+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » March » 24 » Маш нууц:: Их Британийн “Тусгай хүчний” шинэ дүр төрх
12:06 PM
Маш нууц:: Их Британийн “Тусгай хүчний” шинэ дүр төрх

Маш нууц::

Их Британийн "Тусгай хүчний” шинэ дүр төрх


Их Бри­танийн Тус­гай хү­чин нь 1987 онд буюу Тус­гай анги байгуу­лагдахад үүс­сэн юм. Тусгай анги нь Агаарын десантын тусгай алба /SAS/, Усан завийн тусгай анги /SBS/-иас бүрд­дэг. SAS нь Тусгай хүчний бусад бүрэлдэ­хүүнтэй харьцуулахад хамгийн том бүлэг бөгөөд үүнд 21, 22, 23 болон SAS холбооны эскадрон гэсэн гурван хороо багтана.Гурван хорооноос зөв­хөн "22-р SAS regiment”-эд гэрээт цэргүүд алба хаа­даг  бөгөөд тус хороо нь Зэвсэгт Хүчний бүрэлдэ­хүүнд багтдаг билээ. 21 болон 23-р хороонуудыг байлдааны аюултай нөх­цөл бүрдсэн тохиол­долд бэлэн байлгах зорилгоор нөөцийн цэргүүдээс гол төлөв бүрддэг.

Британийн Тусгай хүчин нь тусгай хүчний үйл ажиллагааг илүү оновч­той удирдан чиглүү­лэх зорилгоор АНУ-ын Агаарын Нисэх Хүчний жиш­гээр зохион байгуу­лагдсан юм.  АНУ түүнээс нэг жилийн өмнө Тусгай Ажиллагааны Хүчний Удирдах Газрыг /SOCOM/ байгуулж байсан ажээ. Ийнхүү оновчтой удирдан чиглүүлэх ажиллагаа зайлш­гүй  хэрэгцээтэй бай­сан нь тун удалгүй амьдрал дээр батлагдсан юм. Дээр дурдсан тусгай ангиуд Колумбид ажил­лаад хэдэн жилийн нүүр үзсэн бөгөөд 1991 онд Иракийн анхны дайнд чухам  Британийн цэргийн хүч гол цохилтыг үзүүлж байсан юм. Тэр үед SAS, SBS-ийн гол зорилго нь тагнан тур­ших ажиллагаа явуулах, холын зайнд эргүүл хийх, Ирак, Кувейтын нутаг дэвсгэр дээр хорлон сүйт­гэх ажиллагаа явуулах явдал байлаа. Тагнан тур­ших, эргүүл хийх ажилла­гааны үеэр SAS-чууд "Лендровер” машины суурин дээр баазад бү­тээгд­сэн том калибрын шүр­шигч буугаар тоноглосон "Ягаан ирвэс” гэх маш хүчтэй жийп машиныг хэрэглэдэг байж. Хэдийгээр тус дайны явцад ч, тодорхой нэгэн үе шатанд ч SAS-ын үйл ажиллагаа амжилттай явагдсан гэж хүлээн зөв­шөөрөгдсөн ч тэд бодит бай­дал дээр хэрхэн ажил­лаж байсныг хэлэхэд тун бэрх. Тэдний ажлын үр дүнг батлах тодорхой ба­римт үгүй. Харин ч эс­рэгээр эргүүл хийж явсан дайчин баригдсан нь тус­гай ангийн арга тактик хан­галттай үр ашигтай бай­гаагүйг харуулж бай­гаа бөгөөд өөр олон эргүүл, тагнуулчид ямар ч үр дүнгүй гар хоосон ир­сэн тохиолдол ч байдаг. Магадгүй дайны хоёр­дугаар үе шат эхлэхэд дээрхтэй холбоотойгоор тагнуулчид үйл ажилла­гаа­ныхаа арга тактикийг өөрчилж, сөнөөгч онгоцын оновчтой байгаа онох асуудлыг улам боловс­ронгуй болгох ажилд ан­хаарлаа хандуулжээ.

Тэр үеийн SBS-ийн үйл ажиллагааны талаар мэдэгдэж буй зүйл бүр бага. SBS-ийн дайчид мөн л цөлд эргүүл, хамгаалалт хийж, үүний сацуу шинээр байгуулагдсан Кувейтын армийг цэргийн эрдэмд сургаж байлаа. Багдадаас 40 кило­метрт орших кабелийг гэмтээсэн явдал  SBS-ийн хам­гийн зартай ажил­лагаа болсон юм. Тэр үед Хатан хааны Байлдааны Нисэх хүчний хоёр нисдэг тэрэг 36 дайчин цөлийн гүнд буулгасан юм. Цэр­гүүдийн нэг хэсэг кабель хайх, нөгөө нь  бусдыгаа хамгаа­лах үүрэгтэйгээр хоёр хэсэгт хуваагдав. Хэ­дэн ца­гийн дараа ка­белийг олж илрүүлээд нэг хэсгийг нь мэргэжилтнүүд судалж байхад нөгөө хэсгийг нь хэд хэдэн газар дэлбэлж дөн­гөжээ. Энэ нь Тусгай хүчний хамгийн эхний хам­тын ажиллагаа байлаа. Тэндхийн дайны да­раа материал, тех­никийн баазыг боловсронгуй бол­гох, мөн цэргийн бэлт­гэ­лийн чанарыг сайжруулах алхамууд хийгдэв. Тэр дундаа нисдэг тэрэгний паркийг өргөжүүлж, жийп машинаа шинэчлэх шийд­вэр гаргав.  Хувийн бүрэл­дэхүүнийг бэлтгэх явцад шүхэрчдийн бэлтгэлд илүү их анхаарал хан­дуулж эхлэв. 1990-ээд онд SAS болон SBS-ийн хэд хэдэн салаа Боснид ажил­лаж байлаа. Тэдний үнд­сэн зорилго нь эргүүл хийх, байг оновчтой онох үйл явцыг боловсруулахх, мөн олноор нь аллага үйл­дэх ажлыг зохион бай­гуулсан гэж сэжиглэгдэж байгаа цэргийнхнийг ба­ривчлах үүрэгтэй байв.  Ажиллагааг гол төлөв SAS дангаараа, эсвэл SBS болон бусад Ев­ропын улс орнуудын тус­гай ангийнхантай хамтран явуулж байлаа.  

