+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » December » 17 » Ярилцлага:: Өршөөлд хамрагддаггүй болохоор өөртөө гутардаг
6:58 PM
Ярилцлага:: Өршөөлд хамрагддаггүй болохоор өөртөө гутардаг

Ярилцлага::

 Өршөөлд хамрагддаггүй болохоор өөртөө гутардаг



ШШГЕГ-ынхаръяа 411 дүгээр анги буюу хүүхдийн хорих ангиас дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Тус ангид өнөөдрийн байдлаар 15-19 насны 39 хүүхэд хүмүүжиж байгаагийн долоо нь чанга дэглэмтэй хорих ялтай юм билээ. Тэдгээрээс 14 нь өнөө жил 10, 11 дүгээр ангийн боловсрол эзэмших ёстой. Гэвч хорих ангид үйл ажиллагаа явуулдаг Хан-Уул дүүргийн 110 дугаардундсургууль нь 10, 11-р  ангийн боловсрол эзэмшүүлэх эрхгүйн дээр анги, танхим, багш хүрэлцдэггүй байна. Сургуулийг бүрэн дунд статустай болгохоор холбогдох газруудад хандсан гэж ахлах багш, хошууч П.Цэрэндорж хэлж байсан.
Тус ангид "Ногоон өрөө”, "Номын сан”, "Ариусахуйн өрөө” гэж байдаг юм билээ. Тэгэхдээ дээрх өрөөнүүд бүгд цоожтой. Хүмүүжигч хүүхдүүд ордог гэхэд үнэмшил муутай. Магадгүй гадна, дотноос ирсэн дарга нарт үзүүлдэг, үзүүлэнгийн өрөө болов уу гэж бодогдсон. Адгийн наад зах нь номын санд байгаа номнуудын хуудсыг нь нэг ч удаа эргүүлж үзээгүй болов уу гэмээр шинэхэн. Хэдийгээр энэ нь тухайн байгууллагын дотоод асуудал мэт боловч, хүмүүжиж буй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, цагаа зөв өнгөрөөхөд хэрэгтэй мэт санагдсан учраас энд дурдлаа.

Хүмүүжиж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь хулгай, дээрмийн давтан хэргээр ял авчээ. Үйлдсэн хэргийнх нь зүйлчлээс хамаарч анх удаа гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд хорих ял оноохгүйгээр тэнсэн ял өгдөг хуулийн заалттай. Гэтэл тэнсэнтэй байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд давтан үйлдэл болж, шүүхээс 10-аас дээш жилийн хорих ял ногдуулдаг аж. Тухайлбал тус ангид хүмүүжиж буй Б дээрмийн хэрэгтээ тэнсэн харгалзах ял авсан ч энэ хугацаандаа хулгай хийж, шүүхээс 11 жилийн хорих ял сонсчээ. Тэрбээр энэ талаараа "220 мянган төгрөгийн хулгай хийж, хохирогчид хохирлыг нь барагдуулсан. Гэтэл давтан хэрэг гэдгээр надад 11 жил хоёр сарын ял оноосон. Энэ ял надад хүндэдсэн санагддаг. Яагаад гэхээр мөрдөнд байхад миний хажууд хоёр хүний амийг хөнөөсөн хэрэгтэн 10 жилийн ял авсан. Би үүнд харамсч байсан” хэмээн нүдэндээ нулимстай ярьж байв. Тус ангийн удирдлагууд хэлэхдээ "Манай хамгийн шилдэг хүмүүжигч бол Чингүнжав. Өмнөговь аймгаас хам хэрэгт холбогдож ирсэн. Сурлага хүмүүжил их сайтай. Энэ хүүхэд нондин оргосон зургаан хүүхдийн нэг нь. Гэхдээ бусдынхаа дарамтанд орж хамт оргосон ч буцаж ирсэн. Энэ жил 19 нас хүрсэн ч бид шилдэг хүмүүжигч гэдэг утгаар нь насан хүрэгчдийн анги руу шилжүүлэхгүй байгаа. Эндээ байж байгаад дараа жил суллагдах юм. Ангийн зүгээс сайн хүмүүжигч нараа 18 нас  хүрсэн ч энд нь хоёр жил байлгах эрх байдаг” гэж байв.  Тус ангид хүмүүжиж байгаа зарим хүүхэдтэй ярилцсанаа хүргэе.

Аав, ээждээ очих гэж оргосон

Өнгөрсөн жил тус ангиас зургаан хүүхэд оргосон талаар дээр дурдсан Тэдний нэг болох Т -тэй ярилцлаа.
-Яагаад хорихоос оргох болсон юм бэ. Дарамт шахалт хэр байдаг вэ?
-Дарамт шахалтнаас болоогүй. Тийм зүйл байдаггүй. Харин хоорондоо ярилцаад аав, ээж дээрээ очих гэж л оргосон.
-Мэдээж оргосон болохоор ялаа нэмүүлсэн байх?
-Тийм ээ. Уг нь би дөрвөн жилийн хорих ялтай байсан. Түүнийхээ жил гаруйг нь эдэлчихсэн байсан. Тэгээд оргосон гээд зургаан жилийн хорих ял авсан. Өмнө эдэлсэн нэг жилийн ялыг тооцолгүй дахиад зургаан жил хоригдох болсондоо өөртөө харамсдаг.
-Дэглэм нь  бас чанга болсон юм байна. Та бүхний өрөөний хувьд бусад өрөөтэйгээ адилхан юм. Чанга, жирийн гэдэг дэглэмийн ялгаа энд ямар байдаг юм бэ?
-Юм юмаараа л чанга гэдэг нь өөр л дөө.  Жишээ нь жирийн дэглэмд долоо хоног болгон эргэлт авдаг бол чангад 45 хоногт нэг удаа эргэлт оруулдаг. Гэхдээ өрөө, хоол хүнс, сургалтанд хамрагдах зэрэг дээрээ бусад хүүхэдтэйгээ адилхан байдаг.

