+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » February » 20 » Маш нууц:: Хятадын тагнуулын алба
7:17 PM
Маш нууц:: Хятадын тагнуулын алба

Маш нууц::

 Хятадын тагнуулын алба


Өдгөө дэлхийд шуугиулж байгаа "Хятадын тагнуулын алба” сонирхолтой номыг www.T1771Music.Ucoz.Net сайт цувралаар нийтлэх болсноо дуулгахад таатай байна.

ОРШИЛ
Хятад улс АНУ-тай дайны байдалд байгаа билээ. Гэхдээ хараахандаа "хүйтэн” дайны байдалд. Энэ талаар бүр 1992 онд тэр үеийн БНХАУ-ын тэргүүн Дэн Сяопин илэн далангуй мэдэгдсэн юм. Түүний хэлснээр Хятад, Америкийн "шинэ хүйтэн дайн” нь  аль хэдийн эхэлсэн. Харин ч "шинэ хүйтэн дайн” нь ид шатан дээрээ явж байгаа гээд нэмээд хэлчихэд илүүдэхгүй биз. Бээжин Хятадын аюулгүй байдалд нөлөөлж болохуйц  олон улсын байдлын хөгжилд гарч байгаа аливаа өөрчлөлтийг цаг ямагт маш анхааралтай ажиглаж байгаа. Энэ зуунд чухам АНУ улс Хятадын хамгийн том газар зүй, улс төрийн өрсөлдөгч байх болно гэдгийг ойлгож байгаа. Гэвч БНХАУ Америкийн ноёрхлыг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа билээ. Тиймээс зайлшгүй сөрөн зогсох болно.

Нөгөөтэйгүүр, "хүйтэн” дайн "халуун” болж хувирахгүй гэсэн баталгаа үгүй. Дайн хийх шалтгаан ч хангалттай их байна. БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын факультетын декан, хошууч генерал Чжу Чэнху нь гадаадын сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр эгээ л бөмбөг тэслэх шиг нөлөөтэй үг хэлжээ. "Тайванийг тойрсон зөрчилдөөнд Вашингтон оролцох нь яваандаа Хятад, АНУ хоёрын хооронд цөмийн дайн дэгдэхэд хүргэнэ” гэж. Гэхдээ Чжу Чэнху нь АНУ, Хятад хоёр улсын хооронд дайн болох магадлал төдийлөн их биш гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Үүнийг тэрбээр дараах байдлаар тайлбарлажээ. Эдүгээ Хятадын цэргүүд Америкийн цэргүүдтэй орооцолдоод байх боломжгүй. Гэхдээ Америкийн цэргийн хүчин чадал нь чухам Америкийн эдийн засгийн давуу талд үндэслэсэн байдаг.  Хятад бусад улсуудаас илүү их мөнгөтэй болсон цагт мөн л бусдаас илүү цэргийн тогтолцоотой болох болно.

Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг БНХАУ-ын Коммунист намын удирдлаган дор тун ч эрчимтэй хөгжсөн. Үүнд Хятадын засгийн эрхийнхнээс гаргасан улс төрийн чухал шийдвэрүүд ч нэлээдгүй нөлөөлсөн. Саяхан Хятадын КН-ын Төв Хорооны тавдугаар хаалттай хуралдаан дээр Хятадын хөгжилд дөхөм болохуйц гол шийдвэрүүдийг баталж, юуны өмнө 11 дүгээр таван жилийн төслийг хэлэлцэн, БНХАУ-ын эдийн засгийн байдлыг хэдэн жилээр урьдчилан тодорхойлсон юм. Хятадын Синьхуа агентлагийн мэдээнээс үзвэл бүгд хуралд өргөн барьсан эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө нь Хятад болон Хятадын Коммунист намын хувьд "эргэлтийн” шинж чанартай, өндөр ач холбогдолтой зүйл байв. Тус төлөвлөгөөний гол үндэс нь тус улсын хөгжлийн цоо шинэ  "шинжлэх ухааны” үзэл баримтлал байв. Бүгд хурал болсонтой холбогдуулан Хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гаргаж байгаа статистикийн мэдээгээр 1978-2004 оны туршид БНХАУ-ын ДНБ нь дунджаар жилд 9.4 хувиар өссөн байлаа. Орчин үеийн ертөнцөд Хятад эдийн засгийн нийт хүчин чадлаараа дөрөвдүгээр байрыг, арилжаа наймааны хэмжээгээр гуравдугаар байрыг эзэлж байна.