2000 онд Тусгай хүч­ний агаарын болон усан цэргийн хоёр албаны аль алин нь туйлын хэрэгцээ­тэй байв. Энэ удаад Британийн цэргүүдийг барьцаалсан Сьерра-Леонед үйл ажиллагаа явуулахад хүрэв. Ажил­лагааны хамгийн хүнд ачаа SAS–ын тусгай бэлт­гэгдсэн дайчдад оногдож байсан бөгөөд SBS-ийнх­ний хувьд тагнуулын мэ­дээ­лэл цуглуулах, таг­нуулч цэргүүдээр хангах гэх ажилд л тусалж байв. Сьерра Леоне дэх ажил­лагааг ерөнхийд нь ам­жилттай  явагдсан гэж дүгнэсэн юм.

АЛАН ХЯДАГЧИДТАЙ ХИЙХ ДАЙН
2001 онд Америкт алан хядах ажиллагаа үй олноороо гарч эхэлсэн нь  Афганистан руу дайран орох ажиллагааг эхлүүлэ­хэд хүргэжээ. Тус улсын ну­таг дэвсгэр рүү нэн тү­рүүн Тусгай ангийн тав­дугаар бүрэлдэхүүнд багт­даг Америкийн тусгай ангиудыг нэвтрүүлэв. Бри­танийн тусгай ангийнхан нэлээд хожуу буюу арван нэгдүгээр сард тэдэнтэй нэгдсэн билээ.
Хоёр орны тусгай ан­гийнх­ны хамтын ажилла­гааг сайтар боловсруу­лахын тулд тусгай томи­логд­сон офицерыг Удир­дах штабт байрлуулсан нь ажиллагааны явцад тус­гай ангиудын хүчийг удир­дах, тагнуулын мэдээл­лийг солилцох  зорилго­той байв.  

Кандагар дүүрэгт тус­гай ажиллагаа явуулж байсан нэгэн эр­гүүлийн цэрэг Талибаны хөдөлгөө­ний бүлгийнхэн­тэй гэнэт тулгарах тэр үед SAS-ын цэргүүд, 22-р хо­рооны нэгэн офицерын хэлснээр хамгийн түрүүн "цуст со­рилтыг” давж гар­чээ. Энэ тулаанд SAS-ын дөрвөн цэрэг шархадсан байна.
Дараа нь SAS-ын дай­чид Бен Ладеныг эрэн сурвалжлахаар Тора-Бора­гийн дүүрэгт ажил­лах болов. Нэг удаагийн гэ­нэтийн дайралтын үеэр ямар ч гарз хохиролгүй­гээр хориод дайсныг уст­гажээ. Мөн удаах ажилла­гааны үеэр SAS-ын баг шүхэрчдийг дайсны ар талд буулгаж чадав. Сүү­лийн жилүүдэд ялангуяа Афганистаны нутаг дэвс­гэр дээр ийм арга хэрэг­лэх нь тун ховор байдаг аж.
SBS энэ үед урьдын адил эргүүл харуулд гарч, тагнан турших үйл ажил­лагааг явуулж байлаа. Яаралтай арга хэмжээ авах бүлгийн бүрэлдэ­хүүнд багтах нэг баг байн­гын жижүүрт гарч байв. Ийм нэгэн баг  нь Мазари-Шариф хотын дүүрэгт олзлогдсон цэргүүд бос­лого гаргах үеэр гэнэтийн тулалдаанд оролцох шаард­­лагатай болсон гэнэ. SAS-ын пулемётчид өөрийн чадварлаг үйл хөд­лөлөөр Америкийн таг­нуулчдад асар их тус­ламж үзүүлсэн байна.

Пакистаны нутаг дэвс­гэр дээрх Британийн тусгай ангийнхны явуулж байсан үйл ажиллагааны талаарх баримт огт үгүй байна. Хараад байхад энэ нэр хүндтэй даалгаврыг Дельтагийн дайчид болон Тэнгисийн цэргийн 6-р багт оноосон бо­лолтой. Албан ёсны мэ­дээнээс харахад SAS болон SBS-ийн тусгай са­лааг улмаар Афганис­танаас Ирак руу шилжүүл­сэн байна. Гэвч саяхан АНУ-ын нэгэн найдвартай эх сурвалж "SAS бол өөрийн туршлага, бэлт­гэлийнхээ хувьд Йеменийн нутаг дэвсгэр дээр тусгай даалгавар биелүүлэхэд яг тохирох салаа” гэж үг алдсан юм.
2000 оны эхээр Йемений нутаг дэвсгэр дээр Аль-Каидагийнхан үүрлэж, дураараа авир­лах болсон юм. Тэд бэлт­гэлээ базааж аваад ул­маар Сомали болон бусад дүүргүүд рүү өөрсдийн хүмүүсээ илгээдэг байж.
Албан ёсны мэдээ үгүй ч SBS-ийн дайчид Адены хоолойд усан он­гоцон дээр байрлаж, сэ­жигтэй хөлөг онгоц, хөвөгч хэрэгслүүдийг нэгжиж байсан нь хэдийнэ бидэнд тодорхой болсон билээ. Түүнчлэн SAS-ын зарим салаа Жибутид Францын цэргийн бааз дээр байр­лаж байсан нь үйл ажил­лагаа явуулахад илүү хялбар байжээ.
Чухам 2002-2004 онуу­дад Йеменд "Аль-Каида”-гийн хэд хэдэн томоохон туршуулууд амь үрэгдсэн юм. Тэд тусгай ажил­ла­гааны үеэр, тод­руул­бал Predator /махчин/ гэх жо­лоочгүй онгоцноос тавь­сан пуужингийн дэл­бэрэлтэнд,  эсвэл  өөрийн байрласан бааз дээрх гэнэтийн дэл­бэ­рэлтэнд өртсөн байх юм.

