+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » January » 24 » Маш нууц:: 44 жилийн тэртээх аллагын нууц
7:39 PM
Маш нууц:: 44 жилийн тэртээх аллагын нууц

Маш нууц:: 
44 жилийн тэртээх аллагын нууц

... 44 жилийн тэртээ дэлхийн түүхэнд томоор бичигдэх хувьтай хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч хар арьстан Мартин Лютер Кинг зандалчин этгээдийн тавьсан суманд оногдож амь үүрэгдсэн билээ...

Одоогоос 44 жилийн тэртээ буюу 1968 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр АНУ-ын Теннесси мужийн Мемфис хотод иргэний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгч Америкийн хөдөлгөөний тэргүүн, Нобелийн Энхтайвны шагналын эзэн, номлогч Мартин Лютер Кинг толгойн тус газраа буудуулж алагдсан билээ. Тэрбээр ердөө 39 настай байсан юм.
   
Өөрийн богинохон амьдралын хугацаанд тэр улсдаа болон дэлхий даяар ихээхэн нэр хүндийг олж авсан төдийгүй бодит үр дүнд хүрсэн аж. Кингийн ачаар өнгөрсөн зууны 60-аад онуудын үеэр Америкт Аугаа либерал хувьсгал гарчээ. Энэ хувьсгалыг цус асгаруулалгүйгээр хийж дөнгөсөн билээ. Учир нь, доктор Кинг хүчирхийллийн бус тэмцлийн аргыг баримтлагч нэгэн байсан юм. Тэрбээр Лев Толстой, Махатма Ганди нарын сургаалийг дагадаг байжээ.
   
1963 оны гуравдугаар сард тэрбээр Вашингтон хот руу хөдөлсөн жагсаал, цуглааныг толгойлсон аж. Энэ жагсаалд оролцогчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг нэгдэн нийлсэн байлаа. Хар арьстнуудын аугаа чөлөөлөгч Авраам Линкольны хөшөөт цогцолборын дэргэдээс тэрбээр ард түмэндээ хандан өөрийн алдартай үгийг хэлсэн билээ. "Надад мөрөөдөл бий” гэдэг түүний энэ үгийг өнөөдөр ч уншсан хүн сэтгэл нь догдолдог юм. Кинг "Надад мөрөөдөл бий. Хэзээ нэг цагт Жоржиягийн улаан өндөрлөг дээр боол асан хүмүүсийн хүүхдүүд болон эздийн хөвгүүд нэгдэн нэг ширээнд суух биз ээ. Алабама мужид хар арьст жаахан охид, хөвгүүд цагаан арьст охид, хөвгүүдтэй гар гараасаа барилцан ах, дүүс шиг цугтаа алхаж явах цаг хэзээ нэгэн цагт ирнэ гэж би итгэдэг. Үүнийг би өнөөдөр мөрөөдөж байна” хэмээн хэлжээ.
   
Түүний мөрөөдөл биелсэн юм. Өнөөдөр АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл устгагдсан билээ. Хар арьстан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж байна. Шат шатны шийдвэр гаргах түвшний байгууллагуудад харуудын оролцоо нэмэгдсээр байгаа аж. Харамсалтай нь, Мартин Лютер Кинг энэ өдрийг үзэж чадаагүй юм. Түүнийг алсан алуурчин Кингээс нэг насаар дүү байсан боловч үүнийг үзсэнээр барахгүй 70 насыг зоогложээ. Дарлагдсан сая сая хүмүүсийн эрх ашгийн төлөө тууштай тэмцсэн хүнийг тэр этгээд чухам яагаад алах болсон бэ?

Хөлөө олоогүй амьдрал
Жеймс Эрл Рэй багадаа хүмүүжил сайтай хүүхэд байжээ. Гэхдээ тэр жаахан залхуу нэгэн байсан гэдэг. Амьдралыг тэрбээр бараан талаас нь харж байлаа. Түүний гэр бүл ядуу байсан тул өлөн зэлмүүн амьдарч байсан аж. Сайхан амьдралыг эрж тэд нэг бөглүү хотоос нөгөө рүү нүүж суурьших явдал түгээмэл байв. Зургаадугаар ангид байхдаа хулгай хийгээд баригдсан аж. Харин 15 нас хүрээд хичээл сургуулиас залхаж, сургуулиа хаяжээ.
   
