+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » November » 18 » Horiotoi:: Тарвагатайн хөндийд үйлдсэн нүглээ наминчлан тарваганы хөшөө босгосноор догшин савдгийн гэсгээлээс аврагджээ
8:14 PM
Horiotoi:: Тарвагатайн хөндийд үйлдсэн нүглээ наминчлан тарваганы хөшөө босгосноор догшин савдгийн гэсгээлээс аврагджээ

Horiotoi::
 Тарвагатайн хөндийд үйлдсэн нүглээ наминчлан тарваганы
хөшөө босгосноор догшин савдгийн гэсгээлээс аврагджээ


Тарвагатайн хөндийд тарваганд зориулсан нэгэн хүрэл хөшөөний үүх түүх их сонин бөлгөө. Олон жилийн өмнө энэ хөндий чухам л газар хөдлөх мэт тарвагаар дүүрэн байжээ. Нутгийн анчид эндээс хамаагүй тарвага агнахгүй. Тоог нь цөөрүүлэх төдийхнөөр хэдхэнийг агначихаад яваад өгнө. Учир нь энэ хөндийн эзэн савдагийн сүнс нэгэн том эм тарваганд шингэсэн гэдэг ажээ. Тэр тарваганы ойр орчмын дошоос огт тарвага агнахгүй, хатуу цээрлэдэг байв. Тэр жилийн зун хөрш сумаас анчин эр Готов энэ хөндийд олон хоног тарвагачилахаар отгоо барьсан байна.
    
Хөндий дүүрэн язганах тарвага чухам л Готовын арааны шүлсийг гоожуулж байлаа. Тэр цагт бусдаас нутгаа харамлана гэсэн ойлголт манай монголчуудад бараг байсангүй. Хаа хол аймгийн малчин сүргээ туун хажууд нь ирээд өвс усыг нь булааж байхад "Адилхан  халуун хошуут малын буян дагасан хүмүүс байна, яахав яахав” гэж хүлцэнгүй ханддаг байсан цаг. Тэгэхээр зэргэлдээ сумаас ирсэн тарвагачин Готовыг хөөж туух хүн огт байсангүй. Готов ёстой л тарвалзаж гарлаа. Хөндий дүүрэн тарваганы зарим нь Готовын буун дуунаас дайжиж, шинэ нутаг барааджээ. Ихэнх нь Готовын бууны амыг тосдов. Тэр үед аймаг, суманд тарваганы арьсны төлөвлөгөө гэсэн заавал биелүүлэх даалгавар өгөгдөнө. Готов сумынхаа энэ даалгаврыг биелүүлэх гэж энд отогложээ.
    
