+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » May » 22 » Ярилцлага:: Ц.Энхманлай: Би жирийн нэг амьдралтай харьцуулшгүй зүйлийг урлагаас авсан хүн
8:07 PM
Ярилцлага:: Ц.Энхманлай: Би жирийн нэг амьдралтай харьцуулшгүй зүйлийг урлагаас авсан хүн

Ярилцлага::
 Ц.Энхманлай:
Би жирийн нэг амьдралтай харьцуулшгүй зүйлийг урлагаас авсан хүн


"Харанга" хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Энхманлайтай ярилцахаар хэд хэдэн удаа болзоо тавьсны эцэст бөмбөрчин Пүүжээгийнхээ сургалтын байранд бэлтгэл хийж байхад нь "барьж" авлаа. "Харанга"-ынхан тоглолттой үедээ хааяа энд, заримдаа Чукагийнхаа "UP music" продакшны байранд бэлтгэл хийдэг аж. Арван жилийн сурагч байхаасаа Төмөр замын болон Барилгачдын соёлын ордонд гитар тоглосон хүү тэр үеэс л амьд хөгжимд эргэлт буцалтгүйгээр дурлаж, Монголд рок хамтлаг байгуулах мөрөөдөл тээжээ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд олон хамтлаг байгуулж явсан. "Ногоон гэрэл", "Айзам", "Соёмбо", "Цирк эстрад", "Харанга", "Ажнай хуур" хамтлаг бүгд түүгээр овоглодог.

-Ц.Энхманлай ахаар сонин сайхан юу байна даа. Завгүй л гээд байсан?-Манай Я.Одсүрэнгийн тоглолт энэ сарын 17, 18-нд болох гээд бэлтгэлтэй л байгаад байна. Ирэх онд хамтлагийн маань 25 жилийн ой тохиож байгаа тул энэ онд гишүүн бүр тоглолт хийхээр төлөвлөсөн. Оогийгийн тоглолт салхийг нь хагалаад, долдугаар сард Лхагваа, есдүгээр сард Чука маань тоглоно.-Таных хэзээ нь болох вэ?-Би арваннэгдүгээр сард хийх үү, он гаргаад болох уу гэдгээ хараахан тогтоогүй байна.-Тэгвэл 2013 онд Монголын рок попынхон "Харанга"-аар амьсгалах нь ээ. Танай хамтлагийн мянга мянган шүтэн бишрэгчид ёстой л цангаагаа тайлах бололтой.-Бид хамтлагийнхаа ойд зориулан үүнээс өөр янз бүрийн ажил ч төлөвлөөд байгаа. Бие даасан тоглолтуудаас гадна хамтлагийнхаа урын санг баяжуулахаар шинэ дуунууд хийцгээж байна.-Та бүгдийн тоглолтууд ямар онцлогтой байх бол. Тухайлбал, таных?-Ер нь өөр өөрийнхөө онцлогийг харуулсан тоглолтууд байх болно доо. "Харанга"-ын дуунуудаас гадна тус тусдаа хийсэн уран бүтээл ч байна. Өнгөрсөн жил Оогий шинэ цомгоо гаргасан. Тэр цомгийн дуунууд нь гэхэд манай хамтлагийн урын санд ороогүй, Лхагваа бид хоёрыг эс тооцвол ихэвчлэн өөр уран бүтээлчид дуулсан байдаг. Түүний зэрэгцээ манайхны дуулдаг "Энэ бол дурлал биш", "Он жилүүд", "Оддын тоогоор наслаасай", "Их хаадын сүнс" гээд Оогийгийн хит болсон бүтээлүүд тоглолтод нь эгшиглэнэ. Миний тоглолтын тухайд гэвэл зургаа, долоон жилийн өмнөх тоглолтоос арай өөр байх болов уу. Тухайн үед зөвхөн өөрийнхөө дуулдаг дуунуудаар л тоглолт хийж байсан бол одоо шинэ уран бүтээлүүд нэмэгдсэн. Дээрээс нь олон жил гитар тоглосны хэрэг юу билээ, хөгжмийн номерууд бас байна. Би гитарын гоцлолоор цомог гаргах гэж байгаа.-Энхманлай ахын урлагт хөл тавьсны 40 жилийн ой ирэх онд тохиох бил үү. Ингэхэд таны бие даасан хоёр дахь цомог хэзээ гарах вэ?-Яг урлагт хөл тавьсан нь гэвэл түүнээс ч олон жил болно л доо. Хамтлаг байгуулсан хугацаагаа тооцоход 40 жил юм. Гэхдээ би "Харанга" хамтлагийнхаа 25 жилийн ойд л хамгийн их ач холбогдол өгч байгаа. Өөрийнхөө хоёр дахь цомгийн ажилд орсон. Гэхдээ одоохондоо хамтлагийнхаа ой энэ тэрээс болоод түүнийгээ түр хойш тавиад байна.