+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » June » 4 » Эрүүл мэнд::Ямар ч антибиотект вирусийн эсрэг үйлчилгээ байдаггүй
9:50 PM
Эрүүл мэнд::Ямар ч антибиотект вирусийн эсрэг үйлчилгээ байдаггүй

Эрүүл мэнд::
Ямар ч антибиотект вирусийн эсрэг үйлчилгээ байдаггүй


ЭМШУИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эм судлалын тэнхмийн эрхлэгч доктор, профессор Г.Чойжамцтай эмийн зохистой хэрэглээний талаар ярилцав. Тэрээр эм судлалын чиглэлд 30 гаруй жилийн хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулж, "Харлаг өмхий  өвсний фармакологийн судалгаа”, "Эх орны зарим ховор ургамлын геномийн судалгаа” зэрэг бүтээлээрээ олонд танигдсан эрдэмтэн юм.

-Доктор оо, эмийн сангийн жор хүлээн авагч, дэлгүүрийн худалдагч хоёр заримдаа ялгаагүй ч юм шиг. Зардаг, авдаг хоёрын хооронд эмийн зохистой хэрэглээ гэж байна уу?

-ДЭМБ ялангуяа 1975 оноос эхлэн энэ талаар ихэд санаа тавьж байгаа. 2011 оныг "Эмэнд дассан нянтай тэмцье” уриан дор гишүүн орнууддаа үйл ажиллагаа өрнүүлэх жил болголоо. Ер нь эмийн зохистой хэрэглээ гэдгийг албан ёсоор эмийг эмчийн шийдвэр сонголтоор төлөвлөсөн зорилготой эмчилгээнд мэргэжлийн хяналтын дор хэрэглэнэ гэж заасан байдаг юм .

Манайд эмийн зохисгүй хэрэглээ багагүй газар авчээ. Хүүхэд нь ханиад хүрэхэд эмчид үзүүлэхээсээ өмнө эмийн сан руу явдаг. Тэгээд ханиаданд сайн гэсэн эмийг хэлснийх нь зоргоор авдаг. Улаанбаатарт гэхэд 800 гаруй аптек байдаг. Зарим нь эмийн хэрэглээг бизнес тал руугаа явуулаад байна. Яахав, зовлон тоочоод ирсэн өвчтөнд эм тариаг нь тэр болгон жоргүй өгөөд байж болдоггүй байх л даа. Гэхдээ хүмүүсийн дунд эмийг зоргоороо хэрэглэдэг буруу дадал заншил бий болжээ. Хөгжингүй орнуудын стандартаас жишээ татвал Англид 3000 хүний дунд нэг өрхийн эмнэлэг, хоёр аптек ногддог юм байна. Тэнд эмийг эмчийн жоргүй олгоно гэсэн ойлголт байхгүй. Өрхийн эмнэлэгт нь 10-12 эмч ажилладаг бол манайд ердөө 2-3 байх жишээтэй. Нийгмийн эрүүл мэндийн чиглэл руугаа ихээхэн анхаарал хандуулж ажилладаг Англи улсаас манайх өдөр шөнийн зөрүүтэй нь өрхийн эмнэлгүүд маань  анхан шатны тусламж үзүүлэх төдийхөн эм, тарианы нөөцтэй, тийм л хэмжээний үйлчилгээ үзүүлж байна. Тэгээд ч Эмийн тухай хуульд эмч хүн эм барих эрхгүй гэж заасан байгаа.

-Гэхдээ зарим эмч бичсэн эмээ тодорхой эмийн сангаас авахыг зөвлөдөг. Борлуулалтын сүлжээнд орчихсон байж магадгүй гэсэн сэжиг таавар өвчтөнүүдийн дунд бишгүй л байдаг шүү дээ. Үүнийг та гадарладаг уу?

