+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » June » 11 » Маш нууц:: Номер нэг устгалт [Төгсгөл]
11:40 AM
Маш нууц:: Номер нэг устгалт [Төгсгөл]

Маш нууц:: 

Номер нэг устгалт

 

 

Төгсгөл

New Yorker сэт­гүүл бин Ладеныг уст­гах ажил­ла­гааны на­рийн ширийн зүй­лийг өгүүл­жээ. 2011 оны тавдугаар сард Америкийн тусгайгийнхан нэгэн нууц ажиллагаа явуул­сан бө­гөөд энэ үеэр Пакистан улсад “Аль-Каеда” бүлэг­лэлийн удир­дагч Осама бин Ладен устгагдсан билээ. New Yorker сэтгүүл энэ ажил­ла­гааны талаар найм­дугаар сарын дугаар­таа “Тэр шөнө Абботтабад хотод юу болсон бэ?” гэ­сэн гарчиг бүхий дэлгэ­рэнгүй материал нийтэл­сэн бө­гөөд тэрхүү тусгай ажилла­гааг бэлтгэж зо­хион бай­гуул­сан, явуул­сан хүмүүс­тэй хийсэн ярилцлагадаа үндэслэсэн байна.
 

* * *


Эхний нисдэг тэрэг цогцолборын дээр агаарт зогсолт хийтэл түүнээс унжих хоёр олсоор бүх арван хоёр дайчин доош бууж байв. Нөгөө нисдэг тэрэг цогцолборын зүүн хойд өнцөгт нисч очингуут доош Ахмед, Каир болон дөрвөн байлдагч бууж байсан аж. Тэд газардаад барилгын дөрвөн буланд манааны үүрэг гүйцэтгэж байсан юм. Дараа нь нисдэг тэрэг байшингийн дээр зогсолт хийнгүүт Жеймс болон үлдсэн зургаан дайчинг дээвэр дээр буулгах учиртай байлаа. Нөхцөл байдал харьцангуй тайван байх юм бол Ахмед чимээ шуугианаар сониучирхан цугларах хөршүүдийн анхаарлыг сарниулах ажиллагааг явуулах байсан юм. Шаардлага гарвал дайчид болон нохой түүнд хүчний дэмжлэг үзүүлэх боломжтой байв. Хэрэв бин Ладеныг эрж хайх ажиллагаа удааширвал нохойг байшинд оруулж тэрээр давхар хана, нууц хаалганууд байгаа эсэхийг илрүүлэх учиртай байсан аж.
   
Дөрөвдүгээр сарын 21-нд шилжих шөнө бааз дээр онгоц дүүрэн зочид иржээ. Баазын нисдэг тэрэгнүүд халхлах учиртай нэгэн ангарт Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга адмирал Майк Маллен, Олсон, Макрейвен болон ТТГ-ын хэд хэдэн удирдах ажилтан цугларав. Брайан, Жеймс, Марк болон нисгэгчид тэдэнд ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд уг ажиллагаа “Бархасбадийн жад” гэсэн нэр авчээ. Хэдийгээр энэ ажиллагаанд Тусгай ажиллагааны нэгдсэн командлал голлох үүрэгтэй оролцож байсан ч албан ёсоор үүнийг ТТГ-ын нууц ажиллагаа мэтээр харагдуулж байв. Ийнхүү нууцлаг шинжтэй явуулах ажиллагаа нь шаардлага гарвал үүнд Цагаан ордон хамаатай гэдгийг далдлах учиртай байсан юм. Хэрэв ажиллагаа амжилт олохгүй бол бүгд дайжих бөгөөд ямар нэгэн сэжиг гарахгүй байсан аж. Тэдний тавьсан илтгэлийг сонсоод зочид элдэв асуултаар булж  гарав. Хэрэв цогцолборыг сониуч хүмүүс хүрээлвэл яах вэ? Тусгайгийнхан энгийн номхон иргэдийн өөдөөс гал нээхэд бэлэн үү? Ялангуяа 1993 онд Сомали улсын Могадишо хотод явуулсан тусгай ажиллагааны үеэр онцгой эрэлхэг зориг гаргасан учраас Мөнгөн таван хошуугаар шагнагдсан Олсон ихээхэн сэтгэл түгшиж байсан аж. Түүний бодлоор хэрэв Пакистанд Америкийн нисдэг тэрэг сүйдвэл энэ нь улс төрийн сүйрэл болох учиртай байлаа. Цаг орчим асуулт тавьсны эцэст өндөр албан тушаалын офицерууд болон шинжээчид Вашингтон руу нисчээ. Хоёр хоногийн дараа дайчид Виржини дахь “Дэм-Нек” бааз руугаа эргэн явжээ.
   
