+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » June » 11 » Дамжуулагч (Өгүүллэг)
11:44 AM
Дамжуулагч (Өгүүллэг)

 

Дамжуулагч (Өгүүллэг)

 

 

Ажлаас тараад ирэхэд нь халуун цай, хоол угтаагүйд Галдангийн бухимдал улам нэмэгдэж, хувцсаа ч тайлалгүй орон дээрээ тэрийн хэвтэв. “Алга болсон нууцын материалд намайг сэжиглээд байх шиг байна... Намайг шоронд оруулах гэж ил, далд оролдоод эхэлчихэж...” Хэд хоногийн өмнөөс Бадамын энэ яриа түүнийг тавгүйтүүлж эхэлсэн бол өнөөдөр Мөнхтулга даргын өөрт нь хэлсэн үг бүр алмайруулж орхижээ. “Ажил ихтэй байна. Оройтох нь” гэж эхнэр нь хэлсэн болохоор Галдангийн энэ бухимдал хоолтой холбоотой биш байв.

- Ерөнхийлөгчтэй холбоотой тэр материалыг хэн авч, хэний гарт оруулсныг яаралтай тогтоо, нөхөр минь. Мөрдөс, хоол хоёртойгоо үлдэе гэж бодож байгаа бол чи энэ бүгдийг олж тогтоочихоод миний өрөөнд орж ирээрэй... Гар... Уурласандаа нүүр нь чинэрч, шахалдан чивчирч, нүдэнд нь усан хаяа татан, гар нь салганаж ирээд ингэж хэлсэн даргынх нь үг хол, ойр сонсогдохоос биш Галдангийн толгойд өөр юу ч орж ирэхгүй зөндөө удаан хэвтжээ.
- Миний өвгөн ядаж хөргөгчнөөс мах гаргачихгүй яасан юм бэ гэж эхнэрийгээ зөөлөн дуугарахад зүүнд хатгуулсан мэт огло харайн боссоноо “Хаа хамаагүй юманд ингэж бухимдаж, тэр бухимдлаа энэ муу ханьдаа хүртэл гаргах нь уу?” хэмээн Галдан өөрийгөө зэмлээд үг дуугүй хувцсаа тайлж, гэрийнхээ өмд цамцыг хайш яйш өмсөв.
- Хүүгээ хэзээ ирэхэв гээд асуучих. Энэ орой болсон хойно яаж хөлдүү мах, хутга зодолдуулж суудаг юм. Гурвуулаа гарч хоол идье.

Нэг л хэвийн биш байгааг нь анзаарсан Одонгэрэл “Миний хань мөн ч хэцүү алба хашиж байгаа даа. Яагаад хөрхийж харлаад, хүчээр тайван царайлах гээд байгаа юм бол?” гэж бодсоноо “Хүү нь орчуулах юм ихтэй байна. Эндээ хононо. Санаа зоволтгүй шүү” гэснийг нь шууд хэлчихэж чадалгүй гар утсаа барин жижиг өрөө рүүгээ орлоо...
- Миний хүү ч аав шигээ барьж авсан ажлынхаа ард нь гарахаас нааш салахаа үздэггүй, овоо махруун юм гээч хэмээн өөрийгөө давхар дөвийлгөөд авсан нөхрийгөө зөөлөн инээмсэглэлээрээ мялаагаад Одонгэрэл тагнуулчийн эхнэрийн сурсан зангаараа гэрийнхээ цонх, гэрэл... гээд бүгдийг тойруулж нягтлан харчихаад хаалгаа цоожлов...
...- Надад чамаас өөр итгэлтэй хүн алга. Тийм болохоор Мөнхтулга минь, чамайг Тагнуулын газрын даргад зүтгүүлэхээр шийдлээ. Гайхаж, юу гэж хэлэхээ мэдэхгүй байгааг нь мэдсэн юм шиг итгэлтэй нь аргагүй инээд алдсанаа мөрөн дээр нь алгадаад,
- Миний найз бол улс төрд хутгалдаагүй, нэр цэвэр яваа сайн боловсон хүчин. Тийм болохоор чиний эсрэг дуугарах хүн байхгүй. Ийм нууц хүн гаргаад ирэхээр цаадуул чинь цочсондоо бүгд кнопоо дарна. Тэгээд ч намуудын толгой найзынх нь гарт байгаа ш дээ гээд оргилуун дарсны бөглөө мулталсан.

