+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » November » 5 » Horiotoi:: Бэрээ хардсан эмгэн амьдаараа чөтгөр болжээ
7:21 PM
Horiotoi:: Бэрээ хардсан эмгэн амьдаараа чөтгөр болжээ

Horiotoi::

 Бэрээ хардсан эмгэн амьдаараа чөтгөр болжээ


Саранчимэг айлын бэр, эхнэр болоод арав гаруй жилийн нүүр үзсэн. Нэг үгээр хэлбэл "Хүний хүн” болж гүйцжээ. Тэр нэг удаа баяраар халамцуу
    
- Би ханьдаа хайртай, хадамдаа халамжтай гэж ирээд сайн бэрийн есөн шинжийг уянгалуулан зогьсож, нэвтэрхий байсан гэнэ. Гэтэл сүүлийн үед Саранчимэг хадам ээждээ нэг л хүйтэн хандах болов. Бараг ная хүрч яваа тэр эмгэнтэй Саранчимэгт булаацалдаж, булга таталцах зүйл байсангүй боловч зүүдэнд нь үзэгдсэн сонин жигтэй явдлаас болж бэрийн сэтгэл хөрчээ. Хөрөхөөр барахгүй өндөр настай хөгшнийг дотроо "Үхээсэй” гэж бодох, зүхэх ч энүүхэнд болов. Нэг удаа хадам ээжийнх нь дүү өвгөн тэднийд ирж эгчээ авч хөдөө явна, хотын хорт утаанаас салж хэд хоног цэвэр агаар амьсгалж байгаад ирэг гэжээ. Саранчимэг ч хадам ээжийнхээ солих ээлжийн хувцас, айлын  хүүхдүүдэд өмсүүлэх чихэр үзмийг зэхжээ. Гэтэл явахынхаа өмнө нөгөө зөнөх шахсан эмгэн чинь хачин юм хэлдэг байгаа.
    
"Миний хүүг энэ авгай идэх гээд байна. Би тийм болоод хүүгийнхээ толгойг түүнд залгиулчихгүй манаж, өдий хүртэл үхчихгүй амьд байгаа юм. Намайг яваад иртэл энэ яах л бол доо” гэж хуруугаараа согоодон тийм насны хүнээс гарамгүй араншин гаргажээ. Дүү нь "Бид нар хөгшрөөд зөнөглөхөөрөө бүгд л ийм болно” гэсэн ч хадам ээж өөрийнхөө ухаан санаа саруул, бие лагшин эрүүл байгааг элдэв зүйлээр нотолж, бэрийн буруутайг гэрийн хоймроос гуншаадуу сөөнгө хоолойгоор хашгирч "гэрчилж” байв. Саранчимэг эхэндээ гайхаж инээх нэг хэцүү, уйлах түүнээс ч бэрх санагдсан тул аргаа барсандаа л ёстой хуруугаа базаж байв. Тэгээд тэснэ, тэснэ гэвч... гэдэг болохоор зөнөг эмгэнийг машинд хүчээр шахам чихэж суулгаад хаалгыг нь тасхийтэл хаажээ. "Баяртай” ч гэж хэлсэнгүй. Юуных нь баяртай манатай. Эмгэнийг явсан шөнө Саранчимэгийн гараас нохой гэхэд нохой биш, морь гэхэд морь биш тийм нэг хар зүстэй үсэрхэг амьтан зуужээ. Сэрүүн, унтаа хоёрын завсар зүүрмэглэж байсан Саранчимэг нөхрөө дуудах гэтэл дуу нь гарсангүй.
    
Гар, хөлийнхөө нэгээр чичиж өшиглөөд ч болов ямар байдалтай байгаагаа мэдэгдчихье гэж бодсон ч чадсангүй. Түүнийг ямар нэг тусламж авахаар оролдож орилох гэхэд л нөгөө хар амьтан гараас нь улам лав зуусаар гарыг тохойг нь хүртэл үмхэж орхисон байв. Саранчимэг хий дэмий л уйлж цурхирахаас өөр ямар ч юм хийж чадахгүй байв. Үүр цайтал тэр нохой сүүлтэй, морь толгойтой амьтан Саранчимэгийг идэж тамлаад алга болжээ. Саранчимэгийн зүс царай нэг л шөнийн дотор хувхай цайж, амьдралын ямар ч идэвх зорилгогүй болж орхижээ. Бүсгүй түүнээс хойш ямар нэгэн юмнаас цочин дав див  гэсэн сонин байдалтай, цээжиндээ айдастай явах болов. Нэг удаа ажилдаа очиж явтал нөгөө хар амьтан хажуугаар нь машин шиг сүнхийн өнгөрчээ. Дөрвөн хөлтэй мөртлөө гишгэж, харайхгүй.
    