Цэрэгт байхдаа анхны ялаа авч эдлэсэн байдаг. Германд алба хааж байжээ. Нэг өдөр чөлөөгөөр явж байх үедээ тасартлаа уусан тул Америкийн цэргийн харуул түүнийг баривчилж 90 хоногийн хугацаатай засан хүмүүжүүлэх ажил хийлгэсэн гэдэг. Энэ 90 хоногийг тэрбээр хүнд хүчир ажил хийж баржээ. Хугацаат цэргийн албаа хааж дуусгаад тэрбээр тааралдсан ажлаа хийж амь зогоодог байв. Нэг газарт удаан тэсдэггүй байлаа. Гудамжинд тэнүүчилснийхээ төлөө хэд хоног суусны эцэст 1949 онд айлын үүд хаалгыг эвдэж ороод хулгай хийсэн тул Калифорни мужийн шүүх түүнд найман сарын хорих ял өгчээ. Шоронд ороод тэрбээр засарсангүй. Наранд гараад эргээд л гэмт хэрэгт холбогдсон гэнэ. 1952 онд Иллинойс мужид таксины жолоочийг зэвсэглэн дээрэмдсэнийхээ төлөө хоёр жилийн хорих ял авсан байна. 1955 онд шуудангийн илгээмжийн баримтыг хуурамчаар үйлдсэнийхээ төлөө мөн л ял сонсов.
   
Шоронд хоригдож байхдаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй болох нь тодорхой болсон гэдэг. Ажлын ачаалал багатай, дэглэм нь өөр байсан ферм дээр ажиллахаас тэр татгалзжээ. Учир нь, тэнд мань хүн африк гаралтай америкчуудтай нэг байшинд амьдрах ёстой болсон юм. Чөлөөлөгдсөнийхөө дараа Рэй бараг нэг жил орчмын хугацаанд хэрэг төвөгт холбогдсонгүй. Харин 1959 оны аравдугаар сард томоохон хэрэг үйлдээд баригджээ. Миссури мужид тэр гар буугаар сүрдүүлэн байж жижиг мухлагийг дээрэмдсэн байна. 20 минутын дараа түүнийг баривчилсан бөгөөд 20 жилийн ял өгчээ. Эхэндээ Рэй үлгэр жишээ хоригдол байсан бөгөөд өдөр хоног өнгөрч өгөхгүй байсан тул тэр оргохоор шийдсэн аж. Эхний оролдлого бүтэлгүйтсэн бөгөөд тэр ганц хүний камерт нэлээдгүй хугацаанд хоригдов. Дэндүү хөнгөн гоомой хөдөлсөн гэдгээ тэр ойлгоод дараагийн орголтоо яаралгүйгээр, ул суурьтай бэлтгэж эхэлсэн аж. Тэр орголтоо бодож төлөвлөхөд зургаан жилийн хугацаа шаардагджээ.
   
Нэг өдөр Рэй сэтгэцийн эмчид үзүүлэхийг шаардсан бөгөөд үе үе чихэнд нь сонсогддог сонин дуу хоолойнуудын талаар өгүүлсэн байна. Энэ нь ердийн нэг баашлалт байв уу, эс бөгөөс үүний цаана ямар нэгэн атгаг санаа нуугдаж байсан уу гэдэг нь тодорхойгүй юм. Ямар ч байсан тэр төд удалгүй эмчид үзүүлэхээс татгалзсан тул эмч хоригдлын бичиг баримтад түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх шаардлагагүй хэмээн бичжээ.
   