Нутгийн анчид бол өөр газраас тарвага агнана. Учир нь Тарвагатайн хөндийн догшин эзэн савдагийн тухай мэддэг учраас энд отоглоогүй ажээ. Готов ирсэн өдрөөсөө эхлэн чухам л хядаж байлаа. Туслах ажилчин залуу нь өвчиж гүйцэхгүй. Хоёр нохой нь тарваганы маханд ёстой пологтож, тэнтийтлээ таргалжээ. Нэгэн өдөр тэдний отог дээр морь унасан нутгийн өвгөн ирлээ.
    - За хүүхдүүд минь, та нар ч Тарвагатайн хөндийг тарвагагүй болтол нь хядаж байгаа хүмүүс байна. Уг нь ингэж хамаагүй хядаж болохгүй юмсан. Би сайн санаж та хоёрт нэг чухал зүйл анхааруулах гэсэн юм. Энэ хөндий бол догшин эзэн савдагтай хөндий байгаа юм. Тийм учраас манай нутгийн тарвагачид энэ хөндийгөөс тарвага бараг агнадаггүй юм. Тэр харагдаж байгаа өндөр довны энгэрт байх дошны том тарвагыг агнаж болохгүй шүү. Эзэн савдагийн сүнс тэр тарваганд шингэсэн гэдэг юм.
    - Тэр чинь их муу санаатай тарвага байгаа юм. Би агнах гэж хэд хэдэн удаа ойртож очоод нүх рүү нь оруулчихсан. Уг нь их сайхан том тарвага байна лээ.
    - Ээ дээ, хүүхдүүд минь тэр тарвагыг л агнаж болохгүй шүү.
    - Яагаад болохгүй гэж?
    - Тэр дошны тарвага хэдэн үеэрээ эзэн савдагийн сүнсийг бие биедээ дамжуулж ирсэн гэдэг юм билээ. Олон жилийн өмнөөс эхлэн та нар шиг гадны хүмүүсийн балгаар энэ хөндий үе үе тарвагагүй болж байсан. Тэгэхэд тэр дошны тарвага л арга заль, муу санаатайгаараа амьд үлдэж хоцроод өөр нутгаас тарвагыг сүрэг сүргээр нь дагуулан ирж энэ хөндийд нутаглуулдаг байсан гэдэг. Хэрвээ тэр тарвагыг агнах юм бол түүний биед шингэсэн эзэн савдагийн сүнсний хорлолыг амсана гэдэг юм билээ. Та хоёр ч энэ хөндийн хэдэн тарвагыг хядаж дуусч байгаа юм байна даа. Намайг сарын өмнө үүгээр дайраад өнгөрөхөд та хоёр энд байгаагүй, энэ хөндий ёстой хөдөлж байгаа юм шиг тарвагаар дүүрэн байсан даа гэж санаа алдаад өвгөн давхиж одсон байна. Тарвагачин эр Готов өвгөний үгийг юман чинээ тоосонгүй,
    - Юуны чинь эзэн савдаг, сүнс мүнс. Тэр муу санаатай том тарвагыг заавал алж байж энэ хөндийгөөс явна даа гэж амандаа үглэсэн байна. Социалист үзэл суртал хүнийг ийм болтол нь сүсэг бишрэлгүй болгодог байлаа.
    
Маргаашаас нь эхлэн Готов өнөөх хашир бурхитай заналтай нь аргагүй хөөцөлдөж эхлэхийн хажуугаар хөндийн тарвагануудыг хядсаар байв. Сумаас нь долоо хоноод машинтай хүмүүс ирж Готовын бэлдсэн тарваганы арьсыг авна, тамхи тариа, гурил будааг нь авчирч өгнө. Хоёр хоногийн дараа Готов ёстой анаж байгаад өнөөх том тарвагыг нүхнээсээ гараад ирмэгц нь нам буудаж унагаад маш ихээр баярлан дэвхцсэн байна. Гурав хоногийн дараа сумаас  нь тарваганы арьс авахаар ирсэн хүмүүс Готовын амин хайртай ганц хүү нь гэнэт татаж унаад ухаан орохгүй байсаар нас барсан тухай эмгэнэлт мэдээ дуулгаж, Готов отгоо ум хумгүй буулгаж аваад нутгаа зорьсон байна. Готовынх гурван охин, голомт залгах ганц хүүтэй байсан юмсанж.
    
Хүүгийнхээ ажил явдлыг өнгөрөөчихөөд нутгийн өвгөний хэлсэн үгийг байнга бодох болов. Тэгж байтал нэг настай бага охиныг нь өвчин ороогоод эхлэв. Эхнэрийн нь ч ухаан санаа орон гаран болоод ирлээ. Бага охин нь маш өндөр халуурсаар эмчилгээ авч чадалгүй нас барав. Энэ нь Тарвагатайн хөндийн эзэн савдагийн хорлол гэдгийг Готов маш сайн мэдэрч байлаа. Бага охиныхоо ажил явдлыг өнгөрөөж, эхнэрээ эмнэлэгт хэвтүүлж, хоёр охиноо аав, ээж дээрээ орхичихоод Ганданд очиж ламдахаар бушуухан хот руу явлаа.

