+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » September » 30 » Ярилцлага::Ганбууш: Хүнд үед өнөөх олон эрчүүд хормын төдий алга болсон
8:15 PM
Ярилцлага::Ганбууш: Хүнд үед өнөөх олон эрчүүд хормын төдий алга болсон

Ярилцлага::
Ганбууш: Хүнд үед өнөөх олон эрчүүд хормын төдий алга болсон

Хүн бүр хүссэн зүйлээ сонгох эрхтэй нийгэмд бид амьдарч байна. Идэх хоол, өмсч зүүх, эдэлж хэрэглэх, сурч боловсрох, ажиллаж амьдрах бүгдийг өөрсдийн хүслээр сонгодог. Гэвч хүний амьдралд сонгож болдоггүй зүйлүүд бас бий. Энэ хорвоод хүн болж мэндлэхдээ эцэг эхээ, энэ биеэ сонгож төрдөггүй. Тиймээс ямар айлд, ямар хүн болж төрөх нь ёстой л хувь тавилан мэдэх хэрэг.

Энэ бүхнийг бичсэний учир нь "Манин Гамбууш" гэж хүн бүрт адлагдаж, хэл аманд өртөж явдаг нэгэн эрхмийг зочноор урьж ярилцлаа. Тэрээр энэ насны мөрөөдлөө биелүүлж, саяхан хүйс солиулах хүнд хагалгааг амжилттай хийлгээд ирсэн юм.

-Хүсч мөрөөдөж байсан хагалгаагаа хийлгэж, эмэгтэй хүн болсонд баяр хүргэе. Одоо бие чинь ямар байна?
-Бие маань эрүүл болоод эмнэлгээс гараад танай сонинд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Би өнгөрсөн тавдугаар сарын эхээр Тайланд явж хагалгаанд орсон. Монголдоо зургадугаар сарын 7-нд ирсэн. Ирсэнээсээ хойш өнөөдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүллээ. Хэдий хүнд хагалгааг даваад гарсан ч хагалгааны дараах хүндрэл гарч, эмчилгээ ихээхэн шаардсан. Наснаас шалтгаалж дархлаа муудсан байна. Гэхдээ энэ бүхнийг давж чадсан. Одоо бие маань харьцангуй сайжирсан. Хүнд хэцүү хагалгаа байсан ч би эдгэнэ, чадна гэж бодож сэттэлээ .. ариусгасаар хөл дээрээ босч чадлаа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ. Тиймээс бодол санаагаа ариусгаж, сэтгэлээ чангалж чадвал давахгүй бэрхшээл, чадахгүй зүйл байхгүйг өөрийн биеэр мэдэрлээ.

-Хагалгаанд хэнтэй хамт явсан бэ. Хүний нутагт тусалж дэмжих хүн байв уу?
-Ганцаараа явсан. Тайландад байгаа Монголын консул надад тусалж, эмнэлэг олж өгсөн. Сингапурт байдаг манай нэг бүжигчин охин өөрийнхөө зардлаар нисч ирээд надад тусалсан. Сүрэнхүү, Очирхүү гэдэг эгч, дүү хоёр эмэгтэй надад хэлмэрчилж өгсөн. Тэд тавдугаар сарын 31 -нд явж, би ганцаараа үлдсэн. Тэгээд манайхаар бол Дуурийн театр, Драмын театрын хооронд явах зайтай эмнэлэг, буудлынхаа хооронд долоон хоног ганцаараа, тэргэнцэрээ түрээд боолтондоо явдаг байлаа. Зоригийг хийморь дагадаг гэдэг. Тэр хүнд хэцүү үед хөл дээрээ босно гэж хичээж зүтгэснийхээ үр дүнд өнөөдөр ингээд эрүүл саруул чамтай яриад сууж байна.

