+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » May » 10 » Сонин хачин: Амьтны хүрээлэнгийн түүхэнд дуулиан дэгдээсэн “оргодлууд”
10:24 PM
Сонин хачин: Амьтны хүрээлэнгийн түүхэнд дуулиан дэгдээсэн “оргодлууд”

Сонин хачин:

Амьтны хүрээлэнгийн түүхэнд дуулиан дэгдээсэн "оргодлууд”

"Тайм” сэтгүүл энэ сарын дугаартаа янз бүрийн арга залиар зоо паркаас оргон зугтсан дэггүй "этгээд”-үүдийн тухай тусгай нүүр гаргаж мэдээлжээ. Эдгээр "оргодлуудын” хаанахын хэн гэгч болохыг зураг хөрөгтэй нь танилцуулж байна. Амьтны хүрээлэнгийн дөрвөлжин торонд нэгэн насаа барсан тэдгээр амьтад эрх чөлөөг хүсэн оргон зугтахдаа олон адал явдалтай учирсан нь сонирхол татав. Дашрамд дурдахад, гадныхан амьтдыг нэрлэхдээ эмд нь хөөрхөн хүүхний нэр, эрд нь сайн эрсийн нэрийг өгчихдөг аж. Монголчууд бидэн шиг өнгө зүс, зан араншин, галбир төрхийг нь харж байгаад хоч нэр өгдөггүй бололтой.

ХАМБОЛЬТ ОЦОН ШУВУУ ХААНААС БАРИГДАВ

Дэлхий дахины анхаарлыг татсан 10 "оргодлын” эхний нөхөр бол Хамбольт оцон шувуу юм. Энэ шувуу Токио дахь "Тэнгисийн амьдрал” хэмээх зоо паркт байсан байна. "Тэнгисийн амьдрал” парк нь далайн амьтдыг бодитоор нь үзэхээр очдог жуулчдын чуулган болсон газар. Азийнхан төдийгүй бусад тивийн олон мянган жуулчид чухам тийш л зүглэдэг юм. Саяхан тус зоо паркийн ажилчид ихэд сонин имэйл хүлээн авчээ. Тэрхүү цахим захидал дахь хавсаргасан зургаас зоо паркийнхаа Хамбольт гэгч "залуу эрийн” нэгэн голд таатай нь аргагүй сэлж явааг харжээ.

Үүнийг харсан паркийнхан түргэн авч, бүх дэгдээхэйгээ тоолж үзвээс 135-аас яах аргагүй нэг нь дутаж. Дэгдээхэйнүүд үзэсгэлэнгийн үеэр байнга л ийш тийш холхин тэнэж байдаг зуршилтай. Оцон шувуу нисдэггүй ч өөрөөсөө хоёр дахин өндөр хадан ханыг даван зугтаасаар ойролцоох голд очсон бололтой. Зоо паркийн удирдлагууд "хар пиджак, цагаан цамцат залууг” мэргэжлийн бус хүмүүс барих оролдлого хийхийг хатуу хоригложээ. Харин эрх чөлөөтэй зугаалж явсан "сайн эрийг” эцэж ядраад эрэг дээр унтахаар гарч ирэхэд нь мэргэжлийн хүмүүс хурдан сэлэгчидтэй хамтран барьж авсан байна.

"ОНЦ НОЦТОЙ ОРГОДОЛ” ЕГИПЕТИЙН КОБРАГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

Америкчууд зэрлэг амьтдыг элдэн хөөсөөр барьж байгааг гаргадаг телевизийн сувгуудыг үзэх дуртай гэнэ. Ялангуяа зебра буюу эрээн тахь, сармагчин зэргийг хөөх явцад хөгтэй явдлууд их тохиолдож тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүсийн авхаалж самбаа, ур чадварыг сорьж буйг үзүүлдэг учраас энэ чиглэлийн телевизийн нэвтрүүлгүүд үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг аж. Харин энэ удаа "Ноцтой аюул гаргаж болзошгүй хорт могой амьтны хүрээлэнгээс оргосон” тухай хүмүүст мэдээлжээ. Энэ мэдээлэл Нью-Йорк хотынхныг ихэд цочирдуулсан байна. Хүн болон амьтанд аюул учруулах энэ "оргодлыг” эрэн сурвалжилж байгааг гуравдугаар сарын 26-ны өдөр бүхий л мэдээллийн хэрэгслээр нийтэд цацжээ. Нью-Йорк хотод зохиогдож байсан "Дэлхийн хэвлээр явагч амьтад”-ын том үзэсгэлэн дээр Египетийн хорт кобра буюу бидний нэрлэдгээр наж могойг алдсанаа албан ёсоор зарлаж, аюул дагуулж мэдэх энэ явдлыг утсан холбоо, и-мэйл, фэйсбүүк зэргээр дамжуулан ард иргэддээ сэрэмжлүүлжээ. Нутгийн оршин суугчид аюулгүй байдалдаа санаа зовж, "хэрэгтэн”-ээс айн болгоомжлох болсон гэнэ. Түүгээр ч үл барам могой барих тухай компьютер тоглоомууд хүртэл гаргаад амжжээ. "Оргодлыг” музейн байрнаас гарч амжаагүй, ойрхон хулганын байранд бүгсэн байх гэж найдаж буй бөгөөд эрэн хайх ажил үргэлжилсээр байгаа аж.

