+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » May » 30 » Хүүхдэд чихэр биш эрх нь хэрэгтэй
10:09 AM
Хүүхдэд чихэр биш эрх нь хэрэгтэй

Хүүхдэд чихэр биш эрх нь хэрэгтэй

 

 

Баяр болох гээд гадуур хөл хөдөлгөөн ихэсчээ. Ууттай бэлэг, элдэв янзын тоглоом, өнгөлөг, чамин хувцас гээд хүүхдийн гэсэн тодотголтой бараа, бүтээгдэхүүний гүйлгээ нэмэгдэж, орлого сайжирдаг тийм л цаг. Харин баярын өдөр болоход хүн бүр хүүхдээ дагуулаад паркийн тоглоомонд хэдэн цагаар ч хамаагүй очерлоно, эсвэл талбай дээр очиж зургийг нь авахуулна, хоолонд орцгооно. Чанартай, чанаргүй элдэв чихэр жимс авч өгнө. Алдрай бяцхан үрсээ энэ л өдөр хүссэнээр нь байлгах гэсэндээ өдөржин сунаж унатлаа уур уцаараа барьж ядан зугаалдаг тэр өдөр нөгөөдөр.

 

Бид үнэндээ зургадугаар сарын 1-нийг ингэж л тэмдэглэдэг. Хэдийгээр “Эх үрсийн баяр” гэсэн нэрээ орхиж Хүүхдийн баярын өдөр болсон ч эрчүүд хүүхдүүдээ эрхлүүлэхийн хажуугаар эхнэр, ээж, найз охиноо баярлуулах давхар үүргээ мартдаггүй.

Өдөр нь үрсээ баярлуулчихаад орой нь өөрсдөө баярыг нь тэмдэглэдэг томчуудын талаар дараа өдөр нь архигүй өдрөөр согтуугаар жолоо барьсан, эрүүлжүүлэхэд орсон гэсэн мэдээллээс харж болно. Тэгвэл энэ баярын өдөр чухамдаа ямар утга учиртай вэ. Уг нь хүн бүр үүнийг мэддэг. Зургадугаар сарын 1 бол Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. 61 дэх жилдээ тэмдэглэж байгаа манай улсаас гадна бөмбөрцгийн 40 оронд энэ баярыг тэмдэглэдэг. Мэдээж өөр өөрсдийн онцлогоор. Тухайлбал, Африкийн Танзани улсын орлого сайтай гэр бүл, хувь хүмүүс Хүүхдийн баяраар ядуу буурай өрхийн хүүхдүүдэд туслах аянг өрнүүлдэг байна. Энэ арга хэмжээг улсынх нь Засгийн газраас зохион байгуулдаг гэнэ. Спортын алдартай тамирчид хүүхдүүдэд бэлэг тарааж, хичээлийн хэрэглэл, иж бүрэн хувцас өгдөг аж. Энэ бол хаана, хэнээс төрсөн, ямар гэрт амьдардаг, сургуульд сурдаг, эсэх зэрэг огтхон ч хамаагүй, хүүхэд бүхэн баярлах учиртай гэсэн үзэл санаа.

Энэ өдөр дэлхийн олон оронд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, шийдвэр гаргах төвшний хүмүүст нөлөөлөх зорилгоор дэлхийн өнцөг булан бүрт олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны аваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн конвенц болж чадсан.

Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд тав дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулсан байдаг. Энэ явдал нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-нийг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо нэгтгэн тэмдэглэх ёстойг сануулдаг. Гэвч өнөөдөр бодит амьдрал дээр тийм биш. Дээр дурдсанчлан өөрсдийнхөө хүүхдүүдэд гоё сайхан бэлэг, хувцас авч өгч өдөржин гадуур дагуулж явахыг Хүүхдийн баяр гэж ойлгоод байх шиг.

Байгууллага, компаниудын энэ өдөр зохион байгуул д а г арга хэмжээнүүдийн дийлэнх нь мөнгө олох зорилготой байгаа нь нууц биш. Тэгвэл манай улсад хүүхдийн хөгжлийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй, хүүхэд хамгааллын мөн 30 гаруй төрийн бус байгууллага байгааг саяхны тоо баримтаас харлаа. Гэвч энэ олон байгууллага өнөөдөр юу хийж байна вэ. Хүүхдийн эрхийн хамгаалах өдөрт зориулж хэн нь бодитой, үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ.

Хариулт нь даанч олдохгүй байна. “Хүүхдийн төлөө за гэж хэлье”, “Бид хүүхдэдээ хайртай”, “Тэдний эрхийг хамгаална” гэхчлэн хоосон худал уриаг энэ баярын өдөр дэндүү олон сонсдог. Хэрэв үр дүн гарахгүй юм бол Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж яах юм. Зүгээр л Хүүхдийн баяр болгоод тусдаа өдрийг зориулж болно шүү дээ. Зургадугаар сарын 1-нийг зөвхөн хүүхдийн биш бүр гэр бүлийн өдөр болгоно гэсэн саналууд ч төрийн дээд албан тушаалтнуудаас гарч байна.

