+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » February » 22 » Өгүүллэг:: ААЛЗ
8:08 PM
Өгүүллэг:: ААЛЗ

 Өгүүллэг::


ААЛЗ


Өглөөний шаргал наран аалзны хэвлийг ээхэд тэр сая эцэс төгсгөлгүй ажлын дөрнөөсөө хөндийрч хоромхон төдий завсарлага авч хэсэг хөдлөлгүй таазнаас зүүгдэв. Нарны гэрэл түүний нөр их хөдөлмөрийг үнэлэх мэт өглөөний хяруунд үл мэдэг дэвтсэн судлыг гэрэлтүүлэхэд хий агаарт үхлийн цайз болон хөндөлсөх түүний тор сувдран цайрч улам үзэсгэлэнтэй харагдах аж. 
Энэхэн хоромд зэргэлдээх цонхны сийлхийд амьдрагч ялаа нарны гэрэлтэй уралдан хошуугаа цухуйлган яаран нисчихэв. Харин энэ өглөө тэр амьдралдаа анх удаа алтан дэлхийг алагчилгүй гийгүүлэгч нарны -Өглөөний мэнд гэсэн урин дулаан урсгалд хариулахаа мартсанаа хөөрсөн хойноо л санав. Гэвч хожимджээ. Нарны гэрэлд дэвтсэн цана нь хатаж чивчирсэн аалзны торонд тэр гацчихав. Хичнээн тийчлээд хаашаа ч гарах аргагүй болсон түүний амьдралын төгсгөлийн гэрч нь аалз бас алтан нар хоёр л болов.

 *     *     *

Дорнын сэвэлзүүр салхи өглөөний наранг үл анзаарагч далайн мананг их хотын гудамд авчирчээ. Хотын хөдөлгөөн эхлэхээс өмнө ажлаа амжуулдаг хогныхоны хааз өндөртэй том тэргүүд хажуугаар өнгөрөхөд хавын газраар нэг хэсэгтээ нэл өмхий үнэр тархах бөгөөд яг энэ үеэр тэр тэргээс амжиж уулзваргүй газраар зам гарч гүйсэн хар нүдний шилтэй өндөр залууг тэд золтой л дайрчихсангүй. Хогийн тэрэгний хэнгэрэг хагалах дөхсөн дохио түүнийг тохуурхах мэт чарласаар удалгүй манан дунд орон замхарчихав. Амандаа хараал урсгасаар замын хөндөл дээр зогсох цэмцгэр хувцастай залуу хавьд тархсан өмхий үнэр хамар сэнгэнүүлэхэд амаа даран тэр үнэрээс дайжих мэт  хажуу тийш хар хурдаараа хэд харайлгаад газар нулимаад аль хэдийн замхарсан хогийн машины араас заналтайгаар ширтэн хэсэг зогсов.
-Хар үүрээр хот бузарласан балиар амьтад гэж тэр амандаа гүвтнээд өмхий үнэр хувцасанд нь шингэчихсэн юм шиг өөрт нь санагдаж хүрэмнийхээ энгэрийг татаж үнэрлээд яарвайж халааснаас тамхи гарган зууж асаав. Тэр нэгэнт зорьсон газраа иржээ. Байшингийн буланд гэрэлтэх «Казино» гэсэн босоо гэрлэн чимэглэл унтраагүй байхыг бодоход тэр цагаасаа жаахан өмнө ирсэн аж.
Түүний өдөр бүхэн эрхэлдэг ажлын байр нь энэ. Тархиндаа тоо үржүүлж, өчигдөр шөнө гэнэдэж алдсан мөнгөндөө харамсаж, өөрийх нь халаасыг шувтлаад гаргасан өвгөнөөс өнөөдөр хариугаа хэрхэн авахаа тунгаах мэт тамхиа шуналтай гэгч нь сороод дээш хий гөлрөв. Удалгүй тэр нэгийг санасан бололтой жуумалзан инээгээд замын хашлага руу тамхиа няслаад шилэн хаалгаар орж явчихав. Танил үнэр, танил нөхөд зарим нь «энэ нэг юм» гэсэн шиг хайхрамжгүй харан толгой дохино. Яаж ч хайхрамжтай байхав дээ. Тэд бүгд өдөр бүр нэг ширээнд сууж тоглон элдвийг хөөрөлддөг ч цаанаа бүгд бие биенээ үзэн яддаг хойно. Харин хаа нэгтээ хэсэж яваад санамсаргүй ороод ирсэн ногоохон гэнэн тоглогчдын халаасыг хамжиж суйлахдаа нүд нь сэргэж тамхи татах зуураа амны зугаа болгож ярих дуртай.