Төдөлгүй Рэйг шоронгийн талхны цехэд ажиллуулах болсон бөгөөд тэндээс талхыг хоригдлуудын ажилладаг бусад газрууд руу нийлүүлдэг байсан аж. Энэ нь түүнд олдсон алтан боломж байв. Тэрбээр өөрт нь туслахыг зөвшөөрсөн хамтрагчаа олжээ. Рэй талхны хайрцаг дотор орж хэвтсэн бөгөөд нөгөө хоригдол түүн дээр шинэхэн барьсан талхнуудыг овоолсон байв. Ингэж 1967 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Жеймс Эрл Рэй Миссури мужийн Жефферсон-Сити хотод байх шоронгоос оргожээ. Түүний орголт айхтар шуугиан дэгдээгээгүй бөгөөд сонин хэвлэлүүдэд ч мэдээлэгдсэнгүй. Гэхдээ "Эрэн сурвалжилж байна” гэх үгтэй түүний гэрэл зураг болон хурууны хээ бүхий зурагт хуудсуудыг энд тэнд наасан байлаа. Сонин тохиолдлоор тэрхүү зурагт хуудсан дээр тавигдсан хурууны хээнүүд түүнийх биш байсан юм. Оргосон хоригдлыг барихад туслалцаа үзүүлсэн хүнд ердөө 50 долларын шан харамж амлажээ. Өнөөдрийн ханшаар бол энэ нь ойролцоогоор 316 доллартай тэнцэх мөнгө. Рэй Канад руу очоод тэнд худалдааны хөлөг онгоцонд усан цэргийн ажилд орж хаа нэг газар буугаад амьдралаа шинээр эхлүүлэхийг хүсэв. Чухам хаана бууна гэдгээ Рэй ойлгохгүй явжээ. Замд тааралдсан фермүүд дээр ажиллан амь зогоосоор Рэй Канадын хилд аажмаар дөхөж байлаа. Ажил олгогчид нь хожим нь түүнийг ажилч хичээнгүй, мэрийлттэй, эелдэг нэгэн байсан хэмээн тодорхойлсон аж.
   
1967 оны зургаадугаар сард Рэй 200 доллараар худалдаж авсан ямбий машинаараа Канадын хилийг Детройтын орчмоор даваад Монреаль хотыг зүглэжээ. Юун түрүүн тэр нэрээ өөрчлөн өөрийгөө Эрик Галт гэж танилцуулж эхлэв. Байцаалт өгөх үеэрээ тэр Галт гэдэг нэрийг замын тэмдэг дээр харсан гэдгээ өгүүлсэн байна. Канадын Онтарио мужид ийм нэртэй хот үнэхээр байдаг аж. Хуурамч нэр сонгож авсан нь ноцтой асуудал билээ. Рэй өөрөө энэ талаар ингэж ярьсан байдаг. "Би олон нэр сольсон. Шинээр нэр олж сонгох нь надад амаргүй байлаа. Би Смит юм уу Браун гэдэг байдаг л нэг нэрийг өөртөө авч зүрхлээгүй. Ийм нэртэй хүн олон байсан. Харин би ховор тохиолдох ганцхан нэрээр намайг дуудахад тэр даруй хариу дуугарах ёстой болсон билээ. Тиймээс миний нэр өвөрмөц, ой санамжинд шууд буух тийм байх ёстой байсан юм” гэж тэрбээр ярьжээ.
   
Монреаль хотод очоод тэр усан цэрэг болохыг оролдсон ч үүний тулд Канадын иргэний паспорт хэрэгтэй болсон юм. Түүний мөнгө дуусч байлаа. Аргаа бараад тэр боомтуудын уушийн газруудаар үзэгдэх болж, ганц лонх юм хуваалцаж уусан хүмүүст мөнгөний төлөө ямар нэг аюултай ажлыг хийхэд бэлэн байгаа гэдгээ ойлгуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, мөнгөний төлөө багахан хэмжээний гэмт хэрэг хийхээс буцахгүй нэгэн гэдгээ ойлгуулсан байна.

