+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » June » 7 » Эрүүл мэнд:: Монголд 13 настай "Г" охин ДОХ-ын халдвар тээснийг ЭМ-ийн яам тас нууцлав
10:15 AM
Эрүүл мэнд:: Монголд 13 настай "Г" охин ДОХ-ын халдвар тээснийг ЭМ-ийн яам тас нууцлав

Эрүүл мэнд::
 Монголд 13 настай "Г" охин ДОХ-ын халдвар тээснийг ЭМ-ийн яам тас нууцлав


Яг одоогийн байдлаар хүн төрөлхтөний эсрэг хамгийн том аюул нь ДОХ буюу Дархал Олдмолын Хам шинж болчихоод байна.

Харамсалтай нь ДОХ цаг минутаар хүрээгээ тэлж байгаа бөгөөд жил ирэх тусам халдвар тээгчид залуужиж байна. Саяхан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Эрүүл Мэндийн сайд Аарон Мотсоаледи мэдэгдэхдээ "Манай улсын 10-14 насны эмэгтэй сурагчдын 28 орчим хувь нь дархлалын олдмол хомсдолын хам шинж өвчин тээгч болохыг тогтоолоо. Түүнчлэн ӨАБНУ-д насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татах явдал гаарч байгааг тэмдэглье" гэжээ.

Тус оронд охидтой харьцуулахад сургуулийн насны хөвгүүдийн дөрвөн хувь нь ДОХ-тай гэсэн судалгаа гарчээ. Энэ таагүй мэдээлэл манай орныг ч гэсэн тойрсонгүй. 2012 оны тавдугаар сард Дархан-Уул аймгийн ... дугаар дунд сургуулийн есдүгээр ангийн гурван сурагчаас ДОХ-ын халдвар илэрснийг холбогдох газрууд нь тас нууцалж байсан юм. Тус аймгийн есдүгээр ангид сурдаг охиноос ДОХ-ын вирусыг охидын үзлэгээр илрүүлсэн байна. Харин тэр охин нь биеэ үнэлдэг байсан бөгөөд ангийнхаа хоёр бандитай байнга хавьтдаг байснаа эмч нарт үнэн зөв мэдүүлжээ. С гэдэг тэр охин аль 6 дугаар ангид байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэнэ. Түүнийг хойд эцгийнх нь дүү 33 настай Одбаяр гэгч залуу хүчиндэж улмаар долдугаар анги төгсөхөд нь жирэмсэн болгожээ. Үр хөндүүлсэн С охин дөнгөж 14 настайгаасаа эхлэн бусдад биеэ үнэлж явсаар хоёр жилийн дараа ДОХ-ын халдвар авснаа ч мэдээгүй явав. Өөрийнх нь ярьж буйгаар Дархан-Уул аймгийн Сэлэнгэ нэртэй зочид буудалд 2 оросын иргэнтэй бэлгийн хавьтал хийхдээ бэлгэвч хэрэглээгүй гэнэ. Тэднээс авсан байж магадгүй гэсэн таамаг гаргажээ. Биеэ үнэлэгч С-ийн хувьд өдөрт 2-4 хүнтэй хурьцал үйлддэг болохоор хэнээс ХДХВ-ын халдвар авсан, хэнд уг халдварыг тараасан нь тогтоогдох боломжгүй байна. Сургуулийнх нь сурагч ДОХ-ын халдвар авсныг мэдсэн захирал Дархан-Уул аймгийн засаг даргад мэдэгдэхэд тамгын газраас "Энэ тухай хэнд ч хэлж болохгүй, тас нууцлах хэрэгтэй удахгүй УИХ-ын сонгууль болох тул энэ таагүй мэдээг сөрөг хүчин болох АН улстөржүүлж магадгүй" гэжээ. Иймээс тус сургуулийн ахлах ангийн сурагчдыг ХДВХ-ын шинжилгээнд бүрэн хамруулж чадалгүй цаг алдсан байна.

Үүнээс үзэхэд ДОХ залуужиж оюутан залуусаас халин Ерөнхий Боловсролын сургууль руу цөмрөн оржээ. Энэ өвчний вирус амьдралд дөнгөж хөл тавьж буй хорь, арван хэдтэй хүүхэд залуучуудаар хүрээгээ тэлж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ. Хамгийн анх 1992 онд ОХУ-д сурч байсан монгол залуу найз залуугаасаа /ижил хүйстэн/ ДОХ-ын вирус авсан бол зургаан жилийн дараа Камеруны иргэдэд биеэ үнэлсэн гурван биеэ үнэлэгч эмэгтэй уг вирусээр халдварласнаар манай улсад энэ өвчин эрчимтэй тархах болсон юм.