АХИАД Л ИРАК
Ирак руу дайран дов­толсон нь Британийн тус­гай албаны хувьд хүндхэн сорилт байлаа. SAS бо­лон SBS-ийн хувьд Йемен, Малай болон Умард Ирландад урт хуга­цааны даалгавар гүйцэт­гэж байсан ч энэ удаагийн шиг ийм эрч хүчтэй бай­сангүй. Энэ бүхэн хүний нөөц дутагдах, бэлтгэ­лийн үйл явц тасалдах зэрэг ноцтой асуудал үүс­гэж улмаар үр дүнд нь ч нөлөөлж эхлэв.
Тусгай ангийн дайч­дын өмнө тавигдсан зо­рилт урьдын адил тагнан тур­ших ажиллагаа явуу­лах явдал байв. Хуучны арга барилаар дайчид холын зайнд товлосон газ­раа шүхрээр буух эсвэл жийп машинаараа очдог байв. 10 дайчдаас бүрд­сэн SBS-ийн эргүүлийн нэгэн баг дайсны талд илчлэгдэж тэн­дээс ухарч байхдаа тээврийн хэрэгс­лээ орхи­ход хүрчээ. Араас нь мөрдөн мөш­гих дайс­нуу­даас зугтаж явахдаа тэд­ний хоёр нь Сирийн хил рүү явганаар хүрч, улмаар тэндээ ба­ривч­лагдан да­раа нь сул­лагдсан аж. Үүний сацуу өмнөх дай­наас ялгаатай нь дайчид дан ганц цөлд биш, хот суурин газар, цэ­рэг ар­мийн ойролцоо ажил­лаж байсан нь сайн үр дүнд хүргэж байв. Мэдээлэл сайн цуглуул­сан, удирд­лагын чиглүү­лэх үйл ажил­лагаа сайн байсны ачаар нисэхийн тусгай анги илүү үр дүн­тэй оновчтой цо­хилтыг хийж байлаа. Таг­нуулчид арга барилаа өөр­чилж жийп машинтай эсвэл мотоциклтой цэргүү­дийг тухайн бааз, эсвэл хүн ам суурьшсан цэгээс хэдэн арван километрийн цаана нисдэг тэргээр буулгадаг болов. Дараа нь дайчид нэгэн газрыг сон­гож өд­рийг өнгөрүү­лээд, улмаар шөнө нь ажиглалт хийхэд илүү тохиромжтой газрыг сонгож мэдээлэл цуглуу­лах ажилдаа ордог байв. Ажиглалтын цэг дээр дайчид хэдэн хоногоор, эс­вэл долоо хоногоор байр­ладаг байлаа.

Нэгэн ажиллагааны үеэр тагнуулчид хэл мэд­дэгийнхээ ачаар дайсны өндөр албан тушаалтай офицерыг баривчилж байсан удаа ч бий.
Дараа нь SAS-ын эр­гүүлийн баг мөргөлдөөн байнга гарах болсон Багдад, Басра, Мосул дүүрэг рүү шилжив.
Иракийн хувьд тэнд­хийн зэвсэгт хүчний сөр­гөл­дөөнийг "тусгайгийн­хан” харьцангуй бага хуга­цаанд буулган авч чад­жээ. Сарын хугацаанд Иракийг бүхэлд нь эзлэн авав. Гэвч тэр даруй дайны хоёр­дугаар хэсэг эхэлж алан хядагч, бо­согчид гээд Ху­сейны та­лынхантай хийх тэмцлийг эхлүүлэв. Зо­рилт­тойгоо уялдаад арга тактик ч өөрчлөгдлөө. Дайс­­ны ар талд цөмрөн орох ажил­лагаа нь гэ­нэтийн дай­ралтаар солиг­дов. 2001 оны арваннэг­дүгээр сард Мосулын ойролцоо нэгэн байшинд босогчид байрлаж байгаа тухай таг­нуулын албанаас мэдээ иржээ. Тэдний ямар бай­гууллагад хамаарал­тай, хэдэн тооны хүн бай­гаа нь тодорхойгүй байв. Тэд Хусейны талынх, эс­вэл лалынхан ч байж бо­лох байв. Бүрэн төгс ажил­­лагаа явуулахад SAS-ын өөрсдийн хүч дутмаг байсан тул удирд­лагаас SBS-ийн хүчийг дайчлах шийдвэр гарга­жээ. Ингээд хамтын дай­ралтыг шөнө эхлүүллээ. Тусгайгийнхан дэлбэлэх бодис дэлбэ­лээд байшинд дайран оро­ход гэнэт өөдөөс гал­лах хүчтэй эсэр­­гүүцэлтэй тул­гарчээ. Ийнхүү тухайн объектод  таваас дээшгүй хүн байна гэсэн анхны мэдээлэл ташаа байв. Тэнд хэдэн арваараа бай­сан агаад бүгд Заркуигийн салааных байв. Эхний мөчид SAS-ын цэргүүд ихэнх нь шар­хадсан байлаа.
Гэвч ажиллагааны зорилго биелсэн юм. Тэнд орогногсдыг үгүй хийж, барилгыг эзлэн авав. Гэвч SBS-ийн дайчин амь үрэг­дэж, SAS-ын дөрвөн цэрэг шархадсан нь маш өндөр үнээр олдсон ялалт байлаа.

