+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » May » 25 » Хүүгийн совин (өгүүллэг)
1:32 PM
Хүүгийн совин (өгүүллэг)

Хүүгийн совин

(өгүүллэг)

 

 

- Өгүүллэг -


Хоёр чих нь часхийхэд хүү өөрийн эрхгүй салхи уруудан зогсов. Халуу шатаж, хорсон, бэмбийтэл хавдан хөндүүрлэх чихээ нүцгэн гараараа даран зогсохдоо “Мөрөнд юүдэнтэй хүрэм авч өгсөн мөртлөө надад голоод өмсөхгүй байгааг нь өгч байгаа юм даа...” хэмээн гоморхон бодтол нүдийг нь нулимс бүрхээд иржээ. “Бүгдийг сөрж амьдарна. Удахгүй цэрэгт явах юм чинь гэж би чинь өөртөө тангараг өргөсөн хүн шүү дээ” гэж Сүрэн өөртөө хэлээд чихээ халуу дүүгтэл хэд үрчихээд өвлийн дунд сарын хүйтэн жавар сөрөн алхлаа. Гандангийн хашаанд ортол салхи тогтох шиг болж, дулаацаад явчихав. “Өндөр Жанрайсиг” өөдөөс нь гэгээн мэлмийгээрээ угтан авахад Сүрэн алга хавсран залбираад сурсан зангаараа хүрд эргүүлэн нар зөв гурвантаа тойрохдоо мянган “Аюуш” бурханд нэгбүрчлэн мөргөлөө.

“Ээж минь... Ээж минь... Өршөө, өршөө” хэмээн сүслэн залбирах хүүг харж зогссон эхнэр, нөхөр хоёр “Сүрхий хүүхэд вэ. Цүнхээ үүрчихээд залбирч явдаг” хэмээн магтах нь Сүрэнгийн чихэнд тодхон сонсдов. “Алив, миний хүү мөргө. Мөдхөн төгсөх шалгалт чинь болно ш дээ” гээд ээж нь дэргэдээ яваа хүүг нудрахад “За, би ямар лам, хувраг болох гэж байгаа биш...” хэмээн хэнэггүй царайлаад хаалга руу зүглэлээ.
- Хүний хүүхэд ийм хөөрхөн залбирч, мөргөөд явж байхад манай энэний байгааг хар даа. Аавд нь хүүгээ ингэж ховлосон ээж “Ёстой сайн хүү байна” гээд Сүрэнгийн толгойг илснээ,
- Чи хэддүгээр ангид сурдаг вэ гэж асуув.
- 11 дүгээр анги... гэж сулхан дуугартал,
- Манай энэ зөрүүд хартай яг чацуу юм байна... гэснээ хүрд эргүүлэн цааш эргэв. “Манай ээж намайг ингэж явааг харвал юу гэх бол..? Бас л муу, муухайгаар хэлж, загнах байх даа. Харин Мөрөнг бол нэг их магтана даа”. Сүрэн гуниг тээсэн энэ бодлоо үргээх гэж дахин гурав тойрч, их шүтээнд мөргөчихөөд гарч гэрээдээ алхлаа. Гэр рүүгээ дөхөх тусам “Ээж өнөөдөр амарч байгаа” гэж бодохоос Сүрэнгийн хөл тушигдах шиг болж, хуралдан нүүгэлтэх үүл рүү харж хэсэг зогсов.

- Янжмаа их хачин хүн юм. Яахаараа ууган хүүдээ ийм хахир хатуу ханддаг юм бол?
- Нэг сар хүрээгүй байхад нь голоод, хөхүүлдэг ч үгүй байсан юм гэсэн. Хүүхдээ голдог эх хүн уг нь их ховор юм гэсэн биз дээ?
- Түвшингийн хүүхэд мөн юм болов уу?    
- Өөрийнх нь дагавар бол харин улам хайртай баймаар юм аа.
- Сүрэндээ Түвшин илүү хайртай. Янжмаа л бардам, жанжин зантай болохоороо наад муу нөхрийгөө хүртэл намнаад, энэ сайхан хүүгээ ад үзэж явах юм даа.
- Харин тийм ээ. Хичээл номондоо сайн, хөөрхөн чихтэй... Харваас амны хишигтэй л хүү байгаа юм даа. Мөрөн гэж монди, ямар дэггүй билээ?
- Янжмаа тэрэндээ хир халдаахгүй гээч. Тэгсээр байгаад толгой дээрээ гаргаж байхгүй юу. Ахыгаа ч тоохгүй, нэг муу асман зантай энэ Мөрөн чинь сургуулиас гарсан гэх чинь билээ...
Орцны үүдэнд хөршийнх нь хоёр авгай ингэж ярихыг сонссоноо бодож Сүрэн “Намайг яагаад голсон юм бол?” хэмээн байнга ээрдэг асуултаа өндийж ирэнгүүт “Бушуухан л цэрэгт явъя” гэж өөртөө хэлээд орц руугаа оров.

