+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » May » 13 » Эротик өгүүллэг +18: М.Цэлмэг. Ногоон дэлгүүрийн худалдагч номонд дуртай тачаангуй бүсгүй
9:31 PM
Эротик өгүүллэг +18: М.Цэлмэг. Ногоон дэлгүүрийн худалдагч номонд дуртай тачаангуй бүсгүй

Уран зохиол: 

М.Цэлмэг. Ногоон дэлгүүрийн худалдагч номонд дуртай тачаангуй бүсгүй

Болд багш цагтаа боловсрол, мэдлэгээрээ цалгиж, халгиж явсан эр гэдгийг мэдэх нэг нь мэднэ. ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын Багшийн их сургуулийн орос хэлний ангийг онц төгссөн бөгөөд багш гэхээсээ илүү орчуулагч хэмээн алдаршсан нэгэн бөлгөө. Тэрбээр сургууль төгсч ирээд шууд нэгэн дээд сургуульд орос хэлний багшаар олон жил ажилласан хүн. Тэнд ажиллаж байхдаа тун санамсаргүйгээр Буриадын зохиолчийн нэгэн номыг орчуулсан нь түүнд дээрх алдрыг авчирчээ. Оросоор орос хүнээс ч илүү ярьдаг түүний хувьд дээрх номыг сайжруулан бараг өмнөөс нь зохиомжлон орчуулсан нь мэргэжлийн хүмүүсийн анхаарлыг гойд татсанаас тэрбээр орчуулах эрдэмдээ урамшин зохиолч, орчуулагчдын "армид” эргэлтгүй элссэн байна. Түүнээс хойш олон ном орчуулсан агаад тэр бүхэн нь одоо цагийнхаар жинхэнэ бестсэллэр болсон бөлгөө. Орчуулагч Болдыг өдгөө утга зохиол сонирхогчид андахгүй бөгөөд амьдран суудаг газрынхан нь ч мэдэхийн дээдээр мэдэх билээ. Харин тэрбээр улсад алба хашихгүй олон жил болж буй ч хэнээс ч юу ч гуйхгүй амьдардаг билээ. Улсад алба хашаагүй нь хоёр шалтгаантай. Эхнийх нь энгийн хийгээд байдаг л зүйл. Цаг бүртгүүлэн ажилладаг нэртэй ч цалин бага нь амьдралд тийм ч таатай бус. Түүний оронд тааваараа байж байгаад даацтай ганц ном орчуулчихвал болох нь тэр.
    
Жилдээ л хэнээс ч, юу ч гуйхгүй явчихна. Удаах нь өөрийн эрхгүй ажлаас гарсан гэхээр шалтгаан болой. Олон шалтгаантай ч оройлох ганц шалтагтай. Тэр нь энэ цаг үеийн ихэнх эрчүүдийн амьдралын ерөнхий төлөв болсон балгах өвчин. Энэ өвчнөөр хэзээнээс, хэрхэн өвчилснийг нь яг таг тогтооход бас хэцүү. Тэр талаар тунгаахад юм юм л бодогдох ажээ. Болд амьдралдаа нэг алдсан. Алдах алдахдаа том алдсан. Энэ нь сэтгэлзүйд нь нөлөөлсөн байж мэдэх юм. Тэр талаар товчхон өгүүлсү. Буриадын багшийн их сургуульд сурч байхдаа орь залуу насны оосор бүчгүй хүсэлдээ хөтлөгдөн Оросын буриад охинтой төгсөх жилээ хайр сэтгэлтэй болжээ. Хүний зүрх сэтгэлд хязгаар байх биш. Тэгээд ч тэр үеийн оюутнуудын дотор орос юм уу Оросын аль нэг бага ястантай хайр сэтгэлийн холбоотой болон ханилчихдаг тохиолдол нэг биш байсан юм. Болдын амьдралд яг тийм юм тохиолдсон хэрэг л дээ. Зургаан тэрбум хүнтэй хорвоод зүрх сэтгэлээ хаанахын хэнтэй ч, хэзээ ч холбож болох л хорвоо шүү дээ. Харин хөрөнгөтөн орны юм уу бидний хэлж заншсанаар "хар”-уудтай бөөр, бөгсөөр холбогдохыг хүлээж авдаггүй байсан үе л дээ. Бусдыг бол зөвшөөрөхөөр барахгүй харин ч дэмжинэ гээч. Ах, дүүгийн найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ орууллаа энэ, тэр гэж ирээд л ярина шүү дээ. Ийм л үед Эльвира гэх сайхан буриад басгантай хайр сэтгэлтэй болон хувь заяагаа нэг мөр холбож орхижээ. Тухайн цагийн ойлголтоор шүү дээ.
    