Хятадын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг анх Дэн Сяопины санаан дээр үндэслэсэн гэдгийг бид мэднэ. "Дэн Сяопины хөтөлбөр”, эсвэл "дөрвөн шинэчлэлийн хөтөлбөр” гэж алдаршсан энэхүү стратегийн төлөвлөгөөний мөн чанар нь Хятадад "зах зээлийн эдийн засаг”  дээр нэмэх нь "социалист системийн удирдлага” гэсэн томъёогоор цоо шинэ нийгмийг бий болгон, яваа яваандаа "төлөвлөгөөт капитализм”-ыг босгоход оршиж байв.

Хэтийн ирээдүйд "цэргийн аж үйлдвэр, цахилгаан эрчим хүч, тээвэр болон эдийн засгийн бусад чухал салбарууд нь "социалист” хэвээр үлдэж, эдгээрийг төрөөс удирдсанаар улс орныг бүхэлд нь хянах боломжтой болох юм. Харин үүнээс бусдыг нь зах зээлд шилжүүлнэ.

Гадаадын шинжээчдийн таамаглаж байгаагаар Хятадын хэтийн төлөв дараах байдалтай байна. Ойрын хорин жилийн турш БНХАУ-ын ДНБ дөрөв дахин өснө. Энд судлаачдын анхаарлыг Хятадын эдийн засгийн цар хүрээ маш их татаж байгаа юм. Ихэнх судалгаанаас харахад БНХАУ-ын ДНБ нь мөнгөн дүнгээр бол 2005 онд 1.2 триллион доллараар өссөн байна. Тус улсын эдийн засгийн өсөлт нь жилд тогтмол 7-8 хувиар өсч байна. Саяхан "Морган Стэнли” хөрөнгө оруулалтын банкны мэргэжилтнүүдийн тооцоолсноор өнөөдөр БНХАУ дэлхийн эдийн засгийн дөрвөн хувь буюу 32 трилион долларыг эзэмшиж байгаа бөгөөд ойрын хугацаанд Хятад нь АНУ, Япон,  Германы дараа дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч дөрөв дэх хүч нь болох юм. Ойрын таван жилд Хятад экспорт, импортын нийт хэмжээгээ 650 тэрбум доллараар өсгөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Цэргийн хүчин чадлын хувьд нөхцөл байдал арай өөр. Саяхан Washington ProFile-аас Америкийн цэргийн болон тагнуулын хүрээнийхэнтэй маш ойрхон ажилладаг гэдгээрээ алдартай RAND судалгааны корпораци нь дэлхийн томоохон улс гүрнүүдийн нэрлэсэн хүчин чадлыг задлан шилжилж үзжээ. Дүгнэлтийг гурван шинж чанараар явуулав: нэгдүгээрт, аливаа нэг улс орны эзэмшиж байгаа нөөц болон боломж,  хоёрдугаарт, тухайн улс эдгээр нөөцийг дотоод удирдлага зохицуулалтын үйл явцад хэр зэрэг амжилттай ашиглаж байгаа, гуравдугаарт, тухайн улс өөрийн боломжийг олон улсын тавцан дээр хэр зэрэг амжилттай ашиглаж байгаа. Энд дэлхийн бүх улс гүрнүүдийн хүчин чадлыг 100 хувь гэж үзнэ.

