+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » October » 11 » Шинжлэх ухаан:: Зургаан тэрбум жилээс нааш дэлхий сөнөхгүй гэж эрдэмтэд мэдэгдлээ
7:30 PM
Шинжлэх ухаан:: Зургаан тэрбум жилээс нааш дэлхий сөнөхгүй гэж эрдэмтэд мэдэгдлээ

Шинжлэх ухаан::

Зургаан тэрбум жилээс нааш дэлхий сөнөхгүй гэж эрдэмтэд мэдэгдлээ

Маяачуудын он тоо­лол дуусч байгаатай хол­боотойгоор 2012 оны арван­хоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөнө гэсэн яриа гарсан. Мөн од, гариг давхацсанаар гурван шөнө харанхуй болох үеэр 70-80 хэм хүрч хүйтэрч хүн төрөлхт­ний уушги хөлдөнө, наран дээр дэлбэрэлт болно, дэлхийг жижиг гариг ирж мөргөнө гэх мэтийн цуу үгс ч сүүлийн үед нэлээд эрчимтэй тар­хаж байгаа. Энэ талаар Монголын шинжлэх ухаа­ны академийн одон орон, геофизикийн хүрээ­лэн­гийн эрдэмтэд өчиг­дөр мэдээлэл хийлээ. Тэд дэлхий сөнөнө гэсэн гэх ам дажсан яриа хөөрөө ямар ч ор үндэсгүй, зүгээр цуурхал гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Мөн  уг яриаг тарааж байгаа бо­лон үүнээс ашиг олж буй хүмүүстэй хариуцлага тооцох ёстой гэв. Одон орон, геофизик судал­­гааны төвийн захи­рал Ү.Сүх­баа­тар "Урьд өмнө нь ч гэсэн иймэрхүү цуурх­лууд зөндөө гарч байсан. Ийм дэмий юм яриад явдаг хүмүүст нэг онцлог байдаг. Бид ар­ван­­хоёр­дугаар сарын 22-нд өглөө босоод хөөе дэлхий сө­нөх яасан бэ гэхэд тэд "Би хэдэн хоног ном уншаад та на­рыг авар­чих­лаа. Надад баяр­лалаа гэж хэлэх хэрэг­­тэй" гээд хэнэг ч үгүй зогсож байна.

Тэгээд л дахиад нэг үйл явдал болоход уг яриагаа эхэл­дэг" гэсэн юм. Мөн Одон орон геофизикийн хүрээ­лэн­гийн эрдэмтэн на­рийн бичгийн дарга С.Дэм­­бэрэл "Ийм цуур­хлууд ганцхан Монголд га­раад байгаа юм биш. Гадаадад ч бий. Үүний жишээ нь Холливудад хийгдсэн "2012" кино шүү дээ. 200 сая ам.долларын ашиг олсноор нь гадарлаж болно. 2009 онд дэл­хий сөнөх тухай цуурхал хүчтэй гара­хад НАСА-гийн нэг эрдэмтэн шавьдаа "Миний ширээн дээр байгаа календарь арван­хоёр­дугаар сарын 31-нд дуусна. Үүнийг би дэлхий сөнөх цаг хугацаа гэж тайлбарлахгүй бай­гаа биз дээ" гэсэн гэдэг. Он тоолол бол цаг хуга­цааг хэмждэг болохоос байга­лийн үзэгдлийг бий болгодог зүйл биш" гэв.

Одон орон геофизик суд­ла­лын төвийн Нар­ны физикийн секторын эрхлэгч, доктор Д.БАТМӨНХ: 

-Энэ өвөл олон гариг давхацсанаас шалт­гаалж гурав хоног нар га­рах­гүй гэх яриа байна?

-Одон орны хамгийн эн­гийн ойлголтыг мэдэх­гүй хүмүүсийн ярьсан зүйл. Манай дэлхий на­ран талаасаа гурав дахь гариг нь шүү дээ. Хичнээн ч том гариг манай урдуур яаж ч ороод нарнаас ирж байгаа гэрлийг хааж ча­дах­гүй. Өнгөрсөн зур­га­дугаар сард сугар гариг нарны өмнүүр өнгөрсөн. Тэгэхэд сугар гариг сагсан бөм­бөг­ний дээр ганц шар будаа тавьсан юм шиг харагдсан. Ер нь нар хиртэх хугацаа хоёр минут байдаг шүү дээ. Дотор талд байгаа буд, сугар хоёр нарыг хаахад тэр хоёр нарны дэргэд өчүүхэн болохоор бүтэн хаахгүй. Хэрэв сартай нийлээд гурвуулаа дав­хацлаа гэхэд хоёр минут л болно. 

-Наран дээр явагд­сан тэс­рэл­тийн улмаас дэлхийн уур амьсгал өөрчлөгдөх үү? 

