэ нь дээд зэргээр ойлгох чадвар болон төгс төгөлдөр хайрын гэрэл байсан гэмээр юм уу даа. Тэгэхэд би "Чи надад үнэхээр хайртай бол буцаж очоод амьдралдлаа хийж эхэлсэн юмаа дуусга” гэж хэлснийг нь би ойлгосон. Одоо би тэр гэрлээс тархаж байсан хайрыг үгээр илэрхийлж чадахгүй байна, хачин сайхан, сэтгэл санаа амирлангуй байснаа л санаж байна гэсэн дээ.
    
Өнөөдөр би сэтгэл зүй болон анагаахын гүн ухааныг заалгах бас заах хүсэл эрмэлзэлтэй төдийгүй бичиж туурвих хүсэлтэй болж дээ. Тиймээс энэ сэдвээр бусдыг ямар нэгэн байдлаар мэхлэн төөрүүлэх нь миний зорилгод нийцэхгүй. Үхээд сэхсэн болохоор мөн тийм хүмүүстэй уулзаж учирч дотноор ярилцаж байсан минь үхлийн дараа амьдрал гэж байдгийг л хүмүүст ойлгуулах хэрэгтэй байна. Гэтэл хүмүүс үүнийг өнгөрсөн үеийн сүсэг бишрэл хэмээн үзэх гээд байх юм. Тиймээс шинжлэх ухааны гадна байгаа үзэгдэлтэй учирсан хүмүүсийг шоолоход хүрдэг нь нууц биш. Тийм хүмүүс бусдын нүдэнд солиотой ч юм уу, зөгнөгч ч юм уу гэж харагддаг биз. Бид өдөр тутам харж сонсч байгаа болгоноо тогтоогоод байдаггүй шүү дээ. Харин ямар нэгэн сэтгэл санааг цочроосон зүйлтэй тааралдсан тохиолдлоо хожим эргэн санадаг. Үхлээс зайлсхийхийг эрмэлздэг учир бид "үхэл” гэдэг үгийг хэрэглэдэггүй гэж зарим нь ярьдаг. Миний хувьд энэ маш буруу. Миний үзсэнийг та нар үзсэн бол үхэл шиг сайхан юм гэж үгүй гэдгийг зүрхээрээ мэдрэх байсан сан.




Category: Далд ертөнц | Views: 1719 | Added by: Admin | Rating: 1.5/2
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024