+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » January » 10 » /Өгүүллэг/Амур : Увьдас
4:53 PM
/Өгүүллэг/Амур : Увьдас

 /Өгүүллэг/Амур :

 Увьдас

Удганы хүү үеийнхнээсээ доожоогүй болохоор бусад хүүхдүүд ”нусгай” гэж хочилдогч ээжээс нь айгаад тэр бүр шоглож үл

зүрхлэнэ. Хүүхдүүд нум сум харваж буюу модон сэлмээр тулалдан тоглож байхад нусгай хүү урцныхаа үүдэнд суугаад тэднийг атаархангуй хардаг байлаа..Заримдаа хүүхдүүдтэй тоглох боловч тэдний гарын аяыг даахгүй уйлах буюу тоглоом нь сонирхолгүй санагдаад урц руугаа урамгүйхэн буцна..Он цаг улиран одож сансарын хүрд эргэлдсээр хөвгүүд өсөж том болоод эрийн цээнд хүрчээ..Энэ отогыхон дундаа байтугай хаа хол хүртэл үзэсгэлэн гоо нь гайхагдсан нар мэт гэрэлтсэн нэгэн охин байлаа..
Түүний цагаахан царай хархан нүд ягаахан хацар, өөгүй цэвэрхэн бие хаа, гил хархан үсээ намируулан алхахыг харваас тэнгэрийн элч бууж ирсэн гэлтэй ажээ..Омогийн ахлагчийн амин хайртай эрдэнийг омогын бүх л залуус шохоорхон сэм хүсэмжилдэг ч охины зүрхэнд хайрын галыг асааж чадсан тэр азтай залуу сайн анчин төдийгүй сайхан эр отогт байлаа..Залуу хосууд хайрын үгээ ярилцан халуухан гараасаа атгалцаад тэртээх оддыг ширтэн мөрөөдөж байхдаа хамгаас илүү аз жаргалтай ...Тэр зудтай жилийн өвөл цас их унаж хоол хүнс хомсдож омогын бүх анч эрчүүд алс тайгын гүн рүү явж ан гөрөө хийхээр болж алсын замд бэлдлээ.Омогын ахлагч удгандаа ан ав олз омогтой болохыг даатгаж удган ч шөнийн оддыг ширтэн том түүдэг галын дэргэд тал хэнгэргээ цохин бөөлж,ангийн олз хийморыг онго тэнгэрээсээ гуйлаа..
Анчид үүр цүүрээр хөдөлж авгай хүүхдүүд, отог омогоо сахин үлдлээ..Хэрэв анчид ганзага хоосон ирвэл омог отогыхон өлбөрч үхэх болохоор хоосон буцах эрх тэдэнд байхгүйээ.Охин хайртай залуугийнхаа гараас атган хацар дээр нь зөөлхөн үнсэж харин анчин эр олз омогтой харьж ирээд чамтайгаа гэрлэнээ хэмээн амаллаа..Нум саадгаа агсан алсыг зорьж буй анчдыг охин нулимстай нүдээрээ үдэж цаашилсаар холдох тэдний араас үлдсэн хүмүүс хайрласан, хүлээсэн, итгэж найдсан харцаар харсаар хоцорлоо..Энэ үед удганы хүү урцныхаа гадаа явагсдын зүг атаархсан байртай хараад зогсож байлаа..Нусгай хүү эрийн цээнд хүрсэн ч чоных шиг гүйлгэнэсэн харцтай туранхай нүдэнд хүйтэн эр болжээ..Гадаа жавар тачигнаж энэ дэлхий тэр чигтээ царцан хөлдөж орхиод амьд бүхэн бас нойрсож байнуу гэлтэй..Охин ганцаардан гуниглаж хайртынхаа хойноос анчидын хойноос санаа зовниж байлаа..Уйтгартай бүүдгэр өдрүүд зогсоо зайгүй цас шуурах өлсөглөн чоно алсад улих нь цаанаа л нэг зэврүүн..Оройд омогынхон том урцандаа цугларан анч эрсээ аян замдаа сайн яваад ирээсэй хэмээн залбирч халуун гал дээрээ цас хайлуулан буцалгаад тайгын жимс навчисаар бэлдэсэн цай ууцгаан өлөн зэлмэн суусаар .. Удганы хүү хулгайн нүдээр ахлагчын охиныг сэм ширтэж цээжин дотор нь тийм гэхийн аргагүй халуун гал төөнөж ямарч үнээр хамаагүй бүсгүйг өөрийн болгохсон гэж тачаадан хүсэмжилнэ..Ээжийнхээ увидас арга жатгаас хичээнгүйлэн суралцаж байхдаа түүний гол зорилго нь омог отогынхоо тэргүүн удган болчихоод ахлагчын охиныг эхнэрээ болгож авахсан гэсэн шунал хүсэл байлаа,Хүсэлдээ хөтлөгдөн улам шамдсаар авай..