Жил гаруйхны өмнөх гэнэтийн ийм үйл явдал Мөнхтулгын нүдний өмнүүр жирэлзэж байтал яах ийхийн зуургүй жолооч нь тормоз гишгэж, машин зогсчээ. “Юу гэж хэлнэ ээ?” гэж түүний хөлс чийхрах шиг болж, багын найзын сахилгагүй, гэнэн төрх биш Монгол Улсын Ерөнхийлөгчийн сүрдэм, ууртай дүр харагдаад байв. Хэдэнтээ хоолойгоо засч, хувцсаа янзлан өөрийгөө тайвшруулахыг оролдоод Мөнхтулга хурандаа тас хар “BMW”-ны хойд хаалгаар буулаа. Хөлийг нь газар хүрээгүй шахам байхад түүнийг хоёр хүн угтан авсан нь Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга, туслахтайгаа байв. Тансаг зоогоор дүүргэсэн ширээний хойморт суугаа найз нь урьдын адил инээмсэглэж байгааг нь хараад бага зэрэг тайвширсан ч “Энэ инээдний чинь цаана их юм нуугддаг болжээ” гэх дүгнэлтээр өөрийгөө цэнэглээд Мөнхтулга түрүүлэн гар сунгахад,
- Амрыг эрье, хурандаа. Ажил, алба ихтэй байгаа юм шив гээд гарыг нь нухацтайхан атгах найзынх нь харц ямар их зэвүүцэл агуулж байгааг анзаарчээ. Өдөр хоол идээгүй, ходоод нь хонхолзож байсан мөртлөө Мөнхтулга хүйтэн зуушинд ам хүрсэн болчихоод,
- Янз янзын аргаар ажиллаж байна. Багийн бүрэлдэхүүнийг хүртэл сольж үзлээ. Эх материалд гар хүрсэн янзгүй, байдаг газраа байх юм. Баримтжуулж зургийг нь аваад ирлээ гээд дөрвөлжин хар цүнхнийхээ нууц кодыг хийн онгойлголоо. Мөнхтулгын гараас авсан гэрэл зургуудын нэгийг нь ч харалгүй хажуу тийш түлхсэнээ,
- Энэ бол миний хийх ажил биш Чиний л ажил. “Маш нууц”-ын зэрэглэлтэй материал алдчихаад “Май, энэ зураг үз” гэж хэлээд сууж байгаа юм биз дээ. Би чамд найзын хувьд үүрэг, даалгавар өгөөгүй шүү... гэснээ суудлаасаа боссон Ерөнхийлөгч,
- Энэ тухай мэдээлэл цацагдах юм бол чи, бид хоёр юу болохыг мэдэж байна уу? Хүнийг нь олж чадахгүй юм бол хар толгойд чинь үүрүүлж болно ш дээ. Чамтай өөр ярих юм алга. Арай өөр хариулт хүлээж байсан юмсан гээд зузаан даавуун хөшгөөр халхалсан цонхон тушаа очиж зогсов.

“Зайл, новш оо! Нууц материал хулгайлсан урвагчийг миний гарт авчрахгүй юм бол яахыг минь хараарай...” хэмээн хашгираад ширээн дээрээс шилэн аягатай ус авч цацсан найзыгаа удтал харж зогссоноо үг дуугүй гарч алхсан Мөнхтулга машин сигналдахад зогтусав. Туслах нь унаатайгаа ирсэн байлаа. Хойд хаалгаар орж, цүнхээ шидэнгүүтээ Мөнхтулга,
- Зөвлөхүүдийг бүгдийг нь дууд... гэж уцаартай дуугарав.

...Галдан эхнэрийгээ сэрээхгүйг хичээн сэмээрхэн босч, өлмий дээрээ гишгэсээр ажлынхаа өрөө рүү орлоо. Гэрлээ асаах гэснээ больж “Хоол идүүлэхгүй шахам ширтээд байсан хоёр новш бол яах аргагүй даалгавар авсан ноход байсан шүү. Одоо байтлаа намайг хүртэл шинжүүлж байгаа юм биз дээ...” хэмээн бодсоор хөшигний завсраар гадагш харлаа. Цонхны харалдаах барьж буй барилгын буланд тамхины гал улалзах нь харагдав. Өөрийн эрхгүй доош сууснаа Галдан өөрийгөө шоолж инээгээд, ширээний дэргэдээс сандал татан авч цонхныхоо дэргэд суулаа. “Нууц”-ын өрөөний түлхүүр өөрт нь байдаг, хэнд ч дамжуулдаггүй болохоор “Бадам ямар ч буруугүй. Бүгдийг цээжээр мэдэх хэдий ч гар хүрээгүй. Түүнийг номын ажил алба олон жил хашиж явсан, том хүү нь улс төрд овоо нэр хүндтэй яваа болохоор хардаж байгаа хэрэг. Ямар ч байсан Бадамыг тэд нарын шахаанаас гаргах хэрэгтэй... Харин тэр бичиг хэргийн Бодь гэх нөхөр олби оготно шиг нам намын нөхөдтэй сүлбэлдэж гүйсэн янзын хүн билээ дээ.

Дээрээс түлхэж оруулсан тиймэрхүү нөхөр л энэ ажил, албанд сэв суулгаж мэднэ. Тэр чинь гэхдээ Ерөнхийлөгчтэй бараг нэг гэрт өссөн үеэлүүд юм билээ. Тэгэхээр арай ч ийм тоглоомоор оролдмооргүй юм. Мөнхтулга дарга намайг биш Бадамыг хардаад байгаа юм. Харин мөрдөн байцаах хэлтэст шинээр ирсэн Цогтоо дэд хурандаа бол намайг хааш нь ч харуулж унагаж мэдэх шинжтэй шүү. Бас л түлхээсээр орж ирсэн толгой нь хов хоосон амьтан даа. Ховдынхны гол хүнд тооцогдохыг бодвол хар аргаар мөнгө овоо олсон байж таарна. Тагнуулын албыг иймэрхүү байдлаар талцаж, хаших юм бол цаашид “Нууц” гэж байхгүй болно доо...”. Ийн бодож суутал нэлээд холоос машин гэрлээрээ дохиод барилга дотроос хоёр хүн гарч, хойно хойноосоо гүйх нь харагджээ. Галдан хэнийг ынь таниагүй ч өөрөө мөрдөлт, мөшгөлтөд орсноо сайн мэдэж авав.