Хүнсний захаас мах аваад иртэл нэг хүү машиных нь урд дугуйг налаад сууж байжээ. Барьж явсан юмаа газар тавьчихаад Янжмаа,
- Хүүе, чи чинь архи уучихсан хүүхэд үү дээ? Гадаа ийм хүйтэн байхад хөлдөж үхэх нь үү? Алив бос, эгч нь хүргээд өгье гээд шүлсээ гоожуулан унасан 18-19 орчим насны хүүг дааж ядан өргөх гэж оролдлоо.
- Ийм жаахан байж яаж архи уудаг байна аа. Одооны энэ хүүхдүүд ёстой аймаар болсон шүү. Манай хүүхэд ингэж явсан бол ёстой мөчийг нь хуга цохихгүй юу гээд холоос харан зогсох махлаг шар авгай руу ширэв татсанаа,
- Тусалчих сэтгэлгүй байж битгий олон юм яриад бай. Чиний хүүхэд яаж ч яваа билээ? хэмээн Янжмаа тачигнав.
Шороо, тоос болсон хувцсыг гөвж өгөөд,
- За, миний дүү. Одоо шууд гэртээ ор. Ийм хөөрхөн хүү ингэж муухай явж болохгүй ш дээ гэснээ,
- Энэ дэлгүүрээс ундаа авч уугаад, бохь авч зажлаарай гээд Янжмаа 20 мянган төгрөг гаргаж өгөв.
- Та чинь ямар гээчийн сайхан сэтгэлтэй хүн бэ? Гэхдээ би наад мөнгийг чинь авахгүй. Миний ээжид ийм их мөнгө байхгүй ч гэсэн намайг гэсэн сэтгэл ямар агуу гээч... хэмээн тультчин хэлчихээд хөл дээрээ тогтож ядан гуйван алхах хүүгийн араас Янжмаа харсаар суулаа. Тэгтэл,
- Хүүе, миний хүү... Зандраа. Бас архи уучихаа юу... гээд хөлөө солбин алхах хүүг дуу алдан угтаж авсан эмэгтэй Янжмаад нэг л танил, хаа нэгтээ харсан юм шиг санагдаад явчихаж. Машинаа асаан “Толгойт”-ын эцсийн буудлаас алгуурхан хөдлөв. Янжмаад “Та миний ээж мөн юм байгаа биз дээ..? Яагаад намайг нүдэнд орсон хог шиг ад үзээд байдаг юм бэ..?” гээд эхэр татан уйлах Сүрэнгийн дуу сонсогдох шиг болов...

Харанхуй шөнө хойш, урагш холхин даарсан хөлөө дулаацуулах гэж ядах зуураа Гүнжид өвлийн тэнгэрт од ямар тод, том харагддагийг анзаарчээ. “Хоёрыг ч алдчихаад “Үр тогтох заяагүй амьтан” хэмээн хадмуудад ад үзэгдэж, хатуу хар үг сонсч байх үедээ хүүгээ олсон. Миний хүү чинь гэртээ бол хамгийн тод, бас том “од” нь ш дээ. Гурвын гурван охин дүү дагуулсан баатар эр байхгүй юу... Муу хүнтэй нөхөрлөөд л ингэж яваа юм. Түүнээс биш миний хүү чинь ямар ухаантай, мундаг билээ дээ. Таван настайдаа 35 үсгээ нүдэлж, уншиж сурсан юм чинь. Дэндүү танхил, эрх болохоор нь хар, бараан юм их дагадаг бололтой юм аа. Хүүгээ одоо энэ эрүүлжүүлэхээс нь авчихбал маргааш өглөө эртхэн Чоймбол багш дээр очиж засал хийлгэх юм шүү.

... Өөр газар очвол их сайн явах хүүхэд байх юм гээд эртийд тэр муу үзмэрч авгай баахан юм ярьж байна лээ. Төрсөн гэрээсээ өөр хаана очих ёстой гэж. Мөнгө авах, олох гэхээрээ зарим нь юу ч гэж хэлж, сэтгэл санаагаар тоглох юм даа.
- Зандраагийн ээж хаана байна аа? Цагдаагийн хэлтсийн хаалга онгойж, нэг хүн ингэж хашгирахад Гүнжид давхийн цочиж,
- Би энд байна хэмээн яаран хэлээд дотогш орлоо.
- Хүүг чинь гаргах ямар ч арга алга. Та одоо явж үз. Харанхуй шөнө гадаа зогсоод юугаа хийдэг юм. Хүүхдээ олигтойхойн хүмүүжүүлсэн бол хар багаасаа архи ууж, хүн амьтан зодож танхайрахгүй биз дээ?
- Миний хүү тийм хүмүүжил муутай хүн биш. Ийм нялх амьтан хэнийг зодсон гэж?
- Та Хангай гэдэг хүнийг таних уу?
- Танина. Манай нөхрийн төрсөн дүү нь.
- За, тэгвэл танай хүү тэр хүнийг зодож танхайрчээ. Хохирогч гомдолтой гэсэн, өргөдөл нь энэ байна. Маргаашнаас хүүг чинь албадан саатуулна...