Таагүй ажил
Түүний цаашдын хувь заяа өөрийнх нь өгүүлснээс тодорхой болдог бөгөөд өөр бусад эх сурвалжуудаар баталгаажуулаагүй билээ. Өөрийн бичсэн намтар түүхдээ тэрбээр эцсийн дүндээ захиалагч олдсон гэдгийг өгүүлсэн юм. Нэгэн уушийн газарт түүний ширээнд 35 орчим насны өндөр залуу суугаад испани аялгаар өөрийгөө Рауль гэж танилцуулаад яриа өдсөн гэдэг. Рэйтэй хэд хэдэн удаа уулзаж сорьсоны эцэст Рауль ажилдаа орсон байна. Тэрбээр гаалийн үзлэгээс бултуулан жижиг хэмжээний хоёр хайрцгийг Мексикт хүргэх ажил байгааг ярьжээ. Рэй эхлээд тэдгээрийг АНУ-д аваачих ёстой болов. Алабама мужийн Мобил хотод Рауль түүнийг тосч авах бөгөөд тэд хамтдаа Мексикийн хил хүрээд тэнд ажиллагаагаа давтах ёстой байв. Үүний хариуд Рауль түүнд Канадын иргэний бичиг баримт гаргаж өгөхөөр болжээ.
   
Рэй энэ ажлыг хийхийг зөвшөөрчээ. Гэхдээ төлөвлөгөөнд бага зэргийн өөрчлөлт оруулахыг санал болгосон аж. Уулзах газар нь Мобил бус Бирмингем хот байвал зүгээр гэж тэр үзэв. Рауль бага зэрэг тээнэгэлзээд зөвшөөрчээ. Тэрбээр ижил тэгш эрхт хамтрагч байхыг хүссэн тул өөрийн зүгээс ийм саналыг тавьсан гэдгээ хожим нь дурссан юм. Хилийг өмнө нь Рэйн давж байсан газраар зөрчихөөр шийдвэрлэсэн байна. Эри болон Сент-Клэр нууруудын дунд байрладаг Канадын Виндзор хотыг Детройтоос нэг бээрийн өргөнтэй ус тусгаарладаг байжээ. Түүнийг гүүрэн дээгүүр болон газар доогуурх нүхэн гарцаар нэвтрэх боломжтой байв. Рауль такси хөлөглөн гүүрэн дээгүүр явсан бол Рэй өөрийн ямбийгаа унан туннель рүү орж ямар ч асуудалгүйгээр гаалийг өнгөрсөн байна. Улаан өнгийн цаасаар боосон жижигхэн хайрцагнууд нэг бүр нь тоосгоны дайтай байсан бөгөөд арын суудлын дор хэвтэж байжээ. Детройт хотод хамсаатнууд уулзалдав. Рауль барааг аваад Рэйд боодол мөнгө атгуулжээ. Канадын иргэний бичиг баримтын талаар асуутал бага зэргийн саатал гарсныг Рауль хэлээд дараа нь болгож өгнө гэдгээ амласан аж.
   
Тэр үед жижиг хэмжээний контрабанд ийм замаар хийгдэж байсан юм. Детройт хотод тэд салаад Бирмингемд уулзалдахаар болов. Рэй эхлээд Чикако хотод байдаг ахыгаа зорьсон байна. Ах нь түүнийг хэн ч эрж хайхгүй байгааг хэлж тайвшруулав. Товлосон газраа хүрээд тэр шууданд очиж Эрик Галтын нэр дээр орхисон зүйл байгаа эсэхийг лавлажээ. Дугтуйн дотор Раулийн өгсөн зааварчилгаа хэвтэж байв. Түүнтэй уулзалдаад Рауль "Бидэнд сайн машин хэрэгтэй” гэж хэлээд Рэйд 2000 доллар атгуулжээ. Рэй ч төдөлгүй хэрэгтэй зүйлээ олж авсан байна. Тэрбээр 1966 онд үйлдвэрлэгдсэн сувдан шаргал өнгөтэй "Мустанг” машиныг 1995 доллараар худалдан авчээ.