...Арабын Нэгдсэн Эмират улсад хийх Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын бэлтгэл ажил бүрэн хангагдаад, хамт явах бизнесийн групп, хэвлэлийн багийнхан хүртэл тодорчихсон байлаа. Айлчлалын багт орсон бизнесмэнүүдийн нойр нь хүрэхгүй төсөл, түншийн харилцааны тухай яриа өрнөж, интернэтээр аялан Эмиратын тухай мэдээлэл цуглуулж байв.
Уламжлал ёсоор ажлаасаа ирэнгүүт хөнгөн зууш зооглож, цайлаад, усанд орчихоод гарч ирсэн Ерөнхийлөгч “BBC”-гийн мэдээ үзэж суулаа. Гэтэл “Арабд хөл тавих азгүй Ерөнхийлөгч” гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээж авахаас татгалзсан тухай мэдээлжээ. Телевизийн удирдлагаа шидчихээд “Утас...” гэж хашгирахад нь гэрийн үйлчлэгч залуу, эхнэр хоёр нь зэрэг шахам гар утас сарвайв.
- Юу болоод байна аа?... Яагаад та нар хэлээгүй юм бэ?... Ердөө ийм хоёр үг хэлээд ерөнхийлөгч утсаа тасалчихав.
Бэлтгэлийн хувцсаа ч сольж амжаагүй ерөнхийлөгчийнд очиход намын нөхөд зэмлэсэн харцаар угтав. Тагнуулын төв газраас нууц материал алдсан, авсан эзнийг тогтоох “дайн” зарлаж, намынхаа байран дээр шөнөжин архидацгааж хоносон тухай мэдээ өглөөний бүх сонин дээр гарчээ. “Мордохын хазгай” болсон Ерөнхийлөгч “Тагнуулын төв газрын дарга, өөрийн хамгийн сайн найз Мөнхтулгыг цагдан хориул” хэмээн дүвчигнэжээ.

- Нөгөө намд ингэж өгөөш болж муугаа үзүүлж болохгүй, түүний оронд тэдний намаас тэнд орогнуулсан нэг нөхрийг хориулж анхаарлыг сарниулсан нь дээр... Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхийн энэ үг өөрт нь болоод намын нөхдөд нь таалагдав бололтой. “OK” гэж хуруугаараа дохиод, өөр үг хэлэлгүй Ерөнхийлөгч гарч явсан байна.
- Байна уу, байна уу? Бүргэд ээ... Бүргэд ээ...
- Харцага сонсч байна. Бүргэд огт хариу өгөхгүй байна. Бодвол нуувчинд орсон юм болов уу. Цаагуур чинь “Тэнгэр” муухайраад эвгүй байгаа юм биш үү?
- Миний алган дээр бүгд тод харагдаж байна. Бүргэдийг нуувчинд ор гэж хэлээгүй. Тэгэхээр чи түүний байгаа газар очоодох... Хурдлаарай. Очингуутаа мэдээл...
- Хараацай! Шонхороос мэдээ авсан юм уу? Надад и-мэйл ирсэн ш дээ.
- Хараацай сонсч байна... Бүх мэдээг цаг, минутаар авч байна. Тэгэхээр Бүргэдийг яаралтай ол...
- Мэдлээ...

Ажил дээрээсээ гарч амжаагүй байхад нь Харцагын холбоо дахиад жингэнээд явчихав. “Бүргэдийг хайсны хэрэггүй. Над дээр шууд хүрээд ир” гэсэн тул таксидсаар “Хатан гол” зочид буудлын гадна очиж буув.
“Хараацай эхэлж ярьснаасаа огт өөр юм хийгээд байна. Тэгэхээр хоёулаа болгоомжтой байхгүй бол цаадахь чинь яаж ч мэдэх юм. Чи миний хэлснээр наадахь мэдээгээ хадгалж бай... Бүргэд ингэж хэлсэн. Ер нь юу болоод явчихав аа... Хараацай ч нээрэн яаж ч мэдэх хүн юм билээ...” хэмээн бодсоор цахилгаан шат зочид буудлын 18 давхарт хүрснээ зарлан дохио өгөхөд Харцага хоёр халаасаа тэмтэрч үзсэнээ Хараацайгийн байрласан өрөөний хаалгыг зааж өгснийх нь дагуу тогшлоо.
Орсоноо Харцага яагаад ч юм бэ цочих шиг болж өөрийн эрхгүй зогтусав. Торон халаадны цаанаас дотуур хувцас нь гэрэлтэж, биед нь илүүдсэн мах, өөх нь ийш тийш унжиж ялхайсан аймшигтай харагдав. Урт хумсаа тод өнгөөр будаж, тамхи салаавчлан суух бүсгүй,
 - Чи чинь намайг өнөөдөр анх харж байгаа юм шиг юундаа гөлрөөд байгаа юм бэ? Наашаа суугаач хэмээн сааралтсан хоолойгоор зандрахад нь “Ийм гоё эгч юм чинь Ерөнхийлөгчтэй дотно байхгүй ч яахав дээ. Ирээдүйд Хараацай эгч шигээ гоё хүүхнийг эхнэрээ болгож авах юм шүү...” хэмээн боддог байсан нь хормын зуур туугдан алга болох шиг санагдаж, Харцага нүүр буруулсхийн тонгойсоор сандал дээр очиж суув.