Социализмын тэр үед хүмүүс Ганданд нууцаар бараалхан ном уншуулж, арга заслаа хийлгэж байсан. Одоогийнх шиг аймаг, сум болгонд сүм хийд гэж байсангүй. Гандангийн ном сайтай өвгөн ламд бараалхахад,
    - Хүү минь, чи тун тусгүй нүгэл үйлдсэн хүн байна. Яах гэж эзэн савдагийн сүнс шингэсэн, гэмгүй ан амьтанг хороосон юм бэ? Түүний хорлолд өртөж хоёр сайхан хүүхдээ чи алдсан байна. Бушуухан гэм нүглээ наминчилж цайруулахгүй бол энэ хорлол танайхыг голомтоор чинь сүйрүүлэхээр байна. Чи нүглээ наминчлахын тулд юуны өмнө Ганданд лус савдагийг аргадсан юм сайн уншуул, дараа нь тэр хөндийдөө очиж, яг тэр дош дээрээ тарваганы хөшөө босго. Ингэсэн цагт эзэн савдагийн ааш зөөлөрч, чамайг өршөөж, танай голомт аврагдах юм байна гэж айлдсан байна. Готов Ганданд гурав хоног үнэ мөнгө хайрлалгүй сайн ном уншуулаад энэ хооронд хотын нэг дарханаар тарваганы хүрэл хөшөө урлуулсан байна. Тэгээд нутаг руугаа яаран буцлаа. Тарвагатайн хөндийд очиж өнөөх том тарваганы дошин дээр хүрэл хөшөөгөө хүндэтгэлтэй байрлуулж, чин сэтгэлээсээ залбиран хэдэн зуун удаа мөргөсөн байна.
    
Тарвагатайн хөндийн эзэн савдаг тэнгэрээс Готовын нүглээ наминчилж байгааг хараад өршөөн соёрхож, голомтоор нь сүйрүүлэх аюулаа зайлуулжээ. Удалгүй эхнэр нь эрүүл саруул болж эмнэлгээс гарав. Үлдсэн хоёр охинд нь элдэв гай зовлон тохиолдсонгүй. Хоёр жилийн дараа эхнэр нь ихэр хүүхэд төрүүлсэн нь хүү, охин хоёр байлаа. Үүнийг Готов эзэн савдаг намайг өршөөн хэлтрүүлж бурхан болсон хүү, охин хоёрыг минь надад эргүүлж өглөө гэж маш их баярласан байна. Энэ цагаас хойш тэдний амьдрал хэвийн сайхан болж, Готов дахин амьтны хамраас цус гаргадаг нүгэлт ажлаа огт хийгээгүй төдийгүй өөр ажил төрөл эрхлэх болжээ.
    
Харин жил бүрийн намар Тарвагатайн хөндийд ирж мөнөөх хүрэл хөшөөндөө сүсэглэн мөргөнө. Тэгэхэд тэр хөндий аажмаар тарвагатай болж байгаа нь мэдэгддэг байна. Гурван жилийн дараа эхнэр, хүүхдүүдийнхээ хамт энэ хөндийгөөр дайран өнгөрөхөд анх Готовыг тарвагачлахаар энэ хөндийд ирэхэд тарвага газар хөдлөх мэт гүйлдэж байсан шигээ олон болж өсч үржсэн байв. Готов голомт сахих ганц хүүдээ "Ээ дээ, энэ яваа насандаа амьтны хамраас цус гаргасан ан бүү хийгээрэй, хүү минь” гэж захидаг болжээ. Байгаль дэлхий, ан амьтан, хүн хоорондоо ийм нарийн учир холбоотой байдаг ажээ. Эх сурвалж  www.T1771.Tk


Category: Далд ертөнц | Views: 1381 | Added by: Admin | Rating: 3.0/1
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024