Гүнжид дээр, доор гишгэсээр гарангуутаа нөхөр рүүгээ ярив. Ганц хүүг чинь хорино, цагдана гээд байна. Чи яасан арилчихсан дотортой амьтан бэ?
- Үгэнд орохгүй, архи уугаад яваа хүнийг чинь би яах юм бэ? Жаахан хашраг. Чи бид хоёрыг уйлан донгодлоо гээд ямар нэмэр болох биш. Чи одоо хаана байна? Санаа зовоод тэргээ ч тавилгүй хүлээгээд сууж байна...
Гүнжид тэр шөнө тун их бухимдаж хоносон байна. Уурлаж, уцаарлаад байдаггүй хэрнээ үйл хөдлөл, байгаа төрхөөрөө хүүдээ дургүйцлээ илэрхийлдгийг нь сайн мэдэх болохоор,
- Чи ер нь ганц хүүгээ үргэлж өөлж байдаг биз дээ? Тийм болохоор чинь чиний төрсөн дүү чинь хүүг минь уруу татаж явдаг. Эцэст нь ингэж ангал руу түлхэж байгаа юм... хэмээн нөхөр рүүгээ давшилж, хурааж хуримтлуулж, хэлээ хазан тэсч өнгөрүүлсэн бүхнээ уудлан гаргав.
- Чи ийм бодол тээж, бугшиж явдаг болохоор Зандраа миний өөдөөс хэгжүүрхэж, эцгийгээ гэж бодохгүй байх нь аргагүй. Эртийд машин унаж, тэнэж хэдэн өдөр алга боллоо гэж хэлсний төлөө “Та миний эцэг мөн юм уу?” гээд их л муухай бодол, санаа цухалзуулж байсан. Бодвол чиний зааж өгсөн үг юм байна л даа. “Тэр чинь ер нь хэний хүүхэд юм бэ? Чи үнэнээр нь хэлээдэх...”
Нөхрийнхөө энэ үгэнд голдоо ортол гомдсон Гүнжид хаалга саван гарчээ.

Өвлийн урт шөнө аль хэдийнэ үүрийн гэгээгээр солигдож байх үед бүсгүй хадам дүү Мөрөнгийнхөө гэрийн гадаа очсон байлаа.
- Гэртээ ирж хоноогүй хэмээн гомдоллон уйлсан бэртэйгээ хамт Мөрөнгийн байгаа газрыг олохоор өглөөний нартай уралдан такси хөлөглөж явж байхдаа Гүнжид,
- Янхнууд хамгийн олноор цуглардаг зочид буудалд хүргээд өг хэмээн тушаангуй хэлэв. Навчаа чихэндээ болон түүний хэлсэн үгэнд итгэсэнгүй юу гэлтэй баз бэр рүүгээ гайхан харснаа гар утсандаа ирсэн Мөрөнгийн мессежийг дахин дахин уншиж явлаа...

... Ангийнхан нь төгсөлтийн шалгалт их, дээд сургуулийн хуваарь ярьж байхад Сүрэн “Ямар ч байсан цэрэгт явна” гэсэн бодлоосоо урвахгүй “Маралаадаа яаж зөвөөр ойлгуулах вэ?” хэмээн шаналж байв. “Ээж минь намайг ад үзээд байх юм. Түүний дэргэдээс бушуухан холдоё” гэлтэй биш. “Би түүний хүүхэд мөн эсэхдээ эргэлзээд байна. Үүр, шөнийн заагаар өөр хүн намайг дуудаад байдаг болчихсон” гэвэл бүр итгэхгүй. “Чи чинь солиотой юм байна” гээд эргэж харахгүй явчихвал яах юм бэ?”. “Үүрд хоёулаа хамт байж, бас биеэ хайрлах болно” гээд “Мөрөөдлийнхөө цомог”-т 1000 удаа бичээд гарын үсгээ зурцгаасан ш дээ. “Маралаагаа гомдоохгүйгээр яаж өөрийгөө ойлгуулах вэ? “Иракт очиж үзэхийн тулд цэрэгт явах гэж байгаа” гэвэл итгэх болов уу... Сүрэн хичээлдээ ч явсангүй. Хэдэн өдөр бодолд автан, гэрээс ч гаралгүй, ээжийнхээ хэлсэн бүгдийг хийж өнжив. “Цэргийн алба хаах нас чинь болоогүй байна” гээд зарлан дуудах хуудас өгөөгүй тул сүрэн “Ээж ээ, та намайг цэрэгт явуулаад өгөөч. Хүү нь арай өөр болоод ирье” хэмээн аминчлан гуйжээ.
- Овоо ш дээ, миний хүү. Одоо л ухаан сууж эр хүн болох нь. Айлын том хүү чинь арми гэх том айлын босгоор алхаж үзэхгүй бол болохгүй ш дээ гээд Сүрэнгийн саналыг алга таших шахам хүлээж авсан Янжмаа насыг нь нэгээр нэмүүлээд цоо шинэ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхтэй болгож өгчээ. Тэр байтугай гэрийнхээ хаягийг өөрөөр бичүүлж, хотын урд дүүрэгт оршин суудаг болгосноор Сүрэнд цэргийн албанд явах зарлан дуудах хуудас ирэв...