- Бүргэдэд санаа зовоод хэрэггүй. Би сая сайхан мэдээ авчихлаа гэснээ бүдүүн гуя, болхи том хөхөө ч нууж, хаахыг төвдөлгүй босч хөргөгч онгойлгоод,
- Юу уухав гэж асууснаа Хараацай,
- Хоёулаа хатуухан юм ууя гээд шотланд виски ширээн дээр тавьжээ.
- Чи чинь Бүргэдийг бодвол насанд хүрчихсэн том эр ш дээ. Гар ингэж сайхан нийлж байгаа юм чинь бүх юм тохирно гэсэн үг... гээд виски тулган ширтэв.
Хуурай виски хоёр том балгасан Харцагын ходоод гэдэснээс эхлээд хамаг бие нь халуу дүүгээд ирж. Сандалнаасаа хөндийрөөд байгаа ч юм шиг. Тэгснээ сандалтайгаа жингүйдээд ч байх шиг. Нэг л сонин болоод иржээ. Тамхиныхаа утаан дунд хэд хэд болон харагдах Хараацай улам л муухай харагдаж, аймшигтай санагдаад явчихаж. Бүргэдийн хэлснийг байн байн санаж, биеэ барьж сууснаа Харцага “Бие засъя” гээд угаалгын өрөө рүү оров. Хүйтэн усаар нүүрээ шавшиж өөрийгөө сэргээх гэж оролдож зогстол,
- Манай Харцага чинь ийм сайхан цээжтэй залуу бил үү? Яагаад устай зууралдаад зогсоод байгаа юм бэ? Хоёулаа одоо амаръя гэснээ “Хараацай” гэх нууц нэрээр тэднийг командалж байсан бүсгүй Харцагыг хана руу шахаж байгаад үнсч, үнгэлж эхэлсэн байна...

...- Чи хаана, юу хийчихээд ирэв ээ? Харцага аа... Наадахь гар, хуруу, хувцас хунар чинь яагаад цус болчихсон юм бэ? Би Бүргэд байна. Чи намайг сонсч байна уу гээд нүдээ ч цавчихгүй, гөлийн суух залууг сэгсчин, бүр хоёр хацрыг нь өвдвөл өвдөхөөр алгадаж үзэв... Уруул нь өмөлзөвч авиа гаргаж чадахгүй суугаа түүнийг харж зогссоноо Бүргэд богино долгионы станцаа асаалаа.
“Хараацай... Хараацай” хэмээн дуудтал,
- Чи чинь яагаад орж, гараад байгаа юм бэ... гэх нойрмог бүсгүйн дууг сонсонгуутаа Бүргэд “Новш...” гэж амандаа сулхан хараал тавиад,
- Хөндлөнгөөс долгион орж ирээд байгааг мэдсэн биз дээ? Тэгэхээр хаана, яаж яваагаа тоочихыг хүссэнгүй. Өнөөдөр хуваарь ёсоор би амрах ёстой байх аа? Дэрэн дээр толгой тавилгүй хоёр хоночихлоо... гэснээ станцаа унтраачихаад Харцага руу ч харалгүй гараад явчихав...
“Улсын архивт гэнэтийн шалгалт орж, халаа сэлгээ хийсэн гэнэ” гэх мэдээ Галданг тавгүйтүүлж, эхнэр рүүгээ яаран залгалаа. Одонгэрэлийн утас дуудлага хүлээн авч байсан мөртлөө хариу өгсөнгүй. Өрөөгөө харцаараа нэгжиж ийш, тийш харж хэсэг сууснаа Галдан ширээн дээрээс том дэвтрээ авч сугавчлаад гарав.
- Даргын өрөөнд гадны хүмүүс байна гэсэн тул тэрбээр “Бадамын хэлтсийнхнийг манай өрөөнд дуудчих” хэмээн туслах руугаа утасдаж хэлчихээд доош буулаа.

“Өөгүй, хийгүй” гэх тодотгол, магтаалыг нэрийнхээ хавсарга болгон авч явдаг Бадамыг “Улсын маш нууц материал хулгай хийсэн” хэрэгт сэжиглэн цагдан хорьсонд гайхацгааж, нууц алдсанаас Ерөнхийлөгчийн айлчлал хүртэл хойшилсонд тагнуулын газрынхан тэр дундаа “Нууц”-ын хэлтсийнхэнд хэлэх үг, таамаг олдохгүй байв. Намын сайн боловсон хүчний нэг, улс төрд олон жил дөрөө харшуулсан болохоор Бадамыг хардаж, түүгээр дамжуулан өрсөлдөгч намынхнаа тоншиж ямар реакцинд орохыг харах гэж байгаа юм” гэхээс өөр дүгнэлтэд хүрч чадалгүй цугларсан хүмүүс тарцгаав.
“Мөнхтулга дарга чинь Шинэ намынхны гар хөл. Тэгэхээр мань хүн тэр материалтай хамгийн сүүлд танилцсан гэх бүртгэл нь байгаа юм чинь хувилаад авчихсан юм биш үү?” гэсэн үг цөөн биш хүний амнаас гарсанд Галдан дотроо эмзэглэн “Тэр чинь өөрөө Ерөнхийлөгчийн баруун гар нь. Тийм болохоор чулуу эндээс хөдлөөгүй...” хэмээн бодож суулаа.
“Надаар оролдох гэж байгаа юм бол арай өөр юм бодохгүй дээ. Араа мэдэж ийм юм хийсэн юм байгаа биз дээ? Тэр материалын эзнийг олохгүй, олж чадахгүй байгаа бол эзэн нь тодорхой юм биш үү? Мөнхтулга дарга надад ингэж хэлсэн мөртлөө Бадамыг арай өөрөөр түншээд байгаа юм. Яаж ч бодсон манайхаас алдагдаагүй...” Галдангийн бодлыг сарниулсан гар утсаа автал,    
- Танай ажлын гадаа байна. Гараад ирээч гэж эхнэр нь дуу муутайхан хэлэв.

