+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » May » 12 » Онигоо: Best Collection
1:20 PM
Онигоо: Best Collection

Онигоо:
1.

ХҮҮХДҮҮДЭД ТОХИОЛДСОН ХӨГТЭЙ ЯВДЛУУД

-Хvv єглөө босохгүй унтаад байхаар нь ээж нь "Миний хүү цэрэг шvv дээ. Алив цэргүүд шиг год хийгээд

босоорой” гэтэл хvv хариуд нь "Цэргүүд хэзээ цэцэрлэгт явж байсан юм”.



-Таван настай Дєлєє хvvгийн аав хайруулын тавган дээр хоол хуураад зогсч байж. Байн, байн очиж хутгаад л байж. Дөлөө харж харж байснаа "Ааваа та юу хайгаад байгаа юм бэ”

-Жаалхүү уйлж байгаад больчихож.
Аав нь: -Миний хүү, сайн байна, уйлахаа больдог гэтэл хvv "Хэн уйлахаа больсон юм бэ? Амарч байхад чинь”

-Хашааны хаалга нүдэв. Аав нь хүүдээ: - Гадаа гудамжны хог цэвэрлэ гээд байх шиг байна. Аавыгаа асуувал байхгүй гэж хэлээрэй гэв. Хүү гүйж гараад хашааны гадна байгаа хүнийг гэртээ дагуулаад орж иржээ. Үнэхээр л гадаа гарч цэвэрлэгээгээ хийгээрэй гэж хэлээд гараад явсан аж. Аав нь: Намайг байхгүй гэж хэл гэж байхад яагаад дагуулаад ороод ирэв гээд уурлахад нь хүү "Танай гэрт том хүн байна уу гэхээр нь, аав байхгүй том хүн байгаа гэхэд орж уулзана гээд байсан шүү дээ” гэжээ.

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

2.

-Нэг эр далдыг харагч руу утасдаж байна гэнэ.

-Би тантай уулзах цаг авах гэсэн юм аа... Хэдийд гэнэ ээ, маргааш л... Юу яг одоо хүрч ирэхгүй бол маргааш хөлөө хугалчихаад ирж чадахаа байчих нь гэнээ... Хэн? Би юу?... Яанаа очихоос яг одоо...

***

-Алдарт илбэчин Дэвид Копперфильд Монголын гаалийн ажилтантай ууж байна гэнэ. Нэлээд халсны дараа илбэчин эр:

-Би чамд нэг илбэ үзүүлэх үү? гэлээ.
-Тэг л дээ.

-Тээр тэнд том вагон зогсож байгааг харж байна уу?
-Харж байна.

-Хоопп.....ингээд л вагон байхгүй болчихож байгаа юм даа...

-Тэгвэл би ч гэсэн чамд илбэ үзүүлэх үү?
-За тэг.

-Тээр тэнд самар ачсан цуваа зогсож байгааг харж байна уу?
-Харж байна.

-Тэгвэл хооппл /тамгаа гаргаж үлээгээд декларац бөглөв/ ингээд л наад самар чинь малын тэжээл болж байгаа юм даа...

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

3.

Казакууд НАТО-д дайн зарлажээ. НАТО-гийн генерал, казакууд дээр ирэв.

-Танай генерал хаана байна?
Нэгэн аксакал дээр аваачив. Генерал:

-Танай арми хэдэн цэрэгтэй юм?
-Хоёр, гурван зуун хүн бий...

-Өвгөн минь, та сонс, манай арми 5 сая хүнтэй...
-Тийм үү.. одоо тэгээд тэр олон хүнийг чинь хаана оршуулдаг билээ дээ...

***

Шорон. Нэг камерт байгаа хоёр хоригдлын нэг нь байцаагдаад орж ирэв. Нөгөөдөө:

-Сидоров, чамд шинэ жилийн мэнд хүргэе!
-Юун шинэ жил, одоо чинь 6 cap шүү дээ.

-Мөрдөн байцаагч чамд нэг жил нэмсэн гэнэ ээ...

***

Сөнөсөн онгоцны хар хайрцгийг олов. Хамгийн сүүлийн бичлэг:

-... за нэг хийчих... идэн тат.. ар нь түүз...

***

-Хувийн компаний захирал:
-Таныг ажлаас халсан.

-Халсан гэнэ ээ? Уг нь боолыг зардаг баймаар юм?.

***
Ноүтбүүкийг шалан дээр битгий орхиж бай. Хадам ээжүүд хил гэж бодоод дээр нь гараад зогсчихдог юм.

***

Гэрийн эзэгтэй зочинд:

-Та хундага архи уух уу, аяга кофе уух уу?
-Мм-ммм... аяга архи ууя.

***

-Иван Хан хүү хаачихна вэ?
-Тал руу явна аа. Хаан аав маань талд очоод нум сум харваарай гэж зарлиг буулгасан.

-Тэгээд?
-Тэгээд сум буусан газар нь очиход надтай суух эхнэр байх юм гэнэ лээ.

-Тэгвэл илдээр яах нь вэ?
-Би гэрлэмээргүй байна.

***

Мэргэн хүн: -Та 50 нас хүртлээ жаахан мөнгөний гачигдалтай амьдрах юм байна.
-Тэгээд дараа нь?

-Тэгээд дасчих юм байна.

***

-Хүндэт зорчигчид оо, манай нисэх онгоцны багийн хамт олон та бүхэнд тавтай сайхан аялахыг хүсэж эхний хундгаа тогтоож байна...

***

Нүдний эмч: -Энэ ямар үсэг байна?

Эр: -Мэдэхгүй.

-Таны хараа их муу байна.
-Чи бичиг үсэггүй хүнийг бага доромжлоорой.

***

Нэг эр морин тэргээр  тосгонд түлээ авчрав: -Хүмүүс ээ, би уулнаас түлээ авчирлаа!!!
Морь эргэж харан ууртайгаар:

-Чи юу, би юу?

***

Профессор, нэг оюутанд:

-Чи битгий хичээл үймүүлээд бай, тийм сүрхий юм бол энд гарч ирээд хичээл заагаадах.
Оюутан самбарын өмнө гарч ирээд:

-Өнөөдрийн хичээл дууслаа, тарж болно, гэлээ.

***

Хоёр согтуу: -Хоёр архины нэг нь хуурамч байдаг гэж үнэн шүү. Эхний нэг шилийг зүв зүгээр уучихаад байхад хоёр дахийг нь уучихаар л хордож үхчих гээд...

-Харин тийм ээ, заримдаа болохоор эхнийх нь уух гэж бөөн юм болж байхад хоёр дахийг нь уухад зүв зүгээр орчихдог...

***

Мэдээ: -Намын байр шатаж байна. Бусад нам эвсэл хөдөлгөөнүүд чадах ядахаараа тусалж байна... мод чулуугаар... бензин тосоор...


***

Нэгэн эр Бурханд мөргөнө:

-Бурхан минь, би Очирбатын Дашбалбарт хичнээн хайртай байлаа... Та нэг л өдөр аваад явчихсан...

-Бурхан минь, би Мэндийн Зэнээд хичнээн хайртай байлаа, та нэг л өдөр аваад явчихсан...

-Бурхан минь, би Жанлавын Наранцацралтад хичнээн хайртай байлаа, та бас нэг л өдөр яваад явчихсан...

-Бурхан минь, би одоо энэ олигархуудад хичнээн хайртай гээч... баярлалаа.

***

Еврей Хохол хоёр эр цөлд явна. Еврей эр цүнх дүүрэн алттай, Хохол эр цүнх дүүрэн гахайн өөхтэй. Еврей эр өлсөв. Хохолд:

-Хоёулаа зах дээр байгаа юм шиг наймаалцах уу?
-Тэгье.

-Нэг зүсэм өөх ямар үнэтэй юм?

-Нэг цүнх алт!
-Юу? Чи галзуураа юу?

-За за, тэгвэл өөр лангуунаас ав...

***

Хуримын анхны шөнө эхнэр нөхөр хоёр орондоо оров. Нөхөр:

-Эхлээд жаахан өвдөнө тэгээд л зүгээр болчихно за юу...

