+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » November » 12 » Шинжлэх ухаан:: 2012 онд дэлхий төгсөх эсэх тухай таамаглалуудын учир
6:18 PM
Шинжлэх ухаан:: 2012 онд дэлхий төгсөх эсэх тухай таамаглалуудын учир

Шинжлэх ухаан::

 2012 онд дэлхий төгсөх эсэх тухай таамаглалуудын учир



Маяа үндэстний 5125 жилийн урт хугацааны цаг тоолол 2012 оны 12 дугаар сарын 21-нд дуусах болсонтой холбогдуулан одон орончид, судлаачид 2012 онд то­хиох нарны систем, од эрхисийн хө­дөлгөөнтэй холбон дэлхийд то­хиолдох янз бүрийн үзэгдлийн ту­хай харилцан адилгүй таамаглал   дэв­шүүлээд удаж  байна. Нэг хэсэг нь маяачууд энэ өдөр дэлхий сүй­рэх учир тооллоо дуусгасан гэж байхад нөгөө хэсэг нь энэ үед орчин үеийн тех­ник хэрэгсэл тэд­ний олон зууны турш бүтээх хуга­цааг хоромхон зуур гүйцэтгэх тул цаашид үргэлж­лүү­лэх шаард­ла­га­гүй болсныг урьд­чи­­лан харсан гэж үзэцгээж бай­на. Маяа үндэстэн бол МЭ III зуунаас  IХ зуун хүртэл Төв Америк буюу одоо­гийн Мексикт төвлөрөн тогтож бай­сан тухайн үед аварга том пи­рамид байгуулахаас эхлээд нар, сар, од эрхисийн хө­дөл­­гөөнийг на­рийн тооцож хүн төрөлхтний түү­хэнд одоо хүртэл бүтээгээгүй олон мянган жилийн цаг тооны бичгийг бий болгосон  өндөр соёл иргэн­шилд хүрсэн үндэстэнд тоо­цог­дож байв. Маяа үндэстэн үгүй болсон хэдий ч тэдний угсааны долоон сая гаруй хүн Мек­сик, Гондруас, Гватемал, Перу зэрэг оронд амьдарч байна. Одон орны техник хэрэгсэл, шинж­лэх ухаан хөг­жөө­гүй тэр үед ийм гайхамшигтай урт хугацааны цаг тооны бичиг бүтээ­сэн явдал оньсого хэвээр үлдэж орчин үеийн одон орончид энэ  нууцыг тайла­ха­хыг оролдсоор өдий хүрэв. Нийт Маяа үндэстэн  тийм урт хугацааны цаг тооны бичгийг зохиосон нь тухайн үед асар өндөр соёл ир­гэн­шилд хүрсэн үндэстэн байсныг но­толж байгаа юм. Гэвч тэд яагаад мө­хөх болов, юуны учир тоол­лоо 2012 оны өвлийн туйл болох өдөр  дуусгах болсон талаар элдэв таамаглал, нотолгоо гарч ирсээр удаж байна.

Эртний маяачуудын  Мек­си­кийн Табаскод сийлж үлдээ­сэн Тор­тугуеро дахь он тооллын хөшөө маяа судлаачдын анхаар­лыг маш их татаж  байгаа юм. Үүнийг манай эриний 600-800 зууны үед бүтээсэн хэмээн үзэж байгаа бөгөөд түүн дээр 80 хэсэг сийл­сэн хотгор дээр 80 өгүүл­бэр, хэллэгийг бичсэний до­тор нэлээд нь 2012 онтой хол­боо­той гэж  судлаачид  үзэж байна. Тэд үүнийг сүсэг бишрэлтэй холбон тайлбарлаад бурхан энэ урт хуга­цаа­­ны тооллын орчлыг төгс­гөж бай­­­на  гэжээ. Маяачууд 20 жилийн ху­га­цаатай катун гэдэг хуанлитай байв. 

Маяачууд 20 жилийн дав­тамж­тай­гаар 400 жилийн мөчлөгөөр тооцож  МЭӨ 3000, МЭ 2000 гаруй жилийн урт хугацааны тооллыг бүтээсний дотор сүүлчийн 400 жилийг  2012 оны 12 дугаар сарын 21-нд дуусгаж  цаашид үргэлж­лүүлэх­гүйгээр зогсоо­жээ. Маяачууд дэлхийн сүйрлийг урьдчилан зөг­нөж хэлээгүй бо­ловч одон орончид, судлаачид урт хуга­цааны тоол­лыг гэнэт дуусгасан явдлыг тэд  дэл­хийн төгсгөлийг урьд­чилан харсан гэж тайл­бар­лажээ. Гэвч дэлхийд одон орон суд­лалаар тэргүүлэгч АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг 2012 онд дэлхий сүйрэх асуудлыг шинжлэх ухааны барим­тад тулгуурлан ня­цааж байна. Маяачууд үлдээсэн нэлээд олон бичээс түүний  дотор Паленкийн сүм дэх нэгэн бичигт манай дэл­хийн ирээдүйн амьдрал  7000 жил үргэлжлэх тухай дурд­жээ. Бол­гарын их зөнч Ванга   5079 онд дэлхийн өнөөгийн соёлт амьдрал төгсөнө гэж зөгнөн хэлж байв.