... - Чи надтай аятайхан байхгүй юм бол бүгдийг гардан хийсэн та хоёрыг байхгүй болгуулж чадна ш дээ... Улайсгасан төмөр бариад бэлэг эрхтэнийг нь тасдахаар дайрах бүсгүйн гараас мултрах гэж байдаг чадлаараа ноцолдож, “Чиний гарт байгаа бүх юм хулгайнх биз дээ?” хэмээн хашгирах гэтэл болсонгүй... Харцага хар дарсан энэ зүүдээ бодож байснаа, “Тэр муу Хараацай нээрэн яг ингэж хэлсэн ш дээ. Тэгэхээр Бүргэдэд энэ бүгдийг хэлэхгүй бол тэр янхан хүүхэн яаж ч мэднэ...” гээд арайхийн өндийв. Гэртээ яаж ирснээ мэдэхгүй байвч тэрбээр дэлэн хөхөө сэрийлгэсэн Жаргал хүүхэн тэвэрч аваад үнсч, тачаадан дайрахад нь түлхтэл угаалгын өрөөний хананд байсан толь унаж хагарсан. Хараацайгийн гар зүсэгдсэн бололтой цус гоожиж байсан. Надтай унтсан бол чамайг аврах байсан юм. Хурандаагийн гар хөдөлвөл эвгүй ш дээ, хохь чинь... гээд Хараацай баахан заналхийлсэн...” Өнгөрсөн явдлыг ийн бодох зуураа усанд орчихоод толинд хартал Харцагын дээд уруул хавдаж, хүзүүн дээр нь хоёр ч хэсэг улаан толбо үлдсэн байлаа.
“...Залуухан эртэй жаргамаар байна” гээд өмднийх нь гаднаас бэлэг эрхтэнийг нь базалж байсан бүсгүй нүдэнд нь харагдах шиг болоход ой нь гутаж, толиноос нүдээ буруулав. “Толь их юм агуулж байдаг юм гэсэн. Тэнд толь хагарсан. Энэ толинд тусч байгаа миний царайг хар. Яасан ч сайн юмны дохио биш...” Харцага өөртэйгээ ийнхүү ярьсаар гэрээсээ гарч Бүргэдтэй уулзахаар яаран алхлаа.

...Тагнуулын төв газрын “Нууц”-ын даргын эхнэр нь бас Том намын гишүүн юм байна. Сүүлийн арав гаруй жил Улсын архивын даргаар ажилласан тэр бүсгүй Хад даргын эхнэрийнх нь төрсөн эгч. Тийм болохоор Том намынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж, бие бие рүүгээ сум илгээж эхэлнэ. Харин яагаад таны айлчлал хойшлов? Энэ бол манайхан дотор ямар нэгэн дайсан байгааг харууллаа... Ийм мэдээ авсан эрхэм Ерөнхийлөгчийн хоолойг нь боох гээд байсан уур, бухимдал бага зэрэг сарнив бололтой гартаа барьсан үзэгнийхээ толгойгоор тоглох аядан, бодлогоширч суулаа. Тэрбээр “Том намынхан хаана, ямар бүрэлдэхүүнтэй уулзах нь вэ? Сайн нягтал. Тэгээд хэнд ч мэдэгдэлгүй нөгөө газраа уулзъя. Боломжтой үе чинь биз дээ, хонгор минь? Биений юм ирчихсэн гээд намайг дөнгөчихөв дөө” гэснээ том хар станцаа эргүүлж тойруулан харснаа унтраагаад, ширээн доогуураа шидчихэв.
...Цайны цагаар уулзаж, сексийн жаргалд умбасан эр хөдөлгөөнгүй хэвтэнэ. “Чи минь л намайг жаргаах юм даа...” гээд хамаг хөлс нь цувчихсан аахилаад байсан. Нам унтчихаж дээ. Хүдэр, чийрэг цээж нь түхэлзэн хэвтэх эрийг нэлээд харж байснаа Хүсэлмаа бүсгүй хөнжлөөс сугаран бослоо.
- Хэнтэй ярив, хонгор минь... гээд гараас нь бариад авахад цочсондоо муухай орилсон бүсгүй,
- Чи ч ёстой тагнуулын дарга шиг байх шив дээ. Худлаа унтаж байсан юм уу гэснээ өндийж суусан эрийг хүзүүдэн авч үнслээ. “Хм” гэсэн авиагаар таагүй байгаагаа илэрхийлдгийг нь сайн мэдэх бүсгүй,
- Цаадахь чинь ярьж байна. Танай “Нууц”-ын албыг гартаа оруулахгүй бол нойр нь хүрэхээ больчихоод байгааг нь чи мэднэ ш дээ. Тэгээд Том намынхныг ажигла гэж байна гэснээ Мөнхтулгын цээжинд наалдан, шалиг харцаар түүн рүү ширтэв.
Ширүүхэн түлхэж, өөрөөсөө холдуулчихаад босч хувцсаа өмссөн Мөнхтулга,
- Хараацай минь. Чамайг яаж дэвдгийг харах гэж би хувийн тоглолт хийлээ. Харцага, Бүргэд хоёр чинь хүртэл чамд олдохоо больчихоод байгааг ойлгоогүй яваа хэрэг үү? Тагнуулын байгууллага толгойлж суугаа юм гэсэндээ та нарын юу хийж байгааг мөрдөж мэдлээ гэснээ тамхиа асаан сандал дээр суулаа. Тэгснээ,
- Хаана очиж, яаж төгсөхийг нь харъя. Тэр болтол хэнд ч, юу ч хэлж болохгүй шүү. Хэрэв үг алдсан, дамжуулсан байх юм бол чи хаана очихоо мэдэж байгаа биз дээ? Тэгээд ч амрагийнхаа айлчлалд хориг тавиулсан хүн нь Хараацай чи байх аа гээд Мөнхтулга хүйтэн гэгч нь инээснээ хаалга саван гарч явав.

