Спорт::
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ жиндээ дэлхийд хоёрт бичигдлээ
Олон улсын сонирхогчдын боксын холбооноос тамирчдын чансааг шинэчилсэн байна.
Энэ чансаагаар манай улсын тамирчин дэлхийн аваргын хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ жиндээ хоёрдугаарт бичигджээ.
Харин олимпын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар П.Сэрдамба жиндээ
есдүгээрт, ОУХМ Д.Отгондалай жиндээ 12-т, дэлхийн оюутны аварга
Б.Түвшинбат жиндээ 18-д,
Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Т.Чулуунтөмөр жиндээ 13-т жагссан
байна. Мөн эмэгтэй боксчдын жагсаалтад Азийн аварга Т.Болортуул жиндээ
дөрөвт бичигджээ.