+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » April » 18 » /өгүүллэг/: Дэлбэгэр малгайтай охин
10:55 PM
/өгүүллэг/: Дэлбэгэр малгайтай охин

/өгүүллэг/


Дэлбэгэр малгайтай охин


Бороо арилжээ. Тэнгэр, өглөөнөөс хойш бороотой байсан гэхэд итгэмээргүйгээр цэлмэж, үдшийн гялаан мишээж үзэгдэнэ. Чийг үнэртээд л, ганцаараа, хосоороо, хэд гурваараа тайвуухан алхах хүмүүс тэнгэр, үүл, шорооны үнэрийг мэдэрч, бас түрүүчийн ододтой хамт газарт буусан эртэч саран дээгүүр алхацгаана.

Буудалд нэлээд хурдтай ирж зогссон автобусны дугуй замын хонхорхойд таарч, нүүр нүд уруу нь шалбааг үсчихэд Болдхүү сэхээ орлоо.Анзаарвал түрүүнээс хойш нэлээд удаан суучихжээ. Хаачихаа эс мэдэн, шийдэж ядан суусаар байтал цаг ч орой болсон байв. Бүдүүвтэрхэн төмөр шонгууд зоож, дээр нь нимгэн төмрөөр дээвэр хийсэн, хүлээлгийн сандлынх нь арын түшлэгний голын хөндөл нь хугарсан энэ л буудал дээр Болдхүү лав 15 жил орой бүр автобус хүлээн зогсчээ. Ажлаа тараад энэ л буудлаас унаанд сууж гэртээ харина. Гэхдээ түүний зогсдог буудал нь хэвээр ч суудаг автобус, очдог айл нь өөрчлөгдөөд жил гаруй болжээ.Танил дасал болсон энэ буудлын автобуснууд түүнийг гэрт нь биш Гэрлээгийнд хүргэх болсон нь түүний амьдралд тохиох ёстой хувь тавилан, бурхнаас түүнд оногдсон заяа төөргийн үр хэмээн Болдхүү өнөөдрийг хүртэл итгэж явсансан. Харин одоо тэрээр хаачихаа мэдэхээ больчихсон үүлгэр амьтан ойр ойрхон тамхи асааж татан энд суусаар байлаа.

-Ерөөсөө л гэртээ яваад очьё. Уучлал гуйж, аргадан сөхөрч, түмэн буруугаа хүлээн гэмээ наминчлая. Цэндээ яахав, эхлээд гайхан цочирдоно. Дараа нь уурлаж, загнана, бүр харааж зүхэн хөөж туух биз. Гэвч түүнийг нь л тэсээд гарчихвал дараа нь баахан уйлаад тэгсгээд тайвшрах нь лав. Магадгүй битүүхэндээ бол баярлаж ч мэднэ. Харин охин нь яах бол...?

Дөнгөж өдөр уулзаад салсан хэрнээ л охиныхоо царайг харна гэхээс Болдхүү нэг л халшраад байв.

Болдхүүг өдөр ажлаа хийж суутал хаалга гэнэт сэвхийн нээгдэж, жаахан биендээ томдонгуй номын цүнх үүрсэн охин түүний өрөөнд баяр хөөртэй гэгч нь үсрэн орж ирж билээ. Аавдаа нэг үнсүүлчихээд, цүнхээ тайлангуутаа л өлгүүрт өлгөөтэй байсан Болдхүүгийн хүрэмний энгэрийн халаас уруу гараа шургуулсан. Тэгснээ тэр халаасанд юу ч байгаагүйд итгээгүй бололтой дахин нэг уудалж үзээд, сүүлд нь хоёр хажуугийн хармааг нь хүртэл нэгжсэн. Хүрэмний халааснаас хайсан юмаа олоогүй охин гайхсан байртай аавруугаа харахад Болдхүү босч очин хармаагаа уудалбал нээрэн тэнд юу ч байсангүй.

