+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » June » 2 » Ярилцлага::Виктория Бэкхэм: Би энэ дэлхийн хамгийн азтай эмэгтэй
9:45 AM
Ярилцлага::Виктория Бэкхэм: Би энэ дэлхийн хамгийн азтай эмэгтэй

Ярилцлага

Виктория Бэкхэм: Би энэ дэлхийн хамгийн азтай эмэгтэй

1990-ээд онд дэлхийн залуусыг байлдан дагуулж байсан Их Британийн "Spice Girls” охидын хамтлагийн гишүүн, загвар зохион бүтээгч Виктория Бэкхэм "CNN”-ийн "Talk Asia” шоуны зочноор оролцжээ.
Түүнийг мөн дэлхийн хөлбөмбөгийн супер од Дэвид Бэкхэмийн гэргий гэдгийг хүмүүс сайн мэднэ. Виктория дуучин, загвар зохион бүтээгчээс гадна загвар өмсөгч, телевизийн хөтлөгч, шилдэг борлуулалттай номын зохиолч юм.
-Манай шоунд тавтай морил, Виктория. Цаг хугацаа урсан өнгөрсөөр та амьдралынхаа бараг 20 жилийг олны анхаарлын төвд өнгөрүүлсэн байна.
-Тийм ээ, би их хөгширч шүү.

-Үгүй ээ. Та хөгшрөөгүй. Та бараг хүүхэд байхаасаа, би буруу бодоогүй бол, 18 наснаасаа од болон гялалзаж эхэлсэн шүү дээ. Өнгөрсөн хугацаанд та өөрийгөө хэрхэн өөрчлөгдсөн гэж боддог вэ?

-Мэдээж маш их өөрчлөгдсөн гэж боддог. Маш их зүйл сурсан. Хоёр өөр салбарт хүч сорьсон. Хөгжмийн, бас загварын. "Spice Girls” хамтлагийнхантайгаа байсан өнгөрсөн үедээ маш их хайртай. Тэр үед маш их зүйл сурсан. Одоо бол үргэлж хийхийг хүсч эрмэлзсээр ирсэн зүйлээ хийж байгаа. Загвар бол миний хүсэл тэмүүлэл. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд би олон зүйл хийсэн. Эцэст нь, жинхэнэ байх ёстой газраа ирсэн гэж бодож байгаа. Цаашдаа энэ салбарт намайг урт зам, олон амжилт хүлээж байгаа. Би дөнгөж эхлэлээ тавиад явж байна.

-Эхлэлээ та маш сайн тавьсан. Таны загварууд хэрэглэгчид, шүүмжлэгчдийн аль алинаас нь өндөр үнэлгээ авч байгаа. Загварын талаар яриагаа түр хойшлуулаад асуух зүйл байна. Та бол дэлхийн хамгийн олон удаа зургаа авахуулсан эмэгтэйчүүдийн нэг. Гэхдээ камерын өмнө инээмсэглэх тань тун ховор. Одоо миний өмнө инээмсэглээд сууж байгаа энэ эмэгтэй олны өмнө гарахаараа огт өөр болчихдог. Яагаад тэр вэ?
-Би сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь би олон жилийн өмнө хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гэж санаа зовохоо больсон. Хүмүүс намайг бодит байдал дээрээ төсөөлж байснаас их өөр гэж хэлдэг. Яагаад гэдгийг өөрөө ч мэдэхгүй л байна.

-Та түрүүнд хүмүүс таны талаар юу гэж бодож байгааг анхаардаггүй гэлээ. Гэхдээ таны загваруудын талаархи сэтгэгдлийг нэгд нэгэнгүй уншдаг гэж сонссон юм байна?

