+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » July » 13 » Маш нууц:: Номер нэг устгалт
6:16 PM
Маш нууц:: Номер нэг устгалт

Маш нууц::

Номер нэг устгалт

New Yorker сэт­гүүл бин Ладеныг уст­гах ажил­ла­гааны на­рийн ширийн зүй­лийг өгүүл­жээ. 2011 оны тавдугаар сард Америкийн тусгайгийнхан нэгэн нууц ажиллагаа явуул­сан бө­гөөд энэ үеэр Пакистан улсад "Аль-Каеда” бүлэг­лэлийн удир­дагч Осама бин Ладен устгагдсан билээ. New Yorker сэтгүүл энэ ажил­ла­гааны талаар найм­дугаар сарын дугаар­таа "Тэр шөнө Абботтабад хотод юу болсон бэ?” гэ­сэн гарчиг бүхий дэлгэ­рэнгүй материал нийтэл­сэн бө­гөөд тэрхүү тусгай ажилла­гааг бэлтгэж зо­хион бай­гуул­сан, явуул­сан хүмүүс­тэй хийсэн ярилцлагадаа үндэслэсэн байна.

 * * *

Тавдугаар сарын нэг­ний шөнийн 12 цагийн үед Афганистан улсын зүүн хэсэгт байрлах Жалала­бад хотын нисэх онгоцны буудлаас агаарт хоёр ширхэг МН-60 Black Hawk нисдэг тэрэг хөөрсөн бө­гөөд тэд Осама бин Ладеныг устгах нууц даал­гаврыг гүйцэтгэхээр Па­кистаны зүг чиглэн нисчээ. Нисдэг тэргэн дотор ал­бан ёсоор DEVGRU хэмээн нэр­лэгддэг "далайн мигуй” нарын Зургаа­дугаар от­рядын байлдаг­чид болох тусгайгийн 23 байлдагч нисч явав. Дээрх байгуул­лага нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Байл­даа­ны үйл ажилла­гаа явуу­лахад шаардлага­тай тус­гай аргачлал болон хэрэгс­лийг боловсруулах бүлэг­лэл билээ. Тэдэнтэй хамт уг даалгаврыг бие­лүү­лэ­хээр америк гарал­тай па­кистан орчуулагч (түүнийг Ахмед гэж нэр­лэе) болон Каир хочтой бельги овчар­ка нохой нисч байлаа. Тэр шөнө саргүй шөнө байсан тул шөнийн дуран хараа­ны хэ­рэгсэл зүүсэн нь нис­гэгчид гэрлээ асаалгүй­гээр нис­дэг тэрэгнүүдээ Пакис­таны хил дээрх уулс руу чиглүүлжээ. Радио хол­боог бараг ашиглаагүй бө­гөөд нисдэг тэрэг­нүүдийн дотор нам гүм байдал ноёрхож байлаа.

Арван таван минутын дараа хоёр нисдэг тэрэг уулсын дундах хавцал руу шунгаж орсон бөгөөд Пакистан улсын агаарын хилийг мэдэгдэлгүйгээр зөрчсөн аж. Сүүлийн 60 жилийн туршид энэ улсын цэргийнхэн зүүн хөрш болох Энэтхэг улстай хил­лэдэг газраа илүү анхаа­ралтай хянаж байгаа би­лээ. Тийм учраас Пакис­таны армийн шин­жээчийн өгүүлснээр агаарын цо­хил­тоос эсэр­гүүцэн хам­гаа­лах үндсэн хүч нь зүүн хил дагуу төвлөрсөн гэнэ. Үүнийг ч Пакистаны өндөр албан тушаалтны хэд хэдэн хүн болон цэргийн­хэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус улсын цэргийн удирдла­гаас нэг л хүн үүнтэй са­нал нэгдсэнгүй. Түүний хэлснээр бол огт мэдэг­дэлгүйгээр хилийг зөр­чинө гэдэг нь боломж­гүй зүйл аж. Пакистаны ра­дарууд чухам хаана байр­лаж, хаашаагаа чиглэгд­сэн байдгийг энэ хүн хэ­лэхээс татгалзжээ. "Ра­дарууд хаа­на байдаг, хаана бай­даггүй вэ? гэ­дэгт хэргийн гол нь орших­гүй” гэж па­кистан эр онц­лов. Түүний бодлоор бол америкчууд тус улсын нутаг дэвсгэрт ам­жилттай нэвтэрсэн явдал нь АНУ-ын техно­логийн давуу байдлын үр дүн болсон аж. Үнэн хэрэг дээрээ АНУ-ын тусгай зориу­лалтын 160 дугаар агаарын нисэх хорооны нисгэгчдийн жолоодож явсан нисдэг тэрэгнүүд Black Hawk загварын сайж­руулсан хувилбарууд байсан юм. Тэдгээрийн бүтцэд өөрч­лөлтүүд хийс­нээр ялгарах дулаан болон дуу чимээг мэдэг­дэ­хүйц багасгасан бөгөөд ингэснээр уг тэрэгнүүдийг харагдуулах­гүй болгож чаджээ. Хоёр нисдэг тэрэг шовх өнцөгт хэлбэртэй байсан бөгөөд онцгой ра­дио шингээгч бодисоор бүрхэгдсэн байв.

