+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » June » 15 » Эрүүл мэнд::Олон талын авьяастай гормон -Витамин D
9:14 PM
Эрүүл мэнд::Олон талын авьяастай гормон -Витамин D

Эрүүл мэнд::
Олон талын авьяастай гормон -Витамин D

Витамин Д-гийн талаар "Баянголэмнэлэг”-ийн гадаад харилцааны захирал С.Хөхий эмчтэй ярилцлаа.

 -Сүүлийн үед D витаминий тухай их ярих болжээ. Хүн амын өвчлөл нь нийгмийн шинж чанар, шалтгаантай ч болж байна. Энэ талаар та ярьж өгнө үү?

Та бүхний энэ өдрийн амрыг эрье. Үнэхээр хүн төрөлхтний амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор гадаа нар салхинд ажил эрхэлдэг хүн амын тоо сүүлийн 100 жилийн дотор 3 дахин буурсан судалгааны дүн байдаг.Дандаа битүү байр саван дотор ажил хөдөлмөр эрхэлж нарны шууд туяандор байх нь ховор болсоноос витамин Д-н дутагдалд их "нэрвэгдэх”болсон юм байна.

 -Хиймэл гэрэлтүүлэг доор амьдрал өнгөрч байна, тийм үү?

 -Яг үнэн… Нарны туяа нь D витаминий гол эх үүсвэр юм. Гэтэл хүн төрөлхтөн бид байнгын хиймэл гэрэлтүүлэг доор ажиллаж амьдардаг болсон байна. Эрдэмтдийн судалгаагаар дэлхий нийтийн хүн амын 50-иас дээш хувь нь D витаминий дутагдалд нэрвэгдсэн байна. Түүнчлэн энэ нь газар зүйн байршил, тухайн хүн амын амьдралын  хэв маяг, тэрчлэн шашин шүтлэгтэй уялдаа холбоотой байсан байна. Газар зүйн байршлын онцлогоос шалтгаалан хойд уртрагийн 35 дугаар параллелээс хойшхи байршилтай хотуудын хүн ам нь витамин D-гийн дутагдалд орох эрсдэл нь илүү өндөр байдаг. Амьдралын хэв маягийн хувьд түрүүн дурьдсанчлан наранд ил гарах нь ховор болсон, арьсны хорт хавдарын эрсдэлээс сэргийлж нарны туяанаас хамгаалах тос ихээр хэрэглэх болсон зэрэг ч нөлөөлж байна. Шашин шүтлэгтэй холбоотой жишээ гэвэл лалын шашинтан эмэгтэйчүүд бүтэн биеэ далдалсан гивлүүр байнга хэрэглэснээр витамин D-гийн дутагдалд орох болсон. Мөн өнгөт арьстай хүмүүсийн арьс нарны туяаг муу нэвтрүүлдэг тул бас л витамин D-гийн дутагдалд орох эрсдэлтэй.

Тэгвэл манай нийслэл эдгээр хотуудын тоонд орж байна гэсэн үг үү?

 -Улаанбаатар хот маань хойд уртрагийн 47 дугаар параллель дээр оршдог. Ер нь бол 3 дугаар сард нарны илч хамгийн бага байдаг бол харин 8-9 дүгээр сард хамгийн их байдаг. Оргил үе нь гэж хэлж болно. Тэгэхлээр 8-9 сард л D витамин хүний биед хамгийн ихээр хуримтлагддаг аж. Цаашдаа хавар 3 дугаар сар хүртэл хүн D витамины хуримтлалаа аажмаар хэрэглэж дуусгаснаар Д витаминий дутагдалд ордог бөгөөд ийнхүү улирлын байдалтай хэлбэлзэж байдаг гэсэн судалгаа гарсан байна.

-Хн… Энэ судалгааг хаанаас явуулж байна?