Дөрөвдүгээр сарын 26-нд шилжих шөнө баазаас нь хэдхэн километрийн зайд байх Тэнгисийн цэргийн хүчний “Ошеана” нисдэг тэрэгний баазаас Boeing C-17 Globemaster загварын ачааны нисэх онгоц хөөрчээ. Герман дахь “Рамштайн” цэргийн нисэх онгоцны бааз дээр түлшээ базааж аваад уг нисэх онгоц Кабул хотын хойд хэсэгт орших Баграм нисэх онгоцны буудал дээр газардав. Тэр шөнөө дайчид тэндээ хоноглоод лхагва гарагт Жалалабад хотыг зорьсон аж. Тэр өдөр Вашингтон хотод Панетта ТТГ-ын 20 гаруй удирдах албан тушаалын ажилтан болон шинжээчдийг цуглуулаад эцсийн бэлтгэл зөвлөгөөнөө хийжээ. Тэрбээр хүн болгоноос бин Ладен тэрхүү харшид нуугдаж байгаа эсэхэд хэр зэрэг итгэлтэй байгааг нь асуусан аж. Тэгтэл хүмүүс ийм магадлал 40-90 хувьтай хэмээн ярилцсан байна.
   
Панетта шинжээчдийн ийм эргэлзээг тооцсон хэдий ч түүний бодлоор тагнуулын сүүлийн үеийн мэдээллүүд бин Ладеныг Тора-Борагаас оргон зайлснаас хойших хугацаанд олдсон хамгийн нарийвчлалтай мэдээлэл байсан юм. Пүрэв гарагийн үдэш Панетта болон Үндэсний аюулгүй байдлын асуудлыг хариуцдаг бусад ажилтнууд Ерөнхийлөгчтэй уулзжээ. Дараагийн хэдэн шөнө Абботтабадад саргүй шөнө болох мэдээтэй байсан нь ажиллагааг явуулахад зохимжтой байсан аж. Тэнд байгсдын зарим нь илүү нарийвчилсан мэдээлэлтэй болохыг хүлээх нь зүйтэй гэж үзэв. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Бен Роудс ажиллагааг хойшлуулах тусам мэдээлэл алдагдах магадлал өндөрсч буйг онцолсон байна. Обама уулзалтыг хаахдаа унтаж босоод шийдвэрээ гаргахаа мэдэгдэв.
   
Маргааш өглөө нь Ерөнхийлөгч ажлын өрөөндөө өөрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Том Донилон болон орлогчид болох Денис Макдона, Бреннан нартай уулзалджээ. Ажиллагааг явуулах тухай эцсийн шийдвэрээ гаргаснаа мэдэгдээд Обама Макрейвенд өөрөө өдөр хоногоо сонгохыг санал болгов. Ажиллагааг баасан гарагт явуулах нь арай оройтсон бөгөөд бямба гарагт тэнгэр дэндүү давчуу үүлтэй байсан аж. Тиймээс бямба гарагийн үдэш Обаматай утсаар ярихдаа Макрейвен ажиллагааг ням гарагт шилжих шөнө явуулахаа мэдээлэв. “Танд болон танай дайчдад амжилт хүсье. Та дайчиддаа миний талархлыг дамжуулаад намайг ажиллагааг тун анхааралтай ажиглах болно гэдгийг хэлээрэй” хэмээн Ерөнхийлөгч түүнд захижээ.
   