"Далайн мигуй”-нуу­дын очих ёстой газар нь хилээс 190 километрийн зайд Пакистаны нийслэл Исла­мабад хотоос хойд хэсэгт байрлах Абботта­бад нэр­тэй жижиг хот бай­сан юм. Зун нь энэ хотод Өм­нөдөөс халууны улир­лаас дайжсан олон тооны гэр бүл ирж суурьшдаг аж. Тус хотыг 1853 онд Бри­танийн цэргийн хошууч Жеймс Аббот үндэслэн байгуул­жээ. Хожим 1947 онд Пакистаны засаг захиргаа тус хотод нэр хүндтэй Цэр­гийн ака­демийг байгуул­сан гэдэг. Тагнуулын төв газрын мэдээлснээр бол бин Ладены гуравдугаар дав­харт нь нуугдаж байсан тэрхүү байшин энэ сур­гуулиас нэг километр ор­чим зайд байрлаж бай­жээ. Уг барилга Билал-Таун гэдэг дундаж орлого­той гэр бүлүүд оршин суудаг дүүргийн Какул зам дагуу дөрвөн га гаруй хэмжээтэй цогцолбор га­зар дээр байршиж бай­жээ. Төлөв­лөгөө ёсоор тусгайгийн байлдагчид нисдэг тэрэг­нээсээ тэрхүү хэрмэн хашаа бүхий цогцолборын дотор бууж бин Ладены хамгаалалтыг үгүй хийгээд түүнийг өөрийг нь буудаж устгаад, цогцсыг нь Афга­нистан улсад авч очих үүрэгтэй байсан юм.

Нисдэг тэрэгнүүд Пакистаны долоон овог аймгийн нэг Момандын дээгүүр нисч өнгөрөөд Пешавар хотын хойгуур ороогоод зүүн зүгт нисчээ. DEVGRU байгууллагын улаан эскадрилийн дарга (түүнийг Жеймс гэж нэр­лэе) нисдэг тэрэгний ша­лан дээр бусад арван дайч­ныхаа дунд Ахмед, Каир нарын дэргэд сууж байв. (Тусгай ажилла­гаанд оролцогсдын нэрсийг өөрчилсөн бол­но). Гучин настай Жеймс бусдаасаа нэлээн ялгарч байлаа. Өргөн цээжтэй тэр­бээр зээ­рэнцэг ши­дэлтийн тамир­чинг санаг­дуулах аж. Тэр шөнө тэр­бээр дүрэмт хувцас өмс­сөн байв. Жеймс өөртөө дуу намс­гагч бүхий SIG-Sauer P226 загварын гар бууг сонгож авсан бөгөөд нэмэлт дайз, усны нөөц бүхий CamelBak үүргэвч үүрсэн байлаа. Гартаа тэрбээр богино гол түмэр бүхий дуу намсгагч­тай М4 автомат буу барь­сан агаад бусад дайчид нь Heckler&Koch MP7 заг­варын гар буу-пулеметыг илүүд үзжээ. Жеймсийн бүсэнд эмийн сан бэх­лэгдсэн байлаа. Түүний нэг халаасанд бин Ладены орогнож буй барилгын на­рийвч зураг байсан бөгөөд нөгөөд нь тэрхүү байшинд байж болзошгүй хү­мүүсийн гэрэл зураг болон аман зураг бүхий хавтас байсан юм. Дарга толгой­доо чи­мээ үл нэвтрүүлэх чи­хэвчийг зүүсэн бөгөөд түүнд гагцхүү өөрийнх нь зүрхний цохилт л сонсог­дож байлаа.

