+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » November » 13 » Манай банхар /өгүүллэг/
8:10 PM
Манай банхар /өгүүллэг/


Манай банхар /өгүүллэг/




Анх Банхартай их хүйтэн шөнө танилцаж билээ. Эгч бид хоёр аймгийн төвд очиж уран уншлагын "уран жиргээ” наадамд оролцоод гэртээ ирсэн юмдаг.

Анх Банхартай их хүйтэн шөнө танилцаж билээ. Эгч бид хоёр аймгийн төвд очиж уран уншлагын "уран жиргээ” наадамд оролцоод гэртээ ирсэн юмдаг.

Шөнө дунд болчихсон манайхан бүгд унтчихсан байлаа. Гадаа машин ирэх дуунаар ээж сэрж лаа барьсаар биднийг угтсан. Ээжийг гал түлж хоол цай халаах хооронд гэрээсээ хол гурав хоногт тохиолдсон адал явдал, тэмцээнд гаргасан амжилтаа шулагнаж гарлаа. Гэнэт бидний яриан дундуур огт танихгүй нэгэн дуу орж ирсэн юм. Нялх амьтаны дуу гэдэг нь тодорхой. Тэр зүг харахнээ панеран хайрцагаас бяцхан үстэй хошуу цухуйж байв.

"Энэ юу вэ ээжээ?

Банхар.

Банхар аа. Манайх гөлөг тэжээж байгаа юм уу? Даанч гэрээс нээх сонин муухай үнэр үнэртээд байсан юм аа.

Харамсалтай нь гадаадын зарим кинон дээр бяцхан гөлөг хараад хүүхдүүд баярлан хөөрдөг шиг мэдрэмж надад төрөөгүй. Нэг тийм үстэй, жигтэйхэн ховдог, жижигхэн нохой манай гэрийн үүд хавийн эзэн болж бүхнийг эрхшээлдээ оруулна гэж тэр үед лав бодоогүй. Гэртээ ирсэн тэр шөнө Банхар гийнаад модон хайрцаг самардаж дугаргаад унтуулсангүй. Ээжийн хэлснээр төрөөд удаагүй нялх гөлөг болохоор шөнө мээмээ үгүйлж өлсөөд байгаа гэнэ. Дөнгөж сургуульд орсон дүү маань хүйтэн шөнөөр нойроо харамлахгүй босч унтарч байгаа гал сэргээн бантан хийж нөгөө гөлөгөнд өгч байгаа харагдсан. Өглөө сэрэх гэж бяцхан дайн өдөөдөг нойрмог дүүг шөнө дүлээр босгож чадсан тэр бяцхан нөхөр миний атаархлыг төрүүлээд авав. Тэрэнд бусдыг татах ямар нэгэн далдын хүч байгаа бололтой.

Шөнө нойр муутай хоносон болохоор өглөө нэлээн орой боссон юм. Аавын гэр галын элчинд дулаахан байгаа болохоор нойрны эм л гэсэн үг. Дулаахан, цэвэрхэн, хоолны үнэр ханхалсан гэртээ сэрлээ. Аав гадаа байшинд ажлаа хийж байгаа бололтой. Аав минь модоор гэрийн тавилга хийж зардаг юм л даа. Харин ээж бага дүүтэй хамт хаашаа ч юм явжээ. Мэдээж том дүү хичээлдээ явж, эгч маань найз хөвгүүнтэйгээ хашааны гадаа уулзаж байгаа нь тодорхой байв. Гэхдээ гэрт унтаж хоцорсон нь ганцхан би биш байжээ. Нөгөө нойр үргээсэн дайсан ч бас таатай нь аргагүй унтаж байлаа. Өдрийн гэрэлд харахнээ нөгөө үстэй амьтан хөөрхөн ч юм шиг. Паадайсан бондгор гэдсээ дээш харуулаад богинохон дөрвөн хөлөө тал тал тийш нь хаяжээ. Шар хар цагаан өнгө хосолсон хувцастай юм. Товчхондоо ийм өнгийг халтар гэж нэрлэдэг л дээ.