-Эмч хүн ямар нэг эмийн сантай ашиг сонирхолд суурилсан харилцаа байж болохгүйг хуульд заачихсан байгаа шүү дээ. Сүлжээгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ихэвчлэн борлуулдаг. Үүнд ЭМЯ-ны Хүний эм судлалын мэргэжлийн зөвлөл хяналт тавих эрх зүйн үндэслэл байхгүй. ХХААХҮЯ-нд энэ асуудал харьяалагддаг. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх зааварт ихэвчлэн өвчний оношийг бичсэн байдаг юм билээ. Энэ төрлийн бүтээгдэхүүний тодорхойлолтод эмт бодис буюу амин дэмийг өндөр тунгаар агуулсан хэмээн заасан байдаг. Тиймээс манайд хүнсний тухай хуулиар зохицуулж байна л даа. Гэхдээ мэргэжлийн бус хүмүүс өвчний оношийг үндэслэн борлуулж байгаа нь буруу. Ямар нэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй.

Цаашид биологийн идэвхт бүтээгдэхүүний асуудал тавигдвал Эмийн тухай хуулиар зохицуулахаас өөр аргагүй. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд цусны бүлэгнэлтийг сааруулдаг гинкобилоба бодис ордог юм. Үүнийг яаралтай мэс засал хийлгэх өвчтөнд хэрэглэхийг тас хориглосон. Мөн төрөх эхэд ч хамаатай. Яагаад гэвэл цус алдах эрсдэл өндөр юм. Өндөр хөгжилтэй орнуудын жишгээс харахад эм, хүнсний тухай хуулийн бодлого нь нэг яаманд харьяалагддаг юм билээ. Манайд хоёр тусдаа учраас нэгдсэн бодлого үгүйлэгдэж, хэрэгжилтийн менежмент  саармагжиж байна. Нэг хуулиар зохицуулбал цар хүрээ нь өргөжинө шүү дээ.

- Ханиадтай үед яах хэрэгтэй вэ?

- Эмийн зах зээлд ханиалга намдаах үйлчилгээ бүхий нийлмэл шаардлагатай цөөнгүй эм бий. Энэ нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй стероид бус бодис, мөн харшлын эсрэг, ханиалга намдаах болон цэр ховхлох үйлчилгээтэй бодис агуулсан гэсэн үг. Нэг үе манай зах зээлд нэлээд хэмжээгээр орж ирж, реклам сурталчилгаа сайтай байсан Миксагрип, Колдаур эмийг хориглолоо. Яагаад гэвэл фенилдропаноламин бодис агуулагддаг. Харин Ману-4, Сорол-4, уушигны улаан тан, Норов-7 зэрэг уламжлалт анагаах ухааны эмийг хэрэглэх нь тохиромжтой. Монгол эмийн аль ч аптект чөлөөтэй худалдаж байна.

Жил болгоны 11, 12 дугаар сараас хүйтний улирал эхэлж, томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлдэг. Эрс тэрс уур амьсгалтай манай орны нөхцөлд хүмүүс хувцсаа тохируулж өмсөхгүй, ялангуяа хүүхдүүд дулаан хувцас төдийлөн өмсдөггүй. Ер нь өвчин туссан хойно нь арга хэмжээ авахдаа гол нь биш, уриьдчилан сэргийлэх нь чухал. Монголчуудын нийтлэг нэг дутагдал бол өглөө олигтойхон хоол иддэггүй. Уг нь өглөөний хоолыг сайн ид, өвчинд битгий зай үлдээ гэдэг шүү дээ. Чанартай хоол унд эрүүл мэндэд их тустай. Өлөн хоосон явах нь өөртөө дайсагнасан хэрэг.

-Ханиаднаас сэргийлэх хамгийн наад захын арга юу байна вэ?

-Томуу, томуу төст өвчин гагцхүү вирусээр халдварладаг гэсэн ойлголтыг орчин үед хавьтлаар дамждаг болохыг тогтоосон. Ялангуяа гар барих, олон хүн хүрдэг хаалганы бариул, сандал ширээ гэх мэт. Хөгжингүй орнуудад нэг удаагийн хэрэглээний салфетка ихээхэн шүүмжлэл дагуулах болов. Өдөрт нэг хүн гурван ширхэг салфетка хэрэглэдэг юмаа гэхэд Улаанбаатарт дор хаяж гурван сая салфетка хог дээр хаягдах нь. Иймээс гар ариутгадаг бодис, алчуурыг хэрэглэх нь аль аль талдаа ашигтай болж дээ. Ахуйн нөхцөлд ариун цэврийн дэглэмийг маш сайн сахих ёстой. Ямар ч антибиотект вирусийн эсрэг үйлчилгээ байдаггүй юм шүү дээ.