Нислэг нэг цаг хагасын хугацаанд үргэлжилсэн бөгөөд Жеймс байлдагч­дынхаа хамтаар явуулах ажиллагааныхаа төлөвлө­гөөг бодож явав. 2001 оноос хойш тэд Афга­нистан, Ирак, Йемен, Африкийн халуун цэгүү­дэд очиж үүргээ гүйцэтгэж байжээ. Тэдний дор хаяж гурав нь 2009 оны дөрөв­дүгээр сард Сомали улсын эрэг орчимд явуул­сан нууц ажиллагаанд оролцож байсан аж. Тэ­гэхэд "Маерск Ала­бама” хөлөг онгоцны ахмад Ричард Филлипс чөлөө­лөгдсөн бө­гөөд гурван далайн дээ­рэмчнийг уст­гасан билээ. 2010 оны аравду­гаар сард DEVGRU отряд Афга­нистаны зүүн хэсэгт ажил­лаж байсан Шотландын хүмүүнлэгийн байгуул­лагын ажилтан бүсгүй Линда Норгроувыг сул­лахыг оролдсон юм. Түүнийг талибуд хулгайл­сан байна. Дайралтын үеэр дайчдын нэг нь алан хядагчид руу тэсрэх бөм­бөг шидсэн бөгөөд харам­салтай нь тэнд Норгроув бүсгүй байсныг мэдээгүй гэдэг. Дэлбэ­рэл­тийн ул­маас энэ эмэгтэй нас бар­жээ. Энэ болчим­гүй алдаа­гаа тусгайгийн дайчид дараа нь удтал мартаж чадаагүй аж. Эцэстээ тэдний гурав нь албанаа­саа чөлөөлөгдсөн юм.

Дайчид Пакистанд ч үүрэг гүйцэтгэж байв. Тус­гайгийн нэг байлдагчийн өгүүлснээр бол "Далайн мигуй” нар энэ улсад 10-12 ажиллагаа явуулжээ. Эдгээрийн дийлэнхийг Умард болон Өмнөд Вазиристанд явуулсан гэдэг. Тагнуулын мэдээ­гээр бол тэнд бин Ладен болон "Аль-Каеда”-гийн бу­сад гишүүд орогнож байв. Гэхдээ дайчид Пакистаны нутагт ийм гүн нэвтэрч байгаагүй гэнэ. Харин энэ удаад бин Ладенд өгсөн нууц нэр болох "Коленвал”-ыг уст­гах ээлжит оролдлого 2001 оны өвлөөс хойш явуулж буй хамгийн том ажилла­гаа болох учиртай байв. Тэгэхэд дэлхийн номер нэг алан хядагчийг Афга­нистаны Тора-Бора хэмээх зүүн бүс нутагт баривч­лахыг оролдсон хэдий ч тэрбээр зугтаж чадсан билээ. Тэр цагаас хойш бин Ладены мөрөөр орох гэсэн бүхий л оролд­логууд бүтэл муутай бай­сан юм. Тэрбээр яаж яваад Аббот­табад хотод оччихсон нь тодорхойгүй хэвээр байгаа аж.

