+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » November » 17 » Ярилцлага:: Амьдралд хайртай аав охин хоёр сайхан амьдарна аа…
6:25 PM
Ярилцлага:: Амьдралд хайртай аав охин хоёр сайхан амьдарна аа…

Ярилцлага:: 

Амьдралд хайртай аав охин хоёр сайхан амьдарна аа…




"Миний цонхон доогуур хүмүүсийн урсгал урсана, алдаа оноог дэнсэлж амьд симфони эгшиглэдэг юм” хэмээн нэгэн найрагч хэлсэн байдаг. Тэгвэл амьдралын өөр өөр өнгө, түүхийг бий болгож байгаа хүмүүс энэ хорвоо дээр амьдарсаар л, бидний дунд, хажууд дэргэд, эргэн тойронд оршин байдаг. Тэд өөр өөрийнхөө зовлонг амсч, жаргалыг мэдэрч амьдардаг. Тэгвэл энэ эгэл амьдралын нэг өнгө нь 24 настай Араншингийн Ганбаяр хэмээх залуу юм. Түүний амьдрал яагаад эгэл мөртлөө сэтгэл догдлом санагдсан бэ гэхээр, манай сонины нэг сэтгүүлчийн танил түүний таксигаар үйлчлүүлж байгаад, танилцаж утсыг нь зорин байж авч өгсөн юм. Тэр эчнээ танил хүний сэтгэлийг таксины жолооч залуу хөдөлгөсөн шалтгаан нь долоон сартай бяцхан охиноо хажуудаа суулгаад таксинд явж байгаа байдал ажээ. Ганбаярын охин Ану-Үжинг ээж нь хоёр сартай байхад нь орхиж явжээ. Үүнээс хойш аав, охин хоёр биеэ даах гэж их зүдэрсэн ч одоо аль хэдийнэ учраа олдог болсон тухайгаа ярьж байсан. Ганбаяр охиныг нь харах хүн байдаггүй учир долоо хоногийн дөрвөн өдөр нь охиноо урд талын суудалдаа суулган, "туслах”-аараа авч явдаг ажээ.

 

Аав нь ээжийг орлодог болохын тулд

 

