Маш нууц:: Хятадын тагнуулын алба - 27 April 2014 - .

+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4623
Хүйс: Male
Сэтгэгдэл:36


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Photo of a big bunny rabbit!
Main » 2014 » April » 27 » Маш нууц:: Хятадын тагнуулын алба
7:39 PM
Маш нууц:: Хятадын тагнуулын алба

Маш нууц:: 

Хятадын тагнуулын алба

 

 

Өдгөө дэлхийд шуугиулж байгаа Олег Глазуновын “Хятадын тагнуулын алба” сонирхолтой номыг www.wikimon.mn сайт цувралаар нийтэлж байгаа билээ. - See more at: http://www.wikimon.mn/content/1246.shtml#sthash.GYsz8KhG.dpuf

Өдгөө дэлхийд шуугиулж байгаа Олег Глазуновын “Хятадын тагнуулын алба” сонирхолтой номыг www.T1771Music.ucoz.net сайт цувралаар нийтэлж байгаа билээ.

 

 

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын тагнуулын алба гурван үндсэн хэсгээс бүрдэж байна: Олон нийтийн аюулгүй байдлын яам /ОНАБЯ/, Улсын аюулгүй байдлын яам /УАБЯ/, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн тагнуулын алба /АЧАТА/. Хэдийгээр Хятадын албан ёсны тагнуулын байгууллага нь Улсын аюулгүй байдлын яам ч гэлээ түүнээс гадна бусад олон тооны төрийн байгууллагууд тагнуулын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус бүр нь тагнан турших үйл ажиллагаанд өөрт ногдсон ажил үүргийг гүйцэтгэдэг. Гэхдээ тэднээс хамгийн голлох байр суурийг УАБЯ болон ОНАБЯ эзэлдэг юм.
    БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын яам нь Бээжин хотын Дунчанань гудамжны 14-т оршдог. Эхэндээ түүнийг Маогийн хувийн хамгаалалтын албаны дарга Ван Дунсин удирдаж байв. Дараа нь өмнө дурдсан “дөрвөн бүлэглэлийн” алдарт гишүүн Хуа Гофэн гэгч нэлээдгүй урт хугацааны турш Олон нийтийн аюулгүй албаны даргаар ажилласан юм. Чухам ОНАБЯ нь сөрөг тагнуулын ажиллагааг хэрэгжүүлж улс төрийн тагнуул хийдэг, түүнчлэн эрүүгийн болон улс төрийн шинжтэй хэргүүдийг мөрдөн боловсруулдаг юм. Тус байгууллагын хийж гүйцэтгэх ёстой нэгэн үүрэгт алан хядах ажиллагааг илрүүлж барьж авах, урван тэрслэгчидтэй тэмцэх, “Фалуньгун” зэрэг янз бүрийн бүлэглэлүүдийн үйл ажиллагааг хянах явдал орно.
    Шинжээчдийн гэрчилж байгаагаар БНХАУ-ын ОНАБЯ нь улс орны дотоодыг тун ч хатуу, бас үр дүнтэй хянаж байдаг ажээ. Тус байгууллага үр ашигтай арга хэмжээ явуулдгийн ачаар зохион байгуулалттай гэмт хэргийг хяналтандаа бүрэн авч чаджээ. Бүх нийтээр нь хянах тогтолцоог бий болгосноор нийгмийн бүх давхаргыг, тэр дундаа хүн амын дундах улс төрийн хувьд найдваргүй хэсгийг байнгын ажиглалтад байлгах боломжтой болов.
    “Славянийн ертөнц” агентлагийн баталж байгаагаар Хятад улсад урт хугацаагаар ирэгч гадаадын иргэн болгон байнгын техникийн болон гадаад байдлын хяналтан дор байдаг. /Гадаадын иргэдэд зориулсан бараг бүх зочид буудлын өрөөнүүдэд дотор болж байгаа үйл явдлыг бичиж байдаг нууц видео камерууд байрлуулсан байдаг/ Үйлчилгээний янз бүрийн салбарт ажил эрхэлдэг хотын хүн амын ихэнх хэсэг нь ОНАБЯ-ны хөлсний тагнуулчид байдаг. Цагдаад алба хаах нь маш нэр хүндтэй явдалд тооцогдох агаад цагдаагийн ажилтнууд тэр дундаа гадаадын иргэдийн хувьд тун шийдэмгий арга хэмжээ авч байдаг.