Хоёр нисдэг тэргийг хөөрснөөс хойш 45 ми­нутын дараа мөн дээрх нисэх онгоцны буудлаас МН47 Chinook загварын дөрвөн нисдэг тэрэг хөөр­чээ. Тэдгээрийн хоёр нь хилийг зөрчилгүй наана нь газарджээ. Нөгөө хоёр нь Пакистаны агаарын хи­лийг нэвтэрч цааш нисэв. Тэд­гээрийг илгээх шийд­вэрийг эцсийн мөчид Ерөн­хийлөгч Барак Обама­­гийн шаардлагаар гаргав. Тө­рийн тэргүүн дайчдаа Пакистанаас амьд мэнд буцаж ирэх ёстой гэж үзэн давхар даатгал хийхээр шийдсэн байна. Хил дээр үлдсэн хоёр нисдэг тэргэн дотор Афганистанд байр­лаж буй хороонд хамаа­рагдах DEVGRU-гийн 25 байл­дагч сууж байлаа. Тэд хэрэг явдал бишидвэл тулаанд ороход бэлэн байсан юм. Харин хил давж ниссэн нисдэг тэрэг­нүүд бүхээг­тээ хурдан шүршигч М134 Minigun пулеметыг тээ­вэр­лэж явжээ. Эхлээд тэд Black Hawk нисдэг тэрэг­нүүдийн ниссэн чиглэлээр явж байгаад чиглэлээ өөрчлөн Пакистаны ба­руун умард хэсэгт байх эзгүй цөлд буулт хийсэн аж. Хамгийн ойр байх суурин тэднээс нэг кило­метрийн цаана байжээ. Буулт хийгээд нис­гэгчид хөдөлгүүрээ унт­раагаагүй гэнэ. Дотор нь байсан дайчид Пакистаны нисдэг тэрэг юм уу сө­нөөгч онгоц­нуудыг ирж магадгүй хэмээн хүлээж байлаа. Нэг нисдэг тэргэн дотор нь шаардлагатай тохиол­долд хэрэглэгдэх түлшний нэмэлт савыг байршуул­сан аж.

Тэр хойгуур эхний хоёр нисдэг тэрэг хотын хойно байх уулсын цаа­гуур орж хүрэх цэгтээ дө­хөж байсан гэнэ. Дараа­гийн дөрвөн минутын туршид нисдэг тэрэгнүүд дотор зөвхөн зэвсгээ сумлан бэлэн болгож буй дуу чимээ сонсдож байв. Хаалга нь онгорхой эхний нисдэг тэрэгний үүдэнд бүлгийн ахлах ахлагч Марк өвдөг­лөн суусан байлаа. Бээлий болон шөнийн дуран харааны хэрэгслээ өмсөөд тэр болон түүний 11 дай­чин доош буух дохиог хүлээн догдолж суусан аж. Гэвч байшингийн дээр тог­толт хийн доош болохдоо нисгэгч нисдэг тэргийг ха­жуу тийш нь хазайх болсныг мэдэрчээ. Осолд орох нь гарцаагүй болов.

2008 онд тэр үед сенатын гишүүн байсан Обама Ерөнхийлөгчийн сонгууль болохоос нэг са­рын өмнө Нэшвил мужийн Бельмонтын их сургуульд болсон халз мэтгэлцээний үеэр өрсөлдөгч Жон Маккейн­­тэйгээ ширүүхэн үзэлцсэн гэдэг. Тэгэхэд танхимд байсан нэг сонгогч Обамагаас "Та Пакистанд нуугдаж байгаа алан хядагчдыг устгахын тулд тус улс руу нэвтрэх тушаал өгч чадах уу?” хэ­мээн асуусан аж. Үүний хариуд сенатч эр "Бид Осама бин Ладеныг тэнд байгааг мэдтэл Пакистаны Засгийн газар түүнтэй холбогдохыг хү­сэх­гүй байвал бид бие даан шийдвэр гарган өөрсдөө түүнийг үгүй хийх болно. Бид бин Ладеныг алах болно. Бид "Аль-Каеда”-г буулгаж авна. Энэ нь манай аюулгүй байдлын бодлогын нэг үнд­сэн чиглэл болох ёс­той” хэмээн хариулжээ. Харин Обамаг гадаад бодлогын асуудал дээр гэнэн хоомгой ханддаг хэмээн буруутгаж байсан нэр дэвшигч Маккейн түүний энэ амлалтыг тэнэг зүйл гэж хэлээд "Би өөрийн бодол санаагаа хэ­зээ ч дэлгэхгүй байсан” гэжээ.