Халтар Банхарын ээж хэдхэн хоногийн өмнө гөлөглэжээ. Сумын гэр хорооллын урд байдаг манай авга ахын шар жингэр гөлөглөхдөө 3 эм 4 охин гөлөг гаргасан гэнэ. Манайд миний зөвшөөрөлгүй ирчихээд байгаа энэ гөлөг хамгийн сүүлд хэвлийнээс гарсан болохоор хамгийн адтай бас азтай нь байх учиртай. Яагаад гэвэл хамгийн сүүлд гарсан гөлөгийг цээжний гөлөг гэж нэрлээд бусдаасаа илүү эрэмгий болох ирээдүйтэй гэж хүмүүс зөгнөдөг юм. Эм жингэрийн хэвлийд байгаа гөлөгнүүдээс цээжин талд нь хамгийн ойр байрласан гөлөгөнд идсэн уусан хоолны шим тэжээлийн дээж хүрдэг гэсэн дам ярианаас болсон байх. За за тэр ч яахав.

Банхарыг нүдээ нээгээгүй байхад дүү маань ээжид нь хоол, эзэнд нь хадаг цай өгөн байж авчээ. Харин банхарыг гэрийн үүдэнд ирэхэд нь хоншоор хондлой дээр нь сүү дусаан оруулсан гэдэг. Нэг ёсондоо дом юм уу даа. Ингээд л манайх нохойтой болсон юм. Гөлөг гэдэг нэртэй анхны нохой маань амиа алдсанаас хойш нохойгүй удсан. Гэтэл дүүг юу хатгасан юм хичээлээ тараад айлд очоод ирэхдээ гөлөг тэврэн ирсэнээр манай хашаа эзэнтэй боллоо.

Банхар багадаа бааш ихтэй гэж жигтэйхэн. Гадаа гаргаад тавьчихаар даараад хаалга самардана. Болж л өгвөл гэрт нөгөө хайрцагандаа хэвтэх гэнэ. Өдрийн наранд гадаа гаргахаар гэдэс нь газар шүргээд дөрвөн хөлөн дээрээ тогтохтой үгүйтэй амьтан энэ тэрүүгээр биднийг дагаад гүйнэ. Бараг л өнхөрч байгаа үстэй бөмбөгтэй төстэй харагддаг байлаа. Тийм л ховдог нөхөр дөө. Хөдөөгийн суманд айлчилдаг хаврын үйтгартай урт өдрүүд Банхарын ачаар хөгжилтэй өнгөрч тавган дээрх боорцог ч тэсэхээ болих янзтай. Бид нар боорцог хугалан дээшээ шидэж банхар түүнийг агаарт цоройн үмхэж тоглох хамгийн зугаатай байдаг байсан юм.

Хааяа хайрцаган дотор нь оруулахаар оцойж суугаад хуцна. Танихгүй хүн хагартлаа идсэн гэдэс рүү нь хатгаж, хоолыг нь булааж авах гэвэл ярьдаглаж яахаас ч буцахгүй шүү гэдгээ харуулж араа шүдээрээ хоолоо олж иддэг өвөг дээдсийнхээ араншинг бяцхан цухуйлгах нь бүүр ч өхөөрдмөөр болгочихыг яана.

Банхарыг тэврээд суухдаа гуниггүй нүднээс нь цагаахан сэтгэлийг нь олж хардаг болов.

Анх үнэрээс нь жигшиж байсан би харин ч одоо түүнд хайртай болж байгаагаа мэдрэнэ. Банхар том болж байлаа.

Хүйтэний эрч уядаж Банхар гадаа амьдардаг болов. Ганцаардаж байгаа байх даа гэж бодоод бид ээлжлэн очиж түүнтэй тоглодог байлаа. Банхарыг том болох тусам манайд ирэх хүмүүсийн тоо цөөрч байгаа нь анзаарагдсан. Учир нь Банхарыг их аймаар нохой гэсэн зар хавь ойроор түгжээ. Үнэхээр ч гадаа ирсэн хүнийг хоргоож хөөх нь туйлгүй. Бидэнд хамгийн эелдэг банхар гадны хүнд хамгийн аймаар мангас шиг л харагддаг болжээ. Ингээд л зун гэхэд гэрийн хаяанд жижигхэн хайрцаганд өлсөж гийнадаг байсан харуйгүй амьтан томоо сүрлэг биетэй, хараад баймаар үзэсгэлэнтэй хашааны манаач болоод амжчихлаа. Бид банхараас хэдэн жилий өмнө амь тавьсан гөлөг нэртэй нохойгоо олж харна. Банхар бол дөрвөн нүдтэй халтар нохой. Харин гөлөг өвчүү цагаан томоо хар нохой байсан юм.