Сулинхээрийн заставт хотоос 18 байлдагч очсоны нэг нь Сүрэн. Насаар хамгийн бага боловч биеэр үеийнхнээсээ огт зөрүүгүй тэрбээр цэргийн эрдэмд ч манлайлж байлаа. Говийн аагим халуунд голио, царцаатай нь хамт тэвчээрээ шалгасан 45 хоногийн карантины хугацааг дуусгаад анги дээрээ ирж эр цэргийн тангараг өргөх ёслолд бэлтгэв. Өглөө, оройгүй хөл, гарын сургууль, бас хамгаалах болоод байлдааны үзүүлэх тоглолт хийсээр хүсэн хүлээсэн өдөр нь дөхөх тусам Сүрэнгийн сэтгэлд ямар нэг жихүүн жавар хургаад байгааг хэн ч анзаарсангүй.
- Манай аав, ээж хоёр хүүгийнхээ тангаргын баярт очно гээд нойр нь хүрэхгүй байгаа даа.
- Аав гадаадад ажлаар яваа болохоор ээж минь ирнэ. Намайг цэрэгт явуулахгүй гээд байхад нь би зөрсөөр байгаад ирсэн. Ээжийгээ, эгч, дүү нараа их санаж байна шүү. Анхандаа алхаа, гишгээг нь гүйцэхгүй шантарч, ээжийгээ ирэнгүүт буцъя л гэж бодож байлаа. Намайг “Гэртээ харимаар байна” гэвэл ээж яасан их баярлаж, яаж ийгээд ямар хурдан мулталж авах бол...

Найзууд нь оройн тооны дараа ийнхүү ярьцгаана. Бүгд л “Ээж, ээж” хэмээн санаж, хайрлах ганцхан хүнтэй юм шиг дуу нэгдэж байхад Сүрэн ам нээхгүй сууж байснаа,
- Та нар чинь мөөмнөөсөө гараагүй юм уу гэж нэг удаа ёжлоод хэлчихсэн биш,
- Ингэхэд чи яагаад ээжийгээ дурсдаггүй юм бэ гээд шахааны асуултад орсон удаатай.
- Миний Маралаа л ирнэ гэж үгийнхээ алдааг засч өөрийгөө авч гарах гэж оролдсон боловч “Сүрэн ээжгүй, өнчин юм шиг байна лээ” гэсэн тамгийг нөхөд нь сэмхэн ярьж байхыг сонсоод гуньж, өөртөө ч юм уу хэн нэгэнд гомдоод байх шиг их гундуухан байх болов.

“Арми чинь амьдралын их сургууль гэсэн. Миний хайр цэрэгт очоод их юм сураарай. Хайр нь чамд “имэйл бичнэ ээ” гэснээ дуу нь суларч,
- Тэнд чинь интернэт байдаг болов уу... гэж хэлээд гарыг нь хацартаа наан зогссон Маралаагаа бодож “Миний хайр их сайн ээж болох байх аа” гэсэн сайхан мөрөөдлөөрөө Сүрэн өөрийгөө тайтгаруулж ядах...
Захныхаа даавууг угааж индүүдэн хадаад, гутлаа гялалзтал тосолсноор байлдагч нарын гоёл болж, тангараг өргөхийг хүлээцгээж байлаа.
Цонхоор алсыг ширтэн зогсч байсан Сүрэн эргэхдээ Зандраагийн хөл дээр гишгэчихэв. Тосолж, зүлгэсэн гутал дээр нь цагаан мөр гарсныг харангуутаа,
- Чи чинь сохор юм уу? Гутал завааруулчихлаа гээд бусдыгаа бодвол биерхүү бас нэлээд чигжүү бодол, санаатай нь ажиглагдаад байсан байлдагч залуу Сүрэнг барьж авснаа мөргөөд унагачихаж. Дуу алдан, суун туссан Сүрэн,
- Ардаа нүдтэй биш болохоор харсангүй. Чи ямар сүртэй юм бэ гээд босч хуцсаа гөвтөл зан, авир нь нэлээд эвдэрсэн байрын Зандраа гэх байлдагч дахин түүнийг барьж авснаа захных нь даавууг хуу татаж аваад гутлаа арчжээ.