"Ганц худаг”-т жил гаруй хоригдоод ясны сүрьеэтэй болсон

Шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 18 жилийн ял сонссон Т-тэй ярилцлаа.
-Чамайг хоёр сар эмнэлэгт хэвтсэн гэж сонслоо. Ямар оноштой юм вэ?
-Ясны сүрьеэ гэж оношлогдсон. Одоогоор хөл, хуруу нуруун дээр идээ гарсан. Нуруундаа хоёр удаа хагалгаанд орсон ч сайжрахгүй, гурав дахь удаагаа орж, нурууныхаа нэг үеийг тайруулж арай дээр болсон. Энэ өвчнөөсөө болоод элэг, бөөр, дэлүүнд өрөвсөлтэй болсон.
-Өвчин нь хэзээнээс эхэлсэн юм бэ?
-Өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн.
-Юунаас болсон юм бэ. Суурь өвчтэй байсан юм уу?
-2010 оны 12 дугаар сараас 2012 оны хоёрдугаар сар хүртэл Хорих 461 дүгээр ангид хоригдсон. Тэнд чийг ихтэй болохоор сүрьеэ өвчтэй болсон юм шиг байна лээ.
-Яагаад тийм удаан хоригдсон юм бэ?
-Хэрэг удаашраад. Анхны байцаагч нь солигдож, тэгээд жаахан маргаан гарснаас болсон.
-Миний дүү ямар хэрэг үйлдсэн юм бэ. Үйлдсэн хэргээ хүлээж байгаа юу?
-Хэрэг гардаг өдөр би эгчийгээ тосох гээд худгийн хажуугаар гартал эгч маань орилох сонсогдсон. Гүйгээд очсон чинь хоёр ах эгчийг маань зодож, хүчиндэх гэж байсан. Тэгээд би сандрахдаа газраас төмөр аваад нэгнийх нь гуя руу хатгачихсан. Тэгсэн цус алдаад нас барсан байсан.
-Гэртээ хэн хэнтэйгээ амьдардаг байсан бэ?
-Ээж, эгч дүү нартайгаа. Аав минь намайг хэрэгт холбогдсоноос дөрвөн сарын дараа нас барсан.
-Хэрэгт холбогдох үедээ сурдаг байсан уу?
-Тийм ээ. Сурахынхаа хажуугаар ах эгч хоёртойгоо ажил хийж, гэрийнхэнээ тэжээдэг байсан.
-18 нас хэзээ хүрэх вэ. Удахгүй томчуудын хорих анги руу явах байх даа?
-Би саяхан 18 нас хүрсэн. Уг нь болдог бол эндээ байвал амар байх аа. Насанд хүрсэн хүүхдийг томчуудын хорих руу явуулахаар зарим нь жижигхэн биетэй, бие хаа нь боловсроогүй хүүхдүүд зөндөө байдаг. Очоод яах ч юм билээ. Тэрнээс айдаг.

Томчуудын хорих анги аймаар гэсэн

-Яагаад хүний амь нас хохироосон юм бэ?
-Байнгын дарамт шахалтнаас болсон. Миний эцэг байнга архи ууж, ээжийг минь зоддог байсан. Нэг удаа айж сандарсандаа хутга аваад хатгачихсан. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшдэг.
-Хойд аав чинь байсан юм уу. Чамайг зоддог байсан уу?
-Миний төрсөн эцэг. Мэдээ орсон цагаас минь хойш байнга зоддог байсан. Тэр хүний дарамт шахалтанд орж, ийм хэрэг үйлдсэндээ үнэхээр их харамсдаг.
-Ээж чинь хаана байдаг вэ?
-Ээжтэйгээ уулзаагүй удаж байна. Дорнод аймагт байдаг болохоор над дээр ирж чаддаггүй.
-Энд хэзээ ирсэн бэ?
-Нэг жил таван сарын ялаа эдлээд байгаа. Одоо надад 10 жил гурван сарын ял байгаа. Миний үйлдсэн хэрэг Өршөөлийн хууль, тэгштгэлд огт хамрагддаггүй гэсэн. Тэрэнд харамсч, өөртөө гонсойж, гутарч явдаг даа.
-Одоо хэдэн настай вэ?
-Сая 18 нас хүрсэн.
-Тэгэхээр удахгүй томчуудын хорих анги руу явах нь. Эндээ хүүхдүүдтэйгээ баймаар байдаг уу?
-Ээж минь Дорнод аймагт ганцаараа байдаг болохоор ээж рүүгээ л дөхмөөр байна. Уг нь ээж минь хотод байдаг байсан бол эндээ л баймаар байна. Томчуудын хорих анги аймаар гэсэн.
Энд хүмүүжиж буй хүүхдүүд гэр бүлийн тогтворгүй байдал, эцэг эхийн хараа хяналт сул, амьдрал ядуу, дарамт шахалтнаас болж л амьдралдаа хар хуудас нээж, гэнэн томоогүй балчирхан насаа өргөст торны цаана өнгөрөөх болжээ. Хүүхэд л болсон хойно инээж баярлаж, мөрөөдлөө цаасан дээр бичиж, ханын самбар хийсэн байлаа. Тэд ирээдүйд бүгд айл гэрийн түшиг тулгуур, хүүхдийн аав болно. Дахиад алдахгүй төлөө, алдсан алдаагаа давтахгүй байгаасай.


www.T1771Music.Ucoz.Net




Category: Ярилцлага | Views: 996 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024