Зун хонь гаргах ч бас сайхан хэрэг болдог. Борцноос уйдаж эхэлсэн бидэнд ээж нойтон махаар хуушуур бууз хийж өгнө. Ингэхийн тулд махаа удаан хадгалах хэрэгтэй болно шүү дээ. Аав хонь гаргаад махыг нь утдаг байлаа. Хашааны арын хэсэгт өлгөөд аргалын утаагаар утах хооронд Банхар махаа манах үүрэгтэй. Утааны салхины дээр гараад харц салгалгүй харна. Уг нь шинэхэн махны үнэр арааны шүлсийг нь асгаруулж байгаа нь ойлгомжтой. Тэр ч гэсэн амьтан шүү дээ. Гэтэл манай банхар ходоодондоо захирагдсангүй, ухаандаа захирагддаг нохой учраас өөр нохой хулгайгаар орж ирэх, шувуу шүүрэхэээс сэргийлэн яг харж сууна. Хэрвээ гадны нохой орж ирвэл ганц сайн хашраагаад гаргахаа ч мэднэ. Банхар байгаа үед хашааныхаа хаалгыг хаах нь бүү хэл гэрээ түгжихгүй ийш тийшээ явах нь энгийн үзэгдэл. Тэр манай гэрийн хамгийн итгэлтэй гишүүн юм л даа. Манай банхар хөдөөний хоньч нохой биш хотын царайлаг нохой ч биш зүгээр л хашааны банхар байлаа.

Удалгүй би хот руу шилжин сурахаар болж гэрээсээ явсан юм. Надад манай гэрийнхэний банхартай хамт авахуулсан зураг ирдэг байлаа. Зуны амралт эхэлж гэртээ ирэв. Намайг ирэх үеэр гэрийнхэн маань хөдөө багийн баярт очиж хоол хийж зарахаар явчихсан тул банхар намайг ганцаараа угтсан. Жил болоод ирэхэд төрсөн гэрийн хашаа, танил нохой минь ямар сайхан харагдсан гээч. Банхар дээр дээр үсэрч мөрийн дээр урд хөлөө тавин хацар долоож байлаа. Намайг их санажээ. Банхар минь.

Ахлан сургуулийн төгсөх ангидаа орохын өмнөх зуны амралтаар байшингийн сүүдэр, банхар, уран зохиолын ном гурав хамгийн дотны нөхөд минь боллоо. Тэр үед би хүнтэй нэг их юм ярьдаггүй хүүхэд байсан. Банхар байшингийн сүүдэрт надтай хамт ном уншина. Үгүй ээ уншихыг минь харж хэвтэнэ. Тэгээд л зун дуусчихсан.

Төгсөх ангидаа сурч байх өвөл эгч минь нас барлаа. Гэнэтийн тэр үхэл манай гэр бүлийнхэнд илэрхийлэх аргагүй уй гашуу авчирсан. Хотод сурч байсан би эгчийнхээ оршуулах ажилд оролцохоор ирлээ. Машинаас буухад Банхар зүгээр л тойрон эргэлдэж гутал долоон гэмшээд байгаа ч юм шиг угтаж билээ. Тэр дээр дээр үсэрч хөөрсөнгүй. Нохой тийм их мэдрэмжтэй амьтан юм билээ.