SBS-ИЙН ЦЭРГҮҮДИЙН БЭЛТГЭГДСЭН ТҮВШНИЙ ЯЛГАА
Дээрх явдал нь хяз­гаар­лагдмал орчинд байл­дааны ажиллагаа явуула­хад маш өндөр ур чадвар шаардсан Ирак дахь анх­ны ажиллагаа­нуудын нэг байсан юм. Хэрэв SAS-ын цэргүүд ийм ажилла­гаанд байнгын бэлтгэлтэй бай­сан бол SBS-ын дайч­дын хувьд бэлтгэл нэлээд­гүй дутуу байв.
SBS-ийн дөрвөн эскад­роноос зөвхөн хоёрт нь SAS-ын тусгайгийн­хантай адил хуурай газар байл­даа­ны ажиллагаа явуу­лах  бэлтгэлийг сай­тар явуул­даг  байв. Нөгөө хоёр нь усны чиглэлээр мэргэшдэг бөгөөд суурь бэлтгэлийг зөвхөн явцуу хүрээнд явуулдаг байжээ. Өмнөх Сьера-Леоне бо­лон Афга­нистанд явуул­­сан тусгай ажил­лагаа­ны үеэр хяз­гаар­лагдмал ор­чинд байл­дах чадвар гэхээсээ илүү амь гарах, тэс­вэр тэвчээр, бие бялд­рын бэлтгэлийг өндөр хэм­жээнд шаардаж бай­сан юм. Тиймээс SAS-ын дайчидтай харьцуу­лахад SBS-ийн бүрэлдэ­хүүнд иймэрхүү ажилла­гаанд оролцох дадал турш­лага огт үгүй байв.
Гэвч аз болж цаашид ямарваа нэг гарз хохи­ролгүй хэд хэдэн ажилла­гааг амжилттай давж гар­сан юм
SBS Хуссейны ойрын туслахуудын нэг Али Мажейдын байрлаж байсан байшинг галлах ажиллагаанд оролцсон байдаг. Дайчид байшин руу JDAM пуужинг онил­сон ч энд гаргасан алдаа нь золтой л эмгэнэлт явдалд хүргэчихсэнгүй. Пуужин дайчдын ойролцоо дэлбэрчээ.

Энэ болон өөр бусад алдаанууд нь SAS-ын офицеруудын зүгээс гүй­цэт­гэлийн түвшин ямар зөрүүтэй байгааг онцолж  SBS-ийг хурцхан шүүмж­лэхэд хүргэсэн юм. SBS-ийнхэн гомдолтой бай­сан ч ямартаа ч өөрс­дөдөө дүгнэлт хийж ча­дав. Үүний үр дүнд SBS-т алан хядагчидтай хуурай газар тэмцэх зориулалт­тай  шинэ салааг байгуу­лах ёстой гэж үзсэн агаад хожмоо Пуллад SAS-SBS-ийн хамтарсан багийг бий болгожээ. Түүнээс гадна 2005 онд SBS-ийн бүрэл­дэхүүний зарчимд өөрч­лөлт оруулсан юм. Хэрэв урьд нь туршилтын сургуу­лилтанд зөвхөн Усан цэр­гийн флотын ажилтнуу­даас сонгодог байсан бол өдгөө SBS-т явган цэргийн ангиас хүсэлт гаргачдын мэдээллийг авч үзэх бо­лов. Үнэндээ энэ үед Афганистан дахь нөхцөл байдал ноцтойгоор хур­цадсан тул улмаар SBS-ийг нэн яаралтай Гель­менд муж руу илгээжээ.


Төгсгөл нь

ХОЛБООТНУУДЫН БЭЛТГЭЛИЙН ТҮВШНИЙ ЯЛГАА
SBS бэлтгэлээ ба­зааж, шинэчлэгдэн зохион байгуулагдаж байх үеэр SAS цоо шинэ байлдааны даалгаврыг биелүүлж байлаа. Тухайлбал 2004 онд Мосулын ойролцоо тэргүүний шугам дээрх бааз дээр байрлаж бай­сан 22-р хорооны Нэн яарал­тай арга хэмжээ авах анги нэгэн байшин­гаас Хуссей­ны хүүг олсон тухай  мэдээ авчээ. Мэ­дээллийг шалга­хын тулд нутгийн оршин суугч­дын хувцсаар хал­халж байсан SAS-ын  хэсэг цэргүүд тус объектыг урьдчилан таг­нав. Дээрх мэдээлэл үнэн болохыг шалгаж мэдээд бүлгийн ахлагч тус объект руу гэнэтийн дайралт хийх зөв­шөөрөл хүсчээ. Гэвч зөв­­шөөрөл өгсөнгүй. Хуссейн болон түүний хөв­гүүдийг баривчлах нь  тус улсын дотоод хэрэг гэж америкчууд үзэж байв. Үүнээс гарсан үр дүн бидэнд тодорхой. Цомхон багийнхан жижигхэн ажилбар хийгээд л бүтчих байтал олон цагаар дай­ран довтолж байгааг теле­визийн шууд эфирээр уд­тал дамжуулсныг бид үзсэн билээ.