Хайр сэтгэлийг мөнхийн мэт бодож явдаг холчиргон бага насыг яалтай. Эльвира бол буриад эмэгтэйн бүх л шинжийг өөртөө шингээсэн, нуруу туруу, өгзөг хөх нь харчуудын харцны хамаг хорыг өөртөө шингээхээр бүсгүй байлаа. Хөх гэснээс манай болоод дэлхийн бүх эрчүүдэд байдаг нэгэн алдааг залруулахаар гоё хөхтэй билээ. Бүх эрчүүд том хөхтэй хүүхэн гэж ярьдаг, бүх хэвлэл энэ тухай өгүүлдэг гаж зуршил газар авчээ. Том хөх гэж юугаа яриад буйгаа ч аль аль нь ойлгодоггүй бөлгөө. Зүйрлэн хэлбэл, өвдгөө хүрсэн дэлэнтэй хүүхний хөхийг яаж ч таалах билээ. Эсвэл өвөр дүүрэн хөхөнд нь хамар амаа таглуулан амьсгал боогдон үхэлтэй биш. Бүр шуудхан өгүүлэхэд сайн үүлдрийн үнээ гэдэг шиг их хэмжээний сүү сааль авалтай биш. Тэгэхээр хөх гэдэг ойлголт, тэр дундаа том гэдэг хэмжээ хязгаартай ойлголт байлтай. Эльвирагийн хөх их эгдүүтэй мөртлөө эвлэг билээ. Эртний Энэтхэгийн бичгийн хүн Вишнү Шармагийн "Таван сургамж” хэмээх алдарт эротик сударт өгүүлснээр Уд модны ур шиг, дунд гарын шаазан адил сэргэр босоо агаад сэрэл гижиг дагуулсан хөх юм. Яг атганд элбэгдүү таарах нь адтайг хэлэх үү. Сэм хүрэхэд сэрэл хөдлөм дуу алдах нь даанч сайхан. Мартаагүй дээрээ өгүүлэхэд бүсгүй хүний бүх шинжийг нэвт өгүүлсэн Вишнү Шармагийн дээрх эротик зохиолыг эр хүн болгон нэг уншчихад гэмгүй санагддаг. Уншигчдад сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс ганц, хоёрхон жишээ татъя. Хөхний тухай хийгээд сексийн талаар ийн өгүүлсэн дөрвөн мөрт байдаг юм.
    Томбогор хөхөөр чинь цээжээ түшүүлэн
    Туяхан гараар чинь ууцаа илүүлэн
    Тачаалд автсан энэхэн биеэрээ
    Таашаал эдлэн тарвалзан хэвтэхсэн гэх буюу "үс нь атираархаг үг нь овжирхог эмтэй үг бүү соль” ч гэх шиг сургамжит үг, өгүүлбэрээр зодсон зохиол л доо. Тэр томбогор хөх орчлонгийн бүх хүүхнээс зөвхөн Эльвирад заяасан гэлтэй ажгуу. Энэ л сайхан бүсгүйтэй ханилан сексийн жаргал эдлэнхэн энэ хорвоогийн арван жилийг үдэхдээ эх шигээ бүхнийг өвлөж төрсөн ганц сайхан охинтой ч болсон билээ. Бид энд наяад оны дунд үеийн амьдралыг яриад байгаа хэрэг. Эльвира нөхрөө дагаж Монголд ирээд мөн л нэгэн дээд сургуульд орос хэлний багшаар ажиллаж амьдарч байсныг өгүүлэх юун. Тэгтэл 1990 он гарч манай дэлгүүрийн лангуун дээр давс, лаа хоёроос өөр бараа үгүй болсон тэр үед хамгийн ядуу орос айл борштойгоо байсан болохоор сэтгэлээс гадна амьдралын хэрэгцээ шаардлагын улмаас ёстой салъя гэж салалгүй салаа замын эрхээр салцгаажээ. Сайхан амьдрал нь үрэн таран болсон гэхэд хилсдэхгүй. Оросын Элчин сайдын яамнаас өгсөн хоёр өрөө байраа хураагаад авчихалгүй яахав. Орон гэргүй болсон Болд аавынхаа нэг өрөөнд амьдрах болжээ. Энэ үеэс сэтгэлээ хуурахаар бага зэрэг балгаж эхэлсэн гэхэд болно. Дээр нь гэнэт олдсон эрх чөлөө ганхан Болд гэлтгүй Монголын бүх эрчүүдийг байлдан дагуулж асан тул уухаас хоцроогүй нь мэдээж. Мөн зохиолчдын гэх балгамтгай "арми”-ийн эгнээнд багтсан нь ч нөлөөлөлгүй хаачих билээ. Иймэрхүү олон шалтаг, шалтгааны улмаас архин далайд хальт мөлт сэлж эхэлсэн Болд одоо архичин болжээ. Сонинд зарлал өгөн, хавь ойрдоо зарлал наан оюутан сурагчид болон албан хаагчдад албаны бичиг баримт боловсруулж, орчуулах зэргээр амьдрахаас гадна мөнгөөр үл тасрах бөлгөө. Мартсанаас мал мэндүү гэгчээр Болдын тухай ерөнхийд нь хэлэхээ мартах нь.
    
