+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » November » 18 » Horiotoi:: Үхлийн дараах амьдралын тухай зохиол бичсэн залуугийн захидал (№1)
8:19 PM
Horiotoi:: Үхлийн дараах амьдралын тухай зохиол бичсэн залуугийн захидал (№1)

Horiotoi:: 

Үхлийн дараах амьдралын тухай зохиол бичсэн залуугийн захидал (№1)


Хий үзэгдэл байдаг талаар судалж сонирхдоггүй эрдэмтэн мэргэд гэж үгүй. Гэвч тэд өнөөхөндөө нэг чигийн тодорхой ойлголтод хүрээгүй байна. Биднийг дунд сургуулийн хүүхэд байхад сүнс хийгээд хий үзэгдлийн тухай хүмүүс төдийлөн мэддэггүй ихэд нууцлаг байж дээ. Магадгүй социализмын үеийн үзэл сурталтай ч холбоотой байсан биз. Энэ талаар мэддэг эсхүл сүнстэй тааралдсан хүн юу ч мэдэхгүй царайлан амаа хамхиж явдаг байсан нь тодорхой. Тэгэхээр сүнс, хий үзэгдэл гэдэг хаалттай нийгмийн далд сэдэл байсан юм. Харин өдгөө энэ талаар хүмүүс их сонирхож, тэр бүү хэл хотын захын хорооллын гудамжаар ч, айлын хашаанд үдшийн бүрэнхийгээр хий үзэгдэл бүртэлзэн явахыг харсан хүмүүс олширсон байх юм.
    
Сүнс судлаач зарим эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд "Хүн нас барсны дараа сүнс нь гэр орноороо эргэж, хэн нь өөрийнх нь тухай харамсан гашуудаж байгаа эсхүл хэн нь огт тоохгүй байгааг харж зогсдог тухай” бичсэн байх нь олонтаа. Харин шашны сургаальд талийгаачийн араас их гашуудаж уйлбал төрлөө олоход нь саад болж төрүүлнэ гэдэг. Сүнс өөрийгөө нас барсныг мэддэггүй бөгөөд үнсэн дээр хөлөөрөө гишгэж байж хөлнийх нь мөр гарахгүй байгааг хараад би чинь ертөнц сольжээ гэж үнэмшдэг аж. Сүнснүүд янз бүрийн хэлбэр дүрстэй байдаг гэнэ. Тэгэхлээр сүнс хий үзэгдэл, нөгөө ертөнцийнхөнд ч өөрийн гэсэн жаяг байдаг байх нь. Түүнээс гадна сүнстэй холбогдож, тэдний хэлээр ярьдаг хүн ч байдаг байна.
    
Сүнстэй харьцлаа, ярилаа гэсэн удган, бөө зайрангууд олширсон энэ цаг дор үхэлтэй учирч амьд гарсан нэгэн залуугийн тэмдэглэлийг энд толилуулъя. Уншигч танд нэгийг бодогдуулах буй за. "... Надад золгүй явдал тохиолдсоны дараа сэхэхэд миний дэргэд хэн хэн байсан. Би юу болсон тухай, ямар гэмтэл авсан тухайгаа, эмч нар миний биеийн байдлыг юу гэж байгаа тухай мэдэхийг ерөөсөө яарсангүй. Би үзсэн юмныхаа тухай л ярихыг хүсч байна.



    
Надад бөмбөлөг харагдаж яаж үхэхийг нь харуулсан. Тэр явдал болох үед би астмаар их хурц өвдөж байсан юм. Нэг удаа их хүчтэй ханиалгаж байх үедээ би нурууныхаа нэг үеийг гэмтээсэн юм шиг байна лээ. Хоёр сарын дараа тэсэхийн аргагүй өвчин  хүндрээд би эмч нарын зөвлөгөөнөөр орсон юм. Тэдний нэг нь намайг тархины мэс засалчид үзүүлэхийг зөвлөлөө. Ингээд эмч нар намайг үзээд яаралтай эмнэлэгт хэвт гэсэн юм. Эмч миний уушиг өвчтэй гэдгийг мэддэг байсан учир эхлээд мэргэжлийн эмчилгээ хийлгэхээр шийдэж уушигны эмч нар намайг хоёр долоо хоног бэлтгээд наркозын эмчид шилжүүллээ. Миний биеийн байдалд сэтгэл зовж байсан ч намайг мэс засалд орохыг даваа гарагт зөвшөөрлөө. Мэс заслыг дараачийн баасан гарагт хийхээр шийдэв. Тэр өдрөө би тайван унтсан боловч мягмар гарагийн өглөө их хүчтэй өвдсөнөөсөө болоод сэрэнгүүтээ орон дотроо баахан хөрвөөв. Яг энэ үед өрөөний буланд гэрэл харагдав.
    