Мосулд SAS-ынхан ахин хэд хэдэн ярвигтай ажиллагаа явуулсан нь юуны түрүүн байшин барилгуудыг дай­ран эзлэн авах ажилла­гаа­тай хол­боо­той байв. Тэд хэд хэ­дэн удаа Аме­рикийн тус­гай албадын­хантай хамт­ран ажилла­жээ. Нэгэн ажил­лагааны үеэр хоёр "ногоон мал­гайт” амь үрэгдсэн хэдий ч Заркауи тэндээс мул­тарч чаджээ. Түүний хэд хэдэн туслахыг устгаж чадсан ч дээрх ажиллагаа нь бусад олон ийм ажил­лагааны адилаар хүн бүр өөрийн мэргэшсэн чиг­лэлээр ажиллах ёстой гэд­гийг харуулжээ. "Но­гоон малгайтнууд” SBS-ийн нэгэн адилаар хэзээ ч хот дотор тулаан хийж бай­гаагүй, тэр дундаа олон давхар байшин дотор алан хядагчдыг ба­ривчлах дадал туршлага үгүй байв. Тэгтэл тусгай ангийнхан тусгай даал­гаврыг хамгийн өргөн цар хүрээнд тун үр ашигтай шийдэж байх нь тэдний үүрэг.

НЭГДСЭН ЗОХИЦУУЛАЛТ ҮГҮЙ ҮЕД
Хот суурин газарт даал­гавар гүйцэтгэхээс гадна SAS Сирийн хил дээр цэрэг ханган нийлүү­лэх, тэднийг Ирак руу болон Иракаас гадагш нэвтрүүлэх арга замыг эрэлхийлэхэд анхаарлаа хандуулж байлаа. Хэд хэдэн удаа бүслэлтийг  ам­жилттай гүйцэтгэж, зэр зэвсэг, бичиг баримт ол­ноор нь хурааж чадав. Ойрхи Дорнодын нэгэн тусгай салааны ахмад дай­чин, цөл газар байл­дааны ажиллагаа явуулах асар их туршлагатай нэ­гэн чухам энэ чиглэлд SAS SBS-тэй нягт хамт­ран ажиллах ёстой, ингэс­нээр үйл ажиллагааг өргө­жүүлж, үр дүнг нь дээш­лүүлж чадна гэж үзсэн юм. АНУ болон Их Британийн тусгай салааны хувийн хүчин чармайлт их байсан ч Америкийн тусгайгийн­хан өөрөө өөрийнхөөрөө ажил­­ладаг хангалтай хүч­тэй байгаагүй, англи­чууд ч өөрийн арга бари­лаар хөдлөхөд хүрдэг байв. Түүнээс гадна тус­гайд алба хааж байсан ахмад дайчны үзэж бай­гаа­гаар Сирийн хил дээр SAS таг­нуулын вакум орчинд ажилладаг байсан аж. Таг­нуулын мэдээлэл хангалт­гүй байгаа үед онгоцоор эргүүл хийж, хавь ойрын газарт үзлэг хийх аргыг ашиглаж болох байлаа. Энэ аргыг Афганистан дахь Таг­нуу­лын удирдах төв газрын тусгай салаа бо­лон Из­раилийн "Сайерет Шакед” тусгай албаныхан Египт болон Иорданид ашиглаж байсан билээ. Гэсэн ч дээр дур­сан шалтгаа­наас болж энэ аргыг хэ­рэглэсэнгүй.

ТАГНУУЛЫН АЛБАНЫ ОРОНД
Гэнэт дайран эзлэх ажил­­лагаанаас гадна SAS-ын "тусгайгийнхан” барь­цаалагсдыг суллах ажиллагааг гүйцэтгэдэг. Тэр үед SAS Британийн болон Барууны орнуудын иргэдийг ямар нэг цуст мөргөлдөөнгүйгээр сул­лаж чадсан юм. Түүнчлэн Иракийн цэргүүдийг буу, байлдааны сэлбэг хэрэгс­лээр хангах сувгуудыг ил­рүүлэх тагнуулын ажилла­гаанд SAS-ын тусгай­гийнх­ныг ашигладаг бай­лаа. Бри­танийн болон Аме­рикийн тусгай албад зэвсэг нийлүүлэх хэд хэ­дэн сув­гийг Ираны нутаг дэвс­гэр дээрээс тэр дун­даа Басра хотоос илрүүл­сэн юм.  Тагнуулын мэдээ­лэл хан­галттай байгаагүй ч таг­нуулын офицерууд зууч­лагч, хүлээн авагчдыг ил­рүүлэхийн тулд тодор­хой хэмжээний бэлтгэлтэй SAS-ын тусгайгийнхныг та­тан оролцуулахаар шийд­жээ. Басрад хэсэг хуга­цаанд байрлаж бай­сан SASчууд тус хот болон орон нутгийн бүлэг­лэлүү­дийг сайтар судал­сан байв. Үүнийг ашиглан тэд сэ­жиглэгдэж хараанд ор­сон хэд хэдэн иракчуу­дыг нууцаар ажиглаж эхэлжээ. Эцэст нь тэднийг барив­чилж, олон сувгуу­дыг хааж чадсан юм.