Ганцаардсан сэтгэл
Хожим нь мэргэжлийн мөрдөн байцаагчид болон хувийн мөрдөгчид нэг асуултын хариуг олох гэж толгойгоо гашилгасан билээ. Рэй хаанаасаа 3400 доллартай болсныг тэд хайгаад олоогүй юм. Харин тэр өөрөө санхүүгийн тайлангаа ийн гаргасан байдаг. 1700 долларыг тэрбээр Монреаль хотод зэвсэгт дээрэм хийсний хөлс болгож авсан бол оргосныхоо дараа аяга, шанага угаах, хог цэвэрлэх зэрэг ажлыг хийгээд олсон мөнгөний үлдэгдэл нь 650 доллар байсан аж. 300 долларыг тэрбээр шоронд байхдаа цуглуулсан бөгөөд 750 долларыг Раулиас авсан гэжээ. Шоронд байхдаа тэр сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй амфетамин зэрэг эм бэлдмэлийг худалдаалдаг сүлжээнд хамрагдсан байжээ. Зарим нэг мэдээллээр бол тэр өөрөө энэ бэлдмэлийг хэрэглэж байсан тул хааяахан сонин дуу хоолой түүний чихэнд сонсогддог байсан байх магадлалтай. Машинтай болгосны дараа Рауль түүнд киноны зураг авалт хийх төхөөрөмжийг шуудангаар захиалахыг үүрэгдсэн байна. Энэ захиалга хадгалагдан үлджээ. 1967 оны есдүгээр сард Рэйд Бирмингем хотын шуудангаар 8 миллиметрийн хальсаар зураг авалт хийдэг камер хүргэгдэн иржээ. Түүнчлэн проектор, монтажийн ширээ болон камерыг алсын зайнаас удирдах кабель утас дагалдав. Рэй тэдгээрийн чанарт сэтгэл дундуур байсан тул наймаагаа буцааж явуулсан аж. Мөнгөө буцааж авах хаяг нь Мексикийн Пуэрто-Вальярта хотод байсан юм. Киноны тоног төхөөрөмжөөс гадна тэрбээр 245 доллараар "Поларойд” аппарат худалдан авчээ. Гэрэл зургийн аппаратаа харин буцаасангүй.
   
Хамсаатнуудад кинокамер юуны тулд хэрэг болов оо? Рэй ямар учраас тэрийг авсан гэдгээ тайлбарлаж чадаагүй билээ. Ер нь бол Рэй цагдаа нарыг молиго үмхүүлэх өвөрмөц авъяастай гэдгээрээ гайхуулах дуртай нэгэн байжээ. Түүнээс гадна тэр өөрийгөө онц ноцтой гэмт хэрэгтэнд тооцдог байсан бөгөөд Холбооны мөрдөх товчоо түүнийг эрэн сурвалжилж байгаа онц ноцтой 10 гэмт хэрэгтний жагсаалтад багтаагаагүйд гомдож явдаг байна. Тэрбээр өөрийг нь эрэн сурвалжилж байгааг зарласан зурагт хуудсыг үзсэн гэдэг. Үнэндээ тэр зурагт хуудсан дээрээс Рэй өөрийгөө таниагүй аж. Рэй өөрийгөө сайхан залуу гэж боддог байжээ. Тэр хэдэн цагаар ч хамаагүй камерын өмнө зогсч өөрийгөө дуранддаг байсан юм. Өөрөө өөрийнхөө гэрэл зургийг авч гоонь эрчүүдтэй танилцах албадууд руу илгээдэг байсан гэнэ. Түүний ах Жерри байцаалт өгөхдөө Рэйг тэр үед хориотой байсан порно киноны үйлдвэрлэлийг сонирхож байсныг өгүүлсэн билээ.
   
1967 оны намар оройн цагаар Рауль Рэйг Шинэ Орлеан руу явах үүрэг өгөв. Тэндээсээ мань хүн бараагаа авч Мексикийн хилийг давах ёстой байлаа. Энэ удаад боодол хар тамхийг нөөц дугуйн дотор хийсэн байжээ. Энэ удаагийн ажиллагаа амжилттай болж өндөрлөв. Рэй бүтэн сарын туршид Мексикт байн Акапулько хавиар дэмий сэлгүүцсэн аж. Дараа нь Лос-Анжелес хотод очоод таван сарыг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд тэр барменуудын сургалтад хамрагдаж, цэнгээнт бүжгийн хичээл заалгаж байв. Барменуудын сургалтын төгсөлтийн монтаж зураг Холбооны мөрдөх товчооны ажилтнуудын хувьд жинхэнэ ховор олдвор болжээ. Чухам тэр л зурган дээрээс тэд Эрик Галтын дүрсийг авч ажилдаа ашигласан гэдэг.
   