Тавдугаар сарын нэгний ням гарагийн өглөө Цагаан ордны ажилтнууд өмнө нь төлөвлөгдсөн бүх уулзалтуудыг цуцлаад Costco-гоос олон тооны сэндвич захиалаад Шуурхай зөвлөгөөний танхимд командын төвийг байгуулжээ. 11 цагт Обамагийн ахлах зөвлөхүүд хуралдааны ширээний ард цугларч эхлэв. Цагаан ордон, ТТГ-ын төв байр болон Афганистаны хооронд видео хурал хийх шууд холбоо тогтоосон аж. Түүнчлэн өөр хоёр командын төвийг Пентагон болон Пакистан дахь Америкийн ЭСЯ-нд байгуулав.
   
Зэргэлдээх жижиг өрөөнд Тусгай ажиллагааны нэгдсэн командлалын даргын туслах бригадын генерал Маршалл Уэбб ширээний ард суугаад өөрийн нөүтбүүкийг нээлээ. Тэрбээр чатын хэд хэдэн цонх нээгээд Цагаан ордон болон бусад командын төвүүдийг хооронд нь холбожээ. Гагцхүү Цагаан ордонд байсан ганцхан хүнд л Абботтабад дахь байны дээгүүр 4.5 километрийн өндөрт нисч байсан нисгэгчгүй RQ 170 загварын тагнуулын нисэх онгоцноос ирж буй шууд видео бичлэг харагдаж байлаа. Тэрхүү онгоцны бүхээгт ямарваа нэгэн зэвсэглэл байгаагүй юм. Маш нууцлаг байдалд ажиллагааг явуулах тул ажиллагааг зохион байгуулагчид нэмэлт сөнөөгч онгоц болон бөмбөгдөгч онгоцнуудыг ашиглахгүй байхаар шийджээ. Ер нь бол тусгайгийн дайчид өөрөө өөртөө найдах л үлдээд байв.

“Эндрюс” бааз дээр гольф тоглоод Обама өдрийн хоёр цагт Цагаан ордонд эргэн иржээ. Хагас цагийн дараа хоёр Black Hawk нисдэг тэрэг Жалалабадаас хөөрчээ. Дөрвөн цаг дөхөж байхад Панетта тэднийг Абботтабад хотод дөхөж байгааг мэдэгдэв. Обама боссон аж. “Би үүнийг харах ёстой” гэж хэлээд тэрбээр хонгилоор яван Уэббын сууж буй өрөөнд орж хажууд нь суулаа. Ерөнхийлөгчийн араас уг өрөөнд дэд Ерөнхийлөгч Жозеф Байден, Батлан хамгаалахын сайд Гейтс, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон болон багтаж чадсан бүх хүмүүс орж иржээ. Жижиг хэмжээтэй дэлгэцэн дээр эхний нисдэг тэрэгний дүрс гарч ирэв. Яг энэ үед нисгэгчид хүндрэлүүд учирч эхэлсэн аж.
   
Десантыг буулгахаа хойшлуулаад нисгэгч нисдэг тэргээ эсэн мэнд буулгах тал дээр анхаарав. Цогцолборын баруун хэсэгт байх малын саравч үүнд ихээхэн тохирч байв. Гэтэл нисдэг тэрэг дайвалзан сүүлийнхээ сэнсээр хэрмэн хашаанд шүргэжээ. Машинаа хажуу тал руу нь унагаахгүйн тулд нисгэгч хамраар нь доош чиглүүлснээр тэрэг хамраар шалбааганд зоогджээ. Үхэр, тахиа болон туулайнууд сандралдан бутарсан аж. Нисдэг тэрэг 45 хэмийн налуутайгаар газар зоогдонгуут багийн гишүүд хананы гадаа үлдсэн Chinook нисдэг тэргэнд ослын дохио өгсөн байна. Нөгөө нисдэг тэрэг энэ үеэр цогцолборын зүүн хойд булангийн дээр зогсолт хийв. Гайхаж хоцорсон нисгэгч нь төлөвлөгдсөн маневраасаа татгалзан тэргээ гудамжинд газардуулсан аж.
   