Бурхан түүнд бараг бүхнийг харамгүй өгсөн гэхээр эр ажгуу. Эрдэм боловсрол, авьяас чадвараар илүү л гарна уу гэхээс хэнээс ч дутахгүй. Бие хаа, царай зүсээр шилэгдэнэ үү гэхээс гологдохгүй тийм л нэгэн нүдэнд дулаан нас тогтож яваа эр байгаа юм. Залуудаа бүр гоё эр явсныг хэдхэн үгээр хэлбэл, хаа нэг ууж идэх, наргиж цэнгэх болоход нөхөргүй нь байтугай нөхөртэй нэг нь нөхрөө мартаад түүнд хандархдаг сайхан эр билээ. Тиймээс товчхон дүгнэхэд Болд энэ хорвоод хүүхэн, архи хоёроор дутаж үзээгүй азтай эр. Найз нөхөд олонтой нь ч наргиж цэнгэж явахад нь хэрэг болно уу гэхээс тээр болно гэж үгүй. Залуудаа буюу эхнэртэй байхдаа номын эр хүн байсан ч замаа алдаад эхэлснээс хойш жаахан завхуул зантай болсон нь хорвоогийн жам буй за. Улаан хөлтийг урдуураа хөндлөн гаргадаггүй эрчүүдийн нэг. Олонтой газар оройлон явахад нь хэрэг болдог хоёр гойд чадвартайн нэг нь хаана ч сайхан дуулчихна. Бас дажгүй бүжиглэж орхино. Энэ хоёроороо мөн ч олон жил "олзоо” олж яваа эр дээ. Дуулахыг нь сонссон ямар ч хүн өөрийн эрхгүй "Та ямар сайхан дуулдаг юм бэ?” хэмээн ам алдах бөлгөө. Энэ бүхэндээ харин эрддэггүй бас нэг сайхан чанартай. Тэр жил нэг өвөл тохиосон явдал одоо ч санаанаас нь гардаггүй ажээ. "Залуучууд” зочид буудлын доторх бааранд найз нартайгаа сууж байтал тэдний ширээнд таарсан нэгэн бүсгүй нөхөртэйгээ ирж л дээ, уг нь. Наргиан ид өрнөж найзууд дуулж хуурдан суутал нөхөртэйгээ ирсэн өнөө бүсгүй "Ах аа, тамхи асаагаад өгөөч” хэмээн аальгүйтсэн байна.
    
Хажуудаа суугаа нөхрөөрөө асаалгадаггүй ямар сонин бүсгүй вэ гэхээс өөрийг ч бодсонгүй. Тэгтэл цэлгэр уужим бааранд хөгжим эгшиглэн бүжиг явах нь тэр. Нэгэн бүжгийн хөгжим эгшиглэтэл өнөө бүсгүй Болдыг урьжээ. Уг нь эр хүн урих ёстой биз дээ? Тэгээд бүжиглэх явцдаа биеэ цээжинд нь бараг наачихаад чихэнд нь "Та ямар гоё дуулдаг юм бэ? Тантай хэд сайхан бүжиглээд авахсан” гэх зэргээр улаан цайм хандархаж л дээ. Мань эрд ч өнөө зэгзгэр амьтан ихэд таалагдсан байна. Тэр оройжингоо тэврэлдэн бүжиж наадсан бөгөөд гэрийнхээ утас шөрмөсийг солилцон дахин уулзахын ерөөл тавиад салцгааж л дээ. Болд хариад зурагтаа ширтэн суутал гэнэт утас нь дуугарсан байна. Авбал "Солонгоо байна аа. Та юу хийж байна даа” хэмээн яриа өджээ. "Юу хийхэв дээ. Ганцаарыг хийгээд л зурагт үзэж байна даа” гэвэл "Сайхан юм аа. Манай нөхөр тасарчихаад урамгүй юм. Хийх юм олддоггүй. Та татгалзахгүй бол уулзаж жаал ярих уу” гэсэн санаанд оромгүй санал тавьсан байна. Бараг мөнхийн завтай Болд уухайн тас зөвшөөрөөд "Хаана уулзах вэ?” гэвэл, "Манай ажил дээр миний өрөөнд уулзъя. Та Нэгдүгээр эмнэлгийн үүдэнд хүрээд ир” гэжээ. Нээрээ сувилагч хийдэг гэсэн нь санаанд оржээ. "Юу авах вэ? Дэлгүүр хоршоо хаачихсан байх даа” гэтэл "Санаа зоволтгүй. Та бид хоёрыг болгочих юм надад бий” гэх нь тэр. Тэр үед шөнийн дэлгүүр, буудал ховор байсан үе болохоор аргагүй биз. Тохирсон цагтаа болзсон газраа очвол бага зэрэг халамцуу үзэсгэлэнтэй өндөр гоолиг бүсгүй ажлынхаа газрын үүдэнд угтаад зогсч байж. Хувцасаа сольсон агаад илт өдсөн гэмээр богино жийнсэн банзал, торон трикотой урт сайхан хөлөө солбинхон аальгүйхэн инээмсэглэсээр тосчээ. Бараг хэзээ язааны хоёр шиг уулзаад хоёр давхрын хэн ч явдаггүй буланд орших өрөөнд нь орсон байна. Бүсгүй хүний өрөө болохоор цэмцгэр хийгээд тохилог гэж жигтэйхэн.
    