-Наран дээр тэсрэлт болоод түүнээс нь шалт­гаалсан соронзон шуур­ганы нөлөөгөөр дэлхийн хэвийн байдал алдаг­дана гэсэн цуурхал гар­сан. Өнөө үед өндөр ча­дал­тай тоног төхөө­рөм­жөөр нарны өчүүхэн тэс­рэл­түүдийг ч бичиж авдаг болсон. Наран дээр 11 жилийн давтамжтай тэс­рэлт болж байдаг. Өнөөд­­рийн байд­лаар нар идэвх­тэй байгаа бо­ловч хүч­тэй тэсрэлт цөө­хөн байна. 1980-аад онд хүч­тэй тэсрэлтүүд олон явагд­даг байсан. Гэвч асар хол тул бидний амьд­­ралд нөлөө­лөхгүй. Тэгээд ч дэлхийн гадуур соронзон мандал, агаар мандал байдаг. Нарнаас ирэх 150 сая км зайд со­рон­зон бүрхүүлийн нө­лөө бий. Энэ бол маш өргөн уудам орон зай шүү дээ. Тиймээс нарны энерги шууд дэлхий рүү ирнэ гэж байхгүй. 

-Манай дэлхий хэ­дэн жилийн настай вэ?

-Ер нь нар 4.5 тэрбум жил маш тогтвортой бай­гаа. Нарыг тэтгэж байгаа гол цөм нь дотроо байгаа. Цаашид нарны аймаг 6-7 тэрбум жил энэ хэвээ­рээ оршино. Нэгэнт тэс­рэлт нь яваад тарчихсан. Өөр өөрийн хурдаар, за­маар хөдөл­гөөн нь жиг­дэр­сэн боло­хоор хүн­дийн төвөөсөө шалт­гаа­лаад хоо­рон­доо мөргөл­дөхийг эрмэлзэх­гүй шүү дээ. 

Одон орон, гео­фи­зикийн су­дал­гаа­ны тө­вийн Газар хөдлөл суд­ла­лын секто­рын эрх­лэгчМ.ӨЛЗИЙБАТ:

-Хүчтэй газар хөдлөлтийн улмаас дэлхий сөнөх боломж бий юу?

-Дэлхий дээрх газар хөдлөлт идэвхтэй болдог газруудад суури­луул­сан ажиглалтын станц олон бий. Өнгөрсөн хэдэн жилийн хуга­цаанд бол­сон газар хөдлөлтүүдээс Чили, Японд болсон нь хамгийн хүчтэй нь юм. Үүнээс илүү хүчтэй газар хөдлөлт болох боломж­гүй гэж үздэг. Тиймээс дэлхийг сөнөө­чих хэм­жээ­ний газар хөдлөлт болохгүй. Хүчтэй газар хөдлөлт болсон газар 250-300 жилийн дараа дахин болдог.  Энэ хуга­цаанд газар доор энергиэ хураа­даг гэсэн үг. Тиймээс нэг зэрэг олон газар хөдлөлт болохгүй. Тэгээд ч хүчтэй газар хөд­лөлт болсон газ­руу­дыг хянаж байдаг учраас дараа­гийн мөчлөг ойр­тох үеэс нь анхааруулна шүү дээ. 

ШУА-ийн Одон орон судлалын хүрээлэн­гийн эрдэм шин­жил­гээний ахлах ажилтан, докторН.ТУНГАЛАГ:

-Дэлхийг жижиг га­риг мөргөнө гэсэн яриа гарсан. Энэ талаар тайл­бар өгөхгүй юу?

-Ер нь нарны аймгийг бү­рэн судлагдсан гэж үзэж болно. Бидэнд мэ­дэг­дээгүй жижиг гариг манай галактикт байхгүй болохоор тийм зүйл бо­ло­хгүй. Гаригуудыг дэл­хийн тойрог замтай давх­цах эсэхийг нь хэдэн жилийн өмнөөс судалдаг. Энэ төрлийн судалгааг дэлхийн бүхий л оронд хийдэг.  

-Өнгөрсөн зур­га­ду­гаар сард сар, нар, сугар гариг нэг шу­га­манд давхац­саны дараа их хүй­тэн өвөлболохын до­хио бол­лоо гэсэн яриа гарсан. Энэ хэр үнэ­ний ортой вэ?

-Хүйтрэх, дулаарах зэрэг цаг уурын үзэгдэл нь агаар мандлын доод давхаргад болж байгаа зүйл шүү дээ. Үүнд гадны гаригийн нөлөө байхгүй. Сарны түлхэлт, татал­таар далайн түрлэг явагддаг. Хүмүүс үүнтэй холбоотойгоор гадны нөлөөлөлтэй байдаг гэж бодоод байх шиг байна. Сар да­лайд нөлөөлөл үзүүлдгээс өөр гадны нөлөө дэлхийн дотоодод байхгүй. Сугар гаригийн урдуур сар явж өнгөрсөн үзэгдэл өмнө нь 2004 онд болж байсан. Сар ямар нэг гаригийн урдуур орж дэлхийтэй давхцах нь зарим жилд хоёр удаа ч тохиодог жирийн үзэгдэл юм.

Ж.БАЯРСАЙХАН  www.T1771.Tk



Category: Шинжлэх ухаан | Views: 944 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024