+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » February » 8 » Далд ертөнц:: Залуу ламын сүнс До яамныхныг ниргэв
2:55 PM
Далд ертөнц:: Залуу ламын сүнс До яамныхныг ниргэв

Далд ертөнц::

Залуу ламын сүнс До яамныхныг ниргэв

Аймгийн сонинд Зосонгийн гүүрэн дээр ойр ойрхон аваар гарч нэлээд хэдэн хүний амь сүйдсэн тухай мэдээлэхэд нутгийн олон "Ямар сонин юм. Урьд өмнө огт ийм зүйл гардаггүй шүү дээ. Ямар чөтгөр нь хаанаас ирээд энэ гүүрэнд шүгэлдэг байна аа” гэж гайхацгаасан байна.

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>
   
Дүүрэн хүнтэй автобус Зосонгийн гүүрийг дөнгөж гараад онхолдож дөрвөн хүн нас барж, арваад хүн хүнд хөнгөн бэртжээ. Автобусны жолооч,
    - Би тийм их хурдтай яваагүй. Ердийн 60 милийн хурдтай явж байсан. Автобус маань гүүрэн дээгүүр хэвийн гарсан. Гүүр гараад дуусах алдад гэнэт хэн нэгэн хүний хоёр хүв хүйтэн гар араас толгойг тэвэрч, хоёр нүдийг минь таглан харанхуйлсан. Би зорчигчдын хэн нэгэн надаар тоглож байна гэж бодоод "Хөөе, наад хоёр гараа аваач гэхэд хэн ч юу ч хэлээгүй. Эргэж харахад зорчигчид бүгд суудалдаа сууж, миний ард хэн нэгэн хүн байхгүй байгаа харагдсан. Урагшаа замаа харах гэтэл өнөөх үл ойлгогдох гар дахиад л нүдийг маань таглаад авсан, таг харанхуй юу ч харагдахгүй байсан. Тэгтэл ч автобус маань хэд дэвхрээд, тар няр хийж, хүмүүс орилолдоод, автобус гүүрийн хажуугийн жалга руу онхолдсон. Би ухаан алдчихсан байлаа гэж ярьсан байдаг.
   
Мөн гучаад онд До яаманд ажиллаж, олон лам нарыг буудан хороосон өвгөн чекист эхнэр, ач нарынхаа хамт "Волга” машинаараа гүүрэн дээгүүр гарч яваад мөн онхолдож өөрөө нас барж, эхнэр, ач нар нь шалбарах төдий шархдаад өнгөрсөн байна. Өвгөн чекистийн хөгшин нь,
    - Биднийг гүүрэн дээгүүр явж байхад өвгөн маань "Хүүе, чи наад гараа нүднээс аваач. Битгий хоёр нүдийг минь таглаад байгаач” гээд нэг гараараа жолоогоо барьж, нөгөө гараараа нүдийг нь тагласан гэх гарыг холдуулах гэсэн мэт нүүрнийхээ өмнүүр хий савчуулаад байсан. Би хажууд нь сууж явсан бөгөөд түүний нүдийг хэн ч гараараа таглаагүйг сайн харж байсан. Өвгөн маань хэдэнтээ ингэж хэлж, гараа нүүрнийхээ өмнүүр хий савчуулаад гүүр гармагц хажуугийн гуу руу онхолдсон. Өвгөн машиныхаа урд шилийг толгойгоороо мөргөж, тархиа шилээр гүн зүсч, маш их цус алдсаар нас барсан. Ухаан орохгүй байсан. Удалгүй араас нэг машин ирж, би ач нарынхаа хамт аврагдсан. Өвгөний алтан савыг нээлгэхэд "Гүүрэнд хоргодсон сүнсний хорлолд өртжээ” гэж гарсан хэмээн ярьсан байдаг.
   
Тэгтэл энэ гүүрэнд 1937 онд  хэлмэгдсэн нэгэн залуухан ламын сүнс хоргодсон байжээ. Энэ сүнс хааяа буг чөтгөр болон эргэн ирж улаан коммунист дарга, НАХЯамны төлөөлөгч зэрэг өстөн дайснуудаа унаа машинтай энэ гүүрээр явж байхад ийнхүү хорлодог байжээ. Заримдаа бүр догширсон үедээ дээрх автобустай хүмүүсийг хорлосонтойгоо адил гэмгүй хүмүүсийг хүртэл хорлодог байв. Энэхүү сүнс нь нутгийн хийдэд шавилан сууж байсан Лувсан  хэмээх залуу ламын сүнс ажээ. Эсэргүү хөдөлгөөнд энэ хийдийнхэн тун идэвхтэй оролцож, олон ч дэлгүүрийг дээрэмдэж, сургууль тэнхимийг шатааж, ардын багш нарын толгойг сэлмээр тас цавчжээ. Эсэргүү бослогын тэргүүн эгнээнд явагсдын нэг нь Лувсан юм. Том толгой лам багш нараа бурханчлан дээдлэн хүндэлдэг Лувсан тэднийхээ үгийг хааны зарлиг шиг ёсчлон биелүүлжээ. Уг нь Лувсан шашны номдоо их ирээдүйтэй сайн лам гэгдэж байв.
   
Хэрвээ эсэргүү бослого гараагүй, Лувсан лам амиа хорлон егүүтгээгүй бол Монголын эрдэм номтой том лам нарын нэг болох нь эргэлзээгүй байв. Түүнийг багш нар нь Утай Гүмбүм, Жагарын оронд одуулж, бурханы номонд улам сайн гэгээрүүлэхээр бэлтгэж байв. Харамсалтай нь түүнд ийм сайхан хувь тавилан дутжээ.
   