Урт саарал буйдан дээр урьж суулгаад шал цөмөрчих вий гэсэн шиг өлмий дээрээ гишгэлэн ширээнийхээ нүднээс шилтэй "юм” хундагатай авчиран зэрэгцээд суух нь дэндүү цэмцгэр агаад богино банзлын доогуур махан биеэрээ цухуйх хоёр тэгшхэн хөлөө ачин налсхийн аяглах нь нэгийг хэлэх мэт. Хөдөлгөөн, дуу хоолойных нь өнгөөс үзэхэд нэг л дотносох аятай нь туршлагатай эрд анзаарагдалгүй яахав. "Таныг ганц бие эр хүн гээд сонирхож байгаа юм биш шүү. Зөв ойлгоорой. Яагаад ч юм нэг ийм юм болчихлоо. Би өөрөө ч мэдэхгүй байна. Та их сайхан дуулж бас сайхан бүжиглэх юм аа гээд эрхлэнгүй гэмээр бараг хэлээ зажлах нь холгүй нэг тийм гэх аргагүй хоолойгоор найланхайтжээ. Хоёул хундага тулган хоёр биенээ налсхийн сууж байснаа Болд "За дүүрч. Юу л болвол болог гээд хүзүүдэн өөр рүүгээ татан үнсвэл хорих байтугай саад хийх талын өчүүхэн ч шинж алга. Бүсгүйн бүлээн зөөлөн уруулыг үмхэн авч мунаглан тачаадахуй зөөлхөн гиншин урт нарийхан уран сайхан хэлнийхээ үзүүрийг хөхүүлэн өөрт нь биеэ наан хяржээ. Ханатлаа озоод хөх дэлэнгээр нь оролдон өөрийн ухаанаа гээхийн хамт гараа болох болохгүй газраар нь аялуулан мансуурсан байна. Хоёр хөлийнх нь завсраар гараа явуулахуй зай тавин алцайгаад займчих нь бүсгүй ихэд тачаадсаны шинж бөгөөд ихэд хүсэмжлэн буйг ч давхар илтгэнэ. Нэгэнт ялалтын санаачлагыг гартаа авсан болохоор яаралгүйхэн тайчиж эхэлжээ. Бүсгүй хүнийг тайчих шиг дур хүслэн оволзуулсан зүйл хорвоод өөр үгүй нь лавтай. Олон сар сойгдсон, зүүдэнд л хааяа сэрдэг илд нь гантайтал босон чинэрч байгаа гэж жигтэйхэн.
    