Эхнэр ерөөсөө өвдөхгүй байв... Эхнэр:

-Хэзээ өвдөх юм? Нөхөр ууртайгаар: -Би одоохон дуусгачихаад хамар дундуур чинь гөвшөөд өгье өө.

***

-Сайн уу, чи яагаад утсаа авахгүй байсан юм?
-Жорлонд л байхгүй юу.

-Бүтэн 7 хоног уу???

***

-Вовка, шинэ сургуульд ямар байна даа?
-Муухай байна, хүүхдээс хуулж ч болохгүй.

-Багш нар нь хатуу юм уу?
-Үгүй ээ, сурагч нар нь тэнэг.

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

4.

-Хүүхдүүд хаанаас бий болдог вэ?

-Өрөвтас шувуу зууж авчирдаг юм.

-Тэд чинь тарган хүүхдүүдийг дийлэхгүй шүү дээ.
-Тарган хүүхдүүдийг тас шувуу авчирдаг юм.

***

-Энийг идээд үз дээ.
-Ваа .. ваа яг баасшиг.. надах чинь юу юм?
-Чи яг зөв таасан ш дээ.

***

Багш:
-Вовка, чи хаачаад ирэв?
-Энэ номны 257 хуудсыг үз.

Багш:
-257 дугаар хуудас нь алга байна ш дээ.
-Одоо хаачаад ирснийг ойлгов уу?

***

Монголын Цагаан сарын үеэр хамгийн их гүйлгээтэй байсан хоёр барааг нэрлэж байна.

1.Хог хийдэг уут

2.Уутанд хийдэг хог.

***

Эхнэр нөхөр хоёр хэрэлдэнэ.
Эхнэр: -Тэгэх юм бол би хөршийн залуу Колькатай унтсан.
-Тэгэж ярих юм бол би ч унтсан!

***

Их хурлын гишүүд вагоноор явж байгаад аваарт оржээ. Ойролцоох нутгийн хүмүүс морь мотоцикльтэй давхин ирэв....
Засгийн газрын төлөөлөгчид, аврах албаныхан ирэхэд нутгийн иргэд, бүх гишүүдийг оршуулаад дуусаж байв. Төлөөлөгчид:

-Нэг ч амьд гишүүн үлдээгүй юм уу?

Ардууд:
-Зарим нэг нь, би амьд байна ш дээ л гээд хэлээд байсан л даа, гэхдээ тэд ямар үнэн хэлдэг биш !!!

***

Нэг эр сех шоопт орж ирэн худалдагч хүүхнээс:
-Резинен хүүхэн ямар үнэтэй байна?
-150 ногооноос дээш.

-Пээ, арай хямд байхгүй юм уу?
-Намайг 100- гаар авахгүй юу... /шивнэв/

***

-Чи эхнэрээ араар нь тавьдаг уу?
-Өөр хэнийгээ араар нь тавих вэ дээ...

***

Нэг туулай голын эргээр явж байтал нэг загас давалгаанд туугдсаар элсэн дээр үлдчихэв. Загас:

-Туулай, туулай, би алтан загас байна, чи намайг усанд буцаагаад тавиад өгөөч, би чиний ямар ч хамаагүй нэг хүслийг биелүүлье.
-Надад чамаас хүсэх юм алга аа, гээд усанд нь тавьчихав.

Алтан загас:

-Хүслээ хэлээч дээ?
-Надад чамаас хүсэх юм алга аа гэж байна шүү. /уурлав/

-Ээ, хүсчих л дээ?
-Үгүй гээд байхад чинь, үхэж далд орооч!

***

Шөнө дунд хаалга цохив. Нөхөр нойрмоглон хаалгаа нээвэл нэг эр:

-Намайг түлхээд өгөөч, гэв.

Эр уурлан хаалга хааж өрөөндөө орж ирвэл, эхнэр нь:

-Чи яасан хүн чанаргүй юм бэ, ноднин зун манай машиныг асахгүй байхад хэдэн хүмүүс түрж өгч асааж тус болж байсан биз дээ...

Нөхөр хувцсаа өмсөн гадаа гарвал нөгөө эр:

-Өө ашгүй та гараад ирэв үү, би энд савлуур дээр байна, сайн түлхээд өгөөрэй гэх дуу сонсогдлоо.

***

Оюутны гуанзны хаалга дээрх бичиг: "-Хана дагуулан асгалан талхны хогийг идэж болохгүй, жоомны хортой"

***

Оюутан англи хэлний шалгалт өгч байна. Асуултанд дуржигнатал хариулав. Багш:

-Та сая хятадаар ярьчих юм.

-Өө яана аа, өчигдөр орой харанхуйд хятад хэлний сурах бичиг аваад уншчихаж...

***

-Хайрлах гэдэг үгийг ирээдүй цагт хувирга!
-Гэр бүл болох.

***

Багш:
-Маргааш хүний тархины бүтэц гэдэг сэдэв үзнэ. Хүүхэд бүр алх цүүц авчраарай.

***

-Аав аа,Ленин багшийн "Сур сур бас дахин сур" гэж мэргэн үг шүү.
-Тийм ээ, чи яагаад тэгэж бодов?

-Би дараа жил 5 дугаар ангидаа дахиад суух болсон.

***

-Цагаан хоолтонгууд амьтанд хайртай юм бол яагаад тэдний иддэг өвс ногоог идээд байгаа юм?



>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

5.

Топ 5 худал хэллэг

1. Яг очиж явна 2. Би уурлаагүй ээ 3. Турнаа 4. Дахиж хэнийг ч ингэж хайрлахгүй 5. Дахиж ёстой алкахол хэрэглэхгүй  хахаха....


>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

6.

Далан худалчийн дүү /Улс төрийн шог/


Надад хайрласан олон түмний минь алдар гэвэл намрын бороог санагдуулсан МАНАН нэртэй.

Үүх түүхээ үнэнээр нь дэлгэвэл өвгөчүүл санах бол уу? Далаар нь тавьдаг Далан худалч Бэлэн Сэнгийн Даруулгагүй амтай төрсөн дүүгийн өмдөө чирсэн өргөмөл ганц хүү нь би байна. Далан жил төр барьсан ах намтай Далай их баялагаа хувааж идэх гэж Далдуур хэлэлцэж тохирсон нууц амлалтаа биелүүлж Давахгүй гэсэн даваагаараа давж яваа Ардчилал гэж сайхан нэртэй дүүг нь Авилгал гэдэг шилэн гуурсанд задалж Ах намтай нь "эвцэлдүүлэн” төрүүлсэн Алтан амтай мөнгөн бөгстэй МАНАН гэж би байна.

Намайг та нар нугасгүй худалч гэдгийг намтар түүхийг минь сонсоод мэдэх байлгүй. Өргөмөл эцэг минь өтөлж яваа тугжруу хэдий ч нас суухын хирээр намба суудаггүй найгүй худалч нэг өвгөн бий.  Ардын хувьсгаалыг импортолж авчраад, ард түмнээ гадаад дотоодын эзэрхэг харгисуудаас чөлөөлөөд, ардын засаг, ардын нам гэдгийг байгуулаад аагтай явсан үе бий. Хаан эзнээ болохоор гамингаас чөлөөлнө гэж мэхлээд, хар феодалуудаа болохоор шинэ улс байгуулна гэж хулхидан, Хатанбаатарыг гуйж, богдын хас тамгыг нь даруулсан тусламжын бичгээ улаан оросод өгч урваж шарважээ. Гамин, барон гээд гамшигт нэрвэгдсэн орноо гал усны гашуун зовлонгоос аврахын тулд арлын наран битгий хэл алс холын америкаас аврал хүсэхэд ч бэлэн байлаа.

