+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » July » 1 » Үхлийн вэб сайт /өгүүллэг/
4:09 PM
Үхлийн вэб сайт /өгүүллэг/

Үхлийн вэб сайт /өгүүллэг/


Хүү тоглосоор л байлаа. Заримдаа улайран галзууртлаа тоглоход цахим машиных нь чадал жолоогүй хүсэл, язганасан хурууных нь хурдыг гүйцэхгүй гацахад компьютерээ хага цохиод хаячихмаар санагдана.

  Хүү хар тамхинд орсон мэт тоглоомоо мөнхийн диваажин гэж бодно. Гурван сар тоглоход хүүд орж үзээгүй тогломын сайт интернэтийн сүлжээнд үлдсэнгүй.
 
Чингээд өөр сайтуудаас тоглоом хайтал "Үхлийн вэб сайт” хэмээх этгээд нэр дэлгэцэн дээр гарч ирэх нь тэр ээ. Тоглоомын эхний хуудсанд хохимой толгой, чагталсан хоёр чөмөг бүхий үхлийн зөгнөл, дээр нь тод улаан анхаарлын тэмдэг анивчина.

"Энэ ямар тоглоом бол хэмээн хүүгийн хорхой нь гозногов. "Нээх” гэдэг товчлуурыг дартал нууц үг нэхлээ. "Нууц үг авъя” гэтэл "Тавиас дээш насныханд зориулав. Та амьдралаас уйдаагүй бол энэ тоглоомоор тоглох хэрэггүй” гэсэн бичиг гарч бүр ч аазгайг нь хөдөлгөн санаашралд оруулав. Хүү яаж ч оролдоод энэ сайтад орж чадсангүй. Макрософт компанид хамгийн туршлагатай тоглогч чинь гуйж байна гэж хэд хэдэн захиа бичсэн ч зөвшөөрөл өгсөнгүй. Оронд нь өөр тоглоом явуулжээ. "Үгүй. Энийг чинь би аль хэдийн олоод тоглочихсон” хэмээн тэсэхүйеэ тачъяадан хашгирлаа. Энэ хариу түүний хязгааргүй хүсэл мөрөөдөл, тоглохын агуу хүслийнх нь өөдөөс нулимах шиг. 

Аргаа барж суутал утас дуугарав. 
- "Байна уу, миний хүү юу? Ээж нь байнаа. Өнөөдөр аав чинь тавин нас хүрч байгаа шүү дээ. Тэмдэглэнэ шүү. Миний хүү аавыгаа яаж баярлуулахаа бодож байгаарай” гэлээ. Хүү ээжийнхээ үгэнд ч хариу өгөлгүй нүдэнд нь оч гялалзаж "Азны юм” хэмээн дуу алдаад шууд л компьютерынхаа өмнө суулаа.

Аавынхаа регистрийн дугаар, гэрэл зураг, эрхэлдэг ажил, и-мэйлийнх нь хаягийг явууллаа. Гэтэл "Та сайн бодно биз дээ. Та гэр бүлтэй юу? Хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхдүүд чинь бүгд амьдралд биеэ дааж гарсан уу?” гэх мэт олон асуулт дахиад л ирлээ. Хүү "Тоглоом тоглоход тэр ямар хамаатай юм бэ?” хэмээн хашгирч, уурандаа багтарч ядан хоолой нь зангирч байлаа. Маш товчхоноор нь "Гэр бүлгүй” гээд биччихлээ. Гэтэл "таныг регистрийн дугаараар чинь шалгахад гэрлэлтээ батлуулсан байна” гэсэн хариу ирлээ. Хүүд "Энэ тоглоомоор тоглуулахгүй юм биш биз гэх битүүлэг түгшүүр төрж, зүрх нь дэлсэнэ. Тэгэхээр нь "Эхнэртэй, хүүхэдгүй” гэж бичлээ. Гэтэл бас л "Таныг энэ тоглоомоор тоглох уу, үгүй юу гэдгээ дахин нэг бодох боломж олгоё” гэсэн эгдүүтэй хариу ирлээ. "Юугий нь бодоод байх юм. Бодсон, эргэлт буцалтгүй шийдсэн. Дахин бодмооргүй байна” гэсэн ууртай захиа бичлээ. "Таны хязгааргүй хүслийн чинь эрхээр тоглоомыг чинь илгээхэд бэлэн боллоо. Гэвч та уйдсан амьдралаа орхихын тулд 100 доллараар энэ замыг сонгоно” гэсэн даажинтай үг дэлгэцэн дээр гарав.