Юм бүхэн цаг хугацааны эрхээр урсдаг. Би ч удалгүй их сургуулийн оюутан болов. Сургуулийн төлбөр, дотуур байрны зардал, нааш цааш явах унааны мөнгө цуглуулах ажил гэрийнхэний маань нуруун дээр буув. Аав хонь худалдан авч гаргана. Банхар махаа утах ажлыг хариуцна, ээж бид 2 хуушуур хийнэ. Харин дүү Банхар хоёр сумын дэлгүүр, олон хөлийн газруудаар явж зарна. Би зарахаасаа ичээд байдаг байсан юм. Дүү маань арван литерийн битоноор дүүрэн халуун хуушуур унадаг дугуйныхаа бариулаас зүүгээд банхарыг дагуулаад гарна. Банхартай хамт явахаар хуушуурын наймаачин гэж хүүхдүүд шоолдоггүй юм гэж тэр нэг удаа хэлж байсан санагддаг. Банхар тэр 2 албан байгууллагуудын цайны цаг тааруулан очиж хуушуураа зараад дуусгачихна. Тэр зун хуушуурын үнэртэй зун байж билээ. Би ямар ч байсан их биш ч гэсэн сургалтандаа зарцуулах мөнгөтэй нийслэлрүү явсан. Харин Банхар миний суусан машин дагаж жаахан гүйж байгаад үлдсэн.

Их сургуулийн төгсөн ангид байхдаа миний гэдэс нэлээд томорч би гэртээ ирж төрөх боллоо. Оюутан байхдаа хүнтэй суугаагүй хэрнээ хүүхэд гаргана гэдэг бас л ягггүй даваа болсон шүү. Хүүгийн маань аав ч бас оюутан. Би жилийн чөлөө авч гэртээ суухаар шийдсэн. Араас ирнэ гэж амласан хүүгийн аав ирсэнгүй. Дэмий л аймгийн төвөөс машин ирдэг зам ширтэн уйлж суудагсан. Банхар намайг хамгийн их ойлгодог байсан. Хажууд суугаад намайг аргадаж байна уу даа гэмээр үе үе толгойгоо сэгсэрнэ. Тэр нэлээд өтөлсөн шинжтэй харагдсан нь сонин.

Нэг орой хаалга сэвхийтэл нээгдэж хүн орж ирэв. Үдшийн гэгээ тасраагүй байсан болохоор гэр доторх зүйлс харагдахаар гэрэлтэй байлаа. Анзаарах нь ээ хүүгийн аав байлаа. Хачин шүү банхар түүн лүү хуцаж саатуулаагүй шууд л гэр лүүгээ оруулчихсан байгаа юм даа.

Нэг их удалгүй манайх шинэ хүн хүлээж авлаа. Хүү маань шөнө их уйлна аа. Аав, ээж хоёр ээлжлэн босч гал түлж хуурайлна. Нялх амьтан гэдэг хүний үр ч бай, нохойны гөлөг ч бай шөнө заавал хоол нэхдэг гэдэгийг өөрөө ээж болж байж л сая ойлгож билээ. Хэдэн жилийн өмнө банхар ч бас шөнө уйлдаг байсан байх нь ээ.

Хүү маань хөлд орж үүгээр түүгээр баацагнан явдаг болов. Гэрийн сүүдэрт хэвтэж байгаа банхар түүний амьд тоглоом болж байлаа. Нэг харахад дээр нь мордчихсон үсийг нь зулгаана, нөгөө харах нь ээ завьжийг нь татаад шүдийг нь гаргаад хуруугаа ам руу нь хийнэ, чих рүү нь хашгирна, хөл сүүлэн дээр нь дэвсэнэ. Банхар яах ч үгүй. Харин ч таатай байгаа бололтой хүүг минь эрхлүүлнэ. Би хүүхэд маань ямар нэгэн өвчин тусчих вий гэж шижиглэнгүй янзтай. Харин аав яах ч үгүй гэж хэлсэн болохоор тэр бүр хоёр найзыг холдуулах гэж яардаггүй байлаа. Харин тоглож дууссаны дараа хүүгээ усанд оруулна гэж ажил болдог нь л жаахан тиймэрхүү. Нэг удаа хүү хөхөлтөө банхарын амруу чихэж гарав. Банхарт хөхүүлэх гэж хичээж байна. Харин Банхар түүнийг нь хүлхэж авчраад хувцас угааж суусан миний өмнө орхиж билээ. Хэдийгээр банхар надад алга болчихоод сандаргадаг хүүгийн хөхөлт авчирч өгч тусалсан ч банхарын аманд ороод гарсан тэр хөхөлтийг дахиж хүүдээ хөхүүлээгүй ээ. Уучлаарай банхар минь.