Нам нийлж сэм хуйвалдахын тулд намтар түүхийг нь хэлэлтгүй мэдэх Далан худалч бэлэн Сэнгийн төрсөн дүү далай даян дархан худалч Монгол Ардын Намыг молиго үмхүүлэхээр Хүрээний хэдэн зартай худалч нарыг хөлслөн авч үүсгэжээ. Үнэндээ хэдэн худалч нөхөд нийлж байгаад Молигодох Нам байгуулжээ. Дэм тус болсон улаантан нөхдийнх нь дэлхийн хөдөлмөрчдийн их удирдагч сахалтай сартваахь нь Лээүнэн гэдэг нэртэй. Орчлонд олон худалч нар төрсөн л дөө. Тэгэхдээ түүн шиг "мэргэн” худалч Будда, Мухаммед, Есүс нараас хойш төрөөгүй юм.

Эхний гурван худалч нь хүн орчлонд төрөхдөө бурханы тааллаар төрж, бурхны хилэнг төрүүлсэнийхээ шанд эдлэх ёстой зовлон нүглээ үүрч, буян хийж бурханд үнэнчээр сүсэглэн итгэсэний эцэст хойд насандаа "жаргана” гэж номлодог. Сайхан л тууна шүү дээ. Ядуу төрсөн бол ядуугаараа дуусах юм шиг... Ядуу төрөөд баян болохыг алийг тэр гэх вэ. Хэн гар хөдөлнө, хэн бодно сэтгэнэ тэр хүн л "хүн” шиг амьдардаг биз дээ. ”Гар хөдөлбөл ам хөдөлнө” гээд бэлэн сайхан будааны зүйр үг байж л байна.

Хий хоосон сүсэг бишрэлээр хорвоог дэмий өнгөрөөхөөр ганцхан удаа амьдарна шүү гэж бодоод гар шамлан дайрвал болохгүй бүтэхгүй юм гэж нэгээхэн бээр ч үгүй билээ. Хойд нас гэж байдаг ч юмуу хэн мэдлээ. Зовсоны эцэст жаргадаг "диваажин” гэдэг амралтын газар байдаг уу? Хэн харсан юм бэ? Хэн тэнд очиж "тансагласан” юм бэ? Үзсэн харсан хүн байна уу? Хэлээд өгөөч...Үнэндээ ийм л байна шүү дээ.  Баталсан нэг ч азтай нүгэлтэн алга. Харин Лээүнэн багш хойд насандаа биш энэ насандаа жаргалтай амьдрах "үлгэр”-ийг зохиожээ. Эхлээд социализм гэдгийг дараа нь коммунизм гэдгийг байгуулаад "амар сайхандаа жаргах” байлаа. Гэтэл гай газар дороос гахай модон дороос гэгчээр гайтай хөөтэй нэг нөхөр гарч ирээд "Өөрчлөн байгуулалт, ил тод байдал” гэж хамаагүй ярьж болдоггүй харшилтай үлгэр яриад "сөнөөчихөв”-өө.

Лээүнэний зохиосон үлгэрээр бол хүн бүр тэгш эрхтэй, ардчилсан сонгуультай, сурч боловсрох эрх чөлөөгөөр бүрэн хангагдаж,  коммунизмын гэгээн ялалтанд хүрч чадвал хүүхэд хөгшидгүй, эр эмгүй, хар шаргүй "аз жаргал”-аар цалгиж, амжилт бүтээлээр ундрах байв. Дэлгүүрт бүх юм үнэгүй. Хэрэгтэй зүйлээ хэрэгцээнийхээ хирээр авч өмсөж эдэлнэ, идэж ууна. Гэвч амны хишиг дутлаа. Хэн хэзээ байхдаа дэлгүүрт ороод үнэгүй хувцас авч өмсөөд, гуанзанд ороод үнэгүй хоол идээд байдаг байсан юм бэ? Хүрээний Буянтын гуанзанд хэргэм зэрэгтэй хүн орсон ч хэдэн янчаан ширээн дээр нь шидээд гарна биз дээ.

МАН Молигддог Анхны Нөхдүүд -ынхан ч есөн гудамжны хоолны газруудаар зоосоо төлж эрүүгээ хөдөлгөдөг байлаа. Ширээ тойроод хэдэн нөхөд ясан савхаар пүнтүүз мушгиж байхдаа яавал хэдүүлээ гуанзанд үнэгүй хоол идэх вэ гэж бие биенээсээ асууж шалгаана...   Хувьсгал ялж, Монгол оронд социализм гэдэг лайтай зүйлийг барьж байгуулан эхэлсэн цагаас дарга нар үнэхээр өөрсдийн гуанзанд "үнэгүй” цохидог байв. Гэрэлт коммунизмын "туршлагын туулай” болсон цагаасаа Монгол Ардын Нам маань цаг үеэ даган нэрээ өөрчилж байлаа. Нэг үе Монголын Алуурчдын Нам болчихсон хойд насанд жаргуулна гээд тэнэгтдэг шар орхимжтонгуудаа хуйгаар нь хүрээгээр нь цааш нь харуулав.

Монгол Ардыг Хэлмэгдүүлэгчдийн Нам болчихсон нэг нэгийгээ дайсан гэж баахан алж талав. Монгол Ардыг Хулхиддаг Нам болж, шинэчлэлт өөрчлөлт гэж ярьсан нэг хэсэг нөхдийг нутаг заан цөлж, гавъяа байгуулжээ. Дараа нь Монголын Ардуудыг Хөөргөх нам болж, одон медалиар үерлэв. Монголын Ард түмнийг Хөгжөөх Нам болж, урлагын тоглолт, уран уншлагаар дайллаа. Монгол Ардуудаа Хоргодуулах Нам болж , бэлгийн хорооллын нэгэн загварын есөн давхар байшингуудаар ижилсэв.  Монгол Ардаа Хөгжүүлэх Нам болдогын даваан дээр Горьдбаасаа гэдэг нөхөр гарч ирээд коммунизм гэдэг үлэмж биетэй үлгэрийн мангасыг уруу нь харуулж орхив. Ингээд дууссан даа...

Монгол Ардын Хувьсгалт Нам маань Морьтон Ардын Хувь нийлүүлсэн Нам болж ч үзлээ. Толгойлогчоосоо авахуулаад "хиа”-гаа хүртэл "манлай уяач” болцгоолоо. Мөнхийн Ашгаа Хэрэгжүүлэгчдийн ч Нам болж үзсэн. Засгийн эрх мэдлийг барьж байгаа цагт тэд хамгийн хүчирхэг гэдэгтээ ч итгэдэг байсан. Тэгтэл бас нэг шидэл гараад  ирсэн... Ардчилсан Нам гэдэг айхтар бяцхан чөтгөр гарч ирээд ар шилэн дээр нь асчихаад амийг нь "авах” шахлаа. Хамаг бузар булхайгий нь уудалж, халуун чихээс нь татаж, нүүр хийх газаргүй болтол нүглийг нь гаргаж тавив. Ичих булчирхайтай сан бол ичиж үхмээр...

Тэгтэл Монгол Ардын Худалч Нам маань өчүүхэн ч нүүр улайсангүй. Ширэн нүүрлээд ширдэг царайлаад гүрийчихлээ. Монгол Ардын Хувирагч Нам болж, жигтэйхэн ариун дүрийг үзүүлж, ичих нүүрээ элгэндээ наасан Энхбаяр гэгч Монгол улсын дархан аварга худалчынхаа үед Монгол Ардын Хувилгаан нам болж, бурхан шашны сургаал ярин цагаандаа гарч Монголын Авилгачдын Хөрөнгөжих Нам боллоо. Дараа нь сонгууль боллоо. Хувааж идэхийн төлөө хуулиараа баталгаажуулсан ах нам, дүү ардчилсан намтайгаа нийлж, МАНАН гэдэг мангасыг өлгийдөж аваад, маханд дуртай ард түмнээ мэхэлж эхэллээ. Салаавчаа нууж байгаад, сая саяар нь мөнгө тараана гэж сайрхаж цээжээ дэлдлээ. Голоор нь хувааж идэхэд гол нь харласан ард түмнээ эх орны хишиг гэж энхрийлж хуурав.