-"Харанга"-ын урын санд шинэ дуу оруулна гэдэг маш өндөр шалгууртай байдаг гэж та хэлж байсан. 25 жилийн ойн хүрээнд хийж буй дуунууд ч тэр өндөр босгоор давж байж танайд "орж" ирнэ биз?-Тэгэлгүй яах вэ. Чука, Оогий, бид гурав гэхэд л тус тусдаа 5-6 дуу хийсэн. Тэдгээрийг "Харанга"-ын шалгуураар оруулна даа. Тэндээс хэд нь тэнцэж үлдэхийг би мэдэхгүй байна (инээв). Бид мундаг сайхан аялгуутай, чамин үгтэй дуу гэж хошуурдаггүй. Энгийн хэрнээ сонсоход хэзээд таашаал өгдөг, бас хүнд ухаарал гэгээрэл хайрладаг уран бүтээл байгаасай гэж хүсдэг. Жишээлбэл, 1989 оны манай анхны тоглолтод дуулагдсан "Амьдрал" дуу минь одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Би энэ дуугаар дамжуулан хүн амьдралд алдаж гишгэвэл айхтар том зүйлд унана, оновол аз жаргал, баяр баясал ирдэг учраас өөрөө хичээх хэрэгтэй гэдгийг л харуулахыг зорьсон.-Та бүхэн анх хамтлагаа байгуулахдаа л насан туршдаа хамт дуулцгаана гэж тангараг өргөсөн гэдэг юм билээ. Цаашид 30, 40 жилийн ойгоо хамтдаа тэмдэглэнэ гэдэг таны сэтгэлд багтаж байна уу?-Ер нь болно доо. Хамгийн гол нь бидний насны хүмүүст одоо эрүүл байх л чухал. Тэгвэл ямар ч мөрөөдлөө биелүүлж болно. Тэгэхийн тулд хоол унднаас эхлээд ажил, амралтаа зохицуулах хэрэгтэй. Тайзан дээр гарч дуулж чадахгүй болтлоо хамт байна гэсэн тангарагтаа бид үнэнч байж чадна.-Эрэгтэй хүмүүсийн хувьд ийм тангарагт үнэнч байх боломж арай давуу байх, тийм үү?-Хамгийн гол нь зорилго шүү дээ. Дуртай зүйлээ сэтгэл нийлсэн нөхөдтэйгөө хийгээд явахад заавал эрэгтэй, эмэгтэй гэсэн ялгаа байхгүй. Мэдээж таван хүн гэдэг таван өөр үзэл бодол, амьдрал, ааш араншин байдаг. Гэхдээ тэднийг зорилго, түүндээ үнэнч байх сэтгэл хоёр нэгтгэж болно.-"Харанга"-ынхан тоглолтгүй үедээ хэр удаж байж уулзалддаг вэ?-Янз янз даа. Гэхдээ хоёр долоо хоногоос хэтэрдэггүй юм. Уулзалдахгүй байсан ч утсаар заавал ярина шүү.-Таны хамгийн сүүлд байгуулсан "Ажнай хуур" хамтлаг одоо бий юү?-Одоохондоо энэ хамтлаг маань уран бүтээл хийгээгүй. Японд тоглох гэрээгээ дөрвөн жилийн өмнө цуцалсан. "Ажнай хуур" Монголд огт тоглож байгаагүй хамтлаг шүү дээ. Тав, зургаан CD гаргасан нь бүгд Японд зарагдсан, тэнд жилдээ хоёр удаа очиж тоглодог байсан. "Ажнай хуур" хамтлагт зориулж бичсэн аязуудаараа одоо харин нэг тоглолт хийх юм сан гэж боддог.-Гурван жилийн дараа та 60 хүрэх байх аа?-Тэгнэ. Гэхдээ би насаа нэг их календарь шиг тоолоод байдаггүй ш дээ. Хүний амьдралд нас гэхээсээ зорилго, хүсэл мөрөөдөл л чухал. "Одоо би тэд хүрчихлээ яана" гээд байвал өөрийн сэтгэлд ч дарамттай.-60 гэхээр манайхны толгойд хамгийн түрүүнд тэтгэврийн нас гэж буудаг. Та ер нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг үү?-Төлөлгүй яах вэ. 1974 оноос 90-ээд он хүртэл бидний цалингаас автоматаар шимтгэл аваад, нийгмийн даатгал төлдөг байсан. 1992 онд "Харанга рок" хамтлаг маань татан буугдсанаас хойш алаг цоог болсон. Гэхдээ одооноос эхлээд аль болох тасалдуулалгүй төлөхийг хичээж байгаа. Боломжийн хууль ч гарчихсан байна лээ.