    Урван тэрслэгч, хорлон сүйтгэгчидтэй тэмцэх явцдаа ОНАБЯ янз бүрийн аргачлалуудыг ашигладаг. Тухайлбал, Засгийн газрын эсрэг хууль бус байгууллагуудыг байгуулах үед тийш яг л дэнгийн эрвээхэй нар шиг янз бүрийн хуйвалдагч, хорлон сүйтгэгч нар өөрсдөө л хүрээд ирдэг байна. БНХАУ-ын ОНАБЯ, УАБЯ-ны шаргуу ажиллагааны ачаар АНУ-ын ТТГ-аас Хятад дахь Засгийн газрын эсрэг байгууллагуудыг санхүүжүүлэхэд гаргаж байгаа хөрөнгө мөнгөний ихэнх хэсэг нь Хятадын тусгай албадын халаасанд орсон юм. Өөрөөр хэлбэл, ТТГ нь Хятадын ОНАБЯ-д харин ч материаллаг тусламж үзүүлсэн болж таарчээ.
    Хятадын Шинжаан-Уйгарын тусгаар тогтносон тойрог болон Түвд зэрэг тайван бус дүүргүүдэд ОНАБЯ-наас Зөвлөлтийн Аюулгүй байдлын газрын  хамгийн шилдэг аргуудыг ашигласан бүхэл бүтэн иж бүрдэл арга хэмжээнүүдийг ашигладаг аж. Үүнд, ОНАБЯ-ны хяналтан дор байдаг Уйгарын босогчдын нэрэн дор үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний байгууллагуудыг байгуулах, орон нутгийн эрх мэдэл бүхий хүмүүсийг хөлслөх, янз бүрийн үндэсний цөөнхүүдийг хооронд нь тэрсэлдүүлэх, илэрхий дургүйцлээ илэрхийлсэн ямар ч явдлыг шууд хэрцгийгээр дарах зэрэг арга хэрэглэсний хүчинд Шинжаан дахь бослогын хөдөлгөөнийг бүрмөсөн дарж чаджээ.
    ОНАБЯ-нд онцгой нууц ажиллагаа явуулахад “Хар малгайтан” нэртэй элитийн тусгай зориулалттай бүлгэм үйл ажиллагаагаа явуулдаг. Олон нийтийн аюулгүй байдлын тогтолцоонд “Өрнөд” нэртэй алан хядах ажиллагааны эсрэг тусгай алба байх агаад Бээжингийн нисэх буудлын дэргэд байрладаг. Үүний бүтэн нэр нь “ОНАБЯ-ын Тусгай албадын дайчдыг бэлтгэх сургуулийн дэргэдэх алан хядах ажиллагаатай тэмцэх цагдаагийн тусгай зориулалтын ¹722-р хэлтэс” юм. Тус сургууль нь  1983 онд байгуулагдсан. Оршин тогтнох 25 жилийн хугацаанд мянга гаруй хүн төгсгөсөн агаад тэдгээрийн ихэнх тусгай ангийн зааварлагч болсон юм. Энэ бүх хугацаанд зөвхөн гурван төгсөгч онцсайн дипломтой төгссөнийг харвал сургалт бэлтгэлийн чанар ямар өндөр байдгийг харж болно.
    Энэ маягаар БНХАУ-ын ОНАБЯ ажлаа ухаалгаар, бас хатуу чанд зохион байгуулснаар Хятадын дээд удирдлага тус эзэнт гүрний хувьд маш чухал  улс төрийн хийгээд эдийн засгийн  өөрчлөн байгуулалтын үед ч улс орны дотоод байдлыг тогтвортой байлгаж чадсан юм. 1989 онд ОНАБЯ-ны ажилтнууд Тянь-Ань-Миний талбай дээр оюутан залуучуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч цуст аллага явуулсан юм.
    1983 онд БНХАУ-д шинэ тусгай алба болон УАБЯ буюу Гоаньбу байгуулагдав. Тэндхийн ажилтнуудынх нь тоо 300 мянга гаруй. Улсын аюулгүй байдалд алба хаах нь Хятадад хамгийн нэр хүндтэй, бас өндөр цалинтай ажилд тооцогддог. УАБЯ нь маш сайн бэлтгэгдсэн боловсон хүчинтэй, АНУ, Япон болон Европоос авчирсан сүүлийн үеийн цоо шинэ техникээр тоноглогдсон. УАБЯ-ны гол үүрэг бол чухам шинэ технологийг олж ирэх, БНХАУ-ын эдийн засагт маш их хэмжээний санхүүгийн хөрөнгийг оруулж ирэхэд оршино. Энд эдийн засгийн болон шинжлэх ухааны тал дээр тагнуул хийх нь хамгийн нэр хүндтэйд тооцогдоно. Улсын аюулгүй байдлын ажилтнууд нь Хятадын байр суурийг дэлхийн бүхий л бүс нутаг дахь чухал орнуудад бэхжүүлэх ажлыг хийж байгаа. Өмнөө тавьсан зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Хятадын УАБЯ нь ажлын цоо шинэ хийгээд нэлээдгүй үр ашигтай аргачлалуудыг боловсруулсан юм. Түүгээр барахгүй улс орон дотроо ч, хилийн чанадад ч  маш чухал ажиллагааг явуулахын тулд тус яамны дэргэд “Ардын харуул” цэргийн отряд, мөн Цзюй ¹5 хорлон сүйтгэх баг хүртэл байгуулагдсан байна.
