+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » November » 17 » Эрүүл мэнд:: Б.Оюунчимэг: Ганга өвсний ханд архины эсрэг эмчилгээнд чухал нөлөөтэй
7:13 PM
Эрүүл мэнд:: Б.Оюунчимэг: Ганга өвсний ханд архины эсрэг эмчилгээнд чухал нөлөөтэй

Эрүүл мэнд:: 
Б.Оюунчимэг:
Ганга өвсний ханд архины эсрэг эмчилгээнд чухал нөлөөтэй


Наркологийн төв эмнэлгийн их эмч Б.Оюунчимэгтэй ярилцлаа. Тэрбээр ганга өвсний ханд архины эсрэг эмчилгээнд чухал үүрэгтэйг судалж, эмчилгээний зориулалтаар хэрэглэж эхэлжээ.
-Ганга өвсний ханд архины эсрэг эмчилгээнд үр дүнгээ өгч байгаа гэж сонссон. Энэ үнэн үү?
-Ганга өвсний хандыг анх 70 гаруй хүнд уулгаж судалгаа хийсэн. Тэр хүмүүс архинд донтох өвчний нэг, хоёр, гуравдугаар үед орсон, шартах хам шинжийн өвчтэй, архины солиоролтой өвчтөнүүд байсан. Ингэхдээ анагаах ухааны доктор, профессор Эрдэнэбаярын удирдлаган дор хяналт тавин ажилласан юм. Ганга өвс гурван гол үйлчилгээтэй. Архи уух дур дарна, архины хордлого тайлна, шартах хам шинжийг үгүй болгодог. Эмчилгээний үр дүн сайтай нь нотлогдсон болохоор бид 2000 онд патент авсан.
-12 жилийн өмнө эрхийг нь авчихсан атлаа ямар учраас эмчилгээнд түгээмэл хэрэглэхгүй байгаа юм бэ?
-Бид эрхийг нь авсан цагаасаа хойш таван жил тасралтгүй хэрэглэсэн. Харин 2005 оноос хойш эмийн сангуудаар жижиг савлагаатай ганга өвсийг худалдаалахаа зогсоосон юм. Тиймээс бид эмчилгээндээ хэрэглэж чадахаа больсон л доо. Манайх эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага болохоор зах болон хувь хүний гар дээрээс ганга өвс худалдан авч эмчилгээний зориулалтаар хэрэглэх боломжгүй. Харин энэ жилээс ганга өвсийг дахин эмийн сангуудаар худалдаалж байгаа болохоор бид эмчилгээгээ үргэлжлүүлж байна.
-Ганга өвсний ханд уугаад архийг огт хэрэглэхээ больсон хүн бий юу?
-Яг одоогоор нарийвчлан хийсэн судалгаа байхгүй. Өнгөрсөн нэгдүгээр сараас бид эмчилгээгээ эхэлсэн. Энэ хугацаанд уусан хүмүүсээс илэрч байгаа шинж тэмдгүүдийг харьцуулан судалж байгаа. Ганга өвс өвчтөний ямар хам шинжид илүү үйлчилж, хордлогыг нь хурдан тайлж байна гэдэг дүгнэлт оны эцсээр гарна. Нөгөө талаар ганга өвсний ханд уусан хүмүүс архины эмчилгээнд хамрагдах хугацаа нь холдож, ойртож байгаа эсэх талаар судалгаа гаргана.
-Энэ хандыг уусан хүмүүс ямар санаа бодолтой байна?
-Эмчлүүлэгчид ганга өвсний ханданд их дуртай. Архи болон бусад мансууруулах бодисын хамааралд орсон хүмүүсийн нүүр царай, биеэ авч яваа байдалд өөрчлөлт орчихсон байдаг. Тас хар царайтай, уруул нь омголтсон, ам нь хатсан, хөл гар нь чичирч салгалсан зовиур илэрдэг. Тийм хүмүүс таван хоног ханд хэрэглэсний дараа өнгө зүс ороод их сайхан болчихдог. Тиймээс эмчилгээндээ ч дуртай.
-Ганга өвсний хандыг архины эсрэг эмчилгээнээс бусад төрлийн өвчин эмчлэхэд хэрэглэж болох уу?
-Ходоод дотор, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд их сайн. Дээр үеэс хэрэглэж ирсэн эмийн ургамлуудаа бид мэддэггүй болохоор нэг үе хэрэглэхээ зогсоочихсон байсан. Гангын ханд эвгүй үнэргүй, амт нь ч тийм гашуун биш болохоор ямар ч хүн гэрийн нөхцөлд буцалгаж ууж болно. Архинд донтсон зарим хүн архины эсрэг үйлчилгээтэй эм хэрэглэж, түүнээсээ харшил авдаг байсан. Тэр хүмүүс ганга өвсний ханд уугаад хэдэн сар архи хэрэглэхгүй, ажлаа хийгээд л явж байна.
-Ганга өвснөөс өөр ургамлыг архины эсрэг эмчилгээнд ашигладаг уу?
-Бид эх орныхоо уул, тал хээр, усанд ургадаг ургамлуудыг судалж, архинд донтох өвчнийг дарах ач тустай эсэх талаар судалгаа хийж байгаа. Үүний үр дүнд хэд хэдэн төрлийн ийм ургамал ургадгийг тогтоосон ч амьдралд хараахан хэрэгжүүлж эхлээгүй байна.
-Тантай уулзсаных, Наркологийн төвийн үйл ажиллагаатай холбоотой асуулт асууя. Танай эмнэлэгт өнөөдөр хэчнээн хүн хэвтэн эмчлүүлж байна?