-Тэгэлгүй яахав. Хүмүүс миний хувийн амьдрал, хувь хүний талаас биш мэргэжлийн талаас үнэлэлт дүгнэлт өгч, санал шүүмжлэлээ хэлсэн бол тэдгээрийг маш анхааралтай уншдаг, бас сонсдог. Тэгж байж би хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд, сэтгэлд нийцсэн бүтээл гаргана шүү дээ. Яагаад би энэ ажилдаа дуртай байдаг гээч. Яагаад гэвэл эмэгтэйчүүдийг хүчирхэг, үзэсгэлэнтэй байлгахыг хүсдэг. Өөртөө сэтгэл хангалуун байгаасай гэж хүсдэг.
Загварын ертөнцөд анх хөл тавьж байхдаа зарим үед маш их хямардаг байлаа. Яагаад гэвэл би хүмүүсийн хэлж буй сэтгэгдэл, шүүмжлэлд их эмзэг ханддаг байсан. Харин одоо бол өөр. Би чанарыг их эрхэмлэдэг. Намайг энэ салбарт хөл тавих гэж байхад Марк Якобс "Хамгийн гол нь чанар сайтай болсон уу гэдгийг шалгаж бай. Зарим үед загвар, өнгө гээд аль нэг талаараа хүмүүст таалагдаагүй байж болно. Гэхдээ тэд хэзээ ч чиний бүтээлийг хог руу хаяхгүй. Яагаад гэвэл чанартай учраас” гэж хэлж байсан. Тиймээс л би хэрэглэгчдэдээ шилдэг чанарыг санал болгодог.

-Өнгөрсөн жил та Их Британийн оны шилдэг загвар зохион бүтээгчийн шагналын эзэн болсон. Стелла Маккартни, Том Форд нарыг ардаа орхисныхоо дараа та "Би чадлаа” гэж бодсон уу?

-Би өөрөөрөө бас, багийнхнаараа маш их бахархсан. Үнэхээр би чадлаа гэж бодсон. Учир нь, Том Форд, Кристофер Бейли, Стелла нартай өрсөлдөнө гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Тэд бол агуу. Харин манай баг их цомхон. Бүгд л маш шаргуу ажилласан. Миний нэрийг дуудахад анхандаа цочирдоод, тайзан дээр уйлсан. Тэгээд шууд л "Дараа нь юу хийх вэ” гэж бодсон. Би зүгээр суухыг хүсдэггүй. Бусад хүн юу гэж боддогийг мэдэхгүй ч би хувьдаа өөртөө их хатуу ханддаг.

-Та загварын санаагаа ихэвчлэн хаанаас олдог вэ?
-Хаанаас ч байж болно. Би их аялдаг. Өнгөрсөн улиралд зохион бүтээсэн хувцаснуудын хувьд нөхөр маань надад санаа өгсөн. Жишээ нь, шошийн хэлбэртэй малгайнуудын санааг. Ер нь миний олон бүтээлийн санааг гэр бүлийнхэн минь өгсөн байдаг.

-Бейонси, Жулия Робертс, Гвинет  Пэлтроу, Камерон Диаз, Кейт Уинслет гээд алдартай одууд таны бүтээлийг өмсдөг. Таны зохион бүтээсэн даашинзыг өмссөн эмэгтэйчүүдийг харахад ямар санагддаг вэ?
-Миний сэтгэл маш их хөдөлж, догдолдог. Би дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, хүчирхэг, нөлөө бүхий зарим эмэгтэйчүүдийн хувцсыг урладгаараа өөрөөрөө маш бахархдаг. Заримдаа хэн нэгэн, ялангуяа алдартай хүмүүс миний урласан даашинзыг өмссөнийг хараад зүүд юм шиг санагдаад өөрийгөө чимхэж үзмээр болдог. Миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн мөч бол Опрагийн даашинзыг урласан явдал байсан. Надад тийм боломж олдсонд маш их баярласан.

-Опра таны урласан даашинзыг өмсөөд юу гэж хэлсэн бэ?

-Үнэхээр гоё юм гэж хэлсэн. Түүнийг үнэхээр сайхан харагдуулж байсан.