Ийнхүү америкчууд цогцолборын гадна буусан юм. Ганцхан минутын өмнө зорилтот газраа ирсэн хэдий ч дайчид төлөвлөгөөнөөсөө хазайх шаардлага тулгарав. Хэдэн хормын дараа эхний нисдэг тэргээр ирсэн 12 байлдагч байдлыг ойлгоод ажиллагааг үргэлжлүүлэхээ мэдэгдэв. Сүүлийн есөн жилийн хугацаанд тэд олон даалгаврыг гүйцэтгэсэн тул хэр баргийн нөхцөл байдал тэднийг сандралд оруулахааргүй болсон аж. Нисдэг тэрэг нь осолдсоны дараа Марк болон бусад дайчид малын саравчийг тойрсон гурван метр өндөр ханыг даган гүйжээ. Төмөр хаалганд дөхөж очоод гурван дайчин С-4 тэслэгчийг байрлуулан дэлбэлжээ. Хаалга ч нээгдсэн байна. Цааш яваад дайчид дахин нэг хаалгыг дэлбэлж онгойлгоод зочны байрны үүдэнд хүрсэн аж. Энэ байшинд бин Ладены зарлага болох Абу Ахмед аль-Кувейти эхнэр болон дөрвөн хүүхдийнхээ хамтаар амьдардаг байв. Түрүүлж явсан гурван байлдагч хэсгээсээ тасраад байшинг цэвэрлэхээр оджээ. Энэ хойгуур бусад есөн байлдагч өөр нэг хаалгаар нэвтрээд гол байшингийн гадна очсон аж. Энэ үед аль-Кувейти эхнэр, хүүхдээ анхааруулахаар байшин руу гүйн оров. Тэрбээр зэвсэгтэй гарч ирээд тусгайгийнханд буудуулжээ. Байшин дотор өөр хэд хэдэн хүн байх магадлалтай байсан гэдэг. Аль-Кувейтигийн 33 настай дүү Абрар, бин Ладены хөвгүүд болох Хамза, Халид нар, түүнчлэн бин Ладен өөрөө байж мэдэх байлаа. Гэтэл байшин дотроос сахал үсэндээ баригдсан нэгэн эр гарч ирсэн нь гартаа АК-47 автомат буу барьсан Абрар байжээ. Түүнийг цээжинд нь буудаж хороов. Түүний эхнэр Бушра ямар нэг зэвсэггүй нөхрийнхөө хажууд зогсч байсан бөгөөд мөн л буудуулж үхжээ.
   
Тэр хойгуур орчуулагч Ахмед харшийн гаднах замыг харуулдаж байв. Тэрбээр байшинд хэнийг ч ойртуулах учиргүй байлаа. Энэ үеэр Жеймс болон дээвэр дээр буух ёстой байсан зургаан байлдагч дотогш нэвтрэв. Арван таван минут хэртэй байшингийн дэргэд онц гойд зүйл болсонгүй. Хэдэн хормын дараа энд юу болоод байгааг сонирхохоор хэдэн пакистан хүн иржээ. “Гэртээ харьцгаа! Тусгай ажиллагаа явагдаж байна” хэмээн цэвэр пушту хэлээр тэдэнд Ахмед ханджээ. Нутгийн иргэд ч ямар нэгэн сэжиг авалгүй тарж одсон байна. Тэр хоорондуур Жеймс болон түүний дайчид нөгөө хаалгыг эвдээд шавар шалбаангууд дундуур зүтгэлээ. Давхар хэдэн хашаа байсан боловч тэд нар бүгдийг давж гарчээ.
   