Хүү маань банхартайгаа тоглосоор том болж байлаа.

Нэг удаа орооныхоо цагаар банхар их хүнд шархадсан. Өрөөсөн чихээ тасдуулаад, хөл нь доголж салаглан цусандаа хутгалдсан тэрээр байшингийн доогуур орчихоод гарч ирдэггүй. Хоол ч иддэггүй. Нохой шархаа өөрөө долоогоод эдгээдэг гэдэг ч толгойгоо, шилэн хүзүүгээ бол долоож чадахгүй нь ойлгомжтой байлаа. Хамар хашааны өндөр настай эмээ шар сүүнд ээзгий дэвтээж идүүрэнд нь хийнэ. Юм үзсэн тэр хүн хэлэхдээ халуун нь буухад тустай гэж байсан. Бид банхар үхвэл яанаа гэж дор бүрнээ л санаа зовж байлаа. Ээж гандан хийд орж банхарыг хурдан эдгээх ном хүртэл уншуулав. Банхар цээжний гөлөг болохоор босч ирсээн. Өрөөсөн тал нь өрөөл татуу болсон ч босоод л ирсэн.

Сургуулиа төгсөөд би нийслэлдээ сэтгүүлчээр ажиллах болов. Ажил дээрээ сууж байлаа. Ээж их л дуу султай утасдаж байна. " Миний охин банхар үхчихлээ. Бид хэдийг эзгүй хооронд хашааныхаа үүдэн дээр явж байхад нь сумын цагдаа буудаад алчихаад яваад өгч. Хүн харсан байна. Банхар цусаа гоожуулан хашаанаасаа нилээн холдоод үхсэн байхыг нь оллоо. Сайн нохой гэрээсээ холдож үхдэг шүү дээ. Аав чинь цагдаа дээр очиж уурлаад агсам тавьсан. Андуураад золбин нохой байна гэж бодоод буудчихсан гэж өөрийгөө өмөөрч байна. Тийм том биетэй хүзүүвчтэй нохойг андуурч буудна гэж байх уу? Яахав хэдэн сарын өмнө тэр цагдааг манай урдуур гарах гэж байхад нь хоргоогоод өмдийг нь урчихсан удаатай л даа. Тэрэндээ л өширхсөн юм байлгүй.”. Би гөлөр ч орхилоо. Уйллаа. Яагаад буудаж байгаа юм бэ? Тэр чинь манай гэр бүлийн гишүүн, Хүн алсанаас ялгаа алга гэж гомдов. Би нэвтрүүгийн текст бичиж суусан юм л даа. Сэдвээ өөрчиллөө.

Тэгээд зүгээр л " Охин гөлөгний хувь тавилан” гэсэн гарчиг тавиад нохойны тухай бичсэн юм. Нохой хүн хоёрын хооронд байдаг ер бусын харилцааны тухай, хамгийн үнэнч анд болох нохойг хүн дорд үздэгийн шалтгаан, хотын төвд машинд дайруулан амиа алдаж байгаа золбин ноход, Нохойн махаар хооллогсод, хүн нохой юм уу? Нохой хүн юм уу? гээд маш олон сэжим аяндаа л ургаад гараад ирсэн. Би ердөө нохойнд сэтгэл зүрх байдагийг өөрийнхөөрөө л ойлгуулахыг оролдосон. Тэр бичвэр нэвтрүүлэг болсоны дараа үзсэн хүмүүс надад хандсан. Нэлээн олон хүн утсаар ярьж ажил дээр ирж уулзаж байлаа. Бага ч гэсэн юм бодуулсон юм болов уу даа. Би Банхарынхаа гэгээн дурсгалд зориулж өөр юу ч хийж чадах юм билээ дээ. Манай Банхар сайн нохой байсан юм аа.

 

Зохиогч: Энхболдын Эрдэнэцэцэг


Category: богино өгүүллэг | Views: 2284 | Added by: Admin | Rating: 4.0/2
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024