Таван толгойн хувьцаа гэж таавар хишиг түгээв. Ард түмнээ хуурах гэж адилсан нэгдсэн МАНАН гадаадын идэмхий акулуудад аль байдагаа "алдаад” ирэхээрээ ард түмнийхээ өмнө аргагүй үнэнч болох гэж сонгууль ойртох сургаар сониноо буугаад тарцгаав. Өглөөний манан нарны гэрэлд алгуурхан сарних мэт ах дүү хоёр худалчийн байгуулсан МАНАН  нэртэй маргаантай төр мансууран алга боллоо. Уул нь хоёр худалч нийлээд, хулхин дээр цэцэг "ургуулж” байтал Далан худалчдыг шалгаруулах бүх ард түмний улстөрийн үзлэг, сонгууль нэртэй шоу кампанит ажил эхэлж, хэн нь илүү дархан худалчаа шалгаруулах улаан хивсний ёслол ойртов.

Ерөнхийлөгч нарыг дархан аварга гэвэл улсын аварга худалчууд нь ерөнхий сайдууд юм. Түүний дараа төрийн тамга барьсан сайдууд арслан, гарьд, заан, начингаараа эрэмбэлэгдэнэ. Худалч хүний "нээрэн” олон гэдэг. Хувирахгүй "залдаг” тэднийг дууриасаар хүн бүгд "нээрээ” гэж ярьдаг боллоо. "Нээрээ, Доржийн "шинэ” авгай төрж гэнэ” " Нээрээ, хүү юү, нээрээ охин уу?” "Нээрээ охин төрсөн гэнэ” гэж ярьцгаана. Худлаа гэсэн юм шиг "нээрээ” гэж ярина. Худлаа ярихыг сонссоор байгаад өөрийнхөө худлаа яриагүйг ойлгуулах гэсэн аятай "нээрээ” гэж нэмэлт үг хэлнэ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн удахгүй сонгууль болж байгааг сануулан ярьж байна. "Нээрээ арван найман насанд хүрсэн Монгол улсын иргэд сонгуульд оролцох эрхтэй. Нээрээ, сонгох сонгогдох эрхтэй” гэж. Худлаа гэсэн хүн байхгүй биз дээ. Заавал "нээрээ” гэх ямар шаардлага байна?...

Харин цаг уурчид "Нээрээ, бороогүй” гэвэл өөр шүү дээ... "Далан худалчдын үгэнд итгэх үү эс итгэх үү гэдэг чухал цаг үед ард түмэн тулж ирлээ. Дахиад гэнэдэх үү, далаараа цэвэр тавиулах уу гэдгийг далай лам мэдэхгүй. Гагцхүү бидний гал халуун сэтгэл, эх орноо гэх эрхэм зорилго л мэднэ. Худалч хүний ярианаас хүн залхдагын адил бид бас хамрын дор ганцаараа хагархайтай юм шиг "халуун эх оронч сэтгэл” гаргаж "халамж хайр, алт мөнгө” амласан "харийн доншуучид” шиг сэтгэлтэй луйварчингуудаас "хагацах” цаг боллоо.

Эвий минь, хөөрхий минь, "эрдэм”-тэй юм гэж амны "фигур”-тэй болгоноос адис авдаг цаг дууслаа. Зуун жил болсон ч зууралдсаар байх уу, зуурыг бодож аргацаасаар байх уу гэдгээ шийдэх үе ирлээ. Далан худалчийн үлгэрт итгэдэг ард түмэн биднээс өөр бий гэжүү? Далан зургаан худалчыг сонгодог ард түмэн энэ хорвоод биднээс өөр байна уу? Бид чинь худлаа ярьж, хулгай хийхийг цээрлэдэг ард түмэн шүү дээ. Бэрдүүдийг зайлуулж, бэлэн амтнуудыг хөөж, энэ Монголын төлөө эс ширхэгээ зориулж чадах, худлаа ярьдаггүй, хуурч мэхэлдэггүй, хулгай хийх хумс хуруугүй жинхэнэ ард түмний "төлөөлөгч”-ийг ирэх сонгуулиар сонгоцгооё.

Далан худалч шиг "даврах” юм бол ямар ч нам байгаад бидэнд хэрэггүй. МАН ч тэр АН ч тэр, манан буданд манийгаа мансуурлын байдалд байлгах хүсэлтэй бол тонил цаашаа гэж тодоос тод хэлье. Хэрэв худал үлгэрт итгэдэг нэгэн байх юм бол хорьдугаар зууны хорин нэгэн оноос хойшихыг бүү мартаарай гэж захья. Зуун жилийн өмнө эсгий гэртээ үнэгчилж унтсан хүү зуун жилийн дараа бахь байдагаараа унтаж байвал Далан худалчийн үлгэрт дэндүү итгэжээ гэж бодъё...

Худалч нарыг "сэгсэрч” хаяад улс гэрээ сэргээе. Харин дараагийн "хүмүүс”-ээ Бэлэн Сэнгэ шиг бэлэн амтай, хоосон гуя байлгахгүйн төлөө хамтарцгаая. Үнэн худлын хооронд дөрвөн жил хангалттай шүү хүмүүс ээ... Бүү зуун дамжиж худалч нарыг "бүүвээл”-ээрэй...


>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>


7........

-Чи юм л бол миний, миний гэж өмчилж байх юм. Бидний юм гэж ярьж сураач!

-Эхнээр, бидний сахлын машин хаана байна.


>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>


8.

Онигоо +16

Улаан малгайт эмээ дээрээ очих гээл ойд явж байтал ах дүү 33 баатартай таарч гэнэ.

ах дүү 33 баатар: хаа хүрч явна ?

улаан малгайт: эмээлүүгээ явжына

33 баатар: чамаас амархан юм асууя хариулж чадвал зүгээр явуулая эс хариулваас бид чамайг *үчиндэх болно гэж гэнэ.

ойд хөл доогуур ургадаг улаан жимс юу вэ гэтэл

улаан малгайт: помидор гэтэл ах дүү 33 баатар яаж ч бодсон биш гээл *үчиндэж гарлаа

33 дахь баатар: улаан малгайта чи мэдэж л байгаашдээ тэр жимсийг ахиад нэг зөв хэлэх гээд үздээ г.ээр эхлээд э.гээр төгсдөг шдэ зөв хэлвэл чамайг явууллаа гэтэл

улаан малгайт: үгүй помидор бол помидооор

 

Урд цагт шилийн сайн эрс байсан бол одоо цагт шилний сайн эрс байх болжээ

 

Хүүхнүүдийн яриа

-Яанаа чи үсээ засуулчихсан юм уу? Ёстой гоё харагдаж байна ш дээ.

-Нээрээ юу? Гэхдээ сая толинд харсан чинь арай л биш ч юм шиг харагдаад. Арай хэтэрхий буржийлгачихсан байгаа биз?

-Яг ш дээ. Харин ч ёстой гоё харагдаж байна. Би ч гэсэн яг чинийх шиг засалт хийлгэдэг юм билүү гэж бодож байсан ч дэндүү дугариг царайтай болохоор зохихгүй гээд болчисон л доо.

-Яг л дугариг ш дээ. Чинийх шиг царайнд ямар ч моодны засалт хийлгэсэн ёстой тас зохино. Би гэхдээ моодны засалт хийлгэе гэхээр хүзүү дэндүү ил гарчих гээд байгаа юмаа.

-Юу гэсэн үг вэ? Би л чинийх шиг хүзүүтэй байсан бол ёстой гоё. Ядаж энэ том мөр хүмүүсийн нүдэнд тусаад байхгүй зүгээр байхгүй юу?

-Хачин юм ярих юм. Чам шиг мөртэй болохын төлөө чихээ огтлоод өгчихсөн ч чадах хүүхнүүдийг би мэднэ. Чамд даашинз ямар гоё зохьдог гээ. Тэгэхэд хажууд нь чи миний гарыг хар л даа. Ийм богинохон. Чинийх шиг өргөн мөртэй байсан бол ямар хувцас сонгох вэ гэж толгойгоо гашилгахгүй сайхан байхгүй юу?