Зандраагийн гараас захныхаа даавууг булааж авснаа Сүрэн хоёр хөл дээр нь дахин гишгээд,
- Гутал арчих тийм хэцүү байна уу? гэтэл гаднаас салааны дарга дэслэгч Борхүү орж ирэв.
- Нэгдүгээр салаа! Жагс... Юу болоод байранд зодоон хийгээд байгаа юм бэ? Халаасандаа гараа хийж, хоёр хөлөө алцайн, дээгүүр харж аймшигтай чангаар орилсон дэслэгчид хариу хэлэх хүн байсангүй.
- Байлдагч Зандраа!
- Би
- Юу болсон юм бэ?
- Намайг зүв зүгээр зогсч байхад байлдагч Сүрэн хөл дээр хэд хэдэн удаа гишгэж, өдсөн...
- Байлдагч Сүрэн!
- Би
- Намайг дагаад яв. Бусад нь ноомхон!

Ярайтал зогсч, ширүүхэн ч амьсгалж чадахгүй байгаа цэргүүдийн урдуур ташаа тулан хэд алхсанаа дэслэгч Борхүү,
- Новшнууд минь. Энэ чинь зодооны талбар биш, тийм үү хэмээн сүртэй нь аргагүй хашгирахад,
- Тийм гэх хариултыг байлдагч нар нэгэн дуугаар өгөв. Тэгснээ Борхүү,
- Шаландаа гэсэн команд буулгалаа.
Баярын уур амьсгал ийнхүү хоромхон зуур алга болж, бүгд мөлхөж шал зүлгэцгээв.
Сүрэнгийн толгой эргэж, дотор нь муухайраад босч чадахгүй байлаа. Үлээвэр хөгжим хангинаж, цэргүүдийн хөл тавих сүрлэг чимээнд омогшин, тэрбээр хана түшсээр босч зогслоо. Тэгтэл хаалга онгойж,
- Чи чинь яачихсан эр билээ гэх ахмад Чойдогийн дуу гарав.
Хөлнөөс нь толгой хүртэл харж, цамцыг сөхүүлж үзсэнээ,
- Гар. Хоёулаа эмнэлэг оръё гээд ахмад Чойдог Сүрэнг дагуулан алхав. Хөмсөгнийх нь язархай дээр боодол тавиулж, хоёр ч янзын тариа хийлгээд,
- За, одоо хувцсаа сайхан янзалчих. Тангараг өргөх ёслол 20-хон минутын дараа эхлэх гээд анги нэгдчихсэн байна шүү, залуу минь гэснээ ахмад Чойдог дотуур холбоогоороо ярьж,
- Чи чинь эхнэртэй юм уу... гээд ахмадыг өөдөөс нь харан инээмсэглэхэд Сүрэн ичингүйрэн аядан толгой дохив.
- Эр хүн дээ... гэснээ Чойдог мөрөн дээр нь алгадаад,
- Байлдагч Сүрэн, явж жагсаалдаа ор хэмээн сүрлэг гэгч нь хэллээ...

... Армид алба хаасан нэг жилийн хугацаанд Сүрэн сайн, муу ээлжлэн сүлэлдсэн олон юм үзэж. Хоёрхон сарын дараа халагдана гээд хөл нь хөнгөрчихсөн, өөрийгөө эрийн цээнд хүрлээ хэмээн тоож “Ээж, аав хоёртоо тус дэм болж сайхан амьдарна” гэсэн гэгээн бодол тээж явах үед нь Сүрэнгийн аав Түвшин хорвоог орхин одсон байна.
- Энэ хорвоог би яаж туулах юм бэ..? гээд цурхиран уйлах ээжийгээ аргадах санаатай,
- Ээж ээ, битгий уйл. Үр хүүхдүүд чинь байгаа юм чинь эцгийнхээ үйл хэргийг залгамжлаад таныгаа ганцаардуулахгүй ш дээ... гэж хэлсэн биш Сүрэн гашуун, гашуун гэхэд дэндүү шорвог үг сонсоод буцжээ.
Энэ үеэс эхлэн Сүрэн өөрт нь шивнээд бүр сэрээж байгаад дотно үг хэлээд байдаг “хүн”-ий үгэнд итгэж “Би заавал олох ёстой...” гэж өөртөө хэлэв.