-Нэг дор олон улсад хийгдсэн олон төвт судалгаа юм. Энэхүү судалгаануудад D витамины уламжлалт үүрэг ролиос гадна өөр ямар үүрэг роль байна вэ гэдэг дээр анхаарлаа голлон хандуулсан байна. Уламжлалт үүрэг роль гэдэг нь кальци фосфор,эрдэс бодисын гомеостаз, ясанд нөлөөлөх нөлөөлөл юм. Бага насны хүүхэд витамин Д-н дутагдлаас үүдэн рахитаар өвчлөх эрсдэлтэй байдаг бол хижээл насны хүмүүсясны сийрэгжилт болон түүнээс үүдсэн ясны хугарал, ясны зөөлрөл зэрэг бусад өвчинд нэрвэгддэг.

Тэгвэл сүүлийн үеийн судалгаагаар"D” витамины дутагдал нь

    1. Артерийн даралт ихсэх өвчин, төрөл бүрийн хавдрууд, чихрийн шижин зэрэг өвчин үүсэх шалтгаан болдог,
    1. Дээрх өвчнүүдийн үед хоёрдогч хүндрэлүүд гарах эрсдэл өндөр байдаг” гэдгийг гаргаж ирсэн байна.

Монголчууд хүүхэд байхаасаа л А,В,С витамин гэж ярьдаг хэлцдэг байснаас D витамин гэж ярьдаггүй байсан. Ер нь түүний ач холбогдол нь юу вэ?

 -Нэг хэсэг энэ асуудал хаягдсан гэж ойлгож болно. Ганц Монголд ч биш дэлхий даяар витамин D-г шинээр танин мэдэж байна гэж хэлж болно. Монгол улсын хувьд 25 жилийн өмнөх байдалдаа буцаж ухарч очсон байна гэсэн судалгааны дүн гараад байгаа. Сийвэн дэх D витаминий хэмжээ 18 нг/мл байхад рахитаас урьдчилан сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл витамин D-н хэвийн хэмжээ40-60 нг/мл юм.

 Таны ярианаас үзэхэд D-гийн дутагдалтай хүмүүс хөдөөний иргэд биш хотын иргэд байх илүү их магадлалтай мэт санагдлаа. "D” витаминыдутагдал нь ямар байдлаар илэрч гардагвэ?

 -Ер нь витамин D үндсэн хоёр эх үүсвэртэй. Эхнийх нь бол хоол унд удаах нь нарны гэрлийн илч байдаг. Тэгэхлээр хөдөөний хүмүүст витамины D-гийн дутагдал байхгүй гэж хэлэх үндэслэл бага. Манай орон эрс тэс хүйтэн уур амьсгалтай учраас жилийн дөрвөн улирал бүх биеэ халхалсан хувцастай явцгаадаг. Гэтэл биеийн 40-өөс дээш хувь нь наранд ил гарсан тохиолдолд витамин Д хангалттай хэмжээгээр нийлэгждэг. 11.00-13.00 цагийн хооронд нарны хэт ягаан туяа хамгийн идэвхтэй байдаг ба энэ нь витамин D нийлэгжэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Бид 11.00-13.00 цагийн хооронд нарны туяа хор ихтэй байдаг гээд наранд ил гардаггүй, гарвал арьсаа хамгаалах зорилгоор нарны тос түрхдэг. Дээрээс нь арьсны хорт хавдар дэлхий даяар ихсэж байгаа гэдэг мэдээлэл их цацагддаг болсноос хүмүүс наранд ил гарах нь эрс багассан. Энэ нь эсрэгээрээ D витамин арьсанд үүсэх идэвхтэй үед нарны илчээс өөрсдөө зугтаадаг болчихсон байна гэсэн үг. Тэгэхлээр энэ нь эргээд витамин D-гийндутагдалүүсгэдэг гэсэн үг.

Витамин D-гийн дутагдал үүсчихээд байгаа тохиолдолд арьсны хорт хавдар үүсэх магадлал нэн өндөр байдаг. Үүнээс харахад энд нэг зөрчил гараад байна, тийм үү? Хэрвээ та витамин D-гийн дутагдалгүй байя гэвэл наранд их гарах хэрэгтэй болчихоод байна. Гэтэл та ямар нэгэн арьсны өвчтэй эсвэл арьсны хорт хавдар тусах өндөр магадлалтай бол нарны илчээс нуугдах хэрэгтэй гэсэн зөрчил үүсч байна. Энэ зөрчлөөс гарах арга зам нь өмнө нь миний дурьдсан хоёр дахь эх үүсвэр болох хоол хүнсээр витамин D-гийн дутагдлаа нөхөх боломжтой.