Обамаг Ерөнхий­лөгчийн албан тушаалд сууснаас хойш дөрвөн сарын дараа ТТГ-ын за­хирал Леон Панетта түүнд бин Ладеныг эрж хайх ажилд зориулан хэрэг­жүүлж буй өөрийн бай­гуул­лагын сүүлийн үеийн хөтөлбөрт ажлуудын та­лаар илтгэжээ. Гэвч тэд­гээр нь Обамагийн сэт­гэлд хүрсэнгүй. 2009 оны зургаадугаар сард тэрбээр Панеттад "Аль-Каеда”-гийн удирдагчийг эрж хайх ажиллагааны нарийвчил­сан төлөв­лө­гөөг боловс­руулахыг үүрэг болгожээ. Энэ төлөвлө­гөөг боловс­руулж ажил хэрэг болго­ход Ерөнхий­лөгч бүх хүчин чармайл­таа гаргахыг ту­шаасан аж. Түүнээс гадна Ерөнхий­лөгч Обама нис­гэгч­гүй нисэх онгоцыг ашиглах тухай ТТГ-ын нууц хөтөл­бөрийг чангат­гаж өгсөн тул нэг жилийн дотор л Пакистан улсад пуужин­гийн цохилтыг олноор өгсөн байна. Алан хядаг­чид ч ихээхэн хо­хирол хүлээж буйгаа ойл­гов. Мөн оны долоо­дугаар сард мэдээллийн СBS агентлаг "Аль-Каеда” бай­­гуул­лагын гаргасан мэдэгдлийг дамжуулсан юм. Тэрхүү мэдэгдэлд тус байгууллага эрэлхэг дайч­даа алдаад зогсохгүй олон тооны нууц агуу­ла­хуудаа газартай тэгш­лүүл­сэн талаараа харам­сан буйг өгүүлжээ. Мөн тэр­хүү ба­римт бичигт алан хядагчид өөрийн газар нутаг дээр царцаа адил олширсон тур­шуулуу­дын идэвхтэй үйл ажиллагаанаас болж хүнд байдалд ороод байгаа та­лаараа дурдав. Гэсэн хэ­дий ч тэр үед бин Ладены мөрөөр орж ча­даагүй билээ.


Үргэлжлэл
   
2010 оны наймдугаар сард Панетта Цагаан ордонд сайн мэдээтэй эргэн иржээ. ТТГ-ын шинжээчид бин Ладены зарлага болох нэгэн хүнийг олж тогтоосон байна. 30 гаруй настай энэ эрийг Абу Ахмед аль-Кувейти гэдэг байв. Тэрбээр нөөц дугуйн дээрээ цагаан хирсний зураг наасан бөгөөд цагаан өнгийн жийп машин хөлөглөж явдаг байв. ТТГ-ынхан түүний араас мөрдөх болжээ. Нэг удаа тагнуулын хиймэл дагуул түүний унасан машиныг Абботтабад хот дахь бетонон барилгуудын цогцолбор бүхий хашаа руу орж явахыг нь дүрсжүүлэн авчээ. Аль Кувейтиг тэнд амьдардгийг мэдээд туршуулууд ажиглалтаа өндөржүүлсэн байна. Гурван давхар байшин, зочны байр, албан барилгуудаас бүрдэх цогцолборыг нисгэгчгүй тагнуулын нисэх онгоцууд ажиглалтандаа байлгах болов. Тэнд амьдардаг хүмүүс хогоо гаргаж асгахын оронд шууд хашаан дотроо шатаадаг болохыг тагнуулынхан тогтоожээ. Түүнчлэн байшин дотор утас болон интернэтийн аль нь ч байхгүйг мэдэж авчээ. Аль- Кувейти болон түүний дүү үе үе гадагш гардаг байсан хэдий ч гуравдугаар давхарт амьдардаг өөр нэг хүн хэзээ ч гадагш гардаггүй байлаа. Тэр хүн хааяахан гарахдаа хашаан дотроо холхидог байв. Иймд шинжээчид үл мэдэгдэх тэр хүнийг бин Ладен хэмээн таамаглах болжээ. ТТГ-ынхан түүнд нууц нэр хайрлахаа ч мартсангүй.
   