Армиас халагдаад очсон хүүгээ ээж нь “Өөрийгөө яая гэж байхад юун эхнэр, хүүхэд вэ, чи...” хэмээн урьдын адил халгаж ядан угтсан нь Сүрэнгийн таамгаас, түүнд түүчээлэн ирсэн зүүд нойрон дундахь захиаснаас огт зөрсөнгүй.
- Дүү чинь хэзээ мөдгүй хуримаа хийх гээд мөнгө шиг хэрэгтэй юм алга... Ээжийгээ ингэж хэлэхэд Сүрэн “Мөрөнгийн хуримыг хойшлуулъя. Энэ жил түүнд хурим, найр зохихгүй. Би мэдэж байна” хэмээн хэлмээр байвч чадсангүй. Хоорондоо муудалцаж, эрх дураараа зангаараа илүүрхдэг дүүдээ гомддог авч Сүрэн дотроо шаналж, хуримынх нь өдөр дөхөх тусам бие нь тавгүйрхэж бүр гэртээ орж чадахаа болив.
Бэр угтаж авах, шинээр айл босгох гээд тэднийх хэдэн өдөр хөлд дараастай өнжиж. “Маргааш хуримын өдөр” гээд хөөрч, догдолсон Мөрөн “Ах аа, та ч гэсэн Маралаагаа төрөнгүүт хуримаа хий. Миний ээж танд муу, муухай үг хэлдэг ч гэсэн хүүгээ гэрлэх гэж байхад уярч, хайлж гарна даа...” хэмээн Сүрэнд их л дотно зөвлөв. Мөрөнг шулмасын дүртэй муухай эмэгтэй авч явах гээд уртын урт цалам, оосор бэлтгэчихсэн байгаа нь харагдаад “Одоо ямар ч арга байхгүй” гээд хүйтэн салхи татуулан инээх нь сонсогдоод байсан хэдий ч Сүрэн дүүдээ ам нээсэнгүй.
- Мөрөн минь, лам хуврагт үзүүлж, өдөр судраа харсан юм байгаа биз дээ? гээд Сүрэнгийн хоолой зангираад явчихав.
- Та чинь намайг хуримаа хийх гэж байна гээд гоморхоод байгаа юм уу? Манай ээж, хадам хоёр мэргэчид очоод өдөр товлосон юм чинь...

Мөрөнгийн энэ яриа сонсогдож байсан мөртлөө Сүрэнд дүү нь огт харагдахгүй байлаа. Гэвч Сүрэн өөртөө бүрэн итгэж чадахгүй, хэлж, ярьж, үзэгдэж харагдаж байгаа бүхэн чинь худал байгаасай хэмээн залбирч суулаа...
Мөрөнгийн хуриманд Сүрэн очсонгүй. Яагаад чи дүүгийнхээ хуриманд очихгүй байгаа юм бэ? Ээж чинь ингээд л чамд гомддог байхгүй юу. Маралаагаа ингэж хэлэхэд юман чинээ бодохгүй суугаад байж. Тэр өдөр Сүрэн нэг л сонин, дүнсгэр царайлаад, нүдээ аньж суугаад “Надаас хол бай” хэмээн хайртай бүсгүйгээ хүртэл гомдоочихож.
Шөнө дунд ухасхийн босч ирсэн Сүрэн “Цаана чинь сүйд боллоо” гэж хашгирав.
- Яав, юу болов гэсэн асуултад нь ч хариулсангүй яаран хувцаслаад гараад явчихсан Сүрэнг “Манай хүргэн их онцгой содон хүн дээ... Миний охин цаадахыгаа тааваар нь байлгаарай” хэмээн Маралаагийн ээж өмгөөлж,
- Та хоёрыг таарч тохирох нь уу гэж Амаа өвгөнөөс асуусан чинь,
- Их том хүний төрөл, сайн хүү байна. Охин чинь сайн ханьтай учирчээ гэсэн. Аав чинь л Янжмааг дагаж “Гэртээ ад үзэгдсэн энэ хүү ямархуу хань байх бол” гээд хохилзоод байдаг болохоос биш ээж нь ч Сүрэнгээ илүү, дутуу зангүй сайн хүү гэж боддог юм аа... гэж ирээд Маралааг үгээр ээрч гарав.
- Сүрэн Янжмаагаас гарсан хүүхэд нь мөн юм болов уу? Чамд ямар нэгэн юм яриагүй юу?
- Та чинь ямар сонин юм асуудаг юм бэ? Ээжээсээ гарахгүй өөр хэнээс гардаг юм...
- Яагаад Янжмаа хүргэнд минь жигтэйхэн муу байдаг юм бол? Ямар нэг учир байгаа даа. Талийгаач Түвшингийн дагавар хүү бол өдийд мэдэгдэх ёстой...
- Хэнийх нь ч хүүхэд байсан миний нөхөр. Та одоо тэр бүгдийг бодоод л бас өө, сэв хайгаад явдаг хэрэг үү?        
- Үгүй, үгүй... Ээ, бурхан минь. Миний охин чинь ханийн тэнгэртэй хүн. Ийм тохитой хүү одоо цагт ховор ш дээ...