-Хагалгааны дараа хүндрэл гарсан уу. Өвдөлт зовиур их байв уу?
-Хагалгааны дараа Тайландад байхад нэг их өвдөөгүй, хүндрэл гараагүй. Өвчин намдаадаг эм өдрийн гурваар уудаг байсан. Харин Монголдоо ирээд л жинхэнэ өвдсөн дөө. Халуун орноос сэрүүн агаарт ирсэн чинь цаг агаар өөрчлөгдөөд хүндрэл гардаг юм билээ. Ер нь хагалгаанд орчихоод дор хаяж нэг cap тэндээ байж, эмчлүүлэх ёстой юм билээ. Гол нь сэтгэл санаа л чухал. Хорт хавдартай олон хүн надаас урам авч, сэтгэлийн дэм өглөө гэж байсан. Тайландад байхдаа угаалгаа өөрөө хийгээд сурчихсан болохоор хүн гуйхгүй амар байна.

-Монголдоо ирээд олон эмнэлэг, сувилалд хэвтсэн гэсэн. Төлбөр мөнгийг нь яаж зохицуулав?
-Хагалгааны дараа гурав хоног эмнэлэгт хэвтүүлээд гаргачихдаг юм билээ. Тэндээ 14 хоног боолтонд явж байгаад ирсэн. Харин эх орондоо ,ирээд олон сайн эмч нарын хүчээр өдий зэрэгтэй хөл дээрээ бослоо. Эмнэлгийн багаж хэрэгсэл тоног төхөөрөмж муу болохоос Монголын эмч нар ур чадвар сайтай, дэлхийн жишигт хүрсэн мэдлэгтэй юм байна. Үрэвслийн эсрэг, дархлаа сайжруулах олон эмчилгээ хийлгэсэн.

Ирэнгүүтээ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникт хэвтсэн. Дараа нь "Отгонтэнгэр" сувилал, Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хэвтсэн. Харин "Натул" сувиллын захирал намайг 22 хоног үнэгүй амраасан. Тэдний хамт олонд баярлалаа гэж хэлье. "Амин-Эрдэнэ" эмнэлгийн Пүрэвдорж эмч намайг долоон хоног үнэгүй хэвтүүлж эмчилсэн. "У Булан" эмнэлэгт үнэгүй 21 хоног амрах байсан ч бороотой үе таараад дөрөв хоноод хотдоо буцаад ирсэн. Ирээд ХУД-ийнхээ харьяаллын эмнэлэгт хэвтэж гараад "Оргил", "Сэргээн засах клиник"-т хэвтэж эмчүүлсэн. Одоо "Нэгдүгээр төрөх"-д хэвтэж эмчлүүлж байна.

-Таныг мэдэхгүй хүн байхгүй. Эмч нар болон өвчтөнүүд хэр хандаж байна?
-Хүнд хагалгаанд ороод ирсэн гээд эмч, сувилагч, асрагч бүгд сэтгэл уярмаар сайхан хандаж байсан. Эмэгтэй хүн л эмэгтэй хүнээ ойлгодог юм байна. Бүгд л надад тусалж дэмжээд, хүмүүсийн хайр халамжийг мэдрэх их гоё юм билээ. Намайг төрсөн цагаасаа хойш мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлж эмэгтэй хүн болж чадсанд баяр хүргээд "Перфект" эмнэлгийн Оюун эмч бэлэг болгож хамрыг минь үнэ төлбөргүй янзалж өгсөн.

-Олон жил хүсч мөрөөдсөн эмэгтэй хүйстэй боллоо. Өөрт чинь бие махбодийн болоод сэтгэлзүйн ямар өөрчлөлт гарч байна?
-Өөрөө хүсээд, зориод хийлгэсэн болохоор маш аз жаргалтай байсан. Хүн хүсч мөрөөдөж чадвал биелдэг юм байна гэдгийг өөрийн биеээр харууллаа.