Гэвч тэд 2012 онд тохиолдох нар, од эрхисийн хөдөлгөөний тухай янз бүрийн таамаглалуудыг анхааралтай авч үзэх ёстой гэдэг асуудалтай санал нэг байгаагаа илэрхийлжээ.

Тухайлбал зарим Маяа суд­лаач эрдэмтэд Марк Ван Стөүн, Линда Скеле, Дэвид Фрэйд, АНУ-ын Флоридагийн Үндэсний Түү­хийн Музейн Латин Америкийн Урлаг, Археологийн эрдэм шин­жил­гээ­ний ажилтан Сузан Милб­рат нар Маяагийн урт хуга­цааны тоолол дуусаж байгаа нь дэлхий төгсгөл гэж үзэж болохгүй бөгөөд дахин урт хугацааны тоол­­­лын шинэ эрин  эхлэх болно гэж нотлов. Маяачуудын тооллын төгс­гөлийн дараа Шинэ Эрин Үе эхэлнэ гэдэг онол бүр 1975 онд гарч ирсэн бай­на. Мексикийн нууцлаг байдал хэ­мээх номыг зохиогчид тухайлбал Франк Уотерз 2012 оноос хүмүү­сийн ухамсрын зургаа дахь мэдрэ­хүйн шинэ үе эхэлж түүнийг  дэл­хийн ухамсрын шинэ эрин гэж үзжээ. Жоси Аргуеллес,Теренс Конвергенс  нарын "Бүрэлдмэл зөн ба үл үзэгдэх ертөнц" номд 1999 оноос од эрхэсийн хөдөлгөөн хүмүүсийн нийгмийн амьдралд нө­лөөлж шинэлэг оюун санаа бү­рэл­дэн тогтож байгааг дурдав. Зарим судлаачид 2011 онд нарны сорон­зон шуурга, Японд болсон газар хөдлөлтийн гамшиг, бусад байга­лийн үзэгдэл хүмүүсийн оюун санаа, нийгмийн амьдралд нө­лөөлж болохыг Арабын ертөн­цөд өрнөж буй үйл явцтай холбон үзжээ. Шинэ эрин үеийн онол нь 2012 оноос хойш хүмүүсийн оюун санаанд их хувьслыг авчрах бөгөөд  Өрнөдийн соёлын үндсэн чиглэл эргэлзээтэй байдалд орно гэжээ. Энэ үйл явц нь ямар нэг сүйрлийн тухай ярихаас илүү өөр соёл, нийгэм улс төр, оюун санааны их идэвхжлийн тухай баталж байна. 

1987 онд Аргуеллес үүнээс өөр таамаглал дэвшүүлж "Маяа­чуудын хүчин зүйл, технологиос хол зам" хэмээх номдоо 2012 оны 12 дугаар сарын 21-нд дэлхий нь од эрхисийн "Их гэрлийн" дэргэдүүр өнгөрөх үйл явцыг маяачуудын тооллын төгс­гөл­тэй холбон тайл­барлав. Чухам энэ үед тэнгэрийн заадас дээр нарны системийн гариг, одны орд эгнэн байрласнаар дэлхийн сорон­зон оронд өөрчлөлт гарч  дэлхийд байгалийн сүйрэлт үзэгдэл болно гэжээ.1990-ээд оны дунд үеэс  АНУ-ын одон орон судлаач эрдэм­тэн, маяа судлаач Жон Мэ­жор Жен­­кинз 2012 оны 12 сарын 21-нд  нар болон түүний системийн гаригууд зурхайн ордны  нэг төв­шинд эгнэн байрлана гэж нотлоод Аргуел­лестай адилхан таамаглал дэв­шүүл­сэн байна. 

Харин одны орд тэнгэрийн заадаст нэг эгнээнд жагсах явц 26 000 жил тутамд тохиолдох бөгөөд  энэ үзэгдэл 2012 онд болно гэж үзээд маяачууд тооллоо төгсгөсөн гэж Жен­кинз баталж байна. Тэрээр 2012 оны өвлийн туйл сарын байр­лалыг тэнгэрийн заадаст орохыг зааж байна. Женкинз 2012 оны 12 сарын 21-нд одны орд тэнгэрийн заадаст нэг эгнээнд байрлах явд­лыг "Цөмийн аюултай"  бүс гэж үзжээ. Жен­кинз ингэснээр дэлхий тэн­гэрийн заадаст байрлах тоо­сон­­цор­той хар үүл буюу хар нүх маяа­­чуудын хар зам гэгддэг  харан­хуй орчинд одны орд байрласнаар дэлхийн хөдөлгөөн, соронзон оронд өөрчлөлт орно гэж үзэв. 