Гэвч амжилтаа лавш­руулж чадсангүй. 2005 оны есдүгээр сард түр зуур оршин суух эрхтэй тус хотод ажиллаж байсан тусгайгийнхны нэгэн бүлэг задрахад хүрэв. SAS-ын хоёр цэрэг баривчлагдаж, орон нутгийн цагдаагийн га­зарт хоригдов.  Мэдээ­лэл алдагдсан уу, эсвэл цэр­гүүдийн араб хэл сэ­жиг төрүүлсэн эсэх нь то­дор­хойгүй, ямартаа ч тэд хоёул иракчуудад барив­члагджээ. Иракчууд тусгай­гийнхны жинхэнэ зорил­гын талаар сэжиг аваагүй байх гэж бодож болох ч тэднээс илэрсэн тусгай төхөөрөмж, тэр дундаа зайнаас сонсох микро­фон, тоон камер гээд жи­рийн цэрэгт байдаггүй бусад зүйлс олон зүйлийг өгүүлж байв. Эцэст нь дээрх хоёр цэргийг хүч хэрэглэн суллахад хүрэв. SAS-ын тусгайнхан иймэр­хүү ажиллагааг цаа­шид явуулсан эсэх нь то­дорхойгүй.  Ямартаа ч мэргэжлийн тагнуулчид ч хийж чадаагүйг гүйцэтгэж чадсан тусгайгийнхны үйл ажиллагаа нь  хөндлөн­гөөс харахад ийм төрлийн ажиллагаа тэдний хүлээ­сэн үүрэг биш гэдэг нь илт.  Тэр  жилдээ буюу 2005 ондоо SAS-ынхан гурван алан хядагчийг устгах "Мальборо” ажиллагааны үеэр гэнэт дайран эзлэх аргыг ашиглажээ. Бүх алан хядагчид мэргэн буучдын суманд өртсөн байна. Өнгөрсөн жил SAS-ын тусгай салаа Басра болон Багдадад ажиллагаагаа тун идэвх­тэй явуулсан билээ. Басрад дайснуудын орог­но­сон байшинг эзлэн ава­хад нэгэн албан хаагч амь үрэгдэж, мөн Багдадад нис­дэг тэрэг сүйрэхэд бас өөр нэгэн амиа алджээ.

Гэнэт дайран эзлэх ажиллагааг явуулахад тус­гай ажилтнуудын дээд зэргийн мэргэжлийн ур чадварыг онцлон тэмдэг­лэх­гүй байж болохгүй билээ. Иймэрхүү ажилла­гааны ихэнх нь нэвтрэхэд бэрх объектад явагддаг. Учир нь дайснуудын орог­нодог барилга, тэр тусмаа Палестин, Ливан дахь нуувчууд нь  оршин суудаг байшин биш, харин бэх­лэгд­сэн цайзыг санагдуул­даг. Түүнээс гадна тэнд маш сайн зэвсэгжсэн, сай­тар бэлтгэгдсэн, айдсаа ардаа орхисон хүмүүс бай­даг. Гэвч энэ бүх хуга­цаанд дайран эзлэх ажил­лагаанд ердөө ганц тусгай ажилтан л амь үрэгдсэн юм. Бас нэг бодит жишээ-2006 оны намар Басрад явуулсан ажиллагаанд SAS-ын тусгайгийнхан бэхлэгдсэн барилгад нэвт­рэх тусгай хэрэгсэл ашиглан, хязгаарлагдмал орчинд дайсантай тулал­даан хийж нүд ирмэхийн зуур барилгыг эзлэн авс­наар зургаан эсэргүүнийг баривчилсан билээ. SBS-ийн дайчдын хувьд тэд SFSG-ийн дэмж­лэгтэйгээр Талибын удирдагч нарыг баривч­лан устгах зорилгоор дайс­­ны ар тал руу хэд хэдэн удаа амжилттай нэвтэрч чадсан билээ. Үнэндээ нэгэн ажил­ла­гааны үеэр тусгай ангийн­хан хоёр туршлага­тай дайчнаа алдсан ч гарз үүгээр дууссангүй. Түү­нээс гадна саяхан SBS-ийн тусгай ажилтнууд "ногоон малгайтнууд”-тай хамтарч Кандагар мужид Талибан хөдөлгөөний тэргүүн Мулла Дадуллаг устгах ажиллагаанд оролц­сон юм. SBS-ийн байлдагчид Дадуллагийн байрлаж байсан газрыг ажиглаж, сайтар бэлтгэж байгаад гардан тулаанд орсон юм. Энэхүү ажил­лагааг Их Британийн тусгай албаны офицер чиг үүрэг өгөн удирдсан билээ.
ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦАГ БОЛСОН УУ?
Бүр 2004 онд тусгай­гийнхны ажиллагаа улам бүр эрчимжиж эхэлсэн нь  хүний нөөцийг нэмэгдүү­лэх шаардлагатай тулгар­сан юм. Түүний сацуугаар Их Британийн нутаг дэвс­гэр дээр алан хядлагын заналхийлэл нүүрлэсэн тохиолдолд эскадроны нэгэн салааг байнгын бэлэн байдалд байлгаж, өөр нэгийг байлдааны бэлтгэлийн хөтөлбөрийн дагуу бэлтгэж байв. Бидэнд мэ­дэгдэж байгаагаар SAS-ын бэлтгэлийн үндсэн курс бол бэлтгэлийн зөв­хөн нэг үе шат билээ. Түүнээс гадна үе үе нөх­цөл байд­лаас хамаарч тусгай ан­гийнх­ныг дэл­хийн бөм­бөрцгийн аль ч өнцөг буланд очихыг шаардаж байлаа. Гэвч Британийн тусгай ангийн явуулж байгаа дийлэнх ажилла­гааны үеэр эгзэг­тэй байгаа газар нутгийг бүслэхэд ихээхэн хүч дайч­лахыг шаарддаг бө­гөөд харин SAS-ын 22-р хороонд ийм хүч байсан­гүй. Үүний үр дүнд дайсны оргон зугтаах магадлал­тай замыг хан­галт­тай сайн хааж чадаа­гүйгээс эсэр­гүүнүүд оргон зайлж бай­сан хэд хэдэн удаа­гийн амжилтгүй тохиол­дол бий. Тусгай ангийн удирд­лага болон 22-р хороонд олон жилийн турш шинэ эскадроныг байгуулах тухай асуудал хэлэлцэг­дэж ирсэн юм. Гэвч хо­роон дахь тусгайгийнхны тоог нэмэгдүүлэх санал нь хороон дотроо ч, ахмад дайчдын дунд ч ширүүн шүүмжлэлд өртжээ. Тус­гай албадынхны үзэж бай­гаагаар хорооны бүрэлдэ­хүүний тоог өргөжүүлэх нь тусгай ажилтны чанарыг муудуулж, улмаар бэлт­гэлийн түвшинг ч зайлш­гүй бууруулахад хүргэх байв. Улмаар энэ нь Британийн тусгай ал­бадын хэдэн үеэрээ олон арван жилийн турш нөр их хүч хөдөлмөрөөр олж авсан SAS-ын халдашгүй нэр хүндэд нөлөөлнө гэж байлаа.

