+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » June » 10 » Ярилцлага::Гэртээ ганцаараа киноны гол дүрийн жүжигчин Калкин: Киноны анхны хувилбар бусдаасаа илүү
7:20 PM
Ярилцлага::Гэртээ ганцаараа киноны гол дүрийн жүжигчин Калкин: Киноны анхны хувилбар бусдаасаа илүү

Ярилцлага::
Гэртээ ганцаараа киноны
 гол дүрийн жүжигчин Калкин:
 Киноны анхны хувилбар бусдаасаа илүү

Та бидний сайн мэдэх "Гэртээ ганцаараа" дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн АНУ-ын жүжигчин Макуали Калкин эдүгээ нас биед хүрсэн эр болжээ. 

Одоогоос 20 гаруй жилийн өмнө түүний тоглосон "Гэртээ ганцаараа" киног дэлхийн олон сая хүүхэд багачууд шимтэн үздэг байж. Басхүү киноны гол дүрийн жаал шиг овжин, сэрвэлэн байдлаар өөрсдийгөө төсөөлдөг байсан өсвөр үеийнхэн олон байсан биз. 

Тэгвэл тэр үеийн "од" болж байсан "жаал" хүүгийн "Сандэй Миррор" сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Анх "Гэртээ ганцаараа" кинонд гардаг арван настай бяцхан жаал хүү одоо аав хүний дүрд тоглоход ч "хөгшидхөөр" болжээ.


-Хар багаасаа дээрээ олон ах, эгчтэй байсан учраас "Гэртээ ганцаараа"  киноны сонгон  шалгаруулалтанд тэнцсэн гэдэг үнэн үү?
-Яг ч тийм биш л дээ. Аав, ээжтэйгээ дэлгүүр хамт явах үедээ киноны дүрийн эзнийг хайж байсантай таарсан. Тухайн үед би зориглоогүй юм. Аав л ятгасан. Гэртээ ирсэн хойно ч намайг тайван байлгаагүй ээ.(Инээв)

-Гэхдээ яаж тэр дүрийг тийм гайхалтай бүтээсэн юм бэ. Хүн бүрийн сэтгэлд хүртэл жүжиглэх амаргүй л байсан биз?

-Үнэнийг хэлэхэд би гэртээ үргэлж ганцаархнаа үлддэг хүүхэд байлаа. Ганцаараа үлдэх бүртээ яагаад ч юм их баярладаг байж билээ. Гайхалтай, хөгжимөө чангалья, телевизээ асаая гээд л өөртэйгөө ярьж гарна. Хөгжим, телевиз гээд бүгдийг нь эцэст нь хүртэл чангалаад ёстой дураараа. Баяртай чихэвч минь гэж орилох хамгийн сайхан нь. Тийм болохоор л энэ дүр амьдралд минь ойрхон байсан болов  уу.  

Өдөр болгон мэдэрдэг зүйлээ кино зураг авалтын өмнө илүү адал явдалтайгаар харуулах даалгавар ноогдсон. Гэхдээ шууд л тэр дүрээ бэлэн болгоогүй. Найруулагч, кино бүрэлдэхүүнийхэн болохгүй зүйл гарав уу үгүй юу над руу чанга гэгч нь хашгичдаг. "Ганцхан чи энэ дүрийн эзэн биш" гээд л одоо хүртэл зарим ширүүн үг сонсогддог.

-Тэдэнд хандаж одоо юу гэж хэлмээр байна?

-Миний буруу. "Гэртээ ганцаараа" киноны баг хамт олон надад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Тухайн үед гомдоод уйлж байсан нь хэтэрхий балчир байсантай холбоотой. Уурлахаараа гэртээ ирээд л дураараа загнаж, бүх зүйлийг ийш тийш нь шидэхээр тайвширдаг байлаа.

-Аав, ээж чинь дураараа тоглохыг зөвшөөрдөг байсан гэж ойлгож болох уу. Дуу чимээ их гаргаад л эд зүйл онгичиж, гэрээ бусниулах зэргийг?
-Мэдээж үгүй л дээ. Тэд эмх, цэгцтэй байхыг нялхаас минь л зааж сургасан.

-Гэр бүлийнхэн тань нүүрний хувирал, сэтгэл хөдлөлийн бүхий л хичээлийг кинонд тоглохоос тань өмнө зааж өгсөн гэж нэг ярилцлага дээрээ хэлсэн байсан шүү дээ. Тухайн үед ямархуу хичээл зааж байв?
-Тийм ээ. Энэ үнэн. Манай гэр бүлийнхэн урлагт их дуртай, сэтгэл хөдлөлөө нуудаггүй тийм л хүмүүс. Телевизээр гарч буй реалити шоу, дууны тэмцээн гээд л бүгдийг алгасалгүй үзэцгээж, дор бүрнээ дүгнэлт өгцгөөдөг. 