-За худлаа хүн явуулаад л. Тэгсэн тэгээгүй эрчүүд чиний араас унан тусан, үхчих гээд гүйцгээгээд байдаг ш дээ.

- За за би хоцрох нь, дараа уулзъя.



Эрчүүдийн яриа

 

- Хэдэн хялгасаа хусуулчаа юу?

- Өө тий

 Манай найз надад ярьж байна.

Мань чинь өчигдөр Маралаа /найз охин/ дээр очсон чинь хоёулаа салцан гэдэг байнашдээ гэв. Би :- Айн, худлаа байлгүй дээ, чи тэгээд юу гэв гэтэл тэр: - чи тэгээд хэлж мэлчиж болношд

 

Шатахуун түгээгүүр дээр нэг одой эр бяцхан тэрэгтэйгээ тавьж хүрээд: -Шүлс бензин, дусал масло авъя гэжээ. Түгээгч: -Дугуйгаа хийлүүлэх үү? Унгаад өгье гэжээ.

 

Вовка. Чи том болоод ямар мэргэжилтэй болох вэ?

- Архитектор болно.

- Яагаад?

- Єєртєє байшин барина.

- Ямар?

- Дугуй байшин барина. Булангууд намайг бvр залхааж гvйцлээ.

 

Түмэн хүслэн хотхонд 3 өрөө байр авбал таньд тавгийн идээ хэвийн боов бэлэглэнэ гэнэ үүү...

 

 

-Өдөр нь намайг дарга тооцож байснаас нь бага орлого орууллаа гэж загнасан.

-Орой нь эхнэр хэрэгцээнээс нь бага мөнгө авчирж өглөө гэж эрүүний шөл уулгасан.

-Өглөө хармааны мөнгө бага өглөө гэж хүүхдүүд маань надад гомдсон.

-Одоо өөрийгөө дүүжлээд үхчихсэн хойно ч гэсэн чөтгөрүүд төлөвлөгөөнөөс хэтэрсэн хүн орж ирлээ, тогоонд багтахгүй гээд толгой эргэтэл загнаад байх юм.

 

 

Нэгэн бүлт эрээс найз нь юу хийж амарсан тухайд асуусанд бүлт эр:

- Найз нь өчигдөр анд гараад буга намнаадаа!

- Пөөх тэгээд яасан?

- Тэгээд найз нь нэг гуяыг нь огтолж аваад мөрлөөд!

Яг энэ үед утас дуугарчээ, хэсэг хугацааны дараа эргэж ирснээ:

- Би юу гэж зогслоо?

- Нэг гуяыг нь мөрлөөд гэсэнд!

- Аа тэгээд найз нь үүр цайтал балбасан, сайхан хүүхэн байсан шүү гэжээ.



>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

9.

Зах дээр /шог өгүүллэг/

Би сурвалжлах ажлаар зах дээр очив. Согтоод уначихсан архичин, золбин нохой, халаас ухахыг санаархагчид,

лангуу дүүрэн бараа өрсөн наймаачид, нааш цааш хөлхөх худалдан авагчид. Эхлээд жижиг бараа зардаг эмэгтэйтэй уулзав.

-Сайн байна уу? Би "Наран тойрог” сонины сурвалжлагч гэж өөрийгөө танилцуулаад, -Наймаа ямар байна даа гэв.
-Муу муу, муухай дээр улцан нэмэр гэж юу ч гүйхгүй байхад татвар түрээс нэхээд. Татвар түрээсийн нь өндрийг яана аа хэмээгээд бохь хивж зогсов.

-Нэр хэн билээ? гэвэл,
-Нэр үү? Тэр харин нууц гэж байна. Залуу сурвалжлагч надтай тоглож маяглах нь уу хэмээн санаад нүүр лүү нь харвал үнэнээсээ хэлж байгаа нь илт байв. Сурвалжилга буух эзэнтэй буцах мөртэй байх ёстой байдаг. Тэгтэл нэрээ хэлдэггүй.

-Зургий чинь авч болох уу?
-Яамай ш дээ. Нэргүй хүний зураг гэж байх уу гээд зургаа татуулсангүй.

Дараа нь гадуур хувцас зардаг өндөр бор залуу дээр очив.

-Үйлчилгээ явуулах нөхцөл бололцоо хэр байна даа?
-Харж байгаа биз дээ. Нар салхинаас халхлах юм байна уу? Алга. Өвөл, зунгүй цементэн дээр. Өвчний үүр болж гүйцэх нь. Насны аагаар л өнөө маргаашийг өнгөрүүлж байна. Захынханд хүнийг бодох сэтгэл гэж байх биш, мөнгө л хурааж байвал болох нь тэр хэмээн шуудхан авч гарлаа.

-Таны нэр хэн бэ?
-Тэр харин нууц гэж түрүүчийн эмэгтэйн адил нэрээ хэлэхээс татгалзав. Алтан хошуу өргөлөө гэж дарамталдаг байх нь гэж бодоод,

-Нэрээр чинь дарамталдаг байхнээ гэв.
-Яг тийм. Хэл ам хийлээ гэж зогсож байгаа газраас минь хөөнө. Сайн мат, сайхан газраа оч гэж ашигтай мээстнээс минь хөөчихдөг юм. Хүн их явдаг мээстэн дээр зогсох гэж байцаагч нарт хэдэн бор юм атгуулж байж энэ газрыг чинь олж авдаг байхгүй юу. Тэгэхээр алдаж болох уу даа гэж байна.

Цаашлаад би гутал зардаг махлаг шар авгайтай уулзлаа.

-Гутал зардаг хүн олон уу?
-Олоон олон.

-Гутлаа урд хөршөөс зөөдөг үү?
-Мэдээж .

-Хэлбэрийг нь алдагдуулахгүй авч ирэх хэцүү байх даа?
-Хэцүү хэцүү. Аль хэцүүг тоочиж барахав.

-Олон хэцүүгийнхээ заримаас хэлэхгүй юу?
-Анхны хэцүү гаалийн босго. Албан ба албан бус татварт нураад өгнө. Нэг байцаагч нь ирж шалгасан болчихоод баахан мөнгө нэхнэ. Дараа нь нэг нь ирнэ. Энэ тэр шалтгаар мөн л мөнгө саах гэнэ. Хав шиг даган бондогонож, хамгийн нүднээс далд арав тавыг атгуулна. Арай зөөлөрнө. Арав тав гэдэг тоог арав хорин мянга гэж санана уу? Огт үгүй. Хэдэн зуун мянга гэсэн үг. Хэлэхэд ч аймаар байгаа биз. Арвихан шиг бараатай бол сая саяыг саана. Сайхан биш байгаа биз… гэхчилэн тууж өглөө.

Задгай авч өгдөг эгч байна даа гэж олзуурхаад нэрийг нь хэлүүлэх гэсэн боловч тэр гэнэдсэнгүй. Ийнхүү баахан нэргүй мэдээлэл цуглуулж аваад урам муутайхан энэ тэр бараа сонирхон зах дундуур жаал тэнэлээ. Хэн нэгэн нэрээр минь тэгэхдээ бүр сургуульд байх үеийн минь хочоор дуудав. Эргэн харвал "ангийн маань хүүхэд” Цээгий. Бүтэн нэр нь Цэцэгдэлгэр. Амар мэндээ мэдэлцэж, ахуй амьдрал, ангийнхныхаа тухай баахан бурлаа бидэн хоёр. Лангууныхаа араас хугас шилтэй архи гарган ирж намайг дайлав.

-Үгүй чи чинь гэтэл,
-Тиймээ би архичин болчихсон юм биш. Хөлдөж үхэхгүйн тулд өдөрт зуу татахаас аргагүй байдаг юм гэв.

-За тэрч яахав. Бизнесийн чинь ажил хэр байна? Ядарч зүдэрч байна уу? Хүсэлт санал юу байна? Ямар бэрхшээл байна? гэхчлэн ар араас нь давхцуулан асуулт тавилаа би.