Бүсгүйг нэгэнт тайччихсан тул өөрийгөө тайчих үлдэв. Үүн шиг амархан юм хаана байх вэ. Гурван жилийн цэргийн алба хаачихсан эр гучин секундэд л тайлаад хувцасаа чулуудчихалгүй яах билээ. Буйдан дээр хоёр хөлийг нь тэлээд дараад автал "Байзаарай. Араас хий, тэгэх үү? Би тавьмаар байна” хэмээн тачаадсан нь илт хавчиганана. Хүссэнээр нь болгоод дөрвөн хөллүүлэн азаргаараа юмыг нь хоёронтаа цохиод ялалтын хаалгаар шургуулж орхиж. Хүчтэй бүлэлтээр угт нь тултал хийтэл "Оох” хэмээн дуу алдаад бүсгүй хөдөлгөөнгүй болжээ. Эр эрхтэн орохдоо эрчтэй болоод эзэмдэнгүй байдгаас ер бусын мэдрэмж төрүүлдэг бололтой. Бүсгүйн уяхан турьхан бие чичирсхийн байснаа өгзөгөө займчин хөдөлж эхэлжээ. Болд бүсгүйг хойшоо жаахан оцойхыг хүсээд нэг гараараа хөхийг нь базлан нөгөөгөөр нууцын орныг нь илбэн азаартуулахад бүсгүй битгий гэхийн оронд гоё байна гэх нь ихэд тачаадан ухаанаа тавьсных биз ээ. Болд хүчтэй цохингоо хүзүү мөрийг нь үнсэн чихийг нь зөөлхөн хазах зэргээр эр амьтны аяг аашийг өөрийн мэдэлгүй гаргажихуй. Бүсгүй байдгаараа өгзөгөө займчин хоёр гараараа тулан байж тэр гэхийн тэмдэггүй гиншин эргэж харангаа уруул, хэлээ озуулан байснаа хамаг биеэ чангалан дуу алдаад сулбайв. Тэр тавьжээ. Болдын хувьд зовох юу байхав. Бүсгүйг тавиулсан учраас өөрөө хэдхэн хүчтэй хөдлөөд асгадгаа асгах нь тэр. "Чи яагаад араасаа хийлгэхийг хүсэв?” гэвэл "Тултал ороод сайхан байдаг юм. Би тийм үед л тавьдаг. Би нөхөртөө хайртай ч тэр маань тэр болгон намайг тавиулалгүй өөрийгөө боддог болохоор урамгүй байдаг” гэжээ.
    
Тэр хоёр нууц амраг болон хэдэн жил энэчлэн жаргасан бөгөөд Болдын хувьд бэлгийн амьдралын тал дээр гачигдах юмгүй байсан гэхэд болно. Зөвхөн ганц жишээ дурдахад л ийм байна. Иймэрхүү тохиолдлын зүйлийг тоолохын аргагүй олныг хэлээд яах вэ. Одоо үндсэн яриандаа орох нь зүйтэй байх. Болд Дамбадаржаад хашаа байшин худалдаж аваад ганцаар амьдрах болсноос жаргал нь бүр дэнджээ. Болдыг хянах цагдах хүн байх биш. Ах, эгч хоёр нь тусдаа тул амар сайхандаа жаргаж авай. Хааяа усанд орох, хувцасаа угаахын хэргээр л ээжийндээ юм уу эгчийндээ очдог билээ. Бусад үед орчуулгаар олсон мөнгөөрөө өөрийгөө болгон Дамбадаржаадаа ажин түжин суудаг билээ. Тэр хавиараа тэнэж, болсон болоогүй улстай танилцан болох, болохгүй юм хийлгүй зөвхөн өөрийгөө болгодог нь нэг талаар сайн хэрэг байв. Түүнээс Дамбадаржаагийн архичдыг давхар тэжээх хэрэг гарна л даа. Тэр автобусны буудлын хажуугийн "Ногоон” дэлгүүрээс өөр дэлгүүрт бараг ордоггүй. Гагцхүү тэдний байнгын үйлчлүүлэгч болохын хамт ажилчидтай нь ч ах аа, эгч ээ болж амжжээ. Заримдаа мөнгөгүйдсэн үедээ түр зуурын бараа зээлчихдэг болохоор амар ч байв. Хэн хэнийхээ итгэлийг алдахгүй болохоор санаа зовох зүйл үгүй амар л даа. Тэдний нэг ээлжийн худалдагч болох Үрэлмаа гэх гоё нэртэй үрлэн хоёр нүдтэй, ёстой л аятайхан биетэй дамшиг вэ гэдэг шиг жижиг тэгш дөрвөлжин хөөрхөн биетэй, тэвэрт багтмаар энхрийхэн бүсгүй "Болд ах” гээд сүйд майд. Саяхны нэг өдөр тамхи авахаар орохдоо өөрийн орчуулсан нэг номыг санамсаргүй харж байгаад үг үсгийн ялимгүй алдаа байхаар нь гайхасхийн барьж яваад орчихжээ. Татдаг тамхийг нь мэддэг болохоор Үрэлээ асуулгүйхэн авч өгөхдөө ямар ном барьж явааг нь асуусан байна.
    