Мэдээж намайг алдартай продакшны киноны гол дүрд тоглох болсны дараа гэрийнхэн маань надтай "тулж" ажилласан.(Инээв) Би эгчдээ юун түрүүнд баярлалаа гэж хэлсээр ирсэн. Хацраа алгаараа дарж, гайхаж байгаа зураг киноны сурталчилгаан дээр тавигдсан шүү дээ. Харин энэ дүр зургийг эгч маань надад зааж өгсөн. Тэр надад "Хэрэв чи яг намайг дууриаж чадвал хоёр мөхөөлдөс авч өгнө. Чадахгүй байвал өрөөндөө оруулаад түгжинэ шүү. Тэгээд чи "Кэни"-гээс айхгүй гээд хэлээдэх дээ" гээд л. "Кэни" гэдэг нь эгчийн хайртай нохой. Даанч тэр нохойноос их айдаг. Намайг харахаараа л ярдаглаад ирдэг сонин амьтан байж билээ.

-Гэртээ ганцаараад тоглосны дараа олон хүн дүрийг тань сайшаан хүлээн авсан. Харин түүний дараа тоглосон "Миний охин" нэртэй киноны дүр үзэгчдэд төдийлөн хүрээгүй гэлцдэг?

-Тийм ээ. Магадгүй миний буруу байсан биз. Тэр киног би хувьдаа "Гэртээ ганцаараа"-гаас хамаагүй илүү түвшинд бүтээгдсэн гэж боддог. Гэвч эцсийн дүнд үзэгчид бол маш том шүүгч, шалгуур байдаг юм шүү дээ. Кино театрт нээлтээ хийснээс хойш өрдөө гуравхан долоо хоногийн дараа кино алдагдалд орсноос болж хаасан. Би итгэж чадаагүй.

-Одоо юу хийж байгаа вэ. Таныг дэлгэцэнд харахыг хүлээж буй үзэгчид олон байгаа байх?

-Продюссерийн ажилд дарагдаад зав муутай байгаа. "Марвел"-д ажиллаж байснаас харьцангуй хялбар л даа. Одооны ажилдаа би их дуртай. Дүр бүтээх тал дээр гэвэл бага зэрэг асуудалтай.(Инээв) Учир нь найруулагчид намайг эсрэг талын дүр болгож хараад байдаг юм. Гэтэл би эр зоригтой баатрын дүрийг дэлгэцэнд амилуулахыг хүсдэг. Гэхдээ цаг нь ирэхээр үзэгчидтэйгээ дахин уулзана.

-"Гэртээ ганцаараа" киноны төгсгөлийн ангиудын талаар үнэлгээ өгөөч. Цуврал анги бүр дээр өөр жүжигчин тоглодог шүү дээ. Тэд "Гэртээ ганцаараа"-гийн анхы ангиас юугаараа ялгарч бас юугаараа дутмаг вэ
?
-Үнэнийг хэлэхэд, надад аль нь ч таалагдаагүй. Тэд зүгээр л сэтгэл гаргаагүй. 2006 онд дэлгэцэнд гарсан "Гэртээ ганцаараа-4" миний хувьд үнэхээр "0" үнэлгээ өгмөөр бүтээл болсон. Зөвхөн техникийн тал дээр ч биш, кино бяцхан хүүгийн өөрийгөө хамгаалж буй тэмцэл эцэстээ мөнгө, эд баялгийн төлөөх тэмцэл мэт харагдуулаад байгаа мэт. Гэхдээ үзэгчид эхний ээлжинд дүгнэлт тавих ёстой.

Миний хувьд аль нь ч "Гэртээ ганцаараа" киноны анхны хувилбарыг давахгүй гэж боддог. Би бардамнаагүй шүү. Бодит байдлыг л хэллээ.

-Тэгвэл цаашид "Гэртээ ганцаараа" цуврал болон гарах шаардлагагүй гэж үү?
-Тийм ээ. Энэ кино Америкийн хүүхэд багачуудын үеийн, үед шимтэн үзэх бүтээлүүдийн нэг байх ёстой. Тэрнээс биш олон ангит сериал биш шүү.

-Одоогийнхоо төрхийг "Гэртээ ганцаараа"-д тоглож байсан үеийнхтэй харьцуулаач?

-Би юу гэх ёстой вэ.(Инээв) Зарим хэвлэл намайг хар тамхинд орсон гэж бичдэг. Тэр бол худлаа. Миний онцлог шүү дээ. Би хүүхэд байхдаа тийм ч тарган байгаагүй. Ахлах ангиа төгсөхөд их туранхай болсон. Одоо ч хэвээрээ.

-Цаашид хүүхдийн сэдэвтэй кинонд тоглох уу?
-Тийм бодол байгаа. Өөрөө дүр бүтээхээс илүү найруулагчаар бүтээл туурвих санаа бий.

Т.Батсугар 



Category: Ярилцлага | Views: 1293 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024