Өнөөдрийн ширээнд урд шөнө түүний халаасыг хөнтөрсөн егзөр Дэвид юу ч болоогүй юм шиг  мөрийг нь алгадаж мэндчилэв. Тэр түүний хариуд хоёр секундын инээмсэглэлээр хариу өгөөд ширээнд суув. Хос хоёр бололтой шинэхэн хоёр ногоон алим сууж байна. Эмэгтэй нь бооцоог өсгөх эрэгтэйрүүгээ муухай харан толгой сэгсэрэхэд залуу гэм хийсэн юм шиг түүнрүү хараад алгаа дэлгэн хариу өгөв. Залуугийн нүд ердөө хоёр багахан хостой гэдгээ хэлээд байхад газардах дөрвөн хөзөр хэн нэгэнд, өөрөөр хэлбэл егзөр Дэвид аль хэдийн дараалсан таван хөзөртэй болсныг илтгэнэ. Харин залуу зогсох төлөвгүй гар дахь хоёр хөзрөө байн байн харан нэгэнт тавьчихсан мөнгөнийхөө араас итгэл муутайхан харна. Энэ үед гэнэт Дэвидыг хорломоор санагдан «Азтай аавын хүү таван хостой сууж байна даа» гэж хэнэггүйхэн хэлэхэд залуу газарт эргэсэн модыг дахин нэг нухацтай хараад гар дахь хөзрөө чулуудчихав. Егзөр Дэвид надруу нэг муухай хяламхийгээд залуугийн өмнөх читон руу харамсал шуналын нүдээр харснаа түүнийгээ нуух гэсэн мэт хуурамч инээж -За за «балын бага нь амттай» гэдэг биздээ гээд өөрт оногдсон читоноо өмнөө өрж эхлэв.
За одоо миний ээлж дээ гэсэн шиг тэр хоёр залууг олзлонгуй хараад читон худалдаж аваад тоглоомондоо оров. Энэ үед эмэгтэй нь өндийж үүдрүү явахад араас нь хараад дажгүй бөгстэй хүүхэн байна шүү гэсэн шалиг бодлыг нь залуугийн ширүүхэн харц дор нь арчиж орхив.
Удалгүй тэдэнтэй Жонн нэгдэв. Том далбагар малгайнаас салдаггүй энэ нүдний шилтэй шар өвгөн тэтгэмжийн мөнгөө авахаар энд хонуут өнжүүтээр ирж суудаг бөгөөд нэг удаа дэлхий аварга шалгаруулах покерын тэмцээний шалгаруулалтад азаар тунаж үлдсэнээ хүн бүхэнд улиг болтол ярьж, өөрөө шалихгүй атлаа шинэхэн ногоон алимнуудад багшлах их дуртай. Үнэхээр түүний энэ арга заримдаа ногоон алимнуудад үйлчилдэг бөгөөд тэд түүнтэй тоглохдоо жийрхдэг нь инээдтэй. Үнэндээ өмнө нь өрсөн уул овоо шиг читон нь хожоод авсан юм бус худалдаж авсан гэдгийг мэдвэл тэдний хөх инээд хүрэх нь лавтай.
       
Шөнийн нөр их хөдөлмөрийнхөө ургацыг аалз хурааж эхлэх нь тэрээ.
Үд дундын хэрд түүний үхлийн тор чамлахааргүй хүнс бэлдэж аалз авхайн үдийн зоог амттайхан болов.
Шинэ барилга, шинэ модны үнэр шинэ тохилог сууцаар элбэг байдаг учир урд шөнийн урласан тор ан сайтай байсныг эргэцүүлэх зуур тор татаагүй зүүн жигүүрээр олон ан хий нисч өнгөрсөн нь санаанаас нь огт гарсангүй. Түүний шинэ тор маргааш ч ан ихтэй байх нь дамжиггүй биз. Гэхдээ аалз өглөө нь наран эхтэй мэндлэхээ мартчихгүй бол тэр шүү дээ.

Үргэлжлэл бий



Category: богино өгүүллэг | Views: 1404 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024