Ерөнхийлөгч Обама энэ мэдээг сонсоод баярласан хэдий ч ямар нэгэн ажиллагаа яаран сандран явуулахыг хүссэнгүй. Ерөнхийлөгчийн терроризмтай тэмцэх асуудлыг хариуцсан зөвлөх Жон Бреннаны өгүүлснээр бол үүний оронд түүний нөхөд уг мэдээллийг сайтар шалгах ажлыг эхлүүлжээ. Ингэснээр тэд уг цогцолборт бин Ладен байгаа гэсэн мэдээллийг үгүйсгэхийг оролдсон байна. Төдөлгүй ТТГ-ынхан ч мэдээлэл цуглуулах ажиллагаанд идэвхийлэн оролцов. Тус газар Абботтабад хот руу нэгэн эмчийг илгээсэн бөгөөд тэр хүн вакцинжуулалт хийх нэрийдлээр бин Ладены хүүхдүүдээс ДНК-гийн шинжилгээ авах учиртай байсан юм. Гэвч цогцолборт байсан хүмүүс элдэв тарилга хийлгэхээс татгалзжээ. 2010 оны сүүлээр Обама Панеттад уг цогцолборт явуулах тусгай ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахыг үүрэг болгосон бөгөөд ТТГ-ын тэргүүн ч тусгай ажиллагаа явуулах нэгдсэн командлалын удирдагч вице-адмирал Билл Макрейвентэй холбогдсон аж. Энэхүү тусгай ажиллагааг явуулахад гол үүргийг уламжлал ёсоор АНУ-ын цэргийн хүчин гүйцэтгэх учиртай байв. Гэвч сүүлийн үед "Далайн мигуй”-нууд иймэрхүү ажиллагаанд илүүтэйгээр оролцох болжээ. Уг ажиллагааг явуулах үед Макрейвены даргаар адмирал Эрик Олсон ажиллаж байсан бөгөөд тэрбээр өмнө нь DEVGRU байгууллагын даргын албан тушаалыг хашиж байсан юм. 2011 оны нэгдүгээр сард Макрейвен цагтаа DEVGRU байгууллагын орлогч даргаар ажиллаж байсан Брайан гэгчээс уг ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахыг хүсчээ. Үүнээс нэг сарын дараа америк хөл бөмбөгийн тамирчныг санагдуулам биетэй Брайан Виржини муж улсын Лэнгли хотод байрладаг ТТГ-ын хэвлэх үйлдвэрийн байрны нэг давхарт албан өрөөнд суух болжээ. Брайан өөрийн өрөөний ханыг Абботтабад дахь цогцолборын гэрэл зургууд бо¬лон топограф газрын зургуудаар дүүргэж орхив. Түүнийг өөр арваад нууц ажилтны хамтаар ТТГ-ын Пакистан болон Афганистаныг хариуцсан терроризмын эсрэг төвийн мэдэлд өгчээ. Үнэн хэрэг дээрээ бол тэд бие даан ажиллаж байв. Тэд ямар үүрэг хүлээн, юу хийж байгаагаа чандлан нууцалж байжээ.
   
Тусгай ажиллагаа явуулах командлал болон ТТГ-ын хооронд нааштай харилцаа аль Вьетнамын дайны үеэр бий болжээ. Гэвч энэ байгууллагуудын хоорондын ялгаа тэдгээрийн ажилтнууд Ирак болон Афганистанд хамтарч даалгавар биелүүлэх болсноор арилах болсон юм. "Эдгээр хүмүүс хамтдаа өсч дэвжсэн. Манай тогтолцоонууд нэг нэгэндээ нэвтэрсэн бөгөөд бид нэгдсэн нэг хэлээр ярьдаг болсон” хэмээн Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалын нэгэн ажилтан өгүүлжээ.