Абрарын хүүхдүүд зугтаж явснаас хойш дайчид бүх танхимуудыг шалгаж эхэлсэн бөгөөд энэ нэгдүгээр давхар байлаа. Америкчууд тэсрэх бөмбөг байна гэж ойлгосон бөгөөд яг үнэндээ бол тийм боломж байхгүй байсан аж. Учир нь байшинд хүүхдүүд байсан юм. Гэсэн хэдий ч байшингийн эзэд аюулгүй байдлын нэлээд хэдэн арга хэмжээ авсан байлаа. Хоёрдугаар давхар руу гарах шат төмөр торон хаалгаар халхлагдсан бөгөөд ингэснээр нэгдүгээр давхрын тасалгаанууд тор мэт байдалтай болсон аж. Уг хаалгыг С-4 тэсрэх бөмбөгөөр дэлбэлээд тусгайгийнхан дээш өгсөв. Замдаа тэд бин Ладены 23 настай хүү Халидтай таарчээ. Булангийн цаагуур гарч ирээд тэрбээр автомат буу харуулав. Тэрбээр шууд л гал нээсэн аж. Хариуд нь хоёр байлдагч гал нээн Халидыг зүйл дуусгажээ. Тагнуулын мэдээгээр бол байшин дотор таваас илүүгүй эрэгтэй байсан гэдэг. Тэдгээрийн гурав нь алагдсан бөгөөд бин Ладены өөр нэг хүү болох Хамза харагдсангүй. Тэгэхээр ердөө бин Ладен байх магадлалтай болов.
   
Ажиллагааны өмнө тусгайгийнхан хэд хэдэн нууц үгнээс бүрдэх хоорондоо харилцах хэлтэй болсон бөгөөд индианчуудын хэлнээс үүндээ ашиглажээ. Үг болгон ажиллагааны тодорхой нэг үе шатыг илтгэж байв. Бин Ладеныг илрүүлсэн тохиолдолд “Жеронимо” гэдэг үгийг хэлэх учиртай байсан юм. Халидыг устгаад тусгайгийнхан гуравдугаар давхар руу нэвтрэх гарцыг  хааж байсан өөр нэг төмөр торыг дэлбэлээд цааш өгсөв. Харанхуй хонгилоор өгсч явахдаа тэд тун анхаарал болгоомжтой хөдөлсөн гэдэг. Эхний байлдагч баруун тийш эргээд шөнийн дурангийн тусламжтайгаар түүнээс гурван метрийн зайд байх унтлагын өрөөний хаалгаар өндөр туранхай, сахал үсэндээ баригдсан эрэгтэй цухуйхыг олж харав. Тэрхүү байлдагч дөхөж очоод өрөөний хаалгыг онгойлгосон аж. Өрөөн дотор өөрийн хоёр эхнэрийн ард нуугдах бин Ладеныг тэрбээр харжээ. Эхнэрүүд нь өрөөний хаалгыг таглаж байлаа. Бин Ладены тав дахь эхнэр Амаль аль-Фатах араб хэлээр ямар нэг зүйл хашгираад байлдагч руу дайрахыг оролджээ. Тусгайгийн ажилтан түүний шагай руу буудаж шархдуулав. Эмэгтэйчүүдийн биед тэсрэх бөмбөг байж магадгүй гэж болгоомжлоод байлдагч тэдгээрийг гараараа ханаруулан хажуу тийш болгожээ. Хэрэв энэ үеэр дэлбэрэлт болсон бол байлдагч эр амиа алдах нь гарцаагүй байсан юм. Гэтэл тэрбээр дэлбэрэлтийн долгионыг өөртөө хүлээж авснаар ардаа явж байсан хоёр нөхрөө аврах боломжтой байв. Аз болж эмэгтэйчүүдийн биед тэсрэх бөмбөг байсангүй.
   
Энэ үеэр өрөөнд удаах байлдагч орж ирээд М4 бууныхаа лазер тусгалыг бин Ладены цээжинд чиглүүлэв. “Аль-Каеда”-гийн удирдагч зогтуссан байна. Тэрбээр зэвсэггүй байлаа. Түүнийг амьдаар нь баривчлах тухай яриа гарч байгаагүй гэдэг. Ер нь бол энэ ажиллагааны үеэр олзны хүн авахгүй байхаар шийджээ. Есдүгээр сарын 11-ний аймшигт алан хядлагийн дараа есөн жил, долоон сар, 20 хоногийн дараа бин Ладены амь нас энэ байлдагч бууныхаа гохон дээр дарах эсэхээс шалтгаалах болов. 5.56 миллиметрийн калибртай эхний сум алан хядагчийн цээжинд тусав. Бин Ладеныг гэдрэг саван унангуут түүний толгойд баруун нүднийх нь дээр хоёр дахь сум тусчээ. Дараа нь уг байлдагч холбоогоороо “Бурхан тэнгэр болон улс эх орныхоо өмнөөс Жеронимо, Жеронимо, Жеронимо” хэмээн илтгэв. Хэсэг хүлээгээд тэрбээр “Жеронимо Е.K.I.A. дайсан устгагдлаа” гэж нэмж хэлжээ.
 