Гэвч хоолноос авах D витаминий хэмжээ нь маш бага. Жишээлбэл: D витамины 1000 МЕ нэгжийг авая гэвэл 10 стакан сүү уух хэрэгтэй болно. Учир нь нэг стакан сүүнд 100 МЕ нэгж витамин Д агуулагддаг. Та 10 стакан сүү ууж байж таны цусан дахь витамин D-ийн хэмжээ 10 нг/мл-р нэмэгдэнэ гэсэн үг. Одоогийн байдлаар Баянгол эмнэлэгт витамин D-гийн хэмжээг яг нарийн, дэлхийн стандартын дагуу хэмжиж эхлээд байгаа. Энэ шинжилгээг хийлгэсэн ихэнх хүмүүсийн цусан дахь витамин D-ийн хэмжээ 5 нг/мл-с доошоо буюу эрс дутагдалтай байгаа. Гэтэл энэ суурь хэмжээгээ 40-60 нг/млбуюу хэвийн хэмжээнд аваачихын тулд өдөрт хичнээн хэмжээний D витаминыг агуулсан хүнс хэрэглэх вэ гэдэг нь асуудал болж байгаа юм. Энэ нь хувь хүний биеийн онцлог, жин, суурь өвчин байгаа эсэхээс шалтгаалаад өөр өөр байдаг. Витамин Д-н дутагдлыг нөхөх гол арга нь витамин Д өндөр тунгаар агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Ойролцоогоор 3 сарын дотор хэвийн хэмжээнд очдог. Өдөрт 2000 олон улсын нэгж агуулсан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх аваас хүний биед хоргүй хэвийн хэмжээ гэж үздэг.

-Амьдралд их юм болох юм даа… Саяхан нэг хэсэг "кальцийн дутагдал” гээд л кальцийг нөхөх нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй хэмээн шуугиад л байсан. Харин одоо Витамин D-гийн дутагдал гэж ярьж байна. Ер нь "Витамин D-гийн үе ирлээ” гэж хэлж болох уу?

 -Витамин D-гийн дутагдал нь өөрөө кальцийн дутагдалыг үүсгэдэг. Яагаад гэвэл витамин D нь кальци фосфорын гомеостазыг зохицуулж байдаг. Витамин D нь өөрөө стероид гормон юм. Сүүлийн үеийн судалгаагаан дээр үндэслэн энэхүү гормоныг олон талын авьяастай гормон гэх болсон. Жишээлбэл Витамин D-гийн рецепторууд ихэнхи эд эрхтэнд олдсон байна. Артерийн даралт ихсэх өвчинд витамин D-гийн дутагдал тодорхой нөлөөтөй. Хэрвээ та витамин D-гийн дутагдалтай бол артерийн даралт ихсэх өвчинд нэрвэгдэх магадлал хэд дахин нэмэгддэг байна. Дээрээс нь эсийн хөгжлийн зохицуулгад оролцож байдаг учраас витамин D-гийн дутагдалтай бол хорт хавдараар өвдөх эрсдэл мөн нэмэгддэг байна. Мөн витамин Д-ийн дутагдалтай хүмүүс витамин D-ийн дутагдалгүй хүмүүсээс чихрийн шижинтэй болох магадлалаар3 дахин илүү байдаг. Мөн түүнчлэн  энэ витамин D маань дан ганц кальци эрдэс бодис ясанд  нөлөөтэй биш булчинд бас нөлөөтэй байдаг. Тэгэхлээр витамин D-ийн дутагдалтай хүнд булчингийн төрөл бүрийн өвдөлтболон сулрал бий болдог. Булчингийн сулралтай хүн гэмтэлд өртөх нь их байдаг төдийгүй гэмтэлд өртсөний дараах хоёрдагч хүндрэлээр нас барах магадлал нь витамин D-ийн дутагдалтай хүнд хоёр дахин их байдаг байна.