Энэ бол энэ өдрийн утга учир улам алдагдах санаа биш үү. “Хэрэв хүүхдийн төлөө гэсэн тодотголтой байгууллагууд ажлаа сайн хийдэг бол бид зургадугаар сарын 1-нийг санаа зовох зүйлгүйгээр зүгээр л баяр ёслолын байдалтай тэмдэглэхэд болохгүй юм алга” гэдэг үг ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангийн хүүгийн амнаас гарлаа. Түүний хэлсэн үгнээс томчууд бид ичих хэрэгтэй. Хүүхдээ хайрлаж байгаа нь энэ гээд элдэв үнэтэй чихэр тоглоомоор хуурахын оронд түүнд хэрэгтэй байгаа зүйлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх хүсэл тэмүүлэл, зориг, идэвх зүтгэл хаачсан бэ.

Хүсвэл бидэнд энэ өдөр томчуудаас хүүхдийн эрхийг хамгаалахыг сануулж хариулт шаардах асуудал дэндүү олон байна. Төрсөн үрсээ өдөржин хазаж, хутгаар сийчиж, хүний санаанд оромгүйгээр тамлан зовоож байгаа хүн төрхт араатнуудыг шийтгэхийг бид шаардаж болно. “Цагдаагийн байгууллагад эрүү үүсгэсэн тохиолдолд л бүртгэдэг учраас гэмт хэрэгт холбогдсон, хүчирхийлэлд өртсөн, эрх нь зөрчигдсөн хүүхдийн тоог тогтооход хэцүү, мэдээлэл нь хаагдмал” гэсэн зүйлийг албан тушаалтнууд яриад сууж байна. Үүний цаана ял шийтгэлгүй үлдчихээд, цагдаа дуудсан эхнэр хүүхдээсээ хариугаа авахаар шүд зуун заналхийлэн алхаж байгаа хүний оронцгууд хэчнээн байгаа бол.

“2014 он гарсаар ердөө дөрөвхөн сарын дотор 343 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж 15 хүүхэд нас баржээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас найман хүүхэд эрүүл мэндээрээ хохирчээ” гэсэн мэдээг цагдаагийн байгууллага өгч байна. Хүсвэл бид энэ өдөр хүүхдийнхээ сурч, боловсрох эрхийг томчуудаас нэхэж, хариултыг нь шаардаж болно. Гурав дахь жилдээ өөр сургуулийн хаяа бараадаж, ширээндээ гурваараа шахцалдан хичээллэх гэж байгаа монгол гуравдугаар сургуулийн сурагчид хотын даргад захидал бичсэн гэнэ лээ.

Тэд захидалдаа “Хогны уут тарааж байгаа мөнгөөр манай сургуулийг бариад өгч болохгүй юу” гэсэн хүсэлтийг бичжээ. Арга ядсан энэ үг өнөөдөр тэдний хувьд сурч боловсрох эрх нь яаж хязгаарлагдаж байгааг төвөггүй харуулж байна. Тааз нь нурсан 14, ашиглалтаас гараад нураагдсан 11 дүгээр сургуулийнхан гээд тэдэнтэй адил хүсэлтэй сурагчид олон байгаа. Орон сууцны өндөр барилгууд хэдхэн сарын дотор сүндэрлэж болоод байхад 300-хан хүүхдийн суудалтай хоёр давхар сургуулийг барих ямар хугацаа албан тушаалтнуудад хэрэгтэй юм бол. “Энэ онд улсын төсвөөр, нийслэлийн төсвөөр тэдэн сургууль, цэцэрлэг барина, тэрийг нь өргөтгөнө” л гэх юм. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ажлууд нь хэд байгаа вэ.

Барилгын улирал хэдийнэ эхэлчихээд байхад Чингэлтэй дүүргийн тавдугаар цэцэрлэгийн өргөтгөлийн шавыг тавилаа гэснээс өөр мэдээ олж харсангүй. Гэтэл хэзээ мөдгүй хүүхдийн толгой дээр унаад ирж мэдэх таазтай, өөрөөр хэлбэл газар хөдлөлтөд тэсвэргүй 51 цэцэрлэг, 27 сургуулийн барилга нийслэлд байгаа гэсэн тооцоог Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан байсан. Тэдгээрийг засч янзлахад дахиад хэчнээн хугацаа хэрэгтэй вэ. Хүсвэл бид ухамсаргүй, согтуу жолооч нарыг энэ өдөр эсэргүүцэж, тэдэнд шаардлага тавьж болно.

Өнгөрсөн жил улсын хэмжээнд 37 хүүхэд зам тээврийн ослын улмаас амиа алдсан бол, он гарсаар 80 гаруй хүүхэд энэ төрлийн ослын улмаас гэмтэж бэртсэн байх юм. Энэ мэтчилэн бидэнд хийх ажил дэндүү олон байна. Ялангуяа хүүхэд хэн бүхний анхааралд ордог зургадугаар сарын 1-ний энэ баярыг эрхийг нь хамгаалах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг болох юмсан.

Б.Солонго

/Зууны мэдээ/

Category: Мэдээ,мэдээлэл | Views: 951 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024