Цэцэгдэлгэр маань миний асуултад нэг ч хариулт өгсөнгүй. Аль болох асуултаас минь бултаж яриагаа өөр зүг ангийнхан, аймаг сум, таньдаг хүмүүс, сурч байсан үеийнхээ найз нөхөд рүү шилжүүлж байлаа. Тиймээ надад ямар ч хариулт өгсөнгүй. Яагаад гэвэл би түүний нэрийг нь мэдэх учраас ажээ.
www.T1771.Tk

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

10.

Чадлаа /Хошин өгүүллэг/

Газрын дарга царайгаа барайлган,



-Үгүй, би зөвшөөрч чадахгүй, надад тийм эрх хаана байна! хэмээн хашгирлаа.

Яаж ч гуйж гувшаад зорьсон хэрэг нь бүтээгүйд урам нь хугарсан гурван ажилтан өрөөнөөс гарлаа. Тэгтэл эдгээр хүмүүстэй зөрж нарийн бичгийн дарга бүcгүй орж ирээд даргадаа дугтуйтай бичиг өгөв. Дарга түүнийг нь алгуур нээн үзсэнээ суудал дээрээ өндөсхийгээд баяртайгаар урт амьcгал авч,

-Тфу! Энэ өдрийг ингэж нэг үздэг юм байжээ! Алив, саяын гардаг хүнийг буцаагаад дуудаатах гэж захиргаадлаа. Нарийн бичиг ухасхийн гарч бөөн хүн дугаарлаж буй үүдний өрөөнөөс холдож амжаагүй гурвыг эргүүлэн дуудав.

-За тэгэхээр, танд орон сууц хэрэгтэй юм биз дээ гэж эхний ажилтнаас дарга асуулаа.
-Дарга минь үгүй ядахдаа нэг ч болсон айлын сууц өгч үз. Би бүгдийг нь ч болсон оруулаад аргацааж байя. Ээ дээ дарга минь ...

-Юуны чинь нэг айл! Цувуулаад байхын хэрэг юу байна. Дөрвүүлэнд нь өгье. Залуу улсыг дэмжих хэрэгтэй. Сууц нь байна, хэрэгцээ нь байна! Тус тусад нь сууц олгоё. Гүйцээ!

Хоёр дахь хүн зориг муутайхан,
-Миний гаргасан төслийг эхний шатанд туршилтын җурмаар ч атугай үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг Та зөвшөөрөөч гэж бувтнан хэллээ.
-Шинэ санаачлагыг тэгж дарагдуулж таарахгүй ээ. Үйлдвэрийн бүх хэсгүүдэд нэвтрүүл гэсэн чиглэл өгье. Шинээс айх юм бол нэг дороо л дэйхэцнэ гэсэн үг! Орлогч даргатай уулзах уу гэнэ ээ?

Хэрэггүй, хэрэггүй шууд мастертай ярь, осол эндэл гарахгүй л бол хамаа алга гэхийг сонсоод, гурав дахь ажилтан итгэл муутайхан,
-Мастертай та яриад өгвөл сайн байна. Тэр л осол гарах вий гээд байгаа юм.

-Түүнтэй юуг нь ярьдаг юм бэ. Би түүнийг ажлаас нь халъя. Оронд нь таныг томиллоо. Манайд тань шиг байгууллагынхаа төлөө сэтгэл зовдог хүн л хэрэгтэй байна.

Баяраа багтааж ядсан ажилтнууд нь даргадаа мэхэлзэж талархсаар гарцгаав.

Тэднийг гарч амжаагүй байхад нарийн бичгийн дарга бүсгүй,
-Вадим Петрович та юу болчихоод байгаа юм бэ. Би бүүр учрыг чинь олохоо байлаа. Та урьд нь хэзээ ийм байлаа даа.
Дарга ширээнийхээ араас ухасхийн босч индрийн араас үг хэлэх мэт өгүүлсэн нь,

-Би хорин жил энэ суудал дээр суулаа. Тэгэхдээ нэг ч удаа бие даан шийдвэр гаргаж байсангүй. Эцсийн хариуцлагаас айхгүй юу даа! Ямар ч гэсэн шийдвэр гаргах цагаа хүлээж чадлаа. Намайг маргааш тэтгэвэрт гаргах болж гэнэ, чадлаа даа!

Өнгөрсөн бүх цагийнхаа төлөө өнөөдөр бүгдийг шийдчихье. Маргааш бол өөр хүн ирнэ. Цаана чинь хэн хэн байна, бүгдийг дараалаар нь оруул! Бүгдээрэнд нь гарын үсэг зурж, зөвшөөрөл өгч, хийе гэсэн ажилд нь тавья гайгүй! Амьдралынхаа талыг хөл гар хүлээтэй өнгөрөөлөө. Тал өдөр чөлөөтэй, хэнээс ч айлгүй ажиллаадахъя. Эр хүн хүлээж чадлаа даа!

Александр Каневский www.T1771.Tk

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

11.

Хэрвээ Кристиано Рональдо хөлөө, Женифер Лопезийн бөгсөнд гэмтээчих юм бол даатгалын компаний төлөх мөнгө

Анголын жилийн төсвөөс их мөнгө гаргах гэнэ.

***

Бирд:
-Залуу чиний нэг хүслийг биелүүлье. Мөнгө ухаан хайр гурвын алийг нь авах вэ?

Залуу ухааныг нь авчээ.

Бирд:

-За би чиний хүслийг биелүүллээ, одоо чи маш их ухаантай болсон, хэлэх юм юу байна?

-Мөнгийг нь л авдаг байж…

Элсэн цөлд хэдэн cap амьдарсан эр ярьж байна:

-Эхний cap өөрөө өөртэйгөө л ярьдаг юм… хоёр дахь сараас гүрвэлтэй ярьдаг болно доо… гурав дахь сараас нь гүрвэлийнхээ яриаг сонсоод л хэвтчихнэ шүү дээ…

***

00-доторх бичиг: "Сойзоор цэвэрлэ” Дор нь бичсэн байна: "Цаасаар арчиж болох уу, сойз өвтгөөд байна?”

***

Нэгэн байгууллагын даргын тойрон хүрээлэгчид даргатайгаа архи ууж сууцгана. Нэг нь даргадаа тост өргөж байна:

-Сидор Петрович, Мадонна шиг сайхан нууц амрагтай болох болтугай.

Петрович: -Баярлалаа… /дотроо хэлнэ: -гэхдээ 25 настай!!!/

***

Насанд хүрсэн охин Өвлийн өвгөнд захиа бичиж сууна:

-Өвөө, би ноднин жил танд найз залуу захисан юм аа. Та энэ жил энэ залуугаа буцааж аваарай, за?

***

Нөхөр:

-Пээ, чи чинь хэнээсээ ийм зузаан захиа аваа вэ?

Эхнэр:
-Костромад байдаг манай найз хүүхэн Светагаас.

-Өө тийм үү, тэгээд юу гэсэн байна?

-Ээлжийн амралтаараа ирж 3 хоног надтай юм ярьж хононо гэнэ ээ.

-Тэгээд удахгүй ирэх гэж байж юун зузаан захиа явуулдаг юм бэ дээ?

-Харин тийм ээ, ярьж амжихгүй байж магадгүй гээд хагасыг нь захиагаар явуулж байгаа гэнэ ээ…

***

-Ламтаан, хүмүүс хаана хамгийн их Бурханд хамгийн их залбирдаг вэ?

-Мэдээж сүмд.

-Үгүй ээ, онгоцонд. Онгоц дуу цахилгаантай үүлэн дундуур явахаар л бүгд дүнгэнэтэл номлол уншиж Бурханд залбирдаг юм билээ, би стюардес хүн мэдэлгүй яахав.

***

Пугачева, Галкин руу уйтгартай ширтэнэ… Галкин:

-Хайрт минь чи яагаад над руу ийм гунигтай ширтэнэ вэ?

-Максим… чи хөгшрөөд байна аа… хөгшрөөд байна.

***

-Эртний грекүүдийг хаа таарсан газраа хонодог байсан гэх.

-Чи яаж мэдэж байгаа юм?

