+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » September » 11 » Эрүүл мэнд::Сахар хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ?
7:52 PM
Эрүүл мэнд::Сахар хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ?

Эрүүл мэнд::
Сахар хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ?

Сахарыг одоогоос 2300 гаруй жилийн өмнө анх Энэтхэгчүүд нээсэн гэдэг. Сахар бол бүх цардууллаг хүнсний үндсэн элемент юм. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тарианд сахар байдаг. Гэхдээ энэ бол дэлгүүрээс таны авдаг гялгар ууттай сахар биш.
Тэгэхээр бидний өдөр тутам хоол хүнсэндээ байнга хэрэглэдэг сахар гэж чухам юу вэ?
Сахарыг бидний эрүүл мэндэд тустай ургамал болох чихрийн манжин, чихрийн нишингээс гаргаж авдаг ба тэдгээрийг ургаж гүйцсэний дараа тэдгээрт агуулагдах бусад бүх эрдэс давс, витаминаас нь салгаж, боловсруулдаг. Дараа нь буцалгаж, шохойн хүчил, нүүрстөрөгчийн хий, бусад хүсмээргүй зүйлстэй хольж, бяцхан талст хэлбэртэй болгохын тулд дахиад л янз бүрийн хүчлээр цайруулж, модны нүүрсээр шүүдэг. Энэ үед химийн найрлагыг нь шалгахад, үнэндээ хоол биш хор болсон байдаг!

Сахар хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Францын нэгэн эрдэмтэн өөрийн хийсэн сонирхолтой туршилт, судалгаагаар их хэмжээгээр сахар хэрэглэх нь хар тамхи хэрэглэсэнтэй адил болохыг баталсан байдаг. Сахар хүний салст мембран, эд эс, булчирхай, цусны судас, нарийн гэдэсний замыг цочроон үрэвсүүлдэг.

Нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цаг хүртэлх хугацаанд 30 хүртэл хувь бууруулдаг!

Сахар ялангуяа хүүхдийн шүдэнд маш муу! Тухайлбал чихэр идсэний дараа хүүхдийн шүд, буйланд сахар үлддэг. Нян, бактери энэ үлдэгдэл сахараар хооллож, улмаар шүд хорхойтоход хүргэдэг.

Мөн сахарыг хэтрүүлэн хэрэглэснээс болж бага насны хүүхдүүд, насанд хүрэгчдэд төрөл бүрийн харшил илэрдэг болох нь нотлогдоод байна.

Сахарын агууламжид ямар ч тэжээллэг бодис байдаггүй. Харин ч илчлэг ихтэй тул   /100 гр сахар 409,2 ккал илчлэгтэй/ илүүдэл жинг үүсгэж, зүрх, судасны олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдлийг их хэмжээгээр нэмэгдүүлдэг. Сахар нь цусан дахь инсулины хэмжээг нэмэгдүүлдэг тул чихрийн шижин, зүрхний шигдээс өвчний шалтгаан болдог.

Энэ бүхэн юу гэсэн үг вэ? Энгийнээр хэлэхэд, та хэдийчинээ их сахар хэрэглэнэ, төдийчинээ их өвчин тусах магадлалтай! Сахар их хэрэглэдэг хүмүүс ханиад томуу их тусдаг. Таны бие махбодийг бактери, вирустай тэмцэхэд идсэн сахар чинь саад болдог. Сахар идсэний дараа бид урьдынхаасаа бага юм өргөж, арай удаан гүйж, эмх цэгцгүй бодож сэтгэж, илүү их ядардаг болно. Шуудхан хэлэхэд сахар таныг сульдаадаг!

Сахарын хэрэглээг хязгаарлах нь

Төрөл бүрийн чихэр, хийжүүлсэн ундаа, янз бүрийн жимсний шүүс, бялуу, өөр маш олон хүнсний бүтэгдэхүүн сахарын агууламжтай.

Одоо бид энэ талаар мэдсэн тул яавал зохилтой вэ? Тэр бүх амттанаас татгалзах хэрэгтэй гэж би бодохгүй байна! Гэвч бүх юманд тохирсон газар, цаг хугацаа гэж байдаг. Тиймээс жимс жимсгэнэ, хүнсний ногоонд байдаг байгалийн амтыг таашааж сураарай. Эдгээрийг өдөр бүрийн гол хүнсээ болгон амтархан ид! Чихэрлэг ногоо нь хоолны амт чанарыг сайжруулахаас гадна чихрийн төрлийн бүтээгдхүүний хэрэглээг хязгаарлахад ач холбогдолтой байдаг. Чихэрлэг ногоонд эрдэнэшиш, лууван, манжин, улаан манжин зэрэг орно. Төрөл бүрийн жимс нь эрүүл хоолны дэглэм барихад амин чухал ач холбогдолтой. Жимсний агууламжид эслэг, аминдэм, үл исэлдүүлэгч их хэмжээтэй агуулагдсан байдаг. Сахарыг зөгийн бал, бурмаар орлуулах нь илүү үр дүнтэй. Бурам нь сахараас бага илчлэгтэй байдаг. Илүүдэл жинтэй хүмүүс сахарыг төрөл бүрийн сахар орлуулагчаар орлуулах нь байдаг ч энэ нь эрүүл мэндэд төдийлөн сайн биш.