    Үүнээс гадна Хятадын тусгай албадын тогтолцоонд өөр тусгай албадууд ч бий бөгөөд тэдний талаар тодорхой зүйл үгүй, зөвхөн бага зэргийн мэдээлэл байдаг. Жишээ нь, алан хядлагын эсрэг “Ирвэс”, “Цасан чоно” бүлгэмүүд байна. Энэ бол тусгай албаны элит салаа бөгөөд зөвхөн шилдгийн шилдгүүд маш хатуу, олон үе шатат шалгуур давж ордог. Үүний дараа тэд Хятадын удирдлагаас үүрэгдсэн ямар ч даалгаврыг биелүүлэх чадвартай байдаг.
    Чухам УАБЯ-ны дотоодод дэлхий даяар тархсан тагнуулуудын хамтын ажиллагааны тусламжтайгаар стратеги бодлого боловсрогддог.  Энэхүү стратеги нь Хятадын тагнуулын албыг дэлхийд хүчин чадлаараа гуравдугаарт орох алдар гавъяаг авчирсан. Хятадын олон сая нийгэмлэгүүдээр дамжуулан Хятадын тагнуулынхан олон улсуудын хууль сахиулах байгууллага болон төрийн аппаратад нэвтэрч чадсан бөгөөд тэнд гаргаж байгаа шийдвэрт нөлөөлөх боломжтой болжээ.  Тухайлбал, шинжээчдэд байгаа баримтаас харвал БНХАУ-ын УАБЯ нь зүүн Хойд Азийн улс орнууд дахь хууль ёсны болон хууль бус олон салбаруудыг төдийгүй мэдээллийн болон санхүүгийн үндсэн урсгалуудыг хянадаг байна. Олон тооны сонин, телевиз болон радио сувгуудыг Хятадын тагнуулын офицерууд холбогдох пүүсүүдээр дамжуулан худалдан авсан. Хяналтдаа оруулсан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тухайн бүсэд Хятадын УАБЯ олон түмний санаа бодолд Хятадын төр баригчдад ашигтайгаар нөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна.  
    БНХАУ-ын УАБЯ Герман, Иран, Франц, Куба болон Израилийн тусгай албадуудтай хамтын ажиллагааны харилцааг тогтоосон. Мөн Арабын улсуудад явуулж байгаа өөрийн ажиллагаандаа Хятадын тагнуулын алба ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд Израилийн “Моссад”, Ираны МИТ тагнуулын албадуудын дэмжлэгийг авч байгаа юм.  
    Тухайлбал, Хятадын элит Тусгай үйлчилгээний товчоо /ТҮТ/-ны хэд хэдэн бүлгэмүүд нь Израилийн байлдааны нууц баазын нутаг дэвсгэр дээр сургалтад хамрагдсан байх юм. БНХАУ нь Турпан, Кишгат байрлах “Моссад”-ын баазад бүрэн эрх олгосноор тэдэнд Хятад дахь лалын алан хядагчдын үйл ажиллагааг бүрэн дүүрэн үнэлэх боломж олгосон.
    Израилийн нууц алба нь Хятадад өөрийн баазыг таван жилийн хугацаатайгаар байрлуулах, харин Хятад Израилийн хяналтан дор тагнуулын албанд зориулсан тоног төхөөрөмжийг авах болзолтойгоор БНХАУ-ын тусгай албад болон “Моссад” бүлгэм хоорондоо алан хядлагын эсрэг зөвшилцөөнд гарын үсэг зурсан байна.  
    Мөн Хятадын УАБЯ болон Германы тагнуулын алба албан ёсоор шалгагдсан байнгын оршин суугчдыг солилцсон агаад тэдгээр нь нэн ялангуяа Азийн бүс нутгуудад хамтын ажиллагаагаа амжилттай явуулж байна. Германы тусгай албаны байнгын зөвшөөрөлтэй иргэдэд Хятадын ажилтнуудтай хамтран Өмнөд болон Зүүн Азид хамтын ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогджээ.
