+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2011 » April » 16 » Эм хүйсгүй дэлхий /хошин өгүүллэг/
11:26 PM
Эм хүйсгүй дэлхий /хошин өгүүллэг/

өгүүллэг:


Эм хүйсгүй дэлхий /хошин өгүүллэг/


Улсын их хурлаас Монгол улсын иргэн заавал эрэгтэй байх тухай хууль баталлаа. Манай улсыг "Эм хүйсгүй дэлхий” хэлэлцээрт нэгдэхгүй бол хандивлагч нар зээл өгөхгүй гэж нээнтэглэсэн юм байж.

 

Гурав хоног эр хүн шиг жаргалтай амьтан байсангүй. Хундагаа элэгдтэл сархад хүртэж, хутгаа мохтол мах зооглов. Араас үглэж янших хүнгүй болно гэдэг амьдын жаргал байлаа. Харин дөрөв дэх өглөө нэг л биш эхлэв. Нар хүртэл шартаад бүрзийчихсэн мандлаа. Эрчүүдийн ам ангаж, толгой ангалзаж, үхэхэд нэг хуруу дутуу амьтад өндийсөн боловч хэн ч тэдэнд бантан дөхүүлж өгсөнгүй.

 

Дэмий л хөршийнхөө хаалгыг нүдэж, "Шартаж үхлээ.., ганц юм байна уу?” гэж уруу дорой царайлцгаав. Тэд хундаганы шавхруу ч олж долоосонгүй. Ядахдаа ханын цоргоноос ус дусдаггүй. Ундны усыг шахахаас эхлээд архийг лангуунаас худалдах гэхчлэн хамаг ажлыг өнөөх бүсгүйчүүд залгуулж байсан болж таарав. Жорлонгийн суултуурын ар дахь ус хураагуур л зовсон цагт зоригт эрсийн аминд оров. 

 

Улсын их хурлын чуулганыг цагт нь нээсэнгүй. Ерөнхийлөгч хиртэй цамц, индүүгүй өмдтэй ирсэн бол ерөнхий сайд сахал үсэндээ баригдаж, хүрэм нь үрчийсэн харагдана. Их хурлын даргын чуулган нээж хэлэх үг байдаггүй. Хуучин сайхан цагт нарийн бичгийн дарга бүсгүй хэлэх үг, уух усыг нь жин тан бэлдчихдэг байсан санаанд орж, цээж нь урагдаж, ам нь хатав. Гүндалай Жаргалсайхантай маргасангүй. Авгай нар нь тэдэнд хэрүүлийн үг зааж өгч явуулдаг байсан юмсанж. Төрийн гурван өндөрлөг, эрхэм гишүүд дэмий л шартаж шаналан баахан сууцгаагаад, тарлаа.

 

Үдийн хэрд толгой нь ангалзсан эрчүүд эмийн сан руу дайран орцгоолоо. Гэвч толгойны эмийг "анальгин” гэж мэддэг нэг ч эр тодорсонгүй. Эхнэрүүд нь "Май хөгшөөн, толгойны эмээ уу” гэдэг байснаас биш, нэрийг нь хэлж өгдөггүй байсан юмсанж. Эрчүүд тосон туулга ууж, ангаж цангасан дээрээ нэмж хагас өдрийн турш шингэнээр харваж, нүднээс гарч, хамчийж хорчийсон юмнууд болцгоов.

Мянгат малчин Галт гуай өлссөнөөс хий аргаж үхэв. Арга байж уу, хөөрхий. Галаа асааж, шөлөө буцалгаж, махаа чанаж идэж чадалгүй дөрөв хоночихсон юм чинь. "Далай” пүүсийн захирал Дэмчиг тайлан тэнцлээ мэдэхгүй мунгинав. Өдөржин ноцолдоод, аргаа барж, орой тийшээ дампуурлаа зарлахаас өөр бодогдох юмгүй боллоо.

 

Нийслэлийн 479 дүгээр цэцэрлэгийн нярай ангиар нэг өмхий самхай, шивтэр ханх тавив. Хүүхдүүдийн живхийг солилгүй бүтэн дөрөв хонуулчихаж байгаа юм чинь аргагүй шүү дээ. Цэцэрлэгийн сахиулаар ажиллаж байгаад асрагч болж дэвшсэн согтуу Балдангийн толгойд хүүхдийг хуурайлах тухай ядахдаа хүжийн галын чинээ ойлголт суугаагүй байж.

 

Аймшигт өдөр дуусч шөнийн түнэр харанхуй монгол нутгийг нөмөрлөө. Эрхэм гишүүн Хүрэлсүхийн зүүдэнд Ахмадын чөлөөт холбооны Баасан эгч орж ирэв. Зүгээр ч нэг орж ирсэнгүй. Томоос том гуулин данхтай зэлгээн цай барин ирж, хөөрхий гишүүний ам руу нь цутгав. Ангаж цангахын туйлд хүрсэн Хүрэлсүх гишүүн "Баасан эгч минь ээ!” хэмээн байдгаараа орилон босч ирээд, зүүдэлснээ мэдэн гутарч, "Муу Баасан эгчийгээ яах гэж тэгж үзэн ядаж байв даа…” гээд үсээ үгтээн эхэр татууллаа. Тэрээр авдрынхаа мухарт нуусан Намсрай бурханыг сэмхэн гаргаад, "Баасан эгчийг, гуулин данхтай цайтай нь ирүүлж хайрла!” хэмээн наминчилж, арвантаа сөхрөн мөргөж байлаа.

 

Тав дахь өглөөний тав гучид жорлонгийн суултуурын арын савны нөөц ус дуусав. Их хурлын эрхэм гишүүд ээлжит бус чуулгандаа бараг л мөлхөж ирцгээлээ. Гал цогтой шингэн дуу нь цааш орсон Гүндалай гишүүн "Монгол улсын иргэн эмэгтэй байж болох тухай хууль баталъя!..” гэж гонгинох аядаад, налмайтал уналаа. Усгүй хатаж зүүд зэрэглээ шиг сүүмийсэн Жаргалсайхан гишүүн "Дэмжиж байна, баталъя!” гэж царгисан хоолойгоор чарлахчаан болоод, Гүндалайтай зэрэгцэн, мөн л тэрийн ойчив.

Гишүүд байдаг хүчээ шавхан товчлуур луугаа зүтгэхийг оролдсон боловч хөдлөх тэнхэл хэнд нь ч үгүй болсон байлаа.

Category: богино өгүүллэг | Views: 1604 | Added by: Admin | Rating: 5.0/1
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024