Амттан идэхийн жаргал болсон сахарыг онцгой тохиолдолд, баярын өдрүүдэд л зориулж хямгадаарай!

Сахарын хэрэглээг хэрхэн багасгах вэ?

Хэрэв Та чихрийн хэрэглээгээ багасгахыг хичээж байгаа бол дараах зөвлөмж тус болно. Үүнд:

Чихэр, жигнэмэг, мөхөөлдөс, шоколадыг аль болох цөөн удаа, баяр ёслолын үеэр хэрэглэхийг хичээх хэрэгтэй.
Чихэрлэг хийжүүлсэн ундаа, жүүсний оронд ус, эсвэл чихэргүй жимсний ундаа, байгалийн жимсээр өөрсдөө хийсэн ундааг сонгоорой. Хэрэв Та хийжүүлсэн ундаанд дуртай бол жимсний шүүсийг ердийн рашаантай холих маягаар шингэрүүлэн ууж болно.
Торт, жигнэмэгний оронд сахаргүй, тослог багатай жигнэсэн боов, жигнэмэг идэж болно.
Хэрэв Та өглөөний цай, халуун ундаандаа /цай, кофе/ элсэн чихэр хэрэглэдэг бол огт хэрэглэхгүй болтлоо хэмжээг нь аажмаар багасгах шаардлагатай.
Талхан дээрээ жимсний чанамал, цөцгийн тос хэрэглэдэг бол тэдгээрийн оронд ургамлын гаралтай масло, нимгэн зүссэн гадил хэрэглэж болно.
Хэрэглэх хүнсний бүтээгдхүүнийхээ шошгон дээрх найрлагыг шалгаж байх нь чихэр багатай, нэмэлт чихэргүй бүтээгдэхүүн сонгоход тань тусална.
Та өөрийн боов, боорцог, жигнэмэг хийх жорондоо элсэн чихрийг орох хэмжээнээс нь хоёр дахин бага хийгээд үзэх хэрэгтэй. Энэ аргыг жимсний чанамлаас бусад бүтээгдхүүнд туршаад үзэхэд алдах зүйлгүй.
Өглөөний хоолондоо бүхэл үр тариа болох овъёос, эрдэнэшиш, арвайн гурил, хөх тариагаар хийсэн талх, боов сонгох хэрэгтэй.

Хүнсний бүтээгдхүүний шошгыг хэрхэн шалгах вэ?

Хүнсний бүтээгдхүүний шошгоноос уг бүтээгдхүүнд чихэр ямар хэмжээгээр агуулагдсан байгааг мэдэхийн тулд шошгыг сайн шалгана.

Хүнсний бүтээгдхүүний найрлагын агууламж:

Энэ мэдээлэл нь ихэнх бүтээгдхүүний савлагааны арын хэсэгт байрладаг. Тэнд бичигдсэн мэдээллээс та "Carbohydrates” буюу карбогидрит гэсэн бичгийг харах хэрэгтэй. Хэрэв 100 гр-д агуулагдаж буй чихрийн хэмжээ нь 15 граммаас их байвал чихэр ихтэй, харин таван грамм, түүнээс бага байвал чихэр багатай хүнс гэж үзнэ. Харин 100 грамм бүтээгдхүүний чихрийн агууламж нь дээрх хэмжээсүүдийн хооронд байвал дундаж хэмжээ гэж үздэг. Таны иддэг өдөр тутмын хоол хүнсний нийт хэмжээнээс хамааран тэдгээрээс авах чихрийн хэмжээ тодорхойлогддог гэдгийг байнга санаж байх хэрэгтэй.

Бүтээгдхүүний орцын найрлагын үзүүлэлтүүдээс уг бүтээгдхүүнд хэр зэрэг элсэн чихэр нэмснийг харж чадна.

Шошгон дээр өнгөөр ялгах:

Зарим бүтээгдхүүний савлагааны нүүрэн хэсэгт бүтээгдхүүний чихрийн хэмжээг өнгөөр ялгаж өгсөн байдаг. Тухайн өнгөөр бүтээгдхүүний 100 гр-д агуулагдаж буй сахарын хэмжээ /их, бага, дундаж/ ямар түвшинд байгааг түвэггүй мэдэж болно.

Улаан өнгө-чихэр ихтэй буюу өндөр түвшин

Шар өнгө-дундаж түвшин

Ногоон өнгө- доод түвшин- г илэрхийлдэг.

www.T1771.Tk




Category: Эрүүл мэнд | Views: 475 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2017