    Хятадын тагнуулын албаны ажилтнууд Пуллахад байрлалтай Германы тагнуулын албаны төвд сургалтад хамрагдаж байгаа аж.  Франц улсын тагнуулын алба ч мөн энэ замаар явна. Хятад, Германы тусгай албадууд хамтын хүчээ зарцуулж байгаа нэгэн чухал чиглэл бол Төв Азийн улс орнууд, тэр дундаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад явуулах үйл ажиллагаа юм. Хятадын үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаагаа лалын салан тусгаарлагчид гол төлөв Киргиз, Казахстаны нутаг дэвсгэрт байрлаж байгаа тул Хятад эдгээр улсуудад Хятадын Шинжаан, Уйгарын тусгаар тогтносон бүс нутаг дахь холбогдох үндэстний цөөнхүүдийг татах бүс болгон байр сууриа бэхжүүлэх сонирхолгүй байгаа юм. Хятадын тагнуулын алба нь Америкийн баруун хойд болон баруун мужуудад сүлжээгээ салбарлуулж, улмаар АНУ-ын зүүн болон Номхон далайн эрэг хавиар баттай байр суурь эзэлсэн Хятадын тагнуулын албатай байнга мэдээлэл солилцож байдаг Кубын тагнуулын албатай хамтран ажиллаж байгаа явдал онцгой анхаарал татаж байгаа юм.
    Хятадын тусгай албадын  үйл ажиллагааны онцгой ялгарах нэгэн шинж нь стратегийн гол чухал чиглэлүүдэд бүх хүч, хөрөнгө мөнгөө дайчилдаг, олон улсыг хамарсан тогтолцоот хандлагыг баримталдаг, мөн аливаа мэдээллийг гадагш алддаггүй, /аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ухаалгаар хослуулснаар Хятадын үйл ажиллагааны бүс болон урт хугацааны ашиг сонирхолд нийцүүлэн улс төр, санхүү, эдийн засаг, нийгэм, хүн ам болон цэргийн байдалд нөлөөлдөг дээд зэргийн хатуу дэглэмтэй, бүхий л ажлыг дүн шинжилгээ, боловсруулалтын үндсэн хүчин чадал нь байрласан нэгдсэн нэг төвөөс чиглүүлдэг, тухайн үедээ  Хятадын ашиг сонирхолтой нийцэж байгаа хүчнүүдтэй аливаа үзэл бодлын зөрчилдөөнгүйгээр хамтран ажилладаг явдал юм.
    Ямартаа Дэн Сяопины Хятадын тусгай албадуудад чиглэсэн ардчилсан өөрчлөлтийн он жилүүдэд түрэмгий хэрцгий үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр багасгасан юм. Тухайлбал, 1994 онд УАБЯ нь АНУ-ын шахалтан дор Хонконгийн нууцаар хулгайлагдсан иргэн Харри Вуг шоронгоос сулласан юм. Дэн Сяопин болон түүний дараа байр суурийг нь эзэлсэн БНХАУ-ын шинэ тэргүүлэгч Зянь Зэминь нар тэр байтугай нууц албадуудад зарим нэг өөрчлөлт хийхээр шийдсэн байна. Олон нийтийн хэвлэл мэдээлэлд гарсан баримтаас үзвэл  1998-1999 онуудад хууль бус бизнесмэнүүдийг нуун дарагдуулсан, нууцалсан гэсэн хэргээр УАБЯ болон ОНАБЯ-ын хэдэн арван офицеруудыг баривчилсан бөгөөд тэдний дотор УАБЯ-ны орлогч дарга Ли Цзичжоу ч байв.
    УАБЯ болон ОНАБЯ-ны нууц ажиллагааны талаар Баруун руу зугтсан Хятадын тагнуулчид олон зүйлийг ярьж байсан.  Жишээлбэл, Ким Пекао гэгч УАБЯ-ны тамлан байцаах аймшигт тогтолцоо болон баривчлагдсан хүмүүст эмнэлгийн туршилт хийдэг талаар дэлгэж байсан. Европ болон АНУ-д баривчлагдсан Хятадын тагнуул Цюнь Сесүй, Жень Менкао, Вин У зэрэг олон хүмүүс ч олон зүйлийг илчилсэн.
    БНХАУ-аас дүрвэгсдээс Бээжингийн тагнуулчид зүүнтний алан хядах хөдөлгөөнийхөнтэй холбоотой, тэр дундаа Маогийн бүлгэмийнхний хууль бус ажиллагааны талаар дэлхий дахинаараа мэдэж авсан. УАБЯ нь Малайз, Филиппиний маосист партизануудыг, түүнчлэн Камбож дахь улаан кхмерүүдийг, Перу дахь “Сендеро Луминосо” болон үй олон Африкийн бүлэглэлүүдийг дэмжиж байсан нь тодорхой болсон.  
 

