+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » May » 16 » Ярилцлага: Gee-гийн ээж Б.Нарантуяа: Хүүгээ албан хаагч болно гэж төсөөлдөг байсан
6:51 PM
Ярилцлага: Gee-гийн ээж Б.Нарантуяа: Хүүгээ албан хаагч болно гэж төсөөлдөг байсан

Ярилцлага:  

Gee-гийн ээж Б.Нарантуяа: Хүүгээ албан хаагч болно гэж төсөөлдөг байсан

Gee: Би тэнгэр, газрыг шүтдэг

БЛИЦ

Хэлэх дуртай үг: Үнэн миний талд.

Өөрийгөө амьтантай зүйрлэбэл: Бүтэлгүй баавгай. 

Хамгийн сүүлд шоудсан өдөр: Санахгүй байна аа. Нэлээн дээхнэ л юм даг. Би ер нь шоудаад байхыг хүсдэггүй, тийм зав ч надад байдаггүй. 

Дуртай өнгө: Гэрэл шингээдэг болохоор хар өнгөнд. Машин маань ч гэсэн хар өнгөтэй байгаа биз дээ. 

Цаг, зав гарвал: Хоол хийх дуртай. Харамсалтай нь удаан хөдөлгөөнтэй болохоор хоол хийхэд хамгийн багадаа гурван цаг зарцуулдаг. Байсгээд л амсаж үзсээр байтал цаг талийж өгдөг юм. 

Бухимдлаа тайлах арга: Шүлэг бичиж.

Gee-гийнх ам бүл гурвуул. Наймдугаар ангиа төгсмөгц гутлын үйлдвэрийн ажилчин болж, дүү нараа тэжээсэн ээж нь түүний бахархал. Харин ээж Б.Нарантуяа нь түүний тухайд…

-Миний хүү чинь зангиа зүүж, костюм өмссөн онц сурлагатан байсан юм. Тэр үед хүүгээ конторын албан хаагч болно гэж боддог байлаа. 

-Төсөөлснөөс тань тэс өөр зүйлд хүч сорь­сон болохоор дургүйцэж байв уу? 

-Эхэндээ ойлгохгүй дур­гүйлхдэг л байлаа. Харин одоо ойлгдог, бүр дэмждэг болсон. 

-Яагаад?

-Хүн бүрийн бодож, бухимдаж явдаг зүйлсийг л хүү минь зоригтой хэлж, дуулж байгааг яваандаа ойлгосон. Тиймээс сүүлийн үед шинээр гарсан хип хоп дуу, нэвтрүүлгийн тухай мэдээллийг сонирхож, хүүдээ дуулгадаг болоод байгаа. 

-Анх дургүйлхэж байхдаа л дуулахыг нь тас хорьчихъё гэж бодоогүй юу? 

-Хүнээс айж амьдрах шиг хэцүү зүйл байдаггүй юм. Би өөрөө ч алхам бүрээ бусдаар заалгах дургүй. Тиймээс хоёр хүүгээ цагдаад байхыг боддоггүй. Эх хүний хувьд хайрлаж, хамгаалах, хэлэх ярих зүйл байлгүй л яахав. Гэхдээ миний хүүхдүүд буруу зам руу орохгүй гэдгийг нь сайн мэдэж байна.

Дуулсан дуугаар нь, хэлсэн үгээр нь Gee /Т.Мөнх-Эрдэнэ/-ийг "танхай залуу” /bad boy/ хэмээн тодорхойлогчид цөөнгүй. Үнэн хэрэгтээ Gee-ийн ширүүн харц, шивээсний цаана юу нуугддаг юм бол?

-Хамгийн анхны шивээсээ хэзээ хийлгэсэн бэ? 

Gee: 19 настайдаа. 

-Та түүнд нь уурлаагүй юу? 

Б.Нарантуяа: Хоёр хүү маань багаасаа бие даасан болохоор насанд хүрсэн хүнд юу хэлэх билээ. Харин одоо "Хадмуудад чинь зар бичих зай үлдсэнгүй” гэж цаашлуулдаг юм.

Gee: Гэрээ засна гэдэг Чинь хауст амьдрахын нэр биш

-Туйлын зорилго чинь юу юм бэ? 