Эмэгтэй хүн байгалиасаа үр хүүхдээ тээн, өсгөж бойжуулах чадвар нь заяачихсан байдаг. Тэгвэл эрэгтэй хүн хүүхэд өсгөнө гэдэг бас л амаргүй даваа. Ану- Үжин охиныг ээж нь хоёр сартай байхад аавд нь "даатгаад” өөрийн замаа хөөжээ. Эмэгтэй хүн амьнаасаа тасарсан амь, цуснаасаа үсэрсэн цусаа орхих явах хатуу сэтгэлтэй байна гэдэг үнэхээр гомдолтой санагдсан юм. Гэхдээ энэ нийтлэлээрээ охины ээжийг буруутгах гэсэнгүй. Манай сонины байранд ярилцлага өгөхөөр ирсэн Ганбаярыг би охиных нь хамт, машины зогсоолоос тосч авсан юм. Гэтэл аав нь машинаа цоожлох хооронд охиныг тэвэртэл, урдаас нүдээ дүрлийлгэн, ход ход хийтэл инээсэн. Аав нь үүнийг ажиглаад, "Миний охин ээжийгээ бас санадаг юм шиг байгаа юм. Эмэгтэй хүн тэврэхээр л баярлаад байдаг юм зайлуул” хэмээн санаа алдан хэлэв. Энэ бүхнийг харсан миний сэтгэл хөндүүрлэж эвий дээ бяцхан амьтан, ээжийгээ саналгүй л яахав, яагаад орхиод явчихдаг байнаа хэмээн гунигт бодолд автсан байлаа. Ганбаяр охиноо хоёр сартайгаас нь хойш өсгөж, ёстой л гадаа гарч эр, гэрт орж эм хүн болж яваа их хатуужилтай залуу санагдсан. Хэр баргийн эр хүн хүүхэд өсгөж, хоол унд хийж, хувцас хунараа угааж, хажуугаар нь мөнгө олох ажил хийнэ гэхэд хэцүү. Аав нь ээжийнх нь үүргийг давхар биелүүлдэг болохын тулд Ганбаяр олон ч зүйлийг сурч, туршиж, бүр ээжид нь болдогсон бол буцаагаад өгөхсөн гэх хүртлээ шантарч байсан тухайгаа ярьсан. Гэхдээ тэр шантрааг үй бас бууж өгөөгүй охиноо өдий зэрэгтэй болгожээ. Хүүхэд өсгөхөд хоол ундыг тааруулах, хувцас хунарыг нь зохицуулах, цаашлаад бүүвэйлж унтуулах, шөнө сэрж уйлахаар нь аргадах гэх мэтээр асуудал ундардаг юм билээ хэмээн тэрээр ярьсан. Ану-Үжин охин ээжийн мөөмний сүүг "ТЭСО” компанийн "Милко” сүүгээр орлуулдаг ажээ. Аав нь эхлээд охиноо хэрхэн хооллохоо мэдэхгүй, багагүй балмагдаж байсан гэсэн. Эхний хоёр, гурав хоног хар цайнд элсэн чихэр хийгээд өгдөг гэсэн хүмүүсийг үгийг дагаж, охиндоо өгтөл, долоо хоног гэдэс нь гүйлгэж түргэн авахуулжээ. Үүнээс хойш, нэг литр "Милко” сүүнд 200 грамм орчим ус хийж, жаахан элсэн чихэр хийгээд буцалгаж охиндоо өгдөг болжээ. Ану-Үжингийн өдрийн хоолны цэсэнд өдөрт аавынх нь найруулсан нэг литр милько сүү болон каш багтдаг ажээ. Түүнчлэн оройдоо бантан хийж өгдөг гэсэн. Ану охин жижиг сок, тарганд "нугасгүй” гэсэн. Охинд хэдий ээжийн хайр энхрийлэл, халамж, сүү нь дутагдаж байгаа ч аав нь бүх л хайраа түүнд дэвсжээ. Охиноо хичээнгүйлэн асардаг болохоор харин ч бондойсон, мярайтай цагаан охин эрүүл энх бойжиж байна. "Мэдэхгүй хүн бол хараад, ээжтэй л гэж хэлэхээр байгаа биз дээ миний охиныг” хэмээн аав нь хошигносон. Бас өөрийгөө би муу аав биш шүү гэсэн мессежийг надад болон уншигчдад өгөхийг хүссэн нь анзаарагдсан юм. Аав нь охиноо бүүвэйлж, тэврэх, живхийг нь сольж сурах гэх мэтээр хүүхэд өсгөх ажлыг сурах гэж их л хичээсэн хэмээн хэлж байсан. Эхлээд охиноо тэврээд, бүүвэйлэх эсвэл хувцсыг нь өмсгөх, бас угжих гэхээр л нэг болж өгдөггүй, эвлэдэггүй байсан ажээ. Одоо Анугийн аав аль хэдийнэ мундаг "ээж” шиг болжээ. Охиноо тэврээд сүүг нь угжаад, биеэ зайлан сууж байх нь яг л бүүвэйн дуу аялахаар сууж байгаа эх хүний төрхийг санагдуулсан юм. Ямартай ч аав охин хоёр Шар хаданд хүүхдийнхээ ход ход инээдээр гэрээ дүүргэн сэтгэл дүүрэн амьдарч байгаа талаар нь сонсоход аавд нь баярламаар бас бахармаар санагдсан.

 

"Кабины бор”-ын орчин цагийн хувилбар гэх хоч авсан нь

 