*  *  *


    Түүхэн үйл явцад коммунист Хятадын гол өрсөлдөгч нь АНУ, Япон, Тайванийн тагнуулын албадууд болж хувирав. БНХАУ-ын тусгай албадууд нь тавь гаруй жил  Америкийн тагнуулын албаны идэвхтэй үйл ажиллагааны эсрэг хатуу тэмцэл явуулж байна.  Өнөөдрийн байдлаар Хятадын аюулгүй байдлын байгууллагуудтай зөрчилдсөнөөр Тагнуулын төв газар маш их хэмжээний хохирол амсаад байгаа юм.
    ТТГ-ын анхны ялагдал 1950-аад оны эхээр болсон юм. Тухайлбал, 1950 оны есдүгээр сараас, 1951 оны тавдугаар сарын хооронд БНХАУ-ын тусгай алба ТТГ-ын тагнуулын томоохон сүлжээг бут ниргэсэн. Тус байгууллагын бүтцэд Америкийн зургаан томоохон тагнуул орж байсан нь Тяньжиний “Жеймс Уолтер энд сан компани”-ийн Бээжин дэх төлөөлөгчөөр ажиллаж байсан итали гаралтай Антонио Рива, Бээжин дэх франц номын дэлгүүрийн ажилтны хувиар ажиллаж байсан япон гаралтай Роици Ямагучи, Бээжинд хамба ламын төлөөлөгчөөр ажиллаж байсан итали эр Тарчишио Мартина, Бээжин дэх франц номын сангийн эрхлэгчийн халхавчин дор ажиллаж байсан Анри Ветш нар байв.  БНХАУ-ын сөрөг тагнуулын албаны мэдээнээс харвал энэхүү тагнуулын бүлэг нь Тянь Ань-Миний талбай дээр баярын өдрүүдэд алан хядах үйл ажиллагаа зохион байгуулах үүрэг даалгавар авсан байжээ.  
    Порт Артур зэрэг хотуудын олон нийтийн аюулгүй байдлын албадууд нь Америкийн тагнуулч Хью Френсисаар удирдуулсан тагнуулын бүлгийг илрүүлсэн юм. Тус бүлгэм нь Ляодуны булан дахь усан цэргийн болон агаарын нисэх хүчний батлан хамгаалалтын зэвсгийн талаар болон Хятадын Хойд болон Зүүн хойд хэсэгт цэргийн аж үйлдвэрийн талаар мэдээлэл цуглуулах үүрэгтэй байлаа.  
    Хятадын нутаг дэвсгэр дээр тагнуул болон хорлон сүйтгэгч нарыг буулгахын тулд ТТГ-ын шууд мэдэлд байх 581-р нисэх бригад гэгч тусгай нислэгийн отряд хүртэл байгуулагдсан байв. Тус ангийн нэгэн онгоц америк тагнуулчдыг хүргэж явах замдаа Хятадын газар нутаг дээр устгагдсан юм. Энэ үед гурван америк иргэн амь үрэгдэж, шүхрээр онгоцноос үсэрч амь аврагдсан арав гаран хүн орон нутгийн оршин суугчдад баригдсан билээ.
    Хятадын сөрөг тагнуулын албаныхны явуулсан бас нэгэн амжилттай ажиллагаа бол Америкийн хоёр ч тагнуулын ажилтныг баривчилсан төдийгүй Жон Томас Дауни, Ричард Жорж Фектор гэгч ТТГ-ын хоёр ажилтныг илрүүлж чадсан явдал байв. Энэ талаар дэлгэрэнгүй өгүүлье.
    Ли Цюньин гэгч тагнуулын мэдээлэл цуглуулах зорилгоор шүхрээр буужээ. Түүнийг тосч авахын тулд Америкийн онгоц гаднаа таних тэмдэг тавиад Сөүлийн нисэх онгоцны буудлаас үдэш бүрэнхийд хөөрчээ. Хэдэн цагийн дараа нисгэгч товлосон газраа хүрч очоод газарт доошилж байхдаа дохио өгөн хэд хэдэн удаа эргэх хөдөлгөөн хийжээ.  