RAND-ын гаргасан дүгнэлтээс харахад өнөөдрийн байдлаар АНУ-д энэ хүчин чадлын 20 хувь, Европын холбооны улсуудын хувьд нийлээд, мөн Хятадад тус бүр 14 хувь, Энэтхэгт 9 хувь, Японд 3, Орос, Бразил болон Өмнөд Солонгост тус бүр хоёр хувь ноогдож байна. Мөн RAND-ын урьдчилсан таамаглалаар 2015 он гэхэд АНУ хүчин чадлынхаа дээд хэмжээнд хүрэх бөгөөд дараа нь буурах үйл явц эхэлнэ. Энэ үед Европын холбооны улсууд хүчин чадлынхаа ихэнх хэсгийг алдаж, харин Хятад, Энэтхэг улсууд нэлээдгүй хүчирхэгжих аж. Бусад улс орнуудын хүчин чадалд онцгой өөрчлөлт гарахгүй болов уу.

Өнөөгийн байдлаар Хятад улс цэргийн асар хүчтэй машин, цэрэг, офицерийн бэлтгэлд маш их хэмжээний мөнгөн хөрөнгө гаргаж байна. Хятадын зэвсэгт хүчин Америкийн стандартад дөхөж очсон гайхалтай техникийг хэдийнэ эзэмшжээ. Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжил нь цэргийн хүчин чадлаа улам өсгөх боломжийг олгож байна.  Америкийн цэргийн шинжээчид ойрын ирээдүйд Хятадын цэргийн хүчнүүд АНУ-ыг бүхэлд нь эзэлж чадахаар хүчирхэгжих гэнэ гэж дүгнэв.

Саяхан Пентагоны тэргүүн Дональд Рамсфелд Сингапурт болсон Азийн улс орнуудын батлан хамгаалахын сайд нарын бага хурал дээр үг хэлэхдээ түүнд байгаа мэдээллээр бол Хятад улс нь цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд албан ёсоор мэдэгдэж байгаа хэмжээнээсээ хэд дахин их хөрөнгө зарцуулж байгаа гэнэ. Зарим нэг тооцоогоор бол БНХАУ-ын цэргийн төсвөөр албан ёсоор зарлагдсан 30 тэрбум бус, харин жил болгон 40-45 тэрбум долларын хөрөнгө яригдаж байгаа аж. Цоо шинэ төрлийн зэвсгийг боловсруулахад чиглэгдэх санхүүжилтийг төсвийн огт өөр, хаалттай зүйл ангиар гаргаж байгаа аж. Өөр бас үнэлгээгээр Хятад улс өөрийн зэвсэгт хүчнийг орчин үеийн болгож, хөгжүүлэхэд жилд 65 тэрбум доллар зарцуулж байгаа нь дэлхий дээр АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа юм. Сүүлийн 14 жилийн турш Хятад улсын зэвсгэнд зарцуулж байгаа зарлага нь хоёр оронтой тоо бүхий хувиар өсч байгаа гэнэ. 1994 онд л гэхэд Хятадын цэргийн төсөв Тайвань улсын цэргийн төсөвтэй тэнцүү байсан бол эдүгээ хэдийнэ гурав дахин илүү болжээ.
Энэ нь саяхныг хүртэл Хятад улс батлан хамгаалах тал дээр хөрш улсууд болох Орос, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, тэр байтугай Тайваниас ч хамаагүй хоцрогдож явсанаа маш хурдан хугацаанд нөхцөл байдлаа засч байгаа хэрэг билээ.

Гэвч "Цөлийн шуурга” нэртэй ажиллагаатай холбоотой үйл явдлууд нь Хятад улсын хувьд тун ч хатуу сургамж болсон юм. /Энэ ажиллагааны үеэр Вьетнамын дайнаас хойш анх удаагаа маш өргөн цар хүрээнд байлдааны жинхэнэ нөхцөл байдалд Хятад улсад жинхэнэ байлдааны шинэ технологийн давуу талыг харуулж чадсан билээ/ Тэр үед Баруун дайсныхаа нутаг дэвсгэр рүү явган цэргийнхээ хүчийг явуулалгүйгээр сүйрүүлэх цохилт өгч, ялагдал хүлээлгэж чадахаар байв.