-Амьдралд, нийгмийн дарамтад нухлуулан гунигтай, баргар царайлсан хүмүүс гудмаар хөлхөх юм. Чи ажиглаарай, инээмсэглэж байгаа хүн ховор байгаа биз. Тиймээс ч би инээмсэглээд зөрсөн залуус их хотод минь дүүрэн байгаасай гэж хүсдэг. Эх орноо тийм л сайхан болгохсон гэж бодож, зорьж явна. Дуулж байгаа минь ч үүнтэй холбоотой. 

-Үүний төлөө бус­дыг хараах хэрэгтэй гэж үү? 

-Бидний өссөн ор­чин нь тэр юм даа. Гэхдээ би бүх хүнийг сонсог гэж дуулдаггүй. Сонсох эсэх нь тухайн хүний эрх. 

-Залуус ямар байвал инээмсэглэлийг "эргүүлж” болох бол? 

-Эвтэй, өөрийгөө, бусдыг, өвөг дээдсээ хүндэлж хайрладаг. Энэ газар шорооны төлөө өвөг дээдэс маань цусаа урсган тэмцсэн. Харин бид цусаа биш хөлсөө дуслуулан авч үлдэх хэрэгтэй. 

-Тэдний ямар дутагдал нүдэнд чинь хамгийн их өртдөг вэ? 

-Биеийн амрыг хардаг, бэлэнчлэх сэтгэлгээ. Бас аминчхан зан. Эд хөрөнгө, тансаг машин, хаустай болох гэж шунах юм. 

-Биеэ, дараа нь гэрээ, эцэст нь улсаа засах гэж байгаа нь тэр юм байлгүй дээ.  

-Гэрээ засна гэдэг чинь хауст амьдрахын нэр биш шүү дээ. Бодол санаагаа цэгцэл. Биеэ засна гэдэг чинь зөв бодолтой, зөв сэтгэлгээтэй хүн болохыг хэлээд байгаа юм. Хүмүүс бүгдийг мөнгөөр шийдэх гэсэн сэтгэлгээтэй болчихож. Ханиа сонгохдоо хүртэл эд хөрөнгийг нь харна. Хүний мөс, сэтгэлийг мөнгөнөөс доогуур үнэлж, мөнгөгүй л бол муу хүн гэдэг ойлголт бараг хэвших нь байна. Миний хувьд материаллаг бус үнэт зүйлс болох удам угсаа, хүн чанар, сэтгэхүй, оюун ухааныг илүү эрхэмлэдэг.

-Хүн бүр дээд боловсрол эзэмшдэг болсон гэхэд хилсдэхгүй. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Угтаа залуус дээд боловсрол эзэмших гэж яарах биш зөв хүн болох гэж тэмүүлэх ёстой юм. Зөв хүн болж төлөвшөөгүй хүмүүс дээд боловсролоо бүрэн дүүрэн, зөв ашиглаж чадахгүй.

-Хүний мөс гэдэг зүйл бараг мартагдах нь ээ? 

-Тийм ээ. Энэ тухай би дээр ярьсан шүү дээ. Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг байсан бол өнөө цагт "Хувцсаар нь угтаж, түрийвчээр нь үддэг болсон байна”. Хэдэн зуун мянган төгрөгийн үнэтэй брэндийн хувцас өмсдөг хүмүүсийг би ойлгодоггүй юм. Үнэтэй болохоор чанартай байдаг байх л даа. Би ихэвчлэн "Монгол бараа”-наас  хувцсаа авдаг. Энэ миний хамгийн үнэтэй өмд. /өмдөө заав/ Ах минь Германаас авчирч өгсөн юм. Гэхдээ надад огт зохидоггүй. "Монгол бараа”-ны хувцас хамаагүй зохимжтой байдаг юм. Тиймээс ч тэр хувцсаа өмсөхөөр сэтгэл хангалуун байдаг. Хүнд чинь өөртөө сэтгэл хангалуун байх гэж нэг зүйл байдаг даа. Зарим хүмүүс өөрийгөө бусдад ойлгуулах гэж хичээх юм. Юун түрүүнд өөрийгөө ойлгодог болох хэрэгтэй. Би брэндийн хувцсаар гангардаг баячууд шиг хөрөнгөтэй байсан ч "Монгол бараа”-гаас хувцсаа авч, үлдсэн мөнгөөр нь хүнд хөдөлмөр хийн, амьдралын төлөө зүтгэж яваа хүүхдүүдэд зориулах байсан.

www.T1771.Tk




Category: Ярилцлага | Views: 1507 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024