    Энэ үед газар дээр ТТГ-ын хоёр тусгай ажилтан Жон Дауни, Ричард Фектор нар хэдийнэ хүлээж байв. Гэвч Хятадын аюулгүй албаны байгууллагууд нь Ли Цюньиныг аль хэдийнэ анзаарсан бөгөөд түүнийг ганцааранг нь биш америк найзуудтай баривчлахаар шийджээ. Тагнуул өөрийг нь анзаарсаныг олж мэдсэн ч онгоц газардалгүйгээр тусгай тоноглолоор түүнийг авах байх хэмээн найдаж байлаа.  Гэвч онгоц хамгийн сүүлчийн эргэлт хийх үед Хятадын тал онгоцыг буудав. Нисгэгч, онгоц хоёр дэлбэрч, Дауни, Фектор нар баригджээ.
    БНХАУ-ын тусгай албадын мэдээнээс харахад 1951-1954 онуудын хооронд л гэхэд 230 гаруй нууц ажилтнуудыг Америкийн онгоцоор Хятадын нутаг дэвсгэрт буулгасан байна. Тэд бүгд баривчлагдсан, нэг бол баривчлах үед амь үрэгдсэн аж. Магадгүй ганц нэг хүн Хятадад үлдэж чадсан байж болох. Гэхдээ энэ нь далайд дусал төдий зүйл.
    1958 онд БНХАУ-ын тусгай албад нь Хятадын Төрийн зөвлөлийн төлөөлөгч Жоу Эньлайг Бирмд айлчлах үеэр нь алах зорилготой ТТГ-ын хуйвалдааныг илрүүлжээ.  Энэ бол Зөвлөлт Холбоот Улс, Хятад улсын хоорондын зөрчилдөөний эхний үе шат байсан өгөөд Жоу Эньлайн үхэл нь нэгэнт бий болсон зөрчилдөөнийг улам бүр хурцатгана хэмээн ТТГ найдаж байсан аж. Жоу Эньлай нь тун тайван зантай улс төрч байсан бөгөөд тийм ч учраас ЗХУ, Хятадын хоорондын зөрчилдөөний эсрэг байдаг байлаа.  Тагнуулын эх сурвалжаас ТТГ нь өөрийн сувгаар хуурамч мэдээлэл тараах замаар Жоу Эньлайг чухам Оросын Улсын аюулгүй байдлын албаны ажилтнууд хөнөөсөн гэдгийг Хятадад итгүүлэхийг оролдож байсан нь тодорхой болжээ. Тус ажиллагааг гүйцэлдүүлэхээр ТТГ-ын Бирм дахь ажилтанд даалгасан бөгөөд цаадах нь төлөвлөгөө ёсоор Хятадын зочныг хүлээн авах дээд хэмжээний зоогон дээр аягатай будаанд хор хийх ёстой байв. Энэ хор нь хоёр хоногийн турш үйлчлэх бөгөөд дараа нь ул мөр үлдэх ёсгүй байв. Гэвч энэ ажиллагаа эцсийн мөчид бүтэлгүйтсэн юм.
    Хятадын тусгай албадууд Америкийн тагнуулчдыг барих төдийгүй  өөрсдийн тагнуулчдыг ТТГ-т амжилттай шургуулж байлаа.  БНХАУ-ын тагнуулчид Чинцин дахь АНУ-ын Элчин сайдын яаманд, мөн сэтгэл зүйн дайн явуулах хэлтэст ч амжилттай ажиллаж байв. Бас нэгэн өөр жишээ гэвэл  ТТГ-т шургалсан тагнуулч Ларри У Тайчины хэрэг юм. Түүнийг бүр хожуу 1985 онд буюу түүний дараагийн тагнуулч болох, цагтаа америкийн тагнуулын албанд Тайчинг нэвтрэхэд тусалж байсан ажилтан солигдсоны дараа илчилжээ. Америкийн тагнуулын алба цус асгаруулсан партизаны дайн болон хувьсгалын ажиллагаанд оролцож байсан өрсөлдөгчийнхөө ажлын туршлагыг илт дутуу үнэлсэн байлаа.
