Соёл урлаг::
Женнифер Лопесын ээж түүнийг Каспер Смартаас хүүхэдтэй болохыг зөвшөөрөхгүй43 настай Женнифер Лопес, 25 настай бүжигчин залуу Каспер Смарт нарын
дотно харьцаа 2011 оны аравдугаар сард эхэлсэн билээ. Хүмүүс тэднийг
удахгүй болов уу гэж бодож байтал залуу амраг нь дуучин бүсгүйн дэргэд
хачиг шиг наалдчихаад салж өгөх бодолгүй байгаа бололтой.
Тиймээс
тэдний эргэн тойронд удахгүй тэр хоёрыг хүүхэдтэй болно гэсэн яриа
хүртэл гарчээ. Лопес өмнө нь Марк Энтонитой сууж байхдаа Макс, Эмма
нэртэй ихэр хүүхэд төрүүлсэн билээ. Залуу бүжигчин хүүхдүүдтэй нь арга
эвээ олсон бол тэдний эмээ буюу Женниферын ээжтэй хэл амаа ололцож
чадаагүй гэнэ.
Смарт дуучин бүсгүйд хандан хүүхэдтэй болох санал
тавьсан аж. Харин нас өндөр болсон дуучин бүсгүй эргэлзэж байгаа
бололтой. Тэгэнгүүт Смарт нөөц хувилбарыг санал болгожээ. Тэрбээр Мексик
улстай дотно харилцаатай байдаг тул тэндээс хүүхэд үрчилж авахыг хүссэн
байна.
Харин дуучин бүсгүйн ээж Гвадалупе үүний эсрэг байгаа
юм. Тэрээр тэдний нас дэндүү зөрүүтэй байдагт дургүйцдэг бөгөөд дээр нь
ийм мэдээ сонсоод ихэд уурлажээ. Дэлхийн шоу бизнесийн хамгийн баян
эмэгтэйчүүдийн нэг Лопесын ээж охин нь бүжигчин залуугийн үгэнд орох юм
бол хөлийг нь хуга цохино гэдгээ амласан гэнэ.