-Ямар ч антибиотект вирусийн эсрэг үйлчилгээ байдаггүй юм бол яагаад хэрэглээд байдаг юм бэ?

-Дээр томуу, томуу төст өвчин зөвхөн вирусээр үүсгэгддэг гэсэн ойлголт хоцрогдсоныг хэлсэн. Харин анибиотекийн ач холбогдол багасч байгааг анзаарахгүй өнгөрөхийн учиргүй. Саяхан болтол ханиаданд сайн гэж рекламдаад байсан Колдаур, Миксагрип зэрэг эмэнд фенилпронаноламин бодис агуулагддаг учраас эмчилгээнээс хассаныг дахин анхааруулья. Фенилпронаноламинтай эмийг Канад ор тас хориглож, Европын холбоо болон АНУ-д зөвхөн жороор хэрэглэнэ гэсэн журам тогтоосон. Найрлагад нь гуурсан хоолойн багтрааг тэлдэг эфидриний төрлийн бодис агууллагддаг, улмаар удаан хэрэглэвэл хүний биед дасал болдог учраас ЭМЯ-ны Хүний эм судлалын мэргэжлийн зөвлөлийн нарийн мэргэжлийн шинжээчид ч мөн л ийм дүгнэлт гаргасан. Эхний ээлжинд аливаа ханиаданд анибиотек хэрэглээд хэрэггүй.

-Агаарын бохирдол ханиад томууны нэг гол эх үүсвэр болж байна уу?

-Тийм ээ, агаарын бохирдол мэдээж нөлөөлнө. Яагаад нөлөөтэй вэ гэхээр хүний бие махбодид байдаг ашигтай нянгийн өөрчлөлтийг алдагдуулдаг. Өөрөөр хэлбэл хүний дархлаа сулардаг нь экологийн тэнцвэр, байгаль орчны бохирдлоос болдгийг мэргэжилтнүүд тогтоосон. Улаанбаатарын агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хамаагүй давсан байгаа шүү дээ.

-Юм болгонд аптек руу гүйхгүй, бор аргын юм гэж одоо байна уу?

-Чихэр өвсний үндсийг бага зэрэг нунтаглаад чанаж уувал ханиаданд сайн. Лидэрийн үндсийг ч бас чанаж ууж болно. Ер нь хаиад хүрсэн хүн даарахгүй, хүйтэн агаараар цээж дүүртэл амьсгалахгүй, халуун хоол ундтай байвал эм уухгүйгээр эдгэж болно. Одоо цагт ажил албандаа баригдаад тэр болгон гэртээ байж чадахгүй болсноос биш, цаг зав, хоол ундаа зөв зохицуулбал  хэн ч гэсэн ханиадаа эмчилж чадна. Ханиадаа хүндрүүлээд хатгаа, гуурсан хоолон үрэвсэл болгочихоогүй л бол. Хатгаа тусаагүй хүүхдийг содтой усны уураар утаад хөлсийг нь сэвэхгүй дулаан хучаад унтуулбал маргааш нь гайгүй болдог талтай. Аньсны навчийг буцалгаад идээшмэл болгон уулгаж ч болно.

Хэрвээ ханиад үгдэрсэн бол нялх хүүхдэд чих өвдөх, хамар битүүрэх шинж тэмдэг илэрдэг. Ийм үед вирусийн халдварын эсрэг үйлчилгээтэй эм хэрэглэвэл зохистой. Тухайлбал амантадин, римотадин, тамифлуг гэх мэт. Одоо манай эмийн зах зээлд орж ирсэн шулуун гэдсээр хэрэглэдэг виферонс лааг нэлээд ашигладаг. Таван өдрийн турш  өдөрт хоёр удаа уудаг чигатуссин, ацетилцистеин, амброксол ч бас тустай.

-Хүмүүс талх, махны үнийг анддаггүй. Харин эмийн үнийг тэр болгон мэддэггүйн улмаас өвдөж шаналсан үедээ аптекаас хэлсэн үнээр нь л авчихдаг. Эм бэлдмэлийг их зөрүүтэй үнээр борлуулах юмаа.