Урд нь би ааштай байсан чинь одоо намба сууж байна. Хүмүүс царай чинь шингэрсэн байна гэсэн. Эмэгтэй хүний бага зэргийн сээтэгнүүр зан гарч ирж байна. Эрэгтэй хүн удаан харахаар " Юугаа хараад байгаа юм " гэдэг байсан бол одоо яагаад энэ хүн намайг хараад байгаа юм бол гээд 2-3 талаас нь бодож, харц буруулдаг болсон байна лээ. Биеийн хувьд ч өөрчлөгдөж хөх ургаад, хөндүүрлээд, толгой нь чинэрч байгаа. Тиймээс хөхний хагалгаанд орох эсэхээ харзнаад байна. Урд нь даашинз өмссөн охидыг хараад атаархаж байсан бол одоо даашинз өмсөөд алхах үнэхээр сайхан юм. Алхах, суух ч өөрчлөгдсөн. Ер нь эмэгтэй хүн гэдэг маш нарийн мэдрэмжтэй байдгийг мэдэрч байна.

-Та 60 хүрч яваа хүн хүйс солиулах хагалгаа хийлгэнэ гэдэг эрсдэлтэй алхам.Таны хувьд эрүүл мэндээ золин байж ийм шийдвэр гаргасан нь ямар шалтгаантай байв?
-Би олон жил хэн ч биш явлаа. Хүн ямар хоёр амьдрах биш энэ насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж, өөрийгөө ялна гэдэг чухал. Хүн өөрийгөө ялж чаддаг юм гэдгийг би өвчтэй, зовлонтой хүмүүст төдийгүй эрүүл саруул хэр нь янз бүрийн шалихгүй шалтгаанаар гутарч, буруу явж байгаа хүмүүст харуулж, үлгэр дууриалал болохыг хүссэн. Хамгийн гол нь би өөрийгөө ялж чадлаа. Одоо би бусдын жишгээр амьдарна гэж бодохоор сайхан байна. Би нөхөртэй, нөхөргүй байх нь чухал биш. Өөрийн хүслээр амьдарч, үр хүүхэдтэй болохыг хүсч байгаа. Тиймээс эсийн замаар хүүхэдтэй болж болох эсэхийг шинжлүүлсэн чинь надад эрэгтэй, эмэгтэй хоёр ихэр хүүхэд байна гэж хэлсэн. Оюун ухааны болоод санхүүгийн чадвартай аавыг нь олчихвол эсийн замаар хүүхэдтэй болно.

-Урд нь бичиг баримт дээрээ эрэгтэй гэсэн хүйстэй байсан. Одоо өөрчилсөн үү?
-Иргэдийн бүртгэл мэдээлэлд ямар ном журмын дагуу хүйс сольдог тэр дагуу эмэгтэй регистртэй болсон. Энэ бүхнийг хурдан шуурхай солиулахад надад ахлах байцаагч Мөнхцэцэг гэдэг эмэгтэй тусалсан. Түүнд баярласнаа илэрхийлье.

-Одоо ямар ажил хийх бодол байна. Телевизийн салбарт хүчээ сорьсоор байх уу?
-Ажлын олон санал ирдэг. Аав маань Өвөрхангайн Гучин ус сумын уугуул. Тиймээс надад Өвөрхангайн телевизд ажиллах санал ирсэн. Хиймэл дагуулаар 21 аймаг, 360 сум, 27 оронд цацагддаг юм билээ. Аравдугаар сарын сүүлээр ням гариг бүр "Гамбуушийн цаг" нэртэй нэг цагийн нэвтрүүлэг хийхээр болсон. Мөн кино албаны дарга гэдэг албан тушаалд намайг ажиллуулах итгэл хүлээлгэсэнд баярлаж байгаа. Хөдөөгийн хөдөлмөрчдийн үзэхийг хүсдэг олон сайхан кино гаргаж байх болно.