Шүүгээнд "чухал үед хэрэглэнэ” хэмээн ээжийнх нь хадгалсан 100 доллар байлаа. Хүү эргэлзсэнгүй. Банкны салбарт очиж, мөнгөө шилжүүлжээ. Шилжүүлснээс хойш цагийн дараа л түүний и-мэйлээр "Үхлийн вэб сайтад” нэвтрэх түлхүүр үг нь илгээгджээ. Барьж тогтоохын аргагүй их хүслээр түлхүүр үгийг бичиж, вэб сайтад орлоо. Гайхамшигтай азаартуулж хорхой хүргэсэн тоглоом. Түүнээс үхлийн гэх үнэр ч ханхалсангүй. Өнгө үзэмж, хөдөлгөөн, хорхой хүргэж байгаа нь адтай гэж жигтэйхэн аймшигт соронзон мэт татна. Юу нь үхлийнх байгаа юм бэ? Юу нь тавиас доош насныханд гэж. Яагаад амьдралаас уйдсан бол тогло гэж. Хүүгийн бүх бие нь бадайран догдолж, ухаан жолоогүй шунан тоглолоо. Ядрах, алжаах гэдгийг ор тас мартаж, уруулаа химлэн тоглоно. Нуруу гарынх нь алга хөлөрч хулганаа залж чадахгүй гулгахад шууд гар дээрээс нь залж тоглоно. Гарын товчлуурууд бороо шаагих мэт дуугарна. Зүрхний нь хий хөөрч, амь, амьсгаа нь давхцах мэт огшин чамархайны нь судас хагаран алдтал лүг лүг цохилон, зүүгээр шивэх мэт нүүрний нь арьс хатгачин өвдөж байлаа. 

Хүү орчин тойрноо мэдрэх ч сөхөөгүй компьютерийн дэлгэцийг залгих мэт ширтэж, эгшин зуур гялсхийн өнгөрөх шар гэрлийг хулганы заагууруур барьж товших гэж мэрийсэндээ царай нь минчийтлээ улайжээ. 

Хүүд компьютерийн дэлгэц ухаж баршгүй үүр уурхай болон үзэгдэж, компьютерийн орчин тойрондоо үүсгэсэн цахилгаан соронзон орон, нүдэнд үл үзэгдэгч хэт ягаан туяаны хачин содон үнэр, амт хүртэл таатай санагдан хүү нэг ёсондоо компьютерийн салшгүй нэгэн эд эс болсон байлаа. Энэ тоглоом ялах гэж хорхойссон хүний шунаг хомхойрлын сөрөг эрчим хүчээр нэмэн цэнэглэгдэж нүдээр дамжин эргээд уураг тархийг нь гэрлийн урсгал болгон химлэж байгааг хэн мэдэх билээ.

Ээж нь ирээд хаалганы хонхыг дээд цэгт нь тултал дарсан ч хүү түүнийг мэдсэнгүй. Ээж нь түлхүүрээрээ хаалгаа онгойлгон орж ирэхэд компьютерийнхээ өмнө ухаан мэдрэлээ алдан тоглож буй хүүгээ хараад мөрөн дээр нь гараа тавилаа. Хүү давхийн цочиж эхийгээ хартал "еэ бүү үзэгд” арван гуравхан настай бяцхан хүүгийн царай аль хэдий нь тавь гарсан өвгөний ядарч туйлдсан үрчлээт нүүрээр солигджээ. Баяр баясгалан, хүүхдийн гэнэн цагаан дүрсгүй төрхөөр очтон гялалзаж асан томоогүй бор нүдний оронд шалхайж унжсан зовхин дороос хөх усан хүрээ татаж цэлхэрснээс гадна цус хурсан нүдний аяганд асар хурдтай олон өнгийн ширүүн урсгал усны эргүүлэг мэт хүүхэн харааг нь өрөмдөн орж байлаа. Гэтэл нүдтэй нь зэрэгцэн компьютерийн дэлгэц дээр яг тийм урсгал чөлөө завгүй эргэлдэж, компьютер нь үхэл зөгнөсөн хүйтэн хөх инээдээр элэглэн шоолсоор авай.


Category: богино өгүүллэг | Views: 1195 | Added by: Admin | Rating: 3.0/2
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024