 ...Өдөржин цагдаагийн газрын үүд сахисан эхнэр нь орж ирээд үг дуугүйхэн гал тогооныхоо өрөө рүү орохыг анзаарсан Галдан “Архивт байсан материал хүртэл алга боллоо гэнэ. Энэ ч хэтэрсэн тоглоом болж байх шив” хэмээн бодсоноо,
- Тогтох оо, миний хүү нааш ир гэж хүүгээ дуудлаа.
- Чи юмны наад, цаадахийг ойлгохтойгоо болсон хүн. Ээжийн чинь архиваас Ерөнхийлөгчийн түүх намтраас эхлээд нууцын зэрэгтэй материал алга болсон гээд амар заяаг нь үзүүлэхгүй янзтай. Аавд чинь ч гэсэн ажил, төрлийн холбоотой сонин асуудал үүсчихээд байна. Тэгэхээр миний хүүг таньж мэддэг хүнээр чинь дамжуулж элдвийн юм асууж, шалгааж магадгүй. Одоо хичээл номынхоо мөрийг хөө. Юун орчуулга яриад яваа юм бэ гэж хүүдээ сануулах, зэмлэхийг хослуулан хэдэн үг хэлснээ,
- Хоол хий. Эхийгээ амар гэж хэл гэв. Аавдаа юм хэлэх гэснээ болиод Тогтох гал тогооны өрөө рүүгээ орлоо. Аягатай цай барьж орж ирсэн Одонгэрэл,
- Хад дарга чамтай ярьсан уу гээд нөхрийгөө болгоомжтой гэгч нь харав.
- Манайхаас Бадам бид хоёрыг, танайхаас Сахьяаг дайруулах, оронд нь өөрсдийнхөө хүнийг тавих гэж Шинэ намын хэдэн хөлдүү толгойтой, шалдан банди янз янзын нүүдэл хийж байгаа юм. Зүгээр, миний хөгшин тайван байгаарай. Мөнхтулга хурандаад ойлговол ойлгохоор хэдэн үг хэлсэн. Одоо яахыг нь харъя гэснээ Галдан аягатай цайнаас зөөлхөн балгалаа.
Ерөнхийлөгчийн айлчлал яагаад хойшлогдов гэх элдэв таамаг дэвшүүлсэн мэдээлэл цаг, минутаар өрсөлдөж байх үед нэгэн эвгүй сэжүүр гарч ирэв. Тагнуулын төв газраас алдагдсан гэх “Маш нууц” материал Ерөнхийлөгчийн өөрийнх нь гарт аль хэдийнэ орсныг тагнуулчид, цагдаагийнхан биш хэвлэлийнхэн илрүүлжээ.