Энэ үгийг Цагаан ордонд сонссон Обама уруулаа хазаад “Бид чадлаа” хэмээн баяртайгаар өгүүлэв. Бин Ладены эхнэрүүдийг орхиод байлдагчид тэднийг гавлаад доош буулгав. Тэр хойгуур хоёр байлдагч цогцсыг хийх гялгар уутыг авчирчээ. Цогцсыг тэд уутанд хийхэд тусгайгийнхныг газардснаас хойш 18 минут өнгөрсөн байв. Дараагийн 20 минутыг байлдагчид тагнуулын мэдээ цуглуулахад зарцуулсан аж.
   
Дөрвөн хүн хоёрдугаар давхрыг нэгжив. Бин Ладены студи байрлаж байсан өрөөнөөс тэд флэш, СD болон DVD дискнүүд болон компьютерийн элдэв тоног төхөөрөмжийг аваад гялгар уутанд хийжээ. Эдгээрт дүн шинжилгээ хийгээд ТТГ-ын ажилтнууд бин Ладен урьдын адил “Аль-Каеда” байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсныг нь тогтоов. Тэрбээр Обама болон Петрэус нарын амь насанд халдаж, есдүгээр сарын 11-ний алан хядлагын 10 жилийн ойгоор дахин нэг томоохон алан хядах ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан бөгөөд АНУ-ын галт тэрэгнүүд дотор дэлбэрэлт хийхээр санаархаж байсан аж. Мөн энэ студи дотор алан хядагч эр дүрст мэдэгдэл хийхдээ өмсч байсан алтан утсаар оёсон хувцас хунар өлгөөтэй байжээ.
   
Байлдагчид гарт нь гав зүүсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг гадагш гаргаад хана дагуулж суулгасан аж. Тэдний дэргэд хоёр дахь нисдэг тэрэг газарджээ. Олзны хүмүүсийг багийн араб хэл төгс эзэмшсэн нэгэн байлдагч байцаав. Тэнд байсан хүүхдүүд бүгд арав хүрэхгүй настай байсан юм. Тэд дээд давхарт амьдран суудаг хүний талаар ямар нэгэн мэдээлэлгүй байсан бөгөөд түүнийг “Өвгөн” хэмээн нэрийддэг байжээ. Алагдсан хүн бин Ладен мөн эсэхийг эмэгтэйчүүд ч батлаагүй бөгөөд нэг эмэгтэй түүнийг “шейх” хэмээн хэлж байлаа. Нөөц нисдэг тэргээр ирсэн эмч цогцост үзлэг хийв. Тэрбээр цогцост зүү хатгаад ДНК шинжилгээнд зориулж нугаснаас нь дээж авчээ. Үүний дараагаар дайчид сүйрч гэмтсэн нисдэг тэргээ устгах хэрэгтэй болов. Чухамхүү ийм зорилгоор байнга авч явдаг алхаараа нисгэгч эр нисдэг тэрэгнийхээ өндөр нууцлал бүхий тоног төхөөрөмж, холбоо зэргийг хага цохижээ. Дараагаар нь тэсэлгээний дайчид хөдөлгүүр, сэнс, холбоо зэргийг тэсрэх бөмбөгөөр дэлбэлжээ. Тэд мөн нисдэг тэрэгний дугуйн доогуур түүнчлэн бүхээг дотор бөмбөг хийхээ мартсангүй. Нэг дайчны өгүүлснээр бол энэ нь нисдэг тэрэг байсан гэдгийг нуун далдлах боломжгүй байсан бөгөөд хамгийн гол нь уг тэргийг бүрэн ажиллагаагүй болгох нь чухал байв. Байлдагчдыг нөөц нисдэг тэргэнд сууж байх үеэр бин Ладены эхнэр Амаль амандаа ямар нэгэн юм бувтнасан хэвээр зогсч  харагдав. Нисдэг тэргийг хөөрөнгүүт байшин дотор хүчтэй гал гарчээ.
   