-\'\'Гамбуушийн цаг" нэвтрүүлгээ ямар чиглэлээр хийх юм бэ. Цалин хөлсөө яаж тохиролдов?
-Хүмүүсийн амралтын үдэшд зориулсан энгийн нэвтрүүлэг байх болно. Цалин хөлс яг л тэр телевизд ажиллаж байгаа бусад уран бүтээлчдийн жишгээр авна. Өнөөдөр юу ч хийж эхлээгүй байж ийм, тийм цалин авна гэж голж, шилж болохгүй л дээ. Миний хувьд өмнө нь ТВ-8 телевизд гурван жил, ТВ-9 телевизийн II сувагт 5-6 жил хөрөг нэвтрүүлэг хийсэн. Тиймээс энэ салбарын уур амьсгалыг мэднэ. Телевизийн зураглаачийн 45 хоногийн курсийг төгссөн, олон телевизд хөтлөгч хийж байсан гээд туршлага бий.

-Гамбууш бие махбодь төдийгүй сэтгэл санаагаараа ч шинэ хүн болж байгаа гэж ойлгож болох уу?

-Болно. Бүх л зүйл маань өөр болж байна. Эмэгтэй хүн гэдэг их өөр юм байна. Урдны амьдралын хэмнэл өөр байж. Одоо нас хүйсэндээ л байна. Надад сая хүнд хэцүү үед хүчирхэг эмэгтэйчүүд л тусалж байсан. Гэтэл хүнд үед өнөөх олон эрчүүд хормын төдий алга болсон.

-Эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш гэдэг утгаараа таныг эрчүүд сонирхдог байсан байх. Харин одоо жинхэнэ эмэгтэй хүн болчихоор өөрийг чинь сонирхох эрчүүдийн тоо багасах болов уу?
-Харин ч сонирхох нь илүү нэмэгдсэн. Эмэгтэй хүн болсноосоо хойш өөрийгөө өгөх хүнээ сонгоогүй л байна. Мөнгө хөрөнгөтэй эрчүүдийн хүрээлэл байсан, одоо бүр ч их байна. Хүмүүсийн сониуч зан намайг тайван орхихгүй л дээ. Мэдээж надтай сууж гэрлэхгүй нь тодорхой. Нэг л удаа сонирхох учир ямар байдлаар хандах вэ гэж бодож байна.

-Эсийн замаар хүүхэдтэй болох боломжтой гэсэн юм байна. Хэзээ ээж болохоор төлөвлөж байна ?
-Аль ч салбар давхаргын олон янзын эрчүүд намайг эргүүлдэг. Гэхдээ монгол эрчүүд надтай суухгүй нь тодорхой. Би одоо гадаад хүнтэй хамт амьдарч байгаа. Бид хоёр шинэ он гаргаад Америкт очиж батлуулж магадгүй. Гэхдээ би Америкт амьдрахгүй. Ирж очоод, аялаад, эх орондоо амьдарна. Урд нь бүх амьдрал маань ил задгай байсан бол одоо нууцлах зүйлээ нууж, хүн шиг амьдарна гэж бодож байгаа.

Тайландад эсээ шинжлүүлэхэд хоёр ихэр хүү охин байна гэсэн. Хэдий би тээж төрүүлэхгүй ч миний эстэй нийлүүлж хүүхэдтэй болох аав хэрэгтэй шүү дээ. Харин гадаад хүнээс хүүхэдтэй болохгүй. Монголынхоо оюунлаг, төлбөрийн чадвартай эр хүний эстэй нийлүүлэх хүсэлтэй байна. Хүүхдийн минь эцэг монгол хүн байгаасай л гэж хүсч байна. Би чинь тэгж байгаад бас эх оронч хүн шүү дээ.

Хүслээ биелүүлж эмэгтэй хүн болсон юм чинь үр хүүхэдтэй, өөрийн гэсэн бол гэр бүлтэй сайхан амьдармаар байна. Нэг насны мөрөөдөл маань биеллээ, одоо энэ хүслээ биелүүлчихвэл сайхан байна. Айл бүрт хүүхдийн дуу цангинаж, хүн бүр элэг бүтэн амьдарвал сайхан шүү дээ. Одоо би амар тайван элэг бүтэн амьдрал хүсч байна.

Х.Монголхатан "Зууны мэдээ" сонин
www.T1771.Tk


Category: Ярилцлага | Views: 1074 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024