+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » August » 21 » Өгүүллэг ::С.Габаров. Бидний хайр
7:17 PM
Өгүүллэг ::С.Габаров. Бидний хайр

Өгүүллэг ::
С.Габаров. Бидний хайр
Сургууль руу явах замдаа би Серёжагийн тухай бодож байлаа. Өчигдөр эцэг эх нь түүнийг эмчилж байхад, бас дараа нь оройн хоолны ширээний ард би түүнийг ямар нэг танихгүй хүн харж байгаа юм шиг цоо ширтэн ажиглаж байлаа. Товчоор хэлэхэд ээжийн зөв юм. Тэр үнэхээр царайлаг аж. Үс нь арай ч саарал биш, харин бараандуу, үнстэй адилхан гэх юм уу даа. Манай сургуулийн ном журмаар тэрбээр шулуун үсээ сурагч маягийн халимаг болгон засчээ. Царай нь гонзгой, эрхтэнүүд нь их л том юм. Том амтай ч эв дүйтэй юм. Ямартаа ч тэр ганц уруулаа хөдөлгөхөд л сэтгэл ханамжтай, эсвэл зовж шаналсан, өрөвдөж хайрласан байдлаа бүрэн үзүүлж чадна. Түүний нүд… Ээ бурхан минь, маш том, маш гоёмсог хэлбэртэй, бас миний бодож байсанчлан саарал биш юм гээч. Яг л хайлуулсан мөнгө шиг, нэг харахад хар, нэг харахад саарал мэт байнга өнгө нь өөрчлөгдөх юм.

Сургууль дээр ирээд миний хамгийн түрүүн тааралдсан хүн бол Наташка байлаа. Тэрээр уучлал гуйж баахан юм шулганав.
-Зүгээр дээ гэж би яаравчлан хариулав.

Наташа миний хувьд сонин биш байлаа. Зүгээр л нэг тэнэг охин. Бид нэг ширээнд суудаг. Эмх цэгцтэй байдлыг ангид бий болгохын төлөө ямагт тэмцэж байдаг багш маань бидний суудлыг өөрчилчих вий гэхээс би урьд нь ихэд айдаг байв. Учир нь Наташа бага насны минь тэнэгхэн бяцхан нууцуудын гэрч байлаа. Харин одоо бол бүх зүйл өөрчлөгдсөөн. Би Серёжаг хүлээн байн байн хаалганы зүг харц чулуудаж байв. Гэтэл хамгийн түрүүн Евгений ирэв. Гартаа тэрбээр асар том голланд сарнай барьжээ. Босго даваад л тэр манай ширээг чиглэдэг юм байна.

-Полина, намайг уучлаарай хэмээн тэр их л намдуу дуугаар өгүүлээд цэцгээ сунгав. Би түүний царай руу харлаа. Тэнд үнэхээр гэмээ цайруулах гэсэн чин хүсэл, бас гайхсан ч юм уу, өрөвдсөн ч юм уу шинж бас байх. Энэ байдал зөвхөн өчигдрийн явдалд сэтгэлд дундуур байгаа гэхээсээ илүү гүн гүнзгий учир утгатай мэт. Би цэцгийг нь авахаас татгалзлаа. Евгений үг дуугүй түүнийг миний ширээн дээр тавиад арын ширээ рүү явлаа. Түүнээс болж, бас энэ цэцэгний гайгаар би Серёжагийн ирсэнийг анзаарсангүй. Нэг харахнээ саарал ноосон цамц өмссөн тэрбээр цааш харан сууж байлаа. Тэр надтай мэндлэх гэж ирээгүйд миний сэтгэл ялимгүй гутрав.

Хичээл эхлэж, ангид манай математикийн хатуухан багш сүртэй нь аргагүй орж ирлээ. Багш миний нэрийг дуудаж, цэцэг ямар үйл явдалд зориулагдсаныг асууж байна. Гайтай цэцэг рүү хараад миний царай минчийтэл улайлаа.
-Энэ танд зориулсан юм, багш аа гээд би түүнд цэцгийг аваачиж өгөв.
-Баярлалаа. Та нар хаанаас мэдээ вэ? гэж багш асууж байна.

Урьд өдөр нь ерөнхийлөгчийн тэтгэмжийн төлөөх тэмцээний дүнг зарлахад багш маань хожсон нь тодорхой болов. Бүгд л түүнд баяр хүргэж байхад би дотроо "Серёжа, эргээд хараач” гэж шивнэн ховсдож байлаа. Тэгтэл тэр толгойгоо эргүүлж над руу хардаг юм байна. Амьсгаа давчдаад явчихав. Тэр өчигдрийнхөөсөө илүү царайлаг болсон шиг санагдана. Түүн рүү инээмсэглэхэд тэр ч хариу болгон инээмсэглэх төдий болов.