Дэлхийн  радиус 12 760 км, нарны радиус 1,4 сая км байх тул бусад гаригийн радиусыг харьцуулан харж болно. Бидний одон орны хичээлээр үздэг нарны аймгийн найман гаригийг орчин үеийн одон орны шинжлэх ухаан 12 болсныг зургаар харуулсан бай­на. Нарны зүүн гар талын дөрөв дэх нь манай дэлхий юм. 450 000 жилийн өмнө бий болсон Нибиру гэдэг дэлхийгээс долоо дахин том жижиг нар шиг гариг тэнхлэгээ өөрчилж  дэл­хий рүү ойртож  яваа нь дэлхийн бас нэг сүйрлийн шалтгаан болж ма­гад­гүй гэж Женкинз бас үзжээ. 

Бүр 1995 онд энэ таамаглал гарч Нибиру 2003 онд дэлхийтэй мөргөлдөх буюу ойрхон өнгөрнө гэж зарим одон орончид  нотлохыг оролдож байсан боловч тийм явдал болсонгүй. Гэвч үүнийг бас л 2012 оны 12 сарын 21-нд болно гэж дэлхийн төгсгөлтэй холбон тайлбарласаар байна. Гэвч НАСА үүнийг үгүйсгэж дэлхий дахин дөрвөн тэрбум жилийн настай бөгөөд үүнийг маяачуудын тоолол дуусч байгаа явдалтай холбон тайл­барлаж болохгүйг сануулаад нар­ны системийн гаригууд тэн­гэрийн заадаст эгнэн байрласан ч гэсэн  ямар нэг сүйрэл гарахгүй гэдгийг батлахын зэрэгцээ дэлхийн сорон­зон оронд бага зэрэг өөрч­лөлт гарч болохыг үгүйс­гээгүй бай­на. Ялангуяа хол­бооны хэрэгсэл, ин­тер­нет, цахилгаан эрчим хүчний найд­вартай байдалд анхаарлаа хандуулахыг сануулжээ. Одоо нүдээр харж болох Нибиру гариг дэлхийгээс 6 тэрбум км-ийн зайтай өнгөрнө гэж батлав. Мөн НАСА нарны системийн гариг нэг эгнээнд жагсана гэдгийг батлах буюу ня­цаа­­­гаагүй боловч тийм үзэгдэл бол­сон ч гэсэн дэлхий татах хүч, соронзон оронд өөрчлөлт орж хойд өмнөд туйл эргэх тухай зарим таамаглалыг няцаагаад ийм явдал хэзээ ч гарах боломгүй зүйл бөгөөд 400 000 жилд болно гэж баталдаг боловч ийм явдал ирээдүйн хэдэн мянган жилд тохиолдохгүй гэжээ. Харин нарны соронзон шуурга 11 жилийн давтамжтай болоход бай­га­лийн гамшигт үзэгдэл их гардгийг батлаад ийм идэвхжлийн эрчимтэй үе 2012-2014 онд болно гэжээ.

Маяачуудын тооллын төгсгөл­тэй холбоотойгоор гарч байгаа элдэв таамаглалуудын дотроос хүн төрөлхтөнд айдас төрүүлсэн гам­шигт үзэгдлүүдэд итгэх явдал да­вам­галж байгааг санал асуулгаар тогтоосон байна.Үүнд ОХУ-ын нийслэл Москва хотоос 60 км газарт 60 000 хүн багтах байгуу­ламж, Швейцарьт элитүүд хорго­дох газар барьж байгаа тухай, Бразилийн Рио Де Жанейро хотын захирагч хүн амаа энэ болзошгүй гамшгаас хамгаалах тухай уриалга гаргасан зэрэг олон мэдээ үүнийг баталж байна. Гэвч 2012 оны 12 дугаар сарын 21-нд маяачуудын тоолол дуусах явдлыг хүн төрөлх­төн урьдын адил тайвнаар хүлээн авч хамгийн урт шөнө, хамгийн богино өдрийг уламжлал ёсоор үдэж нар, сарны тоолол цаашид үргэлжилж орчин үеийн одон орон, сансар судлалын шинжлэх ухаанд итгэж хүлээх үлдэж байна.


Англи хэлнээс орчуулсан С.СЭНГЭЭ www.T1771.Tk


Category: Шинжлэх ухаан | Views: 1264 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024