    Хятадын тусгай албадуудтай зөрчилдөх нь хэтийн төлөв муутай гэдгийг яваа яваандаа ойлгосон АНУ-ын Засгийн газар 1971 онд Хятадын удирдагч нартай нууц хэлэлцээр явуулахаар шийдсэн бөгөөд 1972 онд Америкийн тагнуулын албаны төлөөлөгч Бээжин дэх Элчин сайдын яамны халхавчин дор байрлажээ.
    1979 онд Хятад дахь АНУ-ын ТТГ-ын төлөөлөгч Дэвид Криз адмирал Тернерийг Хятадын тагнуулын албаны удирдагч нартай хэд хэдэн удаа уулзуулах ажил зохион байгуулав.  Эдгээр хэлэлцээрүүдийн үр дүнд Лесли Дирксээр удирдуулсан ТТГ-ын эрдэм шинжилгээ-технологийн алба нь Хятадын хойд хэсэгт электрон тагнуулын хоёр станцыг барихаар болов. ЗХУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулах эдгээр станцуудыг америкчуудын сургасан хятадууд удирдаж байлаа. Баттай бус эх сурвалжаас харахад эдгээр станцууд Тянь Ань Миний талбай дээр гарсан үйл явдлаас өмнө арван жилийн турш оршин тогтносон байна.
    1983 оны аравдугаар сард БНХАУ-ын гадаад хэргийн сайд У Сэцюань АНУ-д айлчилж, ТТГ-ын захирал Билл Кейситэй хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний талаар хэлэлцэв. Үүнд Хятадаар дамжуулан Америкийн зэвсгийг хүргэх замаар улаан кхмерүүдэд болон Афганы можахедуудад байлдааны дэмжлэг үзүүлэх /урьд БНХАУ-ын тусгай албад тусалж байсан/ явдал байв.  Гэвч 1989 онд Америк-Хятадын хамтын ажиллагаа дуусгавар болов.
    Учир нь тэр онд ТТГ Европ дахь соцлагерийн эсрэг амжилттай хэрэгжиж байсан загварын дагуу  Хятад дахь коммунист дэглэмийг нураах гэж оролдсон аж. Европ жишгээр “хамба хилэн хувьсгал” явуулан ардчилсан байгууллага бий болгож, Хятадын төрийн болон намын байгууллагуудад агентуудын тусламжтайгаар нөлөөлж нөхцөл байдлыг өөрчлөх гэсэн оролдлого нь маш их санхүүгийн зардал гаргахад хүргэж, эцэст нь бүрэн бүтэлгүйтсэнээр дууссан билээ. Албан ёсны мэдээллээс харахад Тянь Ань Миний талбай дээрх оюутны жагсаалын үеэр 250 мянган хүн амь үрэгдсэн гэх авч бодит байдал дээрээ хоёр мянга гаруй хөнөөгдсөн аж. Үүнээс гадна жагсаалын дараа Засгийн газрын эсрэг байгууллагуудын толгойлогчдыг эрэн сурвалжилж, баривчлах ажиллагааны үеэр энэхүү үйл явдалд АНУ хамааралтай гэдгийг батлах үй олон баталгааг БНХАУ-ын тусгай албад олж чадсан байна.
    Хятадын тусгай албад АНУ-ын тусгай абадад дэндүү хүнд цохилт өгсөн нь одоог болтол хэвийн байдалдаа орж чадаагүй байгаа билээ. Америкчуудын бараг бүх тагнуулын сүлжээг бут ниргэж, олон хүнийг баривчилсан бөгөөд мөн олон хүн нэг бол цагаачилж, нэг бол хол газар цөлөгдсөн юм.