1967 оны 12 дугаар сард Рэй дахин Шинэ Орлеанд очиж Раультай уулзжээ. Цаадах нь түүнд ээлжит удаагаа Канадын паспорт авч өгнө гэдгээ амласан байна. Энэ удаа хил давуулах хориотой бараа нь галт зэвсэг байсан юм. Хэрэв үүнийг амжилттай гүйцэлдүүлбэл Рэй 10-12 мянган доллар авах болзолтой байлаа. Рэй Лос-Анжелест эргэж очоод барменуудын сургалтад суухаа үргэлжлүүлсэн бөгөөд уйтгараа тайлахаар Лас-Вегасыг зорьжээ. 1968 оны хоёрдугаар сард тэр жижиг хэмжээний пластик мэс ажилбар хийлгэв. Гоо сайхны мэс засалч эмчид тэрбээр өөрийгөө кино жүжигчин гэж хэлээд бүргэдийнх шиг монхор хамартай болохыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Ийнхүү Рэй гадаад төрхөө өөрчлөх ёстой гэдгийг ойлгосон юм. Тэр ээлжит томоохон гэмт хэргээ үйлдэхэд бэлтгэж байсан болов уу. 1968 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Рэй өөрт нь ирэх шуудан, илгээмжийг Жоржи мужийн Атланта хот руу шилжүүлэн илгээх өргөдлийг бөглөөд оджээ. Хэд хоногийн дараагаас тэр Мартин Лютер Кингийн мөрөөр мөрдөж эхэлсэн байна. Доктор Кинг тэр үед байнга л ийш тийшээ явдаг байжээ. Тэрбээр Вашингтон руу хийх ээлжит жагсаалдаа бэлтгэж байлаа. Рэй ч түүний араас хаа сайгүй дагаж явав. Гуравдугаар сарын 28-нд хоёул Атланта хотод эргэн иржээ. Маргааш өдөр нь Рэй Бирмингем хотын зэвсгийн дэлгүүрээр орсон гэдэг.

Цорын ганц буун дуу
Хожим нь тэрбээр галт зэвсгийг Раулийн өгсөн даалгаврын дагуу худалдаж авсан гэдгээ өгүүлсэн байдаг. Дараа нь тэр буугаа өөр мужид үнэ хүргэн зарах гэж байсан хэмээн мэдүүлжээ. Рэй томоохон араатныг агнах зорилгоор ангийн буу асуусан аж. Хэд хэдэн загварын бууг үзэж сонирхжээ.
   
Тэр 243-ын калибртай помпон "Ремингтон” бууг сонгосон байна. Худалдагч түүнд энэ буу 300 метрийн зайнаас бугыг нам буудаж орхидог хэмээн тайлбарлажээ. Энэ буун дээрээ тэр дуран хараа болон сум нэмж авсан аж. Нийтдээ 250 долларын үнэ төлжээ. Маргааш өдөр нь буцаж очоод илүү том калибртай буугаар түүнийгээ сольсон гэнэ.
   
Дөрөвдүгээр сарын гуравны өдөр Рэй Мемфис хотод очоод Раулийн даалгавраар Lorraine зочид буудлын эсрэг талд чамин сууц түрээслэж оров. Мартин Лютер Кинг амьд явахад хэдхэн цаг үлдээд байлаа. Тэр үед Кинг бүх ядуусыг ядууралтай тэмцэх үйл хэрэгтээ нэгдэхийг хүсч байжээ.
   