"Өө, ах нь орчуулсан ном байгаа юм. Сөхөж харсан чинь алдаа байхаар нь барьж яваад ороод иржээ” гэвэл нүд нь сэргээд "Та ном орчуулдаг юм уу? Наад номыг тань уншаад өгч болох уу? Би ном унших дуртай ч олдохгүй юм. Бас зав гардаггүй болохоор номын дэлгүүр орж чаддаггүй гэж үнэнээ хэлжээ. Номонд дуртай хүнийг хүндэлдэг учраас Болд номоо дуртайяа өгчээ. Маргааш нь мөн л тамхи авахаар очиход номыг нь зав зайгаараа босон суун уншиж дууссанаа хэлээд баярласан талархсанаа илэрхийлэхийн хамт "Өөр гоё ном байвал өгөөч” гэжээ. "Ямар ном унших дуртай вэ? гэвэл "Уран зохиолын л бол ямар нь ч яах вэ. Гэхдээ шүлгийн ном нэг их сонирхдоггүй” хэмээн үнэнээ хэлээд, зөгнөлт юм уу адал явдалтай бол бүр сайн гэжээ. Болд өдөр бүр шахуу ном зөөхийн хамт номын тухай яриа өрнүүлдэг ч болж. Үрэлмаа эмэгтэй хүний зөн билгээр энэ ах ганц бие хүн юм гэдгийг хэнээс ч асуулгүй мэдрэлгүй яах вэ. Үрэлмаа гуч гарч яваа идэр бүсгүй агаад нэг охинтойгоо, эцэг, эхтэйгээ амьдардаг нэгэн байлаа. Нэг өдөр "Таны номын сан олон номтой юу? Татгалзахгүй бол би өөрөө үзэж болох уу?” гэх нь тэр. Бололгүй яах вэ хэдэн ном бий. Чам шиг хурдан уншдаг хүн ч он гаргах байлгүй гээд шил архи аван гарах гэтэл, "Болд ах аа, би ажлаа тараад танайхаар орж ном авна шүү. Танайх том ногоон хаалгатай хашаа байх аа? Нохойгүй биз” гэжээ. Болд тэг, тэг гэчихээд гарчээ. Болд шар тайлсан 100 гаруй грамм архин дээрээ саяын авсан шил архиа ууж тасраад бүхлээрээ хэвтээд "нам” болчихжээ. Зуны өдөр байсан тул даарна гэх биш. Өдөр нэг цагийн алдад тасарсан тул овоо унтсан бололтой.
    
"Орж болох уу?” гэсэн энхрий ялдам дуугаар сэрээд, "Ор оо, ор” гэв Даашинзнаас өөр нөмрөггүй шахам чилгэр гоолиг бүсгүй орж ирээд энэ тэрийг сониучирхан харснаа бичгийн ширээний дэргэдэх сандал дээр суужээ. Хоёр өрөө байрны том өрөө нь аргагүй л ганц бие эр хүнийх гэдгийг илтгэх адил тавилга гэх юмгүй шахуу цомхон ажээ. Болд ёолсхийн өндийнгөө "Өө Үрэлмаа дүү өөртөө үйлчил дээ. Чамайг ирж ном сонирхоно гэсэн болохоор хөргөгчинд ундаа хийсэн ухаантай. Чихэр, жимс, шоколад ч буй. Гадаа халуун байна” гээд босчээ. Түүнийг ундаа уун, жимс идэх зуур нүүр, гараа угаахчаа аядаад номын буюу жижиг өрөөндөө дагуулан орж ном сонгуулжээ. Тэр удтал сонирхоод Чингиз Айтматовын өгүүллэгийн түүвэр аван сайхан амрахыг хүсээд гарч одов. Энэчлэн Үрэлмаа өдөр бүр шахуу ном авч номын тухай ярилцсаар өчигдрийг хүрсэн билээ. Бүх зүйл бурхны зааснаар өчигдөр тохиожээ. Өчигдөр Болдын амьдрал болдгоороо болж, оройхон Үрэлмаа ирж ном сонгох болов. Тэгтэл Үрэлмаа гэнэт "Та ер нь хоол хийж иддэг хүн үү?” хэмээн нэг л өөриймсөг дуугарчээ. Нэгд, амжихгүй юм. Хоёрт, уучихаар юм идэх дур хүрэхгүй юм гэж үнэнээ хэлбэл "Би танд хоол хийж өгье дөө. Та ядаж гол дээр очоод толгой хүзүү, хөл гараа угаагаач” гээд бас л өөриймсөг хэлэх нь тэр. Тэгээд тэр хоолны тавиурынх нь өмнө явган суугаад материал сонгож эхлэв. Араас нь хулгайн нүдээр халиавал нимгэн саарал даашинзтай эвлэгхэн биетэй бүсгүйн бие бараг ил шахуу харагдах агаад хоёр гурвалжинг хурц үзүүрээр нь холбосон аятай нарийхан бүсэлхий, өргөн тэгш цээж, талбиундуу өгзөг нь харцыг нь татах аж. Гэнэт хорын бодол хөврөх нь тэр. Нүүр, гараа угаахаар явахдаа элдвийг бодов. Секс хийлгүй хэр удсанаа ч бараг мартжээ.
    
