+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » March » 24 » Далд ертөнц:: Өвөлжин гэрийнх нь өрхийг татсан хий үзэгдэл хавар нь гэнэт үзэгджээ
12:00 PM
Далд ертөнц:: Өвөлжин гэрийнх нь өрхийг татсан хий үзэгдэл хавар нь гэнэт үзэгджээ

Далд ертөнц:: 

Өвөлжин гэрийнх нь өрхийг татсан хий үзэгдэл хавар нь гэнэт үзэгджээ


Дундговь аймгийн малчин Батсайханых хоёр мянган оны өвөл отроор нүүж Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас хойш гарч нэгэн эзэнгүй өвөлжөөнд буусан байна. Тэр жил цас ихтэй байсан болохоор явуулын айлд дулаан өвөлжөө олдсонд баярлан тэр дороо л төвхнөөд авсан аж. Ойр хавьд нь айл байсан бөгөөд тэд нь болохоор уулын энгэр нөмөр бараадан өвөлжиж байхыг хараад яагаад энэ өвөлжөөнд буугаагүй юм бол хэмээн гайхаж байсан гэнэ. Батсайханых сэрүүн голдуу унтаад сурчихсан болохоор гэрийнхээ өрхийг бараг тэгшилж хонодоггүй байжээ. Төдөлгүй ес эхлэн, хүйтний эрч чангарч эхлэхэд Батсайханых өрхөө тэгшилж хонохоос өөр замгүй болсон байна.

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
   
Орой мориндоо тэжээл тавьж өгөөд орж ирэхэд хувцсаа тайлчихсан байсан эхнэр нь "Өрхөө тэгшилчих” гэсэн аж. Батсайхан өрхөө тэгшлээд орж ирэн амрахаар орондоо орцгоогоод байтал гэнэт өрхийг нь хойш цэлийтэл татаж орхижээ. Салхи гарч байна. Өрхнийхөө оосрыг олигтойхон уячихгүй гэж эхнэрийгээ гарах гэтэл тамхилж байсан Батсайхан би дахиад гаръя гээд өрхөө тэгшлэн сайтар уяад орж ирэхдээ гадаа ер салхилаагүй тогтуухан байна. Өвөл гэнэт хуй босмооргүй юм даа, оосрыг зангидаж орхих шиг боллоо гээд орондоо ороод лаагаа унтраахаар өндийх үед нь дахиад л гэрийнх нь өрхийг цэлийтэл хойш татаж орхисон байна. Хачин юм даа гэж гайхаж байтал эхнэр нь уцаарлан, чи чинь арай архи уучихсан юм биш биз.
    
Өрх ч татаад уячихаж чадахгүй гэж сайрхан гарч, өрхөө тэгшлэн сайтар уяад орж ирэн орондоо орон гэрлээ унтраасан байна. Төдөлгүй бас л өрхийг хүү татахад айсан эхнэр нь хар хурдаараа нөхрийнхөө ор руу орж ирсэн аж. Батсайхан эхнэртээ хандан,
    - Даанч айл буугаагүй байсан юм. Чөтгөртэй юм байж. Хэр догшин чөтгөр болохыг айлаар орж асууя гэхэд эхнэр нь айн,
    - Би гэртээ ганцаараа байх хэрэг үү? Чиний очих айлын ойролцоо очоод аргал түүгээд байж байя. Хурдан ирээрэй хэмээн ярилцан дутуу нойртой хоноцгоосон байна.
    
Батсайхан хоньчинтой таарч нутгийн хүн болохоор нь буусан өвөлжөөнийхөө талаар лавлаж гарчээ. Хижээл насны эр ярихдаа,
    - Айхгүй бол яах ч үгүй. Өрх татахаас өөр сүйдтэй юм болохгүй. Дулаахан сайхан өвөлжөө байгаа юм. Хүүхдүүд айгаад байдаг болохоор нь буудаггүй юм гэжээ. Таатай үг сонссон Батсайхан хоньчины ярьсныг эхнэртээ очиж хэлээд сэтгэлийг нь тайвшруулжээ. Ингээд л тэднийх өрхөө тэгшлэхээ больж, эхнэр, нөхөр хоёр нарийн орон дээр чихцэлдэн амрах болсон байна. Цаг маш хүйтэрч байсан болохоор эхнэрээ хот явахад зузаан гялгар тооно бөглөчихөөр уут захиж явуулахдаа хүмүүст өвөлжөөнийхөө чөтгөрийн талаар огт үг битгий цухуйлгаарай гэж захижээ.
    
Гэрийн эзэн Буянтөгс хотоос ирэхдээ өөрийн төрсөн дүү хүүхнээ, нөхрийнх нь хамт дагуулан иржээ. Буянтөгсийн авчирсан гялгар цаасыг тоонондоо хийх гэсэн боловч багаджээ. Тоононыхоо хоёр даагыг бүрэн нэгийг нь онгорхой орхисон байна. Орой Батсайхан, Буянтөгс хоёр түрүүлээд орондоо орсон аж. Гэрийн эзэгтэйн дүү хүүхдээ бөөцийлсөөр хамгийн сүүлд орондоо орохдоо гэрийн өрхийг тэгшилчихээд орондоо орсон боловч түүний татсан өрхийг гэнэт хойш хүү татаж орхижээ. Яана аа, салхи гарлаа. Хүйтрэх нь гээд дүү нь нөхрийгөө гарган өрхийг тэгшлүүлсэн боловч дахиад л хүү татаж орхижээ. Энэ үед Батсайхан эхнэрийнхээ хамт хөнжил дотроо яахыг хараад л хэвтэж байсан байна.
    