Маралаа, ээж хоёрын дунд ийм яриа өрнөж байхад Янжмаа хоёр дахь хагацлаа амсчихсан, хорвоо ямар хатуу байдгийг биеэр мэдрэн уйлж суулаа.
Хэд хоногийн өмнөөс Сүрэн энэ хагацлыг мэдэрч эхэлжээ. Үүр, шөнийн заагаар “Миний хүү, миний хүү...” гээд зөөлөн дуудаж “Ээждээ ир. Чи бол миний хүү” хэмээхийг сонсдог болоод Сүрэн их удаж. Есдүгээр ангид орсон жилээсээ хойш зүүд, мөрөөдөл аль эсвэл хий хоосон юм сонсдог эсэхийн алин болохыг мэдэхгүй шөнө болгон “Чи бол миний хүү... Миний хүү, Ганданд очиж сайн залбир. Чамайг ээжтэй чинь заавал уулзуулна” гэх яриаг сонсдог болжээ.
Үргэлж загнуулж, зэмлүүлж, өөрөөс нь гараагүй юм шиг зан гаргах Янжмаад гоморхох үедээ “Нээрэн би ээж дээрээ очих юмсан. Яагаад ингэж төөрч, энэ хүнд адлагдах болов” хэмээн Сүрэн боддог байв. Цэргээс халагдах үед Сүрэнг сайн зөн совин эзэмдэх болсон нь “Миний хүү одоо зовохгүй ээ...” гэх үүрийн шивнээ “Маралаатай минь суулгахгүй” гээд ээж уурлаж бөөн юм болох вий. Аль эсвэл уурлаж хэлсэн үгэндээ хүрч уранхай гуталтай минь хөөгөөд явуулах болов уу” гэх эмзэглэлийг нь үргээн тайвшруулдаг байлаа.

... Хүүгийнх нь жаазтай зургийг хадганд боогоод бариад орж ирсэн Сүрэнг харах тэнхэлгүй байв.
Хуримынхаа шөнө зүрх нь хаагдан хорвоогоос одсон хүүгээсээ хойш Янжмаа бараадан, хань татаж “Миний хүү” хэмээн хүчлэн хэлэх нь Сүрэнд илт мэдрэгдэж “Яавч миний ээж биш” гэдэгтээ улам итгэх боллоо. “Надад хэлсэн бүгд нь биелж байгаа... Мөрөнг “Тэр хүү үхлээ даллачихаж. Хуримыг нь хийлгэхгүй байх юмсан” гээд байсан. Тэгээд түүнийг яг амьсгал хураах мөчид намайг угз татан сэрээж “Зургийг нь аваад Ганданд оч” гэсэн... Тэгэхээр энэ хүн миний ээж биш”.  
- Чамаас гарсан нэг хүү их шаналж яваа юм байна. Их хүнд өвчин тусч дээ. Уг нь танайд улаан сахиус чинь эргэж заларсан боловч та нар таньсангүй. Тэгээд их гай барцад учирчээ. Сахиусаа таньж, шүтэж чадвал хүү чинь илааршиж, чиний гай зовлон дуусна аа...

Янжмаа Бэлгэнжин их бөөгийн энэ айлдварыг хэдэн шөнө бодов. 23 жилийн өмнө анхны хүүхдээ төрүүлчихээд хэвтэж байхад “За, одоо хүүгээ амлуулаарай” гээд өтгөн хар даахитай, баруун чихнийхээ ард томоос том мэнгэтэй хүүхэд авчраад хөхүүлж байсан. Гэтэл манай энэ Сүрэнд тийм мэнгэ байхгүй... Талийгаач маань “Чи чинь яахаараа ингэж хүүхдэд хатуу, ширүүн ханддаг хүн бэ?” гээд Сүрэнг хар багаас нь өмөөрдөг байснаа сүүлдээ миний аясыг дагасан юм болов уу? Савхийвэл Сүрэнг зандардаг болсон... Хүүг минь сольчихоод ингэж яваа юм болов уу? Үгүй ээ. Улаан сахиустынхан гээд манай өвөг талынхан чинь их том бөөгийн удам юм гэнэ билээ. Бэлгэнжин бөө яавч буруу айлдахгүй. “Сахиус чинь заларсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр Сүрэн минь байж таарах гээд байна... Тэр дүүгийнхээ үхлийг хүртэл урьдчилан мэдсэн байсан. Даанч би гэж нэг тэнэг толгой “Миний хүүг үхээсэй гэж зургийг нь жаазалчихаад хадгалж байсан юм уу?” гээд муу үгээр угтаж гомдоосон шүү. Янжмаа ийн бодож, эрхи эргүүлж суутал “Сайн санаат ахан дүүс, монголчууд минь 24 нас хүрэх гэж яваа энэ залууд туслаарай” гээд тэргэнцэр дээр хэвтэх залуугийн тухай сурвалжлага зурагтаар гарав. Янжмаа нүдэндээ итгэсэнгүй. Нулимсаа арчин байж дахин дахин харлаа.
- Ээ тэнгэр минь. Мөн, мөн байна, миний хүү... гээд цурхиран уйллаа.