САН-ДИЕГОГИЙН ДОМОГТ ЭР КЕН (1971-2000)

Бүх л амьдралынхаа турш оргон зугтаах төлөвлөгөөг боловсруулж явдаг болов уу гэмээр бодлогоширсон царайт Кек Аллен гэгч "эр” 29 жил наслахдаа ёстой л хал үзэж халуун чулуу долоож, сайн муу ихийг үзсэн бололтой. Тэрээр оргож зайлдгаараа олны танил болж, СанДиегогийн зоо паркийн түүхэнд нэр нь бичигдсэн юм. Тэр бүү хэл энэ сайн эрийн үйл явдлыг баатарлаг гэж үзэн дэмждэг хэсэг бүлгийнхэн ч бий болжээ. Тэд нууц клуб байгуулж оргох талаар нарийн мэргэшсэн Кенийг "Үсэрхэг Хоудини” хэмээн нэрлэжээ. Кенийн зурагтай футболка өмссөн хүмүүс түүнийг суллахыг шаардан "Эрх чөлөө олго” хэмээн дуу хүртэл зохиосон нь дэлхийн улсуудын анхаарлыг татжээ. Кений олон удаагийн хэргээс хамгийн их шуугиан дэгдээсэн нь 1980-аад оны үед болсон орголт байв. Тэрээр өөрийг нь харж сонирхож байгаа жуулчдыг нүд салгалгүй харсаар хаашаа гарч явахыг нь судлан дагаж байгаад ижил нөхдөө уриалан удирдан явсан байна. Тэднээс юу ч үлдсэн бай, хумс, нүдийг нь ч хамаагүй олж ирсэн хүнд 40 мянган ам.доллар өгнө гэж амьтны хүрээлэнгийн зүгээс мэдэгдэж байлаа. Судлаачдын ажиглалтаар үсэрхэг ах үнэхээр зугтаах санаагүй, харин үймүүлж явсан нь илэрсэн гэнэ. Үнэндээ Кен үргэлж оргох арга зам хайж хүмүүсээр хөөлгөж зугаацах дуртай байсан бололтой. Сайн эр Кен 29 насандаа хорт хавдраар өөд болсон хэдий ч хүмүүс одоог хүртэл дурсан ярьсаар байна.

"УНАГАН НУТГИЙНХАА УСАН ДАЛАЙД” ТЭМҮҮЛСЭН СИРИЛ ХАВ

Далайн хав Сирил Английн Лондонгийн "Цэцэрлэг” хэмээх зоо паркаас эх нутгаадаа тэмүүлэн зугатжээ. 1958 оны тавдутаар сарын эхээр Сирил тэнгис далайг гатлан, гүйгүүл морь шиг л "гүйсээр” яваад нутагтаа хүрсэн гэдэг. Тэрээр замдаа орогнолгүй, Канад нутгийнхаа зүг хэдэн зуун км зам туулсаар төрөлх нутгаа олж очсон нь хамгийн гайхалтай. Айх аюулаа ардаа орхиж санаа амарсан Сирил хэсэгтээ л "унаган нутгийнхаа усан далайд” ёстой жаргаж байж. Гэвч зоригт Сирилийн эрх чөлөөт амьдрал удаан үргэлжилсэнгүй. АНУ, Канад хоёрын хилийн усанд хөвөн зугаалж яваад гэнэдэн баригдсан юм. Түүнийг амьтны хүрээлэн рүү нь явуулсан боловч долоохон хоноод эх нутаг Канад руу нь буцаан илгээжээ. Энэ нь нэгэн хууль дүрэмтэй холбоотой бөгөөд 1898 онд Нью-Йоркийн шүүх дээр үүнтэй ижил төстэй хэргийг сөхөж үзэхэд эх нутагтаа эргэн очсон амьтад, далайн хавыг дахин эзэмших эрхгүй гэж үзсэн байв. Ийнхүү Сирилийн хэрэг цагаадсан түүхтэй.

ГОЛДИ БҮРГЭД ҮХСЭН ТУУЛАЙД ХУУРТСАН НЬ

Голди хэмээх өвөрмөц нэртэй, алтан бүргэд Лондонгийн зоо паркт торны цаана суухдаа эрх чөлөөт амьдрал мөрөөдөж, элэн халин нисэж буйгаар зүүдлэн зүүрмэглэн өнждөг байв. 1965 оны тэр нэгэн өдөр хүсэн хүлээж байсан мөч нь иржээ.

Шувууны торыг цэвэрлэхээр онгойлгомогц бүх хүчээрээ дэвэн дайрч гэрлийн хурдаар хөх тэнгэр өөд нисчээ. Модот парк дээгүүр эргэлдэн нисэж, баригдаж өгөхгүй 12 өдөр ёстой "од” болж дээ. Цагдаа цэрэг, гал командынхан машинтайгаа ирцгээж, бас болоогүй ВВС-ийн нэвтрүүлэгчид зураг авч байв. Парк бүхэлдээ хөл гишгэх газаргүй бужигнаж, таван мянган хүн цуглачихсан Голдийг өхөөрдөн, машины түгжрэл үүсгэж сүйд болсон аж. Од болж байсан оргодол онгирч яваад зоо паркийн ажилтны урхинд орж баригдсан гэнэ. Өлссөн бүргэдийг үхсэн туулайгаар хуурч барьсан Мэкорру гэгч залуу харин баатар болсон гэдэг юм.

Бүргэдийн адал явдал үүгээр дууссангүй. Ахиад 10 сарын дараа оргож, дөрөвхөн өдрийн дараа баригдсан байна.

Д.АЗЗАЯА

www.T1771.Tk


Category: Сонин хачин | Views: 2551 | Added by: Admin | Rating: 5.0/1
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024