-Наркологийн эмнэлэгт архинд донтох өвчтэй, мансууруулах бусад бодисын хамааралд орсон хүмүүс эмчилдэг. Манайх 50 ортой. Одоогийн байдлаар 57 хүн хэвтэж эмчлүүлж байна. Өнөө өглөө /өчигдөр/ гэхэд л 17 хүн ирж хэвтсэн байна. Архинд донтох өвчин сэдрэх үе болохоор эмчлүүлэгчдийн тоо ихэсч, нас нь залуужсан. Мөн эмэгтэйчүүд их нэмэгдэж байгаа ч 20-50 насны эрэгтэйчүүд илүү архинд донтож байна.
-Яагаад архичдын улирал гэж?
-Намар, хаварт эрүүл хүн ч ядарч, амин дэмийн дутагдалд ордог. Үүнтэй адил сэтгэцийн өвчин навч унах цаг, эсвэл цэцэг дэлгэрэх үед хөдөлдөг. Дүн бүртгэлийн материалаас харсан ч хавар, намарт эмчлүүлэгчдийн тоо эрс өсдөг. Тиймээс өдийд архинд донтогсдын тоо нэмэгдэж ачаалал нэмэгддэг юм.
-Архины эмчилгээ хийлгэсэн хүмүүс хэдэн сар архи уухгүй тэсч байгаад уухаараа өмнөхөөсөө илүү шунадаг гэж ярьдаг. Энэ байдал эмчилгээтэй нь холбоотой юу?
-Нэг жил юмуу хэдэн сар архи уухгүй байгаа хүнийг засрал, сайжралтын үедээ явж байна гэж үздэг. Харин архи хэрэглэхгүй 3-5 жил болсон хүний бие бүрэн эрүүл болсон гэж үздэг. Тэгэхээр жил юм уу хэдэн сар архи хэрэглээгүй хүний эмгэг, дур дарагдаж байгаад нэг архи уухаараа өмнөхөөсөө илүү шуналтай уудаг. Ер нь эмчилгээний үр дүн, хувь хүнээс л их хамааралтай. Тэвчээр зориг, сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл эмчилгээтэй ямар ч холбоогүй. Тухайн архинд донтогчийн сэтгэл, хүсэл л архинд шунаж байгаа учраас илүү их уудаг. Архичид ар гэрийнхнийхээ санааг нялх хүүхдээс ч дор зовоодог. Эм хэрэглэсэн хүний зарим хоолонд хориг тавьдаг. Тиймээс Та архины ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн л бол хориотой хоол хүнсийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Тухайлбал, кофе, хийжүүлсэн ундаа, халуун ногоо гэх мэт хоол хүнсний бүтээгдэхүүнээс бүрэн татгалзах нь зөв. Тэгэхгүй бол эмийн солиоролтой болдог.
-Өнөө үед архи, ундааны хэрэглээний соёл байхгүй болсноос үүдэн архидалт ихсээд байна уу даа?
-Биднийг хүүхэд байхад аав, ээж маань найз нөхдөө уриад нийлэхээрээ ямар их соёлтой байсан юм бэ гэж би боддог юм. Тэд архи уухыг чухалчилдаггүй байсан. Гэтэл өнөө үед архи, спиртийн төрлийн ундааны хэрэглээний соёл гэж байхгүй болчихож. Айлд ороход нэг шил архи задалбал заавал дуустал нь уух гэж зүтгэдэг. Ажил албанд ч нэгнийхээ төрсөн өдрөөр заавал архиддаг дэг тогтчихсон байна. Гэхдээ ширээн дээрх шилтэй архи нь дуусаагүй байхад түүнээс татгалздаг хүн цөөхөн. Архичин нийгэм гэж хэлэгдэх гол шалтгаан нь энэ болоод байгаа юм. Тиймээс тамхинаас татгалзъя гэж бие биедээ уриалдгийн нэгэн адил архинаас ч гэсэн бүрэн татгалзмаар байна.
-Архины эмчилгээ хийдэг эмнэлгүүд архи үйлдвэрлэгч компаниудаас тодорхой хэмжээний хандив тусламж авч эм, эмчилгээндээ зориулдаг байвал зүгээр юм шиг санагдах юм?
-”АПУ”, "Спирт бал бурам” гэх мэт архины томоохон үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнд хордсон, архинаас болж өвчилсөн хүмүүсийг л бид эмчилж байна. Тэгэхээр болохгүй гэх газар байхгүй. Хэрэв тийм боломж олддог бол өнөөдөр эмчилгээний маань үр дүн, эмнэлгийн тохижилт илүү сайн болох байх.
-Танай эмнэлгийн барилга нэлээд муудсан харагдаж байна. Үйл ажиллагаа явуулах боломж хэр зэрэг байна?
-Манай эмнэлэг 1963 онд баригдсан. Мэргэжлийн хяналтын барилга хариуцсан байцаагч ирээд нурна гээд акт тогтоочихсон. Эмнэлгийн хүлээн авах өрөө л гэхэд ханандаа цууралт өгч хоёр хуруу зайтай болчихсон байгаа. Цэцэрлэгийн зориулалттай баригдсан болохоор эмнэлгийн үйл ажиллагаа явуулах гэж өрөөний дотоод зохион байгуулалт их хийсэн. Өрөө, талбай хомс. НЭМГын дарга Туул ирж үзээд манай барилгыг шаардлага хангахгүй болсон учраас нураагаад шинэ барилга бариулах талаар шат шатанд нь хүсэлт гаргасан. Энэ асуудал шийдэгчихвэл нийгэм эрүүл болоход их хэрэгтэй байгаа юм. Архинаас гадна хар тамхи, бусад хорын донг эмчлэх шинэ тасагтай ч болмоор байна.
В.НЭРГҮЙ 

www.T1771.Tk




Category: Эрүүл мэнд | Views: 969 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024