Тэр зүгээр л нэг гэрэлтсэн бөмбөлөг байсан юм. Нэг их том ч биш 30-40 см хэртэй юм л харагдсан. Түүнийг харангуутаа би нэг л хачин болчих шиг санагдаад явчихсан юм. Айсан ч юм биш л дээ. Зүгээр л хөдөлж чадахгүй орон дотроо хүлүүлчихсэн юм шиг л болчих нь тэр. Бөмбөлөгнөөс гар шиг юм сунаад над руу ойртон "Чи надтай хамт яв, би чамд зүгээр л нэг юм үзүүлье” гэж хэлэх шиг болов. Би ч огт эргэлзэлгүй гарыг нь шууд атгатал намайг нэг юм биенээс минь суга татаад гаргачих шиг боллоо. Би эргэн хартал миний бие орон дотроо хэвтэж байгаа харагдлаа. Харин би өөрөө өрөөний тааз руу хөөрч байв. Биенээсээ гараад би тэр бөмбөлөг шиг адилхан хэлбэртэй болчихсон байлаа.
    
Тэгэхдээ энэ нь бие гэхээсээ утаа ч юм уу, уур ч юм уу гэлтэй. Үүнийг чийдэнгийн гэрэлд харагдах тамхины утаатай зүйрлэж болмоор. Хачирхалтай нь тэр нь шар, улбар шар, цэнхэрдүү өнгөтэй байлаа. За, тэгээд би бөмбөлөг анх харагдсан газарт хөөрч очлоо. Тэр бид хоёр эмнэлгийн өрөөний тааз, ханан дундуур гараад хонгилоор яваад өөр давхарт очоод аялал хийж байгаа юм шиг явж байхад хана, хаалга зэрэг нь бидэнд ер саад болсонгүй. Тэр бүхнийг бид нэвт гараад явж байсан юм. Тэгээд нэг өрөөнд ортол би  мэс заслын дараа өвчтөнг хэвтүүлдэг өрөө байна гэдгийг тэр дороо ойлгосон. Өмнө нь би тэр өрөө хаана байдгийг ч мэддэггүй байсан билээ. Тэр өрөөнд ногоон хувцастай эмч, сувилагч нарын тавьсан орнуудыг нь ч нэгбүрчлэн  харлаа. Нөгөө бөмбөлөг надад "Мэс засал хийсний дараа чамайг энэ өрөөнд авчраад энэ орон дээр хэвтүүлнэ. Тэгэхдээ чи мэс заслын өрөөнд орсон мөчөөс эхлээд намайг эргэж ирэх мөч хүртэл юу болж байгааг мэдэхгүй байх болно” гэлээ.
    
Бөмбөлөг үүнийгээ надад үгээр хэлээгүй тэгэхдээ яг ийм тодорхой юм надад ойлгуулсан юм. Сүнс хэлбэрт байхдаа би бүхнийг маш түргэн хүлээн авч байсан юм шүү. Бөмбөлгийн надад дамжуулж байсан мэдээлэл бүхнийг би тэр дор нь ойлгодог байсан. Дараа нь тэрээр надад зорилгоо тайлбарласан. Намайг ч өөртэйгөө эргэж уулзахаасаа өмнө өөр юм туулна гэдгийг, намайг айх хэрэггүй гэдгийг хэлж өгөх гэсэн аж. Энэ бүхнийг үзүүлж хэлснийхээ дараа бөмбөлөг намайг өрөөнд минь хүргэж өгсөн. Би биеэ яг л нөгөө байдалд байхыг хараад түүндээ эргэж орсон. Биеэсээ ангид тав юм уу арав орчим минут л болсон болов уу?
    