Буянтөгсийн дүү нөхрийгөө хөдөө мэдэхгүй хотын хөөсөн мантуу гэж үглэн гарч өрх тэгшлээд орж ирэхэд нь бас л хойш татаж орхисон аж. Мэл гайхсан хотын зочид юу гээч болоод байгааг Батсайхан, Буянтөгс хоёроос асуухад гэрийн эзэн, эзэгтэй хоёр бодит үнэнийг ярьж өгчээ. Чөтгөр гэхээр сүнс нь зайлах нь холгүй айдаг хотын зочид нойргүй шахам хоноод маргааш нь яаран Баян-Өнжүүл орж, ум хумгүй хот руугаа буцсан байна.
    
Өвөлжин өрхөө таталгүй өвөлжсөн Батсайханых хаврын улаан хавсгаргатай золгосон байна. Шөнө өрх бүтээхгүй бол тооноор шороо орж бүхэл юмыг нь шороо тоос болгоно. Хичнээн өрх татлаа ч гэсэн хойш нь татчихаад ер болохгүй. Дулаан оруулахын тулд гэрийн эзэгтэй орныхоо дэвсгэр даавуугаар тоонондоо халхавч хийсэн байна. Овоо хэд хоносон боловч бас л тэрийг нь онгойлгоод байх болжээ. Мал ид төллөж эхэлсэн болохоор нүүхэд хэцүү. Нүүхгүй байх бас хэцүү. Ийн хэд хоносон ч нүүхээс өөр аргагүй болон Батсайханых өвөлжөөнөөсөө гаран арав гаран км газар ус бараадан очиж буухаар болон гэрээ ачааллаж байжээ.
    
Гэрээ буулгачихсаны дараа ойр зуурын юмаа цэгцэлж байсан Буянтөгс гэнэт тэрийг хар аа гээд заахаар нь Батсайхан тэр зүг рүү нь харвал ёлкын өвгөн шиг цагаан сахал, урт үстэй өвгөний дүр харагдаад өвөлжөөний арын уул руу замхран алга болсон аж. Өвөлжин гэм хор болоогүй юм гээд нэг их тоолгүй нүүцгээжээ. Тэднийхээс хойш хоёр жилийн дараа бас л отроор явсан айл уг өвөлжөөнд буусан байна. Гэрийн эзэн Тогтох гэдэг хижээл эр байсан бөгөөд жаахан юм балгачихаараа нэлээд агсам нэгэн байжээ. Мөн л тэдний өрхийг татдаг байсан ба аажим аажмаар чөтгөртөө ч дассан аж. Тэр нэгэн өдөр Тогтохынд хотоос найз нөхөд нь иржээ.
    
Сархад л хүртвэл хор долоосон юм шиг болдог Тогтохын агсам авир нь хөдлөн тэр шөнөжингөө чөтгөрт агсам тавин "Гараад ир. Одоохон би чамайг шатаагаад өгье. Яасан их өрх татдаг новш вэ? Тийм овоо юм бол хурдхан гараад ир гэж байна” хэмээн амьтан  хүнийг айлган агсам тавихад занг нь мэдэх эхнэр ганцааранг нь архиар шахаж нам согтоож унагаснаар оройхон нэг юм амарцгаасан байна. Хоёр хоноод зочид нь явсан бөгөөд гурав дахь өдрөөс нь эхлэн зүв зүгээр байсан малын сорууд нь үхэж эхэлжээ. Мянгаад малтай Тогтохынх долоо хоногийн дотор зуугаад малаа үхүүлсэн тул Тогтох төлөгчид очиж үзүүлсэн байна. Төлөгч түүнд хэлэхдээ,
    - Чи өвөлжөөнийхөө эзнийг хилэгнүүлсэн байна. Тийм болохоор одоохон нүү. Өөр арга алга гэснээр Тогтохынх хөхөө өвлийн хүйтнээр арга буюу нүүдэл хийн анх буусан газраасаа холдож явсанаар малын үхэл нь зогсч амар тайван аж төрж эхэлжээ. Одоо хэр нь айл өвөлждөггүй "Хар хошуу”-ны энгэрийн өвөлжөөг харсан болгоны хорхой хүрээд л өнгөрдөг аж. Нутгийн хүмүүсийн яриагаар бол өрх татахаас өөр муу нөлөөгүй өвөлжөөнд өвөлжөөд байвал болохоор л газар аж. Гэхдээ чөтгөр гэсэн сэтгэлийн зовиуртай өвөлжөөд яахав гээд нутгийнхан өвөлждөггүй байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Category: Далд ертөнц | Views: 1599 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024