+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » April » 28 » Эрүүл мэнд:: Мэдэхэд илүүдэхгүй: Хеликобактери
8:40 PM
Эрүүл мэнд:: Мэдэхэд илүүдэхгүй: Хеликобактери

Эрүүл мэнд:: 

Мэдэхэд илүүдэхгүй: Хеликобактери

 

 

Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй

 ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм.


Хоол боловсруулах ферментүүд болон давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг. Харин ходоодыг дотор талаас нь бүрхэж байдаг ходоодны салст бүрхүүл нь тэрхүү хүчиллэг шүүсээс ходоодны ханыг хамгаална. Хеликобактери пилори нь энэ салст дотор хоргодон амьдарч чаддагаараа ходоодны шүүснээс хамгаалагддаг байна.

Ходоодны салст бүрхүүлд тухлан суусан нян уреаза хэмээх фермент ялгаруулна. Энэ нь ходоодны хүчлийг саармагжуулж хеликобактерийн амьдрах таатай орчныг бүрдүүлж өгдөг байна. Бие махбодийн хамгаалах тогтолцоо түүний эсрэг бие ялгаруулан ажиллаж эхлэх боловч ходоодны салст дотор нуугдаж амжсан хеликобактерийг устгаж чаддаггүй. Хеликобактери пилори ходоодны салстыг гэмтээдэг олон төрлийн хор ялгаруулснаар бие махбодийн хамгаалах эсүүдийг ходоодны салст бүрхүүл дээр дуудан авчирдаг. Хамгаалах эсүүдээс нянг устгах бодис ялгарах боловч тэр нь нянгаас гадна ходоодны салт бүрхүүлийг хайлуулж гэмтээдэг.

Ингэж ходоодны хамгаалах бүрхүүл гэмтсэнээр үрэвсэл, шарх цаашилбал хавдар үүсдэг. Хеликобактери пилорийн хор уршиг нь хеликобактери хоол боловсруулах замаар халдварлан орж ходоод 12 хуруу гэдэсний архаг үрэвсэл, шархлаа, хавдар үүсгэдэгт оршино. Ходоод, 12 хуруу гэдэсний шархлааны 70 хувь нь хеликобактерийн шалтгаантай байдаг. Өндөр хөгжилтэй Америкт ойролцоогоор 25 сая хүн ходоод гэдэсний шархлаа өвчинтэй гэнэ.

Жил бүр 500.000-850.000 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг сая гаруй хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Хеликобактери пилорийн халдвартай гурван хүн тутмын нэг нь ходоодны хорт хавдарт шилжих магадлалтай байдаг. Ийм учраас хамгийн өндөр тархалттай гэдгээрээ хоёрдугаар байрт ходоодны хорт хавдар орж дэлхийн хүн амд зонхилон тохиолдож байна. Ходоодны хортой хавдрын 70-90 хувь нь Хеликобактери пилоритой хавсарсан байдаг.

Ходоодны шархлаа болон үрэвсэлтэй хүмүүс Хеликобактерийн шинжилгээ хийлгэж нян илэрвэл эмчлүүлэх шаардлагатай. Хеликобактерийг оношлох олон арга байдаг. Цуснаас түүний эсрэг үүссэн эсрэг биеийг илрүүлэх, ходоод гэдэс дурандан шинжилгээ авах, амьсгалын сорилоор илрүүлэх аргуудыг хэрэглэж байна. Хеликобактерийн ялгаруулдаг уреаза гэдэг фермент нянг үхжүүлэх эмчилгээнд түүнийг тэсвэртэй болгоход гол нөлөөтэй. Энэ талст үүсэгэн хүчиллэг орчинд ихэнх үүсгэгчийн эсрэг эмийн идэвхи 10 дахин буурдаг байна. Ийм учраас Хеликобактерийн эмчилгээнд хэд хэдэн төрлийн эмийг хавсруулан удаан хугацаагаар хэрэглэхийг заасан байдаг.

1980-аад он хүртэл зөвхөн нянг устгах бэлдмэл хэрэглэж байсан бөгөөд эмчилгээний үр дүн дөнгөж 14 хувьд л хүрдэг байжээ. Харин 20-иод жилийн судалгааны үр дүнд Хеликобактерийн эсрэг гурван эмийн бэлдмэлийг хавсруулан хэрэглэх нь хамгийн тохиромжтой, үр дүнтэй эмчилгээ болно гэж үзжээ. Энэ гурвалсан эмчилгээнд Хеликобактерийг устгах эм буюу кларитромицин, азитромицин, рокситромицин зэрэг антибиотикууд, түүний үйлдлийг дэмжиж, салстыг хамгаалдаг шүүрлийн эсрэг омепразол зэрэг бэлдмэл ордог.

Гараа сайтар угааж, хоол хүнсээ бүрэн боловсруулж идэх, түүхий ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, ус хэрэглэхгүй байх нь Хеликобактериас хамгаалах хамгийн энгийн арга болно.

Ходоод гэдэсний өвчнөөс гадна Хеликобактериар үүсгэгддэг хэд хэдэн өвчин байдаг. Тухайлбал, улаан батга, нүүрээр тууралт гарах, хамрын дайвар хөндий, шүд орчмын эдийн үрэвсэлт өвчнүүдийн үед хеликобактерийг устгах эмчилгээ үр дүнтэй байдаг. Хеликобактери пилори нянг дэлхийн гурван хүн тутмын нэг нь тээж явдаг. Та тэр 1/3 нь мөн үү, үгүй юу гэдгээ урьдчилан сэргийлэх үзлэгээр оношлоорой.

 

 

 

 

 

Category: Эрүүл мэнд | Views: 955 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024