-Та "Victoria”-гаасаа гадна "Victoria Beckham” гээд хоёр дахь үйлдвэрээ нээсэн гэсэн. Энэ хоёрын ялгаа нь юу вэ?

-Миний загварыг худалдаж авах боломжийг аль болох олон хүнд олгох гэсэн юм. "Victoria”-гийн хувьд маш эмэгтэйлэг, чамин загваруудаар дагнадаг. Харин "Victoria Beckham” нэрийн дор илүү энгийн өдөр тутмын загварын хувцсууд гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Ингэхэд байсхийгээд л дэлхийн хамгийн дур булаам залуусын нэгээр тодроод байдаг алдартай супер одын гэргий байх ямар байдаг вэ?
-Дэвид үнэхээр сайхан сэтгэлтэй. Бас сайхан залуу. Дээр нь, гайхалтай сайн нөхөр. Бүр ер бусын халамжтай аав. Хүүхдүүддээ үргэлж анхаарал халамж тавьдаг. Их түшигтэй. Би их аялдаг гэж түрүүнд хэлсэн. Гэрээсээ хол байх үед минь Дэвид хүүхдүүдээ маш сайн хардаг.

-Гэхдээ гэрэл зургууд дээр дандаа л та өөрөө хүүхдүүдээ авч яваагаар гарсан байдаг?

-Хүүхдүүд гэдэг бол бидний хувьд бүх зүйл. Бид хоёул хүүхдүүдээ асарч халамжилдаг.

-Та хоёр дэлхийн хамгийн алдартай, олон танигдсан хосуудын нэг. Тийм ч болохоор гэрэл зурагчид папараццинууд бараг үргэлж л дагаж явдаг байх. Та хоёр тэднээс залхдаг уу?
-Бидний ажил, мэргэжил тийм хойно яая гэхэв. Байх л асуудал. Дасчихсан гэх үү дээ. Ажлаа хийнэ, гэр бүлээ халамжилна гээд тиймэрхүү зүйлд анхаарал хандуулах зав чөлөө байхгүй шүү дээ.

-Олны танил биш байсан ч болоосой гэж бодох үе гардаг уу
?
-Би аливаа зүйлийг сөрөг талаас нь бодохыг хүсдэггүй. Хүүхдүүд маань, гэр бүл минь аз жаргалтай байна. Өөр юу хэрэгтэй гэж. Бид өөрсдийгөө азтайд тооцдог. "Би ч хөөрхийлөлтэй юм. Гэрэл зурагчид байнга дагаад” гэж дэмий зүйлд зовж суухыг хүсдэггүй. Би бол энэ дэлхийн хамгийн азтай эмэгтэй. Би хүн бүрт, бүх зүйлд талархаж явдаг.

-Та гурван хүүтэй байсан. Эцэст нь, охинтой боллоо. Харпер охин чинь таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ?
-Тэр үнэхээр гайхалтай. Хөгжилтэй бяцхан гүнж. Уйлаад зовоогоод байдаггүй, их амар хүүхэд. Хөвгүүд маань дүүдээ маш их хайртай, халамжтай. Дэвид ч бас. Хүүхдүүд маань ер нь хоорондоо их дотно байдаг.

-Гэр бүлийн хүйсийн харьцааг тэнцвэржүүлэхийн тулд дахиад охинтой болох юм биш үү?

-Өө тэгэлгүй яахав. Тэрийг үгүйсгэхгүй. Манайх нэг охин нохойтой л доо. Тийм болохоор одоо хүйсийн харьцаа нэлээд тэнцвэртэй болчихсон байгаа (инээв).

-Аялахдаа хүүхдүүдээ үргэлж авч явдаг уу?
-Ерөнхийдөө тийм. Гэхдээ сүүлийн үед хөвгүүдээ үлдээж байгаа. Учир нь, тэд сургуульдаа явах ёстой. Боловсрол бол маш чухал. Энэ тал дээр Дэвид бид хоёр их хатуу ханддаг.