Хавар нэг мөнгөний хүүхэнтэй унтаад өвчин авч замарснаас хойш дургүй хүрсээр сүүлдээ ч таг мартсанаа санав. Намайг хөл, гараа угаа гэдэг нь ч ямар учиртай юм бол гэх зэргээр хаа хамаагүй юмыг холин барин боджээ. Лав зүгээр хэлээгүй байх гэх зэргээр бодонгоо бараг усанд ороод амжив. Түүнийг ирэхэд Үрэлмаа хоолоо бараг бэлдчихсэн сууж байлаа. Дассан болоод ч тэр үү, өөрийн гэр мэт тухалжээ. Би танд гарынхаа цуйванг хийж өгөхөөр шийдлээ гэнэ. "Өө, ямар сайхан юм бэ? Тэгвэл би даруулгаа авна аа. Чи юу уух вэ? Хоёулаа өнөөдөр жаал ярья” гэжээ. Би ганц хоёр пиво ууя гэх нь зөвшөөрсний тэмдэг ажгуу. Хоолны даруулгаас гадна хольц мольц аваад иржээ. Үрэлмаа хоолыг харин ч нэг хийх шиг хийдэг бүсгүй аж. Тос даасан сайхан цуйван идэнгээ хундага тулгалаа. Ёс юм гээд эхний хундагыг хэн хэн нь тогтоочихоод Үрэлмаа хүйтэн пиво уунгаа номын тухай ярилцаж эхлэв. Хар багаасаа ном унших сонирхолтой болсон гэнэ. Тэр нь ч үнэн байлаа. Авч явсан номуудаа бүгдийг уншдаг нь ил харагдана. Уншсан номоо өгөхдөө агуулгыг нь өөрийн үгээр товч бөгөөд гоё ярихыг нь яана.
    
Болдын уншаагүй номуудыг уншсан нь ч мэдээж. Энэ бүхэн ярианаас нь мэдэгдэнэ. Болд архиа тохируулан багаар уух агаад нэгэнт дэвсгэртэй болохоор амархан халаад ирэв. Үрэлмаа 100 татаад, хоёр шил пивоны ард гарсан болохоор мөн л халжээ. Пиво дууссан учраас Үрэлмаад пиво нэмж авлаа. Үрэлмаагийн өвөрмөц төрх үзэсгэлэнтэйгээр туяараад ирлээ. Болжморын өндөг шиг жижиг цоохор сэвх нь нүүрэнд нь бүр ч өнгө засна. Тэр мэнгэнүүдтэй нь өнгө булаалдах адил хацрыг нь дагасан хэдэн мэнгэ нүүрийг нь ёстой нэг чимэх шиг болжээ. Царайных нь үндсэн дэвсгэр шаргал агаад гэрэлтэй бас цоглог амуу. Дуу, хоолой нь ер бусын наалинхай гэхэд бараг багадна. Шүд нь тэгш хийгээд хоёр соёо нь инээхэд нь төрхийг нь бүр ч чимэх мэт тодорно. Хүүхэд шиг гэнэн инээд цацраан элдвийг ярьж эхэллээ. ХААИС-ийг агрономич гэх хачин хэрэггүй/өөрийнх нь хэлснээр/ мэргэжлээр төгссөн гэнэ. Төгсөх жилээ Ховдын нэг залуутай сэтгэлтэй болж явалдаад охинтой болон хоцорчээ. Эх, эцгээс хоёул, нэг эгчтэй, тэр нь тусдаа гарсан аж. Өөрөө аав, ээжтэйгээ байдаг бөгөөд тэр хоёр нь зээ охиноо дагуулаад айлчлахаар явсныг ч нуулгүй ярилаа. Би араас нь орой очих ёстой гэнэ. Хоёр хөх нь сэрийж ирээд цээжээрээ үл ялиг хөдлөн инээхийнх нь эгдүүтэйг хэлэх үү. Яагаад ч юм Болдын сэтгэлийн гүн дэх нэг утсыг энэ бүхэн хөндөх ажээ. "Би хааяа боддог юм. Энэ сайхан ах эхнэртэй бол ингэж явахгүй дээ. Залуудаа хөөрхөн ах байсан байх. Нүдэнд дулаахан, боловсролтой хүн хайран юм даа гэж дэмий л бодох юм даа” гээд санаа алдах нь үгээ бараг хэлэх шиг болжээ. Энэ бүхэнд нь зориг орж бага зэрэг халамцсан Болд ч санаагаа хэлэхээр шийдэв. Ямар жаахан охин биш, гуч гарсан бүсгүй энэ зэргийн юмыг ойлгох байлгүй. Болвол тэр л биз гэж бодоод "Үрэлээ, надад хань болоод ярьж хонооч” гэчихэв. Үрэлээ бодсон ч үгүй шуудхан "за” гэжээ.
    