Одоо тэр бүхэн надад хачин гайхалтай санагддаг. Бүх юм их бодит байсан л даа. Амьдралд байдгаас илүү бодит. Маргааш өглөө нь би ерөөсөө айгаагүй. Сүүлийн бараг хоёр сарын турш гар минь сахлаа хусч байхдаа чичирдэг байсан минь чичрэхгүй байлаа. Би үхнэ гэдгээ мэддэг байсан ч үүнээс айж тэгтлээ гуниагүй юм шүү. Мэс засалд орохоос нэг өдрийн өмнө миний сэтгэл гэнэт нэг л тайван биш болчих нь тэр. Эхнэр бид хоёр нэг хүүтэйгээс гадна ахынхаа хүүг өсгөхөөр дэргэдээ авсан байсан юм. Тэр маань биднийг нэлээдгүй зовоодог банди л даа. Тиймээс эхнэр, дүү хоёртоо санааг минь зовоож байгаа зүйлийнхээ тухай нэг, нэг захидал бичээд намайг мэс засалд орсны дараа л олж авах газар нуухаар шийдлээ.
    
Эхнэртээ зориулсан захиагаа бичиж байснаа гэнэтхэн өөрийн эрхгүй хэзээ ч уйлж байгаагүйгээрээ уйллаа. Сувилагч нарыг сонсчихоод хүрээд ирэх вий гэж эмээгээд аль болохоор чимээгүйхэн мэлмэрүүлж байсан даа. Энэ мөчид би нөгөө бөмбөлөг байхыг мэдэрсэн, тэгэхдээ ямар ч гэрэл үзэгдээгүй. Тэрээр "Чи яагаад уйлж байгаа юм бэ? Надтай байхад чамд сайхан байх болно гэж би бодож байна” гэв. "Тийм ээ, би чам дээр очихыг их хүсч байна, даанч миний дүү бид хоёрын харилцаа ээдрээтэй байдаг юм. Эхнэр минь надгүйгээр түүнийг хүмүүжүүлж чадахгүй байх гэж би айж байна. Би байсан бол өөр л дөө” гэж намайг хэлэхэд "Чи бусдыг бодож байгаа болохоор би чамд туслахыг бодно. Би туслана аа. Дүүгээ том болтол чи амьд байх болно” гэлээ. Би уйлахаа болиод захиагаа урж хаясан.
    
Маргааш өглөө нь надад хийсэн мэс засал амжилттай болов. Намайг наркозноос сэрэхэд өөрийгөө өрөөний аль орон дээр хэвтэж байгаагаа хэлэхэд эмч нар намайг наркозноосоо сайн гараагүй ярьж байна гэж ойлгосон юм билээ. Би босдог болоод өрөөг тойруулж харж байхад миний ор яг нөгөө бөмбөлөгийн зааж байсан ор мөн байсан шүү. Энэ явдал гурван жилийн өмнө болсон боловч би бүгдийг тэр хэвээр нь тодхон санадаг төдийгүй би энэ тухайгаа зарим нэгэн энд тодорхой дурдаагүй зүйлүүдээ оруулаад нэг бэсрэгхэн "тууж” бичсэн. Би уран зохиол их уншдаг л даа. Гайгүй сайн зохиол болсон гэж боддог. Дээр өгүүлсэн дурсамж бол миний амьдралд тохиолдсон жирийн л нэг гайхалтай зүйл, үүнээс хойш би их өөрчлөгдсөн. Тэгээд ч би үхлийн дараа амьдрал бий гэдэгт эргэлздэггүй болсон учраас энэ талаар ихээхэн судалгаа хийдэг болсон доо. Үхэл юутай адилхан бэ? Хүн төрөлхтөн энэ асуултыг үүссэн цагаасаа л тавьж ирсэн. Үхэл өөрөө хориотой "сэдэв” биш үү.


Үргэлжлэл бий Эх сурвалж  www.T1771.Tk




Category: Далд ертөнц | Views: 1177 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024