Шуурхай зөвлөгөөний танхимд суунгаа Обама “Би тэднийг эсэн мэнд эргэж иртэл тайвширч чадахгүй нь” хэмээн өгүүлэв. Ажиллагааг явуулахад зарцуулсан 38 минутын дараагаар дайчид Афганистанд эргэн ирэх учиртай байсан юм. Гэтэл Black Hawk нисдэг тэрэгний түлш багасч байсан тул түлшээ цэнэглэхээр арга буюу хилийн цаана газардсан Chinook нисдэг тэргэн дээр хүрчээ. Түлшээ цэнэглэхэд 25 минутыг зарцуулав. Энэ үеэр эрхи эргүүлж суусан дэд Ерөнхийлөгч Байден Маллен руу хараад “Өнөөдөр сүмд очих хэрэгтэй боллоо” гэж хэлэв.
   
Нисдэг тэрэг өглөөний гурван цагт Жалалабадад газарджээ. Онгоцны буудал дээр багийг Макрейвен болон орон нутгийн ТТГ-ын тэргүүн угтаж авсан аж. Хоёр байлдагч уутыг нээн дарга нартаа бин Ладены цогцсыг үзүүлэв. Цогцсын гэрэл зургийг хангалттай авчээ. Тагнуулын мэдээгээр бол бин Ладен 193 сантиметр өндөр байсан бөгөөд харамсалтай нь түүнийг хэмжих хэмжүүр хэнд ч байсангүй. Тэгэнгүүт 183 сантиметр өндөр нэгэн байлдагч цогцсын хажууд хэвтжээ. Цогцос ойролцоогоор 10 сантиметр урт байв. Хэдэн хормын дараа Макрейвен видеохурал хийдэг дэлгэцэн дээр гарч ирээд уутан дотор бин Ладены цогцос байгаа гэдгийг өгүүлэв. Үүний дараагаар цогцсыг Баграм руу илгээжээ.
   
Бин Ладены цогцсыг далайд живүүлэх явдлыг анхнаасаа л төлөвлөж байсан аж. Номер нэг алан хядагчийн тухай домог яриаг хамгийн гутамшигтай аргаар өндөрлүүлэх нь зүйтэй гэж шийдэв. Өмнө нь цэргийнхэн ийм оршуулгыг хийж байсан гэдэг. 2009 оны есдүгээр сард тусгайгийн дайчид Сомали улсад “Аль-Каеда”-гийн Зүүн Африк дахь салбар байгууллагыг толгойлж байсан Салех Али Салех Набаныг устгасан билээ. Үүний дараагаар Набаны цогцсыг Энэтхэгийн далайд байх нэгэн хөлөг онгоцон дээр аваачиж лалын ёслол үйлдээд далайд өргөсөн гэдэг.
   
Бин Ладены цогцсыг үүрээр V-22 Osprey хөлгийн бүхээгт хийжээ. Уг хөлөг онгоцонд цэргийн цагдаагийн хамгаалалт болон Тусгай ажиллагааны ерөнхий командлалын холбоочин сууж явав. Тэдний хүрэх газар нь Пакистаны эрэг орчимд Аравийн тэнгист манаа хийж буй 300 метрийн урттай цөмийн нисэх онгоц тээвэрлэгч “Карл Винсон” байсан юм. Энэ удаа америкчууд мөн л тус улсын эрх баригчдаас зөвшөөрөл авалгүйгээр Пакистаны агаарын хилийг зөрчих хэрэг гарчээ. Бин Ладены цогцсыг угааж ёслол үйлдээд жигнэсний эцэст буцааж уутанд хийв. Ингэхдээ лалын ёс заншлыг сайтар дагасан аж. Энэ хойгуур бин Ладены амьдарч байсан эдлэн газрын дэргэд Билал-Тауны оршин суугчид болон хэдэн арван сэтгүүлчид цугларчээ. Үүр цайсны дараагаар шөнө болсон үйл явдлын дүр зураг танигдаж эхлэв. Нисдэг тэрэг шатсанаас үүдэн хэрмэн хана харласан бөгөөд нисдэг тэрэгний сүүл ханан дээрээс унжиж байлаа. Шөнө энд тусгай ажиллагаа явагдсан нь тодорхой болов. Ийнхүү сүйдсэн нисдэг тэрэг илэрснээр ийм ажиллагаа явагдсан гэдэгт эргэлзэх хүн гараагүй юм.
   