Удган эх түүнд бүх мэддэг зүйлээ зааж онгод тэнгэрийн хүчийг тэр бага багаар мэдэрсээр байлаа.. Нэгэн шөнө удганы хүү онго тэгэрээсээ анчин залууг аян замд нь саатулахыг гуйжээ..
Анчид аяншиж ядарч арайхан тайгын гүнд хүрч тэндээ ан аваа хийж ганзага дүүрэн болжээ..Отогруугаа буцах тэр гайт шөнө гэнэт анчид руу хөвчийн хүрэн баавгай дайрч анч залуу эрэлхэгээр тэмцэж бусдыгаа хамгаалж байгаад өөрөө баавгайн хүчит саварт өртөн амиа алджээ.

Анчид 20 гаруй хоногийн дараа отогтоо ирсэн ч бүсгүйн хайртай залуу л ганцаараа ирсэнгүй..Ахлагчийн охин уйлан хайлж орь дуу тавьсан ч үхсэн хүн ямар эргэж ирэх биш дээ…Удганы хүү түүнийг тайвшруулж аргадан байсныг бие нь илааршиг хэмээн өвсний ханд уулгасныг бүүр түүр мэдрээд ухаан алджээ..Амьдрал үргэлжил хахир өвөл дуусаж хаварын урь ороход удганы хүү ахлагчын охинтой гэрлэжээ ..Урьдын үзэсгэлэнт охиныг одоо танихад нэн бэрх болжээ..Инээх ч үгүй уйлах ч үгүй дуугарах ч үгүй гөлийж суудаг болжээ,Удганы хүү удаа дараа дур тачаалаа тайлан эзэмдсэнч эсэргүүцэхгүй нэг л хүйтэн хөндий амьд сүг гэлтэй байдаг байлаа.
Хавар болж цаг дулаарч хүн бүрийн сэтгэл тэнийж баяртай байх боловч бүсгүй л үхмэл уйтгартай хэвээрээ…Увьдас шидийн хар хор түүний хайртыг мартуулж тэр уйлах инээхийг идэж уухаа ч умартжээ.Омогын ахлагч охиндоо санаа зовж байвч удган эмгэний ид шидэнд найдан идгэнэ дээ гэж хүлээсээр …

Tэр хаврын намуухан өглөө үхсэн хүн буцаж ирлээ..Анчин хүү буцаж ирлээ,Яах аргагүй баавгайд бариулж амьсгал хураасан болохоор хамт явсан анчид нь түүнийг газар хөлдүү байсан учир оршуулалгүй өвсөн бухалдаа орхисон юм байжээ..Гэтэл залуу гэнэт ухаан орж тэр ч байтугай амьд гарч чаджээ..Tүүнийг шархандаа халуурч үхэхийн даваан дээр байхад удган эмгэний онгод түүнд туслаж тэр амьд гарчээ..Aхлагчийн охин түүнийг хараад хараал шид нь арилж хайртай залуугийнхаа зүг гүйж хүрээд тэврэн авлаа..Түүний биеийг эзэмдэж чадсан ч сэтгэлийг нь өөрийн болгож чадаагүйдээ бухимдсан удганы хүү отогоосоо яваад эргэж ирээгүй гэдэг..Харин удган эмгэн хүүдээ бус ариун хайраа дээдэлсэн залуу хосод тусалсныг хэн ч ойлгож хэн ч мэдээгүй гэнэ лээ..Аяа хайрын хүч агуу ажээ..



Category: богино өгүүллэг | Views: 1123 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024