-Манай найз нар таны талаар "Тэр яаж үргэлж ийм эрүүл чийрэг, гайхалтай харагддаг юм бол” гэж ярьдаг. Би эрүүл мэнд, фитнессийн талаар ярьж байна л даа. Нууцаасаа хуваалцаач?

-Эрүүл байна гэдэг туйлын чухал. Би цаг үргэлж эрүүл хооллож, боломж гарах болгонд дасгал хөдөлгөөн хийхийг хичээдэг. Гэхдээ олон хүүхэдтэй болчихоор хэчнээн хүссэн ч цаг гаргахад их хэцүү. Гэхдээ л би аз жаргалтай эмэгтэй. Миний бодлоор их инээж, амьдралаасаа таашаал авч байх нь туйлын чухал, эрүүл мэндэд ч тустай.

-Тав дахь хүүхдээ хэзээ төрүүлэх вэ?

-Ёстой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ болно. Тав дахь хүүхдээ төрүүлсний дараа "Зургаа дахь нь хэзээ вэ” гэсэн асуулт бас л ирэх байх. Тэр үед ч бас хэзээ нэг өдөр болно оо л гэж хэлнэ дээ.

-Тэгэхээр Дэвид хөлбөмбөгийн багтай болохыг хүсч байгаа юм шиг байна, тийм үү?

-Тийм шүү. Хэзээ ч үгүй гэж хэзээ битгий хэл гэдэг шүү дээ. Яг одоо бол Харпер маань ердөө есөн сартай болохоор яарахгүй байна. Гэхдээ бид дахиад хүүхэдтэй болохоос татгалзахгүй.

-Бэкхэмийн гэр бүлийн жирийн нэг өдөр ямаршуухан өнгөрдөг вэ?

-Бид өглөө их эрт босоод, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг. Дараа нь би хэдэн цаг ажлаа хийнэ. Үдээс хойш хамтдаа хүүхдүүдээ сургуулиас нь аваад, гадуур хэсэг зугаална.

-Хүмүүс таныг энэ олон ажлыг хэрхэн амжуулдгийг мэдэхийг хүсдэг. Гэрийн эзэгтэй, ээж, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, телевизийн хөтлөгч, зохиолч гээд?

-Би завгүй байдаг нь үнэн. Гэхдээ надаас өөр ажилладаг ээжүүд зөндөө байдаг шүү дээ. Би тэднээс ялгаагүй. Надад халамжтай сайхан хань байна.

-Дэвидэд Saint-Germain клубээс гэрээ хийх санал ирж, гэр бүлээрээ Парист амьдрах боломж гарсан. Уг нь та хоёрын хэн хэнийх нь ажил, мэргэжлийн хувьд сайхан боломж гэж бодож байсан. Харин та хоёр Лос-Анжелост үлдэхийг илүү үзэж, сонгосон. Яагаад тэгсэн юм бэ?
-Би зүгээр хүүхдүүдэд минь илүү дээр газрыг сонгосон юм. Тэд маань Лос-Анжелост аль хэдийнэ дотно найз нөхөдтэй болсон. Сургууль нь ч сайн. Миний мэргэжлийн хувьд сайхан боломж байсан нь үнэн. Дэвидийн хувьд ч тэр. Гэхдээ тэр Америкт, Галаксид тоглохдоо их дуртай. Бид зөв сонголт хийсэн гэж бодож байна.

-Их Британи руу ер нь буцаж нүүх үү?
-Хэзээ ч гэж хэзээ ч битгий хэл гэдэг шүү дээ. Гэхдээ Лос-Анжелос бол бидний гэр, бид энд аз жаргалтай байна.

Б.Тамир

WWW.T1771.TK



Category: Ярилцлага | Views: 1218 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024