Тэрбээр Вашингтоныг зорих ядуусын жагсаалыг зохион байгуулах ажилтай завгүй байсан юм. Гэвч тэр өөрсдөд нь туслахыг хүссэн Мемфис хотын цэвэрлэгч нарын хүсэлтийг хүлээн авчээ. Гуравнаас дөрвөнд шилжих шөнийг Кинг тэдэнтэй хуралдаж өнгөрүүлсэн байна. Тэрбээр өөрийн буусан зочид буудалд өглөөний дөрвөн цаг 30 минутын үед очсон боловч үүр цайсны дараа л унтахаар хэвтжээ. Орой нь Кинг найзуудынхаа хамтаар нутгийн номлогчийн гэрт зоог барихаар шийдсэн байв. Тэр босч цэвэрхэн цамц өмсөөд зангиа зүүн хүрмээ өмсөөд хоёрдугаар давхрын тагт руу гарсан байна. Гадаа тэрбээр өөрийн жолоочийг хараад түүнтэй цаг агаарын тухай яриа дэлгэжээ. Цаадах нь түүнд жаахан сэрүүхэн байгааг хэлээд пальтогоо өмсөхийг зөвлөв.
   
Кингтэй хамт тагтан дээр ламтан Ралф Эйбернети гарч хэсэг зогсоод буцаад өрөөндөө оржээ. Жолоочоосоо зөвлөгөө авсан Кинг эргэн хараад өрөөндөө орохоор алхсан аж. Энэ мөчид хүчтэй дуугарч Кинг тагтны шалан дээр унаж байгааг хүмүүс харжээ. Сум түүний эрүүг зад буудаад нуруу нугасны гол гол судсуудыг гэмтээн нугасанд нь зоогджээ. Түүнийг аврах ямар ч боломж байсангүй. Оройн 19 цаг 05 минутад Гэгээн Иосифын нэрэмжит эмнэлгийн эмч нар түүнийг үхсэн гэдгийг мэдээлэв. Хотын цагдаагийн газрын жижүүрт Кингийн амь насанд халдсан тухай мэдээлэл 18 цаг 03 минутад иржээ. Хэдхэн хормын дараа тэр хавийг цагдаа нар бүслэн хаасан байна. Гэрчүүд зочид буудлын эсрэг талд байх сууц руу зааж байлаа. Эргүүлийн хоёр цагдаа тийшээ гүйн оров. Байшин руу орох хаалганы дэргэд ногоон бүтээлгэд ороосон буу хэвтэж байлаа. Дэргэд байсан мухлагийн эзэн тэрхүү боодолтой зүйлийг цэмцгэр хувцасласан залуувтар цагаан арьст хүн хаясан болохыг мэдээлэв. Тэр этгээд сүүлийн үеийн загварын цагаан өнгийн "Мустанг” хөлөглөж явсныг ярьжээ. 18 цаг 10 минутад энэ бүх мэдээллийг бүх эргүүлийн цагдаа, постуудад мэдэгдсэн аж. 21 цаг 15 минутад бууг Холбооны мөрдөх товчооны шинжээчдэд өгөв.
   