Үүнийг батлах жишээ хангалттай бий. Ирак болон Афганистанд үйл ажиллагаа явуулж байсан цэргийн командлагч асан генерал Дэвид Петрэус удахгүй ТТГ-ыг толгойлох билээ. Мөн ТТГ-ын захирал Панетта Батлан хамгаалахын сайд болж байх жишээтэй.
   
Гуравдугаар сарын 14-нд Обама Цагаан ордоны Шуурхай зөвлөлдөх танхимд үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдээ дуудан ирүүлж бин Ладеныг устгах талаар явуулах ажиллагааныхаа хувилбаруудыг авч хэлэлцжээ. Үндсэндээ бол гол хоёр арга зам дурайж байв. Нэг нь, тусгайгийн дайчдыг илгээн устгах, нөгөө нь агаараас цохилт өгөх арга байв. Зөвлөхүүдийн зарим нь Пакистаны цэргийнхэнтэй хамтарч ажиллахыг санал болготол нөгөө хэсэг нь татгалзсан хариу өгчээ. Обама ч энэ ажиллагааны талаар пакистанчуудад мэдээлэхгүй байхаар шийдэн ер нь тэдэнтэй ямар нэгэн холбоо тогтоохгүй байхаар болов. "Пакистанчууд ердөө л хормын дараа ам алдаж орхино гэсэн болгоомжлол байсан юм” хэмээн Обамагийн ахлах зөвлөхүүдийн нэг ярьжээ. Зөвлөгөөний эцэст Ерөнхийлөгч дайралтын төлөвлөгөөг боловсруулах ажлаа үргэлжлүүлэхийг Макрейвенд даалгав.
   
Брайан ТТГ-ын Төв байранд DEVGRU-гийн Улаан эскадрилийн дарга Жеймс болон ахлах ахлагч Марк нарыг урьжээ. Дараагийн хоёр долоо хоногийн хугацаанд тэд бин Ладены байж болзошгүй байшинд хэрхэн нэвтрэхээ хэлэлцсэн аж. Нэг хувилбараар бол нисдэг тэрэг шуурхай багийг хотын захад хүргээд байлдагчид бие даан хот руу нэвтрэх учиртай болов. Гэвч энэ тохиолдолд шуурхай баг гэрэлд цохих өндөр магадлалтай байсан юм. Түүнээс гадна зорилтот газраа явганаар очих замдаа байлдагчид их хүч алдах болно. Өөр нэг хувилбараар бол газар доогуурх хонгилоор уг байшинд нэвтрэх оролдлого хийх байлаа. Гэхдээ байшин дор нууц хонгил байх магадлал өндөр байв. Түүгээр бин Ладен зугтах оролдлого хийж магадгүй байв. Гэхдээ энэ салбарыг хариуцдаг тагнуулынхны өгсөн мэдээллээр бол цогцолборын ойр орчмын газрын хөрс усаар нэвчсэн болох нь тодорхой байлаа. Иймээс төлөвлөгөө боловсруулагчид хамгийн зөв арга бол цогцолборын дотор дайчдыг буулгах явдал юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. "Тусгай ажиллагаа явуулахад хамгийн гол нь санаандгүй дайрах нь зүйтэй. Тэд гэнэт хаанаас ч юм нисдэг тэрэг нисч ирээд дээвэр дээр нь десант буулгана гэдэгт бэлтгэлтэй байгаагүй болов уу” хэмээн тусгайгийн нэг ажилтан өгүүлэв.
   