-Энэ талаар цааш нь лавшруулаад асуугаад байвал хүмүүсийн сэтгэл санаанд дарамт болох байх тиймээс ингээд  орхие… "Баянгол медикал групп”-ийн зүгээс Монголд энэ D витамины зөв хэрэглээг монголчууддаа дэлгэрүүлэх сайжруулах ажил хийж байгаа… Энэ талаараа яриач?

 -Мэдэхгүй байна, дарамт болж байна гэдэг нь асуудлын шийдэл биш болов уу. Бид нар Баянгол эмнэлэг дээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөж витамин D-ийн шинжилгээний алтан стандарт нь болсон хамгийн сүүлийн үеийн аппаратыг ашиглаж эхлээд байна. Жил болгон дэлхий дахинд хийгдэж байгаа витамин D-ийн бүх шинжилгээний 60 хувийг энэ аппаратаар хийдэг. Ихэнхи витамин Д-тэй холбоотой шинжлэх ухааны судалгаа шинжилгээ ч мөн адил энэ аппаратаар хийгддэг.

-Жирийн хүн витамин D-ийн шинжилгээ өгөхөд ямар шинжилгээ өгөх вэ? Жишээлбэл би одоо Витамин D-ийн шинжилгээг яаж өгөх вэ? Оношилсоны дараа яаж эмчлэх вэ?

-Хүний цусан дахь нийт витамин D-ийн хэмжээг тодорхойлдог. Цусны сийвэн дэхь витамин D-ийн 25-гидрокси витамин Д-н хэмжээг тодорхойлдог. Хүний биед элэгээр дамжин бөөрөнд идэвхтэй хэлбэртэй болдог. Идэвхтэй хэлбэрт шилжихэд бөөр гол үүргийг гүйцэтгэдэг ба бөөрний архаг өвчтэй хүмүүст витамин D-гийн дутагдал үүсэх магадлал өндөр байдаг. Тиймээс иргэд сийвэн дэхь витамин D-гийнхээ суурь хэмжээг тодорхойлоод нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж, мөн өдөрт 11.00-13.00 цагийн хооронд 10-15 минут наранд ил гарах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Шинжилгээг 305903 утсаар лавлаж Баянгол эмнэлэгт хийлгэж болно.

-Витамин D-гийн дутагдалаа нөхөхийн тулд бид гарын доорхи хүнсний бүтээгдэхүүнээс алийг нь түлхүү хэрэглэх хэрэгтэй вэ?

 -Загас, шитаки мөөг, загасны тос, сүүлийн үед их яригдаж байгаа "Омега-3″ тосонд өндөр хэмжээтэй агуулагддаг мөн дээрээс нь бидний өргөн хэрэглэдэг мах, сүүнд агуулагдаж байдаг. Гэхдээ энэ хүнсний бүтээгдэхүүнүүдээсавах витамин D-ийн хэмжээ маш бага байдаг. Тиймээс нэмэлт бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэсэн нь дээр.

За төгсгөлд нь уншигчиддаа хандаад зөвлөгөө өгөөч… D витамин дутагдаж байвал яах вэ?

D витамины дутагдал нь хүний биед маш хор хөнөөлтэй, мөн маш олон эрсдэлийг дагуулж байдаг гэдэг нь  олон улсын эрдэмтдийн судалгаагаар батлагдаад байна. Тиймээс та бүхэн миний дээр дурьдсанчлан суурь хэмжээгээ тодруулж, аль болох байгальтай ойрхон байж, витамин Д агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж, Витамин D-гийн хэмжээгээ хэвийн хэмжээнд барих хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Гэхдээ витамин Д-г хэрэглэхийн өмнө, витамин Д-н хэмжээгээ зөв тодорхойлуулсаны үндсэн дээр, байнгын хяналтанд хэрэглэх хэрэгтэй.

 Таньд маш их баярлалаа. Монголын ард түмний эрүүл мэндэд маш их хэрэгтэй мэдээллийг өгсөнд баярлалаа.


Admin Tumee 

www.T1771.Tk




Category: Эрүүл мэнд | Views: 1181 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024