+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул ........... T1771 сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.][Дугаар зарнаа 99770214 ]..[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]...
“'''''[Дугаар зарнаа 99770214 ,,,99741771....]»>>>[Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191]>

UB Clock

Засах
TV online

Your Banner

Site Traffic

Best Albums

East-17

????? ? ?????

????????

?????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

East-17

????? ? ?????

????????

?????

??????????

????? ????? ? ???????????

?????????? ????

??????? ?????

?????????? ????

Chat Box

Banner

Цаг агаар

Шилдэг гишүүд



Admin
Мэдээ: 4626
Хүйс: Male
Сэтгэгдэл:38


Minsera
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


Huurd
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


alonsofrancodj
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


ab
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


IDLY
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


hithurr
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


german36
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Paradgma
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


onoo
Мэдээ: 0
Хүйс: Female
Сэтгэгдэл:0


oronzai
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


esa
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0

Statistics


Total online: 1
Guests: 1
Users: 0
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » May » 11 » Сонин хачин: АЗИ ТИВ ХАТАЖ ЭХЭЛНЭ
5:25 PM
Сонин хачин: АЗИ ТИВ ХАТАЖ ЭХЭЛНЭ

Сонин хачин: 

АЗИ ТИВ ХАТАЖ ЭХЭЛНЭ
Гималайн нурууны мөнх цас, мөс хайлснаар үерийн аюул нэмэгдэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор уулын налуу хажуугаар хад чулууны нуралт ихэснэ хэмээн эрдэмтэд анхааруулсан байна. Энэ өөрчлөлт ойрын 20-30 жилд бүс нутгийн усны нөөцөд нөлөөлөх төлөв гарчээ. Түүнчлэн үүнээс өөр бас нэг сөрөг үр дагавар бол мөстөл огшиж хэмжээ нь багассанаар тэндээс эх авсан голуудын урсац буурна. Чухам эндээс уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд асар их хохирол авчирч болохыг таамаглаж болох юм.

Томоохон голуудын цэнгэг усны хүрэлцээ багасна

Дэлхийн уур амьсгалын өөрчл өлтөөс шалтгаалан Төв, Өмнөд, Зүүн ба Зүүн өмнөд Азийн бүс нутагт, ялангуяа томоохон голуудын цэнгэг усны хүрэлцээ багасна гэж судлаачид тооцоод байна. Цэнхэр гаригийн цаг агаар өөрчлөгдөхтэй зэрэгцээд дэлхийн хүн ам жилд хэдэн саяар өсөж байгаа нь аюулыг улам нэмсээр. Хүмүүсийн амьдрал, улс орны нийгэм, эдийн засгийн түвшин дээшлэхийн хэрээр тансаг хэрэглээ, шаардлага өсөн нэмэгдсээр байна. Харин энэ хэрэгцээг хангахад байгаль дэлхийн нөөц тэжээж, тэтгэж дийлэхгүйд хүрнэ. Бүр тодруулбал, 35-40 жилийн дараа буюу 2050-иад оны үед ертөнцийн тэрбумаас хавьгүй илүү хүн ам усны гачаалд орж, цөлжилт олон газрыг хамран хатаах магадлалтай хэмээн эрдэмтэд батлав. Өмн өд, Зүүн ба Зүүн өмнөд Азийн эрэг орчмын нутаг, ялангуяа хүн ам шигүү суурьшсан голын бэлчир нутагт далай тэнгисийн болон голын адаг орчмоор аюул эрс нэмэгдэх талаар БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч, доктор Д.Дагвадоржийн илтгэлд дурджээ.

Ургамлын ургалтад эсрэг, тэсрэг үзүүлэлт гарав

Уур амьсгалын өөрчлөлт Азийн хөгжиж буй олон орны тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөх төлөвтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, байгалийн нөөц хомсдож, өндөр хурдацтай хөгжиж буй хотжилт, үйлдвэржилт, эдийн засгийн өсөлтийн улмаас байгаль орчин улам доройтно гэж зөгнөв. Тухайлбал, эрдэмтэд Ази тивд ургадаг ургамлын ургалтад уур амьсгалын дулаарал хэрхэн нөлөөлөхийг хэд хэдэн үзүүлэлтээр тооцсон байна. Тэгвэл XXI зууны дунд үе гэхэд ямар өөрчлөлт гарах вэ? Зүүн болон Зүүн өмнөд Азид ургамлын ургацын хэмжээ 20 хувь хүртэл нэмэгдэх төлөв гарчээ. Харин Төв болон Өмнөд Азид үүнээс эсрэг үзүүлэлт гарсан байх юм. Бүр 30 хувь хүртэл буурах төлөвтэй.