Нүүр хагарсан хоёр архиа ч, пиво оо ч хуваан ууж яриандаа мансуурчээ. Дэлгүүр хаахаас өмнө нэмж ширээгээ цэнэглэхээр боллоо. Бүхнийг амжуулсан хоёр орон дээрээ зэрэгцэн мөр мөрөө түшин суугаад ярилцах ажээ. Гаднаас зуны, дотроос архины, хажуунаас залуухан эмэгтэйн эрчимлэг бие төөнөөд Болдын бие ёстой халуу шатаж авай. Тамхиа татаж, архиа шимэнгээ Үрэлээг бүсэлхийгээр нь тэврэн биедээ наан ярилцаж байлаа. Үрэлээ ч халуу төөнөтөл хажуугаас нь налан хамаг сэтгэлээ онгойтол ярина. Ингэсээр байтал шөнийн 0.00 цаг болжээ. "За, хоёул амрая даа. Нэгэнт ойлголцсон ах, дүү хоёр нэг орон дээр зэрэгцэхээс. Тэгээд ч өөр ор, дэвсгэр байхгүй” гээд үнэнээ хэлэн ороо засаад гэрлээ унтрааж түрүүлээд орондоо оржээ. Үрэлмаа нэгэнт бүх зүйл тодорхой болсныг ойлгосон тул цэрвэлгүйхэн тайчаад улаан дотоож, хөхний даруулга хоёртойгоо аяархан гулган орж ирлээ. Галтай цогтой хүүхэн гал улаан хувцастай гэдэг үг санагдана. Оршил үгүйгээр сэтгэл шулуудан өөр рүүгээ татан үнсэж, таалж эхлэв. Үрэлмаа амьсгаадан үнсүүлэх агаад "юм” үзэлгүй удсан нь илт бие нь ялимгүй чичигнэх аж. Үнсэж үнгэнгээ хөхөвчийг нь мултлан орны толгой уруу шидээд, хөхнөөс нь уруудан илсээр хэвлийг нь өнгөрөөн умдаг хавиар нь аялахад тэчъяадан гинших нь дэндүү гоё агаад сэрэл асаам ажээ.
    
Нимгэн улаан дотоожийг нь аажуухан шувтлахуй өгзөгөө өргөсхийн хөлөө ээлжлэн өргөсөөр тайлуулсан нь зөвшөөрсний бүрэн тэмдэг байв. Болд дээр нь аажуухан гарвал Үрэлээгийн бие хөвөн адил хөвсгөр зөөлөн нь үгээр хэлэшгүй энхрий ажаам. Хатсан гадил адил хөвчирсөн эрхтэнээ жижигхэн аарцаг уруу нь тултал чичиж орхижээ. Бүсгүй эвхрэлдэн дуу алдсанаа уйлагнах адил дуу гарах нь сэтгэл ихэд хөдөлсний илрэл биз ээ. Болд Үрэлээг ёстой л үнгэх шиг болжээ. Хамаг биеэ усан хулгана болтол удаан үзжээ. Согтууруулах ундааны нөлөө байсан биз, тавилгүй баахан талхилжээ. Энэ ч хагссан бүсгүйд таатай байсан биз. Үе үе "Үхлээ ш дээ. Ёоё л доо” гэвч өвдөөд байгаа юм болов уу гээд хөдөлгөөнөө зөөллөхөөр хөдлө л дөө гээд дал мөрийг нь базлан хүзүүг нь аяархан хазан тачаадах аж. Ёстой л сексийн ном сурахад заасанчлан байрлал бүхнээр үзэн, ноололдон нялуурсаар өглөө болгожээ. Жижигхэн хөөрхөн биетэй бүсгүйн "юм” жижиг байдаг нь хууль болохоор Болдын дур хүслийг ёстой оволзуулж байлаа. Тэрнээс хойш хийсэн ажлынхаа тоог мартсан агаад энэ өдрөөс ийм нэгэн бэлгийн хостой болжээ. Ай хөө, амьдралаа гэж аргагүй л баян хорвоо юм даа.
WWW.T1771.TK

Category: богино өгүүллэг | Views: 12817 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024