* * *

    2004 онд Хятадад “БНХАУ-ын батлан хамгаалах системийн талаарх цагаан ном” гарсан бөгөөд энд улсын аюулгүй байдлын талаар баримталдаг зарчмыг анх удаа илэн далангүй дэлгэн тавьсан байна. Тус номонд Хятадын батлан хамгаалах бодлого нь төрийн уг ашиг сонирхлоос үүдэлтэй бөгөөд төрийн хөгжил, аюулгүй байдлын сургаалд захирагдаж түүний төлөө хүчин зүтгэдэг гэж бичжээ.
    “Цагаан номонд” олон улсын нөхцөл байдлыг бүхий л талаас нь дүгнэн шинжилсэн байх агаад Хятад улсын хувьд урьдчилан хэлж болшгүй нөхцөл байдал, тогтворгүй байдал, нууцлаг аюул заналхийллийн үй олон хүчин зүйлүүдийг заасан байна. Товчоор хэлбэл тус номонд Хятадын аюулгүй байдалд нөлөөлөх дөрвөн хүчин зүйлийг дурдсан агаад үүнд: нэгдүгээрт, Тайванийн асуудал, хоёрдугаарт, цэргийн салбарт техникийн тал дээр хоцрогдож байгаа байдал, гуравдугаарт,  эдийн засгийн даяарчлалын асуудал, дөрөвдүгээрт, дэлхийн нэг туйл, олон туйлд байх үзэл баримтлын хооронд явагдаж байгаа олон жилийн зөрчилдөөн” гэсэн байлаа.  
    “Цагаан номонд” улс орны улс төр, эдийн засаг, цэрэг байлдааны болон нийгмийн аюулгүй байдлыг бүх талаар нь хангахын тулд аливаа уламжлалт хийгээд уламжлалт бус аюул заналхийллийг үгүй болгоход янз бүрийн аргуудыг хэрэглэх зайлшгүй шаарлагатай гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
    Синьхуа агентлагийн мэдээлж байгаагаар “улсын аюулгүй байдлыг хангах гол зорилт нь улс орныг тарж бутрах боломж олгохгүй байх, аливаа түрэмгийллийг үгүй хийж, сөрөн эсэргүүцэх, төрийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, далай тэнгист эдлэх эрх, ашиг сонирхлоо хамгаалах нийгэм эдийн засгийн бүх талын, урт хугацаат сайн сайхан байдлыг хангах, улсын нийт хүчин чадлыг тасралтгүй нэмэгдүүлэх, Хятадын өнөөгийн бодит байдал болон дэлхийн цэргийн салбар дахь хөгжлийн хандлагад тохирохуйц батлан хамгаалах орчин үеийн системийг бий болгох, хүн амын улс төр, эдийн засаг, соёлын эрхийг баталгаажуулах, гэмт хэрэгтэй тэмцэх, бие даасан гадаад бодлого явуулах, харилцан итгэлцэл, харилцан ашигтай, эрх тэгш байдалд үндэслэсэн аюулгүй байдлын талаар шинэ үзэл бодлыг батлах”  хэмээн мэдээлж байлаа.

Үргэлжлэл бий

 

 

 

Category: Маш нууц | Views: 418 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2016