Тусгай элч, доктор Д.Дагвадоржийн тайлбарлаж буйгаар, дээр дурдсан нөхц өл байдлыг хүн амын хэт өсөлт, хотжилттой уялдуулан авч үзвэл Азийн зарим хөгжиж буй оронд өлсгөлөнгийн аюулын эрсдэл өндөр хэвээр байх гэнэ. Хар мэдээ үүгээр дуусахг үй. Дэлхийн дулааралтай холбоотой усны нөөцийн өөрчл өлтийн улмаас үер, гангаас улбаатай халдварт өвчин, нас баралт Зүүн, Өмнөд, Зүүн өмнөд Азид өсөх хандлагатай байна. Эрэг орчмын усны температурын хэмжээ нэмэгдсэнээс Өмнөд Азид холерийн тархалт, хор хөнөөл улам ихсэх түгшүүр давхар бий. XXI зууны туршид цаг агаарын зарим онцгой үзэгдл үүд таамаглаж байснаас илүү олонтаа давтагдаж эхэлснийг бид өнөөдөр бодитоор харж, сонсож буй. Түүнчлэн хамрах газар нутаг нь тэлж, урьд жилүүдтэй харьцуулахааргүй эрчимжинэ гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийж, уур амьсгалын өөрчлөлтийн нөл өөллийн талаар илүү ихийг судалж байна. Мөн зарим томоохон газар нутгийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт ялангуяа XXI зуун дууссаны дараа хүчтэй нөлөө үзүүлж эхлэх гэнэ.

Далай тэнгисийн экосистемд томоохон өөрчлөлтүүд болно

Гренланд болон баруун Антарктидийн мөсөн давхарга хайлснаас үүдэх томоохон үр дагавар бол эргийн газар нутагт далайн түвшин дээшилж, экосистемд гарах өөрчл өлтүүд юм. Цаашлаад томоохон голуудын адаг, нам дор газрууд усанд автах аюул үүсэх юм байна. Энэ бүх аюул, эрсдэлийн цаана улс орнуудын эдийн засаг, хөрөнгө санхүүтэй нь холбоотой олон хүндрэл давхар сөхөгдөх учиртай. Наад зах нь үер усны аюулаас хүн амыг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарна. Үүнийг дагаад дэд бүтцийг бий болгох, иргэдээ халдварт өвчнөөс хамгаалах, цэвэр ус, хоол хүнсээр хангах гээд хэтэвч хоослох асар их зардал шаардсан, тулгамдсан асуудал босож ирэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн экосистемийн доройтол, байгалийн гамшиг, нөөцийн хомсдол хөгжиж буй хийгээд, ядуу орны эдийн засгийг бүхэлд нь унагаж дөнгөх магадлал өндөр байна. Д.Дагвадоржийн илтгэлээс дахин харъя. "…Уур амьсгалын загваруудын тооцооны үр дүнгээс үзвэл XXI зуунд Хойд Атлантын дээд, доод өргөргийн хоорондох далайн урсгал (уртрагийн) үлэмж хэмжээний гэнэтийн өөрчлөлтөд орохг үй гэдэг нь илэрхий байна.

Энэ зуунд далайн уртрагийн дагуух урсгал онц сулрахг үй. Харин Атлант, Европ тивийн температур дэлхийн дулааралтай холбоотой өснө. Далайн уртрагийн дагуух урсгалын байнгын өөрчл өлт, том газар нутгийг хамарсан нөлөөлөл нь тэнгисийн экосистем, далайн эргийн үйлдвэрлэл, загас агнуур, далайн усан дахь нүүрсх үчлийн хий болон хүчилтөрөгчийн агууламж, эх газрын ургамал зэрэгт өөрчлөлт оруулж болзошгүй” гэжээ. Дэлхийн дундаж температур 1990 оны түвшнээс 1-3 градус буюу үүнээс бага хэмжээгээр өсөхөд үзүүлэх нөл өөлөл нь зарим газар нутаг, зарим салбарын үйлдвэрлэлийн эдийн засагт ашигтай байж болох гэнэ.

Тухайлбал, нам өргөрөг болон туйлын бүсэд температурын бага хэмжээний өсөлт ашигтай байх тооцоо гарчээ. Гэвч температур 2-3 градус буюу үүнээс дээш өсөхөд бүс нутаг бүрт үр ашиг буурч, өртөг зардал өсөх нь зайлшгүй хэмээн үзэж байна. Ер нь дэлхийн дулаарал дөрвөн градусаар нэмэгдэхэд хөгжиж буй орнууд илүү их хохирол амсах аж. Түүнчлэн энэ тохиолдолд дэлхийн нийт хохирлын дундаж хэмжээ ДНБ-ний 1-5 хувьд хүрэх юм байна. Магадгүй энэ гамшгийг бидний дийлэнх нь үзэхгүй биз. Гэхдээ үр хүүхэд, хойч үе маань сөнөж, мөхөж буй цэнхэр гаригийн өөрчлөлтийг, байгалийн гамшгийг биеэр мэдэрч, туулна гэж бодохоор аймшигтай санагдаж байна.

Ц.Цэвээн www.T1771.Tk





Category: Сонин хачин | Views: 1599 | Added by: Admin | Rating: 1.0/1
Total comments: 0
Mongolian Flag
Ок
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]

Like box

Golomt Bank

Site Online


widgeo.net

Reklam


Голомт Банк

Login form

Playlist mp3

Flag Counter

Flag Counter

Panasonic

Family Life

Search

...

Block title

Copyright MyCorp © 2024