Багш тэр үеэр талархлыг хүлээн авч дуусаад өнөөдөр хүүхдүүдийг асууна, гэхдээ сэтгэл таатай байдлаар хичээл өнгөрүүлэхийг хүсч байгаа тул зөвхөн онц сурлагатнуудаас асууж, муу дүн тавихгүй хэмээн мэдэгдлээ.  
-Галицын, самбарт гараарай гэж тэр хэлэв.

Серёжа хэдэн хормын туршид анги руу нүүрээ харуулан зогсох болсонд миний сэтгэл өег болов.  Тэр дуртай дургүй босч ямар шалтгаанаар түүний тайван байдлыг алдагдуулж байгааг тун ч бүдүүлгээр асуудаг юм байна. Багш тун сайхан ааштай байсан тул гэрт өгсөн онолын баталгааг гаргахыг түүнээс асуух гэж байгаагаа тайлбарлав.  Серёжа хором хэртэй дуугүй байснаа дараа нь ийм нөхцөлтэй, тийм дүгнэлттэй онол мөн үү гэж сунжирсан зүйл асуув.
Багш их л дурамжхан байдлаар, бас тэвчээр заан "Тийм ээ” гэж хариулав.

-Уучлаарай, би хариулахад бэлэн биш байна” гэж тэр бувтнаад зөвшөөрөл өгөөгүй байхад суудалдаа суув.
Багш мөрөө хавчаад Евгенийг дуудлаа. Тэр ч гэсэн самбарт гарахаас татгалзаж, хичээлээ уншаагүй гэлээ.
-Өөдгүй хүүхдүүд.  Дээр үед хүмүүс тун ч баяр хөөртэйгээр хичээлээ хийдэг байсан юм гэж энэ удаа багш ихэд уурласан янзтай хэлэв. –Харин чи юундаа жуумалзаад байгаа юм гээд над руу айхтар ширтэв.
-Юундаа инээсэн юм? Одоохон бүгдэд чинь муу дүнг чинь тавиад өгье.

Би мөрөө хавчив. Тэгсэн багш санаа алдаж, хоёр тавихгүй гэж хэлэхэд ангийнхан шуугилдаж эхлэв.
-Гэрийн даалгавар асуухгүй болсны шалтгааныг тайлбарлаж чадах уу? гэж багш надаас асуув.
-Сергей энэ сэдвийг мэддэг гэдгээ танд ойлгуулсан атлаа хариулахыг хүсээгүй. Харин Евгений шууд л татгалзсан..
Энэ үед Серёжа над руу эргэн  их л сонирхсон байдлаар харав.

Үгүй ер, ингэж эргэнэ гэж байдаг аа. Түүний өргөн мөр нь надад тод харагдаж байв. Намайг ийн шүлсээ гоожуулах шахан зогсч байхад багш биднээс залхсан гэдгээ хэлээд шинэ сэдэв зааж эхлэв. Харин би мөрөөдөлд умбалаа. Тухайлбал, Серёжагийн аманд хэрхэн уруулаа ойртуулж байна гээд л. Би үнэхээр энэ хүнээр өвдчихжээ.

Хонх дуугарахад тэр цүнхнээсээ ноутбүүк гаргаж ирэв. Би түүнд садаа болчих вий гэхээс эмээж дөхөж очсонгүй. Гэтэл Наташка яг л өөрийнхөө Темагийн араас гүйж байгаа мэт түүн дээр шууд л үсрээд хүрчихэв. Тэгснээ над руу эргэж хараад өчигдөр кино үзсэн тухайгаа хэлэв.
-Дажгүй кино юу? гэж намайг асуухад,
-Сайн мэдэхгүй юм гэж асуув.
Би гайхсан янзтай түүн рүү харахад тэрээр инээвхийлээд:
-Дажгүй кино байх аа. Танхим дүүрэн хүнтэй, би Артёмын өвөр дээр суусан юм гэж тэр бувтнав.
-Ойлгомжтой.
-Тийм ээ, өвөр дээр нь сууж байхад Артём миний тэрийг оролдож байсан. Киноны үеэр би хэд хэдэн удаа тавьсан гээч хэмээн тэр ярилаа.
-Амаа хамхи гэж би түүнийг зандрав.
Тэр больсонгүй.
-Тэндээс гараад Артём намайг нэг машины арын суудалд суулгаад, хувцсыг минь тайлж, тэгээд тэнд намайг эдэлж өгсөн дөө. Нэг хартал урьд талын суудал дээр ч хоёр юм оволзоод байсан. Эмэгтэй нь хоёр хөлөө дээш өргөөд хооронд нь нэг залуу байдгаараа оцгонож байгаа юм даа.  
-Чамайг одоохон дуугүй болохгүй бол тонилгож орхино шүү.