Гуравдугаар сарын 29-нд Макрейвен төлөвлөгөөгөө Обамад танилцуулжээ. Ерөнхийлөгчийн цэргийн зөвлөхүүдийн үзэл бодол хуваагдсан аж. Тэдний зарим нь уг төлөвлөгөөг дэмжсэн бол нөгөө хэсэг нь агаараас цохилт өгөх явдлыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэгвэл тагнуулын илүү нарийвчлалтай мэдээлэл аваагүй тохиолдолд аливаа үйлдэл хийхгүй байхыг зөвлөсөн хүмүүс ч гарчээ. Десант буулгахын эсрэг байр суурьтай байсан хүмүүсийн нэг бол Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс байлаа. Тэрбээр 1980 онд болсон үйл явдлыг сануулав. Тэгэхэд "Дельта” тусгай ангийн дайчид Тегеран хотод барьцаалагдсан Америкийн иргэдийг суллахыг оролдсон билээ. Харамсалтай нь тэдний сууж явсан нисдэг тэрэг Ираны цөлд осолд орсон бөгөөд америкчууд найман хүнээ алдсан билээ. "Тэр үед энэ төлөвлөгөөг мөн л сайшааж байсан” хэмээн Гейтс анхааруулжээ. Тэрбээр В-2 Spirit бөмбөгдөгч онгоцнуудыг ашиглан агаарын цохилт өгөхийг уриалж байв. Энэ тохиолдолд Америкийн цэргийнхэн Пакистаны газар нутагт нэвтрэх шаардлагагүй байсан юм. Гэтэл энэ ажиллагаанд удирдлагатай 32 бөмбөг шаардлагатай болно гэдгийг агаарын цэргийн хүчнийхэн тооцоолж гаргажээ. Энэ бөмбөг нэг бүр нь 900 гаруй килограммын жинтэй билээ. Цэргийнхний тооцоолсноор ийм хэмжээний тэсрэх бөмбөг есөн метрийн гүнд байгаа нуувчийг сөнөөхөд шаардлагатай болох байлаа. Гэтэл ийм хэмжээний бөмбөг тэсэрсэн тохиолдолд газар хөдлөлт болж буй хэмжээний доргилт үүсэх байсан аж. Үүнээс болж бүхэл бүтэн хот үнс нурам болно гэдгээс болгоомжлоод Обама завсарлага авчээ. Ингээд Ерөнхийлөгч агаарын цохилт өгөх хувилбараас татгалзан Макрейвенд дайралт хийх төлөвлөгөөгөө практик дээр туршихыг тушаав.
   
Брайан, Жеймс, Марк нар Улаан эскадрилийн "Далайн мигуй” байлдагчдаас 20 хүнийг сонгож аваад дөрөвдүгээр сарын 10-нд Умард Каролина муж дахь цэргийн нууц ангид ирэхийг тушаав. Тэнд дайчид дасгал сургуулилт хийх учиртай байлаа. DEVGRU байгууллага нь нийтдээ дөрвөн эскадрилиэс бүрддэг бөгөөд тэдгээрийн бие бүрэлдэхүүн ойролцоогоор 300 хүнээс бүтдэг аж. Ингээд ангийн сургуулилтын талбай дээр бин Ладены байж болзошгүй цогцолборын ижил хувилбарыг барьж байгуулжээ. Дараагийн тав хоногийг байлдагчид сургуулилт хийхэд зарцуулжээ.
   
Дөрөвдүгээр сарын 18-нд энэ отряд Невада муж руу ниссэн бөгөөд тэнд дайчид дахин нэг долоо хоног бэлтгэл хийжээ. Тэндэхийн газар зүй, байр байдал нь ажиллагааг явуулах хотынхтой ойролцоо байсан юм. Тэнд байсан хуучин байшингийн балгас бин Ладены байж болзошгүй байшингийн үүргийг гүйцэтгэж байлаа. Хоёр нисдэг тэрэгний баг орой болгон нар жаргасны дараа сургуулилж байсан гэдэг. Маркийн толгойлсон 12 дайчин эхний нисдэг тэргэнд сууж, бусад 11 дайчин, Ахмед Каир нар нөгөөд нь суух ёстой байв. Бүрэнхий болонгуут дайчдыг нисдэг тэргээр балгасан дээр хүргэж тэд нисдэг тэрэгнээс доош олс ашиглан бууж байсан аж. Орчуулагч Ахмед өмнө нь зөвхөн бичиг цаасны ажил хийдэг байсан тул энэ талаар ямар нэгэн мэдлэггүй байв. Гэвч тэрбээр олсоор буух дасгалыг төвөггүйхэн сурчээ. Дайралтын төлөвлөгөөг сайтар сургуулилсан аж.

Үргэлжлэл бий...
Маш нууц сониноос


Category: Маш нууц | Views: 1231 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024