Манайд социализмын үед тээврийн болон дотоодын жолооч нар ээж нь ажилдаа явсан хойгуур хүүгээ машиндаа авч явдаг нийтлэг төрх байжээ. Үүнийг нь үеийн жолооч нар шоолж хүүхдийг нь "кабины бор” хэмээн өхөөрддөг байж. Тэгвэл Ану-Үжин охиныг таксины жолооч найз нар нь "кабины бор” хэмээн дууддаг байна. Аав, охин хоёр үүнд нь тийм их дуртай биш ч, тоглоом болгоод өнгөрөөдөг тухайгаа хэлж байсан. Ганбаяр таксинд 07.00-12.00 болон 19.00-00.00 цаг хүртэл гэсэн хуваарьтайгаар долоо хоногт 5-6 удаа явдаг байна. Үлдсэн хугацаанд нь гэртээ амарч, охинтойгоо байдаг гэсэн. Зарим үед найз эмэгтэйч үүдээсээ гуйж охиноо өглөөний цагаар харуулж, таксинд явчихаад үдээс хойш аваад гардаг гэсэн. Гэхдээ хүн тэр бүр хүүхдийг нь хараад байдаггүй болохоор долоо хоногт 4-5 удаа охин аавтайгаа таксинд явдаг байна. Долоо хоногийн лхагва, баасан, бямба гарагт таксины орлого сайн байдаг ажээ. Тиймээс энэ өдрүүдэд бол бүтэн цагаар буюу өглөө оройдоо Ганбаяр ажилдаа гардаг. Харин даваа, мягмар, пүрэв, ням гарагт ихэнхдээ оройн цагаар явдаг ажээ. Өдөрт дунджаар 30 орчим мянган төгрөгийн орлого олдог байна. Өдрийн хоол хүнс, бензин, хүүхдийн сүү, живх бас түлээ, нүүрсээ авахад ихэнхийг нь зарцуулдаг байна. Дээр нь сар бүр машиныхаа лизинг болох 216 мянган төгрөгийг өгдөг ажээ. Ингэхээр одоогоор хуримтлал үүсгэх боломжгүй амьжиргааны зардлаа л арайхийн хүргэж байгааг тэрээр хэлсэн. Тэрээр охиноо хажуудаа суулгаад явахаар хүмүүс янз бүрийн л асуулт тавьж, зарим нь өрөвдөж, тус хүргэхээр холбогдох утас, хаягийг нь авч байхад, харин ч шалтаг болгон мөнгөө өгөхгүй зугатаадаг нэгэн ч байдаг гэнэ. Ану-Үжин охин сүүгээ л уучихвал нам унтаад өгдөг ажээ. Бас хааяа сэрж, аавтайгаа ойр зуурын авиагаар шулганаж "ярьж ярьчихаад” ядраад унтаад өгдөг гэсэн. Мөн зарим үед машиныхаа кондуктор болдгийг ч тэрээр хэлсэн. Хүн мөнгөө өгөхөд нь охин нь сурамгай гэгч гараа дэлгэн, авдаг гэнээ. Ийнхүү албандаа явж байхдаа аав нь охиныхоо сүүг нэг литрийн саванд хийж аваад явдаг гэнэ. Тэгээд угжинд нь сүү хийж, үүнийгээ гялгар уутаар бүрж машинынхаа паарны завсар хийж халаадаг шинэ аргыг нэвтрүүлжээ. Ингээд л охин өлсөхөөрөө сүүгээ уучихаад, бусад үед нь аавдаа "тусална” эсвэл нам унтдаг байна. Ану-Үжиний аавыгаа машинаа угааж, арчиж байгааг нь харах дуртай гэнэ. Машины шил арчигч хоёр тийш нь найгаж хөдөлгөхийг бас аавыгаа шилний цаанаас охинтойгоо ярилцахыг харах үнэхээр дуртай гэсэн. Гараа савчаад л, инээгээд л аав руугаа харан баярладаг гэнэ. Өдий бяцхан долоон сартай хүү- хэд хэдий аав нь чадах чинээгээрээ арчилж, өсгөж байгаа ч машинд хүйтэнд хөрч, халуунд халж явна гэдэг үнэндээ хэцүү.

 

 

Охиноо хүний зэрэгт хүргэчихвэл

 