Үнэндээ Хятад улс маш их цочирдсон тул хэлэх ч үг байгаагүй гэдэг. Цөмийн толгойтой, тив алгасах хүчин чадалтай пуужин гээд тодорхой төрлийн зэвсэгтэй ч  цэргийн арга ухаан, технологийн хөгжил зэргээрээ  өөрсдийн хоцрогдож явааг ухамсарлаад Хятад нэгэнт бий болсон нөхцөл байдлаас гарах арга замын тал дээр бодоход хүрчээ.

Үүний үр дүнд Хятадын батлан хамгаалах хүчин чадлыг хөгжүүлэх тал дээр тун ч чухал шийдвэрийг гаргав. Тус шийдвэр нь тэргүүний технологи болон санхүүгийн нөөцийг бий болгох зарчмын хувьд цоо шинэ арга, аргачлал дээр үндэслэгдэж байв. Энд чухам БНХАУ-ын Улсын аюулгүй байдлын яам, маш олон салбар бүхий тагнуулын сүлжээтэйгээ цэрэг-техникийн хоцрогдлыг арилгахад чиглэгдсэн нэн орчин үеийн шинжлэх ухааны янз бүрийн технологийг олж авах маш чухал үүрэг ноогдов. Тус шийдвэр хэр зэрэг зөв, үр ашигтай байсан нь сүүлийн арван жилд Хятад улс улс төр, санхүү эдийн засаг, шинжлэх ухаан техникийн болон цэргийн салбарт хүрсэн ололт амжилтаас харагдаж байна.  Өнөөдөр Хятад улс тун идэвхтэйгээр өөрийн цэргийн хоцрогдлыг арилгаж, янз бүрийн аргаар олж авч байгаа, тэр тусмаа Америк болон Европын нэлээдгүй хөгжсөн улс орнуудад цоо шинэ технологиудыг нэвтрүүлж байна.

Ахархан богино хугацаанд Хятадын тагнуулын алба дэлхийн бөмбөрцгийн бараг бүх газар нутгийг эзэлсэн гэлтэй. Европын бүх улс орнуудад, Ойрхи Дорнодод, Хойд Африкт, Атлантын далайн эрэг хавийн орнуудад Хятадын тагнуулын бяцхан үүр элчин сайдын яамны байнгын оршин суугчийн халхавчин дор, эсвэл бие биеэ даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулж, улс төрийн мэдээлэл хийгээд шинжлэх ухаан, цэргийн нууцуудыг олж авч, тагнуул хөлслөх ажил гээд олон зүйлийг хийж эхэлсэн байв. Өнөөдөр тус улсын Тэнгэрийн гэх тагнуулын нүсэр том армийн тоо бүрэлдэхүүнийг тоолж чадах хүн байгаа болов уу даа.

Хятадын нийт тагнуул нь саяхан арав, үсрээд л арван таван жилийн өмнө үүсэн бий болсон хэдий ч тагнуулын гайхалтай үйл ажиллагааны цорын ганц хосгүй хөтөлбөртэй болжээ.
Чухам БНХАУ-ын Улсын Аюулгүй байдлын яам болон Олон нийтийн аюулгүй байдлын яамны тагнуулчдын ажилд энэ бүтээл зоиулагдаж байгаа юм. Цаашлаад та Америкаас эхлээд Африк, Ойрхи Дорнод хүртэл дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа Хятадын тусгай албадын ажлын арга хэлбэрийн талаар зах зухаас нь мэдэж авах болно. Хятадын тусгай албадын нууцлаг дайны түүх нь саяхнаас л судлаачдын анхаарлыг ноцтойгоор татаж эхлээд байгаа бөгөөд үй олон үл ойлгогдох нууцаар дүүрэн байна. Энд үй олон тооны эх үүсвэр хийгээд тусгай судалгааны баримтыг ашигласан болно.




Category: Маш нууц | Views: 526 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2017