-Орныхоо даавууг нөмрөөд явдаг хүмүүс чинь…

-Та шүхрээр яаж байгаа юм?

-Борооноос хамгаалж байгаа юм.

-Дэлгүүр дотор борооноос айдаг хүнийг анх удаа л үзлээ.

-Би огтхон ч айгаагүй! Шүхэртэй юм чинь!

***

Бүх шатны англи хэлний багш нараас шалгалт авч байна:

-За та нар, улс төрийн зорилготой үнийн хөөрөгдөл инфляцийн өсөлтөнд нөлөөлөв, гэдэг өгүүлбэрийг орчуулаадах.

Дунд сургуулийн багш:

-Бид, хүүхдүүдтэй тийм юм юу гэж ярих вэ дээ.

Хэлний курсын багш:

-Манайх англи хэлний сургалт явуулдаг болохоос эдийн засгийн хичээл заадаггүй.

Дээд сургуулийн багш:

-Боловсролын систем улс төрөөс ангид байдаг юм аа…

***

Театраас эхнэр нөхөр хоёр гарч явна. Эхнэр нөхрийг загнана:

-Тэнэг, өлгүүрийн хүнд цайны мөнгөнд 100 рубль өгөөд байхдаа яахав дээ.

-Чи намайг юу өмсөөд явж байгааг хар даа.



>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>


12.

Made in china

Нэг залуу элсэн цөлд хатаж үхэх гээд явж байгаад нэг дэнлүү олжээ. Дэнлүүг илтэл нэг бирд гараад иржээ 3 хүслийг чинь биелүүлье гэсэнд залуу элсэн цөлийг

далай болгоодох эд хөрөнгө, эрх мэдлийг өг гэсээр 3 хүсэл нь биелжээ. Тэгээд далай ширтэн тамхи татаад сууж байтал хамаг ус нь ширгэж бүх юм нь алга болж гэнээ.

Тэгээд дэнлүүгээ дахиад илэх гээд автал дэнлүү нь дээр MADE IN CHINA гэсэн байжээ.



>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

13.

Шинэчлэл /Шог өгүүллэг/

Байгууллагын дарга шинээр томилогдож ирүүтээ Горбачеваас илүү "Шинэчлэлт” хийлээ.

Бүтцийн өөрчлөлт нэрээр орон тооны дөчин ажилтан, ажилчидаас хорь гаруйг "бурхны цээрлэл” үзүүлж,ажилгүйчүүдийн эгнээнд "гэнэт халагдсан”-ы мөнгөн тэтгэмжээр "халамжлан” илгээв.Энэ байгууллагын тулгын чулууг тавилцсан ахмад ажилтан "Үндсэн хөрөнгө” хочтой нягтлан Дулмаа гуай доголон нулимсаа унагаасаар ажлаа хүлээлгэн өгөхөд "Өндөр ээж” кино шиг өөрийн эрхгүй өрөвдөлтэй харагдаж билээ.Насандаа "суух” болсон хэдий ч толгой гэж "комьпютер” хөгшин.Байгууллагын санхүү тооцоо,”хар данс” хамаг сайн муу бүгдийг цээжээрээ мэднэ.Аягүй бол дор подволд хэдэн хулгана амьдардагыг ч мэдэх хүн дээ...Дэд дарга,нарийн бичигтэйгээ,санхүүгийн хэлтсийн хоёр нягтлан бодогч,төсөв төлөвлөгөөний хэлтсийн нэг ажилтан,программын инженер хоёр,үүдний гурван сахиул өвгөн,манаач, үйлчлэгч тус бүр хоёр,орчуулагч,зөөгч,гаражын  засварчин,ажилчдын автобусны жолооч,туслах тогооч,аж ахуйн ачигч,туслах аж ахуйн малчин,малын эмч,байгууллагын амралтын газрын зохион байгуулагч тус бүр нэжгээд хүн энэ байгууллагын хоол "хороох” хэрэггүй болов.Санхүүгийн хэлтэс,төсвийн хэлтэстэй нэгдэж нэг ахлах мэргэжилтэн түүнийг толгойлно.Ерөнхийнүүдийг бүгдийг нь "тэтгэвэрт” гаргаж орон тоо хэмнэв..Бүгд  интернет дээр программаа зохиож ажиллах үүргийг дарга өгөв.Даргын жолооч өдрийн цагаар жижүүр хийнэ.Шөнийн манааны оронд цагдаагийн дохиололын албыг холболоо.Албан хаагчдыг англи хэлний сургалтанд хамааруулж,өрөө бүрийг сүүлийн үеийн комьпютерээр тоноглов.

Дөрвөн цэвэрлэгчээс нас залуу, гунхсан, нуруу туруугаараа шалгарч үлдсэн хоёр залуухан үйлчлэгч "тал” өдөр "хийдэг” байсан ажлаа "бүтэн” өдөрт амжуулах гэж хөлсөө урсган,”хов” ярьж суудаг жижиг өрөөндөө орж,хүйтэн цай "залгих” завгүй болов.Тэдэнд шал угаадаг цахилгаан машин,сүүлийн үеийн автомат тоос сорогч авч өгсөн тул программын инженерүүдээс ганцаар торойн "үлдсэн” миний бие хоёр үйлчлэгчийг "техник”-ээ ажиллуулж чадахгүй "гацвал” очиж тусалдаг” засварчны ажил” нэмэгдлээ.Мөн даргын жолоочийн "жижүүрийн” ажилд тусалж,камер дурангын жигд ажиллагааг шалгаж,бичлэгийг хянах зэрэг олон "даалгавартай” болсон тул танилцаад далан хоёр цаг болж байгаа хайрт хонгор бүсгүйдээ "мэйссаж” бичих завгүй "азгүй амраг” болов.”Завтай” үедээ интернетээр "мөнгө олох” ажлаа орхиж,худалдааны төвийн хамгаалалтын албаны ажилтан шиг камерын дэлгэц ширтэн,байгууллагын хаалгаар хэн орж гарч байгаа,гараажын механик гарааждаа гадны тэрэг оруулсан үгүйг хянаж,даргад илтгэдэг "лут том” үүрэг хүлээлээ.Ерөөсөө миний "камеран” нүдэнд өртдөггүй нэг ч ажилтан,албан хаагч, ажилчин байхгүй тул даргын сиймхийг ашиглаад гадуур гарч хувийн ажлаа зохицуулдаг үл бүтэх "этгээдүүд” надад "авилгал” өгөх гэж ар өврөөр гүйлдээд, сохорсон биш завшив гэдэг шиг хайрт бүсгүйнхээ утсыг хүссэн цагт нь"цэнэглээд” өгөх "бэл бэнчин” тасрахгүй.Миний бичлэгийг устгаарай гээд хүүхнүүд нь "хөөрхөн” инээгээд,харчуул нь элэгсэгээр мөр алгадаад алга болно. Механик засварчны ажлаа өөрөө гардаж хийхийн зэрэгцээ ажилчдын автобусыг барина.Сантехникийн слесарь цахилгаанчны  "үүрэг” давхар гүйцэтгэнэ.Бас ачиж буулгах хамаг ажилд "зарцлаг”-дана.Зөөгч,туслах ажилчингүй болсон тогооч хамаг ажлаа нуруундаа үүрсэндээ тэр үү "сайн уу” гэхэд дуугарах ч үгүй болсон байна лээ.Зуу гаруй хилийн жинтэй бүдүүн авгай байсан юм.