"Яах аргагүй өчигдөр орой байсан л юм даа.? Болдхүү пиджак, бүр өмднийхөө хармааг хүртэл уудалж үзлээ. Гэвч хайсан юм нь алга байв.Мэдээж өчигдөр орой хүрэмнийхээ энгэрийн халаасанд өөрийн гараар хийсэн юм яахаараа ч өмд, пиджакны хармаанд орох билээ дээ? Охиных нь царай тийм гэхийн аргагүй болж, урвайгаад явчихлаа. Болдхүү охиноо аргадаж, дэлгүүрт дагуулж ороод зөндөөн чихэр, жимс авч өгсөн ч охин тайвширсангүй, гомдонгуй харцаар харж, асуусанд нь нэг хоёр үгээр хариулахчаа аядан дуугүй байсаар ээж нь ирээд аваад явахад баяртай ч гэлгүй гарч одсон.

Урьдынх шигээ салж ядан хүзүүгээр нь тэвэрч, дахин дахин үнсүүлсэн ч үгүй. Охиныхоо ийн аашлахад гайхан балмагдсан Болдхүү ч "алив, охиноо дахиад үнсэе. Хичээлээ сайн хийгээрэй. Ээждээ сайн туслаарай” энэ тэр хэмээн сүйд болсонгүй. Үнэхээр ойлгомжгүй хорвоо юм даа. Хүүхдийн сэтгэл хичнээн эмзэг, энхрий гэдгийг Болдхүү мэднэ. Гэхдээ ганцхан чихрээс болж ингэтлээ гомдох юм гэж даанч санасангүй.

...Болдхүү орой бүр ажлаас тарж ирэхдээ өөдөөс нь тосон гүйж ирэх охиноо өхөөрдөн өргөөд, дэлбэгэр малгайтай охины зурагтай чихэр өгдөг, охин ч сүүлдээ үүнд нь дасаад аавыгаа орж ирэнгүүт л угтан гүйж очоод намайг өргө гэсэн янзтай хоёр гараа дээш өргөн зогсоно. Тэгээд аавдаа тэврүүлэнгүүтээ шууд л энгэрийнх нь хармааг ухан "нормын ганцыгаа” олж аваад тэр дор нь задлан, нүүр амаа халтартуулан идэж эхлэхэд Болдхүү өөрийн эрхгүй өхөөрдөн инээдэг байж билээ. Аав, охин хоёрын ийн аяглахыг жаргалтай гэгч нь харж зогсох эхнэр нь "Чи хүүхэд муу зан сургаад л” хэмээн эрхлэнгүй үгүүлдэгсэн. Заримдаа ч бүр "Өө, өөр байхгүй юм уу даа, надад аваагүй гэж үү” гээд л охин шигээ хармаа халаасыг нь уудалж ухаж төнхдөг байлаа. Тэрнээс ч болсон уу Болдхүү орой харих зуураа үүдний дэлгүүрээс заавал хоёр ширхэг чихэр авдаг болсон. Нэгийг нь охиндоо зориулсан энгэрийн хармаандаа хийчихнэ. Харин нөгөөг нь нуучихаад эхнэрээ цаашлуулж, " Байгаа байгаа. Наад хармаанд чинь л байх ёстой. Чи өөрөө олоод ав” хэмээн инээж, олоогүй эхнэр нь худлаа гомдсон дүр үзүүлэн " Чи надад аваагүй л юм байна ш дээ” хэмээн эрхлэн тунихад нь бууж өгөн, нуусан чихрээ гаргаж өгдөгсөн.

Ай хөөрхий хүний амьдралаа гэж. Энэ бүхэн нэг л өдөр дууссан юм даа. Одоо хаачихаа ч мэдэхгүй, элэгдэж мөлийсөн модон сандал дээр нь жихүүцэн суугаа энэ л автобусны буудал дээр Болдхүү анх Гэрлээтэй учирч билээ. Ялимгүй томдсон гэмээр нүдний шилтэй, хүрэн үсээ задгай тавьсан, дэгжин маягийн хүүхэнтэй орой бүр буудал дээр таарна. Хэдийгээр нэг автобусанд суудаггүй ч гэсэн орой бүр ингэж тааралдсаар эхлээд толгой дохин мэндэлдэг болж, сүүлдээ танилцаж, нэг л мэдэхэд дотноссон. Гэр гэрийн зүг салан оддог байсан энэ л автобусны буудлаас Болдхүү нэг л өдөр Гэрлээгийнд очих автобусанд суусан юм.

Түүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. Болдхүүг гэрээсээ явахад эхнэр нь юу ч хэлээгүй. Харин дараа нь охинтойгоо уулзахаар очиход нь уурлан загнаж, уйлж унжиж, охинтойгоо уулзуулахгүй энэ тэрдээ хүртэл тулсан удаатай. Гэвч амьдрал алдаа эндэл, өшөө хорслоос гадна хайр энэрэл, ухаарал, уучлал дээр тогтдог хойно. Удалгүй хэн хэн нь хувь тавилантайгаа эвлэрсэн юм. Гэрлээ бас нэг охинтой. Охиноос нь нэг насны эгч тэр охин саяхнаас Болдхүүг аав хэмээн дуудах болсон юмсанж . Харин хэлд орохдоо л "ааб” аав” миний аав аа” хэмээн шулганасан тэр охин долоо хоногт нэг л өдөр, баасан гарагт аавтайгаа уулзахаар ирнэ. Орж ирээд л аавынхаа хүрэмний энгэрийн халаасыг уудалж, дэлбэгэр малгайтай охины зураг бүхий чихэр олж аваад амтархан идэнгээ долоо хоногт болсон бүх л юмаа шулганан ярьдаг билээ. "Дахиад чиний барааг харахгүй, охинтойгоо ч уулзуулахгүй” хэмээн уйлж бухимдаж байсан эхнэр нь өдрийн цайныхаа цагаас хомслон байж охиноо төрсөн эцэг дээр нь авчирч өгчихөөд орой ажил тарахын үеэр аваад явдаг байлаа. Аав охин хоёрын уулзалт ийнхүү хэдхэн цаг л үргэлжилнэ. Тэглээ гээд Болдхүү гомдох нь үгүй, харин ч түүнийг охинтой нь уулзуулж, охиноо төрсөн эцгээс нь хөндийрүүлэхгүй яваад нь Цэндээдээ баярлана.

...Болдхүү халааснаасаа тамхи гарган зуусан ч асаагуур нь ажилласангүй. Буудлын дэргэдэх мухлагаас шүдэнз худалдан авбал худалдагч залуу " Ах аа хариулт мөнгө байдаггүй ээ. Та чихэр авчихаач” гэв. Охиных нь дуртай, дэлбэгэр малгайтай охины зураг бүхий чихэр харагдсанд гурван ширхгийг аваад Болдхүү буцаж дасал болсон модон сандал дээрээ суулаа. Тамхиа ч асаасангүй. Нэг чихэр задлан амандаа хийгээд цаасыг нь хуруугаараа тэнийлгэн дэлгэсээр чихрээ удаанаар идлээ. Амттай юм аа. Амттай болоод л охин, эхнэр хоёр нь тэгтлээ дурладаг байсан байх даа. Тэр тусмаа татах тамхиа авахаас бусдаар дэлгүүр зүглэдэггүй нөхөр нь зориуд дэлгүүрт очоод охиндоо, эхнэртээ өгөх гэж авсан болохоор бүр амттай байдаг байсан байж таарна гэж бодохуй Болдхүүгийн цээж өөд нэг юм огшоод ирлээ. Хариугүй мэлтрэх шахсан нулимсаа дотогш залгивал гашуун биш чихэрлэг амттай байв. Нулимсны амт, эсвэл чихрийн амт алин болохыг Болдхүү эс ялгалаа.