Наташка тун ч сэтгэл хангалуун хөхрөв. Тэр намайг сүүлийн хичээл дуустал зовоов. Хичээл дээр намайг түүн рүү орилохгүй гэдгийг мэдэж байгаа болохоор ямар нэг шалиг явдлынхаа талаар шивнэн байж ярихдаа гарт барьсан үзгээ бэлэг эрхтэнийхээ хавьд барьж доороо байж ядан хавчигнаж байлаа. Дараа нь дүрс муутай, хараажаар сонирхогчийн аппаратаар авсан болов уу гэмээр зураг миний халаас руу хийхэд дээр нь хоёр гутамшигтай царайтай хүн өвсөн дээр чармай нүцгэн дээр дээрээс давхралдан байгаа нь харагдав.

Би Серёжаг ширтэхээ бүр мартаж орхижээ. Дотор муухай оргино. Өөрийгөө ихэд бохир заваан охин шиг санах болов. Дотор муухайрна. Сүүлийн уран зохиолын хичээл эхлэхэд яах гэж Наташа ингэж хичээгээд  байсныг би ойлгов. Учир нь Марианна багш дөнгөж мэндэлснийхээ дараа цэнгүүн болоход гурав хоног үлдсэн тул хичээл дээр сургуулилт хийх хэрэгтэй гэж мэдэгдэв. Бие биедээ саад болохгүйн тулд хоосон ангиудад тарж орцгооно гэлээ. Харин манай группыг тэр хараал идсэн хурдын танхим руу оруулав.

Би урьдын алдааг давтахгүй байхаар шийдэж хурдхан гэгч нь үүдний хаалгыг чиглэлээ. Гэтэл хамгаалагч намайг гаргасангүй.
-Та намайг харахгүй байна уу? Би өвдчихөөд байна гэж би час улаан царайтай, дотор муухайрсан амьтан орилох шахам хэлэв.
Тэгтэл Серёжа хаанаас ч юм аврагч сахиусан тэнгэр аятай гарч ирэв.
-Харин чи яах гэж байгаа юм? хэмээн хамгаалагч түүнээс ууртай асуув.
-Намайг түүнийг дагуулаад гар гэсэн гэж тэр нүдээ ч цавчилгүй худал хэлэв.
-Багшаасаа үнэн гэсэн зурвас аваад ир хэмээн хамгаалагч шаардав.

Серёжа түүнд цаас өгөөд хормын дараа бид цэвэр агаарт гарсан байлаа. Серёжа дэргэд минь дуугүй алхана. Замдаа би өөрийн эрхгүй гэдэс дотроо эргэтэл бөөлжиж орхилоо. Хамаг бие минь чичирч, нус нулимсандаа холилдов. Үгүй ер, таалагддаг залуугийнхаа өмнө ингэж эвгүй байдалд орох гэж. Би газрын гаваар ороход ч бэлэн байлаа. Гэвч Сергей тун ч боловсон биеэ авч явав. Намайг байдгаараа бөөлжиж байхад тэр нуруун дээр минь дарж, дараа нь амны алчуураа өгөв. Бас рашаан худалдан авч өглөө.
-Чи бүр унах нь ээ хэмээн тэр хэлж байна.

Үнэхээр хөл дээрээ арай ядан тогтож байсан ч урагшаа алхсаар л байлаа. Тэр миний бэлхүүсээр тэвэрсээр хажууд минь түшиж явах болно. Энэ мөчид надад юу л болбол болог гэж бодогдож байлаа. Түүнд түлхүүрээ өгөв. Тэр хаалгыг онгойлгоод гэрт минь оруулж өгөв. Хором хэртэй үүдэнд зогсоод гутлаа тайлах гэж зүдэрч байгаа намайг хараад шийдэмгий нь аргагүй манай гэрт орж явчихав. Гутлаа тайлахад минь тусалж, үүдний өрөөнд гадуур хувцсыг минь өлгөөд өрөөнд минь орууллаа.

Би буйдан дээр хэвтээд нүдээ анилаа. Нэг сэрэхэд орой болжээ. Өрөөнд бүрэнхий байв. Харин шалан дээр тод гэрэл харагдана. Хивсэн дээр Сергей суугаад ноутбүүк дээрээ юм хийж байсан аж. Миний хөдлөхийг сонсоод тэр толгойгоо өндийлгөв.
-Чи яаж байна? гэж тэр асуув. Хамаг бие суларчээ.
-Ээж чинь чамайг бухимдсанаас ингэдэг гэж хэлсэн гэж Серёжа хэлж байна.
-Чи яаж мэдээв?