Ганцаараа ажилладаг болсоноос хойш зөндөө туржээ.”Та ямар их тураа вэ?Турах эм ууж байна уу?” гэж асуугаад санхүүгийн тасгийн Гомбо золтой л хоолны "порц”-оороо "хэлмэгдэх” шахсангүй.Аж ахуйн даамал "бөгшөө” Данзан гуай туслах аж ахуй,амралтын газар,контор,агуулах дөрвийнхөө дунд гүйсээр байгаад бүр "бөглөрч” үхэх нь ээ.Арга ядахадаа тамхиа "хаятал” хуучнаасаа илүү бөгшиж ханиалгах ажээ.Туслах аж ахуйд нэг малчны орон тоо хассан учир адуучин Дондог гахай "хариулах” шинэ мэргэжилтэй болов.Ногоочин өвөрмонгол Улаантуяа  тахиа "тэжээх” шинэ албатай болжээ.Амралтын сахиул өдрөөр байгууллагын хонийг хариулна.Хэрэгцээ гарвал туслах аж ахуйн тракторыг барьж,аж ахуйн даамал Данзанд хань бараа болно.Амралтын эмч Цэцгээ туслах аж ахуйн хээлтүүлгийн ажлыг давхар хариуцана.Манай байгууллагад хүн бүр хоёроос гурван хүний ажлыг давхар хийх болсон ч төсөв мөнгө хэмнэж байгаа болохоор шагнал урамшил гэж байхаа больсон.Байгууллагын ойн баяраар гучин таван жил ажилласан "үндсэн хөрөнгө” Дулмаа гуайд яамны баярын бичиг,байгууллагын талархалын хуудас,хоолны халуун сав,нэг ширхэг сарнай цэцэг өгсөн юм.Аж ахуйн даамал Данзан гуайд бараг "барааны саван” өгөөгүй байх.Өгсөн ч байж магадгүй.Гоё чамин хайрцагтай,саван шиг үнэртэй зүйлийг сахлын нэг удаагийн хутгатай өгсөнийг санаж байна.Харин дарга өөрөө "Алтан гадас” одон авч,байгууллагын амралтанд хамт олноороо нэг өдөр үнэгүй амарч,шарсан тахианы мах дундаа хувааж идсэн билээ.

Хорин хүний дунд хоёр шил "Хараа” архи,таван литр айраг гаргалаа.Аманд ч үгүй хамарт ч айраг дуусчихаад байхад ахиж авчрах уу гэхийн оронд гэдсээ цүрийтэл айраг уулаа гээд дарга гүзээгээ дарсаныг яана.Уусан аяга нь архины нэг муу хятад жижигхэн шаазан тагш шүү.Пийжүүг харин ходоодны хирээр уулаа...Ийм л нарийндаа хатсан "дарга” юм бол уу гэж бодож байтал "Авилгалтай тэмцэх газар”-аас дуудаад аваад явсан чинь хөөрхий биднээс "харамлаад” байсан болохоос өөрөөсөө "харамлаагүй” байсан юм билээ.Байгууллагын "хөрөнгөөр” парлемантад суудалтай нэг намд "хандив” өргөчихсөн байжээ.Тэгээд "дээлээ нөмрөөд” явсан.Удсан ч үгүй "шинэ” дарга ирлээ.Хууль бусаар халагдсан гээд хуучин ажилчидаа буцааж авсан төдийгүй нэмж арваас илүү хүний орон тоо бөөндөв..Гараажын механик дээр гараажын дарга,хоёр засварчин,гурван жолооч нэмэгдэв.Хувийн машины засварын газар шиг тэнд байнга даргын танил, найз нөхдийн машин тэргийг засна.Шөнө болохоор гадны баахан машин тавьчихна.Сантехникч маань "хос” мэргэжлээ орхиод цахилгаанчин,салхивчын засварчин гэдэг "хос” найзтай болоод өрөөндөө "очкоов” тоглоод тамхи баагиулдаг ажилтай.Тогооч, туслах болон зөөгчөө загнаад дуу шуу орчихсон "Сайн уу” гээд хүн бүртэй мэндлээд сүйд.Таван үйлчлэгчтэй болсон тул үйлчлэгч нарын өрөөнд "сүүлийн үеийн мэдээ” байнга "дүнгэнээс”-тэй,зөгийн үүр шиг шуугилдана.

Одон медальтай жижүүр өвгөчүүл дээр шөнийн ээлжийн манаач гээд шартсан царайтай муушигчин гарууд нэмэгджээ.Туслах аж ахуйд баруун аймгаас ирсэн баахан айлыг малчин ногоочноор авч ам бүл нэмэв.Зоотехникч,агрономич,малын эмч мэргэжилтэн тэдний дунд байдаг гэсэн.Амралтын газар хамгаалагч,үйлчлэгч,зохион байгуулагч нэмж авсан сурагтай.Буруу дуулаагүй бол шүдний эмчтэй ч болсон яриа дуулдлаа.Санхүүгийн алба хүн нь ихэдсэн тул "үндсэн хөрөнгө” Дулмаа гуай "зөвлөх” мэргэжилтэн болов.Төсвийн албанд ерөнхий эдийн засагч,ахлах эдийн засагч,төсвийн эдийн засагчид,туслах ажилтан,бичээч зэрэг албан тушаал хуваарилав.Байгууллагын дэд даргаас гадна даргын туслагч гэсэн албан тушаал нарийн бичгийн даргаас тусдаа бий боллоо.Манаач жижүүрүүдийг удирдсан харуул хамгаалалтын дарга болон камер дуран хариуцсан нэг бондгор хүү шинээр ирэв.Аж ахуйн даамал Данзан гуай "арын алба-ы дарга болж "дархлагдав”.Ачааны жижиг солонгос машин унана.Ачигч гээд дор хаяхад аймгийн начин байхаар хоёр булиа залуу дагуулна.Нярав гээд "хуруугаараа” тоо боддог цыган шиг навсгар стилийн банзал цамц өмсдөг хүүхнээр "бараа бологчдын”-хоо тоог нэмжээ.Морьтны хишиг явганд гэгчээр дөнгөж сургууль төгсөж ирсэн программын мэргэжилтэн хоёр "шинэкоов”-доо би ахлах мэргэжилтэн болж "томор”-лоо.

Гэвч ажил бол ажил байдаг хойно нөгөө хоёрыгоо ажлын цагаар "чат”-луулахгүй гэж хөөрхөн"муур хулгана”-дана...Засгийн "мөнгө”-ийг шинэ дарга баруун солгойгүй "цацах” нь "галзуу сармагчин”-г "мөнгөний нярав” болгосон мэт.Одон медалийн "хур” үерлэж,манай байгууллагад данстай бүхэн "энгэрээ” цоолов.”Үндсэн хөрөнгө” Дулмаа гуай санхүүгийн гавъяат ажилтан боллоо.Түүнд гурван өрөө байр,ногооны нэг га газраар урамшуулав.Даамал Данзан гуай худалдааны гавъяат ажилтан болж,Хаймер жипээр байлуулав.Би хүртэл "тэргүүний ажилтан” цол тэмдэг,Хайнань аралд гурав хоног амрах эрхийн бичгээр шагнуулж,хоёр туслахаараа гэртээ "үүрүүлж” ирлээ.Манай байгууллагад "шинэ” ирсэн дарга бүрийн хийдэг "шинэчлэл” заримдаа зөв ч юм шиг,буруу ч юм шиг...Мань юугаа мэдэх билээ.Ажлаасаа хусуулчихалгүй амьгүй албат болоод гүйж явбал боллоо.Томилж явуулж байгаа төр засаг нь л "төлөөлөгч”-өө мэдэх байх даа...Амралтын өдөр болгон ажилчидаа амралтандаа үнэгүй амраадаг "шинэ” дарга маань хараажийн "Ардчилсан нам”-ын л хүн бололтой.Суудлаасаа "огцрох” үедээ "байгууллагын хөрөнгө шамшигдуулсан” гэдэг "нэр”-нээс суга үсэрч чаддаг бол уу яадаг бол?... Яг ингэхэд "авилгалтай тэмцэх газрын дарга” одоо аль намын хүн байнаа?Ардчилсан хүчнийх үү,Ху намынх уу?Таах гэж оролдсон нь дээр үү,тааваар нь түүнийг орхисон нь дээр үү?...Үгүй бол тагнуулын байгууллагаар "шалгуулсан” нь дээр үү,сэтгэцийн эмнэлэгт "дуудлага” өгсөн нь онох уу?...Төр барьсан намуудын "томилолт” төөрөлдсөн дарга нарт минь ээлтэй байгаасай...

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>





Category: Онигоо | Views: 3588 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024