ТУСГАЙ ХҮЧНИЙ ЗОРИУЛАЛТЫН ӨРГӨЖҮҮЛЭХ ЯВДАЛ
Эцэст нь SAS-ыг хэдэн бүт­цийг үл тооцвол орол­дохгүй байх шийд­вэр гарчээ. Тусгай ажил­ла­гаа­ны хүчнийг десант болон далайн явган цэр­гийн нэмэлт салааг бай­гуулс­наар өргөжүүлнэ гэв. 2005 онд Тусгай бэлтгэгд­сэн бүлгийг бэхжүүлэхийн тулд Шүхрийн Нэгдүгээр батальоноос 145 де­сантын цэргийг сонгон ав­чээ. Хожим нь тэдэн дээр Коммандосын 40, 45-р бүлгийн далайн явган цэр­гүүд нэгджээ. Шинээр байгуулагдсан энэ хүчнийг Тусгай хүчнийг дэмжих бүлэг буюу Special Forces Support Groupe гэж нэр­лэжээ. Ийм маягаар шинэ бүл­гийг бүрэлдүүлээд Тус­гай хүчнийг дэмжих бүл­гийн  дэд салбаруудыг тө­рөлжүүлснээр де­сантын цэргүүд SAS-тай хам­тарч, далайн явган цэргүүд нь SBS-тэй харил­цан ажил­лах болов. Цаа­шид дайч­дыг хэрхэн сон­гож авах нь тодорхойгүй, гэвч Их Британийн Тусгай ангийн төлөөлөгч тус бүл­гийн бүх дайчид үндсэн хичээлээс гадна тусгай­гийн хөтөл­бөрөөр гүнзгий­рүүлсэн бэлтгэл хийнэ гэдгийг ойлгуулсан юм.

Хамтын ажиллагаа үр дүнтэй байгаа бодит жи­шээг одоо ч харж боло­хоор байна. Афганистанд SBS тусгай ажиллагааг явуулахад бүрэн анхаар­лаа хандуулж, харин SAS-ын эскадронууд бүрэн бэлтгэл хийхэд багаа чиглүүлэх бүрэн боломж­той болов. Өөр нэг сал­барыг 2005 онд байгуул­сан нь Тусгай Тагнуулын Хороо  байв /Special Reconnaissance Regiment/. Тооны хувьд Оросын ар­мийн мэргэн буу­дагчийн батальоноос илүүгүй тус хороо нь Хойд Иракт явуулсан ажиллагаагаа­раа алдартай 14-р таг­нуулын салааны суурин дээр байгуулагджээ.  Түү­нээс гадна SRR-ийг бүр­дүүлэхийн тулд тодорхой туршлагатай армийн бусад салбаруудаас цэрэг, офи­церуудыг сонгон авчээ. Шинэ салбаруудыг бүрэл­дүүлсэний дараа Их Британийн Тусгай анги Агаарын десантын тусгай алба / SAS/, Завины тус­гай алба/SBS/, Тусгай хүчнийг дэмжих бүлэг, Тусгай тагнуулын хороо, холбооны 18 хороо, түүнчлэн бүрэлдэхүүндээ СН-47 "Chinook” нисдэг тэрэг болон С-130 "Hercules” тээврийн онгоцуу­дыг агуулсан Эзэн хааны Агаарын нисэх хүчний 7, 47-р эксадрон зэргээс бүрдэх болов. SAS нь урьдын адил гэрээт цэр­гээс бүрдсэн 22-р  хороо, 21, 23-р нөөцийн хороо, түүнч­лэн SAS-ын холбоо­ны 63-р эскадроноос бүрдэж байна.

ШИНЭ ХОРООГ БҮРДҮҮЛЭХ НЬ
Өнөө үед тагнуулын тусгай хороог бүрэлдүү­лэхийн тулд бүх төрлийн цэргээс цэргийн албан хаагчдыг сонгож аван, нэлээдгүй чанга шүүл­түүрээр оруулан зур­гаан сарын сургалтанд хамруулдаг. Бэлтгэлийн явцад гадаад хэл болон тагнуулын ажиллагааг суд­лахад чухал анхаардаг бөгөөд гадаад иргэдийг хөлслөх аргаар дайчдыг сургадаг. Арга тактикийн хичээл дээр дайчид байл­даан зохион байгуулах аргачлал, нуун далдлах болон урт хугацааны туршид ажиглалт явуулах арга барилд суралцдаг. Байлдааны бэлтгэлийн хөтөлбөрийн олон хичээлийг SAS-ын бүрэлдэхүүнд багтдаг дэслэгч, зааварлагч нарын удирдлаганд боловсруулан гаргадаг. Тагнуулын тусгай хороо байгуулсан нь SAS , SBS-ийн өмнө тулгардаг үй олон даалгаврыг хөнгөвчлөх бо­ломж олгосон юм. Өнөө үед Тагнуулын тусгай хороо нь алан хядагчдын толгойлогч нарын тухай мэдээллийг цуглуулах, түүнчлэн хилээр хууль бус наймаа хийх арга замыг мөрдөж шинжилж байдаг. Тус хороо нь тагнуулын ажилтныг элсүүлэх ажлыг хийж болно гэж үзэж байгаа юм. Үүний сацуу Эрхэм дээдсийн арми дахь тагнуулын албыг Дэмжлэгийн нэгдсэн бүлэг /Joint Support Group хариуцдаг бөгөөд энэ нь MI-6тай нягт хамтран ажил­ладаг гэдэг нь тодорхой билээ. Эдгээр бүтцүүдийн өнөө үеийн хамтын ажиллагааны талаарх мэдээлэл тус нийтлэлд тусгагдаагүй болно.