Тэр гар утсаараа ээж рүү минь залгахад ээж түүнд яахыг нь зааж өгсөн бололтой. Гал тогооны өрөөнд бид амтат цай ууж суухдаа "Уучлаарай, их ажилтай байхад чинь төвөг удчихлаа” гэж би хэллээ.
-Үнэндээ гэхэд би өдөр хичээл дээрээ бүгдийг хийчихсэн л дээ. Орой чөлөөтэй байх гээд гэж тэр хэлэв.
-Тийм үү?
-Тийм, чамтай байх гээд.
-Үгүй ер, чи зөн билэгч юм биш биз дээ?
Тэр инээмсэглэв.
-Үгүй дээ, чамайг кафед урих гэсэн юм.
-Чиний урилгыг хүлээж авч чадахгүй нь харамсалтай.
-Харж л байна гэж тэр хөхрөөд гэнэт царайгаа төв болгож, -Ингэхэд хэн чамайг ийм байдалд хүргэчихэв ээ?

Би Наташаг санаад ахиад л уур хүрч эхлэв. Тэр хараад байхад савны галзуу гээчийг тусчихсан байх. Түүнийг юу чалчсаныг ямар түүнд ярилтай нь биш.
- Тэр үед чи яах гэж намайг авч гарсан юм бэ? Яагаад Артёмын гэрээс?
- Яасан, хэрэггүй байсан гэж үү? гэж тэр инээвхийлэв.
- Харин чи юу гэж бодож байна?
- Чи бол бусдын зугаа гаргадаг охин биш, харин сайн хань болох бүсгүй гэж би боддог.
- Чи тэгээд гэрлэхээр шийдээ юу?
Тэр байдгаараа хөхрөв.
- Мэдээж. Харин чи юу гэж бодоов?
- Юу, яг одоо юу?
- Одоо ч байсан чадна гэж тэр хариулав.
- Тэгвэл урагшаа гэж би зөвшөөрөв.
Тэр босч өөртөө итгэлтэйгээр над руу дөхөж ирэв. Би байдгаараа сандарч эхэллээ.
- Хүүе, чи яах гэж байна гэж би дуу алдав.
- Золгүй гүнж минь, ярьж байхдаа бас бодох хэрэгтэй ш дээ гээд тэр намайг сандлаас татаж босгоод өөр рүүгээ татав. Ингээд миний өглөөжингөө мөрөөдсөн зүйл болдог байна шүү. Тэр намайг үнсэв. Энэ бол урт удаан үнсэлт байлаа. Би хариу үнсэлцэхийг ихэд хичээлээ. Гэхдээ намайг ангайх бүрийд Серёжа уруулаараа буцаагаад хаачихаж байв.  Түүнээс ямар нэг үнэртэн байнга үнэртэнэ. Далайн цэнгэг агаар шиг. Эцэст нь Серёжа амыг минь ангайлгахад бид зохих ёсоор үнсэлцлээ. Үнсэлт гэдгийг гол төлөв хөхөх, бие биенийхээ ам руу хэлээ хийх гэж бичдэг. Харин бид тэгсэнгүй. Эхэндээ би алгаараа түүний цээжийг тулж байснаа дараа нь өөрийн эрхгүй гараа түүний толгойны ардуур оруулж хамаг биеэрээ түүнд наалдав. Энэ үед хамаг бие минь халуу шатах шиг болов. Тэр санаа алдаад намайг тавив.

-Би чамтай байхыг хүсдэг шүү гэж тэр хэлээд сандал дээрээ эргэн суув харин би өрөвдөлтэй гэгч нь байрандаа зогссоор.
Энэ чинь юу гээд  бодчихоо вэ? Би түүнд элдэв янзын хараал хэлэх гэсэн боловч аз болж эцэг, эх маань ажлаасаа ирлээ. Серёжа тэдний талархсан үгийг сонссонгүй оройн хоолноос татгалзаад гарч одов. Үүдний өрөөнд хувцсаа өмсч байхдаа уруул дээр минь ахин нэг үнсээд гүйхээрээ гарч одов. Хаалга хаангуут утас дуугарахад:
-Сайн уу, би байна гэх түүний хоолой сонсогдлоо.
Орчуулсан Ц.Мөнхүүш /www.T1771.Tk/





Category: богино өгүүллэг | Views: 1326 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024