Хоол хийж, гал тогооны өрөөнд байсан хоёр охин нь ээжийгээ өргөж, орон дээр нь хэвтүүлэв. Янжмаа охидууддаа юу ч хэлсэнгүй. Яагаад ч юм бэ Сүрэнтэй уулзаж, мэнгэний ул мөр байгаа эсэхийг үзмээр санагдаад байв. Сүрэн өглөө эрт иржээ. Янжмаа аягатай цай хоёр гардан барихдаа Сүрэнг сая харж байгаа юм шиг цоо ширтэн, чихнийх нь эргэн тойрныг харцаараа нэгжлээ. Төрөл арилжсан мэт зан ааш нь солигдсон “Ээж”-ийнхээ чанасан цайг ууж, бие нь тавирсан Сүрэн үд өнгөртөл төрсөн гэртээ нам унтчихаж. Утасныхаа дуунаар сэртэл,
- Чи чинь яачихаа вэ? Манай оныхон бүгд цуглачихаад байна гэж. Армид цуг алба хаасан нэг нь хүнд өвчин тусчихаад байгааг сонсоод онжавууд нь эргэж очихоор тохиролцсон цагаасаа хожимдсондоо гэмшсэн Сүрэн түргэн авч эмнэлэг дээр очжээ. Түрдэг тэргэнцэр дээр хөл нь сойлттой хэвтэх залууг биш түүний дэргэд нулимсаа арчин суугаа эмэгтэйг хараад Сүрэн хөшөө шиг зогсчихож. “Хаана харлаа” гэж бодсоны эцэст “Зүүдэндээ биш юм байна. Хүүхэд байхдаа Гандан орж дандаа мөргөдөг байсан. Тэгэхэд “Ёстой сайн хүү байна” гээд намайг өхөөрдсөн хүн. Мөн байна. Энэ хүн Зандраагийн ээж юм бол хамт явсан хүүхэд нь мань эр байж... Тангаргын баярын өдөр чи, бид хоёр муудалцахад салаан дарга гэж нэг саасгар нөхөр чамайг өмөөрч, намайг буруутган нэвширтэл гөвшөөд сахилгад хорьсон. Аз болоход ахмад Чойдог тааралдаж намайг гаргаж, тангаргын баярт оруулсан. Миний найз их омогтой эр байсан даа. Бид нар халагдаад “Машинд” гэсэн команд авч байхад Зандраа ахлагч цол зүүчихсэн зогсч байсан. Яаж яваад ийм айхтар осолд орчихдог байна...” гэж бодлынхоо зэрэгцээ нулимсаа барьж дийлэхгүй суугаа Гүнжидээс харцаа салгаж чадахгүй байлаа...

Зандраа хүчлэн байж тэргэнцэр дээрээ өндийж сууснаа,
- Сүрэн, найзыгаа уучлаарай. Чамаас уучлал гуйх юмсан гэж ямар их боддог байсан гээч... гээд ам нь өмөлзөн, нүдэнд нь нулимс дүүрээд ирэв. Эрчүүдийн хайр шингэсэн харц мөргөлдөн бие биеэ тэврэн авах үед,
- Миний хүү, миний хүү... Ээж чинь би байна гэх цангинасан дуу хадлаа. Янжмаа Зандрааг тэврэн авч “Тийм байна. Мөн байгаа биз. Мэнгэ нь энэ байна” гээд ээрэн уйлав. Түүнтэй хамт орж ирсэн эмч гартаа барьсан бичгийг Гүнжидэд үзүүлэн тайлбарлахыг харж зогссон Сүрэн “Ээж, ээж ээ. Би таны хүү чинь мөн” гээд өвдгийг тэврэн авч сөхөр туслаа. Нүдний нь өмнө кино шиг эрээлжлэх энэ байдлыг харж зогссон нөхөд нь нэг нэгээрээ цуварч гарсаар төөрч, андуурагдсан ээж, хүү нар үлдэв...
- Уучлаарай. Манай эх баригчийн алдаанаас ийм юм болжээ гэж сулхан хэлээд эмч гарч явлаа. Хорвоогийн эргүүлгэнд холдож, ойртож явсаар төөрөг, тавилангийн эрхээр уулзсан эх, үрс тэр шөнө эмнэлэг дээр хамт хоноцгоожээ.

 

 

Category: богино өгүүллэг | Views: 1364 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024