SRR-ийн байлдагч нарыг ч мөн байлдааны ажилла­гаанд татан оролцуулах болсон. Тус хороо Умард Ирланд дахь үндсэн чиглэлийн адил Иракт тусгай­гийнхан орон нутгийн оршин суугчийн дүрд нуугдан ажлаа гүйцэтгэдэг. Гагцхүү Ойрхи Дорнодын нэгэн улсын тусгай албаны ахмад дайчны үзэж байгаагаар хагас жилийн сургалт гэдэг нь Ойрхи Дорнодын орон нутгийн оршин суугчдын дунд үр ашигтай ажиллахад илт дутагдалтай байдаг ажээ. Түүний энэ үг нь тэнд явуулж байсан ажиллагааны үеэр SRR-ын ажилтнууд объектэн дээр ажиглалт явуулах дөнгөж эхний үе шатандаа орон нутгийн оршин суугчдад илчлэгдэж бай­сан явдлуудыг тодорхой хэмжээгээр баталж байгаа юм. Энэ явдал Басра, Багдад болон хойд зүгийн хот тосгон орчим тохиолдож байсан. Тэр үед тусгайгийнхныг америк цэргүүд суллахад хүрч байжээ.

ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ
Мэдээж хэрэг SFSG, SRR-г байгуулсан нь тусгай ан­гийн дайчдын ачааллыг багасгаж, бүрэн дүүрэн бэлт­гэлээ үргэлжлүүлэх, үүний сацуугаар Ирак, Афганистанд олсон туршлагыг нэгтгэн дүгнэх боломж олгосон. Их Британийн Тусгай Хүчний удирдлагын бүтцэд шинэ дэд салбаруудыг бий болгосон нь тусгайгийн офи­церуудад Удирдлагын бүтцэд албан тушаалын хувьд өсч дэвжих боломж бий болгосон юм. Урьд нь цэр­гийнхний хувьд офицерууд тусгай албанд ирэхээсээ өмнө алба хашиж байсан салбартаа эргэн очдог байв. Харин одоо тэдний туршлагыг Удирдлагын шинэ хэлтсүүд ч ашиглах боломжтой болжээ. Ингэхдээ SAS-ын 22-р хо­роо урьдын адил бүх дэд салбаруудын байлдааны бэлтгэлийн түвшинг хянах боломжтой юм.
Үүний сацуугаар Их Британийн Батлан хамгаалах яам­­ны өндөр албан тушаалтай офицеруудын үзэж байгаагаар, ийм маягаар тусгай ангийг бэхжүүлснээр агаарын десантын хэсэг болон Хатан хааны далайн явган цэргийн хэсгүүдийн хүчийг сулруулахад хүргэдэг аж. Тусгай ангийн эхний 145 дайчныг элитийн 1-р бата­льоноос сонгон авсан бөгөөд тэндхийн хүний нөөцийн дутагдлыг бусад салбар болон шинээр сон­гогдсон хү­мүүсээр нөхсөн юм. Гагцхүү батальоныг орхи­сон турш­лага­тай дайчдын түвшинд хүрэх тэд яагаа ч үгүй байгаа юм. Яг ийм нөхцөл байдал хатан хааны Далайн явган цэргийн командосын 42, 45-р бүлгийн хувьд ч ижил байна.

Их Британийн тусгай хүчний бүрдүүлэх асуудлыг хөндөж байхад сүүлийн жилүүдэд элитийн салаанаас хувийн компаниуд руу дайчид шилжих явдал огцом өсч байгааг дурдахгүй байж үл болно. 2004 оноос эхлэн SAS, SBS-ээс хориод дайчин гарч, хугацаанаасаа өмнө хувийн цэргийн компанид алба хаах болсон байна. Дайчдыг барьж тогтоохыг оролдон Нэгдсэн Вант Улсын Цэргийн удирдах газар тэдний цалинг огцом нэмсэн ч хувийн компаниудын цалинтай дүйцэх нь юу л бол. SAS-ын алба хааж байгаад халагдсан нэгэн офицер энэ та­лаар "хамгийн өлсгөлөн, ууртай, бас ажилдаа дур­ласан хүмүүс л энд үлддэг” хэмээн онцлон хэлсэн байдаг.

АФГАНИСТАН, ИРАК. ДАРААГИЙНХ НЬ ХЭН БЭ?
Ливан дахь дайн, Курдистан дахь түгшүүртэй бай­дал, Ирак, Афганистанд сөргөлдөөн болж байгаа зэргээс үзвэл Ойрхи Дорнодод нөхцөл байдал муудаж байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Үүнтэй хол­боо­тойгоор дээр дурдсан орнууд Америк, Британийн тусгай­гийнхны хөл тавьсан орнуудын сүүлчийнх нь биш гэдгийг өндөр магадлалтайгаар урьдчилан хэлж болохоор байна.



Category: Маш нууц | Views: 1558 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024