Ганбаяр бас ч үгүй бизнес сэтгэлгээтэй, сэргэлэн залуу ажээ. Нэгдүгээр ангийн боловсролтой, бичиг үсэг ч сайн мэдэхгүй ч гэсэн тэрээр өрмийн мастер, хүнд машин механизмын жолоочийн сургалтад сууж, энэ чиглэлээрээ ажилладаг байжээ. Энэ хугацаанд буюу ажил хийж олсон мөнгөө цуглуулж долоон сая төгрөг болгон үүн дээр ээж нь найман сая төгрөгийн хандив өгч, Шар хаданд зургаан жилийн өмнө хашаа байшин авч байжээ. Ээж нь саяхан бурхан болжээ. Ээж нь "Миний хүүхдүүд өөрийн гэсэн амьдрах газартай л болох хэрэгтэй” хэмээн энэ газрыг нь авч өгчээ. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард одоогийн унаж байгаа машинаа урьдчилгаа хоёр сая төгрөгийг нь цуглуулж өгч, 7.5 сая төгрөгөөр авчээ. Хүүтэйгээр есөн сая орчим төгрөг болсон. Үүнийгээ сар бүр 216 мянган төгрөг төлсөөр одоогоор 3.5 сая төгрөг үлдсэн байгаа гэсэн. Тэрээр "Сар бүр машиныхаа лизинг өгнө гэдэг том ажил болдог шүү. Жилийн өмнөөс таксины орлого огцом муудах болсон. Машинтай хүн бүр л таксинд явж байгаа болохоор аргагүй ч биз дээ” хэмээв. Гэхдээ Ганбаяр л лизингийнхээ мөнгийг төлчих өөд өөр ажил хийх бодолтой байгаа ажээ. Тэрээр механик засварын ажилд дуртай гэнэ. Замд энэ тэнд хэн нэгэн машинаа оролдоод учрыг нь олохгүй зогсч байгаад тусламж гуйвал хэнд ч үгүй гэж хэлэлгүй харамгүй тусалдаг гэсэн. Тиймээс цаашдаа жижиг хэмжээний механик машины эвсэл өөр чиглэлийн засварын газар нээх зорилготой аж. Хэдий одоо дөнгөж 24 настай гэхэд Ганбаяр амьдралын төлөө тэмцдэг, их л тэмүүлэлтэй залуу шиг санагдсан. Энэ насанд зарим нь зугаацаж, өнгөрүүлж, өөрийгөө л аргацаан амьдарч байдаг бол Ганбаяр өөр ажээ. Гэхдээ л залуу хүн юм чинь, гадуур гарах, найзуудтайгаа уулзаж, ярилцах хүсэл байлгүй л яахав хэмээн тэрээр өгүүлж байв. Бүх зүйлийг амжуулж, зарим тохиолдолд зугаацаж, цэнгэхэд илүү амттай болчихдог залуу насыг 100 хувь хөдөлмөр бас үрийнхээ төлөө л гэсэн сэтгэлээр амьдардаг түүнээр бахархмаар санагдсан. Үртэй хүний жаргал гэдэг энэ байх даа. "Амьдралынхаа хором мөч, амьсгал бүхнээ үрдээ зориулж, охиноо хүний доор оруулахгүй өсгөчихвөл миний санаа амарна” хэмээн Ганбаяр хэд хэдэн удаа давтан ярьсан. Энэ нь үнэхээр түүний туйлын хүсэл мөн бололтой. Тэрээр охиныхоо хүүхдийн мөнгө болох сарын 20 мянган төгрөгийг 18 нас хүртэл нь дансанд хийж хадгалуулж байгаа гэсэн. Мөн машиныхаа лизинг төлж дууссаныхаа дараа хүүхдэдээ данс нээж, хуримтлал үүсгэхээр зорьж байгаагаа ч ярьсан. "Хүүхдээ хүний дайтай амьдруулахын тулд сайн сургуульд сургаж, сайн боловсрол эзэмшүүлнэ. Өөртэйгээ адил нэгдүгээр ангийн боловсролтой болгочихвол эмэгтэй хүүхэд хэцүү” хэмээн Ганбаяр ярьж байв. Ёстой л холын бодол тээдэг аав гэдэг нь харагдаж байв. Энэ жижигхээн "гэрэл гэгээ”-ний төлөө амьдралаа тэр чигт зориулж, залуу насаа ч харамлахг үй зүтгэж яваа ааваар бахархахгүй байхын аргагүй. Бас хүндэлмээр. Үртэй хүний жаргалын амтыг аав нь 10, 20 жилийн дараа мэдэрч, бахархаж, баярлаж суух биз ээ. Амьдралд дэнд үү хайртай аав, охин хоёр сайхан амьдарна аа… Та аав, охин хоёрт хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл 89540930 утсаар холбогдож дуудлагын таксины үйлчилгээ авч болох юм байна.

 

Б.Ууганбаяр


Category: Ярилцлага | Views: 1050 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024