Арваад жилийн өмнө загварын ертөнцөд орж ирсэн Хүсэлмааг амрагаараа сонгож байсан эр төр тэргүүлнэ чинээ зүүдэлж ч байгаагүй. Уул, уурхайн салбарт толгой цохих болсон хадам аав нь нуган үргүйн зовлонг сэтгэлдээ нууцхан тээж явдгаа ярьж, “Гурван охиныхоо нэгийг төрийн өндөрлөг рүү зүтгүүлэлтэй биш дээ. Бүсгүй хүний суудал, эрэмбийг манай монголчууд эрт дээр үеэс арай өөрөөр тогтоож зуршсан улс. Тийм болохоор ууган хүргэн чамайг улс төрийн тогоо руу шидэхээс өөр арга алга. Олигтойхон байж чадвал чи, бид Монголдоо бүү хэл дэлхийн зах зээлд хөл тавихад ойрхон шүү” гээд Бумхүүг ажлаас нь гаргасан гэдэг. Хадмынхаа хэлсэн, дохисон бүрийг хиа шиг биелүүлж, хаана ч явсан сүүдэр шиг дагаж явсаар Ерөнхийлөгч болсон тухайгаа эргэцүүлэх ч тэнхэлгүй суух Бумхүү “Би Хүсэлмаад итгэсэн юмсан. Энэ алдаа болсон гэж үү? Үгүй ээ. Мөнхтулгын өвөрт орж байгаад хүртэл туршилт хийсэн. Ямар ч сэжиг аваагүй, бүр ацан шалаанд орчихсон байгааг нь мэдэж ирсэн. Нам, НАХЯамаар дамжиж дол цохисон Галдангийн хүү Тогтох гэнэ алдав уу? Тэр чадахгүй. Бүх асуудлыг гардан хийж, өө сэвгүй хувилж өгсөн ч гэсэн түүний компьютер сүлжээгээр миний хяналтаас гараагүй. “Харцага” гэх залуу бол зөвхөн хаалтных. Тэгэхээр энэ материалын агуулга, зорилгыг өөрчлөөд Эмиратын шейхэд хүргэж чадсан тэр зэвүүн нохой хэн байж таарах вэ? Тэр дамжуулагчийг өнөөдрийн дотор заавал тодруулна...” гэж бодоод хонх дарж, шадар туслахыгаа дуудлаа. Хуруу, гар нь салганан, бүх бие нь чичирч байгааг анзаарснаа “Тагнуулын төв газрын “Маш нууц”-ыг манай нам, миний хүн барих учиртай...” хэмээн өөртөө хэлээд, гартаа барьсан цааснаас нүдээ салгаж чадахгүй гөлөрсөөр байв.

...“Их хурал, Засгийн газар хамтран хуралдаж, Тагнуулын төв газрынхны мэдээллийг сонсох гэнэ” гэх мэдээ хормын зуур хэвлэлийнхний сонорт хүрчээ. “Маш нууц” материал алдаж, Ерөнхийлөгчийн айлчлалыг саатуулсны бурууг хэн хүлээх гээд байгаа юм бэ?
- Энэ асуултад Ерөнхийлөгч өөрөө хариулт өгөх байх...
- Юу уу? Нөхөр хурандаа, та тоглоом болгох гээд байгаа юм уу?
- Тагнуулын байгууллагыг хөл, толгой, гэдэс дотроор нь таван цулын шөл түгээж байгаа юм шиг хоёр нам хуваан авах гэж хор найруулах явцдаа ийм алдаа гаргасан юм билээ. Манай дотоодын шалгалтаар үүнийг хөдөлгөөнгүй тогтоосон.
- Суу. Ямар жигтэйхэн юм яриад байгаа юм бэ, чи? Минчийтлээ улайсан Шинэ намын дарга,
- Галдан бос, асуух юм байна гэж омогтой нь аргагүй дуугарлаа.
- Мөрдөн байцаалт явуулаад байгаа юм уу? Болиоч. Бүх асуудал тодорхой болчихсон байна ш дээ. Төрийн хэдэн албан хаагчийг манайх, танайх гэж намаар нь хувааж хүлхдэг байсан бол одоо минийх, чинийх гээд өмчилж, хувьчилж авах гэдэг болчихож. Эхнэрийгээ биш агентлаг, яамныхаа удирдлагуудыг хэнтэй, хаана, юу хийв гээд хардах гэж хувийн тагнуул, мөрдөгчтэй болсон чинь нууц биш биз дээ? Би энэ үгийг Бумхүү Ерөнхийлөгчид хэлж байна... гэж Том намын гишүүн Молцогийг хэлсэнд бүгд буудуулсан мэт доош навтайн ширээн доогуураа орох шахацгаав.
“Нууц асуудал ярих” гэсэн шалтаг хэлээд хэвлэлийнхнийг танхимаас гаргалаа. “Ерөнхийлөгчийн лагшин тавгүйрхэж, эмнэлэгт хэвтсэн” тухай таагүй мэдээ үдэш цацагдав. Өглөө болсон чинь “Эмнэлэгт биш зочид буудалд хоножээ” гээд Бумхүү Ерөнхийлөгчийг тойрсон халуухан мэдээнүүд хөвөрч байлаа.

Хүсэлмаад хэлэх үгийг нь нэгбүрчлэн зааж өгөөд гарахдаа “Манай тэр миний дэргэд байсаар байгаад бүр илүү муу юм сурсан хүн гэдгийг нь харж байгаа биз. Гэхдээ миний хонгор бүгдийг няцаагаад өгөөрэй” хэмээн нэмж хэлээд Бумхүү алчуур халаасанд байсаар атал хөлсөө ханцуйгаараа шударчихаад “Түүхий байна шүү, чи” гээд хадам эцэг байнга өөчлөөд байдаг нь худлаа ч биш л янзтай хэмээн өөрийгөө голж үзэв.
“Ганц худаг”-аас гарч ирээд шууд ажилдаа орсон Бадам даргынхаа урилгаар оройн хоол идэхээр гэрт нь очлоо.
- Аав, сайн уу? Таниас айгаад утсаар ч ярьж чадсангүй гээд “Харцага” гэх нууц нэрээр Хүсэлмаагийн туслах хийж байсан Хүдэрийг гэмшингүй суугааг харсан Тогтох “Бадам ахын хүү нь байсан юм уу? Манай аав, ээж хоёр салсан... гэж ярьж байсан шүү. Адилхан ч юм шиг...” хэмээн бодсоноо Тогтох “Арав хоногийн дотор энэ материалыг компьютерт оруулж, хувилаад өг...” гээд овоо их цалин амлахаар нь итгээд аавуудыгаа хөмрөхөө шахлаа. Тагнуулчийн хүүхдүүд байж Хүдэр бид хоёр шиг ийм хөгийн амьтад ч байхгүй байх аа” гэж өөрийгөө зэмлэв...
- Та хоёр ёстой сайн ажилласан. Мундаг тагнуулчид болох юм биш үү гээд Галдан малилзтал инээснээ,
- Хамгийн хэрэгтэй үед Хүсэлмаагаас зайгаа авсан нь энэ хэрэг гацаж, нөгөө талаас илрэхэд тус болсон, тийм биз Бадам аа хэмээн найз руугаа оч гэрэлтсэн харцаар харлаа.