Цагдаа нарын үйл хөдлөлийг маш мэргэжлийн хэмжээнд байсныг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Гэвч тэд болчимгүй алдаа гаргасан юм. Сэжигтэн этгээдийн талаарх мэдээллийг зэргэлдээ орших Арканзас, Миссисипи мужуудын цагдаагийн газарт өгөөгүй байна. Мемфис хотоос эдгээр мужуудын хил хүртэл ердөө 15 минут давхихад хангалттай байсан билээ. Мөрдөн шалгах ажиллагаа маш шуурхай явагдаж, төдөлгүй олон зүйл тодорхой болжээ. Тэрхүү сууцны эзэн хэрэг үйлдэгдэхээс хоёр цагийн өмнө өөрийгөө Жон Уиллард гэж танилцуулсан залуу эр хүнд өрөөг түрээслүүлсэн гэдгээ мэдүүлэв. Хэрэгтний гадаад төрхийн талаар гэрчүүд ижил зүйл ярьсан байдаг. Бүгд л сэжигтэн этгээдийг дэндүү гоё, цэвэрхэн хувцасласан байсныг өгүүлжээ. Ногоон бүтээлгэн дотор радио хүлээн авагч, хоёр нүдний дуран, хоёр лонх шар айраг хийсэн байв. Мөрдөн байцаагчид эдгээр эд зүйлийн гарал үүслийг тэр даруй тогтоон мөрийг нь хөөснөөр 35 орчим насны цэнхэр нүдтэй шаргал үст эр эдгээрийг худалдаж авсныг тогтоожээ. Удалгүй Рэйн нууц нэр болох Эрик Галтын талаар мэдэж авав. Жолооны үнэмлэх олгосон тухай мэдээллийг шүүж үзтэл тэр эрэгтэй 36 настай, өндөр нь 179 см, жин нь 79.3 килограмм болох нь тодорхой болсон аж. Төдөлгүй Атланта хотын гудамжинд орхигдсон нэгэн "Мустанг” байгааг илрүүлжээ. Бирмингем хотод Галттай хөрш зэргэлдээ амьдарч байсан хүмүүс түүнийг бүжгийн сургуульд явж, Лос-Анжелест амьдардаг байсан тухайгаа өгүүлдэг талаар дурсчээ. Мөрдөгчид тэр дагуу барменуудын сургуулийг олж очоод Галтын гэрэл зургийг илрүүлсэн байна. Буун дээр үлдээсэн хурууны хээгээр гэмт хэрэгтний жинхэнэ нэрийг тогтоожээ. Энэ хүн бол Жеймс Эрл Рэй гэдэг нь тодорхой болсон юм. Ингээд түүнийг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлэв.
   
Рэйн хөдөлгөөний чиглэлийг төвөггүй тогтоосон байна. Хамт хоригдож байсан хүмүүсээс нь байцаалт автал олигтой юм олж мэдсэнгүй. Гэхдээ тэдний нэг нь Канадын паспорт олж авна гэдэг хамгийн амархан зүйл гэж Рэй ярьдаг байсныг санажээ. Энэ хувилбарыг шалгахаар шийдвэрлэв. Холбооны мөрдөх товчооны хүсэлтийн дагуу Канадын цагдаа нар цагаачдын 175 мянган хавтаст хэргийг шүүснээр 1968 оны зургаадугаар сарын 01-нд Вашингтон хотод мэдээлэл ирүүлжээ. Мөн оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Канадын паспорттой болсон Жорж Рамон Снейд гэгч нь Рэйтэй гайхалтай адилхан болохыг нь мэдэгдсэн аж. Гэтэл амаргүй даваа тулгарав. Снейд Торонто хотоос Лондон ороод буцаад ирэх тасалбар авч тавдугаар сарын 06-ны өдөр Их Британийг зорьсон байлаа. Эрэл хайгуулд Скотланд-Ярдын туслалцаа хэрэг болов. Снейд буцах тасалбараа буцаагаад тавдугаар сарын 07-нд Лиссабон руу нисэх тийз авсан болох нь тогтоогджээ. Арав хоногийн дараа тэр этгээд Лондонд буцаж очоод Брюссель нисэх тийз худалдаж авсан байна. Гэвч түүнд онгоцонд суух боломж олгосонгүй. Жеймс Эрл Рэйг Мартин Лютер Кингийн аллагад сэжигтнээр татан баривчилжээ.
   
1969 оны гуравдугаар сарын 10-нд Рэй гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тул шүүх түүнийг шоронд 99 жил хорих шийдвэр гаргасан билээ. Гэвч хоёр хоногийн дараа Рэй давж заалдсан байна. Хэрэг АНУ-ын Дээд шүүхэд хүрсэн боловч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. 1977 онд Жеймс Эрл Рэй Теннесси дахь шоронгоос оргосон аж. Гурван хоногийн дараа түүнийг барьж авчээ.
   
1997 оны гуравдугаар сард түүнтэй Мартин Лютер Кингийн хүү Декстер очиж уулзсан байдаг. Ганцаарчилсан уулзалтын дараа Декстер Кинг сэтгүүлчдэд Рэйн буруутай эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж шуугиан дэгдээсэн аж. 1998 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр 70 настай Рэй элэгний хүнд хэлбэрийн хорт хавдар өвчний улмаас нас баржээ.
Category: Маш нууц | Views: 1346 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024