Эсэргүү бослого дарагдсаны дараа До яамныхан энэ хийдийн бүх лам нарыг баривчиллаа. Нусаа чирсэн ламаахай нарыг аав, ээжид нь хүлээлгэн өгч, 18-аас дээш насны бүх лам нарыг баривчлав. Лувсангийн шүтэж хүндэлж байсан, өндөр настай багш нар ч баригдав. Нийт гурван зуу гаруй лам баригдаж, хар гэрт чихэгдэн хоригдлоо. Тэднийг Зосонгийн гүүрний ойрхон хорьж, өөрсдөөр нь том хар нүх ухуулаад шөнө болгон гуч дөчөөр нь туун аваачиж, нүхний ирмэг дээр цааш харуулан сөгдөн суулгаад ар дагзанд бууны сум зоож, үхдэлийг нь нүх рүү түлхэн унагадаг байв. Лувсан хамгийн хайртай хоёр багштайгаа нэг гэрт хоригдож байв. Эхлээд том толгой лам нарыг аваачин буудаж байсан бөгөөд хоёр багш нь туугдан явахаасаа өмнө Лувсанд,
    - За хүү минь, бурханы оронд очоод уулзацгаая даа. Уг нь чи манай хийдийн хамгийн сайн залуу лам нь байсан юм шүү. Чамайг бид Утай Гүмбүм, Энэтхэг, Жагарын оронд явуулахаар бэлтгэж байсан юм. Чи тэнд бурханы номд гэгээрээд эх нутагтаа эргэн ирж, хамгийн том лам болох учиртай байсан юмсан. Гэвч бидний хэн хэнд маань ийм сайхан хувь тавилан дутлаа даа гэхэд Лувсан лам хоёр багшийгаа тэврэн уйлж,
    - Би та хоёртойгоо хамт нөгөө ертөнцөд одох болно. Би буг чөтгөр, рид болон эргэн ирээд энэ муусайн хувьсгалчид, До яамныхнаас өөрийнхөө, та нарынхаа өс хонзонг авах болно гэж андгайлсан байна. Тэр шөнө хоёр багшийг нь баахан лам нарын хамт өнөөх том хар нүх рүү туун авч явсан бөгөөд буун дуу нижигнэхийг сонсоод Лувсан лам цурхиртал уйлжээ. Маргааш шөнө нь Лувсанг баахан залуу лам нарын хамт тууж явахад Лувсан лам бултаж амжсан байна. Энэ боломжийг ашиглан цаашаа нэг мөр оргон зайлсан бол Лувсанд том лам болох ирээдүй байсан юм. Гэвч залуу лам бусад нөхдөө, багш нараа хаяад орхихыг бодсонгүй, До яамны бууны дор чичрэн сөгдөж амиа алдахын оронд өөрийн эрх чөлөөт үхлийг сонгож Зосонгийн модон гүүрнээс орхимжоороо өөрийгөө боомилон хороосноор сүнс нь энэ гүүрэнд хоргодсон нь тэр байв.
   
Тэр цагаас хойш Лувсан ламын сүнс үе үе тэнгэрээс буун ирж буг чөтгөр, бүр догширсон үедээ ридийн дүрд хувилж, ийнхүү хор хөнөөлөө хүмүүст мэдрүүлэх болсон байна. До яамныхан тэр шөнө Лувсанг алдчихлаа хэмээн бөөн эрэл сурал болсон бөгөөд харин үүрээр түүнийг Зосонгийн гүүрнээс өөрийгөө орхимжоороо дүүжлэн хороосон байхыг олжээ. До яамныхан баривчилсан лам нараа бүгдийг буудан хороож, том хар нүхийг булсныхаа дараа тэр үхээрийн газраас яаравчлан хөдөлжээ. Хамгийн сүүлд хар гэрүүдээ ачаалсан машин Зосонгийн гүүрэн дээгүүр явж байгаад Лувсан ламын сүнсний хорлолд өртөн гүүрний хашлагыг хэмх дайран гол руу онхолдож, кабинд явсан жолооч, До яамны төлөөлөгч хоёр амиа алдав.
   
Зосонгийн гүүрний жалга руу онхолдож амиа алддаг өвгөн чекист бол Лувсан ламын хоёр багшийн тархинд сум зоож нөгөө ертөнцөд илгээсэн нөхөр ажээ. Хувьсгалын эсэргүү бослогыг дарчихаад энэ гүүрээр гарч явсан машинтай цэргүүд мөн л онхолдож, нэлээд хэдэн цэрэг амиа алдсан байна. Шашны зан үйлийг тас хориглож байсан социализмын тэр үед энэ бүх аваар осол жолоочийн бурууд тооцогдон өнгөрч байв. Хамгийн гайхалтай нь осолд орсон бүх жолооч нар гэнэт хэн нэгний хүний хүв хүйтэн хоёр гар нүдийг таглан харанхуйлсан тухай ярьсан байдаг. Энэ хүйтэн хоёр гар бол Лувсан ламынх байжээ.
   
Шашин шүтлэг сэргэсэн өнөө цагт нутгийнхан Зосонгийн гүүрийг аргадан тахиж, сүнсний догшин хилэгнэлийг зөөлрүүлснээр Лувсан ламын сүнс дахин хорлол үйлдээгүй бөгөөд аваар осол дахин гараагүйг бодоход сүнс амарлихаар нөгөө ертөнц рүүгээ одсон бололтой.


Category: Далд ертөнц | Views: 1276 | Added by: Admin | Rating: 2.0/1
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024