- Улсын болоод хувийн нууцаар бизнес хийхийн тулд Одонгэрэлийг минь хүртэл чимхээд авч байна шүү. Архиваас алга болсон материал байхгүй ш дээ. Харин тэрийг авахын тулд хүнээ аваачих гээд тийм юм хийж байгаа юм гэснээ Бадам,
- Манай хурандаа ганцхан алдаа гаргаснаас биш намынхан, найз гэж урваж хөрвөсөнгүй. “Хараацай” болох гэж оролдсон Хүсэлмааг Ерөнхийлөгчийн өврийг дулаацуулж явдгийг мэдээгүй юм байх даа... гээд эрүүнийхээ ооч сахлыг имрэх нь таагүй байдлаа илэрхийлж буй хэрэг. Энэ занг нь сайн мэдэх Галдан,
- Миний орлогч бас нэг нүүдэл дутуу харж байна шүү. Манай хурандаа “Би чиний бүх үйлдэл, үгийг өвөртөө хийлээ шүү” гэдгээ Ерөнхийлөгчид мэдэгдэх гэж тэр “Хараацай” гэх тоглоомын хүүхэнтэй нь хоног төөрүүлсэн байгаа юм. Харамсалтай нь, Бумхүү Ерөнхийлөгч өөрөө баасан дээрээ хальтираад уначихлаа гэснээ нуг нуг инээж,
- Манайхаас танилцуулгаар очсон бүх материалыг Хүсэлмаа буюу “Хараацай”-гаараа дамжуулан Харцага, Бүргэд хоёрыг урхидаж аваад хувилуулж авсан байна. Энд хамгийн зэвүүн гаргалгаа нь эргээд ямар нэг юм болвол чи, бид хоёрыг, Том намыг намнах гэж хүүхдүүдийг минь татан оролцуулсан явдал... За, тэгээд Ерөнхийлөгч маань хүслийг нь биелүүлж яваа Хүсэлмаагаасаа салахаа больж. Гэтэл Бумхүү чинь эхнэр, хүүхэдтэй эв нэгдлийн бэлгэдэл шүү дээ. Мань хүн эхнэрийгээ тоохоо больсон шигээ түүнийг огт тооцоолоогүй бололтой юм. Өөр хүүхэнтэй амраглаж гүйгээд байгааг нь мэдсэн тэргүүн хатагтай “Надаас юугаараа илүү хүүхэн юм бол?” гэж ажиглалт хийнэ биз. Тэгээд хуйвалдаж улсын “Нууц”-аар бизнес хийх гэж байгааг нь мэдэнгүүтээ нөхрөөсөө бүх материалыг нь хулгайлж бас дахин хувилж аваад агуулгыг нь өөрчилж, урвуулаад Арабын шейхийн сайт руу илгээсэн байгаа юм. Ингээд эхнэр нь гол дамжуулагч болж, айлчлалд нь хориг тавиулсан гэдгийг Ерөнхийлөгч Бумхүү одоо ч мэдээгүй нам болоод аппарат дотроо дайсан хайж, намнах гээд байгаа хэрэг.

Хоёр хүүгээ тагнуулын сургуульд явуулах талын юм бодвол яасан юм бэ гэснээ жүнзтэй архиа өргөөд,
- Хөдөлшгүй хөх чулуунууд шүү гэдгээ харуулж чадлаа. Тийм ээ хө. Нэг тогтоочих, Бадам аа гэв.
- Нууц хүүг минь олоод авчихдаг бас л эвгүй нохойнууд юм даа... гээд Бадам толгой сэгсэрч суулаа.
- Баялгаа өгнө гээд шейхээс айлчлалын урилга авсан чинь “Баялаг минь ард түмний өмч шүү. Бумхүү мэдэхгүй...” гээд тэргүүн хатагтай их эвтэйхэн болгож дамжуулсан байна лээ... Галдан нэмж ингэж хэлснээ,
- Хүүхдүүд минь, хэнд итгэх вэ гэдгээ одоо ойлгож авсан биз... гээд Тогтох, Хүдэр хоёр руу харав.
Хоёрхон настай байхад нь эхтэй нь үлдээгээд явж байсан ч хорь хүртэл нь эцэг, хүүгийн ёсоор ойр дотно явсандаа Бадам баярлаж, Хүдэрийг эцгийн дулаан харцаараа өлгийдөх шахам харж суухыг нь Галдан, Одонгэрэл хоёр мэдэрч байлаа.

 

 

Category: богино өгүүллэг | Views: 1432 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024