Өнөөдрийн байдлаар уг өвчнөөр 138 хүн өвчилсөн гэсэн тоог ДОХ-ын судалгааны төвөөс гаргажээ. Монголд ДОХ буюу ХДХВ-ын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш даруй 20 жил өнгөрсөн. Хэдийгээр цаасан дээр 138 хүн халдвар тээж яваа боловч, амьдрал дээр ДОХ-ын халдвар тээсэн хичнээн хүн байгаа бол! Нэг халдвар тээгчийн ард 10-20 хүн байна гэж бодохоор ойролцоогоор Монголд 15000 хүн уг халдвараар өвчилсөн байх магадлалтай. Манай улсад ДОХ-ын хаддварын 438-тохиолдлын 80 орчим хувийг эрэгтэй, 20 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ийм өвчин туссан эрчүүдийн 82,7 хувь ижил хүйстнээ сонирхогч буюу бэлгийн цөөнх гомочууд байдаг аж. Харин эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь биеэ үнэлэгч бөгөөд гэр оронгүй, оршин суух тодорхой хаяггүй, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой, нэн ядуу нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс зонхилж байна. Монголд ДОХ гэдэг "тахал"-аар 17 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Мөн манай улсад эл аймшигт өвчний халдвар авсан нь илэрч, оношлогдсон 15 гадаадын иргэн бүртгэгдсэн. Манай улсад ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа иргэдийн эмчилгээг "Глобал" сангийн төслийн санхүүжилтээр ХӨСҮТ хариуцаж ажилладаг. ДОХ/ХДХВ-ын эм, тариаг дангаараа гаднаас захиалан авах боломжгүй учир хөрш зэргэлдээ Казакстан улсын тоонд нийлүүлж захиалдаг гэнэ. Нэг хүний эмчилгээнд жилд 3-5 сая төгрөг зарцуулдаг аж. Гэхдээ ХӨСҮТ гэгчид ДОХ-ын нэр барьсан мэргэжилтнүүд сул цалин хусаж, мөнгө угаахаас өөр нийгэм рүү чиглэсэн үр дүнтэй ажил зохиох нь даанч ховорхон.

Саяхан эх сурвалжийн мэдээлж буйгаар Хөдөө аж ахуйн яамны өмнө биеэ үнэлдэг хүүхнүүдийг албадан ДОХ-ын шинжилгээнд хамруулжээ. Тэдний дунд дөнгөж 13 настай охин ХДВХ-ын халдвар авсан нь тогтоогдсон байна. Энэ талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийх гэсэн боловч Эрүүл мэндийн яам тас хоригложээ. Учир нь ЭМ-ийн яамны нэгэн түшмэл "Та нар наад ДОХ-ын асуудлаа Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тавь. Одоо сайд Н.Удвал МУ-ын "Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа тул" нэр хүндэд нь халтай зүйл болно" хэмээн тас хориглож, энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд элдэв ярилцлага өгсөн бол ажлаас халж хатуу шийтгэхээ сануулжээ. Ингээд ДОХ-ын халдвар авсан залуугаас хэдэн зүйлийг тодруулсан юм.

-Таны бие одоогоор ямар байна?

-Одоогоор бие сайн байгаа. Эмээ өдөр тутам таслахгүй уугаад байвал гайгүй.

-Та хэзээ ДОХ-ын халдвартай гэдгээ мэдсэн бэ? 

-2007 онд миний бие их муу байсан. Тухайн үед өөрийгөө ДОХ-той гэж бодоогүй. Анх маш өндөр халуурах, хамаг булчирхай цочих, яс, булчин янгинаж өвдөх, арьсан дээр маш их тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрч байсан. Түүнээсээ болоод оон төрлийн шинжилгээ, оношлогоо өгч, эмчилгээ хийлгэж үзлээ ч нэмэр болоогүй. Улам л муудаад байсан. Миний нэг танил "ДОХ-ын шинжилгээ өгөөд үз" гэж зөвлөсөн. Шинжилгээний дараа эмч "Таны ДОХ-той гэдэг батлагдлаа" гэж хэлсэн. Маш аймшигтай мэдээ. Өөрийгөө энэ аюулт өвчний халдвар авсан гэдгээ мэдээд зургаан сар орчим хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Энэ хугацаанд бүх утсаа салгаад, хэнтэй ч ярихгүй, уулзахгүй гэртээ хэвтсэн. Бүр амиа хорлох тухай ч бодол төрж байлаа. Дараа нь "Би ингэж болохгүй. Хэдэн хүүхэддээ хэдэн жил ч болов амьд сэрүүн харагдах ёстой" гэж шийдээд амьдрахын төлөө тэмцэж эхэлсэн. Хамгийн гол нь эмээ л таслахгүй уух хэрэгтэй.

-Эхнэр чинь энэ мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?

 -Би эхнэрээсээ салаад олон жил болсон. Бидний дунд гурван сайхан хүүхэд бий. Юу боллоо гэж тэдэндээ хэлэх билээ. Цаашид ч хэлэхгүй чигээрээ дуусна гэж боддог.

-Таныг ДОХ-той гэхээр ойр тойрныхон, найз нөхдийн хүрээлэл өөрчлөгдсөн үү?

-Мэдээж. Гэхдээ миний хамгийн сайн найзууд өнөөдрийг хүртэл хажууд минь байна. Анх ДОХ-той гэдгээ мэдээд нэг найз руугаа утасдаж "Юу ч авчрах хэрэггүй. Зүгээр эмнэлэг дээр хүрээд ир. Найз нь чамд хэлэх юм байна" гэж дуудсан. Ирэхээр нь уйлж байгаад бүгдийг ярьсан. Тэр найз маань тухаин үед над шиг "шок"-нд ороод "Хувь тавилан юм байлгүй дээ. Найз нь үргэлж чиний хажууд байна" гэж хэлж байсан. Тэр маань өнөөдрийг хүртэл надад тусалж дэмжээд явж байна.

-Та ямар замаар энэ халдварыг авсан бэ?

-Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос. 2007 онд хүндэрсэн шатандаа мэдсэн. Энэ өвчнийг бараг 10 жилийн өмнө хойно амьдарч байхдаа авсан байх.

-Одоо бэлгийн амьдралаа яаж зохицуулдаг вэ?

-Нууцгүй хэлэхэд би эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ордог. Бэлгийн ганц л хамтрагчтай. Тэр маань ч гэсэн над шиг халдвартай учраас бие биенээ ойлгодог. Бид өөр хүнд халдаачихгүй юмсан гэсэн бодолтой л байдаг.

 

ЭХ СУРВАЛЖ: ХОРИОТОЙ БҮС СОНИН



Category: Эрүүл мэнд | Views: 988 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024