-Таны амьдралын гуравны хоёроос илүү хугацааг урлаг эзэгнэжээ. Урлаг танд буцаагаад юу өгсөн бэ?-Би энэ урлагаар л амьдарч байна шүү дээ. Урлагийн хүмүүс амьдралын үзэл хандлага, ертөнцийг ойлгох үнэлэмжээрээ жирийн хүнээс арай өөр байдаг гэж би боддог. Би юуны төлөө амьдарч байгаа вэ, урлагаас кайф авч, өөрийгөө болгохын хажуугаар хүнд юу өгөх вэ гэдгээ бодож байж уран бүтээл хийдэг. Энэ талаараа бол урлаг миний ухааны царааг тэлж, нүдийг минь нээж өгсөн. Тиймээс би жирийн нэг амьдралтай харьцуулшгүй зүйлийг урлагаас авсан хүн.-Нөгөө талаас хүний амьдралын гол хэрэгцээ нь мөнгө. Тавиад жил урлагт зүтгэсэнтэй тань харьцуулахад, Монголд рок хамтлаг байгуулах зорилгоо нэр төртэйгөөр биелүүлсэн хүний хувьд танд хангалттай хэмжээний хөрөнгө үлдээсэн үү?-Хөрөнгө гэдэг бол бидний хувьд уран бүтээл. Хүмүүст хүрсэн хэдэн дуу минь бидний хөрөнгө юм. Хүмүүс тэдгээрийг сонсох дуртай учраас биднийг урьж дуулуулдаг. Энэ бүхэн эргээд зах зээлийнхээ зарчмаар биднийг тэжээдэг. Түүнээс биш бизнесменүүд шиг хурааж хуримтлуулсан юм бол алга.-Та хэдэн дуутай вэ?-Миний хувьд хүнд гайхуулчихаар олон дуугүй. Хүмүүс шиг 200, 300 дуу надад байхгүй. 20, 30-аад юм л бий байх. Түүнээс арваад нь хүмүүст хүрсэн болов уу. Өдөр болгон дуу хийж чадна л даа. Гэхдээ тэгж хийсэн дуу хүнд өгч чадах вэ гэдэг нь эргэлзээтэй.-Та гитартай хэзээнээс нөхөрлөсөн бэ?-Оролдож эхэлсэн нь гэвэл нэгдүгээр ангид байх үе юм уу даа. Долоо, наймдугаар ангид байхаасаа Соёлын орднуудад нийтийн бүжгийн үеэр гитараа тоглоод явдаг байлаа.-Хоёр хүү тань урлагийн хүн болсон байх аа?-Том нь гитар тоглодог. Бага нь СУИС-ийн дуулаачийн ангийг төгсөөд, одоо уран бүтээл хийж байгаа.-Таны үс их урт ургасан харагдаж байна. Доороос нь сэрмээгүй удсан бололтой?-Үсэндээ гар хүрээгүй гурав, дөрвөн жил болж байна. Энэ жилээс харин гар хүрэх боломжтой болсон.-Энэ нь бөөгийн онгод сахиус хүртсэнтэй тань холбоотой юу?-Тийм (инээв).-Та одоо ч гэсэн бөөлдөг үү?-Дулааны улирал эхлэхээр хааяа нэг газар ус аргадаж тахидаг. Ах дүүсийнхээ хүрээнд засал номыг нь хийж өгдөг.-Таныг рок попынхныг араасаа залгамжлан бөө болгож байна гэх яриа нэг хэсэг их гарсан.-Бөө болоход сонгогдсон хүн л байх ёстой. Тэр чинь шашны сургууль шиг хичээл зүтгэлээр сурчихдаг зүйл биш.-Та нэлээд тайван хүн бололтой. Бас илүү үг хэлэхгүй, үгэнд их харам юм аа даа?-Инээв. Яарч хийсэн зүйл, адгаж гаргасан шийдвэр яавч оновчтой болдогг үй байх. Яарлаа гээд хугацаа хождог байж магад. Гэхдээ би цаг хугацаатай уралдаад, стрестэж гүйгээд байдаггүй. Дуу цөөтэйн хувьд бол тийм. Би шаардлагагүй зүйлд хүний урдуур ороод яриад байхыг хүсдэггүй. Бас хүн миний яриаг таслахад дургүй. Ц.Энхманлай ахыг нүдээ бага зэрэг анисхийгээд гитараа тоглоход хөгжмийн утаснууд түүний дотоод ертөнцөөр дамжин инээж, баярлаж, эсвэл бүр уйлах шиг болдог. Түүнийг харсан ямар ч үзэгчийн сэтгэл огшдог. Харин өөрөө энэ мэдрэмжийг хаанаас ч авч чадахгүй, юутай ч зүйрлэмгүй хэмээн тодотгосон.


Category: Ярилцлага | Views: 1011 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024