-Монгол Улс эмийн хангамжийн хувьд өвөрмөц орон. Эм, бэлдмэлийг тендерээр шалгаруулж импортолдог. Ихэвчлэн ОХУ, ХБНГУ, Унгараас авч, эмийн түүхий эдийг БНХАУ-аас оруулж ирж байна. Ойролцоогоор 2000 орчим төрлийн эм хэрэглэдэг. Гэхдээ Орос, Хятад хоёр өөрийн оронд хуурамч эмийн үйлдвэрлэл байгааг зарласан нь импортын хэрэглээнд эрсдэл дагуулж байна. Манайх МХЕГ-ын химийн хяналтын лабораторид шинжлүүлж, тухайн эмийг үйлдвэрлэсэн улсдаа гурваас доошгүй жил хэрэглэж, улмаар гурваас доошгүй оронд экспортолсон байх наад захын шаардлыг тавьдаг нь бас ч бага биш  шалгуур үзүүлэлт. Үүнийг улсын бүртгэлийн дүрмийн дагуу ЭМЯ-ны зөвлөл хянаж бүртгэдэг.

Манайд эмийн хэрэглээ өндөр байгаа нь өвчлөл их буйтай холбоотой. Өөрөөр хэлбэл архаг хууч өвчтэй хүн ихтэй. Товлолын дархлаатай хэдхэн өвчний хүрээнд л урьдчилан сэргийлэх ажил явагдаж байна. Нийгмийн эрүүл мэндийн асуудал хоцрогдонгуй байдгаас эм хэрэглэх сонирхол ихтэй. Энэ нь өргөн уудам нутагт тархай бутархай суурьшдагтай ч холбоотой болов уу. Газрын мухарт байгаа эмчид очихоосоо өмнө гарын дор хэдэн эмтэй байх нь дээр гэдэг юм шиг байгаа юм. Өндөр хөгжилтэй орны судлаачид эмийг 1-2 өдөр хэрэглээд тунг нь багасгах юмуу, хэрэглэхээ зогсоодог гэсэн баримт дэлгэсэн бол манайд эсрэгээрээ дүр төрх харагдаж байна. Жишээ нь бид сүрьеэг эмчлэх эмийн доголдолд орсон. Уг нь эмчилгээнд хэрэглэдэг 20-иод эм байсан л даа. Нэлээд нь сүрьеэгийн нянд тэсвэржсэн дархлаатай болжээ. Өвчтөнүүд эмчийн хяналтад эмээ цаг хугацаанд нь тогтмол хэрэглэхгүйгээс эмэнд дасалтай нянгуудын таатай орчныг бүрдүүлж байна. Сүрьеэг эмчлэх эмийг дор хаяж 4-6 сар уух ёстой.  Тэгэхээр манайх 2011 оныг ДЭМБ-аас зарласан "Эмэнд дассан нянтай тэмцье” гэсэн дэлхий нийтийн урианы өөдөөс сөрж явна гэсэн үг. Бид хүн төрөлхтөний эрх ашгийг зөрчих ёсгүй биз дээ. Яахав манайд, цагаан цэцэг, халдварт саа, гэдэсний хурц халдварт өвчнүүдийг дарсан туршлага бий л дээ.

-Сандарсан өвчтөн эмийн сангаас ямар баталгааны дагуу эм тариа авч болох вэ?

-Олон улсын стандартад заасан олон тэмдэглэгээ бий. МХЕГ-аас гаргасан чанарын баталгаанд дурдсан серийн дугаар эм бэлдмэлийн сав баглаа боодол дээр байна уу, үгүй юү гэдгийг тааруулж үзэх нь зүйтэй. Цаашилбал үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийхээ баталгааг баталсан тусгай тэмдгийг мэдэж байх нь чухал. "Монос” гэхэд ийм тэмдгээ наасан байдаг. Эцэст нь хэлэхэд эм бол дурын хэрэглээ биш.

Х.Аянга

www.T1771.Tk





Category: Эрүүл мэнд | Views: 1439 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024