Гэрлээтэй хамт тэднийхрүү явж байхдаа ч, гэрээсээ гарахад охин нь учрыг сайн ойлгоогүй хэрнээ ээжийгээ даган уйлаад хоцроход ч Болдхүүгийн сэтгэл ингэтлээ хямраагүй. Сүүлийн үед л түүний сэтгэл үе үе ингэж хямардаг болчихоод байгаа юм. Орхиод явсан эцэгтэй нь уулзуулахаар албатай юм шиг л долоо хоног бүр охиноо хөтлөн гүйж, өөртөө төвөг удах эхнэрээ хараад Болдхүүгийн сэтгэл урагдах шиг л болно. Цэндээгийн өмнө гэм хийчихсэн мэт санагдан, хэрвээ Цэндээ " Охин бид хоёр чамайг санаад байх юм. Миний өвгөн гэртээ харь л даа. Би чамайг уучилна аа” хэмээн гуйвал дагаад явахад бэлэн байгаагаа мэдрэнэ. Гэвч "хэзээ харих вэ хонгор оо” гэсэн Гэрлээгийн дуу утасны цаана сонсдоход энэ бодол, тэр ч бүү хэл цээжинд шиврэх харууслын бороо ч бас сарнин арилдаг билээ. Өдөр охиноо гараад явахад түүний цээж өөд өмнөхөөсөө ч илүү хүчтэй нэг юм огшоод ирсэн юм. Хоолойдоо тулж ирсэн тийм гэхийн аргагүй "бөөн юм”-ыг арайхийн залгиад тэр Гэрлээрүү залгасан билээ.

"Сайн уу хонгор оо, ажил чинь гайгүй байгаа юм уу. Орой хэдийд гарах вэ гэсэн Гэрлээгийн асуултанд тэрээр өөрөө ч мэдэлгүй

-"Би оройтох байх аа” хэмээн хариулаад түгдчин байж

-Миний халаасанд нэг чихэр байсан... Чи авсан уу...? гэж асуусан. Харилцуурт Гэрлээгийн өнөө л цовоо хөгжилтэй дуу сонсдож " Өө тийм, би өчигдөр чиний хувцсыг өлгөж байхдаа хармаанд чинь нэг чихэр байхаар нь аваад охинд аав нь өгч байна гээд өгчихсөн ш дээ. Чамайг өгөх гэж байгаад мартчихсан юм байх гэж санаад ....гэхэд Болдхүүгийн зүрхрүү зүүгээр шивэх шиг болж тэр өөрийн эрхгүй утсаа бушуухан тавьсан билээ.

Түрүүнээс хойш хуруугаараа инчдэн тэнийлгэж суугаа чихрийн цаасан дээрх дэлбэгэр малгайтай охин түүний охинтой нь адилхан ч юм шиг харагдана. Өмнө нь тэрээр ингэтлээ анзаарч байсангүй. Нээрээ шар үстэй л болохоос охинтой нь тун адилхан юм шиг санагдахуй дахин сайтар харвал арай ч өөр, харин Гэрлээгийн охинтой илүү төстэй ч юм шиг. Чихрийн цаасан дээрх охин түүний төрсөн, "төөрсөн” хоёр охины хэнтэй нь адилхан болохыг ялгаж эс чадан суусаар сая анзаарахуй автобус зогсох хариугүй дөхжээ. "Эрэгцээ морь шиг бодолдоо эргэлдсээр автобус зогсохыг хүртэл анзаарсангүй, одоо хаачдаг хэрэг вэ” хэмээн бодоод харвал бороонд норж, гялалзсан замаар нэгэн автобус гэрлээ ойлгосоор айсуй. Энэ бараг сүүлчийн автобус байх даа.Болдхүү тэр автобусанд суухад бэлтгэн суудлаасаа босч зогслоо. Айсуй автобус түүнийг гэрт нь, эсвэл Гэрлээгийнд хүргэхийг өөр хэн нэгэн байтугай тэр өөрөө ч мэдэхгүй байлаа.

2006 он УБ хот


Category: богино өгүүллэг | Views: 1241 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024