Пакистаны засаг захиргаа нэр нүүрээ хадгалж үлдэхийг оролдох болжээ. The Washington Post сонинд бичсэн нийтлэлдээ тус улсын Ерөнхийлөгч Асиф Али Зардари “Бин Ладен бидний таамаглаж байсан газар байгаагүй нь үнэн. Гэхдээ тэр одоо үгүй болсон шүү дээ” хэмээн бичжээ. Цааш нь тэрбээр “АНУ болон Пакистан улсуудын арван жилийн хамтын ажиллагаа ийнхүү бин Ладеныг устгахад хүрлээ” гэж нэмж бичжээ.
   
Бин Ладены амьдарч байсан байшин Пакистаны Цэргийн академиас холгүй оршиж байсан нь түүнийг тус улсын арми болон Тагнуулын албад хамгаалж байсан гэх сэжиглэлийг төрүүлсэн юм. Тэгээд ч түүний хэрэглэж байсан гар утаснаас Пакистаны тагнуулынхантай холбоотой байдаг “Харакат-уль-Мужахидин” алах хядах байгууллагын удирдлагад байдаг хүмүүсийн утасны дугаар илэрчээ. Бин Ладены үхэл Цагаан ордны хувьд гарцаагүй ялалт болсон юм. Үүний дараагаар АНУ Афганистанаас цэргээ гаргаж эхэлсэн билээ. Америкийн нисгэгчгүй нисэх онгоцууд үүний дараагаар Пакистаны зарим мужуудад олон тооны цохилт өгөв. Эдгээрийн дүнд “Аль-Каеда”-гийн удирдагчдын нэг Ильяс Кашмири алагдсан гэдэг. Өдгөө “Аль-Каеда”-гийн шинэ толгойлогч Айман аль-Завахири зарим нэг мэдээллээр бол мөн тус улсад орогнож байгаа юм.
   
Тавдугаар сарын зургаанд тус байгууллагын зүгээс удирдагч асан бин Ладеныг нас барсныг нотолсон бөгөөд удахгүй америкчуудын баяр баясал гай зовлонгоор солигдож, тэдний нулимс цустай холилдоно гэдгийг анхааруулжээ. Тэр өдөр Ерөнхийлөгч Обама дээрх ажиллагаанд оролцсон тусгайгийн ажилтнууд болон нисгэгчидтэй уулзжээ. Уг уулзалтад Байден, Том Донилон болон Ерөнхийлөгчийн арав орчим зөвлөх оролцов. Уулзалт 35 минут орчим үргэлжилсэн бөгөөд энэ үеэр эскадрилийн дарга Жеймс Каирын тухай сануулсан аж. “Нохой хаана байна?” хэмээн Обама түүнээс асуув. Каир зэргэлдээ өрөөнд байгааг түүнд илтгэв. Аюулгүй байдлын үүднээс нохойд хошуувч зүүжээ. “Би түүнийг хармаар байна” гэж Ерөнхийлөгч хэлэв. “Ноён Ерөнхийлөгч өө, та нохойтой танилцахыг хүсвэл амттан авч ирэх байж дээ?” хэмээн Жеймс хошигнов. Нохойд дөхөж очоод Обама Ерөнхийлөгч түүнийг илсэн аж. Вашингтон руу эргэн нисэхээсээ өмнө тэрбээр уг ажиллагаанд оролцсон хүн болгонтой зургаа авахуулсан бөгөөд үнэндээ нэг зүйлийг асуулгүй орхигдуулжээ. Ерөнхийлөгч хэн бин Ладеныг буудаж хороосныг асуулгүй оджээ. Харин дайчид энэ талаар ярихыг бодсонгүй.


Маш нууц сониноос..

Category: Маш нууц | Views: 1148 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024