Утсаар татаж гүйлгэж байгаа юм шиг шув шулуухан явж одно. Тэр айхавтар амьтан Саранчимэгийг гэртээ орж ирэхэд сэжиглэнгүй тосно. Түүнд нүд байхгүй. Ер нь харагдахгүй, ажиглаад ч нүд байтугай сорви олдохгүй. Тэгсэн мөртлөө их л сонирхолтой. Сургуулийнхаа нэг эрэгтэй багшаас Саранчимэгийн авч хэрэглээд өгье гэсэн ном нь алга болчихож. Саранчимэг номыг ширээн дээр гаргаж тавиад үзэг дэвтрээ базааж эргээд ирэхэд л ийм юм болчихсон байв. Хайгаад хайгаад олдсонгүй. Гэтэл орцны жижүүр авгай хаалгыг нь тогшиж "Танайхаас өөр бичиг цаас хэрэглэдэг айл энэ орцонд байхгүй гэж бодоод...” гэж нөгөө номыг нь өгчээ. Номыг орцны үүдэн дээр аваачаад хаячихсан байжээ. Саранчимэг айсан ч жижүүр авгайд талархсанаа хэлээд номыг аваад гэртээ оржээ.
    
Төдөлгүй тавдугаар ангид сурдаг охин нь,
    - Ээж ээ, нэг хачин нохой шиг амьтан таны номыг зууж аваад гараад явчихлаа гэжээ. Нөгөө ном бас л алга болчихсон байв. Гадагшаа гарч үзвэл номыг хэдэн хэсэг болтол ураад хаячихжээ. Түүнээс хойш Саранчимэгийг хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзах, тэр бүү хэл огт танихгүй хүнд ойрхон явахад хүртэл нөгөө  нохой сүүлтэй морь толгойтой хар амьтан гялс гэж харагдаад алга болчихно. Аргаа барсан Саранчимэг нөхөртөө хэлсэн ч тэр тоосонгүй. "Миний ээжийг амьдаараа чөтгөр болчихсон гэх нь үү?” гэж нударга зангидах шахсан болохоор Саранчимэг дахин үг хэлсэнгүй. Тэдний сургуулийн 10-р ангийн нэг хүүхэд бөө болчихсон гэж багш нар ярьдаг байлаа. Тэр хүүхэд онцгой мэргэн юм гэлцэнэ. Саранчимэг хүүгийн ангийн багштай уулзаж учир байдлаа хэлжээ. Хүү хоёрдахь өдрийн орой 18-19 цагийн хооронд ир гэжээ.
    
Хэлсэн цагт нь очиход нөгөө хүү чинь зүс царай нь балчир боловч өвгөн хүний үг хэллэг, дуу хоолойгоор ярьж байв. Хүүгийн хэлснээр: Хадам эх чинь зовлон их  үзсэн хүн юм. Хар залуудаа ханиасаа хагацаж. 10 хүүхэд төрүүлснээс одоо дөнгөж гурав нь амьд байгаа юм байна. Зовлонг давж гарсан ч ухаан санаа нь насжаад ирэхээр самуурсан байна. Тэгээд л нөхрийг чинь (хүүгээ) элдэв муу юманд өртчих вий гэж санаа зовж тарчилсаар сэтгэл санааныхаа зараалд явдаг "онго босгож” авсан байна. Тэр онго нь нохой сүүлтэй, морь толгойтой элдэв дүрстэй амьтан болж өөрт чинь харагддаг юм байна. Гэхдээ эмгэний үнэн санаа бол өөрт чинь муу юм хийе гэсэн ямар ч бодолгүй юм байна.
    
Зүгээр л хүүхдээ муу юмнаас хамгаалах гэсэн эх хүний сэтгэл. Дэндүү хар, муу юмтай холилдсоноос биш сайхан сэтгэл юм гэжээ. Тэгээд нөгөө бөө хүү чинь Саранчимэгт хоёр  халбага сүү хутгаж өгчээ. Бүсгүй хөдөө байсан хадам ээждээ тэр сүүг өөр сүүтэй хольж хөлдөөгөөд явуулжээ. Хөдөөний хүнд сүү явууллаа энэ тэр гэсэн яриа гарахгүй. Яагаад гэвэл хадам ээжийнх нь дүүгийнх сүү сааль муутай. Заримдаа вокзал дээрээс ирж сүү худалдаж аваад хөдөөгөө буцдаг байж. Сүүг явуулаад 7 хоноход хадам ээж нь иржээ. "Муу бэрээ санаад” гэж эмгэн нулимс цийлэгнүүлэн хэлсэн гэдэг. Тийм чанга сэтгэлтэй хүнийг хайрлаж халамжилж байж л буулгаж авна. Аль болох ачлал үзүүл гэж Саранчимэгт бөө хүү захьсан аж. Сонин юм их байх юм даа.

www.T-1771Music.co.cc



Category: Далд ертөнц | Views: 9549 | Added by: Admin | Rating: 1.0/3
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024